top of page

Интерпол

  • Writer: Ж.Төмөр-Очир
    Ж.Төмөр-Очир
  • Jun 14, 2024
  • 3 min read

Updated: Jan 23



Интерпол нэр томьёо

Нэр томьёо

Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх, экстрадаци
extradition; экстрадиция

Өөрийн нутаг дэвсгэрээс гадна, эсхүл өөр улсын шүүх эрх мэдлийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй, эсхүл шийтгэгдсэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болон тухайн хэргийг харьяалан шийдэх эрх бүхий улсын хүсэлтээр тэр улсад шилжүүлэх явдал. Мөн нутаг дэвсгэрт нь байгаа гэмт хэрэгтнийг нөгөө улсын эрүүгийн хариуцлагад татуулах буюу хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр тухай улсад өгөх явдал хамаарна.

Орчин үеийн олон улсын эрүүгийн эрх зүйд гэмт хэрэгтнийг шилжүүлэх асуудлыг улс орон бүрийн бүрэн эрх гэж үзэж байна. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх хууль зүйн үүрэг нь зөвхөн сонирхогч улс орнуудын хоорондын тусгай хэлэлцээрийн үндсэн дээр үүснэ. Ийм хэлэлцээр байхгүй нөхцөлд шилжүүлэн өгөх тухай шаардлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хангаж болно.

Практикт нэгэнт хэвшиж тогтсоны дагуу хэрэв гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шилжүүлэх шаардлагыг дипломат шугамаар гаргана. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх шаардлагыг тухайн гэмт хэрэгтэн иргэн нь бол, гэмт хэрэг тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн буюу гэмт хэргийн хохирол учирсан улс орон шаардаж болно.

Шилжүүлэх тухай шаардлагын үед зөрүү үүсвэл шаардлагыг хүлээн авсан улсын үзэмжээр асуудлыг шийдвэрлэнэ. Энэ нь хэрэв гэмт хэрэгтэн өөрийнх нь нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, хууль тогтоомжийнх нь дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хууль ёсны бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх буюу шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй болсон, уг хэрэгт тухайн улс орны нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаасан, тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдсэн тэрхүү гэмт хэрэгт гаргасан шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгосон зэрэг тохиолдолд татгалзаж болно. Ихэнх улс орнууд өөрийн иргэдээ шилжүүлэн өгдөггүй.

Монгол улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд Монгол улсын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно гэж заасан. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх өгөх явдлыг хүлээж авах улс оронд нь цаазаар авах ял заналхийлж байгаа буюу эрүү шүүлт хэрэглэдэг бол татгалзаж болно. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдсан мөрдөгдсөн боловч, уг үйлдлийг нь Монгол улсад гэмт хэрэг гэж тооцоогүй бол уул гадаадын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөх ёсгүй. Монгол улс гадаадын хэд хэдэн улстай Эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрт эрүүгийн гэмт хэрэгтнийг шилжүүлэх нөхцөл журмыг тодорхойлсон байдаг.


Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (интерпол)
International criminal police organization; Международная организация уголовной полиции

1923 онд байгуулагдсан 150 гаруй гишүүнтэй. Эрх зүйн хувьд Интерпол нь олон улсын эрхийн субъектийн статусгүй. Гэхдээ, НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн зөвлөлтэй нягт хамтын ажиллагааны зөвшилцлийн дагуу улс хоорондын байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

Интерполын зорилго нь гэмт хэргийн эсрэг тэмцэлд үндэсний цагдаагийн байгууллагуудын хооронд ажил хэргийн холбоо тогтоосон, хүчин чармайлтыг нэгтгэхэд тус дөхөм үзүүлэхэд орших ба гэмт хэрэгтний бүртгэх үүрэг гүйцэтгэнэ. Тус байгууллагын төв нь Францын Лион хотод байдаг бөгөөд Интерполын гишүүн нь тухайн Засгийн газруудын зөвшилцлийн дагуу түүнд орж байдаг орнуудын цагдаагийн байгууллагууд байдаг.

Интерполын дээд байгууллага нь гишүүн улсын төлөөлөгчдийн Ерөнхий Ассамблей бөгөөд жил бүр чуулна. Гүйцэтгэх хороо нь Ассамблейгаас 4 жилийн хугацаатайгаар сонгогддог ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (3-4), төлөөлөгчдөөс (9) бүрдэнэ. Мөн гүйцэтгэх хорооны саналыг харгалзан Ассамблейгаас таван жилийн хугацаагаар сонгогддог нарийн бичгийн дарга нарын газар ажиллана.

Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн.


Олон улсын эрүүгийн эрх зүй
international criminal law; международное уговное право

Олон улсын гэрээнд заагдсан гэмт хэрэгт тусгай журмаар мөрдөн байцаалт явуулах, ял оногдуулах, урьдчилан сэргийлэх талаарх олон улсын хамтын ажиллагааг зохицуулсан зарчим, хэм хэмжээний тогтолцоо.

Энэ нь олон улсын нийтийн эрх зүйн салбар бөгөөд үндэсний эрүүгийн эрх зүйтэй нягт уялдаатай байна. Олон улсын эрүүгийн эрх зүй нь эрүүгийн, эрүүгийн процессын, ял эдлүүлэх эрх зүйн хэм хэмжээг агуулсан иж бүрэн шинжтэй; энэ салбарын онцлог зарчмууд нь олон улсын гэрээгээр бэхжүүлэгдсэн байдаг; цэргийн гэмт хэрэгтэн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэдэггүй; үндсэн эх сурвалж нь нийтлэг болон бүс нутгийн чанартай олон улсын гэрээ, туслах эх сурвалж нь цэргийн шүүх болон үндэсний шүүхийн шийдвэр болдог; төр, хуулийн этгээд, хувь хүн гэсэн статустай тусгай субъекттэй зэрэг нь түүний гол онцлог болдог.


Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи.



Интерпол

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ОлонУлсынЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтЯвдал #Интерпол #ОлонУлсынЭрүүгийнЦагдаагийнБайгууллага #ГэмтЭтгээдийгШилжүүлэнӨгөх #InternationalCriminalPoliceOrganization #НҮБынДүрэм #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЭрүүгийнЦагдаагийнОлонУлсынБайгууллагынДүрэм #ИнтерполынҮндсэнХууль #ИнтерполынАюулгүйВэбсайтДээрМөрдлөгБолгосонДүрэмЖурам #Терроризм #ХүүхдийнЭсрэгБэлгийнХүчирхийлэл #ЗохионБайгуулалттайГэмтХэргийнБүлэглэл #УлсДамнасанОргодол #ЦахимГэмтХэрэг #СанхүүгийнГэмтХэрэг #ХүнийНаймаа #ХарТамхи #МөнгөУгаахГэмтХэрэг #УрлагийнБүтээлийнХулгайнГэмтХэрэг #УлаанМэдэгдэл #НогоонМэдэгдэл #ШарМэдэгдэл #УлбарШарМэдэгдэл #ЦэнхэрМэдэгдэл #ХөхЯгаанМэдэгдэл #ХарМэдэгдэл #БүдэгЦэнхэрМэдэгдэл #ОлонУлсынЭрхЗүй



2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page