Хайлтын үр дүн
213 results found with an empty search
- Стресс миний буруу
Стресс ихтэй нийгэмд хүмүүс өөрсдийгөө бүүр их стрессдүүлж байна гэж их ярьдаг. Тэгвэл, хамгийн эхний ээлжид "Стресс гэж юу гэсэн үг вэ?" гэдгийг авч үзье. Стресс нь амьдралын сорилуудтай нүүр тулах буюу аюулаас зайлсхийх хариу үйлдлийг өдөөдөг бие махбод болон оюун санааны хариу үйлдэл юм. Эдгээрт үзүүлэх хариу үйлдэл нь зүрхний цохилт түргэсэх, хөлрөх зэрэг бие махбодын шинжтэй болон стрессийн шалтгаан дээр хүчтэй төвлөрөх зэрэг сэтгэл зүйн шинжтэй байна. Тэгвэл, бидний хувьд нийгэм зайлсхийх аюул ихтэй, олон сорилттой байгаа гэсэн үг. Жишээ дурдвал, замын түгжрэл, утаа, гэнэтийн осол, нийгэмд гарсан бараан мэдээллүүд гэх зэрэг байж болно. Гэхдээ, нийгэмд байгаа энэ бүх зүйлийн заримд нь би буруугүй ч байж болно. Тэгвэл, "Өөрийн стресст би юу нэмэрлэж байна вэ?" гэдгийг өөрөөсөө асуухыг хүссэн учраас энэ сэдвийг сонголоо. "Би гэдэг хүн хэр их стресстэй явдаг вэ?", "Стрессийнхээ түвшнийг хэрхэн тогтоох вэ?", "Би юунд стрессдэж байна вэ?", "Миний аюулын эсрэг хариу үйлдэл ямар зүйлд хамгийн их санаа зовж байна вэ?" хэмээн эргэцүүлж, өөрөөсөө асууж үзлээ. Стрессийг “урт хугацааны”, тухайн хэсэг мөчийн”, хуримтлагдсан жижиг” гэж гурван хэсэгт ангилж авч үзэж болдог юм байна. Урт хугацааны стресс надад байх боломж бага юм байна. Надад аз жаргалгүй урт удаан амьдрах, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжүүд бараг л төрдөггүй бололтой. Тухайн хэсэг мөчийн стресс бол хамгийн их байдаг юм шиг санагдаж байна. Учир нь, бид амьдралын алхам бүхэнд шийдвэр гаргаж байдаг. Даацтай том гэхээсээ илүү, ихэнхдээ жижиг сажиг шийдвэр. Өнөөдөр л гэхэд, би хичээл хийх болон илүү цагаар ажил хийх хоёрын дунд шийдвэр гаргах хэцүү байгаа нь намайг сорилтод оруулсан гэсэн үг юм. Аль ч замыг сонгосон, алдагдсан боломж хүлээж дараагийн шийдвэрүүдэд нөлөөлөх билээ. Хуримтлагдсан жижиг стресс гэж нийгмийн нөлөөтэй байж болох стрессүүдийг хэлж байгаа юм шиг санагдсан. Замын түгжрэл, утаа, бухимдал төрүүлж болохуйц хар бараан мэдээлэл, хэн нэгний зэмлэл гэх мэт. Эдгээрээс хамгийн их байдаг нь замын түгжрэл, утаа билээ. Эдгээрээс би үргэлж стрессддэг. Учир нь, утаа бид бүгдийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа нь үргэлж санаа зовох ёстой асуудал мөн билээ. Хувийн унаатай ч түүнийгээ унаад явахаар 30 минут алхах газар 2 цаг түгжрэх нь бас л бухимдалтай. Өвлийн хүйтэнд энэ их утаанд 30 минут алхах нь миний эрүүл мэндэд бас л хортой учраас би өөрийн буруу ч 2 цаг түгжрэхийг сонгодог. Тэгвэл, би өөрийнхөө буруугаас стрессдэхгүй байх ямар арга байгаа гэдгээ бодож үзлээ. Би эхний элжинд тухайн мөчийн стрессээ аль болох багасгахыг хүссэн. Ямар нэг зүйлийг цагийг нь тулгалгүй хийж сурах хамгийн эхний алхам бололтой. Жишээ нь шалгалт авна хэмээн багш хэлэх юм бол өмнөх өдөр нь бэлдэх биш, харин олон хоног бага багаар давтамжтай бэлдэх нь миний хүрээгүй үр дүнд хүргэж болно. Энэ эсээг мөн адил бичнэ гэж бодож явсаар байхын оронд эхлүүлээд бага багаар орж ирсэн санаануудаа нэмж бичиж байсан бол би хэзээ бичнэ гэсэн бодолгүй тайван байж болох байжээ. Бид бүхэн стресс үүсгэх нийтлэг зарим хүчин зүйлээс салж чадахгүй байгаа бол түүний үндэс суурь нь юунд байна гэдгийг эхлээд эргэцүүлэх хэрэгтэй. Энэ нь стрессээ багасгах үр дүнтэй арга байж болох юм. Би энэ эсээг бичиж дуусгах үедээ нэг ч гэсэн бодлоосоо салж, тархи бага ч гэсэн санаа зовох сигналаа багасгах нь сайхан санагдаж байна. Бид бүгдийн өөрчилж чадахгүй хүчин зүйлсэд "бухимдахгүй байцгаая" гэж хэллээ гээд бид замын түгжрэл, утаа, гэмгүй жоохон охины хэрэгт бухимдахгүй байж чадахгүй. Энэ бол стрессдэж болох хүчин зүйлс, гэхдээ энэ нь нийгмийн нийтлэг стресс заримдаа зүгээр л мартагдчихна. Зун болох үед бид утаагаа мартдаг шиг. Та өөрийн өөрчилж болох хүчин зүйл болох тухайн мөчийн стрессээ илүү бага байлгах гээд туршаад үзээрэй. Стресс бүхэн миний, чиний, таны, эс бөгөөс бидний буруу байдаггүй юм байна. Стрессгүй нийгэм ч гэж байхгүй. Тиймээс, нийгмийн стрессийг нийгэмд нь даатгаад өөрийн хийх ёстой зүйлээ өөрт зовлонгүй хийж сурах нь стрессээ багасгах бидний боломж билээ. Ж.Төмөр-Очир Ашигласан эх сурвалж https://edoctor.mn/portfolio-item/стресс https://oronzai.mn/n/JskOuYnXURUcc7qTwRFZ https://oat.mn/post-31154/ #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #Эссэ #Стресс #СтрессийнТөрлүүд #СтрессээсСалахАрга #СтрессийнУдирдлага #НийгмийнСтресс #СтрессийнШалтгаан #СтрессийнНөлөө #СтрессийгДавжГарах #СтрессийнГарц #НийгмийнСорилтууд #СтрессийгБууруулахАрга #СтрессийнТөлөөлөл #ЗамынТүгжрэл #УтааныНөлөө #Бухимдал #ТунгаанБодох #СтрессээсУрьдчиланСэргийлэх #СтрессийнМенежмент #ОюунСанааныАмарАмгалан #АжлынСтресс #СтрессээсГарахЗөвлөмж #НийгмийнЭрүүлМэнд #СтрессийнТүгээмэлШалтгаан #АмьдралынСорилт #СтрессээсХолБайх #СтрессийнШинж #ӨөрийгөөТанинМэдэхүй #АмьдралынУрЧадвар #СтрессийнЭрсдэлБууруулах
- Хоригдлын эрүүл мэнд
Дэлхий нийтээрээ шоронгийн хоригдлын эрүүл мэндийн асуудалд төдийлөн анхаарахгүй байна. Хорих ангид хоригдлын эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл, шоронгийн агааржуулалт муу, орон зай давчуу, ус болон ариун цэврийн байгууламж хангалтгүй, хоригдлын хоол тэжээлийн дутагдал зэргийг дурдаж болно. Сүүлийн үеийн судалгаа тайлангуудад , халуун орны Мальдив улсад хоригдлыг гэрэл, агааржуулалт муу, сэнсгүй шоронд хорьж, сард нэг удаа нэг цаг гаргадаг тухай дурджээ. Түүнчлэн, Сальвадор улсын зарим шорон усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй шаардлага хангаагүй; Тайланд улсад шоронд гэнэтийн шалгалт хийхэд гал тогоонд хугацаа дууссан хүнс, хоёр шоронд нянгаар бохирдсон, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ундны ус хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Шоронд хоригдож буй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Дэлхий даяар шоронд хоригдож буй хүмүүсийн хувьд зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хамгийн том бэрхшээлүүдийн нэг хэвээр байна. Тухайлбал, Турк улсын Хүний эрхийн нийгэмлэгийн (İnsan Hakları Derneği) мэдээлснээр хоригдлын тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл учруулж байна гэжээ. Хоригдол эмчид үзүүлэхийн тулд хүлээх шаардлагатай болдог. Жишээлбэл, өндөр хөгжилтэй Австрали улсад хоригдол эмчид үзүүлэхэд 8 долоо хоног хүлээх нь хэвийн үзэгдэл байна. Шоронгийн эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ Улс орон, бүс нутгаас хамаарч шоронгийн эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ өөр өөр байдаг хэдий ч ихэнх шоронгийн хувьд эмнэлгийн ажилтнууд дутмаг байдаг. Ялангуяа, Төв Африкийн бүгд найрамдах улсад эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчин хүрэлцээгүй аж. Уганда улсад шоронд эмч, сувилагч байдаггүй, харин эмнэлгийн тусламжийг хэсгийн эмч үзүүлдэг байна. Иран улсад 3000 хоригдолтой шоронд 24 цагт ганц л ерөнхий эмч үзлэг хийдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны тайланд Европын 36 орны шоронд хоригдож буй 1000 хүнд 36.4 эрүүл мэндийн ажилтан ногдож байна гэжээ. Энгийн иргэдтэй харьцуулахад олон сувилагч байсан ч шүдний эмч хамаагүй цөөн буюу 1000 хүнд энгийн иргэдийн хувьд 6.2, хоригдлын хувьд 1.4 шүдний эмч ногддог байна. Хоригдлын халдварт өвчин НҮБ-ын 2022 оны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад шоронд байгаа хүмүүс ХДХВ-ийн халдвартай байх магадлал нийт хүн амын дундах насанд хүрэгчдээс 5 дахин их байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт шоронгийн хүн амын дунджаар 3 гаруй хувь нь ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. ХДХВ-ийн халдварын тархалтыг бүс нутгаар нь авч үзвэл, Зүүн болон Өмнөд Африкт 12 хувь байгаа бол, 2022 онд Замби улсад 21 хувь, Зимбабве улсад 35 хувьд хүрсэн байна. Гэсэн хэдий ч эмчилгээний хамрах хүрээ муу хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хорих ангиудад ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан тухай мэдээлжээ. Эмчилгээнд хамрагдсан 41 орны дотор 7 улс 35 хувиас бага, 14 улс 95 хувиас дээш хамрагдсан байна. Дэлхийд анх удаа 2022 онд хоригдлын эрүүл мэндийн асуудлаар бага хурал зохион байгуулжээ. Уг хурлаар хорих ангид хэвтэн эмчлүүлэх, үзлэгт хамрагдаагүй, идэвхтэй тохиолдлуудыг илрүүлээгүй, хориг арга хэмжээг дагаж мөрддөггүй, эмчилгээ болон эмнэлгийн боловсон хүчин хангалтгүй, урам зориг өгөх болон бусад төрлийн сургалт зохион байгуулдаггүй, эмнэлгийн ажилтнуудад тавих хяналт сул, түргэн тусламжийн үйлчилгээ хүртээмжгүй зэрэг асуудлыг хөнджээ. Шоронгийн хоригдлуудын дунд элэгний С вирусын тархалт Сүүлийн үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар эерэг алхмууд гарч байна. Энгийн иргэдийн элэгний С вирусын тархалт 0.7 хувьтай, харин шоронд 6 хувь байна. Англи улсад эрүүл мэндийн үйлчилгээ, хувийн хэвшил, буяны байгууллагууд хамтран элэгний С вирусийн илрүүлгийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Мөн АНУ-ын Жоржиа мужид 2011-2014 онд хорих байгууллагад гепатит С вирусийн эмчилгээг үнэ төлбөргүй хийснээр, 2014-2021 оны хооронд 98.7 хувь нь эдгэрсэн байна. Молдав улсад сүүлийн 20 гаруй жил зүү тариурын хөтөлбөр хэрэгжүүлснээр, 2012-2021 онд хорих ангиудад В болон С вирусийн халдварын тархалт 13.1 хувиас 1.6 хувь, 8.6 хувиас 3.6 хувь болж тус тус буурчээ. Хоригдлын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зарим улс орнуудад хорих анги хариуцсан яам болон эрүүл мэндийн яам нь хоригдлын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж байна. Кувейт улсад 1954 оноос хойш хоригдлын эрүүл мэндийн асуудал нь эрүүл мэндийн яамны харьяанд байсан бол Норвеги улс 1960 онд хоригдлын эрүүл мэндийг хууль зүйн яамнаас салгасан байна. Үүнийг бусад улс орнууд, тэр дундаа Англи, Уэльс, Финланд, Португал зэрэг улс хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд буюу 2023 онд Казахстан улсад цагдан хорих асуудлыг бүхэлд нь Эрүүл мэндийн яам хариуцдаг болсон. ДЭМБ-ын судалгаагаар хорих ангиудад эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, мэргэжлийн стандартыг мөрддөг хэдий ч шоронгийн ажилтнууд эмнэлгийн үйлчилгээг үл тоомсорлосон хэвээр байна. Харин Европын 8 оронд эрүүл мэндийн яам нь хариуцдаг тул эдгээр зөрчил харьцангуй бага байна. Сэтгэцийн эрүүл мэнд Шоронд хоригдож байгаа хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд харьцангуй муу байдаг. АНУ-ын шоронд хоригдож буй хүмүүсийн 43 хувь нь нэг болон хэд хэдэн сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон бөгөөд дөнгөж 26 хувь нь шоронд орсноосоо хойш эмнэлгийн тусламж авсан байна. Европын зөвлөл болон сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөлийн бүс нутгийн судалгаагаар хорих ангиудад сэтгэцийн эмгэгийн тархалт асар их буюу 0-80 хувь гэжээ. Судалгаанд хамрагдсан улс орнуудын 90 орчим хувь нь хорих ангиудад сэтгэцийн эрүүл мэндийн талаар үндэсний хэмжээний бодлого баримталдаг бол, зөвхөн 74 хувь буюу 31 улсад хорих ангийн ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулдаг гэсэн байна. Шорон дахь эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалгааг хийсээр байна. Англи улсад эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шоронд хоригдож буй өндөр настай эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 20 гаруй хувь, эрэгтэйчүүдийн 8 хүрэхгүй хувь нь сэтгэл гутралын оноштой байжээ. Эрэгтэй болон эмэгтэй хоригдлыг сэтгэцийн эрүүл мэнд Испанийн Каталони хотод 2020 онд шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийн 51 хувь, эрэгтэйчүүдийн 37 хувь, хорих ангийн нийт хоригдлын 16.5 хувь нь түгшүүртэй байжээ. Эрэгтэйчүүд шизофрени өвчнөөр өвчлөх нь өндөр бол, шоронд хоригдож буй эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн хувьд хувийн зан чанарын эмгэг, сэтгэл гутралын тархалт их байна. Шотланд улсын засгийн газрын судалгаагаар эмэгтэйчүүдийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн байдал, өөрийгөө гэмтээх нь шоронд байгаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгааг тогтоожээ. COVID-19 тахлын хоригдлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөө Шинээр хийгдсэн судалгаагаар хорих ангиудад COVID-19 тахлын нөлөөгөөр сэтгэцийн эрүүл мэндийн хямрал улам дордож байгааг илрүүлжээ. Англи, Уэльс улсын судалгаанд хамрагдагсдын 85 хувь нь хорио цээрийн үеэр нэг өдөр шоронд хоригдож буй 3 хүн тутмын 1-ээс илүү нь гэмтлийн дараах стресс өндөр байгааг илтгэх "хүнд түгшүүрийн эмгэг" -ийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд 2/3 нь хөл хорио цээрийн үед сайжирсан гэхээсээ илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муудсан гэж мэдэгджээ. Хорих ангиуд дахь сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан боловсон хүчин Хорих ангиудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсон хүчин хангалтгүй байсаар байна. Шинэ Зеланд улсад 2023 оны 1 дүгээр сарын байдлаар хорих ангиудад байгаа сэтгэлзүйн болон дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх 76 хөтөлбөрөөс 21 нь боловсон хүчний хомсдолын улмаас хойшлогдсон буюу зогссон байна. Европ дахь шоронгуудад сэтгэлзүй ба дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх хөтөлбөр 1000 хүн тутамд 1.3 ба 1.4 тус тус байгаа нь сэтгэцийн эмч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Сүүлийн үед хорих ангийн ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн хямралд орсон хүмүүсийг тусламж авах хүртэл, эсвэл удаан хугацаагаар тусгаарлах арга хэрэглэж байгаа талаар мэдээлжээ. Сэтгэцийн өвчтэй хоригдлуудын хувьд тухайн хүний сэтгэцийн эмгэгийн улмаас тушаал биелүүлэх боломжгүй, тэр байтугай юу болоод байгааг ойлгох чадваргүй тул шоронгийн ажилтнууд цочроох буу, чинжүүний шүршигч зэрэг зэвсгийг хэрэглэж байсан байна. Хоригдлуулын хөнгөвчлөх болон амьдралын төгсгөлийн эмчилгээ Шоронд хоригдож буй өндөр настнуудын хувьд нас барсан, нас барах дөхөж буй хүмүүсийн тоо дэлхийн зарим оронд ихсэж байна. Энэ нь шоронд ахмад настнуудтай холбоотой бэрхшээлүүд, тэр дундаа хөнгөвчлөх болон нас барсан үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ үүсэж байна гэсэн үг юм. Европын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний нийгэмлэгээс 2021 онд Европын 8 улс, Австрали улсын хорих ангиудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Шоронд байгаа өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаа хэдий ч харьцангуй цөөн хорих ангид хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ. 9 орноос зөвхөн Англи улсад л зарим сонгогдсон хорих ангиудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг шорон байдаг. Үүний нэгэн адил, нас барах үеийн тусгай тусламж үйлчилгээ түгээмэл биш боловч сүүлийн үед зарим санаачилгууд гарч наад зах нь өндөр хөгжилтэй орнуудад ийм үйлчилгээг хөгжүүлэх чиг хандлагатай болсныг харуулж байна. Зарим улс оронд өршөөл үзүүлэх байдлаар шоронгоос суллах механизм хэрэгжүүлж байна. Гэвч энэ механизмыг хэрэгжүүлэхэд “нас барахад ойрхон” гэдэгт шалгуур шаардлага тавихад бэрхшээлтэй байна. Тухайлбал, Мексик улсад ахмад настан, эдгэршгүй өвчтэй хүмүүсийг суллах зорилготойгоор Ерөнхийлөгч зарлиг гаргадаг байна. АНУ-ын хууль тогтоомжид дөрвөн жилийн өмнө эдгэршгүй өвчтэй буюу хөгширсөн хүмүүсийг холбооны шоронгоос суллахад туслах заалтууд тусгагдсан ч, төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Тус улсад 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын хооронд ирүүлсэн өршөөлөөр суллах хүсэлтийн 80 хувьд татгалзсан хариу өгсөн ба гол төлөв улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор шоронгоос суллахыг хойшлуулсан байна. Дүгнэлт Дэлхий даяар хоригдлын эрүүл мэндэд хангалттай хэмжээгээр анхаарч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл миний бодлоор хүний сэтгэл гэдэг зүйл агуу хүчтэй байдаг. Монголчууд " Биеийн хүчээр нэгийг дийлнэ, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ" гэж хэлдэг. Тиймээс зөвхөн хоригдол төдийгүй, хорих ангиудад ажиллаж буй албан хаагчдын сэтгэл зүйд онцгой анхаарах нь чухал гэж бодож байна. Өнөөгийн нийгэмд энгийн иргэд хүртэл стресс ихтэй, түүнийгээ тайлах арга хайх, олон зүйлийг туршиж үзэх аргыг эрэлхийлж байна. Тэгтэл эрхээ хязгаарлуулсан, хасуулсан иргэдийн сэтгэл санаа тогтворгүй, итгэж найдах ар гэрийн дэмжлэг хэр их байдаг нь бас л эргэлзээтэй. Тиймээс, хорих ангид сэтгэл зүйч ажиллуулж, тэдэнд ярилцах, сэтгэлээ нээх, улмаар тухайн хүнд ойлгож ухаарах, зөв болох сэжүүр дэм хэрэгтэй болов уу. Б.Дайриймаа Хоригдлын эрүүл мэнд #ХоригдлынЭрүүлМэнд #ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хоригдол #АмьдралынТөгсгөлийнЭмчилгээ #ХөнгөвчлөхЭмчилгээ #СэтгэцийнЭрүүлМэнд #ХалдвартӨвчин #Ковид19 #ШоронгийнАгааржуулалт #ШоронгийнОронЗай #ШоронгийнУндныУс #ШоронгийнАриунЦэврийнбайгууламж #Шорон #ХоригдлынХоолТэжээлийнДутагдал #ХоригдлынХоолХүнс #ШоронгийнЭмч #ШоронгийнЭмнэлгийнАжилтан #ШоронгийнСэтгэлЗүйч #ШоронгийнШүднийЭмч #ДОХ #ХДХВ #РетроВирус #ЭлэгнийСВирус #ЭлэгнийВВирус #ХоригдлынЭрүүлМэндХариуцсанТөрийнЗахиргааныБайгууллага #ХоригдлынСэтгэцийнЭрүүлМэнд #СэтгэлГутрал #Шизофрени #ХувийнЗанЧанарынЭмгэг #ӨөрийгөөГэмтээх
- Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт
Эрх зүйн зөрчил, түүний бүрэлдэхүүн сэдвийн хүрээнд Д.Лүндээжанцан "Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник" номоос захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актын талаар ойлголтыг товч өгөөд, эдгээрийг схемчлэн харууллаа. Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг хэрэглэн шүүхийн акт гаргадаг. Төрийн захиргааны байгууллага , албан тушаалтан хэдийгээр хуулийг шууд хэрэглэх, үүсгэх субъект нь биш гэж онолын хувьд үздэг боловч, тэдгээр нь эрх зүйг хэрэгжүүлэн биелүүлэх, ашиглах явцдаа хууль хэрэглэх субъект байна гэж үзэх үндэслэлтэй юм. Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль хэрэглэж захиргааны акт гаргах үйл явцыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж өгсөн байдаг. Уг баримт бичиг нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа, Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажиллагаа, Үндсэн хуулийн цэц , бүх шатны шүүхийн хянан шийдвэрлэх гэмт хэрэг , эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавигдах прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахгүй. Харин захиргааны байгууллага хууль биелүүлэн шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж, захиргааны байгууллагаас гаргадаг шийдвэр, үйл ажиллагааг гурван үндсэн хэлбэртэй байхаар хуульчилсан байна. Уг хуулиар захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүдийг тогтоон, шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах зарчим, журмыг зохицуулсан байна. Захиргааны акт: өдөр тутам гаргадаг нэг удаагийн тохиолдлыг зохицуулдаг. Захиргааны акт Захиргааны гэрээ: захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгодог. Захиргааны гэрээ Захиргааны хэм хэмжээний акт: нийтэд чиглэгдсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй. Захиргааны хэм хэмжээний акт Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэх баримт бичгүүдийг хооронд нь ялгах, тус тусын хэрэглээг нь ойлгоход зориулж нэг дор мэдээллийг өгөх зорилгоор схемчлэн харууллаа. Ж.Танан Ашигласан эх сурвалж Д.Лүндээжанцан . (2016). Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник. Улаанбаатар, Монгол: BCI хэвлэлийн газар. Захиргааны ерөнхий хууль (06 19, 2015). #ЗахиргааныАкт #ЗахиргааныГэрээ #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныБайгууллага #ТөрийнАлба #Боловсрол #НийтийнЭрхЗүйнХарилцаа #БайгальОрчныгХамгаалах #Төр #ХувийнХэвшил #ДэдБүтэц #НийгмийнСуурьҮйлчилгээ #ХуулийнЭтгээд #ТөрийнЗахиргааныТөвБайгууллага #ГэрээнийТөсөл #ЗасгийнГазар #ЭрхХэмжээ #ХуульЗөрчих #ХорУршигтайҮрДагавар #ЭрхЗүйнЧадвар #ЭрхЗүйнЧадамж #ХүсэлЗориг #ИргэнийХууль #ГэрээнийСуурьЗохицуулалт #ЗахиргааныЕрөнхийХууль #НийтээрЗаавалДагажМөрдөх #ШийдвэрийнЗаалт #АлбанТушаалтан #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #НөлөөллийнШинжилгээ #НутагДэвсгэр #ИргэдийнТөлөөгчдийнХурал #ЭрхЗүйнҮрДагавар #ЗахирамжилсанҮйлАжиллагаа #Зөвшөөрсөн #Журамласан #Тогтоосон #СөрөгНөлөөлөл #ЭерэгНөлөөлөл #ХуульЗүйнҮндэслэл
- Хоригдлуудын тоон мэдээлэл
2000 болон 2020 оны хоригдлуудын тоон мэдээллийн харьцуулалт Хоригдож буй охид, бүсгүйчүүд: Хорих ангиудад хоригдож буй охид бүсгүйчүүдийн тоо ерөнхийдөө цөөхөн боловч, эмэгтэй хоригдлын тоо эрчүүдийнхээс илүү хурдан нэмэгдэж байна. Дэлхий дээр эрэгтэй хоригдлын тоо 10.5 сая бол эмэгтэйчүүдийн тоо 740'000 байгаа юм. Гэвч 2000 оноос 2022 оны хооронд эрэгтэй хоригдлын тоо 22 хувиар өссөн, эмэгтэй хоригдлын тоо 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийг бүс нутгаар нь задалж, өөрчлөлтийг харьцуулан тодорхойлбол. Дэлхий дээр 2000 онд 465'900 эмэгтэй хоригдож байсан бол 2022 онд 740'627 болж 59 хувиар нэмэгдсэн Америкт 196'300-аас 306'375 болж 56.1 хувиар өссөн Африкт 24'000-аас 37'314 болж 55.5 хувиар өссөн Европт харин 99'900-аас 87'324 болж 12.6 хувиар буурсан Азид 143'800-аас 305'537 болж 112.5 хувиар өссөн Номхон далайн арлуудад 1'900-аас 4'077 болж 114.6 хувиар өссөн Гватемалд 433-аас 2'805 болж 6.5 дахин өссөн Сальвадорт 371-ээс 2'710 болж 7.3 дахин өссөн Индонезид 1'807-оос 13'709 болж 7.5 дахин өссөн Камбожид хамгийн их буюу 288-аас 2'571 болж 8.9 дахин өссөн Хоригдож буй өндөр настнууд: Шорон дахь өндөр настнуудын мэдэгдэж буй хувь хэмжээ нь 0.5-20 хувийн хооронд байна. 50-с дээш насны хүмүүсийг өндөр настнууд гэж тооцоонд авсан. Нийт хоригдлуудын тоотой харьцуулахад, өндөр настай хүмүүсийн эзлэх хувь дараах байдалтай байна Мексик 3.24 хувь Перу 5.6 хувь Уругвай 1.31 хувь Европ 2.7 хувь Энэтхэг 13 хувь Филиппин10.57 хувь Япон 20 хувь Хоригдож буй хүүхдүүд: 2020 оны байдлаар 261'200 хүүхэд гэмт хэргийн улмаас саатуулагдсан гэсэн тооцоо бий. 100'000 хүн ам тутамд гэж тооцвол, Хойд Америкийн 137 хүүхэд хоригдож байгаа нь хамгийн дээд үзүүлэлт. Хүүхдүүдийн тоогоор гэж үзвэл, Латин Америк ба Карибын тэнгист 50'300 хүүхэд саатуулагдсан. Харийн шоронд хоригдож буй гадаад иргэд: Дэлхийн нийт хоригдлуудын тоотой харьцуулбал гадаад хоригдлын тоо 5 хувийг эзэлж байна. Дэлхийн 7 улсад 70 хувиас дээш, 14 улсад 50 хувиас дээш, Ойрх Дорнодод 30 хувиас дээш саатуулагдаж байна. Үүнээс хамгийн их нь буюу 92.3 хувь нь Монакод, хамгийн цөөхөн нь буюу 4.3 хувь нь Орос улсад саатуулагдсан байна. LGBTQ + буюу трансжендер, ижил хүйстнүүд: LGBTQ + буюу трансжендер, ижил хүйстнүүдийн мэдээлэл дэлхийн хэмжээнд ховор хэвээр байна. Америкийн шоронд 90'000 /өөрсдийгөө лесби, гей, эсвэл бисексуал гэдэг хүмүүс/ Америкийн шоронд 6'000 /өөрсдийгөө трансжендер гэдэг хүмүүс/ Англид 230 /өөрсдийгөө трансжендер гэдэг хүмүүс/ Энэтхэгийн хорих газарт 91 /трансжендер хүмүүс - албан ёсны статистик тоон мэдээгээр/ Колумбид -1'707 / LGBTQ + нийгэмлэгээс ирсэн хүмүүс/ Арьс өнгө, угсаа гарвалийн хувьд: Одоогоор арьс өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, хэл гэж ангилж гаргасан тоон мэдээлэл тодорхой бус хэвээр байна. Учир нь дээрх байдлаар ангилсан мэдээлэл байвал тухайн хүмүүсийн аюулгүй байдал алдагдаж, зүй бус харилцаа үүсэх магадлалтай юм. ДҮГНЭЛТ Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн тоо ерөнхийдөө өссөн харагдаж байна. Ялангуяа охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн тоо маш ихээр өссөн байгаа нь таагүй байна. Миний бодлоор жендерийн тэгш эрх , техник технологийн хөгжил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хоол ундны хомсдол, архидан согтуурал, хүчирхийлэл зэргээс болж эмэгтэйчүүдийн гэмт хэргийн тоо өссөн байх гэж бодож байна. Харин хүүхдүүдийн хувьд мөн л гэр бүлийн хүчирхийлэл, хараа хяналтгүй байдал, техник технологийн хөгжил, өлсгөлөн зэргээс шалтгаалж байж болзошгүй гэж бодогдож байна. Өндөр настнуудын хувьд бол угаас Япончууд урт насалдаг гэдгийг бүгд мэдэх байх. Гадаад иргэдийн эзлэх хувь бол тийм их анхаарал татахаар хэмжээний өндөр санагдсангүй. LGBTQ + бол одоо харагдаж байгаагаасаа ч илүү тодорхой бус, нууцлаг байх боломжтой. Арьс өнгө, угсаа гарвалийн хувьд одоо болтол ялгаварлан гадуурхалт байгааг харуулж байна гэж үзэж байна. Тоон мэдээлэлтэй, харьцуулсан судалгаа илүү сонирхолтой байлаа. Н.Саруул Хоригдлуудын тоон мэдээлэл #ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ХоригдлуудынТоонМэдээлэл #ХоригдожБуйОхидБүсгүйчүүд #ХоригдожБуйӨндөрНастнууд #ХарийнШорондХоригдожБуйГадаадИргэд #ХоригдожБуйХүүхдүүд #ХоригдожБуйLGBTQ #ХоригдожБуйТрансжендер #ХоригдожБуйИжилХүйстнүүд
- Сайхан амьдралын тухай төсөөлөл
Сайн сайхан байдал гэдэг нь амар амгалан байдал, сайн байдал, сайн сайхан байх нь гэх зэрэг дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм. ("Википедиа" чөлөөт нэвтэрхий толь) "Сайн сайхан гэж юу вэ?" гэдэг нь философийн хамгийн эртний асуултуудын нэг билээ. Үүнийг янз бүрийн аргаар гаргаж ирсэн байдаг ч "Хүн хэрхэн амьдрах ёстой вэ?" , "Сайн амьдрах гэдэг нь юу гэсэн үг вэ?" гэх асуултууд нь яг адилхан утгатай юм. Эцсийн эцэст хүн бүр сайн амьдрахыг хүсдэг бөгөөд хэн ч "муу амьдралыг" хүсдэггүй. Тэгвэл аз жаргал бол ердийн л ойлголт . Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо аз жаргал хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ "аз жаргал" -ыг ерөөнө. Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр аж. Зарим хүн их мөнгөтэй байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидэнд амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би хувьдаа бодохгүй. Их мөнгөтэй болсон хэр нь түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй. Зарим хүмүүс эрх мэдэлтэй "том дарга" байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь "хариуцлага" хэмээх том хилэнц буй. Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчддээ тааруулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно. Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлд хүлэгдэн, зусардагсдыг мөнхийн мэт санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн ярвагар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй. Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. "Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү" хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж, тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй. Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хэчнээн хичээж, үнсэлцэж сугадалцаад ч аз жаргалтай болохгүй. Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? Маш энгийн, товчоор илэрхийлбэл, аз жаргал гэдэг бол сэтгэл ханамж юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил хүний хувь тавилан нь огт өөр өөр. Өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь хэн нэгэн, өрөөл бусдаас биш, харин таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаарна шүү дээ. Хэрвээ та өөрөө хичээж зүтгээд, тэр хэмжээндээ хийж бүтээж, бий болгож байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадах аваас аз жаргал өөрөө тань дээр хүрч ирнэ. Түүнээс биш хүн болгон энэ дэлхийн хамгийн баян хүн болох гэж мөрөөдөөд, бүгдээрээ хаан, эсвэл Ерөнхийлөгч болох гэж хүсээд, " Санасан болгоноо бүтээж, сарвайсан болгоноо авах" гэж зүтгээд байх аваас жаргал биш, харин эсрэгээрээ зовлон болж хувирах нь элбэг. Түүнийг л манай ухаант өвөг дээдэс "Даахгүй нохой булуу хураана" хэмээн зүйрлэсэн байдаг. Сайхан амьдрал гэдэг чинь их энгийн юм шүү дээ. Казакстаны нэгэн найруулагчийн бүтээсэн кинонд "Хүн болгоны толгой дээр нэг аяга байдаг. Хүн муу зүйл хийх бүрд аяганд дусал дуслаар хор орж, аяга дүүрэх цагт хүний амьдрал төгсдөг юм." гэж хэлсэн байсан. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Заавал бусадтай адилхан байх албагүй. Харин бидэнд байгаа нийтлэг адил зүйл нь: Бид хүн болж төрсний хувьд дурлаж, хамтдаа гэр бүл болж, өөрсдийн удам болох үр хүүхдээ төрүүлж, сайнаар өсгөж хүмүүжүүлэх үүрэг юм. Бид нэгэнт өөрсдийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд ямар нэгэн хөдөлмөр хийж, түүний хөлс болох мөнгөөр хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг. Бидний амьдралд сайн муу элдэв зүйлс тохиолдоно. Таны өмнө тулгарсан тэр асуудлаа буруу ч бай, зөв ч бай шийдэж, уг шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө л үүрч байх тавилан. Тэгэхээр, хүн өөрийн дуртай ажлаа хийж, тэр ажлынхаа үр шимээр амьдралаа авч явж, ажлаа тараад гэр рүү гээ яаран явдаг болоход л аз жаргал мэдрэгддэг. Заавал өөрөөсөө хэтийдсэн зүйлээ олох гэж, хийх гэж зовж шаналж яана. Амьдралд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, шаналж, зовж байж олж авсан бүхэн амттай төдийгүй бахархал болон үлддэг. Сайтар бодож тунгааж, хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх аваас амьдрал чамд "дэндүү сайхан" санагдах болно. Өнөөдрийн танд байгаа бүхэн маргааш илүү сайхан болно гэдэг итгэл хүмүүсийг урагш хөтөлж явдаг. Бас өөртөө итгэлтэй болно. Тийм болохоор л 365 хоногт дэлхий тэнхлэгээ эргэх дор нэг нас нэмж, шинэ жилээ тэмдэглэдэг. Нэгэн эргэлтэд "өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай" хэмээн сануулдаг юм. С.Солонго Ашигласан эх сурвалж Гомбосүрэнгийн Галбадрах http://www.bolod.mn/modules.php?name=News&nID=117150 #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #СайханАмьдралынТухайТөсөөлөл #Эссэ #Эсээ #АзЖаргал #СайнСайханБайдал #СэтгэлХанамж #АзЖаргалынУтга #АзЖаргалынХэмжүүр #СэтгэлХангалуунАмьдрал #СайханАмьдрал #ХувьТавилан, #АмьдралынУтгаУчир #СэтгэлХөдлөл #ХүнАмьдралдааХэрхэнАзЖаргалтайБолохВэ #АмьдралынЗорилго #ГэрБүл #ХайрДурлал #АмьдралынХэрэгцээ #АзЖаргалынЭхҮүсвэр #Амжилт #Хөдөлмөр #СэтгэлХангалуунАмьдрах #МөнгөАзЖаргалУу #ЭрхМэдэлБаАзЖаргал #ЭнгийнАмьдрал #ӨөртөөИтгэлтэйБайх #АмжилтадХүрэхАргаЗам #АзЖаргалынФилософи #АмьдралынТухайЭргэцүүлэл #ШаналалБаАзЖаргал #ЭерэгБодол #АзЖаргалынНууц #БахархалтайАмьдрал #АмьдралынСайнМууЗүйлс
- “Шийтгэл, үйлийн үр”-г төсөөлье
Хэрэв “үйлийн үр” гэж байдаг бол түүнд төлөөс байж таарна. Төлөөс нь шийтгэл, эсвэл шагнал ч байж болно. Шийтгэл ба шагнал Хууль бус, шударга бус бүхэн шийтгэл, харин шударга явдал, амжилт, ялалт бүхэн шагнал юм. Шийтгэл Хүний амьдралд хоёр төрлийн хууль үйлчилдэг. Нэг нь хууль, эрх зүй буюу төрийн хууль , нөгөө нь карма буюу үйлийн үрийн хууль . Хүн төрийн хуулийг зөрчин гэмт хэрэг хийхэд хуулийн дагуу зохих шийтгэлээ хүртдэг бол зарим нэг зальхай, эрх мэдэлтэй, баян мөнгөтэй хүмүүс хууль зөрчсөн ч арга заль хэрэглэж, авлига хээл хахууль өгч шийтгэл авахгүй өнгөрөх тохиолдлууд байдаг. Гэвч тэдгээр хүмүүс үйлийн үрийн хуулиас зугтаж чадахгүй. Үйлийн үрийн хаалга хэзээ ч андуурдаггүй гэдэг. Үйлийн үрээс хэн ч үл зугтаж чадна. Үйлийн үрийн шийтгэлийг хүн энэ амьдралдаа хүртэхгүй байж болох ч ирээдүйд үр хүүхдэд нь өвлөгдөн үргэлжлэх бөгөөд үйлийн үрд дуусах хугацаа гэж үгүй. Хүний энэ амьдралдаа үүрэх үйлийн үр нь өмнөх амьдралын үргэлжлэл гэж бурхны номд байдаг. Тэгэхээр үйлийн үрийн төлөөс, шийтгэл нь өнгөрсөн, одоо, ирээдүй ч үргэлжилсээр байх нь. Үйлийн үр гэж юу вэ? (карма) Санск Санскрит хэлний үйл хөдлөл, хувь заяа гэсэн утгатай үг бол Монгол хэлээр үйлийн үр гэж тайлбарлагддаг. Жаргал, зовлон тэнцэх ёстой гэсэн хууль бөгөөд сайн муу сэтгэлээр өдөөгдөн ярьж хэлэх, санаж бодох, хийж үйлдэх бие, хэл, сэтгэлийн үйл болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “үйлийн үр” хэмээнэ. Өөрөөр хэлбэл, ажил амьдрал тань өөрийн үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг. Бусдыг баярлуулах санаагаар хариу нэхэлгүй үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг. Бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог. Нүгэлт үйлээс зовлон бэрхшээл л гарна, буяны үйлээс аз жаргал, амар амгалан гарна гэж номлодог. Олон хүмүүс үйлийн үр, таталцлын хуульд итгэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хий хоосон, үлгэр шиг зүйл гэж боддог. Үнэн хэрэгтээ үйлийн үрийн тухай хуулийг шинжлэх ухаанаар баталсаар байгаа. Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчилдэг” хуультай ижил утгатай гэж ойлгож болно Хэрэв та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал өрөөл төдийгүй өөртөө ч сайн сайхан зүйлийг дуудна эсрэгээрээ хар хор, шударга бусыг үзүүлсээр байвал өөртөө муу муухай зүйлсийг дуудна гэсэн үг. Учир нь дэлхий ертөнцийн хамгийн гайхалтай хууль бол “таталцлын хууль” юм. Үйлийн үр гэдэг нь үйл, үйлдэл хийгээд түүний үр дагавар хэзээ нэгэн цагт өөрт, эсвэл өрөөл бусдад мэдэгдэхээр тодорхой үр дүн гардаг. Үйл, үйлдэл хийгээгүй бол мэдэгдэх үр дүн гарахгүй. Нэг ч гэсэн үйл, үйлдэл хийхэд заавал үр дүн гарна. Үйлийн үр улам арвиждаг. Нэг үрээс нэлээд олон үр гардаг. Хүн юу тарина түүнийгээ хураадаг гэдэг шиг сайн үр таривал сайхан жимс ургана, муу үр таривал муухай шарилж л ургана. Хүний өнөөдрийн амьдрал бол өчигдрийн ба өнгөрсний, маргаашийн ба ирээдүйн үргэлжлэл болж үйлийн үрийн хэлхээнд үйл, үйлдэл хийгээд үр дүнгийн харилцан хамаарлаар үргэлжилнэ. Төрөхөөс үхэхийн хоорондох хугацааг хүний амьдрал гэж үзээд төрөхөөс өмнөх үеийг урд нас, үхсэний дараах үеийг хойд нас гэж нэрлэх нь ч бас бий. Ямартай ч үйлийн үр нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагт үргэлжилдэг байх нь. Үйлийн үрийн ойлголтоор өнгөрсний үйлийн үрийг үүрч яваа өнөөдрийн хүн ирээдүйд үүрэх үйлийн үрийг өөрийн биеэр бүтээх нь байна. Мөн өчигдрийн үйлийн үрийг үүрч байгаа хүний үйлийн үрийн хариу маргааш ч өөрт нь ирж болно аль эсвэл хэзээ нэгэн цагт ирж болох юм байна. Үйлийн үрийн тухай мэддэг хүн өчигдрөөс сургамж авч, одоо зөв үйл, үйлдэл хийж, маргааш сайхан амьдрах , ирээдүйд үр хүүхдэдээ зөв үйлийн үр өвлүүлэн үлдээх тухай бодох нь дамжиггүй биз ээ. Үйлийн үр гэж байдаг бол түүнд төлөөс байх тухай дээр дурдсанчлан муу үйлийн үрээр шийтгэл хүртдэг бол, сайн үйлийн үрээр шагнал хүртэх нь сайшаалтай. Б.Золжаргал Ашигласан эх сурвалж http://www.touristinfocenter.mn/cate15_more.aspx?ItemID=1089 https://mongolianguideschool.com/info12/detail/1089 https://medee.mn/p/181348 #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүй #ҮйлийнҮр #Карма #ТаталцлынХууль #ШийтгэлБаШагнал #СайнҮйлийнҮр #МууҮйлийнҮр #БурхныНом #ҮйлийнҮрийнХуулийнУтга #НүгэлБаБуян #НьютоныХууль #ШударгаЁс #СэтгэлХанамж #АмьдралынХуулиуд #ҮйлийнҮрийнНөлөө #СайнМууҮйл #ХүнийАмьдрал #ҮйлийнҮрийнТөлөөс #ШударгаБусЯвдал #СайнҮйлс #ӨнгөрсөнБаИрээдүй #ТөрөхБаҮхэх #ҮрХүүхдэдӨвлөгдөх #ХойдНас #АмьдралынУтгаУчир #Сургамж #ШударгаЁс #АмарАмгалан #АзЖаргал #АмжилтБаЯлалт #ЗовлонБаЖаргал #ШийтгэлҮйлийнҮрийгТөсөөлье #Карма #Эссэ #Эсээ
- Монголоос зугтаж амьдрах боломж - Цагаачлал
Энэхүү эсээд юуны талаар бичих талаар нэлээд эргэцүүлэн бодов. Нэн түрүүнд, цагаачлах (хэрэн явах) буюу шилжих хөдөлгөөн гэх ойлголтын талаар сонирхлоо. Газар зүйн шинжлэх ухаанд хүмүүс нэг газраас нөгөөд шилжихийг шилжилт хөдөлгөөн гэж нэрлэдэг бол хүн амын өсөлт, өөрчлөлт, хөдөлгөөн, хэмжээ, бүтэц нь хүн ам зүйн гол судлах зүйл болдог. Шилжих хөдөлгөөн нь улс дотроо , тухайлбал орон нутгаас хот суурин газарт шилжин суурьших болон харийн газрыг сонгон амьдрах буюу гадаад улс орон руу шилжин нүүх гэж хоёр хэлбэртэй байдаг. Үүнээс цагаач хүн гэх ойлголт гарах ба үүнийг “нутагт шилжин амьдах хүн” гэж Монгол хэлний хураангуй тайлбар толь бичигт тодорхойлжээ. Гадаад улс орон руу шилжих нүүх явдлыг орчин үед цагаачлалын статус гэдэг ба иргэншил авах, албан ёсоор оршин суух, цагаач бус байх, бичиг баримтгүй оршин суух гэх зэргээр ангилдаг байна. Харь орны харьяат болох нь тухайн улсад төрсөн, тодорхой хугацаанд байнгын оршин суугчаар амьдарсан, хөрөнгө оруулалт хийсэн байдлаас хамаардаг байна. Түүхэнд хүмүүс сайн дурын болон албадлагын улмаас нүүдэллэж, шилжин суурьшиж ирсэн бөгөөд үүний шалтгаан нь соёл, эдийн засаг, улс төр, байгаль цаг агаар, газар нутгийн шим тэжээлтэй байдал болдог байна. Сайн дураар болон албадлагаар шилжин суурьшсан түүхэн сонирхолтой жишээ дурдъя. Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго арлууд дээр Аравак, Кариб хэлээр ярьдаг ард түмэн амьдардаг байсан боловч 1780-1790 онд Испаничууд эдгээр арлууд дээр чихрийн тариалан эрхэлж эхэлснээс хойш дайн, боолчлол, гэрлэлтийн улмаас хүн ам нь үндсэндээ устаж ууссан байв. Тиймээс тариалангийн талбайг ажиллуулахын тулд баруун Африкийн хүмүүс боолчлогдож, арлууд руу албадан нүүдэллэсэн байдаг. Харин Британийн Эзэнт гүрэн даяар боолчлолыг хориглосноор 1834 онд тус арлуудыг хянаж байсан англичууд тариалангийн талбайд хямд ажиллах хүч авчрах шинэ арга сэдэж, өөрийн хяналтын Энэтхэг улсад Тринидад ирж ажиллах боломжтой гэж сурталчилж, хүмүүст ажлын таатай нөхцөл, цалин хөлс амлаж эхэлжээ. Энэтхэгийн зарим хүмүүсийн амьдралын нөхцөл тааруу байсан тул цалин сайжрах амлалт, аюулгүй амьдрах орчин нь сайн дураар нүүдэллэх хөшүүрэг болсон байдаг. Энэ нөхцөл байдал нь эдийн засгийн шилжилт хөдөлгөөний нэг хэлбэрийг харуулж байна. Өнөөдөр дэлхий даяр, Энэтхэг гаралтай 18 сая хүн цагаачлан амьдардаг нь хамгийн өндөр тоонд тооцогддог байна. Түүнээс гадна, олон улсын цагаач, дүрвэгсдийн асуудлыг Нэгдсэн үндэстний байгууллага бүх талаар дэмжин туслахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч, хүчин чармайлтыг үл харгалзан сураггүй болсон цагаачдын төслийн статистик баримт тооцооллоор жил бүр дор хаяж 5’000 цагаач нүүн шилжих, нутгаасаа дүрвэх оролдох үедээ нас бардаг гэжээ. Цагаачлалыг оюуны болон биеийн хөдөлмөрийн гэж ерөнхий хоёр төрөлд ангилж болно. Биеийн хөдөлмөрийн талаар Энэтхэгийн түүхэн баримтаар энгийнээр тайлбарласан. Гол онцлог нь хөдөлмөр эрхэлж түүнд тохирсон төлбөр авахад оршино. Дээхэн үеийн төлбөртэй хөдөлмөр нь хүнд хүчир, бохир, аюултай ажил хийлгэдэг байсан ба эдлэн газар дээр бага цалинтай, олон жилийн турш ажиллуулдаг байв. Шинэ газар очсон хүмүүс тогтсон хугацаанд ажиллахдаа замын зардлаа нөхөх, хуримтлал үүсгэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг боолчлол гэж нэрлэхгүйгээр хэн нэгнийг боолчлох далд арга гэж үзэж болно. Харин, оюуны хөдөлмөр гэхээр л эхний ээлжид бүх цаг үеийн хамгийн агуу, нөлөө бүхий эрдэмтдийн нэг гэгддэг Герман гаралтай онолын физикч Альберт Эйнштейн санаанд оров. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь ертөнцийг асар ихээр өөрчилсөн бөгөөд харьцангуй онолыг хөгжүүлснээрээ алдартай билээ. 1933 онд Эйнштейныг Америкт айлчилж байх үед Адольф Гитлер Германд засгийн эрхэнд гарч еврейчүүдийн эсрэг “устгах дайн” явуулсан тул тэрээр Америкт үлдэхээр шийдэж, 1940 онд тус улсын иргэншилтэй болсон байдаг. Түүнээс гадна олон мянган оюун ухаантнууд дайны болон хавчлагын улмаас өөр улс орныг зорьжээ. Оюунлаг цагаачдын ачаар хөгжиж цэцэглэж, үндэсний хэмжээнд тархиа цэнэглэсэн улс орнууд ч байдаг. Улс орнууд зочин - ажилтан гэх зэргээр нэрлэсэн хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлдэг байна. Орчин үед, дайн, мөргөлдөөнөөс гадна, ажлын боломж, ядуурал, гадуурхал, тэр бүү хэл хайр дурлал цагаачлах шалтгаан болж сайхан амьдрал, эрх чөлөөг хүсэмжлэн төрсөн өссөн нутгаасаа ганцаараа, боломжтой бол гэр бүлээрээ явдаг билээ. Цагаачлах анхдагч шалтгаан юу ч байсан бай, тухайн газар нутагт нүүдэллэн ирсэн ард түмэн өөрийн түүх, соёл, зан заншил, итгэл үнэмшил, шашин шүтлэгийг түгээн тараадаг байна. Өмнө авсан жишээг дэлгэрүүлэн авч үзвэл, маш олон энэтхэг хүмүүс арлууд дээр үлдэж, англи гаралтай хүмүүстэй цус холилдож, шинэ хүмүүс өвөрмөц соёлыг бүрдүүлэн бий болгосон байдаг. Өнөөдөр арлууд дээр баруун Африк болон Энэтхэг хоол элбэг бөгөөд соёлын элементүүдийг хослуулсан хөгжмийн урсгал ч мөн байдаг. Үүнээс гадна, гэр бүлээсээ, эсвэл үндэстнээсээ хэн нэгэн нь өөр газар суурьшин амьдарч, арай илүү нөхцөлтэйг мэдэж авснаар нутгаасаа хамаатан садан, найз нөхдөө ирэхийг уриалж гинжин цагаачлал үүсгэдэг. Цагаачдыг угтан авдаг улс үндэстэн байхад, ялган гадуурхан хавчдаг ч газар байна. Эдүгээ манай улсад цагаачлах гэх үзэгдэл нэлээд түгээмэл болсон бөгөөд статистикийн тоо баримтаас дурдъя. “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн 18.1.6-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрөлтэй хөдөлмөр зуучлалын байгууллагуудын зуучилсан иргэдийн тоог улирлаар тооцон гаргадаг ба 2023 оны III улирлын байдлаар 173 хүн гадаад улсад зуучлагдсан байгаагаас 118 нь эрэгтэй, 55 нь эмэгтэй аж. Эдийн засгийн салбараар авч үзвэл ихэнх нь буюу 140 нь боловсруулах үйлдвэрлэлд ажиллахаар байна. Энэ тоо нь бага мэт боловч зөвхөн 2023 оны 10 дугаар сард байнга оршин суух зорилгоор 2’000 хүн гадаадад зорчсон байна. Гүнзгийрүүлэн судлахад 2022 оны байдлаар ажиллах зорилгоор гадаадад зорчсон Монгол иргэдийн тоо 184’667 байна. Үүнийг 2022 оны 3’457’548 гэсэн хүн амын тоотой харьцуулахад манай улсын хүн амын 5.3 хувь нь тухайн жил аз жаргал, сайхан амьдралын төлөө гадаад улсыг зорьжээ. Монгол хүмүүс албадлагаар гадаад улс руу нүүдэллэх ойлголт орчин үед байхгүй гэж хэлж болох байх, харин сайн дураараа харь орныг сонгон нүүсэн байдаг. Дайн байлдаан, элдэв мөргөлдөөн шалтгаан болдоггүй, харин эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн тогтворгүй орчин, ажлын байр, цалин хөлс голлон нөлөөлдөг байна. Товчхондоо, ядуурал, дорой буурай хөгжил бидний хувьд гадаад орныг зорих нөхцөл гэлтэй. Нийгэмдээ гадуурхагдан, үзэл санаа, хүйсийн баримжаа нь гадаад улс оронд цагаачлах шалтгааныг нэг болдог бол манай улсад ч мөн ийм зүйл байна. Гадаад улсад ажил хөдөлмөр эрхлэхээр яваад буцаж ирээгүй, гэр бүл хүүхдүүдтэйгээ холбоо бариагүй залуу хүйсээ солиулан эмэгтэй болсон талаар жишээ татаж болно. “Ганцаараа явж байна уу, гэр бүлээрээ цагаачилж байна уу?” гэвэл нөхцөл байдал, цагаачлан очих улс орны виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нөлөөлж байгаа бололтой. Нэг Монгол хүн очсон газар өөр нэг, дараагийн Монгол хүн очих нь мэдээж түгээмэл. Энд, гадаад хүнтэй гэр бүл болж цагаачилж буй явдлыг хэлмээр байна. Монгол эмэгтэй хүн гадаад эрэгтэй хүнтэй гэр бүл болсон тохиолдол Монгол эрэгтэй хүн гадаад эмэгтэйтэй суусан байхаас арай олон байдаг. “ Монголоос гадаад улс орон руу шилжин нүүсэн хүмүүс түүх соёл заншлаа түгээн тараадаг уу?” гэж асуувал, зарим талаараа тийм гэж хэлж болно. Тухайлбал, гадаад улсад Монгол хоолны газрууд нэр сэр байдаг, зарим олон хүн суурьшсан газар бага сургууль байгуулсан талаар ч жишээ дурдаж болно. “Оюуны болон хөдөлмөрийн цагаачлалын алийг нь хийж байна вэ?” гэвэл хэн бүхэн хөдөлмөрийн гэж хариулах биз. Гэхдээ, тоо баримтгүй ингэж хэлж болохгүй ба манай улсын гоц гойд ухаантай хүмүүс дэлхийд танигдсан олон улсын томоохон компанид ажилладаг жишээг бид мэднэ. Үүнээс гадна, мэдээж авьяас, спортын амжилтыг дурдахгүй өнгөрөөж болохгүй. Гавьяат тамирчид өөр улс орны нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд оролцож нэр цуугаа дуудуулж яваа билээ. Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн хүмүүсээс авсан судалгаагаар, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болсон 11.5 хувь, үйлдвэрийн осолд өртсөн 18.5 хувь гэсэн тоо баримт байна. Эндээс дүгнэвэл, хөдөлмөрийн цагаачлал, тэр дундаа биеийн хүнд ажил хийдэг нь сөрөг үр дагавар нэлээдгүй дагуулдгийг илтгэнэ. Бусдын хяналтын дор хөдөлмөр эрхлэх болон бизнес эзэмших гэх ойлголт байна. Сүүлийн үед, Монголдоо үүсгэсэн хуримтлалаар гадаад улс оронд хими цэвэрлэгээний газар, жижиг дэлгүүрийн хувийг эзэмшиж, эсвэл шинээр бизнес нээн албан ёсоор оршин суух, бизнес эрхлэх зөвшөөрөл авч амьдарч буй жишээ сэлт байгааг үгүйсгэж болохгүй. Ингэхэд, Монгол цагаачид эх нутаг руугаа нэлээдгүй хэмжээний мөнгө гуйвуулдаг талаар тоо мэдээлэл байдаг. Ийм төрлийн нэг судалгаанд, гадаадад байгаа иргэд жилдээ 500 сая орчим ам.доллар эх орон руугаа гуйвуулсан хэмээн мэдэгдсэн байна. Нэг судалгаанд 2004 онд гадаадаас Монгол руу гуйвуулсан мөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж дээд амжилтыг тогтоосон талаар дурдсан бол, өөр нэгэн судалгаанд 2022 оны байдлаар Монгол руу шилжүүлсэн иргэдийн мөнгөн дүн дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувьтай тэнцжээ. Энэ тоог арай өөрөөр тайлбарлавал, шилжүүлсэн дүн нь манай орны нэг хүнд 151 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 520’950 төгрөг ногдож байна. Багагүй мөнгө байгаа биз. Эцэст нь, “Цагаачилсан хүмүүс нутагтаа эргэн ирж байна уу, тэндээ үлдэж байна уу?” гэсэн асуулт үлдэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил хийхээр явсан хүмүүс гэрээт хугацаагаа дуусгаад эргэн ирдэг. Харин бидний хэлдгээр хараар буюу албан ёсны визгүй хүмүүс баригдахгүй бол буцаж ирэх сонирхолгүй байдаг бололтой. Ер нь “Харийн нийгэмд дасан зохицож, нийгэмшиж, ижилсэж чаддаг болов уу?” хэмээн асуувал тухайн хүнээс л хамаарна. Магад бидний үндэсний онцлогоос шалтгаалан шинийг мэдэх, дасан зохицох чадвараас хамааран харьцангуй хурдан хугацаанд нийгэмшдэг гэвэл буруутахгүй байх. “Монгол улсдаа эргэн ирээд гадаадад хөдөлмөр эрхэлж байхдаа хуримтлуулсан туршлага, эзэмшсэн ур чадвараа ашиглан ажиллах боломжтой байдаг уу?” гэсэн асуулттай нэгэн судалгаанд боломж бага, учир нь тухайн ажлын байр манайд байдаггүй, байх тохиолдол ховор, тэрчлэн ач холбогдол бүхий ур чадвар эзэмшиж чаддаггүй гэжээ. “Монголоос зугтаж амьдрах боломж” эссээнд өөрийн эргэцүүлсэн бодол, сэдэвтэй холбоотой олон талын асуудлуудыг тусгахыг хичээлээ. Хөгжингүй, хүчирхэг эдийн засагтай, тогтвортой ардчилсан төртэй, дээдлэн хүндэлж, сахиулдаг, нийгмийн халамж сайн, үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээтэй улсад амьдрах боломж хэн бүхэнд байгаа. Тухайн улсын хэрэгжүүлж буй олон төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролтой хүний хийдэг ажил хийх, эсвэл жолооч, тогооч, гагнуурчин, үсчин, гоо сайхан гэх зэрэг төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ажиллаж амьдрах боломжтой. Нэгэнт харийн орныг зорихоор шийдсэн бол хангалттай мэдээлэл мэдлэгтэй байх шаардлагатай. Сэтгэл хангалуун, айж ичих зүйлгүйгээр амьдрахын тулд тухайн улсын хууль дүрмийг судалж, албан ёсны зөвшөөрөл сэлтийг авах нь зүйтэй. Хүн бүр өөрийн нутагтаа ажиллаж амьдрахыг илүүд үздэг, гэхдээ цагаачлах шаардлага гарвал, оюуны цагаачлалыг хийхийг хичээх нь зөв болов уу. Харамсалтай нь тоо баримтаар ч тэр, бидний мэдэх жишээ, туршлагаар ийм үзэгдэл нэн ховор бололтой. Ж.Танан #LawyerBirdie #ХуульШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #Цагаачлал #МонголоосЗугтажАмьдрахБоломж #Эссэ #Эсээ #МонголынЦагаачид #ХөдөлмөрийнЦагаачлал #ОюуныЦагаачлал #ГадаададАжиллах #МонголынЭдийнЗасаг #МонголХүнГадаададАжиллах #ХарийнОрондАмьдрах #МонголынХөдөлмөрЭрхлэлт #МонголынХүнАмынШилжилтХөдөлгөөн #МонголАжилчидГадаадад #МонголынХүнАм #МонголчуудынХарьОрондАжиллахБоломж #ЦагаачдынЭрхЗүйнАсуудал #ЦагаачлалынШалтгаан #МонголчуудынГадаадДахьБизнес #ГадаадДахьМонголчууд #МонголчуудынГадаадДахьНийгэмшил #ГадаададАжиллахВиз #МонголынХүнАмынШилжилт #МонголИргэдийнГадаададНүүсэнТүүх #МонголынАжиллахХүчнийШилжилт
- Марио Пузо “Загалмайлсан эцэг”
Марио Пузогийн 1969 онд хэвлэгдсэн алдарт “Загалмайлсан эцэг” зохиол нь Дон Вито Корлеоне тэргүүтэй Итали-Америкийн мафийн хүчирхэг гэр бүлийн түүхийг өгүүлдэг. Олон арван жилийн турш уншигчдын сэтгэлийг татсаар ирсэн энэ зохиолд гэр бүл, үнэнч байдал, хүч чадал, эрх мэдэл, урвалт, хүчирхийлэл, өшөө авалт, түүний үр дагавар, мафийн соёл, тэдний нарийн төвөгтэй үйл ажиллагаа зэрэг олон сэдвүүдийг хөнддөг. Миний хувьд шударга ёс, ёс суртахуун, хууль дээдлэх талаар эргэцүүлэн бодоход хүргэсэн билээ. Зохиолыг хэвлэгдсэнээр хойш гурван жилийн дараа найруулагч Фрэнсис Форд Коппола ижил нэртэй дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд уран зохиол, кино урлагийн сонгодог гэх ангилалд зүй ёсоор орох статусыг улам бэхжүүлсэн гэж болно. Шүтэн бишрэгчдийн хүрээнд ном ба кино хоёул өндрөөр үнэлэгддэг ч хоорондоо зарим нэг талаараа ялгаатай. Ном нь үндсэн болон туслах дүрүүд, тэдний хийх үйлдлийн цаад сэдлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдээллийг харамгүй өгөх бол кино нь зохиолын үйл явдлыг товчлон дүрслэн харуулах өгүүлэмжид анхаарчээ. Зохиолч Марио Пузо Корлеонегийн гэр бүлээр дамжуулан олон талт дүрүүдийг бүтээсэн. Дон Вито Корлеоне бол Америкт ирсэн анхны үеийн Италийн цагаач , Нью Йорк дахь хамгийн хүчирхэг мафийн синдикатуудын нэг болох Корлеоне гэмт хэргийн гэр бүлийн патриарх [1] юм. Бэрхшээл тулгарсан ч тайван, тэвчээртэй хандлагатай, стратегич сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, заль мэхтэй, хашир хүн. Мөн ёс суртахууны хатуу дүрмийг баримталдаг, нэр төр, хүндэтгэл, үнэнч байдлыг бүхнээс илүү эрхэмлэдэг зарчимч, уламжлалыг баримтлагч удирдагчийн дүрээр дүрслэгдсэн байдаг. Тэрээр шаардлагатай үед харгис хэрцгий үйлдэл хийх чадвартай боловч тусламж хэрэгтэй хүмүүсийг хамгаалж дэмждэг, нинжин сэтгэлтэй тул олны дунд, тэр дотроо гэмт хэргийн ертөнцөд хүндэтгэл ба айдас нэгэн зэрэг төрүүлдэг аж. Хүмүүс болон нөхцөл байдлыг уншихдаа гаргуун Дон Вито Корлеоне биеийн хэлэмж, зан байдлын үл нийцэл зэрэг нарийн шинж тэмдгүүдийг ажиглан, стратегийн сэтгэлгээ, зөн совин, мэдээллийн нийлбэр дүнд хамтрагчдынхаа үнэнч бус байдал, урвалтыг анзааран илрүүлдэг гоц гэмээр чадвартай. Дон Корлеонегийн гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь түүний зан чанарын гол зангилаа болдог. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг тэргүүн ч үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, өөрийн баримталдаг үнэт зүйлийг тэдэнд төлөвшүүлэхийг эрмэлздэг, гэр бүлийн эв нэгдлийг эрхэмлэдэг, хүндэтгэл хүлээсэн эцэг юм. Сонни, Фредо, Майкл гурван хүү, охин Конни, мөн Том Хейген нэртэй өргөмөл хүүтэй. Отгон охин Конни зохиолын эхэнд гэр бүлээ баярлуулж, уламжлалаа хадгалахыг эрмэлздэг мэдрэмжтэй, дутах гачигдах зүйлгүй өссөн эрх танхи, гэнэн залуу эмэгтэйн дүрээр дүрслэгдэнэ. Тэрээр гэр бүлийнхээ гишүүдтэй, ялангуяа аав Дон Корлеонетэй дотно эелдэг харилцаатай ба аавыгаа шүтэн биширдэг. Гэхдээ зохиолын үйл явдал өрнөхөд Коннигийн дүрээр эрчүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн явцад гадуурхагдах, урвалтын үр дагаварт өртөх эмэгтэй хүний эмзэг байдлыг илэрхийлнэ. Түүний нөхөр Карло Ризци амар амьдралыг хайж хүчирхэг гэр бүлийн хүргэн болдог ч цаг хугацааны явцад Коннитой хүндлэлгүй харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эцэст нь Корлеонегийн гэр бүлээс урван тэрсэлнэ. Конни тэсвэр тэвчээр гарган, сэтгэл санааны сорилтуудыг давж, идэвхгүй ажиглагчаас илүү итгэлтэй, бие даасан дүр болон хувирна. Ууган хүү Сонни гэр бүлийн бизнесийн өв залгамжлагчийн хувьд гэр бүлд чухал нөлөө бүхий байр суурь эзэлдэг. Сонни мафийн бүлгэмүүдийн өрсөлдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хувийн өшөө хорсол, үймээн самуун дунд гэр бүлийнхээ нэр төр, өвийг сахин хамгаалахыг хичээснээр түүний дүр зохиолын явцад ихээхэн хөгждөг. Тэрээр хүсэл зоригтой, эрч хүчтэй, манлайлагч хэдий ч хэт өөртөө итгэлтэй бардам, хурц түрэмгий зантай. Дунд хүү Фредо эцэгтээ үнэнч боловч сул дорой, сэтгэлийн тэнхээгүй, шийдэмгий бус, өөртөө итгэлгүй, гаднын нөлөөд автамхай нэгэн. Фредо гэр бүлийнхээ хүлээсэн хүлээлтийг биелүүлэхийн тулд байнга тэмцдэг боловч аав, ах дүү нараасаа ялгаатай нь түүнд бэрхийг даван туулах зүрх зориг, алсын хараа дутагддаг. Амьдралын явцад эрх мэдэл олж авах хүсэл байв ч өөрийгөө дорд үзэх мэдрэмжид автан далд атаархуу зан төлөвшиж, санаатай, санаандгүй байдлаар урвагч болж хувирна. Фредо урвалтынхаа үр дагавраас зугтаж чадахгүй ба үйлдлүүд нь түүнийг хэн ч биш болгодог. Харин бага хүү Майкл ухаалаг, тайван, өөрийн гэсэн үзэл бодолтой, тооцоотой, шийдвэртээ үнэнч, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хүн. Майкл улс эх орондоо зүтгэж, цэргийн алба хааж, коллежид сурч, энгийн иргэн байх хүсэлтэй, гэм зэмгүй мэт харагдах хүнээс харгис хэрцгий, стратегич, мафийн босс болж хувирдаг. Зохиолын эхний үзэгдэл Дон Вито Корлеонегийн охин Коннигийн хуримаар эхэлнэ. Хуримд хүрэлцэн ирсэн зочдын зүгээс хувийн болон мэргэжлийн асуудлаар хүсэлт тавихад " Татгалзах боломжгүй санал" тавьдаг гэдгээрээ алдартай, Загалмайлсан эцэг Дон Корлеоне Итали заншлын дагуу зочдыг хүлээн авч асуудлыг их бага гэж ялгахгүйгээр шийдвэрлэнэ. Хариуд нь асуудлаа шийдвэрлүүлж буй зочин Корлеонегийн гэр бүлд үнэнч байхаа илэрхийлэхээс гадна хэзээ нэгэн цагт эргэн хандахад ямар нэгэн шалтгаан заалгүйгээр туслалцаа үзүүлэх амлалт өгнө. Зохиолыг сонгон, тэмдэглэл хөтлөх болсон шалтгаан эхний үзэгдэлд л тодорхой болно. Загалмайлсан эцэгт хандаж буй зочид шударга бус хандлагыг өөрчлөн залруулах, эсвэл тусламж дэмжлэг хэрэгцээтэй хүсэлт илэрхийлнэ. Тухайлбал, шүүхэд хандан хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх боловч гарсан шийдвэр шударга ёсыг тогтоож өгөөгүйд гонсойно, эсвэл хүч, мөнгө, эрх мэдлийн өмнө хөгшин, хүчгүй, мөнгөгүй нэгэн яах ч аргагүй сөгдөнө, эсвэл ямар ч хамаагүй аргаар алдар нэрээ авч үлдэх гэсэн шунал сэтгэл гарна. Үүнээс нийгмийн бүхий л харилцааг эрх зүй, хууль тогтоомж зохицуулж чаддаггүй гэдэг нь тодорхой харагдана. Нийгмийн ээдрээтэй харилцааны асуудлыг зохицуулж чадахгүй байх аваас гэмт хэргийн далд ертөнц зэрэгцэн орших үндэс болдог гэлтэй. Тэрхүү гэмт хэргийн гэж тодотгоод буй ертөнц нь өгөө аваатай, хуультай адилтгаж болохуйц дагаж мөрддөг дүрэмтэй, хүн яагаад ч юм үнэнч байж, өгсөн амлалт, хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлдэг зохилдоотой аж. Зохиолын үйл явдал Корлеонегийн гэр бүл өрсөлдөгч мафийн бүлгэмүүд болон хууль сахиулах байгууллагуудын сорилттой тулгарснаар өрнөнө. Дон Корлеоне өрсөлдөгчдөө буудуулж, чадваргүй болсон үед нь гэр бүл дотор болон бусад маафийн бүлгэмүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж буй хэсэг бол зохиолын эргэлтийн цэг юм. Сонни нөхцөл байдлыг удирдан эрх мэдлийг гартаа авахыг хичээх боловч мафийн гэр бүл доторх эрэмбийг зөрчин түрүүлж дуугарч эцэг нь халдлагад өртөх шалтгаан болж, гэр бүлээ эрсдэлд оруулсныг ухаарч амжилгүйгээр адгуу зан, гэнэтийн бодлогогүй үйлдлийнхээ үр дагаварт буудуулж үхнэ. Фредо эцгийгээ буудуулах мөчид шийдэмгий бус, чадваргүй, аймхай нэгэн болох нь тодорхой болно. Харин гэр бүлийн бизнест огт оролцоогүй байсан Майкл өршөө авахаар дайснуудынхаа эсрэг хариу довтолгоог зохион байгуулж, тулсан нөхцөлд шийдэмгий байж чадахаа нотлон харуулна. Үүнээс хойш Майкл гол дүр, гэр бүлийн шинэ удирдагч болно. Майкл сөргөлдөгч мафийн бүлгэмүүдийн эсрэг зохион байгуулалттай хэд хэдэн ажиллагаа хийж, олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн эцэст гэр бүлийн нөлөөг бэхжүүлж, үйл ажиллагаагаа хууль ёсны бизнес болгон өргөжүүлдэг. Гэсэн хэдий ч түүний хүрсэн эрх мэдэл нь асар өндөр төлөөс шаарджээ. Үйлдлийнхээ ёс суртахууны үр дагавартай тэмцэж, өөрийн эхнэр хүүхдүүдээс тусгаарлагдаж, хүү нь гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэх, эцгийнхээ хүсэлтээр хуульч болохоос татгалзаж дуурийн дуучин болох бол хайртай ганц охин нь золиос мэт хөнөөгдөж, Майкл ганцаардан төгсөнө. “Загалмайлсан эцэг” зохиол нь эрх мэдэл, амбиц хөөсний үр дагаврыг гайхалтай өгүүлдэг. Хүчирхийлэл бол зохиолын гол сэдэв бөгөөд дүрүүд хяналтаа хадгалж, өшөө авахын тулд урд удаан хугацаанд тэвчээр заан хүлээсний эцэст харгис хэрцгий арга хэрэглэдэг. Гэсэн хэдий ч зохиолч Марио Пузо ийм үйлдлийн хувийн болон нийгмийн төлөөсийг онцлон тэмдэглэжээ. Энэ зохиол нь мафийн доторх эрх мэдлийн динамик, зохион байгуулалттай гэмт хэрэг болон хууль ёсны нийгмийн хоорондын харилцан үйлчлэлийг тод томруун харуулдаг. Корлеонегийн гэр бүл эрх мэдэл, нөлөөгөө хадгалахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө авах, хээл хахууль өгөх, аллага зэргийг үйлддэг бол дүрүүд хүч чадал олж авах, амьд үлдэхийн тулд ёс зүйгүй үйлдлүүд хийдэг. Ийм төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн байгууллагуудын нөлөө, авлига, гэмт хэрэг газар авсан нөхцөлд хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар асуултууд урган гарна. Зохиолын туршид Корлеонегийн гэр бүлийн зөвлөх Том Хейген, бизнесийг хууль ёсны болгохоор ажиллаж буй хэд хэдэн хуульч гарна. Тэдний хувьд мэргэжлийн үүрэг хариуцлага ба үнэнч байх хоёрын хооронд тэнцвэр алдагдсан байдаг. Хуульч мэргэжлийн шударга байдлаа хадгалах, хуулийн ариун байдлыг сахин хамгаалахад хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага чухал болохыг үзүүлсэн байна. Корлеонегийн гэр бүл дайснуудаасаа өс хонзон авч, маргааныг хүчирхийллээр шийдэж, өөрсдийн шударга ёсыг тогтоодог. Шударга ёсны мөн чанар, шүүхээс гадуур шийтгэл хүлээлгэхийг ёс суртахууны хувьд зөвтгөх нь зүйтэй эсэх талаар бодоход хүргэнэ. Авлига, шударга бус байдлыг хөхүүлэн дэмжихэд хууль, төрийн байгууллага, улс төрчдийн оролцоог харуулдаг. Хууль, нийгмийн харилцааг ойлгох, зохион байгуулалттай гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар уг зохиолд онцолсон байна. “Загалмайлсан эцэг” номоос үнэ цэнтэй ойлголтуудыг авч, хууль, нийгмийн харилцааны талаар ойлгож, практикт шударга ёс, ёс зүйн зарчмуудыг баримтлахыг ухаарна. Түүнээс гадна, Монголын нийгэм дэх гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоох, авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах үйл явцын талаар гүнзгийрүүлж судлах хүсэлтэй болно. Ж.Танан Нэр томьёо, тэмдэглэл Гангстеризм gangster; гангстеризм Мафийнхан ихэвчлэн үйлддэг хүчирхийлэл, аллага, айлган сүрдүүлэлт, дарамталж мөнгө авах, төрийн албан хаагчдыг худалдан авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаа. Гангстеризмыг улс төрийн зорилгоор багагүй ашигладаг. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи. [1] Патриарх (patriarch) гэсэн нэр томьёо нь ашигласан нөхцөл байдлаас хамааран хэд хэдэн утгатай. 1. Түүх/Антропологи: Патриарх гэдэг нь гэр бүл, овог, нийгмийг үүсгэн байгуулагч, эсвэл хамгийн ахмад зүтгэлтэн гэж үздэг эрэгтэй тэргүүлэгч юм. Энэ хэрэглээ нь удам угсаа эрэгтэй шугамаар дамждаг патриархын тогтолцооны ахмад эрэгтэй хүний үүргийг онцолдог. 2. Шашны агуулга: Янз бүрийн шашны уламжлалд патриарх нь бусдыг захирах эрх мэдэл бүхий ахмад зүтгэлтэн юм. Жишээлбэл: - Христийн шашин: Христийн сүмд, ялангуяа Зүүн Ортодокс, Дорно дахины Ортодокс, Католик Сүмд патриарх нь тухайн бүс нутгийн бусад бишопуудыг эрх мэдэлтэй хамба ламыг хэлнэ. Алдарт патриархуудад Константинополь Патриарх, Ромын Патриарх (Пап лам) багтдаг. - Иудаизм: Энэ нэр томьёо нь Израилын ард түмнийг үндэслэгч эцэг гэж тооцогддог. Абрахам, Исаак, Иаков зэрэг библийн патриархуудыг нэрлэж болно. 3. Ерөнхий хэрэглээ: Өргөн утгаараа патриарх гэдэг нь гэр бүл, шашны хэлхээ холбооноос үл хамааран бүлэг, байгууллагын удирдагч, үүсгэн байгуулагч гэж үздэг аливаа эрхэм настныг хэлж болно. Бүх нөхцөл байдалд патриарх гэдэг нэр томьёо, эрх мэдэл, хүндэтгэл гэсэн утгатай. #ЗагалмайлсанЭцэг #НомынТэмдэглэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүйнБлог #Патриарх #Гангстеризм #МариоПузо #ДонВитоКорлеоне #МафийнГэрБүл #МафийнСоёл #ЭрхМэдэл #Хүчирхийлэл #ӨшөөАвалт #ХуульДээдлэхЁс #ЁсСуртахуун #ХуульчийнЁсЗүй #Амбиц #ХүчЧадал #ШударгаЁс #НийгмийнХарилцаа #Авлига #ЗохионБайгуулалттайГэмтХэрэг #Хууль #ТөрийнБайгууллага #ШүүхээсГадуурШийтгэл #ШүүхийнШударгаЁс #МөнгөХүүлэх #Аллага #ЁсЗүй #ХээлХахууль #МаргааныШийдэл #УлсТөрийнОролцоо #ГэмтХэргийнҮйлАжиллагаа #АвлигатайТэмцэх #ХуульчийнХариуцлага
- Сэтгэл санааны хохирол
Удиртгал Хүний сэтгэл санааны хохирол гэдэг ойлголт хэрэг, маргаан дээр яригдаж эхлээд нэлээн хугацаа өнгөрсөн боловч үүнийг цаасан дээр буюу хууль тогтоомжид хэрхэн тусгаж өгөх вэ? гэдэг нь маш том асуудал байсаар байгаа гэж ойлгож болно. Англи, Америк зэрэг улсын хувьд хараат бус шүүх нь хууль бий болгон хэрэг шийдвэрлэх боломжтой байдаг учраас сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн, барагдуулсан жишээ их байдаг. Харин манай орны хувьд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох хуулийн заалт 2023 онд Шүүх шинжилгээний тухай хуульд тусгагдаж, сэтгэл санааны хохирол барагдуулахаар шүүхэд хандах боломжтой болсон. Сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлснээр бий болох давуу талын талаар дүгнэлт гаргах, ямар төрлийн хэрэгт хохирсон хүн сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх талаар мэдээлэл хүргэхийг зорилоо. Сэтгэл санааны хохирлын талаар хууль тогтоомжид тусгагдсан нь Иргэний хуулийн 230.2.-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” хэмээн тусгасан байна. Мөн тухайн хуулийн 508.5.-д “ Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэх зэргээр Иргэний хуульд өөрчлөлт орж сэтгэцийн хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг бий болгосон байна. Үүний хуульд тусгайлан заасан тохиолдолд гэдэг нь хууль тогтоомжийн шийдвэрлэх асуудал гэж үздэгтэй холбоотой. Иргэний хуулийн 511.3.-511.5.-д мөнгөн дүнгийн хэмжээг зааж тусгаж өгсөн байна. Эндээс Иргэний хуулийн 511.5.-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан нь хүний амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд авч болох хохирол барагдуулах заалт болсон гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” болно. Уг хуулийн 40.1.-т зааснаар “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дэх хэсэг /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дахь хэсэг /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дахь хэсэг /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дэх хэсэг /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дахь хэсэг /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг /Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг/, 17.1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дахь хэсэг /Дээрэмдэх/, 17.3 дахь хэсэг /Залилах/, 17.6 дахь хэсэг /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дахь хэсэг /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дахь хэсэг /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих/, 17.12 дахь хэсэг /Мал хулгайлах/, 20.11 дэх хэсэг /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дахь хэсэг /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дахь хэсэг /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дэх хэсэг /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дахь хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дахь хэсэг /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дахь хэсэг /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дахь хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дэх хэсэг /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дахь хэсэг /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дахь хэсэг /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дахь хэсэг /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дахь хэсэг /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дахь хэсэг /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дахь хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дахь хэсэг /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дэх хэсэг /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дахь хэсэг /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дэх хэсэг /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих/, 29.4 дэх хэсэг /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дахь хэсэг /Төрлөөр устгах/, 29.7 дахь хэсэг /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дахь хэсэг /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийт 84 хэрэгт сэтгэл санааны хохирол тооцох боломжтой болгож байгаа юм. Мөн тухайн хуулийн 40.2.1-д “ хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” буюу зөвхөн хохирогч л сэтгэл санааны хохиролд ордоггүй буюу түүний гэр бүлийн гишүүд мөн сэтгэл санааны хохиролд орох боломжтойг тусган оруулсан байна. Мөн энэ хуулийн 40.3.-т “ Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн заалтын дагуу 2023 оны 7 дугаар сарын 31-ны Дугаар А/268, А/275 “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын Хамтарсан тушаал” батлагдаж сэтгэл санааны хохирлын үнэлгээ, дүгнэлтийг журмын дагуу гаргаж эхэлсэн байна. Дүгнэлт Сэтгэл санааны хохирол нь шууд үнэлэх боломжгүй мэт боловч үнэлэхгүй бол хохирол мөн эсэхийг тооцож шүүх өөрөө шийдвэр гаргах боломжгүйгээс үүдэн олон төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хувьд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх этгээдгүйгээр хохирч байсан нөхцөл байдлыг багасгах ач холбогдолтой гэж бодож байна. Одоо харин хуулийн хүрээнд зөвхөн гэр бүлийн гишүүн эсвэл хохирогч гэсэн ерөнхий ойлголтоос гадна тухайн үед гэрч болсноос болоод сэтгэл санааны хохирол амссан хүнийг мөн хамруулах хэрэгтэй хэмээн харж болно. Учир нь авто тээврийн осол буюу машинд мөргүүлэх хэрэг гарах үед хажуугаас харсан этгээд хараад "Дараагийн удаа би мөргүүлж магадгүй" гэсэн сэтгэл зүйн эмгэгтэй болж ганцаараа зам хөндлөн гарж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн зүйл заалтад хамаарагдаж чадахгүй болох эрсдэл үүсэж байна. Гэвч энэ хүн сэтгэл санааны хувьд хэргийн хохирогч болсон гэдгийг үгүйсгэж болохгүй юм. Сэтгэл санааны хэрэг дээр хараат бус шүүгч шийдвэр гаргадаг байхаар хуульчилж өгөх нь илүү олон сэтгэл санааны хохиролд төлбөр төлүүлэхэд хүрэх боломжтой гэж бодож байна. Ж.Төмөр-Очир #СэтгэлСанааныХохирол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйБлог #ИргэнийХууль #ШүүхШинжилгээнийХууль #АвтоТээврийнОсол #Хохирол #Хохирогч #Хариуцагч #ХуульТогтоомж #Хохирогч #НөхөнТөлбөр #ШүүхийнШийдвэр #ИргэнийХууль #ШүүхШинжилгээ #Хуульч #АвтоОсол #СэтгэлЗүйнЭмгэг #ХохирлынҮнэлгээ #ХуульдОруулахӨөрчлөлт #ЭрүүлМэндийнХохирол #ХуульТогтоомжийнШинэчлэл #СэтгэлСанааныХохирлынТухайХууль #ХохиролБарагдуулах #ЭрүүгийнХууль
- Карри ба цианид Жолли Жозефийн хэрэг
Нэтфликсийн баримтат кино “Карри ба цианид, Жолли Жозефын хэрэг” нь 14 жилийн турш гэр бүлийн зургаан гишүүнийг хордуулсан хэрэгт буруутгагдаж буй Энэтхэг эмэгтэй Жолли Жозефын амьдрал, хэрцгийн аллагын тухай өгүүлдэг гэмт хэрэг , мөрдөн байцаалт, криминалистикийн шинжлэх ухааныг тод томруун харуулдаг сонирхолтой түүх юм. Уг кинонд гарах хэргийг илрүүлэхэд криминалистикийн шинжлэх ухааны талаас тайлбарыг танилцуулъя. Хор судлал ба цианидын илрүүлэлт Натрийн цианид нь NaCN томьёо бүхий органик бус нэгдэл ба цагаан өнгөтэй, усанд уусдаг, маш хортой давс юм. Натрийн цианид нь бусад цианийн давстай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашлаад, анаэроб метаболизмийн шалтгаантай / гаралтай лактатацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага буюу 200–300 мг тунг авахад л үхэлд хурдан хүргэх аюултай, хүчтэй химийн бодис аж. Цианидаар хордсоны дараа зүрхний шигдээс, амьсгалын дутагдал зэрэг байгалийн жамаар нас барахтай бараг адилхан шинж тэмдэг илэрдэг тул шүүх эмнэлгийн зохих шинжилгээгүйгээр илрүүлэхэд хэцүү байдаг. Кинонд мөрдлөг хийж сэжиг төрсний дараа хохирогчдын цогцсыг булшнаас ухан гарган авч оршуулсан шарилд шинжилгээ (эксгумаци) хийжээ. Үүний дараагаар шинжээчид эд эсээс цианид байгаа эсэхийг шинжилж, хорын ул мөрийг илрүүлэн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна. Цианид нь гемоглобинтой урвалд орж, цианметгемоглобин үүсгэдэг бөгөөд үүнийг спектрофотометр зэрэг биохимийн маркер шинжилгээгээр илрүүлдэг байна. Зүй тогтол илрүүлэлт Криминалистик нь хүний үхлийг шинжлэхээс гадна хэв маяг, аливаа давтамжтай үйлдэл, зүй тогтлыг хайдаг байна. Тухайлбал, хэдийгээр хохирогчид 14 жилийн хугацаанд, хоорондоо зайтай амиа алдсан ч тэдний үхэл нь ямар нэгэн байдлаар Жоллид санхүүгийн болон бусад талын ашиг тустай нөхцөл байдал бий болгожээ. Хохирогчид Жоллигийн нөхөр, хадам аав, ээж болон бусад хамаатан садан, төрлийн хүмүүс байсан бөгөөд санамсаргүй үйлдэл гэхээс илүүтэйгээр санаатай аллага гэж үзэхэд хүргэнэ. Аллага үйлдэсний дараа Жолли үргэлж алиби бэлдэж, тухайлбал хөршөө дуудах, санамсаргүй байсан, өөрөөө холбогдолгүй гэдгийг харуулах үйлдэл давтамжтай хийдэг байв. Зан байдлыг тодорхойлох криминалистик Жолли Жозеф үйлдэх аллагаа төлөвлөхдөө хохирогчидтойгоо харилцаатай, тайван зан байдалтай байна. Энэ нь түүний манипуляци, тооцоотой сэтгэл зүйг илтгэх ба эдгээр зан байдал нь гэмт хэргийн сэдлийг ойлгоход тусалдаг байна. Түүнчлэн, Жолли гэр бүлийн өмчийг өвлөн авахын тулд хуурамч гэрээслэл үйлдэж, санхүүгийн сэдлээ илчилсэн байна. Хоол хүнсийг хор өгөх хэрэгсэл болгон ашигласан Жолли цианидыг карри зэрэг хүнсний бүтээгдэхүүнд хольсон гэж мэдэгджээ. Хоолны үлдэгдэл, сав суулганаас дээж авч цианидын ул мөрийг тодорхойлох шинжилгээ хийнэ. Гэхдээ цианид нь дэгдэмхий шинж чанартай тул богино хугацаанд шалгах хэрэгтэй. Товчхондоо хуучин тохиолдол илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Гэмт хэргийн газар ба нотлох баримт Хэдийгээр хохирогчдыг байгалийн жамаар нас барсан хэмээн үзсэн байдаг ч шинжээчид хэргийн газрыг дахин шалгаж, ул мөр эд мөрийн баримтад үзлэг хийж, сэжүүрүүдийг нэгтгэн задлан шинжилгээний тайланг нэг бүрчлэн нягталж үзсэн. Мөрдөн байцаагчид оршуулгын газар, хувийн эд зүйлс, үлдсэн хоол, ундааны савнаас дээж цуглуулсан байна. Орчин үеийн криминалистикийн аргын үүрэг Задлан шинжилгээгээр цианидын хордлогын шинж чанартай эд, эрхтний гэмтэл, тухайлбал, хүчилтөрөгчийн ханалт ихэссэний улмаас тод улаан цус харагдана. Хроматографийн дэвшилтэт аргууд нь нас барснаас хойш хэдэн жилийн дараа ч цианидын ул мөрийг илрүүлэх боломжтой болгосон. Мөрдөн байцаагчид Жоллигийн утас, бичлэгийг шалгаж, цианид болон болзошгүй хохирогчидтой холбоотой хайлт, мессежийг илрүүлсэн байна. Дүгнэлт 10 гаруй жил үргэлжилсэн гэмт хэргийн нотлох баримт нь найдваргүйн дээр нөхцөл байдлын хувьд шалгахад хүндрэлтэй байдаг. Түүнчлэн Энэтхэг төдийгүй олон соёл, зан заншилд шинжилгээнд зориулж эксгумаци хийх нь ёс зүйн хувьд нэлээд эмзэг, маргаантай дагуулах асуудал юм. Жолли Жозефын хэргээр дамжуулан нарийн төвөгтэй гэмт хэргийг илрүүлэх, нотлоход криминалистикийн нэн чухал үүргийг онцоллоо. Криминалистикийн шинжлэх ухааны дэвшил нь шийдэгдээгүй, анхнаасаа байгалийн жамаар нас барсан гэж үзэж байсан хэргийг дахин судлах, шударга ёсыг тогтоох боломжийг бий болгожээ. Н.Батцэцэг Карри ба цианид #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #Криминалистик #УлМөр #Цианит #Хор #ГэмтХэрэг #ШүүхЭмнэлэг #Шинжээч #НатрийнЦианид #ЖоллиЖозеф #Энэтхэг #БаримтатКино #КиноТайлбар #Үхэл #Аллага #ЗүрхнийШигдээс #Эксгумаци #Цогцос #Шарил #Оршуулга #Булш #ХорынУлМар #БиохимийнМаркер #СэтгэлЗүй #ЗанБайдал #Гэрээслэл #ӨвЗалгамжлал #СанхүүгийнСэдэл #Карри #ХэргийнСэжүүр #НотлохБаримт #ХэргийнГазрынҮзлэг #ДээжАвах #ЗадланШинжилгээ #Рапорт #ШинжилгээнийТайлан #ЁсЗүй #ШударгаЁс #ШинжлэхУхаан #АргаЗүй #ГэмтҮйлдлийнМөр #ЭдМөрийнБаримт #МөрдөхАжиллагаа #Мөрдөгч #Байцаагч #МөрдөжНотлох #ШүүхШинжилгээ #ЗүйТогтол #СанаатайАллага #ШинжТэмдэг #Адилтгал #ЗанЗаншил #ХүнАлахГэмтХэрэг #Алиби #ГэмтХэрэгМөрдөхүй #ЦагдаагийнШинжлэхУхаан #ГэмтХэрэгтэйТэмцэхАргаЗүй #Үзэгдэл
- Олон улсын эрүүгийн эрх зүй
Олон улсын эрүүгийн эрх зүйн эх сурвалжууд Хуучин Югославын Олон улсын эрүүгийн трибунал Хуучин Югославын Олон улсын эрүүгийн трибунал нь 1990-ээд онд Балканы хойгт болсон мөргөлдөөний үеэр гарсан дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэдэг НҮБ-ын шүүх байсан юм. 1993-2017 он хүртэл үргэлжилсэн бүрэн эрхийнхээ хугацаанд, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн орчныг эргэлт буцалтгүй өөрчилж, хохирогчдод өөрсдийн нүдээр үзэж, туулж өнгөрүүлсэн аймшигт үйлдлийн талаар дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож, зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдсэн харгислалд хариуцлага тооцож, хүлээлэж болно гэдгийг нотолсон. Олон улсын эрүүгийн эрх зүй нэмэлт тайлбар, жишээ Ж.Танан Н.Батцэцэг Зүүлт тэмдэглэл Олон улсын эрүүгийн эрх зүй гэдэг нь олон улсын гэрээнд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнийг онцгой журмаар урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах ба ял шийтгэх талаарх улсуудын хамтын ажиллагааг зохицуулсан зарчим ба эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. ОУЭЭЗ нь олон улсын шинж чанартай ноцтой гэмт хэргийн улмаас хувь хүнийг яллах, шийтгэх асуудлыг зохицуулдаг ОУНЭЗ-н салбар. Хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн хамгийн ноцтой зөрчлийг арилгахад чиглэсэн олон эрх зүйн зарчим, хэм хэмжээ, институтүүд хамаарна. Санкц (лат. saction ): эрх зүйн зөрчилд хэрэглэдэг, таагүй тодорхой үр дагаврыг буй болгодог арга хэмжээ ба шийдвэр. Олон улсын санкц : Зөрчигч улсад таагүй үр дагаврыг заасан ОУЭЗн хэм хэмжээний бүтцийн элемент ОУБ юуны өмнө НҮБ-аас хэрэгжүүлдэг албадлагын арга хэмжээ ОУГХ үйлдсэний үр дагавар болох ОУЭЗ-н хариуцлагын улс төрийн онцгой хэлбэр ОУЭЗ-н зөрчлийн хариу болгон хэрэглэдэг албадлагын нэг бүрчилсэн ба хамтын хариуцлага ОУЭЗ-н зөрчил үйлдэж, хариуцлагаас зайлсхийсэн улсын эсрэг улс ба ОУБ-аас хэрэглэдэг албадлагын арга хэмжээ ОУЭЭЗ-н зарчмуудыг дэлгэрүүлэн Монгол улсын олон улсын гэрээ: Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмээс уншиж танилцаж болно. https://legalinfo.mn/mn/detail/1217 ОУЭЭЗ-н үндсэн зарчмууд нь хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах, хүний эрхийг хамгаалах, олон улсын анхаарал татсан хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага тооцоход чиглэгддэг. Эдгээр нь ял шийтгэлгүй үлдэхээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг шударга ёсыг тогтоох, олон улсын хууль тогтоомжийг ирээдүйд зөрчихөөс урьдчилан сэргийлэх олон улсын хүчин чармайлтын үндэс суурь болдог. "Nullum criminaln sine lege" гэдэг нь англиар "Хуульгүй гэмт хэрэг байхгүй" гэж орчуулагдсан латин хэллэг юм. Энэ зарчим нь тухайн үед хуулиар хориглоогүй үйлдлээс болж хувь хүн шийтгэгдэж болохгүй гэдгийг онцолсон эрүүгийн хуулийн үндсэн зарчим юм. Олон улсын эрүүгийн эрх зүйн хүрээнд "nullum criminaln sine lege" гэдэг нь тухайн хүн үйлдэх үедээ олон улсын эрх зүйн хүрээнд гэмт хэрэгт тооцогдоогүй үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх боломжгүй гэсэн үг юм. Энэ зарчмын дагуу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглосноор эрх зүйн тодорхой байдлыг хангаж, хувь хүнийг дур мэдэн яллахаас хамгаалдаг. Нэг ёсондоо "nullum criminaln sine lege" нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хууль ёсны байдал, зохих журмын дагуу явагдахын чухлыг онцолж, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс өмнө хуулиар тодорхой зааж өгөхийг шаарддаг. "Nulla poena sine lege" гэдэг нь англиар "Хуульгүй шийтгэл байхгүй" гэж орчуулагддаг латин хууль зүйн дээд хэмжээ юм. Энэхүү зарчим нь эрүүгийн эрх зүйн үндсэн хэсэг бөгөөд тухайн этгээд үйлдэх үедээ хуулиар хориглоогүй үйлдлийнхээ төлөө шийтгэгдэж болохгүй гэсэн санааг агуулдаг. Нэг ёсондоо "nulla poena sine lege" нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хууль ёсны байх, зохих журмын дагуу явуулахын чухлыг онцолдог. Энэ нь тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж тодорхой зааж, зохих шийтгэлийг заасан урьдаас мөрдөгдөж байсан хуультай тохиолдолд л шийтгэл оногдуулах боломжтой гэдгийг баталгаажуулдаг. Энэ зарчим нь хувь хүн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхээс өмнө хууль тогтоомжийг бий болгож, олон нийтэд мэдээлэхийг шаардах замаар хувь хүнийг дур зоргоороо, эсвэл буцаан шийтгэлээс хамгаалахад үйлчилдэг. Энэ нь хууль дээдлэх ёсыг дээдэлж, эрх мэдлээ урвуулан ашиглахаас хамгаалж, хууль ёсны шийтгэлийг тогтоосон эрх зүйн хэм хэмжээ, журамд үндэслэнэ. "Ratione personae" гэдэг нь эрх зүйн хүрээнд хэрэглэгддэг латин хэллэг бөгөөд англиар "хүний шалтгаанаар" гэж орчуулагддаг. Хуулийн нэр томьёогоор тухайн хэрэг, асуудалд хамаарах хүн, эсвэл талуудад тулгуурлан хэрэгжсэн харьяалал, хууль ёсны эрх мэдлийг хэлнэ. Олон улсын эрх зүй буюу харьяаллын хүрээнд тухайн хэрэгт холбогдсон хувь хүн, аж ахуйн нэгжийн харьяалал, иргэншил, албан ёсны чадавх зэрэгт үндэслэн шүүх, шүүхийн харьяаллыг илэрхийлэхийн тулд "ratione personae" -ийг ашиглаж болно. Жишээлбэл, хариуцагч нь тухайн шүүхийн оршин суугаа улсын иргэн, эсхүл тус тусын төлөөлөгчдийн албан ёсны чадавхад үндэслэн хоёр улсын хооронд маргаан гарсан тохиолдолд шүүх "ratione personae" харьяалалтай байж болно. Товчхондоо, "ratione personae" гэдэг нь тухайн хэрэг үүссэн газарзүйн байршил, нутаг дэвсгэрээс илүүтэй тухайн хэрэгт холбогдсон хувь хүн, талуудад үндэслэн харьяаллыг тогтооход ашигладаг эрх зүйн ойлголт юм. Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа нь үндэсний хилийг давж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хууль дээдлэх ёсонд томоохон аюул занал учруулж буй үндэстэн дамнасан гэмт хэргийн үйл ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэхэд нэн чухал юм. Ийм хамтын ажиллагаа нь олон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, яллах, шийтгэх чиглэлээр улс орон, олон улсын байгууллага, хууль сахиулах байгууллагууд болон бусад оролцогч талуудын хамтын хүчин чармайлтыг хамардаг. Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны хэд хэдэн гол талууд байна. Ерөнхийдөө олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа нь үндэстэн дамнасан гэмт хэргийн үйл ажиллагаанаас үүдэлтэй ээдрээтэй, хөгжиж буй сорилтуудыг шийдвэрлэдэг. Улс орнууд болон оролцогч талууд хамтран ажилласнаар олон улсын гэмт хэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авч, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг дэмжих боломжтой. Олон улсын шинж чанартай гэмт хэрэг нь олон улсын үр дагавар бүхий илүү өргөн хүрээтэй гэмт хэргийн үйл ажиллагааг хамардаг бол олон улсын гэмт хэрэг нь олон улсын эрх зүйн хүрээнд гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэмт хэргийг хэлдэг. Олон улсын трибунал ба Олон улсын эрүүгийн шүүх аль аль нь олон улсын гэмт хэргийг хянан шийдвэрлэх зорилготой боловч бүтэц, харьяалал, чиг үүргийнхээ хувьд ялгаатай. Олон улсын трибунал нь тодорхой зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан түр шүүхүүд байдаг бол ОУЭШ нь дэлхий даяар олон улсын гэмт хэргийг шийдвэрлэх өргөн чиг үүрэг бүхий байнгын байгууллага юм. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй #ОлонУлсынЭрүүгийнЭрхЗүй #ОлонУлсынЭрүүгийнЭрхЗүйнЭхСурвалжууд #ОлонУлсынЭрүүгийнТрибунал #ОлонУлсынЭрүүгийнЭрхЗүйнЗарчим #ОлонУлсынГэмтХэрэг #ОлонУлсынШинжЧанартайГэмтХэрэг #ОлонУлсынХариуцлага #ОлонУлсынЭрүүгийнШүүх #НэгдсэнҮндэстнийБайгууллага #Интерпол #ТөрлөөрНьУстгахГэмтХэрэг #ХүнТөрөлхтнийЭсрэгГэмтХэрэг #ДайныГэмтХэрэг #ТүрэмгийллийнГэмтХэрэг #РомынДүрэм #РомынСтатут #НюрнбергийнОлонУлсынЦэргийнТрибунал #АлсДорнодынОлонУлсынЦэргийнТрибунал #Интерпол #НэгдсэнҮндэстнийБайгууллага Тест бөглөж үзээрэй. Сонголтттой тест
- Бизнесийн нэгдэл
Энэ ажилд бизнесийн нэгдэл , нэгдэл ба нийлэлтийн ялгаа , Монгол улсын Компанийн тухай хуульд заасан компанийг өөрчлөн байгуулах эрх зүйн зохицуулалт , түүнтэй холбоотой нийлүүлэх , нэгтгэх , хуваах , тусгаарлах , өөрчлөх ойлголтууд, компанийн хувьцаа худалдан авах эрх зүйн зохицуулалт , хувьцаат болон хязгаарлагдмал компанийн хувьцааг худалдан авах тохиолдлууд, түүхэн дэх нэгдлийн мөчлөг , тухай үе бүр үүссэн нэгдлийн төрлүүд , нэр томьёо, нэршлүүд, бий болсон санхүүжилтийн шинэ хэлбэрүүд, холбогдох зохицуулалтуудын талаар авч үзнэ. Нэгдлийн тодорхойлолт ба нэгтгэгч, нэгдэгч Монгол улсын компанийн тухай хуульд заасны дагуу “…компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх …” ; Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад “хоёр буюу хэд хэдэн компани цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хянаж, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нэгж болгох үйл явц ба нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний хөрөнгө ба өр төлбөр, эрх, үүрэг, хариуцлагыг нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нэгдэх ” гэнэ. Нэгдсэн компани дахь өмчлөлийн хувийг хянах эрхтэй болсон эзэмшигчийг нэгтгэгч , харин өөртөө нэгтгэхээр онилсон компанийг нэгдэгч гэнэ. Нэгдэл ба нийлэлтийн ялгаа Бизнесийн нэгдлийг нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, гадаад улсын ном хэвлэлд ялгаатай томьёолсон байна. Санхүүгийн ахисан шатны НББ-д бизнесийн нэгдэл гэдэг нь хоёр буюу хэд хэдэн компани цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хянаж, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нэгж болгох үйл явц гэжээ (Н.Шинэ-Өлзий) . Нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний хөрөнгө ба өр төлбөр, эрх, үүрэг, хариуцлагыг нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нэгдэх гэнэ. Хууль ёсны нэгдэл гэдэг нь нэгдэгч компани бие даасан байдлаа алдаж татан буугдан хөрөнгө өр төлбөр нь нэгтгэгч компанид шилждэг бизнесийн нэгдлийн нэг төрөл. Хоёр буюу хэд хэдэн нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн хөрөнгө ба өр төлбөр, эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нийлэх гэнэ. Хууль ёсны нийлэлт гэдэг нь бизнесийн нэгдэлд оролцож байгаа компаниуд нь татан буугдаж тэдгээрийн хөрөнгө, өр төлбөр нь шинээр үүсгэн байгуулагдсан компанид шилждэг бизнесийн нэгдлийн нэг төрөл юм. Хаес нэгдэл гэдгийг нэгдэх, нийлэх, тендер санал тавих, хөрөнгө худалдан авах, удирдлага нэгтгэх зэрэг санхүүгийн гүйлгээгээр дамжуулан компани, эсвэл хөрөнгийг нэгтгэхийг хэлнэ гэж тодорхойлсон. Тэрээр, нийлэх гэдэг нь хоёр компанийн нэгдэл бөгөөд шинэ компанийн нэрийн дор шинэ хуулийн этгээд үүсгэхийг, харин нэгдэх гэдэг нь нэг компани нөгөөгөө худалдан авахыг хэлнэ гэжээ. Харин, Шерман “Mergers and Acquisitions from A to Z” номдоо нэгдэл, нийлэлт нь компани богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэх өсөлтийн стратеги ба үнэ цэн бий болгох нийтлэг хөрөнгө оруулалтын хувилбар гэжээ. Нийлэх гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны компани хоорондоо нэгдэж, шинэ компани байгуулах ба оролцсон компаниуд татан буугдаж, шинэ компани үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулахыг хэлнэ. Харин, нэгдэл буюу худалдан авалт гэдэг нь компанийн зарим хөрөнгө , салбарыг, эсвэл бүхэлд нь худалдан авснаар компани оршин тогтнохоо болино гэж тодорхойлсон байна. Брунер бизнес эрхлэгчид ашиг, орлого, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхдээ үр өгөөжтэй органик, органик бус, гаднын оролцоотой хөрөнгө оруулалтын хувилбаруудыг эрэлхийлдэг гэжээ. Тэрээр орлогын өсөлтийг бүрдүүлэх гаднын оролцоотой аргуудад франчайзинг, лиценз олгох, хамтарсан үйлдвэр байгуулах, стратегийн түншлэл үүсгэх, гадаадад дистрибьютертэй болох зэргийг хамруулсан байна. Гаухан өсөлтийн ямар стратегийг хэрэгжүүлэхийг цаг хугацаа тодорхойлдог ч дараах хүчин зүйл нөлөөлдөг гэж үзсэн байна. Үүнд: Компанийн өрсөлдөх чадвар; Салбарын өсөлтийн хурд, түүнд нөлөөлөх түвшин; Капиталын зардал болон хүртээмж; Удирдлагын онцлох чадвар; Үндсэн давуу тал болон өсөлтийн нөөц бололцоо; Нийлүүлэлтийн гинжин хэлхээний найдвартай байдал болон үйлчлүүлэгчийн үнэнч байдал; Богино хугацаанд зах зээл рүү гарах, цар хүрээгээ нэмэгдүүлэх ач холбогдол, шинэ хэрэглэгч, үйлчлүүлэгчийг татах зардал, цаг хугацаа хэмнэлт; Салбарын зохицуулалтын түвшин. Стратегийн болон санхүүгийн гэсэн хоёр төрлийн бизнесийн нэгдэл байдаг. Нэг салбарт ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өрсөлдөгчдийн бизнес нь хоорондоо нийцэх тул өргөжилтийн хэмнэлт бий болгох, урт хугацаанд хамтран ажиллах зорилгоор стратегийн нэгдэл хийдэг. Харин, үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх сонирхолгүй, зөвхөн санхүүгийн ашиг олох зорилгоор үнэ цэн, синергийг бус цэвэр тоон үзүүлэлтийг харж, зээлийн эх үүсвэрээр өмчлөх эрхийг авахыг санхүүгийн нэгдэл гэнэ. Нэгдэл болон нийлэлт ялгаатай ойлголтууд боловч практикт хоршоо үг, эсвэл зөвхөн нэгдэл гэдэг нэр томьёогоор төлөөлүүлэн нэрлэдэг байна. Угтаа нэгдэл, нийлэлт нь хэлцлийн нөхцөлөөс шалтгаалан стратеги, санхүү, татвар, тэр ч байтугай соёлын нөлөөгөөр харилцан адилгүй байж болно (Sherman) . Монгол улсын Компанийн тухай хуульд зааснаар компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно. Компани өөрчлөн байгуулах эрх зүйн зохицуулалт Компани нийлүүлэх гэдэг нь хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг хэлнэ. Компанийг нийлүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх ба шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ёстой байдаг. хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын эрх нь компанийг өөрчлөн байгуулах гэрээгээр тодорхойлсон хөрвөсөн саналын эрхтэй тэнцүү байна. Компани нэгтгэх гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг хэлнэ. Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар баталж төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага нэгтгэх тухай шийдвэрийн төсөл, гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ёстой байдаг. Хэрэв нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа, нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзвэл нэгтгэх тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталж болно. Компани хуваах гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш тооны компанид шилжүүлэхийг хэлнэ. Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно. Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах санхүүгийн байдлын тайлан батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ. Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг хуваахад түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ. Компанийг хуваах тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ. Компани тусгаарлах гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулсан компанид шилжүүлэхийг хэлнэ. Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулсан компанийн хувьцаа эзэмшигч байна. Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага гаргана. Шинээр байгуулсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна. Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг шинээр байгуулагдаж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно. Өмнө дурдсаны дагуу өр төлөх тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үүргээ хамтран хүлээнэ. Компанийг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг бүгдийг нь, эсхүл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдэд шилжүүлж болно. Компани өөрчлөх гэдэг нь хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчлөхийг хэлнэ. Компани өөрчлөх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага төслийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргахаар заасан байдаг. Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болсон компанид бүрэн шилжих ба хувьцаа эзэмшигч мөн өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч болно. Монгол улсын Компанийн тухай хуульд заасан компанийн хувьцаа худалдан авах эрх зүйн зохицуулалтыг зурагт буулгав. Компанийн хувьцаа худалдан авах эрх зүйн зохицуулалт Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах. Компанийн тухай хуульд зааснаар нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж буй хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй бөгөөд компанийн шийдвэр гаргах эрх нь түүний эзэмшиж буй хувьцааны тоогоор хэмжигдэнэ. (p. 56.1) зүйлд “компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэдэг ба нээлттэй хувьцаат компани нь хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдах ба Үнэт цаасны зах зээлийн тухай хууль , Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Арилжаа эрхлэх байгууллага, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэх замаар худалдан авах санал гаргана” (p. 57.1) зүйлд “хувьцаат компанийн хувьцааг худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрч эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жинлэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй”. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг худалдан авах. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд с анал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдах бөгөөд хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд юун түрүүнд бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг авах ёстой болдог. Хэрэв бусад хувьцаа эзэмшигчид худалдан авах санал гаргаагүй, эсхүл худалдан авахаас татгалзсан бол хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах эрх нь нээгдэнэ. Нэгдлийн төрөл 1990 оноос дэлхийн улс орнууд даяаршиж компаниуд хоорондын нэгдэл идэвхжиж, өнгөрсөн зууны сүүлээс богино хугацаанд давтагдах болж салбарын кластер үүсгэсэн байна (Mitchell & Mulherin) . Нэгдэх үйл явц нь улс хооронд хил дамнаж, хэмжээгээр томорч, эдийн засагт өөрчлөлт, хямрал дагуулж, орчин үеийн ертөнцөд хурдацтай тархаж, компанийн санхүүгийн удирдлага, стратегийн нэг болжээ. Эдийн засаг, эрх зүй, технологи, санхүүгийн хямрал, хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн хөрвөх чадвараас хамаарч нэгдлийн тоо хэмжээ цаг хугацааны хувьд ялгаатай мөчлөгүүд байжээ. Энэхүү түүхэн хөгжлийн явцад нэгдлийн төрөл, нэр томьёо, нэршлүүд өөрчлөгдөж, санхүүжилтийн шинэ хэлбэрүүд бий болж, холбогдох зохицуулалтыг хуульчилсан байдаг. Нэгдлийг эдийн засгийн цар хүрээнээс хамаарсан хэвтээ , зардал хэмнэх зорилгоор хийх босоо , төрөлжилтийн стратегийн дагуу хийх холимог буюу бөөн гэж үндсэн гурван бүлэгт хуваадаг (Perry & Porter) ба эдгээр нь эхний гурван мөчлөгт зонхилжээ. Эхний мөчлөг 1883 оны хямралын дараа эхэлж 1898-1902 онд эрчимжиж, 1904 онд дууссан байна. Энэ үед нэг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хоорондын хэвтээ нэгдлийн дүнд томоохон монополууд үүсэж (Stigler) улмаар хувьцааны үнийн уналт цаашлаад санхүүгийн хямрал нүүрлэсэн байна. Нэгдлийн эхний мөчлөгийн дараагаар худалдааны аль нэг салбарт дангаар хяналт тогтоох, үнийн тохиролцоо хийх, өрсөлдөгчийг зах зээлээс шахах зэргийг хориглосон шударга өрсөлдөөний хууль батлагджээ (Conlin) . Хоёр дахь мөчлөг Монополын үйл ажиллагааг хязгаарласан хууль эрх зүйн орчин бүрдсэн 1916 оноос эхэлж, Харанхуй Пүрэв гариг хэмээдэг 1929 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хувьцааны үнийн гэнэтийн уналтаар дуусгавар болсон. Энэ үед бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч хооронд босоо нэгдэл хийж олигополууд үүссэн байна (Stigler) . Нэгдлийн хоёр дахь мөчлөгийн онцлог нь бэлтгэн нийлүүлэгчтэйгээ нэгдэх урвуу нэгдэл , эсвэл худалдан авагчтайгаа нэгдэх шулуун нэгдэл түгээмэл байсан ба үүнд хөрөнгө оруулалтын банкууд голлох үүрэг гүйцэтгэжээ. Гурав дахь мөчлөг бөөн нэгдлийн үе гэж нэрлэдэг Дэлхийн II дайны дараах төрөлжилтийн эрин үе юм. Компанийн салбар хоорондын өр авлагын хэмжээ нь ихсэж, ачаалах нөлөөг ашиглан нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлдэг байсан компаниуд 1960-аад оны сүүлчээр хямралд орсноор ашиг нь огцом буурч, дампууралтай нүүрлэсэн байна. 1965-1969 онд компаниуд өөрийн үндсэн үйл ажиллагаатай огт холбоогүй нэгдэл хийн, бүтээгдэхүүний төрөл зүйлээр ялгаатай конгломератууд бий болсон байдаг. 1968-1971 онд хувьцааны үнийн уналтаар энэхүү мөчлөг дуусжээ (Steiner) . Дөрөв дэх мөчлөг 1984-1989 онд том компаниуд хоорондоо нэгдэх болсон. Энэ үед өрсөлдөгч компанийг зах зээлээс шахан гаргах зорилготойгоор нөхөрсөг бус худалдан авалт үүссэн ба тухайн үед нөхөрсөг бус худалдан авагч , түүний үйл ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалт байгаагүй байна (Mitchell & Mulherin) . Ийм төрлийн нэгдлийг бүрэн, эсвэл зарим хэсгийг нь зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг байжээ. Нөхөрсөг бус байдлаар компанийн хувьцааг хөрөнгийн зах дээрээс худалдан авах хоёр төрлийн оролдлого байдаг. Үүнд: (i) эхний ээлжид зах зээл дээрээс хувьцааны таваас бага хувийг авч , аажмаар эзэмших оролдлого , (ii) эсвэл зах зээл дээр зарагдаж буй бүх хувьцааг нэг дор худалдан авах оролдлого хамаарна . Хөрөнгийн захаас компанийн хувьцааг авах боломжгүй бол удирдлагын багийг солихгүй, хөрөнгө хуваахгүй, нөөц шилжүүлэхгүй зэрэг амлалт бүхий санал тавьж, нэгдэгч компанийн хувьцаа эзэмшигчид нэгдэх үйл явцын дараа компанийн хувьцааг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгоно. Үүний улмаас, компаниуд дотоод дүрэм болон гүйцэтгэх удирдлагын гэрээнд заалт тусгах замаар нөхөрсөг бус худалдан авалт, нэгдэх үйл явцын дараа удирдлагын багийг өөрчлөхөөс хамгаалах болсон байна. Тухайлбал: Компанийн дүрэмд худалдан авалтын зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл , эсвэл хувьцаа эзэмшигчдийн олонхын санал авах заалт тусгах. Ийм төрлийн заалт байснаар худалдан авалт эхлэхээс өмнө зөвшөөрөл авах шаардлагатай болно. Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч хувьцаагаа хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг оруулна. Гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халсан нөхцөлд багц нөхөн төлбөр олгохоор гэрээнд заана . Багц нөхөн төлбөрт цалин, урамшуулал, эсвэл тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох хугацаа, давуу эрх, хувьцааны опционы урьдчилсан хэрэгжилт зэрэг орно. Компани нь хамгаалалтын заалтыг компанийн дүрэм, гэрээнд тусгаагүй байх тохиолдолд, нөхөрсөг бус худалдан авах оролдлого гарахад хамгийн үнэ цэнтэй хөрөнгийг зарах , өндөр хүүтэй мөнгө зээлэх , шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргийлдэг байна. Эсвэл компанийн хувьцаагаа бусдад хөнгөлөлттэй үнээр худалдан авахыг зөвшөөрөх , компанийн бонд эзэмшигчдийг бондоо премиумтай үнээр зарахыг зөвшөөрөх , нэгтгэгч компанийн хувьцааг сөргүүлэн худалдан авах , компани гуравдагч талд премиум төлж хувьцааг буцаан худалдан авах зэрэг үйлдэл хийж нэгтгэгч компанийн зардлыг өсгөх аргыг хэрэглэдэг. Эдгээр үйлдлээр цаг хожиж , энэ хугацаандаа компанитай нэгдэх, хувьцааг нь худалдан авах сонирхол бүхий талуудыг өрсөлдүүлэх замаар өөртөө тааламжтай нөхцөлийг олж авах стратеги баримтална. Түүнчлэн, хяналтын багцыг алдахгүйн тулд компанийн хувьцааны тодорхой хувийг холбоотой талд зарах , хувьцаа эзэмшигчийг компанийн хувьцааны арав ба түүнээс дээш хувийг зарах, бусдад шилжүүлэх, барьцаалахыг хязгаарлах замаар компаниа хамгаалдаг байна . Тав дахь мөчлөг Даяаршлаас үүдэлтэй үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин сайжирсан 1992-2000 онд зах зээл тэлэх стратегид суурилсан хил дамнасан нэгдэл хийгдэж үндэстэн дамнасан корпорацууд бий болсон байна (Singer & Berman) . Мэдээллийн технологийн хөөсрөлтийн улмаас нэгдлийн дараагийн шинэ мөчлөг үүсжээ. Зургаа дахь мөчлөг Эдийн засгийн уналт, Y2K- Year 2000 Problem , технологийн шинэчлэл хийгдэж байсан 2001 онд Америкийн Нэгдсэн Улс хямд, хөрвөх чадвар өндөртэй эх үүсвэр олгож эхэлснээр компаниуд олноор нэгдсэн байна. Гэхдээ, компанийн үнэд хэт анхаарч, бий болох үнэ цэнийг орхигдуулсан байдаг. Энэ үеийн нэгдлүүд биет бус хөрөнгө, патент зэрэгт төвлөрсөн байна. Мөн Зүүн Европ, Ази, Төв болон Өмнөд Америкт өмч хувьчлал явагдсанаар хөгжиж буй эдийн засагтай улсын компаниудыг худалдан авах зах зээл бий болсон (Gaughan) . Долоо дахь мөчлөг 2008-2009 оны зах зээлийн уналтын үед салбар хүчин чадлаа бүрэн ашиглах, органик өсөх, зардал танах арга хэрэгслүүд санхүүгийн өсөлтийг хангаж чадахгүй байдалд хүрсэн. Хөгжиж буй, буурай хөгжилтэй улсын нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж үндэстэн дамнасан корпорац зүүний улс орнуудад хүчээ авсан байна. Найм дахь мөчлөг 2014 оноос хойших Америкийн Нэгдсэн Улс болон Европын улсуудын нийгэм эдийн засаг өөрчлөгдөж, Хятад улсын түүхий эд материал болон эцсийн бүтээгдэхүүнээс дэлхийн улс орнууд хамааралтай болсон. Энэ үед идэвхтэй үйл ажиллагаатай, хувийн том компани нь цөөн тооны активтай, хувьцаагаа нийтэд арилждаг, биржид бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь идэвхгүй компанитай нэгдэх болсон. Сөргүүлэх / урвуу нэгдэхийн давуу тал нь олон нийтэд хувьцаагаа анх удаа арилжих шаардлага, гаднын хөрөнгийн биржид бүртгүүлэх шалгуурыг хангах, зардал, цаг хугацаа хэмнэх аж (Feldman & Dresner) . 2018 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагын хяналт суларч, улс орон даяаршилд бус дотооддоо төвлөрч дангаарших хандлагатай болсон байна. Ес дэх мөчлөг худалдаа, батлан хамгаалах, технологийн салбарт өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлсэн Хятад улсын давамгайллын эсрэг дэлхийн бусад улс орон баримтлах бодлогодоо нухацтай хандаж эхэлжээ (Shah) . Өнөө үед санхүүгийн давуу байдал, материаллаг эд хөрөнгөөс илүүтэйгээр патент, технологи, мэдлэг, чадвар зэрэг биет бус хөрөнгийг олж эзэмших зорилгоор нэгдэх болсон байна. Дүгнэлт Энэ ажилд нэгдэх болон нийлэх ойлголтын ялгаа заагийг судалж, Монгол улсын Компанийн тухай хуулийн тодорхойлолттой нийцэх " …компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгдэх…” гэдэг учир зүйн томьёоллыг энэхүү ажилд баримтлах суурь болгосон. Түүхэн хөгжлийн явцад нэгдлийн төрөл олширч, ойлголт улам бүр нарийсаж, шинэ нэр томьёонууд үүссэн байна. Үүнийг дагаад хууль эрх зүйн зохицуулалтууд бий болж, санхүү төлбөрийн хэрэгслүүд өөрчлөгджээ. Өнгөрсөн хугацааны нэгдлийн есөн мөчлөгийн онцлог, шинж чанаруудаас харахад, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ шаардлагын улмаас дараагийн нэгдлийн мөчлөг үүсдэг байна. Цар тахлын улмаас даяаршил бус дангаарших бодлого зонхилж, дэлхий нийтээр инфляц, ханшийн савлагааг удирдахад улам бүр хүнд болж буй өнөө үед нэгдлийн шинэ мөчлөг үүснэ гэж судлаачийн зүгээс харж байна. Санхүүгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимд ажиллах шаардлагын үндсэн дээр компаниуд ирээдүйд үүсэх синергийг харж нэгдэх өндөр магадлалтай тул шинэ мөчлөгөөр улс орон дамнасан бус, харин дотоодын компаниудын нэгдэл түлхүү хийгдэнэ гэж үзэж байна. Ж.Танан Үг хэллэг Тайлбар Acquirer Нэгтгэгч Нэгдсэн компани дахь өмчлөлийн хувийг хянах эрхтэй болсон эзэмшигч компани. Acquisition Худалдан авалт Компанийн хөрөнгө, салбар, эсвэл бүхэлд нь худалдан авах үйл явц. Asset Deal Хөрөнгийн хэлцэл Компанийн зөвхөн хөрөнгийг (хувьцааг нь биш) худалдан авах ажиллагаа. Backward Integration Урвуу нэгдэл Түүхий эдийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаандаа хэрэглэх түүхий эд, хангамжийг үйлдвэрлэж, нийлүүлэх компанитай нэгдэх үйл явц. Black Knight Хар баатар Нөхөрсөг бус худалдан авагч компани. Bootstrap Effect Ачаалах нөлөө Нэгдэгч компанийн үнэ ашгийн харьцаа нь нэгтгэгч компанийн харьцаанаас их байснаар нэгдлийн дараа компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг өсөх нөлөө. НББ-ийн цэвэр тоон үзүүлэлт бөгөөд ямар ч үнэ цэн, синерги үүсэхгүй. Business Combination Бизнесийн нэгдэл Хоёр буюу хэд хэдэн компани цэвэр хөрөнгөө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хянаж, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нэгж болох үйл явц. Compensation Manipulation Цалин, урамшууллын манипуляц Компанийн хэмжээ томрох нь удирдлагын цалин урамшууллын нэмэгдэлд нөлөөлөх ба бусад компанийнхтай харьцуулан гүйцэтгэлтэй уях үйл явц. Congeneric Merger Нэг салбарын компанийн нэгдэл Нэг эсвэл хоорондоо хамааралтай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг боловч, нэг төрлийн бизнес эрхэлдэггүй, нийлүүлэгч худалдан авагчийн холбоогүй компаниуд нэгдэх үйл явц. Conglomerate Merger Бөөн нэгдэл Бизнесийн эрсдэлийг саармагжуулах зорилгоор өөр өөр салбарын, ямар ч уялдаа холбоогүй компаниуд хоорондоо нэгдэх үйл явц. Contingent Value Right Болзошгүй үнэ цэн Төлбөрийг бүхэлд нь, эсвэл түүний хэсгийг нэгдэгч компанийн үйл ажиллагааны гүйцэтгэл, борлуулалтын зорилт зэрэг үйл явдалтай уясан ирээдүйн зарим үнэ цэнийг баталгаажуулах хувьсах төлбөрийн хэрэгсэл. Creeping Takeover Мөлхөө эзэмшил Компанийг эзэмших зорилгоор хувьцааг нь бага багаар худалдан авах үйл явц. Cross Border Merger Хил дамнасан нэгдэл Хоёр өөр улсын компаниуд нэгдэх үйл явц. Crown Jewels Defense Титэм үнэт эдлэлийн хамгаалалт Нөхөрсөг бус худалдан авах оролдлогыг зогсоох, хамгаалах зорилгоор компани хамгийн үнэ цэнтэй хэсгүүдээ (титэм үнэт эдлэл) бусдад зарах ажиллагаа. Dawn Raid Үүрийн дайралт Компанийн гаргасан бүх хувьцааг хөрөнгийн биржээс зах зээлийн үнээр гэнэт худалдан авах ажиллагаа. De-merger Компани хуваах Компани нь хоёр ба түүнээс дээш тооны компани болон хуваагдахыг хэлэх ба хуучин компанийн хувьцааг бүртгэлээс хасаж шинэ компаниудын хувьцааг тогтоосон харьцаагаар эзэмшигчдэд өгөх үйл явц. Dead-Hand Provision Үхсэн гарын заалт Зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл ийн санал хураалтаар нөхөрсөг бус худалдан авалтыг дэмжих. Хамгаалалтын үр дагавраас зайлсхийхийг хүссэн нэгтгэгч компани нь нэгдэгч компанийн төлөөлөн удирдах зөвлөл өөс зөвшөөрөл авах шаардлагатай болох нөхцөл. Debt Financing Зээлийн эх үүсвэрийн санхүүжилт Нэгдэх төлбөрийг бүрэн буюу тодорхой хэсэгт банкны зээл авах, бонд, өрийн бичиг гаргах зэрэг зээлийн эх үүсвэрийн төлбөрийн хэрэгсэл. Economies of Scale Өргөжилтийн хэмнэлт Нэгдлийн дараа давхардсан үүрэгтэй газар нэгжүүд татан буугдсанаар зардал хэмнэх үйл явц. Economies of Scope Төрөлжилтийн хэмнэлт Нэгдэх замаар нарийн мэргэжлийн ур чадвар, технологи зэргийг олж авах үйл явц. Financial Merger Санхүүгийн зорилготой бизнесийн нэгдэл Илүүдэл хөрөнгөө зарж борлуулах, өр төлбөрөө төлөх зэргээр бэлэн мөнгөний урсгал болон төлбөрийн чадварыг дээшлүүлж санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор нэгдэх үйл явц. Flip-in Флип ин Нэгдэх үйл явцын өмнө нэгдэгч компанийн хувьцаа эзэмшигчид хөнгөлөлттэй үнээр хувьцаа худалдан авах боломж. Flip-over Флип овер Нэгдэх үйл явцын дараа нэгдэгч компанийн хувьцаа эзэмшигчид хөнгөлөлттэй үнээр хувьцаа худалдан авах боломж. Forward Integration Шулуун нэгдэл Компани нь бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг, эсвэл жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компанитай нэгдэх үйл явц. Friendly Merger / Takeover Нөхөрсөг нэгдэл / эзэмшил Компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл зөвшөөрөн нэгдэх үйл явц. Godfather Offer Загалмайлсан эцгийн санал Компанийн удирдлагын багийг солихгүй, хөрөнгө хуваахгүй, нөөц шилжүүлэхгүй зэрэг татгалзах аргагүй санал. Golden Parachute Алтан шүхэр Гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халсан нөхцөлд багц нөхөн төлбөр олгох гэрээний заалт. Багц нөхөн төлбөрт цалин, урамшуулал, эсвэл гэрээнд заасан тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох хугацаа, давуу эрх, хувьцааны опционы урьдчилсан хэрэгжилт зэрэг байна. Ийм заалт байснаар нэгдэх үйл явцын дараа гүйцэтгэх удирдлага компанид үлдэх боломжтой. Greenmail Ногоон мэйл Компани гуравдагч талд премиум төлж хувьцааг буцаан худалдан авах нэгдлээс хамгаалах арга. Horizontal Integration / Merger Хэвтээ нэгдэл Ижил төстэй бизнес эрхэлдэг компаниуд хоорондоо нэгдэх үйл явц. Hostile Merger / Takeover Нөхөрсөг бус нэгдэл / эзэмшил Компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл ийн дэмжлэг авалгүйгээр зах зээл дээрээс хувьцааг нь худалдан авч хяналтыг авах үйл явц. Investment Bank Хөрөнгө оруулалтын банк Нэгдэх компанийг хайх, хэлэлцээрийн явцад туслалцаа үзүүлэх, хөлсөөр ажиллах санхүүгийн зуучлагч. Killer Bees Алуурчин зөгий Нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх зорилгоор хөлслөх олон нийтийн харилцааны компани, хуулийн зөвлөх, хөрөнгө оруулалтын банк. Leveraged Buyout (LBO) Хөшүүрэгтэй худалдан авалт Зээлийн эх үүсвэрийг ашиглан компанийг худалдан авах арга техник. Lobster Trap Хавчны хавх Их хэмжээний хөрвөх хувьцаатай хүнийг нэгдэгч компанийн хувьцааны арав ба түүнээс дээш хувийг зарах, бусдад шилжүүлэх, барьцаалахыг хязгаарлах үйл явц. Merger / Statutory Нэгдэл, нэгдэх Нэг компани нь эрх зүйн этгээд байхаа больж, хоёр ба түүнээс дээш тооны компани нэгдэж аль нэг компанийнхаа нэрийг авч үлдэн, нөгөө компанийн бүх хөрөнгө болон өрийг хүлээн авах нэгдэх үйл явц. Offer Price Санал болгох үнэ Нэгж хувьцаанд санал болгож буй үнэ. Pac Man Defence Пэк мэн хамгаалалт Нэгдэгч компани нь нэгтгэгч компанийн хувьцааг сөргүүлж авах хамгаалалтын арга. Poison Pill Хорт эм Нэгдэгч компани хувьцаагаа бусдад хөнгөлөлттэй үнээр авахыг зөвшөөрч нэгтгэгч компанийн зардлыг өсгөх хамгаалалтын арга. Poison Put Хор өгөх Нэгдлийн зардлыг өсгөх зорилгоор нэгдэгч компани бонд эзэмшигчдийг бондоо премиумтай зарахыг зөвшөөрөх хамгаалалтын арга. Restructuring Компани өөрчлөх / Өөрчлөн байгуулах Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчлөх үйл явц. Reverse Merger Сөргүүлэх / урвуу нэгдэл Хувьцаагаа нийтэд арилждаг, биржид бүртгэлтэй боловч идэвхгүй үйл ажиллагаатай компани өөрөөсөө том, идэвхтэй үйл ажиллагаатай компанитай нэгдэх үйл явц. Sandbagging Элс цүнхлэх Нөхөрсөг бус худалдан авах оролдлогын эсрэг цаг хожиж, хойшлуулан “цагаан баатар” гарч ирэхийг хүлээх хамгаалалтын арга. Scorched Earth Policy Шатсан дэлхийн бодлого Нөхөрсөг бус худалдан авалтыг зогсоох зорилгоор өндөр хүүтэй мөнгө зээлэх хамгаалалтын арга. Show-stopper Шоу зогсоогч Нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагаа. Spin-off Компани тусгаарлах Компанийг задлах замаар үйл ажиллагааны аль нэг нэгж дээр үндэслэн бие даасан компани байгуулж, толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд хувь тэнцүүлсэн байдлаар хувьцаа гаргаж бие даасан компани болж тусгаарлах үйл явц. Strategic Merger Стратегийн бизнесийн нэгдэл Компаниуд зах зээлд эзлэх хувиа өргөтгөх, бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн болон орлого хуваарилалтыг боловсронгуй болгох, ижил төрлийн зардлуудыг танах зэргээр үйл ажиллагаагаа харилцан уялдуулж эдийн засгийн хүчин чадлаа дээшлүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох зорилгоор нэгдэх үйл явц. Subsidiary Охин компани Толгой компанийн хяналтад байх компани. Supermajority Amendment Олонхын нэмэлт өөрчлөлт Нөхөрсөг бус худалдан авалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор компанийн хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар шийдвэр батлах ажиллагаа. Target Company Нэгдэгч Нэгтгэхээр онилсон компани. Tender Offer Тендер санал Компанийн тодорхой тооны хувьцааг тохирсон үнээр худалдан авах санал. Toehold Position Хөлийн хуруун дээр тулгуурлан зогсох позиц Удирдлагад мэдэгдэхгүйгээр компанийн хувьцааны таваас бага хувийг худалдан авах ажиллагаа. Vertical Integration / Merger Босоо нэгдэл Нийлүүлэгч ба худалдан авагч компаниуд хоорондоо нэгдэх үйл явц. Volume-Weighted Average Price (VWAP) Жинлэсэн дундаж үнэ Үнэт цаасны арилжааны дундаж үнийг гүйлгээний хэмжээнд хуваан гаргасан үнэ. Жинлэсэн дундаж үнийг эзэмшлийн премиумтай харьцуулна. White Knight Defense Цагаан баатрын хамгаалалт Илүү тааламжтай нөхцөлөөр нэгдэх компанийг олох стратеги. White Squire Defence Цагаан хэрэм хамгаалалт Нөхөрсөг бус худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, хяналтын багцыг алдахгүйн тулд холбоотон хангалттай тооны хувьцаа худалдан авах хамгаалалтын арга. Ашигласан эх сурвалж Н.Шинэ-Өлзий. (2014). Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл (3 дахь хэвлэлт). (Монгол улсын Ардын багш, ред.) Улаанбаатар, Монгол: СЭЗДС. Hayes, A. (2022, 5 16). Guide to Mergers and Acquisitions . (Dotdash Meredith) Investopedia: https://www.investopedia.com/terms/m/mergersandacquisitions.asp Sherman, A. (2018). Mergers and Acquisitions from A to Z (4th ed.). New York, NY, USA: Amacom. Bruner, R. F. (2004). Applied Mergers and Acquisitions (1st ed.). Hoboken, New Jersey, USA: John Wiley & Sons, Inc. Gaughan, P. A. (2017). Mergers, Acquisitions, and Corporate Restructurings (7th ed.). Hoboken, New Jersey, USA: Wiley Corporate F&A. УИХ. (2011, 10 6). Компанийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=310 Mitchell, M. L., & Mulherin, J. H. (1996). Journal of Financial Economics. The Impact of Industry Shock on Takeover and Restructuring Activity , 41, 193-229. Stigler, G. J. (1950, 5). Monopoly and Oligopoly by Merger . The American Economic Review, 40 (2), 23-34. Conlin, J. R. (2013). The American Past: A Survey of American History (10th ed.). Cengage Learning. Steiner, P. O. (1975). Mergers: Motives, Effects, Policies. University of Michigan Press. УИХ. (2013, 5 24). Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=9243 СЗХ. (2019, 3 30). Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам . Санхүүгийн зохицуулах хороо: http://www.frc.mn/resource/frc/Document/2020/03/31/owvz04mio0w21sia/3.pdf Perry, M. K., & Porter, R. H. (1985). Oligopoly and the Incentive for Horizontal Merger . American Economic Review, 75(1), 219-227. Singer, J., & Berman, D. K. (2006, 2 13). Companies in Emerging Markets Show Clout in Global Deal Game . The Wall Street Journal. Feldman, D. N., & Dresner, S. (2009). Reverse Mergers (2nd ed.). Bloomberg Press. Shah, H. (2020, 4). Waves of Mergers and Acquisitions . Бизнесийн нэгдэл #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #БизнесийнНэгдэл #БизнесийнЭрхЗүй #Компани #КомпанийнТухайХууль #КомпанийгӨөрчлөнБайгуулахЭрхЗүйнЗохицуулалт #КомпаниНийлүүлэх #КомпаниНэгтгэх #КомпаниХуваах #КомпаниТусгаарлах #КомпаниӨөрчлөх #ТөлөөлөнУдирдахЗөвлөл #КомпанийнХувьцааХудалданАвахЭрхЗүйнЗохицуулалт #ХувьцаатКомпанийнХувьцаагХудалданАвах #ХязгаарлагдмалКомпанийнХувьцаагХудалданАвах #НэгдлийнМөчлөг #НэгдлийнТөрлүүд #КомпанийДүрэм #НэгдлийнНэрТомьёо #СанхүүжилтийнШинэХэлбэрүүд #ЭрхЗүйнЗохицуулалт #КомпаниНэгдэх #ХуульЁсныНэгдэл #НэгдэгчКомпани #БиеДаасанБайдал #ТатанБуугдах #СтрегийнНэгдэл #ХөрөнгөӨрТөлбөр #НэгтгэгчКомпани #ҮйлАжиллагаагЗогсоох #НэгтгэгчКомпани #КомпаниНийлэх #ХуульЁсныНийлэлт #ӨсөлтийнСтратеги #ОрганикӨсөлт #ОрганикБусӨсөлт #ГаднынОролцоотойӨсөлт #ХувьцааЭзэмшигч #ХөрөнгөОруулалтынХувилбар #ОрлогынӨсөлт #Франчайзинг #Лиценз #ХамтарсанҮйлдвэр #СтратегийнТүншлэл #Дистрибьютертэй #Синерги #КомпанийнӨрсөлдөхЧадвар #СалбарынӨсөлтийнХурд #КапиталынЗардал #КапиталынХүртээмж #УдирдлагынОнцлохЧадвар #КомпанийнҮндсэнДавууТал #ӨсөлтийнНөөцБололцоо #ДотоодынНэгдэл #НийлүүлэлтийнГинжинХэлхээ #ОлонхынСанал #ХувьцааЭзэмшигчдийнХурал #СанхүүгийнТайлан #НийлүүлэлийнГинжинХэлхээнийНайдвартайБайдал #ХөрөнгөОруулагч #ҮйлчлүүлэгчийнҮнэнчБайдал #БогиноХугацаандЗахЗээлРүүГарах #СанхүүгийнНэгдэл #ҮнэтЦаас #ШинэХэрэглэгч #ГүйцэтгэхУдирдлага #ҮйлчлүүлэгчийгТатахЗардал #ЦарХүрээгээНэмэгдүүлэхАчХолбогдол #ЦагХугацааХэмнэлт #СалбарынЗохицуулалт