Хоригдлуудын тоон мэдээлэл
- Н.Саруул
- Jan 11, 2024
- 3 min read
Updated: Mar 9

2000 болон 2020 оны хоригдлуудын тоон мэдээллийн харьцуулалт
Хоригдож буй охид, бүсгүйчүүд:
Хорих ангиудад хоригдож буй охид бүсгүйчүүдийн тоо ерөнхийдөө цөөхөн боловч, эмэгтэй хоригдлын тоо эрчүүдийнхээс илүү хурдан нэмэгдэж байна.
Дэлхий дээр эрэгтэй хоригдлын тоо 10.5 сая бол эмэгтэйчүүдийн тоо 740'000 байгаа юм. Гэвч 2000 оноос 2022 оны хооронд эрэгтэй хоригдлын тоо 22 хувиар өссөн, эмэгтэй хоригдлын тоо 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийг бүс нутгаар нь задалж, өөрчлөлтийг харьцуулан тодорхойлбол.
Дэлхий дээр 2000 онд 465'900 эмэгтэй хоригдож байсан бол 2022 онд 740'627 болж 59 хувиар нэмэгдсэн
Америкт 196'300-аас 306'375 болж 56.1 хувиар өссөн
Африкт 24'000-аас 37'314 болж 55.5 хувиар өссөн
Европт харин 99'900-аас 87'324 болж 12.6 хувиар буурсан
Азид 143'800-аас 305'537 болж 112.5 хувиар өссөн
Номхон далайн арлуудад 1'900-аас 4'077 болж 114.6 хувиар өссөн
Гватемалд 433-аас 2'805 болж 6.5 дахин өссөн
Сальвадорт 371-ээс 2'710 болж 7.3 дахин өссөн
Индонезид 1'807-оос 13'709 болж 7.5 дахин өссөн
Камбожид хамгийн их буюу 288-аас 2'571 болж 8.9 дахин өссөн
Хоригдож буй өндөр настнууд:
Шорон дахь өндөр настнуудын мэдэгдэж буй хувь хэмжээ нь 0.5-20 хувийн хооронд байна. 50-с дээш насны хүмүүсийг өндөр настнууд гэж тооцоонд авсан.
Нийт хоригдлуудын тоотой харьцуулахад, өндөр настай хүмүүсийн эзлэх хувь дараах байдалтай байна
Мексик 3.24 хувь
Перу 5.6 хувь
Уругвай 1.31 хувь
Европ 2.7 хувь
Энэтхэг 13 хувь
Филиппин10.57 хувь
Япон 20 хувь
Хоригдож буй хүүхдүүд:
2020 оны байдлаар 261'200 хүүхэд гэмт хэргийн улмаас саатуулагдсан гэсэн тооцоо бий.
100'000 хүн ам тутамд гэж тооцвол, Хойд Америкийн 137 хүүхэд хоригдож байгаа нь хамгийн дээд үзүүлэлт.
Хүүхдүүдийн тоогоор гэж үзвэл, Латин Америк ба Карибын тэнгист 50'300 хүүхэд саатуулагдсан.
Харийн шоронд хоригдож буй гадаад иргэд:
Дэлхийн нийт хоригдлуудын тоотой харьцуулбал гадаад хоригдлын тоо 5 хувийг эзэлж байна.
Дэлхийн 7 улсад 70 хувиас дээш, 14 улсад 50 хувиас дээш, Ойрх Дорнодод 30 хувиас дээш саатуулагдаж байна.
Үүнээс хамгийн их нь буюу 92.3 хувь нь Монакод, хамгийн цөөхөн нь буюу 4.3 хувь нь Орос улсад саатуулагдсан байна.
LGBTQ + буюу трансжендер, ижил хүйстнүүд:
LGBTQ + буюу трансжендер, ижил хүйстнүүдийн мэдээлэл дэлхийн хэмжээнд ховор хэвээр байна.
Америкийн шоронд 90'000 /өөрсдийгөө лесби, гей, эсвэл бисексуал гэдэг хүмүүс/
Америкийн шоронд 6'000 /өөрсдийгөө трансжендер гэдэг хүмүүс/
Англид 230 /өөрсдийгөө трансжендер гэдэг хүмүүс/
Энэтхэгийн хорих газарт 91 /трансжендер хүмүүс - албан ёсны статистик тоон мэдээгээр/
Колумбид -1'707 / LGBTQ + нийгэмлэгээс ирсэн хүмүүс/
Арьс өнгө, угсаа гарвалийн хувьд:
Одоогоор арьс өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, хэл гэж ангилж гаргасан тоон мэдээлэл тодорхой бус хэвээр байна. Учир нь дээрх байдлаар ангилсан мэдээлэл байвал тухайн хүмүүсийн аюулгүй байдал алдагдаж, зүй бус харилцаа үүсэх магадлалтай юм.
ДҮГНЭЛТ
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн тоо ерөнхийдөө өссөн харагдаж байна. Ялангуяа охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн тоо маш ихээр өссөн байгаа нь таагүй байна. Миний бодлоор жендерийн тэгш эрх, техник технологийн хөгжил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хоол ундны хомсдол, архидан согтуурал, хүчирхийлэл зэргээс болж эмэгтэйчүүдийн гэмт хэргийн тоо өссөн байх гэж бодож байна.
Харин хүүхдүүдийн хувьд мөн л гэр бүлийн хүчирхийлэл, хараа хяналтгүй байдал, техник технологийн хөгжил, өлсгөлөн зэргээс шалтгаалж байж болзошгүй гэж бодогдож байна. Өндөр настнуудын хувьд бол угаас Япончууд урт насалдаг гэдгийг бүгд мэдэх байх.
Гадаад иргэдийн эзлэх хувь бол тийм их анхаарал татахаар хэмжээний өндөр санагдсангүй. LGBTQ + бол одоо харагдаж байгаагаасаа ч илүү тодорхой бус, нууцлаг байх боломжтой. Арьс өнгө, угсаа гарвалийн хувьд одоо болтол ялгаварлан гадуурхалт байгааг харуулж байна гэж үзэж байна.
Тоон мэдээлэлтэй, харьцуулсан судалгаа илүү сонирхолтой байлаа.
Н.Саруул
Хоригдлуудын тоон мэдээлэл
#ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ХоригдлуудынТоонМэдээлэл #ХоригдожБуйОхидБүсгүйчүүд #ХоригдожБуйӨндөрНастнууд #ХарийнШорондХоригдожБуйГадаадИргэд #ХоригдожБуйХүүхдүүд #ХоригдожБуйLGBTQ #ХоригдожБуйТрансжендер #ХоригдожБуйИжилХүйстнүүд
.