Хайлтын үр дүн
213 results found with an empty search
- Файл илгээх, презентац бэлдэх зөвлөгөө
Даалгавар, бие даалт, өгүүлэл бичиж, хийж гүйцэтгэсний дараагаар энгийн хэр нь төдийлөн анхаарал тавьдаггүй алдаа хийж байгаагаа ч мэдэлгүй багш болон бусад хүмүүст илгээдэг. Зарим нэг түгээмэл алдаа болон тэдгээрийг засах зөвлөгөөг хүргэж байна. PDF форматтай файл илгээх Файлын нэрийг зөв өгөх Word файлын тохиргоог хийх Презентац бэлдэх Эдгээр зайлшгүй мэдэх зүйлийн талаар дэлгэрүүлэн тайлбарлая. Файлын формат, нэрийн талаар Илгээх файл Word, PPT зэрэг форматтай байх ёстой гэж заагаагүй бол, PDF болгон хадгалж илгээх нь зүйтэй. Ингэснээр, нээж үзэж буй хүнд цэгцтэй, үзэмжтэй харагдахаас гадна гүйлгэж уншихад хялбар байх болно. Харин илгээгчийн хувьд файл доторх мэдээлэл цэгцтэй эсэх, догол мөр хооронд илүү зай байгаа эсэх, файлын холбоосууд бүгд хэвийн ажиллаж байгаа эсэх зэргийг нэгтгэн дүгнэж харахад ач холбогдолтой. PDF рүү хөрвүүлэхийн тулд цэсийн File хэсгээс Save As… -ийг сонгож File format-ийг PDF болгон Safe хийнэ. Print команд дотор PDF болгон хадгалж болдог ч энэ тохиолдолд PDF файлын холбооснууд хадгалагддаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Илгээхийн өмнө файлын нэрийг зөв өгөх хэрэгтэй. Багш нар олон оюутнаас янз бүрийн файл хүлээн авдаг тул “Бие даалт”, “Даалгавар” гэж нэрлэж явуулбал, файлыг нээсний дараа хэн илгээсэн нь тодорхойгүй байхаас гадна, дахин эргэн харах болоход олон файл нээж үзэх хэрэг гарна. Тиймээс ийм төрлийн хүндрэл гаргахгүйн тулд файлын нэрийг “Хийж гүйцэтгэсэн хүний нэр_Сэдэв_Даалгавар, бие даалт, нийтлэл, өгүүлэл” болгон сольж илгээх нь зүйтэй. Файлын нэрийг өөрчлөхийн тулд файл байршиж байгаа Finder цэсийг нээж уг файл дээр очиж Rename товчийг дарж нэрийг солино. Эсвэл файлыг нээлттэй байхад нэр дээр очиж доош сумыг дарж шинэ нэрийг бичнэ. Word файл дээр ажиллахдаа анхнаасаа цэгцтэй бай Word файл шинээр үүсгээд бичиж эхлэхээс өмнө сургуулийн бичилтийн стандартын дагуу Layout-аа өөрчлөхийг зөвлөж байна. Margin баруун, зүүн, дээд, доод хэсэгт зай хэр хэмжээтэй байхыг заана. Жишээлбэл, дээр доороос 2 см, зүүн талаас 3.5 см, баруун талаас 1.5 см байна. Мэдээж цаасны Orientation нь Portrait, Size-ийн хувьд А4 байна. Үүний дараагаар, үндсэн бичвэрийн Style тохиргоог хийнэ. Home цэсэд Style Pane гэж байгаа. Үүнээс New Style-ийг, эсвэл Modify Style… сонгоод Font нээгээд Font Style – Regular, үсгийн шрифтийг Font – Arial, Size -12 болгоно. Paragraph нээгээд Alignment – Justified, Spacing 3 эсвэл 6 pt, мөр хоорондын зай Line Spacing -1.5 lines болгоод хадгална. Дараа дараагийн ажилдаа ижил тохиргоо ашиглах бол эдгээрийг Default болгоно. Гарчиг, дэд гарчиг оруулж байгаа бол Style-ийг сонгож байх нь зүйтэй. Ингэснээр, бичиж дууссаны дараа нэг товчлуур дараад л агуулга цэстэй болохоос гадна, үүссэн холбоосны дагуу агуулга цэсийн аль нэг гарчиг дээр дарж сонгосон хэсэгт очно. Мөн файлыг PDF болгон хадгалсан ч холбоос хадгалагдан үлдэнэ. Уншигч PDF файлыг нээж эхнээс нь эцэс хүртэл нь гүйлгэхгүйгээр уншиж танилцах хүсэлтэй гарчиг дээр дараад л файлын хүссэн хэсэгт очно. Бичвэрийн эхэнд агуулгыг оруулахдаа References цэсээс Tables of Contents-оос загвараа сонгоно. Хүснэгт, схем, график, зураг, хавсралт зэргийг References цэсээс Insert Caption сонгоод New Label… хэсэгт хүснэгт, зураг зэргийг аль нь болохыг бичнэ. Numbering Format-ийг сонгож энгийн тоо, ром тоо, abc зэргээр дугаарлана. Ингэж caption оруулбал, хүснэгт, зураг зэргийн жагсаалтыг оруулж болно. Жагсаалтыг оруулахдаа, References цэсээс Insert Table of Figures сонгоход л хангалттай. Энэ нь гарчиг шиг холбоостой тул дарахад сонгосон зураг дээр очно. Өмнө нь хэлсэнчлэн, PDF болгон хадгалсан ч ажиллана. Ашигласан эх сурвалж, ном зүйг мөн бичиж байхдаа Insert Citation хийвэл файлын төгсгөлд эх сурвалжийн жагсаалттай болно. Эх сурвалжийг бичвэрт оруулахдаа, References цэсээс Insert Citation гээд ном, сэтгүүл дээр гарсан өгүүлэл, тайлан, ярилцлага, интернэтээс авсан мэдээлэл аль нь болохыг сонгоод бөглөнө. Эх сурвалжийн жагсаалтыг бичвэрийн төгсгөлд оруулахдаа, Bibliography дээр дараад л гүйцээ. Ихэнх тохиолдолд ном зүйн APA стандарт хэрэглэдэг. Зүүлт, тайлбарыг оруулах нь бичвэрийг ойлгомжтой болгоход тустай. Ингэхдээ References цэсээс Insert Footnote хийнэ. Хуудасны дугаарыг оруулж хэвшвэл зүйтэй. Үндсэн бичвэрийг энгийн тоогоор дугаарлах бол нүүр хуудас, агуулга, хүснэгт зургийн жагсаалт, ашигласан эх сурвалж, ном зүй, хавсралтыг ром тоогоор дугаарлана. Үүний тулд бичиж байх явцдаа, Layout цэсээс Breaks ашиглаж хуудас хооронд зааглана. Page Break авбал дараагийн хуудас руу дугаарыг алдагдуулалгүй шилжинэ. Харин Next Page Break авбал, new section үүсэх бөгөөд шинээр дугаарлах боломжтой болно. Ингэснээр, үргэлж текст боловч хуудас өөр өөр дугаартай болохоос гадна, агуулгыг оруулахад цэгцтэй байна. Дүрмийн алдаагүй материал илгээхийн тулд, Монгол хэлний алдаа шалгагчаар бичсэн зүйлээ шалгаж байх хэрэгтэй. Жишээлбэл https://spellcheck.gov.mn нь текстээ оруулж болно, энэ нь үгийн дүрмийн алдаа шалгадаг онлайн горимд ажилладаг программ юм. Энд хэлэх бас нэг зөвлөгөө бол хуулах талаар юм. Хуулбарлах бол, нэн тэргүүнд эшлэл заавал авсан байх хэрэгтэй гэдгийг санаарай. Өгүүлбэрийн бүтцийг өөрчлөх, өөрийн үгээр илэрхийлэх нь энгийн зүйл. Бичиж үлдээж буй аливаа зүйл бол таны үзэл санаа, үзэл бодлын илэрхийлэл, эцэстээ таны оюуны өмч. Тиймээс багахан хүчин чармайлт, сэтгэл гаргаад өөрийг тань илэрхийлж буй зүйл гэж хандаарай. Хэвлэх, хадгалах, илгээхээсээ өмнө оруулсан агуулга, хүснэгт зургийн жагсаалтыг update хийхээ мартуузай. Илтгэл презентац бэлдэхэд анхаарах зүйлс Хамгийн түгээмэл алдаа бол презентац үзүүлэнгийн арын дэвсгэр, үсгийн шрифт, текст зэрэгт байдаг. Хийж байгаа хүний сонголтоос шалтгаалах зүйл ч гэлээ арын дэвсгэр хэтэрхий бараан, олон янзын үсгийн шрифт, хэт олон өнгө, нуршсан, эсвэл үргэлжилсэн их текст ашиглах зэрэг нь илтгэлийг сонсож буй хүн хэрэгцээтэй мэдээллээ авахгүй, гол санааг олж харахгүй байх зэрэг сөрөг талтай. Зураг оруулж байгаа бол өндөр чанартайг сонгох, оруулахад хэмжээний пропорцыг алдагдуулахгүй байх, эсвэл цэвэр үзэмжтэй график дизайн ашиглахыг зөвлөж байна. Презентац илтгэлийг тавих өгөгдсөн цаг минутад тааруулан слайдаа бэлдэх . Хэт олон слайдтай тохиолдолд бүгдийг нь танилцуулж амжихгүй, нөгөө талаас хэт нуршуу байснаар сонсогчийн анхаарал сарнидаг. Слайд хийх явцад ярих зүйлээ давхар бэлдэх нь зүйтэй. Харин олон слайд агуулсан файл илгээж болно. Презентацийн нүүр хуудас дээр овог (эсвэл овгийн эхний үсэг), нэр, огноог заавал бичих хэрэгтэй. Сургууль, хичээлийн нэрийг оруулж болно. Хэсэг хугацааны дараа файлыг нээхэд хэн, хэзээ бэлдсэн презентац болох нь тодорхойгүй байвал хийж гүйцэтгэсэн хүнд харамсалтай. Презентацийн төгсгөлд ихэвчлэн “Анхаарал хандуулсанд баярлалаа”, эсвэл “Асуулт, хариулт” гэсэн байдаг. Гэтэл сонсож буй хүмүүс 20 байтугай 5 минутын өмнө эхэлсэн илтгэлийн нэр, сэдвийг сандаггүй . Тиймээс, талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ илтгэлийн сэдвийг харуулбал зөв. Нүүр хуудсыг илтгэлийн төгсгөлд хуулж тавих нь энгийн бөгөөд амар арга юм. Аливаа зүйл цэгцтэй байх үндэс нь дугаарлах юм. Гэтэл слайдыг дугаарлаагүй байх нь элбэг. Тиймээс, слайд презентац бэлдэхдээ View цэсээс Slide Master-ийг сонгож дугаараа слайдын хаана байршуулах, ямар хэлбэр, хэмжээтэй байхыг тохируулна. Үүний дараагаар, Insert цэсээс Slide Number сонгоод огноо, дугаар зэргийг Apply, Apply to All хийж бүх слайд нэгдсэн дугаартай болно. Энэ мэт бичээд байвал нуршсан хэрэг болох тул ингээд дуусгая. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдлээ үлдээгээрэй. #ЭрхЗүй #ТандХэрэгтэйЗөвлөгөө #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ФайлИлгээх #ПрезентацБэлдэх #Слайд #ВордФайл #PDF #Тохиргоо #Эссэ #Нийтлэл #Өгүүлэл #БиеДаалтынАжил #Зөвлөгөө #ФайлынНэр #ФайлынФормат Итгэл презентац тавихад эзэмших таван ур чадвар
- Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэг "Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх"
Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэг "Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #Тэнсэх #АлбадлагынАргаХэмжээ #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрүүгийнЭрхЗүй #ХорихЯлОногдуулахгүйгээрТэнсэх #ХөнгөнГэмтХэрэг #ГэмБуруугааХүлээнЗөвшөөрөх #УчруулсанХохирлооНөхөнТөлөх #ХорУршгийгАрилгах #УчруулсанХохирлооНөхөнТөлөхөөИлэрхийлэх #ГэмтХэрэг #ГэмтХэрэгҮйлдсэнНөхцөлБайдал #ХувийнБайдал #ГэмтХэрэгСанаатайҮйлдэх #ХорихЯл #ЗохионБайгуулалттайГэмтБүлгийнГишүүн #Шүүх #ТэнссэнХугацаа #Хязгаарлалт #Үүрэг #БолгоомжгүйГэмтХэрэг #ХорУршиг #Хохирол #АлбадлагынАргаХэмжээнийТөрөл #ҮүрэгХүлээлгэх #ЭрхХязгаарлах #ЭмнэлгийнЧанартайАлбадлагынАргаХэмжээ #ХөрөнгөОрлогоХураах #ЗанҮйлээЗасах #ГалтЗэвсэгӨмчлөх #СогтууруулахУндаа #МансууруулахБодис #ХөдөлмөрлөхДадалОлгохСургалт #ЗорчинЯвах #ЖирэмсэнЭмэгтэй #ӨсвөрНасныХүн #ГанцБиеЭцэг #Ялтан #ХүүхэдАсарчХүмүүжүүлэх #ШийтгэхТогтоол #Прокурор #СэтгэлЗасал Тэнсэх, албадлагын арга хэмжээ
- Популизм
Агуулга Популизмын тухай ойлголт Популизмын зарим гол шинж, элементүүд Популизмын хөгжил Популизмын гол төлөөлөгчид Ардчилал ба популизм Популизмын SWOT шинжилгээ Дүгнэлт Популизмын тухай ойлголт Нийгмийн дархлаатай элит хэсгийг [1] , жирийн хүмүүсийн санаа зовнидог асуудлыг үл тоомсорлодог, хөсөр хаядаг хэмээн олонд итгүүлж, хүмүүсийг татахыг эрмэлздэг улс төрийн хандлага юм. Популистууд өөрсдийгөө ард түмний хүсэл зоригийн жинхэнэ төлөөлөгч, харин элит хэсгийг авлигад идэгдсэн, хувийн ашиг сонирхолд автсан хэмээн, “ард түмэн” ба “элит” хоорондын зөрчилдөөн дээр үндэслэн олонд таалагдах уриа, байр сууриар дамжуулан улс төрийн санаа зоригоо гүйцэлдүүлдэг байна. Популизмын зарим гол шинж, элементүүд Эрх мэдлийг олж авах итгүүлэх аргад тооцогддог популизм нь хэд хэдэн элементээс бүрдэнэ. Ард түмэн ба элитүүд Популизм нь нийгмийг “ард түмэн” ба “элит” гэж хоёр бүлэг болгон талцуулдаг. Ард түмнийг цэвэр ариун, хөдөлмөрч, ёс суртахуунтай, харин элитүүдийг авлигад автсан, нийгмээс тасарсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг гэж дүрсэлдэг. Уриа лоозон ба хялбарчилсан мессеж Популист удирдагчид олон нийтийн анхаарлыг татсан “Эрх мэдлийг ард түмэнд”, “Засгийг ард түмний гарт өг” гэх зэрэг ард түмний хүсэл зориг, хүчийг онцолсон уриа лоозон, энгийн мессежийг байнга ашигладаг. Тогтолцооны эсрэг үзэл бодол Популистууд эрх баригч байсан ч, үүнийгээ үл харгалзан, өөрсдийгөө улс төрийн байгууллагын гаднах хүмүүс гэж үздэг. Популистууд одоо байгаа нөхцөл байдлыг эсэргүүцэж, уламжлалт улс төрд ноёрхож буй дархлаажсан ашиг сонирхлын эсрэг тэмцэнэ гэж мэдэгддэг. Олон нийтэд хандсан шууд уриалга Популист удирдагчид дэмжигчидтэйгээ холбогдохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жагсаал цуглаан, шууд харилцаа холбоог ашигладаг. Уламжлалт хэвлэл мэдээлэл, улс төрийн институтийг алгасдаг энэ хандлага нь тэдний ард түмний хүсэл зоригийн төлөөлөгч гэсэн дүр төрхийг бэхжүүлдэг. Лидер Популист хөдөлгөөнүүд нь ард түмний ашиг сонирхлын төлөө тэмцэгч удирдагч, лидертэй байдаг. Популист удирдагчид дагалдагчидтайгаа шууд харилцаатай, тэдний төлөөлөгч гэж мэдэгддэг. Үндэсний үзэл ба өвөрмөц байдал Популист олон хөдөлгөөн үндэсний тусгаар тогтнол, соёлын өвөрмөц байдал, гаднын нөлөөг эсэргүүцэх үзэл баримтлалыг онцолсон үндсэрхэг үзлийн элементүүдийг агуулсан байдаг. Цагаачлал , даяаршил, үндэстэн дамнасан байгууллагуудын эсрэг байр суурьтай байж болно. Эдийн засаг, нийгмийн амлалт Популистууд эдийн засгийн тэгш бус, нийгмийн шударга бус байдлыг арилгахын тулд өргөн хүрээтэй амлалт өгдөг. Амлалтад ажлын байр бий болгох, нийгмийн халамж өгөх, ивээх зэрэг жирийн иргэдэд ашиг тустай мэт бусад бодлого багтаж болно. Ардчиллын шүүмжлэл Популистууд ард түмний жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлдэг гэж ярьдаг ч, тэдний арга барил заримдаа ардчилал , хэм хэмжээг алдагдуулж болзошгүй. Популистууд тогтсон улс төрийн тогтолцооны хууль ёсны байдалд халдаж, ардчилсан үйл явц, институтэд итгэх итгэлийг бууруулдаг. Популизмын хөгжил Популизм нь цаг хугацааны явцад түүх, газар зүйн өөр өөр нөхцөл байдалд янз бүрийн хэлбэрээр үүсэж, хөгжиж иржээ. Популизмын хөгжилд нөлөөлсөн зарим гол хөдөлгөөнүүд XIX зуун АНУ : “Популизм” гэдэг нэр томьёо нь XIX зууны сүүлчээр (1890-ээд он) хүчээ авч байсан АНУ-ын Популист намаас (Populist Party, People's Party) гаралтай. Энэхүү хөдөлгөөн нь тариачид, ажилчдын эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор үүссэн бөгөөд мөнгөн зоосыг чөлөөтэй үйлдэрлэн гаргах, төмөр замд засгийн газрын хяналт тавих, сенаторуудыг шууд сонгох зэрэг бодлогыг дэмжиж байв. Популист нам олон нийтээс дэмжлэг авсан ч, эцэст нь 1896 онд Ардчилсан намтай нэгдсэн байдаг. Орос : 1860-1870-аад оны үеийн Народник хөдөлгөөнийг ( “народ” ард түмэн гэсэн утгатай орос үг) популизмын анхны хэлбэр гэж үзэж болно. Народникууд нь тариачидтай нэгдэн, хөдөө аж ахуйн социализм, шинэчлэлийг сурталчлахыг эрмэлздэг сэхээтнүүд байв. XX зуун Латин Америк: Аргентины Перонизм нь Латин Америкийн популизмын сонгодог жишээ юм. Хуан Перон (Juan Perón) 1940-1950 онд засгийн эрхэнд гарч, ажилчин ангид хандаж, нийгмийн шударга ёс, эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн бүрэн эрхт байдлыг амлаж, “элитүүдийн эсрэг ард түмэн” гэх олонд таалагдах уриаг ашигласан байдаг. Европ: XX зууны эхэн ба дунд үеийн Муссолинигийн Италийн фашизм , Гитлерийн үндэсний социализм зэрэг хөдөлгөөнүүд нь хэдийгээр илүү эрс тэс, үзэл суртлын хувьд ялгаатай ч, авлигад идэгдсэн элитүүдийн эсрэг ард түмний хүсэл зоригийг тавьж, хүчирхэг, төвлөрсөн удирдлагыг дэмжсэн популист элементүүдтэй байсан. XXI зуун Орчин үеийн популизм Сүүлийн хэдэн арван жилд Европт янз бүрийн популист хөдөлгөөн, намууд нэр хүндтэй болж байна. Тухайлбал, Франц дахь Жан-Мари Ле Пен (Jean-Marie Le Pen) , дараа нь Марин Ле Пен (Marine Le Pen) тэргүүтэй Үндэсний фронт, Итали дахь Таван од хөдөлгөөнийг (Five Star Movement) дурдаж болно. АНУ -д 2010-аад оны Цайны намын (Tea Party) хөдөлгөөн, 2016 оны Доналд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил нь популист уриалга агуулж байсан. Дэлхийн популизм: Бразилд Жаир Болсонаро (Jair Bolsonaro) , Энэтхэгт Нарендра Моди (Narendra Modi) , Филиппинд Родриго Дутерте (Rodrigo Duterte) зэрэг удирдагчид эрх мэдлийг олж авах, хадгалахын тулд популист стратеги ашиглан, дэлхий даяар популизмыг сэргээж байна. Популизмын хувьсал Популизм нь өөр өөр цаг үе, бүс нутгийн нийгэм - улс төрийн нөхцөл байдалд дасан зохицож, тасралтгүй хөгжиж иржээ. Элитизмийг эсэргүүцэх (anti-elitism) , олон нийтийг шууд уриалах, эрс өөрчлөлт хийх амлалтууд, тодорхой бодлого, уриа, байр суурь нь харилцан адилгүй байсан ч үргэлжилсэн хэвээр байна. Популизм нь зүүнээс барууны үзэл суртал хүртэл улс төрийн өргөн хүрээний идеологийг хамардаг. Улс төрд үзүүлэх нөлөө нь гүн гүнзгий байж болох бөгөөд заримдаа бодлогын томоохон өөрчлөлт, улс төрийн дүр төрхийг өөрчлөхөд хүргэдэг. Тэр бүү хэл, популизм нь туйлшралыг лавшруулж, ардчилсан засаглалд саад бэрхшээл учруулж болзошгүй гэж тооцогддог. Популизм нь олон зууны туршид дэлхий даяар төрөл бүрийн хөдөлгөөн, тэдгээрийг санаачилж, тэргүүлсэн удирдагчдын нөлөөгөөр улс төрийн хандлага болжээ. Жирийн хүмүүсийг элитүүдийн эсрэг дайчлах зорилготой, давтагдах нэг сэдэв, стратегиараа ялгарах онцлогтой байдаг. Популизмын гол төлөөлөгчид Популизмыг түүх, газар зүйн өөр өөр нөхцөл байдалд янз бүрийн удирдагчид, хөдөлгөөнүүд төлөөлдөг. Эдгээр удирдагчид нийгмийн элитийг эсэргүүцэх, олон нийтэд шууд хандах, ард түмний хүсэл зоригийг голчлон анхаарах гэх зэрэг популизмын шинжийг агуулсан байдаг. Түүхэн төлөөлөгчид Америкийн Уильям Женнингс Брайан William Jennings Bryan XIX зууны сүүл, XX зууны эхэн үед Популист намын удирдагч, хожим нь Ардчилсан намын нэр хүндтэй улс төрч Брайан, тариачид, ажилчдын эрх ашгийг хамгаалж, free silver [2] хөдөлгөөнийг дэмжиж, империализмын эсрэг, дэвшилтэт шинэчлэлийг сурталчилж байв. Аргентины Хуан Перон Juan Perón 1940-1970 онуудад Аргентины ерөнхийлөгч Перон нийгмийн шударга ёс, эдийн засгийн үндсэрхэг үзэл, хөдөлмөрлөх эрхийг сурталчилж, ажилчин ангийг уриалан дуудаж, Перонизмыг Аргентинд тогтвортой улс төрийн үзэл суртал болгон тогтоосон. Орчин үеийн төлөөлөгчид Америкийн Доналд Трамп Donald Trump 2016 оноос өнөөг хүртэл оршин буй үзэл баримтлал. Д.Трамп ерөнхийлөгч болж, төрийн тогтолцооны эсрэг “Нэгдүгээрт Америк” (America First) бодлогыг хэрэгжүүлсэн. Тэрээр олон нийтийн сүлжээгээр дэмжигчидтэйгээ шууд харилцдаг байв. Мөн цагаачлал, худалдаа, үндэсний бүрэн эрхт байдал зэрэг асуудалд анхаарлаа хандуулж, улс төрийн сонирхолгүй, хаягдсан, үл тоомсорлогдсон сонгогчдыг уриалсан. Францын Марин Ле Пен Marine Le Pen 2010 оноос өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа үзэл баримтлал. Үндэсний жагсаалын (хуучнаар Үндэсний фронт) удирдагч Ле Пен улс төрийн намуудад сэтгэл дундуур, үндэсний онцлог, аюулгүй байдлын талаар санаа зовниж буй сонгогчдод хандан уриалга гаргаж, цагаачлалын эсрэг бодлого, үндсэрхэг үзэл, Европын Холбоог эсэргүүцэх үзэл санааг агуулсан популист мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Мексикийн Андрес Мануэль Лопез Обрадор Andrés Manuel López Obrador 2000-аад онд АМЛО гэгддэг Лопез Обрадор өөрийгөө ядуусын төлөө тэмцэгч, улс төр, эдийн засгийн элитийг шүүмжлэгч гэж тодорхойлсон. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа тэгш бус байдлыг бууруулах, авлигатай тэмцэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулсан. Бразилын Жаир Болсонаро Jair Bolsonaro 2018 оноос өнөөг хүртэл оршин буй улс төрийн хандлага. Ерөнхийлөгч Болсонаро нь үндсэрхэг үзэл дэвшүүлж, улс төрийн байгууллагыг эсэргүүцэж, популист уриа гаргасан. Тэрээр консерватив болон евангелист сонгогчдын дэмжлэгийг авсан. Энэтхэгийн Нарендра Моди Narendra Modi 2014 оноос Модигийн удирдлага нь эдийн засгийн шинэчлэл, хүчирхэг хүний дүр төрхөөр Хинду үндсэрхэг үзэл гаргасан. Тэрээр авлигад идэгдсэн элитийн эсрэг жирийн ард түмнийг ойлгодог, төлөөлдөг удирдагчийн дүрээр танигдаж, олны дэмжлэгийг авч чадсан. Унгарын Виктор Орбан Viktor Orbán 2010 оноос Унгарын Ерөнхий сайд Орбан цагаачлалын эсрэг, Европын холбооны нөлөөг эсэргүүцэх үндсэрхэг бодлогыг хэрэгжүүлсэн. Тэрээр даяаршил, либерал ардчилалд эргэлздэг сонгогчдод хандан, хүчээ нэгтгэх популист уриалга гаргасан. Филиппиний Родриго Дутерте Rodrigo Duterte 2016 оноос одоо хүртэл баримталж буй үзэл баримтлал. Ерөнхийлөгч Дутерте нь гэмт хэргийн эсрэг хатуу байр суурь илэрхийлж, хар тамхины эсрэг кампанит ажил явуулж, гэмт хэрэг, авлигад бухимдсан хүмүүст чиглэсэн популист хөдөлгөөн өрнүүлэхдээ шууд, өдөөн хатгасан хэв маягаар хандаж, олон сонгогчдод таалагдсан. Эдгээр удирдагчид дэлхий даяар популизмын олон янзын илрэлийг харуулж, тус бүр популизмыг үндэсний тодорхой нөхцөл байдалд нийцүүлэн, улс төрийн үзэл баримтлалдаа тохируулсан байна. Ардчилал ба популизм Ардчилал ба популизм хоёр нь зарим үзэл баримтлалын хувьд давхцаж болох ч, үүний зэрэгцээ бие биеэ эсэргүүцдэг, нарийн төвөгтэй бөгөөд олон талт юм. Ардчилал Ардчилал бол эрх мэдлийг ард түмэн эзэмшиж, тэр эрх мэдлийг шууд буюу сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан хэрэгжүүлдэг улс төрийн тогтолцоо юм. Ардчиллын гол онцлог нь чөлөөт, шударга сонгууль явуулах, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах явдалд оршино. Ардчилал нь олон ургалч үзлээр тодорхойлогддог бөгөөд төрөл бүрийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлж, тэр утгаараа төрийн бодлогын шийдвэрт нөлөөлж чаддаг байна. Ардчилсан институт, хэм хэмжээ нь эрх мэдлийн хуваарилалт , хяналтгүй эрх мэдэл нэг ч байгууллагад төвлөрөхгүй байхыг баталгаажуулдаг. Популизм Нөгөө талаас популизм бол авлигад идэгдсэн, хувиа хичээсэн элитүүдийн эсрэг ард түмний жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлдэг гэсэн улс төрийн хандлага юм. Популистууд нийгмийг “ард түмэн” ба “элит” гэсэн хоёр талд хувааж, өөрсдийгөө ард түмний ашиг сонирхлын жинхэнэ төлөөлөгч гэж үздэг. Популизм нь нарийн төвөгтэй асуудлуудыг хялбарчилж, олны сэтгэл хөдлөлийг ашиглан, дэмжлэгийг авдаг. Популизм нь ардчилсан тогтолцооны хүрээнд оршин тогтнож болох ч ардчилсан хэм хэмжээ, институтэд хүндрэл учруулж болзошгүй юм. Ардчилал ба популизмын харьцуулалт Олон ургалч үзэл ба мажоритар үзэл Ардчилал: Олон ургалч үзлийг онцолж, төрөл бүрийн бүлэг, үзэл бодлыг төлөөлж, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж чаддаг. Ардчилсан тогтолцоо нь олонхын засаглалыг цөөнхийн эрхийг хамгаалахтай тэнцвэржүүлэх зорилготой. Популизм: Ихэнхдээ олонхын хүсэл зоригийг урьтал болгодог мажоритар үзэл рүү чиглэдэг, ийн хандахдаа цөөнхийн эрх ашиг, олон ургалч үзлийг орхигдуулдаг, зарим тохиолдолд эдгээрийг огт дэмждэггүй, байх хэрэгтэй эсэх талаар мэтгэлцдэг. Популистууд олонхын засаглал, институтийг үгүйсгэж, сөрөг үзэл бодлыг хяналтад байлгахыг хүсдэг. Институтийн хүндэтгэл ба сорилт Ардчилал: Бие даасан шүүх, чөлөөт хэвлэл, хууль тогтоох байгууллага зэрэг хүчирхэг институтэд тулгуурлан хууль дээдлэх, засаглалын хариуцлага, ил тод байдлыг хангахад оршино. Популизм: Эдгээр институтийг ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэхэд саад болж байна гэж үзэн байнга сорьж, доройтуулдаг. Популист удирдагчид шүүх эрх мэдлийн хууль ёсны байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж болно. Нарийн төвөгтэй байдал ба хялбарчлал Ардчилал: Нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлын нарийн төвөгтэй байдлыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг зөвлөлдөх, зөвшилцөх үйл явцад тулгуурлан шийдвэрлэдэг. Тиймээс дэвшүүлж, хэрэгжүүлэх бодлого нь ихэнхдээ хэлэлцээр, тохиролцооны үр дүнд бий болдог. Популизм: Асуудлыг хялбаршуулж, тодорхой сонголт хийх хандлагатай бөгөөд нарийн ширийн зүйлийг орхигдуулсан, дутуу дулимаг байж болох шууд шийдлүүдийг санал болгодог. Популист уриа нь нийгмийг сайн (ард түмэн) ба муу (элит) хоорондын тэмцэл мэтээр дүрсэлж, сэтгэл хөдлөл ихээр агуулсан, туйлширсан байх нь олонтоо. Дүгнэж хэлэхэд, ардчилал ба популизм аль аль нь ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг гэж ярьдаг ч арга барил, нөлөөллийн хувьд эрс ялгаатай. Ардчилал институтийн засаглал, олон ургалч үзэл, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг бөгөөд цөөнхийн эрхийг хамгаалахад олонхын засаглал чиглэж, цөөнх нь дуу хоолойтой, засаглалаа хянадаг тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой. Харин популизм нь мажоритар үзлийг онцолж, ихэвчлэн ардчилсан институтүүдийг сорьж, ээдрээтэй асуудлуудыг хоёр зүйлийн аль нэгийг нь сонгох сонголт болгон хялбаршуулдаг. Популизмын давуу болон сул тал, SWOT шинжилгээ Популизм нь улс төрийн аливаа үзэгдлийн нэгэн адил давуу болон сул талуудтай. Популизмын давуу тал нь олон нийтийг дайчлах, татан оролцуулах, олон нийтийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварт оршдог. Гэсэн хэдий ч сул тал нь ээдрээтэй асуудлуудыг хэт хялбарчилж, нийгмийг туйлшруулж, ардчилалд заналхийлдэг. Популизмын боломжуудад бодлогын шинэчлэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах зэрэг орно. Улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал нэмэгдэх, эдийн засаг, нийгмийн эрсдэл зэрэг аюул дагуулдаг тул дурдсан боломжуудын эсрэг сөргүүлэн тавьж болно. Популизмын нийгэм, улс төрд үзүүлэх нөлөөг SWOT шинжилгээ (Давуу тал, Сул тал, Боломж, Аюул занал) хийж, цогцоор нь харах боломжтой. Популизмын давуу тал Олон нийтийн оролцоог бий болгодог Популизм нь улс төрийн байгууллага өөрсдийг нь үл тоомсорлож буй мэт санагддаг хүн амын хэсгийг идэвхжүүлж, тэднийг дайчлан, улс төрийн оролцоог нь нэмэгдүүлдэг. Жишээлбэл, сонгох эрхийг нь хассан сонгогчдыг сонгуульд уриалан оролцуулах. Түгээмэл санаа зовоосон асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг Популист удирдагчид эдийн засгийн тэгш бус байдал, авлига, үндэсний тусгаар тогтнол зэрэг олон нийтийн санааг зовоосон асуудлуудыг голчлон тэмдэглэж, шийдвэрлэдэг. Жишээлбэл, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийг дайснаас хамгаалах, авлигатай тэмцэх, шинэчлэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх. Статус квог [3] сорьдог Популизм нь дархлагдсан элитүүд болон институтүүдийг сорьж, шаардлагатай шинэчлэл, илүү хариуцлагатай засгийн газар байгуулдаг. Жишээлбэл, авлигатай тэмцэх кампанит ажил, засаглалыг ил тод болгохыг уриалах. Популизмын сул тал Төвөгтэй асуудлуудыг хэт хялбарчилдаг Популист уриа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн ээдрээтэй асуудлуудын шийдлийг хэт хялбаршуулж, хүчийг сулруулж, үр дүнгүй, эсвэл сөрөг үр дагавар дагуулах бодлого явуулахад хүргэдэг. Жишээлбэл, төлөвлөгөөгүйгээр эдийн засгийн хүнд асуудлуудыг хурдан шийднэ, засаж залруулна гэж амлах. Туйлшрал ба хуваагдал Популист хөдөлгөөнүүд нийгмийг “бид” (ард түмэн) ба “тэд” (элит) хоёрын хоорондох тэмцэл гэж үзэн улс төрийг туйлшруулж, улмаар нийгэм, улс төрийн хуваагдал, талцалд хүргэдэг. Жишээлбэл, нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж, хурцадмал байдал үүсэх. Ардчилалд заналхийлэл учруулдаг Популизм нь улс төрийн тогтсон процессын хууль ёсны байдалд халдаж, дарангуйлагч хандлагыг хөхүүлэн дэмжих замаар ардчилсан хэм хэмжээг алдагдуулж болзошгүй. Жишээлбэл, шүүхийн хараат бус байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах. Популизмын боломж Бодлогын шинэчлэл хийдэг Популизм нь урьд өмнө үл тоомсорлож, орхигдуулж байсан, эсвэл буруу шийдвэрлэсэн асуудлыг зөв замд оруулах шинэ бодлого, шинэчлэл хийх боломжийг бий болгож чадна. Жишээлбэл, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх. Хариуцлагыг нэмэгдүүлдэг Популист хөдөлгөөнүүд нь улс төрийн элитүүдийг нийт ард түмний хэрэгцээ, асуудалд хариу үйлдэл үзүүлэх, хариуцлагатай байхыг шахаж чаддаг. Жишээлбэл, улс төрийн удирдагчид болон төрийн албан тушаалтнуудад тавих хяналтыг чангатгах . Иргэний оролцоог сайжруулдаг Популист удирдагчдын дайчлах хүчин чармайлт нь иргэдийг улс төрийн илүү идэвхтэй болгоход хүргэдэг. Жишээлбэл, иргэдийн улс төрийн оролцоо нэмэгдэж, сонгогчид идэвхжих. Популизмын аюул занал Улс төрийн тогтолцоог тогтворгүй байдалд хүргэдэг Популизм нь одоо байгаа улс төрийн тогтолцоог тогтворгүй болгож, тодорхойгүй байдлыг бий болгодог. Жишээлбэл, удирдлага, бодлогын чиглэлийг байнга сольж, засаглал ганхах асуудалд хүргэх. Авторитаризмыг дэмждэг Популист удирдагчид эрх мэдлийг төвлөрүүлж, ардчилсан институтийн тогтолцоог сүйрүүлж, авторитар засаглал руу халтирч болзошгүй. Жишээлбэл, удирдагчид аливаа эсэргүүцлийг хазаарлах замаар хууль тогтоох үйл явцыг алгасах. Эдийн засаг, нийгмийн эрсдэл үүсдэг Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үзэл, бусад улс орноос тусгаарлалтад тулгуурласан бодлого зэрэг популист бодлого нь эдийн засгийн үр ашиггүй байдал, худалдааны зөрчилдөөн, нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй. Жишээлбэл, худалдааны дайн ба дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах арга хэмжээний үр дагаварт эдийн засаг уналт, хүндрэлд орох. Дүгнэлт Популизм бол нийгмийг цэвэр ариун “ард түмэн” ба авлигад идэгдсэн “элит”-ийн хоорондох тэмцэл гэж тодорхойлсон улс төрийн хандлага юм. Популистууд сэтгэл татам уриа лоозон, ард түмний хүч чадал, хүсэл зоригийг онцолсон, сэтгэл хөдөлгөх энгийн мессежийг ашиглан хүмүүст ханддаг. Тэд өөрсдийгөө улс төрийн байгууллагыг уриалан дуудаж буй гаднын хүмүүс гэж үздэг бөгөөд дэмжигчидтэйгээ холбогдохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жагсаал цуглаан зэрэг шууд харилцааны арга хэрэгслийг ашигладаг. Популистууд ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч олонд таалагддаг лидертэй байдаг ба тэд үндсэрхэг үзэл баримтлалыг агуулсан утга санаатай үг яриа ашигладаг байна. Популизмын давуу тал нь эдийн засгийн тэгш бус байдал, авлига зэрэг жирийн иргэдийн санааг зовоож буй асуудлыг шийдвэрлэх, хүн амын улс төрийн идэвхгүй хэсгийг үйл ажиллагаандаа татан оролцуулж, дайчлах чадварт оршдог. Популистууд одоогийн нөхцөл байдлыг сорьж, шаардлагатай шинэчлэлийг хийж, засгийг харьцангуй хариуцлагатай болгож чадна. Гэвч энэ хандлагын сул тал нь ээдрээтэй, мэргэжлийн байр суурьнаас шийдэх ёстой асуудлуудыг хэт хялбарчилж үр дүнгүй бодлого явуулах, нийгмийг туйлшруулж, янз бүрийн бүлгүүдийн хооронд хагарал үүсгэдэг. Нэмж дурдахад, популист удирдагчид ардчилсан хэм хэмжээ, институтийг алдагдуулж, ардчилсан засаглалын тогтвортой байдал, үйл ажиллагаанд заналхийлж болзошгүй. Сүүлийн жилүүдэд популизм дахин сэргэж байгаа нь боломж ба аюул заналын аль алиныг нь илтгэн харуулж байна. Популист хандлага улс төрийн элитүүдийг үл тоомсорлож буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шахаж, бодлогын шинэчлэл хийх, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийг идэвхжүүлэх зэрэг боломжуудыг санал болгодог. Гэсэн хэдий ч популизмын аюул нь улс төрийн тогтолцоог тогтворгүй болгож, тодорхойгүй байдлыг бий болгож, дарангуйлагч дэглэм руу орох замыг нээж өгдөг. Популист бодлогоос үүдэлтэй улс хоорондын худалдааны зөрчилдөөн, дотоодын үйлдвэрлэл, дангаарших зэрэг арга хэмжээ нь эдийн засгийн эрсдэлүүдийг бий болгож, дагуулж байна. Төгсгөлд нь "Улс төрч бүр популист байдаг уу?" гэсэн асуултыг тавивал "Тийм" гэж хариулт өгөх хүн олон байх бололтой. Улс төрч тодорхой түвшинд популист байх нь гарцаагүй мэт санагдавч, эдийн засаг, төр эрх зүйн талаар мэдлэгтэй байх нь нэн түрүүнд байх шалгуур болов уу. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1] Нийгмийн элит хэсэг / бүлэг (elite groups) : Популизмын хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн институтэд тэнцвэргүй нөлөө, хяналтыг эзэмшдэг гэж үздэг нийгмийн цөөхөн боловч хүчирхэг, ихэвчлэн чинээлэг хэсгийг хэлнэ. Эдгээр бүлгүүдийг жирийн иргэдийн хэрэгцээг үл тоомсорлон, эрх мэдлээ ашиглан өөрсдийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж, хүн амыг хохироодог хэмээн буруутгадаг. Улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын, институтын элитүүд байж болно. Эдгээр элит бүлгүүд жирийн хүмүүсийн өдөр тутмын бодит амьдралаас хэт тасарсан, өөрсдийн эрх ашгийг хамгаалж, давуу эрхээ хадгалахын тулд ихэвчлэн хамтран ажилладаг гэж популистууд үздэг. [2] Free silver : Мөнгийг хязгаарлалтгүйгээр мөнгөн дэвсгэрт болгохыг дэмжсэн XIX зууны сүүл үеийн Америкийн улс төрийн хөдөлгөөн. Дэмжигчид, ялангуяа тариаланчид, ажилчид мөнгөн зоосоор дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь инфляцийг бий болгож, улмаар эдийн засгийн хүндрэлийг арилгаж, өрийг төлөхөд хялбар болгоно гэж үзэж байв. Уильям Женнингс Брайан 1896 онд "Алтны загалмай" илтгэлдээ танилцуулсан үзэл баримтлал нь Популист намын гол үзэл санаа байсан. Хүн амын тодорхой хэсгийн дунд нэр хүндтэй байсан ч эцэстээ бүтэлгүйтэж, 1900 оны Алтан стандартын тухай хууль нь мөнгөн тэмдэгтийг зөвхөн алтаар баталгаажуулдаг алтны стандартыг тогтоосон. [3] Статус кво (Status quo) : Нийгэм, улс төр, шашин шүтлэг, шинжлэх ухаан, цэргийн асуудалтай холбоотой өнөөгийн байдал гэсэн утгатай латин хэллэг юм. Социологийн утгаараа статус кво гэдэг нь нийгмийн бүтэц, үнэт зүйлсийн өнөөгийн байдлыг илэрхийлдэг. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #Популизм #АрдТүмэн #Элитүүд #Уриа #ПопулистЛидер #Populism #УильямЖеннингсБрайан #WilliamJenningsBryan #ХуанПерон #JuanPerón #ДоналдТрамп #DonaldTrump #МаринЛеПен #MarineLePen #АндресМануэльЛопезОбрадор #AndrésManuelLópezObrador #АМЛО #AMLO #ЖаирБолсонаро #JairBolsonaro #НарендраМоди #NarendraModi #ВикторОрбан #ViktorOrbán #РодригоДутерте #RodrigoDuterte #Ардчилал #ОлонУргалчҮзэл #МажоритарҮзэл #ИнститутийнХүндэтгэл #БайгууллагынСорилт #НарийнТөвөгтэйБайдал #Хялбарчлал #СтатусКво #StatusQuo #Авторитаризм #Дарангуйлал #FreeSilver #Перонизм #НародникХөдөлгөөн
- Шударга ёсыг төлөвшүүлэх нь: Захиргааны хэргийн шүүхийн “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчмын үүрэг
Монгол Улсын захиргааны шүүхийн шударга ёсны хүрээнд “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим нь захиргааны хэргийн шүүх хуралдааны шударга байдлыг хангах тулгын чулуу мөн. Энэхүү эсээ нь эрх зүйн хүрээнд энэхүү зарчмын ач холбогдол, шударга, ил тод байдлыг хангахад оруулж буй хувь нэмэр, захиргааны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд хэрхэн нөлөөлж буйг хөндсөн болно. Эхний ээлжид, энэхүү чухал зарчмын мөн чанарыг авч үзлээ. Үүний дараагаар, шударга байдлыг хадгалах, ил тод байдал, итгэлцлийг дэмжихэд зайлшгүй байх ёстой гэсэн өнцгөөс тайлбарлав. Түүнчлэн, ёс зүйтэй байх нь бүх зарчмын үндэс гэж тодотголоо. “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим нь нэг талаас, захиргааны үйл ажиллагаанд оролцож буй талууд шийдвэр гаргахад нөлөөлж болох хувийн ашиг сонирхол, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байх үед, нэг талыг баримтлах эрсдэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нөгөө талаас нь авч үзвэл, хууль дээдлэх, иргэдийн эрхийг тууштай хамгаалах нь нэн тэргүүнд тавигддаг. Түүнчлэн, манай улсын хувьд захиргааны хэргийн шүүх хуралдаан шударга байх нь чухал гэдгийг онцолдог. Ашиг сонирхлын зөрчилтэй байх нь шударга дүгнэлт гаргах чадварт нөлөөлж, цаашилбал түүнийг алдагдуулж болзошгүй тул ийм төрлийн хэргүүдээс татгалзах боломжийг олгодогт энэхүү зарчмын мөн чанар оршино. Захиргааны хэргийн шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах зарчмыг баримталж байгаа нь шүүхийн шударга байдлыг хадгалахад чиглэдэг. Шүүгч, захиргааны албан тушаалтан болон бусад талууд зөрчил илэрсэн тохиолдолд шүүх хуралдаанаас татгалзах механизм байх нь хувийн ашиг сонирхол, гаднын дарамт шахалтаар шийдвэр гаргах эрсдэлийг бууруулдаг байна. Энэхүү сайн дурын үндсэн дээр авах арга хэмжээ нь шударга ёсыг бэхжүүлж, хэт нэг талыг баримтлахгүй, хэн нэгэнд давуу байдал олгохгүй байх баталгаа болно. Ил тод байдал, итгэлцэл бол аливаа эрх зүйн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд захиргааны шүүх ч мөн үүнд адил хамаарна. Хувь хүмүүст ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг олгох зарчим нь шийдвэр гаргах үйл явцад нээлттэй, хариуцлагатай байх амлалтыг илтгэх замаар, ил тод, нээлттэй байдлыг дэмждэг. Нөгөөтээгүүр, шүүгч, албан тушаалтнууд зөрчил гарсан хэргүүдээс татгалзаж байгааг сонирхогч гуравдагч талууд ажиглах нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлдэг. Шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцсэн, хууль ёсны итгэлийг хүндэтгэсэн байх орчин нөхцөлийг бүрдүүлснээр ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах зарчим байснаар, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хууль зүйн төдийгүй ёс зүйн үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мэргэжлийн стандартыг дагаж мөрдөх, нийтийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ хандах ёс зүй иргэн бүрд төлөвшсөн байвал сайн сайхан амьдрал, тэгш шударга нийгмийг цогцлоох үндэс мөнөөс мөн. Дүгнэж хэлэхэд, захиргааны хэргийн шүүх хуралдааны шударга, хууль ёсны байдлыг хангахад “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг. Захиргааны хэргийн шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй хэргүүдээс татгалзах боломжийг олгосноороо шударга, ил тод байх зарчмыг баримталж, улмаар оролцогч талуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадна. Монгол Улс эрх зүйн орчноо бэхжүүлж, хууль дээдлэх ёсыг баримтлан олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, тэрхүү итгэлийг хадгалахад энэхүү зарчмыг баримтлах нь туйлын ач холбогдолтой билээ. Б.Минжин Зүүлт тэмдэглэл Захиргааны ерөнхий хууль https://legalinfo.mn/mn/detail/11259 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/11703 Эрх зүйн мэдээлэл ХБНГУ-ын Ханнс- Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи 2016 он, 5-р сар № 003 https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Jusline_003-2016.pdf Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/397 #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЗахиргааныЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #АшигСонирхлынЗөрчилтэйЗахиргааныҮйлАжиллагаанаасТатгалзанГарахТатгалзанГаргахБоломжийгХангахЗарчим #ЁсЗүй #ЗахиргааныЕрөнхийХууль #ШударгаЁс #ИлТодБайдал #ШүүхийнҮйлЯвц #ШударгаШийдвэр #ХуульЁсныҮрДагавар #ХуулийнХэрэгжилт #ЗахиргааныШүүхХуралдаан #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныХэргийнШүүх #АшигСонирхлынЗөрчил #ХуульДээдлэхЁс #ЗахиргааныБаримтлахЗарчим #ШүүхэдИтгэхИлтгэл #ХуульЁсныШийдвэр #ШүүхийнХяналт #ШүүхийнШударгаБайдал #ШүүхийнИлТодБайдал #ЗахиргааныҮйлАжиллагаа #ШүүгчийнЁсЗүй #ШүүхийнМеханизм #НийтийнЭрхАшиг #ШүүхийнТогтолцоо #ХуульЗүйнҮндэслэл #ШүүхийнШийдвэрийнНөлөө #НийтийнСайнСайхан #ШударгаШүүхийнБаталгаа
- Хүн худалдаалах гэмт хэрэг
Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэг Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг Хүн худалдаалах гэмт хэрэг #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүйнТусгайАнги #ХүнийХалдашгүйЧөлөөтэйБайхЭрхийнЭсрэгГэмтХэрэг #ХүнХудалдаалахГэмтХэрэг #ОлонУлсынШинжтэйГэмтХэрэг #ГэмБуруутайҮйлдэл #НийгэмдАюултайГэмтХэрэг #ХүнийЭрхЭрхЧөлөө #БиеийгНьҮнэлүүлэх #ЭдЭрхтнийгАвах #БусадХэлбэрээрБэлгийнМөлжлөгХүчирхийлэлдОруулах #АлбаданХөдөлмөрлүүлэх #Боолчлох #ХүчХэрэглэхээрЗаналхийлэх #ЭмзэгБайдлыгНьДалимдуулах #Дамжуулах #Хулгайлах #ХяналтдааБайлгажБайгааХүндТөлбөрТөлжХахуульдажХүнийгЭрхшээлдээОруулах #ХүлээнАвах #ХууранМэхлэх #Элсүүлэх #ИтгэлЭвдэх #Тээвэрлэх #ХүүхэдЖирэмсэнЭмэгтэйгМэдсээрБайжХудалдаалах #ХоёрТүүнээсОлонХүнийгХудалдаалах #ШүүхийнШийдвэр
- Барон де Монтескье “Хуулийн амин сүнс”
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүйнСоциологи #НомынТэмдэглэл #БаронДеМонтескье #Монтескье #ХуулийнАминСүнс #Франц #Бордо #Философич #ХуульЗүйнШинжлэхУхаан #ПерсийнЗахидал #РомчуудынМанданБадралХийгээдУналтынШалтгаан #ХуулийнАминСүнсийгӨмөөрөхүй #ФранцынХувьсгал #Засаглал #ТөрийнДэглэм #ЭрхМэдэл #ЭрхМэдлийнХуваарилалт #ШүүхЭрхМэдэл #ГүйцэтгэхЭрхМэдэл #ХуульТогтоохЭрхМэдэл #МонтескьегийнСанаа #ХуулийнФилософи #УлсТөрийнОнол #Вирту #Аристократ #Деспот #УлсТөрийнВирту #ЭртнийГрек #Шилдэг #БүгдНайрамдахУлс #ДеспотЗасаг #ВизантийнЭзэнтГүрэн #ХэмжээгүйЭрх #ЗасгийнЗарчим #АрдчилсанУлс #АристократУлс #ХаантУлс #ДеспотУлс #ХуулийнМөнЧанар #ДээдЭрхМэдэл #НэрТөр
- Монгол Улсын Төрийн Байгуулал - Улсын Их Хурал
Монгол Улсын Төрийн Байгуулал - Улсын Их Хурал #MongolianConstitution #ҮндсэнХууль #УлсынИхХурал #ХуульчШувуухай #LawyerBirdie #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #УлсынИхХурлынГишүүн #ХуульТогтоохҮеШат #УлсынИхХурлынБүрэнЭрх #УлсынИхХурлынЧуулган #Сонгууль #МонголУлсынТөрийнБайгуулал #АнхдугаарЧуулган #БайнгынХороо #Чуулган #ТүрХороо #ЭэлжитЧуулган #УлсынНутагДэвсгэр #ХуульЁсныТогтолцоо #ОнцгойНөхцөлБайдал #БайгалийнГамшиг #НийтийнЭмхЗамбараагүйБайдал #УлсынЦол #УлсынТөсөв #ЕрөнхийСайд #ТөрийнЭрхБарихДээдБайгууллага #ТөрийнБайгуулал #ХуульТогтоохЭрхМэдэл #Ерөнхийлөгч
- Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан олон улсын хувийн эрх зүйн кейс
Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) иргэн Монгол Улсын иргэнд Дубай хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьжээ. Монгол Улсын иргэн мөнгө шилжүүлсэн боловч эд хөрөнгө аваагүй байна. Маргааныг шийдвэрлэхэд аль улсын хуулийг хэрэглэх вэ? 1. Субъект, объект, хууль зүйн факт Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав. 2. Хэргийн гол үйл баримт АНЭУ-ын иргэн Монгол Улсын иргэнд Дубай хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьсан. Монгол Улсын иргэн АНЭУ-ын иргэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгө аваагүй байна. 3. Хууль зүйн тодруулах асуудал Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, байгуулсан бол хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа эсэх. АНЭУ-ын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй тул гэрээг зөрчсөн гэж үзэж болно. 4. Харьяалал Маргаан хаана үүссэн, талууд хаана байрлаж байгаа, эд хөрөнгө хаана байгаа зэргээс шалтгаалан харьяаллыг тодорхойлно. АНЭУ-ын Дубай нь тухайн үл хөдлөх хөрөнгө байрладаг газар тул lex rei sitae дагуу АНЭУ-ын шүүх тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдэлтэй байна. Маргаан гарсан тохиолдолд аль улсын хуулийг хэрэглэх талаар талууд зөвшилцөөгүй, хэргийг Монгол Улсын шүүхэд шилжүүлсэн тохиолдолд Монгол Улсын иргэн оршин суугаа газрын хуулийг хэрэглэх боломжтой. 5. Холбогдох хууль Уг үл хөдлөх хөрөнгө АНЭУ-ын Дубай хотод байрладаг тул lex rei sitae дагуу хөрөнгөтэй холбоотой гүйлгээнд АНЭУ-ын хууль үйлчилнэ. АНЭУ-ын хууль АНЭУ-ын хууль тогтоомж нь АНЭУ доторх эд хөрөнгө өмчлөх, шилжүүлэх, худалдах гэрээг зохицуулна. Тиймээс АНЭУ-ын иргэн болон Монгол Улсын иргэний хооронд байгуулсан гэрээний маргаан нь АНЭУ-ын гэрээний хуулиар зохицуулагдах магадлалтай. Монгол Улсын хууль Монгол Улсын иргэн нь худалдан авагч боловч мөнгө төлөх үүрэг нь Монгол Улсын хуулиар, ялангуяа Монгол Улсаас ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ авах гэж байгаа тохиолдолд зохицуулагдана. Гэсэн хэдий ч АНЭУ-д гүйлгээ хийгдсэний дараа гэрээний гүйцэтгэл буюу хөрөнгө нийлүүлэх асуудал нь АНЭУ-ын хуульд хамаарна. Түүнчлэн, Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт “Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна.” 549.4 дэх хэсэгт “Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно: 549.4.1.худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн;” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө нь АНЭУ-ын Дубай хотод байх тул худалдагчийн буюу АНЭУ-ын хуулиар тодорхойлно. 6. Маргаан хэрхэн шийдэгдэх вэ? АНЭУ-ын хууль эд хөрөнгийн гүйлгээг зохицуулах бөгөөд АНЭУ-ын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөхгүй гэрээг зөрчсөн тохиолдолд АНЭУ-ын шүүх асуудлыг шийдвэрлэх болно. Монгол Улсын иргэн нь гэрээ зөрчсөн гэх нэхэмжлэлийг АНЭУ-ын шүүхэд гаргаж, эд хөрөнгө, түүнтэй адилтгах үнэ цэнийг нэхэмжлэх, эсвэл нөхөн төлбөр шаардана. 7. Дүгнэлт АНЭУ-ын шүүх нь Дубайд байгаа үл хөдлөх хөрөнгө, холбоотой гэрээ нь АНЭУ-д эд хөрөнгийн гүйлгээ гэж үзнэ. Эд хөрөнгийн хэлцэл, түүний дотор гэрээ байгуулах, түүнийг зөрчихтэй холбоотой аливаа маргаанд АНЭУ-ын холбогдох хуулийг мөрдөнө. 8. Тайлбар Олон улсын хувийн эрх зүйн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд баримтлах хууль нь тухайн хэрэг маргааны төрөл, агуулга, талуудын харилцаанаас хамаарна. Аль улсын хуулийг баримтлахыг тодорхойлохын тулд маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчлан дүн шинжилгээ хийх шаардлагатай. 1. Lex rei sitae (Эд хөрөнгийн байршлын хууль) Эд хөрөнгийн эрхийн маргаан шийдвэрлэхэд ашиглана. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд тухайн хөрөнгийн оршин буй улсын хууль үйлчилнэ. Маргаан Дубай дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул lex rei sitae буюу АНЭУ-ын хууль үйлчилнэ. 2. Lex fori (Шүүхийн байршлын хууль) Маргааныг шийдвэрлэх шүүхийн байрлаж буй улсын хуульд нийцүүлэн ашиглана. Жишээлбэл, Монгол Улсын шүүх дээр маргаан хэлэлцвэл Монгол Улсын хуулийг баримтална. 3. Lex patriae (Иргэншлийн хууль) Талууд аль улсын иргэншилтэйгээс хамаарна. Жишээлбэл, Монгол Улсын иргэн өөрийн улсын хуулийг баримтлахыг шаардаж болно. Ийнхүү шаардах үндэслэлтэй боловч, маргаан үл хөдлөх хөрөнгийн маргаан тул тухайн эд хөрөнгө байгаа улсын хууль шууд хамааралтай. 4. Lex solutionis (Гүйцэтгэлийн байршлын хууль) Гэрээний гүйцэтгэлийн байршлыг тодорхойлоход ашиглана. Жишээлбэл: төлбөр, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх газар ямар улсын хууль үйлчлэхийг заана. Төлбөрийг АНЭУ-д байрлах үл хөдлөх хөрөнгө авахаар хийгдсэн тул lex solutionis нь АНЭУ-ын хуульд нийцнэ. Дубай дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан учраас lex rei sitae буюу тухайн хөрөнгийн байршлын хууль болох АНЭУ-ын хууль баримтлан маргааныг шийдвэрлэнэ. Ж.Анарбат Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан олон улсын хувийн эрх зүйн кейс #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынХувийнЭрхЗүй #Бодлого #Кейс #ҮлХөдлөхХөрөнгө #АрабынНэгдсэнЭмиратУлс #Субъект #Объект #ХуульЗүйнФакт #ХэргийнҮйлБаримт #МонголУлсынХууль #LexReiSitae #ИргэнийХууль #LexFori #LexPatriae #LexSolutionis #ОлонУлсынИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль60Бүлэг #ОлонУлсынГэрээ #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ #ГадаадУлсынХуулийнАгуулга #ХөөнХэлэлцэхХугацаа #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ГадаадУлсынИргэн #ХарьяалалгүйХүн #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ӨмчийнЭрхЗүй #ҮүргийнЭрхЗүй #Гэрээ #Хэлцэл #ГэрээнийТалуудынХуулийгСонгох #ХудалдахХудалданАвахГэрээ
- ОХУ-ын иргэн Монгол улс дахь хөрөнгөө гэрээслэн үлдээсэн тухай олон улсын хувийн эрх зүйн бодлого
Олон улсын хувийн эрх зүйн бодлого ОХУ-ын нэгэн иргэн Монгол Улсад байнга амьдран суудаг. БНХАУ-д түр хугацаагаар жуулчлалаар явж байгаад нас барахдаа Монгол Улсад байгаа орон сууцаа төрсөн хүүдээ өвлүүлэх тухай гэрээслэлийг Бээжин хотод бичжээ. Энэхүү гэрээслэлийн хэлбэр ба агуулгад тавигдах шаардлагыг тогтоохдоо аль улсын хуулийг хэрэглэх вэ? 1. Субъект, объект, хууль зүйн факт Олон улсын хувийн эрх зүй (зөрчилдөөний эрх зүй) нь гэрээслэл ба өв залгамжлалд хамаарах хууль, зарчмуудыг агуулна. Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд кейсийг шинжлэх үүднээс субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав. 2. Гэрээслэлийн хэлбэр Монгол Улс, ОХУ, БНХАУ нь “Гэрээслэл олгох хэлбэрийн холбоотой хуулийн зөрчилдөөний тухай” 1961 оны Гаагын конвенцод [1] нэгдэн орж, гарын үсэг зурсан тохиолдолд мөрдөнө. Энэхүү конвенцод зааснаар гэрээслэл нь дараах хэлбэрийн шаардлагыг хангасан, түүнд нийцсэн тохиолдолд хүчинтэй байна. · Гэрээслэл үйлдсэн газар → БНХАУ; · Гэрээслэгчийн харьяалал → ОХУ; · Гэрээслэгчийн оршин суугаа газар, эсвэл байнга оршин суудаг газар → Монгол Улс; · Үл хөдлөх хөрөнгийн байршил → Монгол Улс. Энэ тохиолдолд, БНХАУ, ОХУ, эсвэл Монгол Улсын аль алиных нь хууль тогтоомжоор гэрээслэлийг баталгаажуулж болно гэж ойлгоно. Гэтэл дурдсан конвенцод Монгол Улс нэгдэн ороогүй. Тиймээс, шинжилгээг илүү нарийвчлан ОХУ-ын иргэний оршин суугаа газар нь Монгол Улс мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Монгол Улсын Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заасны дагуу ОХУ-ын иргэний эд хөрөнгө нь Монгол Улсад байгаа тул түүнийг Монгол Улсад оршин суудаг хэмээн үзэж болно. [1] The Hague Convention on the Conflict of Laws Relating to the Form of Testamentary Dispositions (1961) 3. Гэрээслэлийн агуулга Гэрээслэлийн агуулгад тавигдах шаардлагыг зохицуулах хуулийг ерөнхийдөө өвлүүлэгчийн байнга оршин суугаа газар, эсвэл харьяаллаар тодорхойлдог. Талийгаач ОХУ-ын иргэн хэдий ч Монгол Улсад байнга амьдран суудаг байсан тул ОХУ-ын, эсвэл Монгол Улсын өв залгамжлалын хууль үйлчилнэ. Монгол Улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тухайд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэрэгт lex rei sitae буюу эд хөрөнгийн байршил нь гэрээслэлийн агуулгад тавигдах шаардлагыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул Монгол Улсын хууль үйлчилж болно. 4. Монгол улсын шүүхээс гарах боломжит үр дүн Аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх сонголт нь улс орнуудын эрх зүйн тогтолцооны зөрчилдөөний эрх зүй хийгээд холбогдох улс орнуудын заавал дагаж мөрдөх гэрээ, конвенцоос хамаарна. Гэрээслэлийн хэлбэр нь гэрээслэл үйлдсэн газар болох БНХАУ, гэрээслэгчийн харьяалагдах ОХУ, үл хөдлөх хөрөнгийн байршиж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүчинтэй байж болно. Монгол улсын иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.4-дэх хэсэгт “ Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу гэрээслэлийн агуулга буюу орон сууцны тухайд Монгол Улсад байрлах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул Монгол Улсын хуулиар зохицуулагдана. Монгол Улсын шүүх дотоодынхоо хууль тогтоомжийг баримтлан, маргааныг шийдвэрлэнэ. 5. Тайлбар Lex rei sitae нь “эд хөрөнгө байрлаж байгаа газрын хууль” гэсэн утгатай хуулийн латин нэр томьёо бөгөөд өмчийн эрх зүй болон олон улсын хувийн эрх зүйн үндсэн зарчим юм. Энэхүү зарчим дундад зууны үед үүссэн бөгөөд олон улсын өмчийн эрх зүйн тулгын чулуу гэж үздэг. Хэрэглэхэд ойлгомжтой, тууштай байдлыг хангасан дүрэм учраас бараг бүх эрх зүйн тогтолцоо олон улсын өмчийн эрх зүйн үндэс гэж хүлээн зөвшөөрдөг. Товчхондоо, эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрх зүйн маргааныг тухайн эд юмсын оршин байгаа улсын хуулийг түгээмэл хэрэглэнэ гэж ойлгоно. Ж.Танан ОХУ-ын иргэн Монгол улс дахь хөрөнгөө гэрээслэн үлдээсэн тухай олон улсын хувийн эрх зүйн бодлого #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынХувийнЭрхЗүй #Бодлого #Кейс #ҮлХөдлөхХөрөнгө #АрабынНэгдсэнЭмиратУлс #Субъект #Объект #ХуульЗүйнФакт #ХэргийнҮйлБаримт #МонголУлсынХууль #LexReiSitae #ИргэнийХууль #LexFori #LexPatriae #LexSolutionis #ОлонУлсынИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль60Бүлэг #ОлонУлсынГэрээ #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ #ГадаадУлсынХуулийнАгуулга #ХөөнХэлэлцэхХугацаа #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ГадаадУлсынИргэн #ХарьяалалгүйХүн #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ӨмчийнЭрхЗүй #ҮүргийнЭрхЗүй #Гэрээ #Хэлцэл #ГэрээнийТалуудынХуулийгСонгох #ХудалдахХудалданАвахГэрээ #Гэрээслэл #ГэрээслэлҮйлдсэнГазар #ГэрээслэгчийнХарьяалал #ҮлХөдлөхХөрөнгө #ОршинСуугааГазар #ШүүхийнШийдвэр
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал
Үндэсний баялгийн сангийн тухай мэдээ #LawyerBirdie #ХуульчШувуухай #ҮндэснийБаялгийнСан #ҮндэснийБаялгийнСангийнТухайХуулийнТөсөл #ҮндэснийБаялгийнСангийнТухайХуулийнҮзэлБаримтлал #ӨмчийнЭрхЗүй #ЭрхЗүйнБлог
- Агаарын олон улсын эрх зүй
Нэр томьёо Агаарын зам air route; воздушная линия Агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. Монгол улсын агаарын зайд үйлдэх нислэгийн хоорондын аюулгүйн зай, агаарын зам, түүний өргөн, өндрийг Иргэний нисэхийн багц дүрмээр тогтооно. Агаарын навигаци air navigation; воздушная навигация Агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогц. Монгол улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн удирдах үйлчилгээг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гүйцэтгэнэ. Агаарын олон улсын эрх зүй international air law; международное воздушное право Агаарын орон зайн эрх зүйн дэглэмийг тогтоох, агаарын зайд нислэг үйлдэх, түүний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих талаар олон улс хоорондын харилцааг зохицуулж буй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээний нийлбэр цогц. Олон улсын түгээмэл эрх зүйн энэхүү институтийн үндсэн зорилго нь агаарын орон зай дахь эрх зүйн дэглэмийг тодорхойлох, улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийг хамгаалах, олон улсын эрх зүйн бусад субъектээс агаарын орон зайг ашиглах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Агаарын олон улсын эрх зүйн харилцааг дараах конвенц, протокол, дүрэм зэрэг нийтлэг эх сурвалжуудаар зохицуулахын зэрэгцээ улс гүрнүүдийн дотоодын хууль тогтоомж, хоёр ба олон талт бусад гэрээний актуудаар зохицуулна. · Олон улсын агаарын тээврийн холбогдолтой зарим журмыг нэг мөр болгох тухай 1929 оны Варшавын конвенц; · Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенц; · Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Токиогийн конвенц; · Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенц; · Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенц; · Олон улсын иргэний агаарын нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1980 оны протокол; · Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 1944 оны дүрэм; · Олон улсын иргэний агаарын нисэхийн тухайн Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1984 оны протокол. Агаарын олон улсын эрх зүйн зарчим principle of the international air law; принципы международного воздушного права Агаарын олон улсын эрх зүйн харилцааг зохицуулахад баримтлах улс гүрнүүд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн суурь үзэл баримтлалын нийлбэр цогц. Дараах зарчмууд байна. 1. Улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийн; 2. Агаарын нээлттэй зайд чөлөөтэй нислэг үйлдэх; 3. Иргэний агаарын олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах; 4. Агаарын орон зай дахь хууль бус үйлдлийн төлөө хариуцлага хүлээлгэх болон агаарын хөлгөөр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх. Агаарын хаалга air gate; воздушная ворота Улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал. Агаарын хөлөг Монгол улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн орох, гарахын өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас улсын хилээр нэвтрэн орох, гарах зөвшөөрөл авна. Агаарын хил air frontier; воздушная граница Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц дээш үргэлжилнэ. Агаарын хил нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө. Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-110 км гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн улсын газар зүйн байрлал буюу далайн түвшний хамаарлаас шалтгаална. Агаарын хөлгийг булаан авах aircraft hijacking; захвот воздушного судна Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагаас Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцыг баталж, түүнд нислэгт байгаа хөлгийг хүч хэрэглэх, сүрдүүлэх зэргээр булаан эзэмдэх нь эрүүгийн хүнд гэмт хэрэг мөн гэж тодорхойлжээ. Агаарын хөлгийн аюулгүй байдал security of air vessel; безопасность воздушного судна Агаарын хөлөг, түүний багийнхан болон зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд ямарваа аюул нүүрлэхгүй байх нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ. Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Токиогийн конвенцыг баталж, энэ төрлийн эрүүгийн гэмт хэргээс гадна агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүн, эд хөрөнгийн аюулгүй байдалд занал учруулах буюу учруулж болох ажиллагаа, мөн хөлөг доторх хэв журамд заналхийлсэн үйлдлийг нэрлэн, хэрэгт хөлгийг бүртгэсэн улс нь шүүн шийдэх ажиллагаа явуулах эрхтэй хэмээн заажээ. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцод хүчирхийлэх буюу хүчирхийллээр заналхийлэх, бусад хэлбэрээр айлган сүрдүүлэх замаар хөлөг булаан эзэмдэхэд чиглэсэн хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба бусад улс дараах тохиолдолд шүүн шийтгэх ажиллагааг явуулж болно. 1. Гэмт хэргийн хор уршиг бусад улсын нутаг дэвсгэр дээр илэрсэн; 2. Гэмт хэрэг нь тэдгээрийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн; 3. Гэмт хэргийг тэдгээрийн иргэн үйлдсэн буюу тэдгээрийн иргэний эсрэг үйлдсэн; 4. Тэр улсын нислэгийн дүрмийг зөрчсөн. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенц , Олон улсын онгоцны буудалд үйлдсэн хууль бус хүчирхийллийн эсрэг 1988 оны протоколыг баталсан ба 1971 оны конвенцод зааснаар нислэгийн аюулгүй байдалд заналхийлэн, нислэгт байгаа агаарын хөлгийн бүхээгт байгаа хүнд хууль бусаар халдан санаатайгаар хүчирхийлэл үйлдсэн этгээдийг гэмт хэрэгтэн хэмээн үзэхээр заасан. Мөн нислэгт байгаа хөлгийг эвдэн сүйтгэх буюу эвдэн сүйтгэж болох төхөөрөмж хэрэгсэл тавих, санаатай худал мэдээ өгөх зэргээр хөлгийн аюулгүй байдалд занал учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж заажээ. Монгол улс Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцод 1971 онд, Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенцод 1972 онд, Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн хууль бус зөрчил, тодорхой бусад үйлдлийн тухай конвенцод 1990 онд тус тус нэгдэн орсон. Агаарын хөлөг aircraft; воздушное судно Агаарын болон усны гадаргуугаас ойсон агаарын урсгалын нөлөөллөөр бус өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж. Цэрэг, гааль, цагдаагийн зориулалттай агаарын хөлгийг улсын агаарын хөлөг гэнэ. Улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн хөлгийг иргэний агаарын хөлөг гэнэ. Иргэний агаарын хөлгийг Монгол улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Гадаад улсад үйлдвэрлэсэн агаарын хөлгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ашиглахыг зөвшөөрнө. Агаарын хөлөгт тусламж үзүүлэх avail of air vessel; оказать помощь воздушному судну Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенцод зааснаар аль ч улс нутагт нь аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт тусламж үзүүлэх бололцоотой бүх арга хэмжээ авч байхыг үүрэг болгожээ. Мөн конвенцод оролцогч улс алга болсон хөлгийг хайх ажлыг зохион байгуулах явцад хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг хайх аврах ажлыг улс бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан явуулна. Харин техникийн буюу мэргэжлийн бололцоогүй үед бусдаас туслалцаа авна. Аэродром airfield; аэродром Агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу. Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тогтмол үйл ажиллагаатай аэродром ашиглахыг хориглоно. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуульд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар харьяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын бүсийг тогтооно. Нислэг flight; палёт Агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа. Олон улсын агаарын тогтмол нислэг international regular flight; международный регулярный палёт Зорчигчид, ачаа, шууданг хөлсөөр тээвэрлэх зорилгоор гадаад улс гүрний агаарын зайгаар нэвтрэх олон удаагийн нислэг. Түүний давтамж тоо, цагийн хуваарийг нийтэд мэдээлэх замаар нээлттэй хүртээлтэй байлгах ёстой. Улс гүрнүүд бие биеийнхээ нутаг дэвсгэр дээгүүр тогтмол нислэг үйлдэх асуудлыг хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ. Хэлэлцээрт нислэг үйлдэх зам, нислэгийн давтамж, тоо, цагийн хуваарь, үйлчилгээний тариф, хөлгийн төрөл, ачаа, тээшний хэмжээ хязгаар зэргээс гадна нислэгийн аюулгүй байдалтай холбогдсон арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар тусгана. Ийм шаардлагыг хангаагүй бол тогтмол бус нислэгт тооцно. Энэ тохиолдолд Чикагогийн конвенцын дагуу холбогдох улсаас урьдчилан зөвшөөрлийг заавал авсан байвал зохино. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага ICAO; ИКАО Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенцын дагуу 1947 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд конвенцын VII-XIII бүлэгт түүний дүрмийг тодорхойлжээ. Дүрэмд зааснаар тус байгууллагын гол зорилго нь (i) олон улсын иргэний агаарын нислэгийг аюулгүй бөгөөд цэгцтэй хөгжүүлэх; (ii) агаарын нислэг, түүний дотор агаарын тээврийн бүх талын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нислэгийн зам, аэропорт, туслах хэрэгслийг байнга боловсронгуй болгож байхад дэмжлэг үзүүлэх, ингэснээр осолгүй, шаламгай, хямд төсөр агаарын тээврээр хангахад оршино. Мөн агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийн чанар, ажиллах чадварын талаар олон улсын стандартыг боловсруулан мөрдүүлэх чиг үүрэгтэй. Тус байгууллагын дээд эрхлэх байгууллага нь Ассамблей юм. Тэрээр гурван жил тутамд нэгээс доошгүй удаа чуулж Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын бодлого, үзэл баримтлал, бусад шаардлагатай асуудлыг хэлэлцдэг бөгөөд түүний чөлөө цагт ажиллах 33 гишүүнтэй Зөвлөлийг сонгоно. Зөвлөлийг гурван жилийн хугацаагаар томилогдсон ерөнхийлөгч тэргүүлэх бөгөөд үйл ажиллагаагаа чуулганы хэлбэрээр явуулна. Түүний Нарийн бичгийн даргын газар нь Канад улсын Монреаль хотноо байрладаг. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын бусад эрхлэх байгууллагад Агаарын нислэгийн комисс, Агаарын тээврийн хороо, Хууль зүйн хороо, Иргэний агаарын нислэгийн ажиллагааг түйвээх үйлдэлтэй холбогдсон асуудал эрхлэх хороо зэрэг бусад байгууллага багтахын зэрэгцээ, бүс нутгуудад ажиллах Ази Номхон далайн товчоо, Ойрх Дорнодын товчоо, Европын товчоо зэрэг товчоод орно. Монреаль. (1971, 09 23). Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенц. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1158 Гаага. (1970, 12 16). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц : https://legalinfo.mn/mn/detail/1157 Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол улс: Цагдаагийн академи. Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенц ⚖️ Олон улсын агаарын тээврийн холбогдолтой зарим журмыг нэг мөр болгох тухай 1929 оны Варшавын конвенц ; ⚖️ Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенц ; ⚖️ Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Токиогийн конвенц ; ⚖️ Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенц ; ⚖️ Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенц ; ⚖️ Олон улсын иргэний агаарын нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1980 оны протокол; ⚖️ Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 1944 оны дүрэм ; ⚖️ Олон улсын иргэний агаарын нисэхийн тухайн Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1984 оны протокол. Иргэний нисэхийн аюулгүй байдлын эрх зүйн баримт бичгүүдийн нэр томъёо, тодорхойлолтуудын эмхэтгэл #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #АгаарынОлонУлсынЭрхЗүй #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЭхСурвалж #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЗарчим #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЗөрчил #ҮндэснийЗохицуулалт #ОлонУлсынГэрээ #ОлонУлсынКонвенц #ОлонУлсынИргэнийАгаарынТээврийнБайгууллага
- Интерпол
Нэр томьёо Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх, экстрадаци extradition; экстрадиция Өөрийн нутаг дэвсгэрээс гадна, эсхүл өөр улсын шүүх эрх мэдлийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй, эсхүл шийтгэгдсэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болон тухайн хэргийг харьяалан шийдэх эрх бүхий улсын хүсэлтээр тэр улсад шилжүүлэх явдал. Мөн нутаг дэвсгэрт нь байгаа гэмт хэрэгтнийг нөгөө улсын эрүүгийн хариуцлагад татуулах буюу хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр тухай улсад өгөх явдал хамаарна. Орчин үеийн олон улсын эрүүгийн эрх зүйд гэмт хэрэгтнийг шилжүүлэх асуудлыг улс орон бүрийн бүрэн эрх гэж үзэж байна. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх хууль зүйн үүрэг нь зөвхөн сонирхогч улс орнуудын хоорондын тусгай хэлэлцээрийн үндсэн дээр үүснэ. Ийм хэлэлцээр байхгүй нөхцөлд шилжүүлэн өгөх тухай шаардлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хангаж болно. Практикт нэгэнт хэвшиж тогтсоны дагуу хэрэв гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шилжүүлэх шаардлагыг дипломат шугамаар гаргана. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх шаардлагыг тухайн гэмт хэрэгтэн иргэн нь бол, гэмт хэрэг тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн буюу гэмт хэргийн хохирол учирсан улс орон шаардаж болно. Шилжүүлэх тухай шаардлагын үед зөрүү үүсвэл шаардлагыг хүлээн авсан улсын үзэмжээр асуудлыг шийдвэрлэнэ. Энэ нь хэрэв гэмт хэрэгтэн өөрийнх нь нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, хууль тогтоомжийнх нь дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хууль ёсны бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх буюу шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй болсон, уг хэрэгт тухайн улс орны нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаасан, тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдсэн тэрхүү гэмт хэрэгт гаргасан шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгосон зэрэг тохиолдолд татгалзаж болно. Ихэнх улс орнууд өөрийн иргэдээ шилжүүлэн өгдөггүй. Монгол улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд Монгол улсын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно гэж заасан. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх өгөх явдлыг хүлээж авах улс оронд нь цаазаар авах ял заналхийлж байгаа буюу эрүү шүүлт хэрэглэдэг бол татгалзаж болно. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдсан мөрдөгдсөн боловч, уг үйлдлийг нь Монгол улсад гэмт хэрэг гэж тооцоогүй бол уул гадаадын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөх ёсгүй. Монгол улс гадаадын хэд хэдэн улстай Эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрт эрүүгийн гэмт хэрэгтнийг шилжүүлэх нөхцөл журмыг тодорхойлсон байдаг. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (интерпол) International criminal police organization; Международная организация уголовной полиции 1923 онд байгуулагдсан 150 гаруй гишүүнтэй. Эрх зүйн хувьд Интерпол нь олон улсын эрхийн субъектийн статусгүй. Гэхдээ, НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн зөвлөлтэй нягт хамтын ажиллагааны зөвшилцлийн дагуу улс хоорондын байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Интерполын зорилго нь гэмт хэргийн эсрэг тэмцэлд үндэсний цагдаагийн байгууллагуудын хооронд ажил хэргийн холбоо тогтоосон, хүчин чармайлтыг нэгтгэхэд тус дөхөм үзүүлэхэд орших ба гэмт хэрэгтний бүртгэх үүрэг гүйцэтгэнэ. Тус байгууллагын төв нь Францын Лион хотод байдаг бөгөөд Интерполын гишүүн нь тухайн Засгийн газруудын зөвшилцлийн дагуу түүнд орж байдаг орнуудын цагдаагийн байгууллагууд байдаг. Интерполын дээд байгууллага нь гишүүн улсын төлөөлөгчдийн Ерөнхий Ассамблей бөгөөд жил бүр чуулна. Гүйцэтгэх хороо нь Ассамблейгаас 4 жилийн хугацаатайгаар сонгогддог ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (3-4), төлөөлөгчдөөс (9) бүрдэнэ. Мөн гүйцэтгэх хорооны саналыг харгалзан Ассамблейгаас таван жилийн хугацаагаар сонгогддог нарийн бичгийн дарга нарын газар ажиллана. Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн. Олон улсын эрүүгийн эрх зүй international criminal law; международное уговное право Олон улсын гэрээнд заагдсан гэмт хэрэгт тусгай журмаар мөрдөн байцаалт явуулах, ял оногдуулах, урьдчилан сэргийлэх талаарх олон улсын хамтын ажиллагааг зохицуулсан зарчим, хэм хэмжээний тогтолцоо. Энэ нь олон улсын нийтийн эрх зүйн салбар бөгөөд үндэсний эрүүгийн эрх зүйтэй нягт уялдаатай байна. Олон улсын эрүүгийн эрх зүй нь эрүүгийн, эрүүгийн процессын, ял эдлүүлэх эрх зүйн хэм хэмжээг агуулсан иж бүрэн шинжтэй; энэ салбарын онцлог зарчмууд нь олон улсын гэрээгээр бэхжүүлэгдсэн байдаг; цэргийн гэмт хэрэгтэн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэдэггүй; үндсэн эх сурвалж нь нийтлэг болон бүс нутгийн чанартай олон улсын гэрээ, туслах эх сурвалж нь цэргийн шүүх болон үндэсний шүүхийн шийдвэр болдог; төр, хуулийн этгээд, хувь хүн гэсэн статустай тусгай субъекттэй зэрэг нь түүний гол онцлог болдог. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ОлонУлсынЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтЯвдал #Интерпол #ОлонУлсынЭрүүгийнЦагдаагийнБайгууллага #ГэмтЭтгээдийгШилжүүлэнӨгөх #InternationalCriminalPoliceOrganization #НҮБынДүрэм #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЭрүүгийнЦагдаагийнОлонУлсынБайгууллагынДүрэм #ИнтерполынҮндсэнХууль #ИнтерполынАюулгүйВэбсайтДээрМөрдлөгБолгосонДүрэмЖурам #Терроризм #ХүүхдийнЭсрэгБэлгийнХүчирхийлэл #ЗохионБайгуулалттайГэмтХэргийнБүлэглэл #УлсДамнасанОргодол #ЦахимГэмтХэрэг #СанхүүгийнГэмтХэрэг #ХүнийНаймаа #ХарТамхи #МөнгөУгаахГэмтХэрэг #УрлагийнБүтээлийнХулгайнГэмтХэрэг #УлаанМэдэгдэл #НогоонМэдэгдэл #ШарМэдэгдэл #УлбарШарМэдэгдэл #ЦэнхэрМэдэгдэл #ХөхЯгаанМэдэгдэл #ХарМэдэгдэл #БүдэгЦэнхэрМэдэгдэл #ОлонУлсынЭрхЗүй