top of page

Хайлтын үр дүн

213 results found with an empty search

  • Гладиатор

    Ромын эрх зүй судалж байх зуур Ром л очиж үзмээр санагдах боллоо. Энэ хүслийг минь улам бүр өдөөн, мэдсэн мэт, инстаграммаар дагадаг хуульч мэргэжилтэй нэгэн Ромд зочилж, Коллезеум [1]  үзэж, тэр бүү хэл, гичий Ромулус, Ремус нарыг хооллож буй хөшөөний [2] дор зургаа хүртэл даруулсан байв. Яг одоо гараад Ром руу нисэхгүй ч “ Бүх л зам Ром руу хөтөлдөг” [3]   тул тун удахгүй зочлох байх. Энэ зуур, зуны амралтын өдрүүдийн үдэш Ромын тухай дэлгэцийн бүтээлүүд үзлээ. Огт үзээгүй кино ч байв. Энэ нийтлэлд Ром, түүний агуу удирдагчид , тухайн үеийн аж амьдрал зэргийн тухай гардаг үзсэн киногоо, хийсэн судалгааны хамт буулгалаа. 2000 онд Рассел Кроу гол дүрийг бүтээж, нийтийн хүртээл болгосон, soundtrack нь хүртэл сэтгэлд хоногших бүтээл болсон кино бол мэдээж Гладиатор [4]  билээ. Уран сайхны кино учир түүхийг яг таг өгүүлэхгүй ч, түүхэн үеийн хувьд киноны үйл явдал нь Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжихийн өмнөхөн өрнөнө. Ромын Эзэн хаан Маркус Аврелиусын [5] сүүлчийн хүсэл нь хаант засаглал (monarchy)  биш, харин иргэдийг төлөөлсөн сенатаар удирдуулсан хүчирхэг Бүгд Найрамдах улс үлдээх явдал байв. Тиймээс ч Эзэн хаан өөрийнх нь үйл хэргийг хүү нь биш, харин үнэнч цэргийн жанжин, легионуудын удирдагч, цэргүүдийнхээ дунд өндөр хүндэтгэл хүлээсэн Максимус [6] үргэлжлүүлэн, Ромыг удирдан зохион байгуулж, авч явж чадна гэсэн итгэл тээн, гэрээслэлээ түүнд хэлнэ. Харин олон жилийн турш дайн тулаан хийж, Ромыг тэлэх үйлсэд агуу хувь нэмэр оруулсан Максимус, гэр бүлдээ эргэн очиж, энгийн сайхан амьдралаар аж төрөх хүсэл тээж байгаагаа илэрхийлнэ [7] . Эзэн хаан хүсэл зоригоо бусдад хэлэхээс өмнө, түүний санааг олж мэдсэн, хүү Коммодиусынхаа [8] гарт амиа алдана. Атаархаж, хорссон Коммодиус, Максимусыг үзэн ядан, түүнийг цаазлахыг тушааж, хайртай эхнэр, хүү хоёрынх нь амийг ч мөн авна. Цаазлах даалгавар гүйцэтгэх ёстой байсан цэргүүдийг Максимус хэдхэн хормын дотор дийлж, гэр лүүгээ эцсийн хүчээ шавхан хурдлах ч, гэрийн буурин дээр хүү эхнэр хоёрынхоо шатсан цогцыг л олно. Ийн гол дүрийн баатар амьдралын утга учир, зорилгоо алдаж, итгэл, хүсэл тэмүүлэлгүй болж, цэргүүдтэй тулалдаж байхдаа авсан шархнаасаа болж халуурч, ухаангүй болсон түүнийг наймаачид олж, боол болгон авна. Эзэн хаан харамсалтайгаар амиа алдахын өмнөхөн, охин Люсилиядаа хандан “Улсыг минь удирдан чиглүүлж авч явах ухаантай хэдий ч, чи минь эмэгтэй хүн юм аа”  гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн үед ноёрхож байсан патриарх соёлын илэрхийлэл болно. Хэдийгээр, эмэгтэй хүн боол биш ч гэлээ, тэднийг эр нөхрийн өмч гэж үздэг байв. Гэр бүлийн бүхий л шийдвэрийг эрэгтэйчүүд гаргахын зэрэгцээ эд баялаг, өв хөрөнгө нь зөвхөн эрэгтэй агнатуудаар [9] дамждаг байв. Хэрэв залгамжлах хүүгүй бол түүний хөрөнгийг хамгийн ойрын эрэгтэй хамаатан саданд, эсвэл овгийн эрэгтэйд шилжүүлнэ. Энэ бол бичигдсэн хууль биш, харин заншлаар шийдэгддэг, уламжлал болон тогтсон, олноор бүгд дагаж мөрддөг ёс байв. Тиймээс Люсилия хэдий ухаантай, боловсролтой, тэр бүү хэл хааны удмын хүн ч гэлээ аав нь түүнийг эмэгтэй хүн учраас чадавхыг нь хүслээрээ дэмжих бололцоогүй аж. Эртний Ром дахь эмэгтэйчүүдийн нийгмийн статус эрэгтэйчүүдийнхээс хамаагүй доогуур байжээ. Хожим Ромын Бүгд Найрамдах улсын үед бичгээр гарсан хуулийн дагуу эмэгтэйчүүдийн статус, өв хөрөнгө өвлөх асуудал өөрчлөгдөж, сайжирсан төдийгүй, өв хүлээн авахыг зөвшөөрөх болсон нь илүү шударга өв залгамжлалын ёс руу аажмаар шилжсэнийг илтгэнэ. Жишээлбэл, МЭӨ 169 оны Lex Voconia  нь эмэгтэйчүүдийн өв залгамжлах эрхийг хязгаарлах анхны оролдлого байжээ. Үүнийг МЭ 9 оны Lex Papia Poppaea  зөөлрүүлж, өв залгамжлалыг илүү уян хатан болгох боломжийг олгосон байдаг. Ромын эмэгтэйчүүд, ялангуяа чинээлэг гэр бүлээс гаралтай бол, эд хөрөнгө өмчилж, бизнес эрхэлж, өв залгамжлах зэрэг хууль ёсны зарим эрх эдэлдэг байв. Гэсэн хэдий ч, тэд хууль ёсны үйлдэл хийхийн тулд tutor  гэх эрэгтэй асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Lex Voconia  нь эмэгтэйчүүдийг чинээлэг иргэдийн гэрээслэлд үндсэн өв залгамжлагчаар нэрлэхийг хязгаарласан боловч, тэд бага хэмжээгээр, эсвэл бусад эрх зүйн хэрэгслээр хөрөнгө өвлөн авдаг байжээ. Харин Ром дахь гэрлэлт нь гэр бүлийн эвслийг баталгаажуулах, баялгийг шилжүүлэх хэрэгсэл төдий байв. Эмэгтэйчүүд өсвөр насандаа, өв залгамжлагч төрүүлэх хүлээлттэйгээр гэрлэнэ. Manus  хэмээх эрх зүйн номлолын дагуу эмэгтэйчүүд нөхрийнхөө эрхшээлд захирагддаг байсан ч, хожим Бүгд Найрамдах улсын үед үүнийг хэрэглэх явдал багасаж, эмэгтэйчүүдэд илүү тусгаар тогтнох боломжийг олгосон байдаг. Ромын түүхэнд бүх эмэгтэйчүүд сул дорой байгаагүй гэдгийн нотолгоо болгон Эзэн хаан Августусийн [10]  эхнэр Ливиа Друсилла [11] зэрэг нэр хүндтэй эмэгтэйчүүдийг нэрлэж болно. Тэд албан ёсны байр суурьгүй ч гэр бүлийн харилцаа, нөлөөгөө ашиглан улс төрийн далдуур хуйвалдаанд зөвлөх үүргийг гаргуун гүйцэтгэж, оролцоотой байжээ. Эдгээр нь тухайн үеийн нийгэм, эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн эртний Ромын жендерийн дүр зураг билээ. Киноны агуулгад эргэн орохоос өмнө, хуульч болох гэж буй надад сурах бичгээс уншиж, судалж мэдсэн хэд хэдэн зүйл кинонд гарсныг онцолмоор байна. Төрийн зохион байгуулалт , төрийн дэглэмийн өөрчлөлт, цэргийн зохион байгуулалт, нийгмийн анги давхаргын ялгаа , эзэн боолын харьцаа зэргийг дурдаж болно. Түүхэндээ, Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжиж, эцэст нь Эзэнт гүрэн болсон байдаг. Эдгээр төрийн дэглэм бүр нь Ромын засаглал, эрх зүйн бүтцэд өөрчлөлт авчирчээ. Бүгд Найрамдах улс нь хяналт, тэнцвэрийн нарийн төвөгтэй тогтолцоо бол Эзэнт гүрэн төрийн бүх эрх мэдлийг эзэн хааны гарт төвлөрүүлсэн дэглэм юм. Олон зууны туршид гарсан өөрчлөлтүүд нь хууль, улс төр, нийгмийн бүтэц зэрэг Ромын амьдралын бүхий л салбарт тусгалаа олж, нөлөөлсөн байдаг. Эртний Ромд нийгэм нь патрицичууд, плебейчууд , морьтнууд, боолуудыг багтаасан нийгмийн тодорхой ангиудтай, олон давхаргатай байв. Патрицичууд улс төрийн эрх мэдлийн дийлэнхийг атгадаг элит анги байсан бол, плебейчууд жирийн иргэд, харин морьтон хүмүүс худалдаа, бизнес эрхэлдэг чинээлэг иргэд байжээ. Нийгмийн шатлалын доод хэсэгт байрлах боолууд нь ихэвчлэн дайнд олзлогдсон, өр зээлтэй, эсвэл боолчлолд төрсөн хүмүүс байна. Ромын арми бол мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн легионы зохион байгуулалттай асар их хүч байв. Легион бүр зуутын цэргүүдийн бүлэгт хуваагдана. Цэргийн хүчийг бусад улсыг байлдан дагуулж, Ромын Эзэнт гүрнийг тэлэхээс гадна, үнэн хэрэгтээ дотоодод дэг журмыг сахиулахад ашигладаг байжээ. Плебейчуудын хувьд цэргийн алба хаах нь нийгмийн статус олж авах, хөрөнгө мөнгөтэй болох үндсэн арга зам байв. Боолчлол нь Ромын нийгэм, эдийн засгийн салшгүй хэсэг мөн. Боолуудыг өмч гэж үздэг бөгөөд эзний зан чанараас хамааран тэдэнд хандах хандлага нь харилцан адилгүй байна. Чадварлаг эсвэл боловсролтой зарим боолууд харьцангуй давуу эрх олж, тэр бүү хэл эрх чөлөөгөө худалдаж авч чадна. Гладиаторууд бол тулаан хийн алдар нэр, магадгүй эрх чөлөөг олж авах боломжтой боолуудын өвөрмөц хэсэг байжээ. Товчхондоо, боолуудын хувьд гладиатор болох нь эцсийн гарц, тулалдаанд эрх чөлөө олж авах боломж юм. Гэхдээ энэ нь амаргүй даваа байсан ба тэд байлдааны ур чадвараараа олныг баясгаж, удаа дараагийн тулаанд ялалт байгуулж, эзнийхээ эд баялагт ихээхэн хувь нэмэр оруулбал эрх чөлөө олж авна [12] . Эзэн хаан өршөөл үзүүлж, боолоос чөлөөлөгдсөний бэлгэдэл болгон rudis  модон сэлэм өгнө. Ийм rudis модон сэлмийн эзэн бол эр зориг, авхаалж самбаа, ухаан, хүч чадлаараа эрх чөлөөгөө олж авсан, киноны туслах дүр Проксимо байв. Тэрээр сайн гладиаторын эрэлд Ромын нутгийн гадна хэсүүчлэн, наймаачдаас үнэ хаялцан боолуудыг худалдан авдаг ба боолуудын нэг нь Максимус байв. Өөрийн боолуудыг хоол хүнсээр хангаж, бэлтгэл сургуулилт хийлгэн, үхлийн аюултай тулаанд бэлдэнэ. Проксимо хэдий хатуу ширүүн төрхтэй ч өөрөө гладиатор байсан тул дайчдынхаа хүсэл эрмэлзлийг ойлгоно. Гэвч гэр бүлээ алдсан, амьдралын зорилгогүй болсон, ер нь бүх зүйлд үл ойшоосон байдалтай Максимусыг байлдааны эрдмийг гаргууд, сайн эзэмшсэн ч хичээл зүтгэл гаргахгүй байгааг харж, түүнийг сайн гладиатор болгохын тулд яах ёстойг олж мэдэхийн тулд дуудаж уулзана. Ромын армийн цэргийн жанжин байсан Максимус тулаанд гарцаагүй орох ч, үзэгчдийг цусанд улааран дурлаж, сэтгэл хөдлөлөө оргилд нь хүртэл гаргаж, тэр хэмжээгээр таашаал авч байгааг буруушааж, хүн алах нь тийм ч сайхан зүйл биш гэсэн үзэл бодолтой байна. Сайтар ярилцсаны эцэст Коммодиусаас өшөө авах хүслийг нь хөшүүрэг болгон олны анхаарлыг татах замаар Ромыг байлдан дагуул хэмээн чиглүүлнэ. Ингээд гол дүр Максимус шударга ёсны эрэл хайгуулд мордож, урвасан дарангуйлагчаас өшөө авахаар жинхэнэ гладиатор болж, Ромыг тойрсон жижиг тосгодоор эзэнтэйгээ явж удаа дараагийн хатуу ширүүн, аюул заналхийллээр дүүрэн тулаанд амжилттай оролцож, Испани эр  хэмээх алдар нэрийг олж авна. Энэ зуур хаан ширээг булаан авсан Коммодиус нийгэм эдийн засгийн хямралыг мартагнуулахын тулд Ромд гладиаторуудын тулаан зарлаж [13] , Максимус ч эзний хамт Ромыг зорино. Эртний Ром дахь гладиаторуудын ертөнц нь эрх зүйн цогц тогтолцоонд үндэслэсэн нийгмийг удирдах улс төрийн арга хэрэгсэл байжээ. Гладиаторууд ихэвчлэн боол, дайны олзлогдогсод, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүд байв. Тэдний нийгмийн доогуур байр суурийг хуулийн дагуу infamis  гэх ба энэ нь иргэний олон эрхийг хассан нийгмийн ангилал юм. Байгаа байдал нь доройтсон ч зарим эрх чөлөөтэй хүмүүс өр зээл, алдар нэр, санхүүгийн шагналд хөтлөгдөн сайн дураараа гладиатор болж болно. Эдгээр сайн дурын гладиаторууд тулааны тоо, бэлтгэлд тавигдах шаардлага, боломжит шагналуудыг заасан, үйлчилгээний нөхцөлийг тодорхойлсон  sacramentum  гэрээнд орно [14] . Гладиаторуудыг ludi gladiatorii  тусгай сургуулиудад сургаж, lanistae  сургагч багш нар удирдана. Проксимо ийм сургуулийн эзэн байжээ. Сургуулиуд нь гладиаторуудыг тулалдаанд хангалттай сайн бэлтгэхийн тулд хатуу зохицуулалттай, нарийн бэлтгэлийн дэглэмүүдтэй. Murmillo , retiarius зэрэг гладиаторын төрлүүд байх ба тус бүрд нь тохируулан байлдааны тусгай ур чадвар, арга техникийг хөгжүүлнэ. Гладиаторуудын тулааныг зохион байгуулах, явуулах хэд хэдэн хуулийн зохицуулалт байжээ. Тухайлбал, Августус хааны үед батлагдсан Lex Iulia Theatralis нь олон нийтийн үзвэр, зугаа цэнгэл, тэр дундаа гладиаторуудын тулааныг зохицуулна. Энэ нь нийтийн хэв журам, ёс суртахууныг сахиулах дүрмийг тогтоохын зэрэгцээ, тулааныг хэр олон удаа хийж болох, хэрхэн санхүүжүүлж, зохион байгуулахыг заана. Гладиаторын тулаанууд нь амфитеатруудад (amphitheatres) зохиогддог томоохон үзүүлбэрүүд байсан бөгөөд ийм дэвжээний хамгийн алдартай нь Ромын Коллезеум байв. Эдгээр үйл явдлуудыг ард түмний таашаалд нийцэхийг эрмэлздэг улс төрчид, эзэн хаад ивээн тэтгэнэ. Тэмцээний төрлүүд нь ганцаарчилсан тулаанаас эхлээд үе шаттай цэргийн тулаан (naumachiae) , амьтны агнуур (venationes) хүртэл маш олон янз байжээ. Гладиаторууд нийгмийн доогуур байр суурьтай ч мөнгө олох хэрэгсэл байсан тул тэдэнд хөрөнгө оруулж, мэргэшсэн эмч нар (medici) гладиаторуудын шархыг эмчилж, бие бялдрын тулаанд бэлэн байдлыг хангана. Үүнээс гадна, гладиаторуудын булчингийн массыг нэмэгдүүлэх, хүчтэй болгохын тулд нүүрс ус, уургаар баялаг тусгай хоолоор хангадаг байжээ. Ихэнх тулаанд гладиаторууд үхэн үхтлээ тулалдах ч чадварлаг, зоригтой гладиаторуудыг арга хэмжээний ивээн тэтгэгчид өршөөж, амийг нь хэлтрүүлж, эсвэл үзэгчдийн магтаал сайшаалыг хүртэнэ. Тулаанд амиа алдсан гладиаторуудыг ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр зохих ёсоор оршуулж, ололт амжилтыг нь дурсан булшны тэмдэглэгээ хийдэг байв. Гладиаторын тулаанууд нь улс төрийн суртал ухуулгын хүчирхэг хэрэгсэл болж, ивээн тэтгэгчийн хүч чадал, өгөөмөр сэтгэлийг илтгэнэ. Эдгээр үзүүлбэрүүд нь нийгмийн шатлал, Ромын нийгмийн хүч чадлыг бэхжүүлж, олон нийтийг удирдах, тэдний бослого, түрэмгийлэл, эсэргүүцлийг хянах хэрэгсэл байжээ. Гладиатор кинонд харгис хэрцгий, драмын шинжтэй, нарийн эрх зүйн зохицуулалттай, нийгмийн хэм хэмжээнд захирагддаг Ромын гладиаторуудын ертөнцийг гаргуун сайн дүрсэлсэн. Хууль тогтоомж нь Ромын үнэт зүйлсийг тусгахаас гадна нийтийн дэг журам, нийгмийн шатлал, улс төрийн хяналтыг хадгалахад зориулагдсан байв. Эртний Ромын эрх зүйд infamis  ба capitis deminutio гэсэн нэр томьёо нь хүний эрх, нийгмийн байр сууринд чухал нөлөө үзүүлдэг эрх зүйн статусыг илэрхийлнэ.  Infamis гэдэг нь нэр төрд халдсан гэж үзсэн тодорхой үйлдэл, ажил мэргэжлээс үүдэлтэй эрх зүйн болон нийгмийн нэр хүндээ алдсан хүнийг хэлнэ. Жүжигчин, биеэ үнэлэгч, гладиатор зэрэг нэр хүндгүй ажил мэргэжил эрхлэх, хулгай, залилан зэрэг тодорхой гэмт хэрэг үйлдэх, ёс суртахуунгүй үйлдэл хийсний төлөө шийтгэгдэх нь нэгнийг infamis  гэж зарлахад хүргэж болно. Infamis гэж зарлагдсан тохиолдолд сонгууль өгөх эрхээ алдах (ius suffragii) , төрийн албан хаах эрхгүй болох (ius honorum) , эрх зүйн маргаанд гэрчээр оролцох, асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болох зэрэг эрх зүйн чадамжаа алдана. Хуулийн үр дагавраас гадна нийгмийн зүгээс гутаан доромжлолд өртөж гадуурхагдана. Харин capitis deminutio  гэдэг нь (шууд утгаараа толгойг багасгах, эсвэл эрх зүйн статусыг бууруулах гэсэн утгатай) хүний эрх зүйн байдлын өөрчлөлт, үүний үр дүнд эрх нь буурахыг хэлнэ. Энэ нь ноцтой байдлын гурван түвшнийг илэрхийлэх эрх зүйн ойлголт юм. (i) Capitis deminutio maxima  гэдэг нь эрх чөлөө, иргэншлээ алдахтай холбоотой хамгийн хүнд хэлбэр. Дүрмээр бол энэ нь хүн дайснууддаа боолчлогдох, эсвэл олзлогдсон үед хуулийн этгээдийн чадвараа бүрэн алдахад хүргэнэ. (ii) Capitis deminutio media  гэдэг нь хувийн эрх чөлөөгөө хадгалж байгаа ч Ромын иргэншлээ алдсан дунд зэргийн хэлбэр. Цөлөгдсөн, эсвэл өөр улсын иргэншил хүлээн авсан бол тохиолдож болно. (iii) Capitis deminutio minima нь иргэний харьяалал, хувийн эрх чөлөөнд нөлөөлөхгүйгээр гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орсон хамгийн хөнгөн хэлбэр. Энэ нь үрчлүүлэх, гэрлэх зэрэг гэр бүлийн статусаа өөрчилсөн тохиолдлуудад тохионо . Capitis deminutio  нь хувь хүний болон улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хувь хүний эрх зүйн байдлын өөрчлөлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эрх зүйн хэрэгсэл юм. Ромын гладиаторуудын цалин хөлс нь тэдний ур чадварын түвшин, алдар нэр, эзэнтэй (сургагч) (lanista)  хийсэн тусгай тохиролцоо зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байв. Тухайлбал, сайн дурын гладиаторууд урамшуулал, тулаан бүрийн төлбөр, ялалтын нэмэлт урамшуулал зэргийг багтаасан нөхөн төлбөрийг тодорхойлсон гэрээтэй байсан. Эдгээр гэрээг боолууд, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдтэй бус харин чөлөөт эрчүүдтэй л байгуулна. Шинэ эсвэл туршлагагүй гладиаторууд бага хэмжээний орлого олдог байсан бол, өндөр ур чадвартай, алдартай гладиаторууд нэг тулаанаас л хэдэн мянган сестерцитай [15] тэнцэх их хэмжээний төлбөр авдаг байжээ. Чинээлэг хүмүүс, эсвэл улс төрчид тулааныг ивээн тэтгэж, олныг хөгжөөсөн гайхалтай тоглолтуудад нэмэлт мөнгө санал болгох тул тулаанд ялсан гладиаторууд шагнал урамшуулал, бэлэг, шагналын мөнгөнөөс хувь хүртэх боломжтой байв. Нарийвчилсан тоо баримт ховор боловч, зарим түүхэн сурвалжид гладиаторуудын хөлсний талаар тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, Августусын эрин үеийн бичээс, баримт бичгүүдээс үзэхэд, од гладиаторууд алдар нэр, үйл явдлын цар хүрээнээс хамааран нэг тулаанд 3’000 - 15’000 сестерцийн орлого олдог байжээ. Онцгой гладиаторууд, ялангуяа олны танил бол үүнээс ч илүү өндөр орлого олох боломжтой. Жишээлбэл, Эзэн хаан Нерогийн [16]  таалалд нийцсэн алдарт гладиатор Спикулус [17] , мөнгө, эд хөрөнгө, боол зэрэг их хэмжээний шагнал хүртэж байсан гэдэг. Харин ердийн гладиаторуудын дундаж орлого хамаагүй бага байсан. Шинэ гладиаторууд нэг тулаанд хэдхэн зуун сестерци хүртэх бол, чадварлаг тулаач хэдэн мянгаар нь олох боломжтой байв. Гладиаторууд мөнгөн төлбөрөөс гадна үнэт металл, тансаг хувцас, хоол хүнс зэрэг үнэтэй бэлгийг авна. Эцэстээ гладиаторуудын хувьд, хөлс, орлого, хангамжаас илүүтэйгээр хамгийн том шагнал нь эрх чөлөө байжээ. Максимусын хувьд цалин хөлс, урамшуулал, тэр бүү хэл, эрх чөлөө санааг нь огт чилээхгүй байсан ба үүний оронд, Коммодиусаас гэр бүлийнхээ өшөөг авах, дарангуйлагчийг унагаахад л анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр зорилгоо биелүүлэн олны анхаарлыг татаж, эцэст нь Коллезеум дэх тулааны үер Коммодиустай нүүр тулна. Максимус олон нийтийн хүндлэл бишрэлийг хүлээсэнд, хүмүүс олноороо түүнийг дэмжиж байгаад айж балмагдсан Коммодиус уур хилэнгээ барьж дийлэхгүй. Харин энэ далимыг Люсилия алдалгүй төрийн эргэлт (coup d'état) хийхэд Максимусын алдар нэрийг ашиглахаар шийднэ [18] . Тэрээр Коммодиусыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах улсыг сэргээхийн тулд Максимусын үнэнч легионуудыг ашиглахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч Коммодиус үргэлж сонор сэрэмжтэй байж, байдал нэг л сэжигтэй байгааг мэдэрч, заль ашиглан хуйвалдааныг илрүүлнэ [19] . Хэдийгээр Максимус, Люсилия нар сайтар төлөвлөсөн ч Коммодиусын урхинд унана [20] . Бардамнал, цөхрөлд автсан Коммодиус эцэст нь Максимустай тулалдаж, олон түмэнд ноёрхлоо нотлохоор шийднэ. Коммодиус ялалтаа баталгаажуулахын тулд тулааны өмнө Максимусыг нууцаар хутгална. Тэднийг цэнгэлдэх хүрээлэнд тулалдахад, цугларсан хүмүүс архиран шуугилдаж, нүд салгалгүй ажиглана. Коммодиус өрсөлдөгчөө шархдуулсан тул ялна гэдэгтээ бүрэн итгэж ихэд басамжлах ч Максимус үлдсэн хүч чадал, гэр бүлийнхнийхээ нандин дурсамжийг ашиглан зоригтой тулалдан, Коммодиусыг зэвсэггүй болгож, ялалт байгуулна. Эзэн хаан газар унахад олон түмэн “Максимус! Максимус!” хэмээн цуурайтуулан ухаална. Максимус Коммодиуст өршөөлгүй хандаж, шударга ёсыг тогтоож, дарангуйлагчийн цээжинд сэлэм зоож, аймшигт хаанчлалыг дуусгана. Коммодиус сүүлчийн амьсгаагаа авахдаа Ромын хүндэтгэлийг алдсан гэдгээ ухааран, өөрийнх нь ялагдал зөвхөн бие махбодын бус харин бэлгэдлийн шинж чанартай болохыг ойлгоно [21] . Энэ мөч ялалт мэт боловч үхлийн шарх авсан Максимус газарт унана. Тэрээр хэвтэж байхдаа эхнэр, хүү хоёр нь өөрийг нь хойд насандаа хүлээж байгаа гэж төсөөлнө. Люсилия түүний хажууд яаран очиж, Бүгд Найрамдах улсыг сэргээх хүслийг нь биелүүлэхээ амлана. Максимусын үхэл дэмий хоосон байсангүй, харин эсрэгээрээ Коммодиусын үхэл, Максимусын баатарлаг байдал нь эцэстээ улс төрийн өөрчлөлтийн хурдасгуур болжээ. Максимусын үйл, шударга ёсны төлөөх золиосны бэлэг тэмдэг болж, Ромд урьд өмнө нь эрхэмлэдэг байсан үнэт зүйл болох эр зориг, нэр төрийг эргэн сануулж, нэг захирагчийн хүсэл тэмүүллээс үл хамааран Бүгд Найрамдах улсыг улам бүр бэхжүүлсэн юм. Максимус ба гладиаторуудын ертөнцийн түүх нь Ромын эрх зүй, нийгмийн бүтцийн нарийн төвөгтэй байдлын талаар харуулдаг. Гладиаторуудын эрх зүйн статус infamis  нь Ромын нийгэмд гадуурхагдсан хүмүүст тулгарч буй хатуу ширүүн бодит байдлыг онцолсон байна. Гладиаторууд нийгмийн доогуур байр суурьтай байсан ч эр зориг, олон нийтийн таашаалаар дамжуулан хүндэтгэл, тэр ч байтугай эрх чөлөөнд хүрч чаддаг байв. Lex Iulia Theatralis  гэх зэрэг гладиаторуудын тулааныг зохицуулах хууль эрх зүйн тогтолцоо нь эдгээр үзвэрийг зөвхөн зугаа цэнгэл төдийгүй улс төрийн суртал ухуулга, нийгмийн хяналтын хэрэгсэл болохыг баталгаажуулдаг байжээ. Гладиаторуудын эр зориг, ур чадвар нь харгислалтай зэрэгцэн оршиж байсан нь Ромын нийгэм дэх шударга ёсны үзэл санаа, эрх мэдлийн бодит байдлын хоорондох хурцадмал байдлыг илэрхийлжээ. Максимусын нэр хүндтэй генералаас боол хүртэл, эцэст нь шударга ёсны бэлгэдэл болох хүртлээ туулсан зам нь системийн авлигын эсрэг хувь хүний эр зоригийг өгүүлнэ. Түүний Гладиатор кинонд мөнхөрсөн түүх нь харгислалын эсрэг тэмцэл, золиос, шударга ёсны төлөөх тууштай тэмцлийн тухай хүчирхэг өгүүлэмж байжээ. Гладиатор кино бол үе үеийн кино дундаас маргаангүй шилдэг нь юм. Олон мянган үзэлттэй, олон тооны рейтингийг тэргүүлсэн билээ. Гладиатор киноны дараагийн анги гарах болсон талаар зар сурталчилгаа үзээд тэсэн ядан хүлээж байгаагаа хэлмээр байна. Рассел Кроу Максимусын дүрийг сэтгэл хөдөлгөм бүтээж, Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж, кино урлагийн түүхэн дэх байр сууриа бататгасан домогт амжилт гаргажээ. Киноны өгүүлэмж нь сайн муугийн хоорондын тэмцлийг харуулсан энгийн мэт боловч, Коммодиусын ёс суртахууны хувьд оньсого мэт антагонист [22] , эрх мэдэлд шунасан, сэтгэл зүйн хувьд тарчлан зовсон эзэн хааны дүр үйл явдлын өрнөлийг улам бүр баяжуулна. “Гладиатор” кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн нь юуны түрүүнд гайхамшигт Коллезеумд өрнөдөг зүрх сэтгэлийг догдлуулсан үйл явдлуудын дараалалтай ч холбоотой. Эдгээр мөчүүдийн дэглэлт, нарийн ширийн зүйлд нямбай анхаарал хандуулсан нь зөвхөн хөгжөөх төдийгүй үзэгчдийг гладиаторуудын эрч хүчтэй тулааны дунд орсон мэт сэтгэгдэл үлдээдэг билээ. Тиймээс ч олон удаа үзсэн ч уйдахааргүй, миний хувьд Ромын эрх зүй судалж эхэлсний дараа дахин үзэхэд ямар их зүйлийг мэдээгүй байснаа, орхигдуулсан нюансуудаа олж харав. Кино үзэх зуур Ромын үед гладиаторуудын эрх зүйн зохицуулалт ямар байсан, ямар хууль тогтоомж үйлчилдэг байсан талаар мэдэх хүсэлдээ хөтлөгдөн энэхүү нийтлэлийг бичлээ [23] . Зүүлт тэмдэглэл [1]   Коллезеум   (Colosseum, Coliseum)  нь эртний Ромын бэлгэдэл бөгөөд дэлхийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм. Италийн Ром хотын төвд, Ромын форумын зүүн талд буюу Константины нуман хаалга (Arch of Constantine) , Палатин толгодын ойролцоо байрладаг, Эскилин, Каелиан толгод руу хардаг. 50’000 үзэгч багтах боломжтой Коллезеумыг гладиаторуудын тулаан, олон нийтийн үзүүлбэр, амьтдын ан (venationes) , цаазаар авах ажиллагаа, жүжигчилсэн тоглолтуудад ашигладаг байсан. МЭ 70-80 онд Флавийн гүрний (Flavian dynasty)  үед баригдсан Коллезеумыг анх Флавийн амфитеатр (Amphitheatrum Flavium)  гэж нэрлэдэг байжээ. Байгууламжийг Эзэн хаан Веспасиан (Vespasian)  захиалж, түүний хүү Титус (Titus)  дуусгажээ. Коллезеум нь 48 метр өндөр, 189 метр урт, 156 метр өргөн, дөрвөн давхар зууван хэлбэртэй байгууламж юм. Голдуу травертин шохойн чулуу (travertine limestone) , галт уулын чулуулаг (tuff)  болон тоосгон гадаргуутай бетоноор баригдсан. Гладиаторууд болон зэрлэг амьтад тулалдаж байсан төв талбайг модоор хийж, элсээр хучсан. Түүний доор амьтад, гладиаторууд, тоног төхөөрөмж байрлуулсан өрөөнүүд, гарцуудтай. Суудлын зохион байгуулалтыг нийгмийн байдлаас хамааран ялгаатай хэсгүүдэд хуваасан бөгөөд эзэн хаад болон сенаторуудын суудал нь арга хэмжээнд хамгийн ойр байрлалтай байжээ. Коллезеум нь эртний Ромын инженерчлэлийн гайхамшиг байгаад зогсоогүй архитектур, хот төлөвлөлтөд мөнхийн өв үлдээсэн билээ. Дэлхий даяар том амфитеатруудыг “Colosseum”  гэж нэрлэдэг. Олон зууны турш Коллезеум нь газар хөдлөлт, чулууны дээрэм, байгалийн элэгдлээс үүдэлтэй их хэмжээний хохирол амссан ч үргэлжилсэн хамгаалалтын хүчин чармайлт, сэргээн засварлалт нь түүний бүтцийн ихэнх хэсгийг хадгалж үлдээхэд тусалжээ. Өнөөдөр Коллезеум нь Ромын жуулчдын сонирхлыг татах хамгийн алдартай газруудын нэг бөгөөд жил бүр олон сая жуулчид зочилдог. Эртний Ромын эзэнт гүрний сүр жавхлан, хүч чадлыг илэрхийлсэн Ром хот болон түүний баялаг түүхийн бэлгэдэл хэвээр байна. Коллезеумын дэлхийн соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн. [2]   Гичий Ромулус, Ремус (Romulus and Remus ) нарыг хөхүүлж буй хөшөө  нь Ромыг үүсгэн байгуулагчдын домгийн дүрслэл билээ. Домогт үзэгдэл нь урлаг, уран барималд дүрслэгдсэн бөгөөд хамгийн алдартай баримлуудын нэг бол Ром дахь Капитолины музейд хадгалагдаж буй “Капитолин чоно” (Lupa Capitolina)  юм. Чоно нь Ром болон түүний домогт гарал үүслийн бэлгэдэл ба хүч чадлыг илэрхийлдэг. Чонын хөшөөг МЭӨ V зууны үеийн Этрускчуудын (Etruscan)  бүтээл гэж үздэг ба Ромулус, Ремус нарын дүрсийг Сэргэн мандалтын үед буюу МЭ XV зууны үед нэмж оруулсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Ромын домогт өгүүлснээр Ромулус, Ремус нар Риа Сильвиа (Rhea Silvia)  болон Ангараг бурхнаас төрсөн ихэр ах дүүс байжээ. Тэд Альба Лонгагийн (Alba Longa)  хууль ёсны хаан Нумиторын (Numitor)  ач хүү байв. Тэднийг өөрийн засаглалд заналхийлэхээс сэргийлэн, элэнц нагац ах Амулиус (Amulius)  Тибер мөрөнд хаяхыг тушаажээ. Ихрүүдийг хийсэн сагс голын эрэг дагуу хөвж, Палатин толгодын ёроолд ирэхэд Лупа гичий (Lupa) олж, Луперкал (Lupercal)  агуйд тэжээнэ. Дараа нь Фаустулус (Faustulus)  хоньчин тэднийг олж, эхнэрийнхээ хамт өөрийн хүүхэд лугаа өсгөнө. Насанд хүрсэн Ромулус, Ремус нар аврагдсан газартаа хот байгуулахаар шийдэх ба тэдний хооронд шинэ хотын байршил, удирдлагын талаар маргаан үүсэж, эцэст нь Ромулус Ремусыг хөнөөнө. Ромулус Ромын цорын ганц үүсгэн байгуулагч, анхны хаан болж, хотыг өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Хөшөө нь Ром хотын гарал үүсэл, ихэр үүсгэн байгуулагчдын ач холбогдол, тэдний оршин тогтнох, хүмүүжлийн бурханлаг, гайхамшигт мөн чанарыг бэлэгддэг, Ромын соёл, түүхийн чухал бэлэг тэмдэг юм. [3]   “Бүх зам Ром руу хөтөлдөг”  гэсэн хэллэг нь эртний Ромын гайхалтай замын системээс гаралтай алдартай зүйр үг юм. Ромчууд эзэнт гүрнийхээ алс холын булангуудыг Ромтой холбосон тууш хөндлөн тавьсан замын сүлжээ нь Ром руу буцах зориулалттай байсан. Энэхүү өргөн хүрээтэй дэд бүтэц нь Ромын Эзэнт гүрэн даяар аялал, харилцаа холбоо, худалдааг хөнгөвчилсөн байдаг. “Viae”  гэгддэг нарийн, бат бөх замууд нь олон давхар материалаар бүрхэгдсэн тогтвортойн дээр ус зайлуулах системтэй инженерийн гайхамшиг байв. Ромын хамгийн алдартай замын тоонд Ромыг Италийн өмнөд хэсэгтэй холбосон Аппианы зам  (Via Appia)  болон баруун эрэг рүү хүргэдэг Аурелийн зам  (Via Aurelia)  орно. Эдгээр замууд нь арми, албан тушаалтнууд, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хөнгөвчилж, Ромын хяналт, нөлөөг бэхжүүлсэн. Ромын замууд нь Ромын төв хүртэлх зайг зааж өгсөн чухал цэгүүдийн (milarium)  тэмдэглэгээтэй байсан нь эцэст нь бүх замууд нийслэлд хүргэдэг гэсэн санааг бататгасан юм. Харин дүрслэлийн утга нь өөр өөр зам, аргууд нь нэг нийтлэг зорилго, эсвэл үр дүнд хүргэнэ гэдгийг илэрхийлдэг философийн ойлголт юм. Энэ нь уян хатан, хандлагын олон талт байдлыг онцолж, ижил үр дүнд хүрэх олон арга зам байгааг илэрхийлнэ. [4]   Гладиатор кино  нь түүхэн үйл явдал, дүрүүдээс санаа авсан, Ромын гладиаторуудын тулаан, улс төрийн явуулгын мөн чанарыг харуулдаг. [5]   Маркус Аврелиус  нь МЭ 121 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, МЭ 161-180 оны хооронд Ромын эзэн хаан байсан бөгөөд Ромын түүхэн дэх хамгийн хүндэтгэлтэй хүний нэг юм. Түүнийг харьцангуй амар амгалан, тогтвортой байдал, сайн засаглалаар тэмдэглэгдсэн “Таван сайн хаан”-ы сүүлчийнх нь хэмээн дурсдаг. Тэрээр философи, тэр дундаа стоицизмд оруулсан хувь нэмрээрээ алдартай бөгөөд үүнийгээ “Бясалгал” бүтээлдээ тусгасан байдаг. Стоицизм нь өөрийгөө хянах чадвар, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг даван туулах арга хэрэгсэл юм. [6]   Максимус нь хэдий зохиомол дүр боловч, Маркус Аврелиусын ойр дотнын генерал Маркус Нониус Макринусын бодит хүнээс санаа авсан дүр юм. Маркус Нониус Макринус бол МЭ II зууны үеийн Ромын нэрт генерал (жанжин), төрийн зүтгэлтэн байсан бөгөөд Маркус Аврелиус, Коммодиус эзэн хаадын үед алба хааж байжээ. Тэрээр сенаторын ангид харьяалагддаг, эзэн хаадын гэр бүлтэй ойр дотно харилцаатай байсан тул түүнд ихээхэн хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. [7]   Максимус гэр бүлдээ буцаж очихыг хүсэж байгаа нь  Ромын соёлд эрэгтэй хүн гэр бүлийг тэргүүлдэг, түүний үүрэг өндөр байсны зэрэгцээ тухайн үеийн өв залгамжлалын ач холбогдлыг онцлон харуулжээ. [8]   Коммодиус  МЭ 180-192 оны хооронд засаг барьсан Ромын эзэн хаан юм. Кинонд Коммодиусын хаанчлалын зарим түүхэн талыг, тухайлбал, засгийн эрхийг аван дур зоргоороо аашилсан, олонд хүндгүй байдал зэргийг тусгасан. [9]   Агнат : Анх Ромын өв залгамжлалын хуулиудын дагуу өв залгамжлал нь үндсэндээ эрэгтэй удамд дамждаг агнат байжээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь өв залгамжлах боломжийг олгосон. Ромын эрх зүйд өв залгамжлагчид нь шууд үр удам (sui heredes) , агнат (удмын эрэгтэй төрөл төрөгсөд), харийнхан (нэг овог, овгийн гишүүд) зэрэг хэд хэдэн ангилалд хуваагддаг байсан. Эдгээр нь байхгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлалын дагуу өв нь улсад шилждэг байжээ. [10]   Августус  (Октавиан) (Gaius Octavius Thurinus)  нь Юлий Цезарь түүнийг үрчилж авсны дараа Гай Юлий Цезарь Августус (Gaius Julius Caesar Octavianus)  нэрийн авсан, Ромын Эзэнт гүрнийг үндэслэгч, анхны эзэн хаан юм. Тэрээр МЭӨ 27 оноос МЭ 14 онд нас барах хүртлээ Ромыг захирч байжээ. Түүний хаанчлал нь Ромын Эзэнт гүрний үндэс суурийг тавьж, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлж, Ромын засаглал, соёл, нийгэмд мөнхийн өв үлдээжээ. [11]   Ливиа Друсилла   (Livia Drusilla)  (ихэвчлэн Ливиа гэгддэг) нь Ромын Эзэнт гүрний улс төрд чухал үүрэг гүйцэтгэсэн Ромын нэрт эмэгтэй байв. Ливиа анх Ромын улс төрч Тибериус Клаудиус Неротой гэрлэж, Тибериус болон Друсус гэсэн хоёр хүү төрүүлжээ. Эзэн хаан Августус болон Ливиа нарын гэрлэлт хүүхэдгүй байсан ч улс төрийн хувьд ашигтай, Ромын түүхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Түүний хүү Тибериус МЭ 14 онд Августусын дараа эзэн хаан болсон. Ливиа түүний хаанчлалын үед хүчирхэг байр сууриа хадгалсаар байжээ. Түүнийг Ромын эмэгтэйчүүдийн нэр төрийн ховор хэрэг болох дарь эх  (goddess)  болгон шүтдэг байв. [12]  Боолууд эрх чөлөө олж авах :  Ромын Lex Aelia Sentia  гэх зэрэг хуулиуд нь гладиаторуудад эрх чөлөө олж авах боломжийг олгосон мэт боловч, энэ нь тулааны талбарт гарамгай эр зориг гарган байж авдаг, ихэнх нь амь насаа алддаг, ховор тохиолдоно. Товчхондоо, боолуудыг хүлцэнгүй байлгаж, удирдах төрийн нэг төрлийн арга хэрэгсэл байжээ. [13]   Гладиаторын тулаанууд  нь энгийн нэг зугаа цэнгэл бус, харин эзэн хаад өөрсдийн хүч чадлаа харуулах, олон түмнийг тайвшруулах хэрэгсэл байв. “Талх ба цирк” (panem et circenses)  үзүүлбэрүүдээр ард түмнийг баясгаж, улс төрийн асуудлаас сатааруулахын зэрэгцээ, Коммодиус шиг эзэн хаад ийм аргаар олон нийтийн дэмжлэгийг авдаг байжээ. [14]   Гэрээний эрх зүй  дэх гэрээг заавал биелүүлэх ёстой (pacta sunt servanda) , хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх асуудал (res judicata) гэх зэрэг Ромын эрх зүйн зарчмууд нь орчин үед ч хэрэглэгдсэн хэвээр байна. Кинонд хуулийг сахидаг нийгмийн бүтцийг дүрслэн, Ромын эрх зүйн мөнхийн өвийг шууд бусаар харуулжээ. [15]   Сестерци  нь эртний Ромд ашиглагдаж байсан зоос, мөнгөний нэгж юм. Сестерцийг анх Ромын Бүгд Найрамдах улсын үед МЭӨ 211 онд нэвтрүүлсэн. Сестерци гэдэг нэр нь “хоёр хагас” гэсэн утгатай “sestertius”  латин үгнээс гаралтай. Сестерци нь анх 2.5 ассын (asses)  (өөр нэг Ромын зоос) үнэтэй байв. Эрт үеийн сестерцийг мөнгөөр ​​хийдэг байсан бол Ромын Эзэнт гүрний үед ихэвчлэн хүрэл, эсвэл гуулиар хийдэг болсон. Сестерци нь Ромын өөр нэг нийтлэг зоос болох нэг динарийн (denarius)  дөрөвний нэгтэй тэнцэж байв. Тодруулбал, 1 сестерци = 4 асс; 1 сестерци = 1/4 динар. [16]   Неро   (Lucius Domitius Ahenobarbus)  нь МЭ 54-68 онд захирч байсан Ромын тав дахь эзэн хаан юм. Эзэн хаан Нероныг Ромын хамгийн муу эзэн хаадын нэг, дарангуйлал, үрэлгэн байдал, ёс суртахууны ялзралын бэлгэдэл хэмээн дурсдаг. Түүний засаглалыг үнэмлэхүй эрх мэдэл хэрхэн туйлын авлигад хүргэж болдгийн жишээ болгон дурддаг. [17]   Спикулус   (Spiculus) нь МЭ I зуунд амьдарч байсан Ромын алдартай гладиатор юм. Тэрээр Эзэн хаан Нерогийн үед өөрийн тулааны онцгой ур чадвар, олон тооны ялалтуудын ачаар алдар нэр олж авсан. Бусад гладиаторуудын нэгэн адил, тэрээр гладиатор болохоосоо өмнө боол, эсвэл олзлогдогч байсан байх магадлалтай. Тоглоом, зугаа цэнгэлд дуртайгаараа алдартай Эзэн хаан Неро, Спикулусыг маш их хайрладаг тул түүнийг цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай тулаан үзүүлснийх нь төлөө эд баялаг, тэр ч байтугай түүнийг боолоор шагнаж байсан талаар түүхэн эх сурвалжид (Светониус зэрэг Ромын түүхчдийн бүтээлүүд) тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь түүний статусыг ердийн гладиатораас илүү өндөрт өргөж, түүнийг Ромын нийгэмд чинээлэг, нэр хүндтэй хүн болгосон. [18]   Ром дахь эмэгтэйчүүдийн байр суурь : Хэдийгээр Лусилая нь өндөр боловсролтой, стратегич сэтгэлгээтэй ч нийгэмд эмэгтэй хүний хувьд хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан нь эртний Ромын нийгмийн хэм хэмжээг харуулна. Гэсэн хэдий ч, нийгмийн дээд давхаргын гарал үүсэлтэй эмэгтэйчүүд тодорхой хэмжээний нөлөөтэй байжээ. [19]   Коммодиус ба Сенатын хоорондын дайсагнал  нь автократ засаглал ба бүгд найрамдахчуудын үзэл санааны хоорондох хурцадмал байдлыг илэрхийлдэг. Энэ нь эзэн хаан ба сенаторын эрх мэдэл мөргөлдөж, Ромын Бүгд Найрамдах улсаас Ромын Эзэнт гүрэнд шилжих үеийн түүхэн зөрчилдөөний тусгал юм. [20]   Ёс суртахуун :  Максимусын өс хонзон ба шударга ёсны хоорондын дотоод зөрчил, мөн Лусилаягийн хувийн амбиц ба сайн сайхныг тэнцвэржүүлэх ёс суртахууны эргэлзээ нь Ромын нийгэм дэх хувийн ёс зүй ба олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хоёрын ээдрээтэй харилцан үйлчлэлийг тодотгож өгчээ. [21]   Киноны оргил хэсэг  нь Коммодиус ба Максимус хоёрын шууд сөргөлдөөнийг агуулдаг бөгөөд энэ нь сайн ба муу, шударга ёс ба дарангуйллын хоорондох эцсийн тулааныг бэлгэддэг. [22]   Антагонист :  Түүх өгүүлэх, дүрд дүн шинжилгээ хийн, Коммодиусыг “антагонист” (antagonist)  гэж тодорхойлсон нь кинонд гол дүрийг (protagonist)  эсэргүүцэж, зохиолын дотор зөрчилдөөн үүсгэж, эсрэг үзэлтэй байж, түүхийн гол зөрчилдөөнийг бий болгосныг илэрхийлсэн. Коммодиус бол Максимусын гол дайсан ба түүний үнэт зүйл, зорилго, үйлдлийг эсэргүүцдэг. Үүнээс гадна, Коммодиус эрх мэдэлд хэт шунаж, эзэн хааны байр суурийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгааг дүрсэлсэн байдаг. Тэрээр өөрийн эцэг Маркус Аврелиусаас урваж, түүнийг алж эзэн хаан болдог. Түүний ёс суртахуунгүй, сэтгэл зүйн тогтворгүй зан авир, харгислал нь түүнийг төвөгтэйн дээр хамгийн гол нь аюултай антагонист болгодог. Коммодиусын Маркус Аврелиусыг хөнөөсөн, Максимус, түүний гэр бүлийг алах тушаал гаргасан, улмаар Ромыг дарангуйлсан үйлдлүүд нь Максимусыг шударга ёсыг тогтоох, өшөө авахад түлхэц өгөх цуврал үйл явдлуудыг бий болгодог буюу киноны түүхийг өрнүүлдэг. Товчхондоо, киноны зохиолд протагонист ба антагонистын үнэт зүйлсийн хоорондох энэхүү ялгаа буюу Максимус нэр төр, үнэнч байдал, шударга ёсыг төлөөлдөг бол, Коммодиус заль мэх, амбиц, дарангуйллыг илэрхийлдэг. [23]   Хуульч Шувуухайн нийтлэлүүдийг уншиж, үзэж сонирхоорой. Ромын гэр бүлийн эрх зүй Ромын эрх зүйн тогтолцоо Ромын эрх зүйн эх сурвалж: Нэр томьёоны тайлбар   Ромын иргэд Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей)   Ромын өв залгамжлалын эрх зүй   Ашигласан эх сурвалж Treggiari, S. (1993). Roman Marriage: Iusti Coniuges from the Time of Cicero to the Time of Ulpian. Clarendon Press. Gardner, J. F. (1991). Women in Roman Law and Society. Indiana University Press. Crook, J. (1984). Law and Life of Rome, 90 B.C.–A.D. 212 (Aspects of Greek and Roman Life). Cornell University Press. Wiedemann, T. (1995). Emperors and Gladiators (1st ed.). Routledge. Futrell, A. (1997). Blood in the Arena: The Spectacle of Roman Power. University of Texas Press. Potter, D. S. (2004). The Roman Empire at Bay, AD 180–395 (The Routledge History of the Ancient World) (1st ed.). Routledge. Kyle, D. G. (2000). Spectacles of Death in Ancient Rome (Approaching the Ancient World). Routledge. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #Гладиатор #РомынЭрхЗүй #ГладиаторКино #РомынТүүх #РомынГладиаторууд #РомынЭзэнтГүрэн #РомынХууль #РасселКроу #Коллезеум #Коммодиус #Максимус #РомынНийгмийнБүтэц #РомынЖендер #ЭртнийРомынХууль #РомынБоолчлол #ГладиаторынХууль #Infamis #CapitisDeminutio #РомынЦэргийнТүүх #LexIuliaTheatralis #РомынГэрБүлийнХууль #ЭзэнБоолынХарилцаа #РомынТүүхэнКино #ЭзэнХаанАвгустус #РомынГладиаторТулаан #ГладиаторКиноШүүмж #ЭзэнтГүрнийТүүх #РомынНийгмийнЯлгаа #ГладиаторынБэлтгэл #РомынГладиаторынХөлс #РомынҮзвэрҮйлчилгээ #ТүүхэнКиноСудалгаа #ШударгаЁсРом #РомынТөрийнЗохионБайгуулалт #РомынСоёл

  • Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил

    Хүний эрх нь хувь хүний эрх чөлөө, шударга ёс, нийгмийн үнэт зүйлсийн салшгүй хэсэг юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад сэтгэгчид төдийгүй энгийн иргэд хүний эрхийн тухай олон янзын үзэл санаа дэвшүүлж, эдгээр нь онол болон хөгжиж, төрөл бүрийн чиг хандлагаар баяжсаар иржээ. Хүний эрхийн ойлголт нь зөвхөн эрх зүйн философиор хязгаарлагдахгүй; харин нийгмийн харилцаа, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн тогтолцооны хүрээнд ч өргөжин хөгжиж, түүний мөн чанар улам бүр нарийсаж, гүнзгийрэн тодорхойлогдсоор байна. Өнөө үед хүний эрхийг иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн, соёлын эрх, хамтын буюу олон улсын эрх гэсэн үндсэн гурав ангилж авч үздэг. Иргэний болон улс төрийн эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, шударга шүүхээр шүүлгэх зэрэг хувь хүний эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг агуулна. Эдийн засаг, нийгмийн, соёлын эрх  нь боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зохистой амьдралын нөхцөлөөр хангагдах зэрэг хүний амьдралын чанарт шууд нөлөөлөх эрхийг багтаана. Хамтын буюу олон улсын эрх нь ард түмний өөрийн хувь заяагаа тодорхойлох, хөгжлийн эрхээ эдлэх, тогтвортой хөгжилд оролцох, энх тайван, аюулгүй орчинд амьдрах зэрэг улс, үндэстний эрхийг хамруулна. Эдгээр нь хүний эрхийн салшгүй, харилцан хамааралтай болохыг илтгэх бөгөөд улс орнуудын хууль тогтоомж, олон улсын эрх зүйд тусгагдсан байдаг. Хүний эрхийн түүхэн хөгжил Хүний эрхийн хөгжлийг түүхэн үечлэлээр авч үзвэл эртний үеэс эхлэлтэй. Вавилоны хууль (МЭӨ 1750), Кирийн тунхаг (МЭӨ 539), Ромын эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийн суурь ойлголтуудыг агуулж байв. Дундад зууны үед Магна Харти (1215), Исламын ёс зүйн сургаал, Күнзийн сургаал хүний эрхийн ойлголтыг улам гүнзгийрүүлсэн байдаг. Харин соён гэгээрлийн эрин үеийн Английн Эрх чөлөөний хууль (1689), АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг (1776), Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (1789) нь орчин үеийн хүний эрхийн суурийг тавьжээ. XIX-XX зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөн идэвхжиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948) баталсан нь хүний эрхийн олон улсын тогтолцоог бүрдүүлсэн юм. Орчин үед олон улсын гэрээ хэлэлцээр, дижитал эрх, байгаль орчны эрх зэрэг шинэ үзэл баримтлал нэмэгдэж байна. Хүний эрх нь шашин, ёс суртахууны зарчимтай салшгүй холбоотой үүсжээ. Тухайлбал, Вавилоны МЭӨ 1750 оны Хаммурапийн хуульд [1] “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр”  гэх харилцан хариуцлагын буюу талеоны зарчим [2] тусгагдсан бөгөөд тухайн үеийн шударга ёсыг тогтоох нэгэн арга байв. Энэхүү зарчим нь зөвхөн Хаммурапийн хуулиар хязгаарлагдахгүй, Хуучин гэрээ (Exodus 21:23-25) [3] , Исламын Шариатын хууль,   Ромын эрх зүй зэрэг шашны болон эрх зүйн бусад тогтолцоонд ч ажиглагддаг. Гэхдээ энэ зарчим нь язгууртан, энгийн иргэн , боолын хувьд харилцан адилгүй хэрэгждэг байжээ. Тухайлбал, язгууртан хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ижил хариу авдаг бол боолын хувьд зөвхөн торгууль төлөх байдлаар шийдвэрлэдэг байв. МЭӨ III зуунд Хятадад Күнзийн сургаал өргөн дэлгэрч, засаглал шударга байх ёстой, хүмүүнлэг байх нь нийгмийн зохистой байдлын үндэс гэсэн зарчмуудыг дэвшүүлжээ. Харин МЭӨ 500 онд Буддын сургаалаар дамжуулан хүн бүр адил үнэ цэнтэй, энэрэнгүй байх ёстой гэсэн ойлголт төлөвшсөн байна. Грек, Ромын философи нь МЭӨ VI-IV зуунд хөгжлийн оргил үедээ хүрч, Сократ [4] , Платон [5] , Аристотель [6] зэрэг софистууд хууль ба ёс суртахуун хэрхэн уялдах ёстой талаар онолдож эхэлжээ. Стоицизмын [7] үзэл санааг хөгжүүлсэн Сенека [8] , Цицерон [9] нар байгалийн хууль оршин байдаг бөгөөд хүн бүр түүнтэй нийцсэн төрөлх эрхтэй гэж үзсэн байдаг. Тэд хүний эрхийг байгалийн хуулийн хүрээнд тайлбарлаж, хүн төрөх, амьдрах, үхэх нь байгалийн жам тул эдгээртэй холбоотой эрх зайлшгүй оршин байдаг хэмээн онол дэвшүүлжээ. МЭӨ 450 онд Ромд Бүгд найрамдах засаглалтай холбоотойгоор иргэдийн эрхийг тодорхойлсон анхны бичмэл хууль болох Арван хоёр хүснэгтийн хууль (Lex Duodecim Tabularum)  батлагджээ. Энэ хууль нь Ромын эрх зүйн суурийг тавьж, бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг тодорхойлсон ч язгууртан болон харц ардын эрхийн ялгаа хадгалагдсан байв. МЭ 212 онд Ромын эзэнт гүрний хаан Каракалла (Caracalla) [10] Антонины зарлигаар (Constitutio Antoniniana)  бүх чөлөөт иргэдэд Ромын иргэншил олгосноор тэд хууль ёсны эрх эдлэх боломжтой болсон. Энэ нь иргэншил ба эрх зүйн харилцааг өргөжүүлж, хүний эрхийн ойлголт хуульчлагдсан томоохон түүхэн үйл явдал байжээ. Дундад зууны үед хүний эрхийн хөгжилд Христийн шашин болон Исламын Шариатын хууль чухал нөлөө үзүүлсэн байдаг. Их Британид 1215 онд батлагдсан Магна Харти (Magna Carta Libertatum) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, язгууртнуудын (барон) эрхийг хамгаалсан анхны баримт бичгийн нэг байв. Энэ нь шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, шударгаар шүүлгэх эрх зэрэг үзэл санааг агуулсан бөгөөд хожим үндсэн хуульт засаглалын эхлэл болжээ. Исламын ертөнцөд 622 онд Мединагийн гэрээ (Constitution of Medina) батлагдаж, Исламын Шариатын хуулийн үндэс суурийг тавьсан. Энэхүү гэрээ нь “Бүх хүн Аллахын өмнө эрх тэгш байх ёстой”  гэсэн үзэл санааг агуулсан төдийгүй, шашин хоорондын нийцлийг хангасан эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн. Улмаар Исламын хуульд (Шариат)  шударга ёс, нийгмийн хамгааллын тухай зарчмууд хөгжсөн байна. Шинэ үеийн хүний эрхийн хувьсгал XVII-XVIII зуунд өрнөж, хүний эрхийг хуулиар баталгаажуулах, төрийн дэглэмийг хязгаарлах шинэ үзэл санаанууд хөгжсөн байна. 1689 онд Англид батлагдсан Эрхийн тунхаг (Bill of Rights) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, парламентын бүрэн эрхийг дээдэлсэн анхны хууль зүйн баримт бичгүүдийн нэг байв. Энэхүү тунхаг нь иргэдийн үг хэлэх, сонгох эрхийг хамгаалах суурь баримт бичиг болсон бөгөөд орчин үеийн үндсэн хуульт хаант засаглалын үндсийг тавьсан билээ. 1776 онд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (Declaration of Independence) батлагдаж, “Бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй төрсөн”  гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Томас Жефферсоны [11] удирдан боловсруулсан уг тунхаг нь Жон Локкийн [12] жам ёсны эрхийн онолын нөлөөг шингээж, хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргал эрэлхийлэх төрөлх эрхтэй гэж тунхагласан. 1789 онд Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen)  батлагдаж, эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн (Liberté, Égalité, Fraternité)  зарчмуудыг тодорхойлсон. Францын хувьсгалын нөлөөгөөр боловсруулагдсан энэхүү тунхаг нь улс төрийн болон иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн орчин үеийн концепцийн үндэс болжээ. XIX-XX зууны үед боолчлолын эсрэг хөдөлгөөн эрчимжиж, АНУ-д иргэний дайн (1861-1865) өрнөсөн. 1863 онд Ерөнхийлөгч Абрахам Линкольн [13] боолчлолыг эцэслэх “Боол чөлөөлөх тунхаглал” (Emancipation Proclamation) гаргасан нь хүний эрхийн түүхэнд томоохон дэвшил болжээ [14] . Улмаар 1865 онд АНУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт өөрчлөлт (13th Amendment) батлагдаж, боолчлолыг бүхэлд нь халсан байдаг. Үүнтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах анхны томоохон алхмууд хийгдсэн. 1864 онд Женевийн конвенцын анхны хувилбар буюу “Дайны үед шархадсан цэргүүдийн эрхийг хамгаалах тухай анхны Женевийн конвенц”  батлагдсан. Энэхүү конвенц нь олзлогдсон дайчид болон шархадсан цэргүүдийг хамгаалах, улаан загалмайн хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх анхны олон улсын баримт бичиг болсон. Харин “Олзлогдсон дайчдын эрхийг хамгаалах тухай Гуравдугаар Женевийн конвенц”  1929 онд батлагдсан бөгөөд 1949 онд шинэчлэгдэн хүчин төгөлдөр болжээ. XX зуунд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллагууд байгуулагдсан байдаг. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labour Organization, ILO)  1919 онд үүсгэн байгуулагдаж, хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрхийг хамгаалах олон улсын стандарт тогтоож эхэлсэн байна. Дэлхийн II дайны үеэр гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийг хүний эрхийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Үүний үр дүнд 1945 онд НҮБ байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хамгаалах үндсэн зорилтыг тодорхойлсон юм. Үүний дараагаар, 1948 онд НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (Universal Declaration of Human Rights)  батлагдсан нь анх удаа бүх хүний заяагдмал, салшгүй эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг болсон билээ. Энэхүү тунхаглал нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг биш боловч улс орнуудын үндсэн хуулийн хөгжил, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмын үндэс болсон юм. Тунхаглалын дараа 1966 онд хүний эрхийг олон улсын хэмжээнд эрх зүйн үүрэг бүхий баримт бичгүүдээр баталгаажуулах зорилгоор олон улсын гэрээнүүд батлагдсан. “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” (International Covenant on Civil and Political Rights, ICCPR) - Хувь хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой. Үүнд: Үг хэлэх эрх Хэвлэн нийтлэх эрх чөлөө Сонгох, сонгогдох эрх Шударга шүүхээр шүүлгэх эрх гэх мэт орно. “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт” ( International Covenant on Economic, Social and Cultural Rights, ICESCR) - Хувь хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах зорилготой. Үүнд: Ажил эрхлэх Боловсрол эзэмших Эрүүл мэндийн үйлчилгээ авах Нийгмийн хамгаалалт зэрэг багтана. Эдгээр баримт бичиг нь улс орнуудыг хүний эрхийн олон улсын стандарт мөрдөх хууль зүйн үүрэг хүлээхэд чиглэсэн бөгөөд улс орнууд нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжоо олон улсын стандарттай нийцүүлэх шаардлагатай болсон. Орчин үед хүний эрхийг олон улсын хэмжээнд хамгаалах тогтолцоо бүрэлдэн хөгжиж, дэлхий даяар тэгш байдлыг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. 2002 оноос эхлэн Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court, ICC) үйл ажиллагаагаа явуулж, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргүүдийг шийдвэрлэх болсон. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдэд олон улсын хэмжээнд хариуцлага хүлээлгэх боломж бүрдүүлсэн ч зарим улс орон уг шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Мөн цахим хувьсгал өрнөхийн хэрээр хувийн нууц, мэдээлэл хамгаалах нь хүний эрхийн тулгамдсан асуудал болж, улмаар цахим эрх чөлөө (digital freedom) гэх ойлголт бий болжээ. Өнөөдөр олон улс хувийн мэдээлэл хамгаалах бодлого боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байна. Үүнээс гадна, хүйсийн тэгш байдал олон улсын анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд жендерийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, бодлогын шинэчлэлүүд улс орнуудад өрнөж байна. НҮБ-аас баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW, 1979)  болон бусад гэрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэгджээ. Мөн орчин үед уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал нь хүний эрхтэй салшгүй холбоотой гэж үзэж, байгаль орчны эрх (environmental rights)  гэх ойлголт өргөн дэлгэрч байна. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс эрүүл, тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрах эрхийг хүний суурь эрх гэж хүлээн зөвшөөрсөн нь энэ чиглэлийн хөгжлийг шинэ шатанд гаргасан байна. Хүний эрхийн хөгжил олон зуун жилийн туршид өрнөж, философи, шашин, хууль зүй, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хөгжиж ирсэн байна. Эртний шашны сургаал, философийн онолуудаас эхлэн Магна Харти, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал, Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын түүхэн баримт бичиг нь орчин үеийн хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр баримт бичгийн нөлөөгөөр улс орнууд хүний эрхийг хуульчлан баталгаажуулах, олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг хөгжүүлэх чиглэлд томоохон ахиц гаргасан. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хүний эрхийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаатай нягт уялдан хөгжиж байна. Хүний эрхийн үүслийн онол, үзэл баримтлал Хүний эрхийн үзэл баримтлал нь хүний төрөлх эрх, эрх чөлөөг хэрхэн ойлгож, хамгаалах ёстойг тайлбарладаг философи, улс төр, хууль зүйн онолуудын нэгдэл юм. Хүний эрхийн үүслийг тайлбарлах олон төрлийн онол хөгжиж ирсэн бөгөөд тэдгээр нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хэрэгжилтийн талаар өөр өөр байр суурь илэрхийлсэн байдаг. Эдгээр үзэл баримтлал нь хүний эрхийн мөн чанар, үүсэл, хэрэгжилт, хязгаарлалт, хамгааллын механизмуудыг тодорхойлох үндэс суурь болдог. Хүний эрхийн талаарх онолууд “Хүний эрхийг ямар үндэслэлтэйгээр тогтоож, хамгаалах ёстой вэ?”  гэсэн асуултад өөр өөр байр сууринаас хариулдаг. Үндсэн үзэл баримтлалуудыг жам ёсны эрхийн онол, либерализм, позитивизм, марксизм, социал демократ үзэл, орчин үеийн олон улсын хүний эрхийн онол гэх зэргээр ангилж болно. Эдгээр онол нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хязгаар, түүнчлэн төр ба нийгмийн харилцаанд хэрхэн хэрэгжих ёстой талаар өөр өөр байр суурьтай байдаг. Гэсэн хэдий ч бүгд хүний үндсэн эрх , эрх чөлөөг хамгаалах нийтлэг зорилготой ба хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах, хуульчлах, хэрэгжүүлэх гэсэн суурь зарчимд тулгуурладаг байна. Жам ёсны эрхийн онол (Natural Rights Theory) Жам ёсны эрхийн онол нь хүний эрх төрөөс үл хамааран, байгалиас заяагдсан төрөлхийн гэж үздэг. Энэ онолын дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх үндсэн эрхтэй бөгөөд төр эдгээр эрхийг олгодог бус, зөвхөн хамгаалах үүрэгтэй гэж тайлбарладаг. Жон Локк жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрх нь хүн бүрийн салшгүй төрөлхийн эрх бөгөөд төр нь зөвхөн эдгээр эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзжээ. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглалын үндэс болж, хүний төрөлхийн эрхийг төрөөс дээгүүр тавих онолын суурийг тавьсан. Жам ёсны эрхийн үзэл санаа нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (1776), Францын Хүний болон иргэний эрхийн тунхаглал (1789) зэрэг түүхэн баримт бичигт тусгагдаж, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалын нэг болсон. Энэ онол нь хүний эрх, хууль дээдлэх ёс, төрийн хязгаартай эрх мэдэл , хувь хүний эрх чөлөө зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бүрдүүлсэн юм. Энгийнээр хэлбэл, жам ёсны эрхийн онол нь хүний төрөлх эрхийг төрөөс ангид авч үзэж, төрийн гол үүрэг бол иргэдийн эрхийг хамгаалах явдал гэдгийг онцолдог. Түүхэн хөгжлийн явцад энэ онол нь ардчилал, хүний эрхийн олон улсын тогтолцооны  үндэс болж хөгжжээ. Позитивизм (Legal Positivism) Позитивизм нь хүний эрх бол төрийн тогтоосон хууль ёсны эрх бөгөөд зөвхөн хуульчилсан тохиолдолд хүчин төгөлдөр оршин байдаг гэсэн үзэл баримтлалтай. Энэ онол нь жам ёсны эрхийн онолыг үгүйсгэж, эрх нь зөвхөн төрийн баталгаажуулсан хуулиас үүдэлтэй гэж үздэг. Жереми Бентам ,  Жон Остин зэрэг хуульч энэхүү онолыг хөгжүүлжээ. Жереми Бентам [15]  жам ёсны эрхийн онолыг эрс шүүмжилж, жам ёсны эрх гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр ойлголт бөгөөд хүний эрх зөвхөн хууль тогтоомжоор баталгаажсан тохиолдолд л бодитой гэж үзсэн. Тэрээр хууль бол төрийн тогтоосон эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд түүнийг л хүлээн зөвшөөрөх ёстой гэж онолджээ. Жон Остин [16]  энэхүү үзлийг улам хөгжүүлж, хууль бол төрийн шийдвэр бөгөөд төргүйгээр эрх зүй оршин тогтнох боломжгүй гэж тайлбарласан. Түүний үзлээр, хууль бол эрх зүйн хүчин төгөлдөр байдал бүхий команд бөгөөд төрийн тогтоосон хуулиас гадна өөр ямар нэг байгалийн эсвэл ёс зүйн эрх зүй байх боломжгүй аж. Позитивизм нь эрх зүйн реализм [17] , шүүхийн практик болон орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэвч зарим тохиолдолд буюу тэр дундаа авторитар дэглэм бүхий улс оронд хүний эрхийг төрийн хуулиар хязгаарлаж буйгаа зөвтгөхөд энэхүү онолыг ашигласан байдаг. XX зуунд фашист, коммунист дэглэм хуулийг төрийн дээд эрх мэдлийн хэрэгсэл болгон ашиглаж, төрийн тогтоосон хуулийн дагуу хүний эрхийг хязгаарлах боломжтой гэсэн үзлийг түгээмэл баримталсан. Энэ нь зарим улсад төрийн баталгаагүй ямар ч эрх оршин тогтнох боломжгүй гэсэн байр суурийг бий болгожээ. Позитивизм нь эрх зүйг төрийн хуульд тулгуурлан тайлбарлах чухал онол хэдий ч, зөвхөн хуульчлагдсан эрхийг хүлээн зөвшөөрөх нь зарим тохиолдолд хүний эрхийг зөрчих эрсдэл дагуулдаг байна. Тиймээс орчин үеийн эрх зүйн онол позитивизмын үзэл санааг хүний эрхийн олон улсын стандарттай хослуулан авч үзэх чиглэлд хөгжиж байна. Өнөөдөр улс орнууд үндэсний хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх хандлагатай болжээ. Марксист онол (Marxist Theory) Марксист онол буюу марксизм нь хүний эрхийг нийгмийн анги хоорондын тэмцэл, өмчийн харилцаатай салшгүй холбоотой гэж үздэг. Уг онол нь капиталист системийг халж, социализмд шилжсэнээр, зөвхөн ангигүй нийгэмд л жинхэнэ хүний эрх бодитоор хэрэгжинэ гэсэн санаанд тулгуурладаг. Карл Маркс [18]  хүний эрхийн асуудлыг капиталист нийгмийн бүтэцтэй холбон тайлбарлаж, эрх чөлөө, шударга ёс гэх ойлголт нь үнэн хэрэгтээ өмчийн харилцаанд тулгуурласан гэж үзсэн. Түүний үзлээр, капиталист нийгэмд хүний эрх нь баячуудын ноёрхлыг хадгалах, хувийн өмчийг хамгаалах хэрэгсэл болдог тул ажилчин анги (пролетари) жинхэнэ эрх чөлөөг эдлэх боломжгүй гэж тайлбарлажээ. XX зууны социалист орнуудад хүний эрхийг энэхүү үзэл баримтлалын дагуу тайлбарлаж, хувь хүний эрхийг бус нийгмийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байжээ. Социалист нийгэмд хувийн өмчийг халж, нийтийн өмч, эдийн засгийн тэгш байдлыг бий болгох нь эрх чөлөөний үндэс гэж үздэг. Хүний эрхийг “нийгмийн хамтын эрх” , хувь хүний эрх чөлөөнөөс илүүтэйгээр нийгмийн нийтлэг ашиг сонирхолд нийцэх ёстой гэж тайлбарлаж, төрийн хяналтыг чухалчилдаг. Монгол Улс социалист дэглэмтэй байх үед хүний улс төрийн хийгээд иргэний эрхийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хязгаарлан тодорхойлж, төрийн хяналтын хүрээнд авч үздэг байв. Тийм ч учраас төрийн удирдлага хүний эрхийн зохицуулалтын гол тоглогч болж, хувийн өмч гэсэн ойлголт байхгүй зөвхөн нийгмийн өмч давамгайлж байжээ. Нийгмийн гэрээний онол (Social Contract Theory) Нийгмийн гэрээний онол нь хүмүүс байгалийн төлөв байдалд эрх чөлөөтэй байсан ч аюулгүй байдлаа хангах, эрхээ хамгаалуулахын тулд төртэй гэрээ байгуулсан гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Энэхүү онолын дагуу хүмүүс тодорхой эрхээ төрд шилжүүлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авдаг гэж үздэг. Гол төлөөлөгчид болох Томас Хоббс, Жон Локк, Жан-Жак Руссо нар энэхүү онолыг өөр өөр өнцгөөс тайлбарлажээ. Томас Хоббс [19] байгалийн байдалд хүмүүс хүчирхийлэлтэй, эмх замбараагүй, амь дүйсэн амьдардаг гэж үзэж, аюулгүй байдлаа тогтвортой хангахын тулд нэгдсэн удирдлага буюу төрийг бий болгосон гэж тайлбарласан. Тэрээр хүмүүс өөрсдийн эрх чөлөөний тодорхой хэсгийг төрд шилжүүлж, хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага (абсолют засаглал) бий болсноор л нийгэмд дэг журам тогтох боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь авторитар төрийн үзэл баримтлалын үндэс болжээ. Жон Локк, Томас Хоббсын үзлийг няцааж, төрийн гол үүрэг нь иргэдийн эрхийг хамгаалах явдал гэж үзсэн. Хэрэв төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол ард түмэн төрийг солих эрхтэй гэж тайлбарласан. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглал, эрх мэдлийн хуваарилалт, хувь хүний эрхийг хамгаалах онолын үндэс болсон юм. Жан-Жак Руссо [20]  хүний эрхийг байгалийн жамаар оршин байдаг гэж үзсэн ч, нийгмийн гэрээний онолтой уялдуулан тайлбарласан. Тэрээр хүмүүс байгалийн төлөв байдалдаа эрх чөлөөтэй байсан ч, нийгэмд зохион байгуулалттай амьдрахын тулд хүмүүс төртэй гэрээ байгуулж, өөрсдийн зарим эрхээ төрд шилжүүлдэг гэж үзжээ. Энэ нь төрийг ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн санааг агуулдаг. Хэрэв төр гэрээгээ зөрчвөл ард түмэн төрийг өөрчлөх бүрэн эрхтэй гэж онолдсон. Түүний энэхүү үзэл баримтлал нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг болж хөгжжээ. Энгийнээр хэлбэл, Томас Хоббс хүчтэй төрийг дэмжсэн, Жон Локк төрийг иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзсэн, харин Жан-Жак Руссо төр бол ард түмний нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэж онолджээ. Либерализмын үзэл баримтлал (Liberalism) Либерализмын үзэл баримтлал нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн зорилго байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Энэ үзлийн дагуу эрх чөлөө, өмчийн эрх, хууль дээдлэх ёс нь хүний эрхийн суурь үндэс гэж үздэг. Либерализмын гол төлөөлөгчдийн нэг Жон Локк төрийн эрх мэдэл хязгаартай байх ёстой гэж үзэж, төрийн үүрэг бол иргэдийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрхийг хамгаалах явдал гэж онолдсон. Тэрээр нийгмийн гэрээний онолын нэг хувилбарыг дэвшүүлж, төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол түүнийг солих эрхтэй гэж үзсэн нь ардчиллын суурь зарчим болсон. Харин Жон Стюарт Милл [21] хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг төдийгүй нийгмийн хандлагын асуудал гэж үзсэн. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчиллын үндэс суурь бөгөөд төр болон олонхын дарамтаас хамгаалагдах ёстой гэж тайлбарлажээ. Либерализмын эдгээр үзэл санаа нь өрнөдийн ардчилсан улс орнуудын үндсэн хуулийн  суурь болж, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Либерализм нь цаашид сонгодог либерализм, нийгмийн либерализм зэрэг урсгалд хуваагдаж, төрийн үүрэг, эдийн засгийн бодлогын талаар олон чиглэлээр салбарлан хөгжжээ. Социал демократ үзэл баримтлал (Social Democratic Approach) Социал демократ үзэл баримтлал нь хүний эрхийг зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлахгүй, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг чухалчлах ёстой гэж үздэг. Энэхүү үзэл нь шударга нийгэм, эрх тэгш байдал, төрийн нийгмийн үүрэг гэх зарчимд тулгуурладаг байна. Социал демократ онолын гол төлөөлөгчдийн нэг Жон Ролз [22] шударга нийгэмд хүн бүр тэгш боломжтой байх ёстой бөгөөд төр нь нийгмийн баялгийг шударга хуваарилж, иргэдийн сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй гэж үзсэн. Тэрээр “Шударга ёсны онол” ( A Theory of Justice, 1971)  бүтээлд, шударга нийгэм нь зөвхөн хуулийн өмнө тэгш байх төдий бус, эдийн засгийн болон нийгмийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлажээ. Энэхүү үзэл баримтлалын дагуу хүний эрх нь зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлагдахгүй, харин төрөөс бүх иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн боломжийг тэгш олгох үүргийг хүлээх ёстой гэж үздэг. Социал демократ үзэл нь Европын олон оронд хүний эрхийн бодлогын үндэс болж, Норвеги, Швед, Дани, Герман зэрэг улсад халамжийн төрийн (welfare state)  тогтолцоог хөгжүүлэхэд нөлөөлсөн. Энэ нь капитализмын зах зээлийн механизм болон төрийн зохицуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоог хослуулсан загвар бөгөөд хүний эрхийг эдийн засаг, нийгмийн эрхтэй хамт хамгаалах хэрэгцээг онцолдог. Энэхүү үзэл баримтлал нь либерализмын хувь хүний эрх чөлөөг хамгаалах үзэл ба марксизмын эдийн засгийн тэгш эрхийг эрхэмлэх үзлийн дунд байр суурь эзэлж, хүний эрхийн практикт өргөн хэрэгжиж байна. Орчин үеийн хүний эрхийн онол, үзэл баримтлал (Modern International Human Rights Theory and Doctrine) Орчин үеийн хүний эрхийн онол нь хүний эрхийг бүх нийтийн бөгөөд улс орнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр хамгаалах үүрэгтэй гэж үздэг. Улс орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажуулжээ. Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц НҮБ, бүс нутгийн байгууллагууд, олон улсын шүүхүүд, трибуналуудын оролцоотойгоор хэрэгжиж байна. Эдгээр нь хүний эрхийг хамгаалах олон улсын механизм болдог. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл (UNHRC)  ➠ Улс орнуудад хүний эрхийн зөрчлийг хянаж, зөвлөмж гаргадаг. Хүний эрхийн хороо ( Human Rights Committee) ➠Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо (CESCR) ➠ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг. Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн шүүхүүд Олон улсын эрүүгийн шүүх (ICC)  ➠ Геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг шийдвэрлэдэг. Европын хүний эрхийн шүүх (ECtHR) ➠ Европын хүний эрхийн конвенцын хэрэгжилтийг хянадаг. Америкийн хүний эрхийн шүүх (IACtHR) ➠ Латин Америк дахь хүний эрхийн зөрчилтэй хэргүүдийг шийдвэрлэдэг. Африкийн хүний эрхийн шүүх (ACtHPR) ➠ Африкийн хүний болон ард түмний эрхийн асуудлыг хянадаг. Орчин үеийн хүний эрхийн онолын бусад онолоос ялгарах онцлог Хүний эрхийн орчин үеийн онол нь өмнөх онолуудын хувь хүний эрхийг төрийн дотоод хэрэг гэж үздэг ойлголтоос хальж, олон улсын хэмжээнд баталгаажуулах асуудлыг илүү онцолдог болжээ. Онол Гол санаа Жам ёсны эрхийн онол Хүний эрх нь төрөөс ангид, төрөлхийн байдаг. Позитивизм Хүний эрх нь зөвхөн хуульчлагдсан үед хүчин төгөлдөр. Нийгмийн гэрээний онол Хүний эрх төр, нийгмийн гэрээний үр дүнд оршин байдаг. Марксизм Хүний эрх ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой. Орчин үеийн хүний эрхийн онол Хүний эрх бүх нийтийн бөгөөд олон улсын эрх зүйгээр баталгаажсан байх ёстой. Хүний эрхийн үзэл баримтлал нь олон зуун жилийн турш хөгжиж, философи, шашин, хууль, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хувьссаар ирсэн. Жам ёсны эрхийн онол хүний төрөлхийн, төрөөс ангид эрхийг онцолдог бол, позитивизм зөвхөн хуульчлагдсан эрхийг чухалчилдаг. Либерализм хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаардаг бол, марксизм ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой эрхийг голлон авч үздэг. Социал демократ үзэл баримтлал нийгмийн тэгш байдлыг хангахын тулд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг байна. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо бүрэлдэн тогтож, улс орнууд хууль тогтоомждоо хүний эрхийн үзэл санааг тусган хэрэгжүүлж байна. 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон 1966 оны олон улсын пактууд нь хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах суурь баримт бичгүүд болсон. Хүний эрхийн ойлголт улс төр, иргэний эрхээс гадна эдийн засаг, нийгэм, соёлын болон хөгжлийн эрх, хүрээлэн буй орчны эрх зэрэг өргөн хүрээнд хамрагдах болжээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил байсаар байгаа бөгөөд улс орнууд шинэ сорилтуудтай тулгарч, хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байна. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1]  Хаммурапийн хуулиас жишээ: § 196: Хэрэв хүн бусдын нүдийг сохолбол түүний нүдийг мөн адил сохолж шийтгэнэ. § 200: Хэрэв хүн өөр хүний шүдийг хугалбал түүний шүдийг мөн адил хугална. [2]  Талеоны системийн (Талуны зарчим) (Lex Talionis)  дагуу хуучин овгийн цусан өшөө авах, хорсох занах ёсонд үндэслэсэн уламжлал баримтлан амийг амиар, цусыг цусаар төлүүлдэг байжээ. [3]  Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэгдсэнийг түлэгдсэнээр, шархыг шархаар, хөхрөлтийг хөхрөлтөөр төлөөс болгоно. [4]  Сократ (Socrates, МЭӨ 470-399)  нь эртний Грекийн философич бөгөөд ёс суртахуун, логик сэтгэлгээ, диалектик аргыг хөгжүүлж, “Өөрийгөө тань” гэсэн философийн сургаалаараа алдаршсан. [5]  Платон (Plato, МЭӨ 427-347 ) нь эртний Грекийн философич бөгөөд Сократын шавь, “Улс төр”, “Идеализм” онолыг хөгжүүлж, анхны философийн сургууль болох Академийг үндэслэсэн. [6]  Аристотель (Aristotle, МЭӨ 384-322)  нь эртний Грекийн философич бөгөөд логик, ёс зүй, улс төр, шинжлэх ухаан, метафизик зэрэг олон салбарт онол боловсруулж, өрнөдийн философийн үндэс суурийг тавьсан. [7]  Стоицизм нь сэтгэлийн хяналт, хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх, ёс суртахуунтай амьдрах зарчмууд дээр тулгуурласан эртний Грекийн философийн сургаал юм. [8]  Сенека (Seneca, МЭӨ 4-МЭ 65) нь Ромын философич, улс төрч, зохиолч бөгөөд стоицизмын гол төлөөлөгчдийн нэг, хүний сэтгэлийн хяналт, амьдралын утга учир, шударга ёсны тухай сургаалуудаараа алдартай. [9]  Цицерон (Cicero, МЭӨ 106-43)  нь эртний Ромын улс төрч, философич, илтгэгч бөгөөд Бүгд найрамдах засаглал, хууль дээдлэх ёс, байгалийн хууль, хүний эрхийн үзэл санааг хөгжүүлсэн. [10]  Каракалла (Caracalla, 188-217)  нь Ромын эзэн хаан , цэргийн хатуу бодлого, харгис зан чанар, татварын шинэчлэлүүдээрээ алдаршиж түүхэнд бичигдсэн. [11]  Томас Жефферсон (Thomas Jefferson, 1743-1826)  нь АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалын гол зохиогч, ардчилал, хүний эрхийн үзэл санааг түгээгч улс төрч, философич байсан. [12]  Жон Локк ( John Locke, 1632-1704) нь жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, ардчилал, эрх чөлөө, хувь хүний эрхийг хамгаалах үзлийг дэвшүүлсэн Английн философич, “Либерализмын эцэг”. [13]  Абрахам Линкольн (Abraham Lincoln, 1809-1865)  нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Иргэний дайны үед улсыг нэгтгэн, ардчиллыг хамгаалсан удирдагч байв. [14]  1863 оны Боол чөлөөлөх тунхаглал нь бүх боолыг шууд чөлөөлөөгүй, зөвхөн Өмнөдийн босогч мужуудад хамаарч байжээ. [15]  Жереми Бентам (Jeremy Bentham, 1748-1832)  нь утилитаризмын онолыг хөгжүүлж, хууль зүйн реформ, нийгмийн ашиг тусыг дээдлэх зарчмыг чухалчилсан Английн философич, хуульч байв. [16]  Жон Остин (John Austin, 1790-1859)  нь хууль ёсны позитивизмын онолыг хөгжүүлж, хуулийг ёс суртахуунаас ангид, төрийн тогтоосон зайлшгүй дагаж мөрдөх команд гэж тайлбарласан Английн хуульч, философич байв. [17]  Эрх зүйн реализм ( Legal Realism ) нь хуулийг зөвхөн бичмэл дүрэм, хууль тогтоомж биш, харин шүүхийн шийдвэр, практик хэрэглээ, бодит нөхцөл байдлаар тодорхойлогддог гэж үздэг эрх зүйн онолын чиглэл юм. Энэ үзлийн дагуу шүүгчид хууль хэрэглэж буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тухайн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тайлбарлах ёстой гэж үздэг. [18]  Карл Маркс (Karl Marx, 1818-1883)  нь марксизмыг үндэслэж, ангийн тэмцэл, капитализмын шүүмжлэл, коммунист нийгмийн тухай сургаалыг хөгжүүлсэн Германы философич, эдийн засагч, улс төр судлаач байв. [19]  Томас Хоббс (Thomas Hobbes, 1588-1679) нь Левиафан  бүтээлдээ хүмүүс байгалийн байдалдаа хэрцгий, эмх замбараагүй амьдардаг тул хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага хэрэгтэй гэж үзсэн Английн философич байв. [20]  Жан-Жак Руссо (Jean-Jacques Rousseau, 1712-1778)  нь нийгмийн гэрээний онолыг хөгжүүлж, ардчиллын үндэс суурийг тавьсан, хувь хүний эрх чөлөө, иргэний тэгш эрхийг хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлсэн Франц-Швейцар философич байв. [21]  Жон Стюарт Милл (John Stuart Mill, 1806-1873)  нь либерализмын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд хувь хүний эрх чөлөө, үг хэлэх эрх, жендерийн тэгш эрхийг хамгаалахыг дэмжиж, утилитаризмын онолыг хөгжүүлсэн Английн философич, эдийн засагч байв. [22]  Жон Ролз (John Rawls, 1921-2002)  нь шударга ёсны онолыг хөгжүүлж, нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтын зарчмуудыг дэвшүүлсэн Америкийн улс төр, философийн сэтгэгч байв. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХүнийЭрх #ХүнийЭрхийнҮүслийнТухайОнол #ХүнийЭрхийнҮзэлБаримтлал #ХүнийЭрхийнТүүхэнХөгжил #МагнаХарти #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЖамЁсныЭрхийнОнол #Позитивизм #Марксизм #Либерализм #СоциалДемократҮзэлБаримтлал #НийгмийнГэрээнийОнол #ЖонЛокк #АНУынТусгаарТогтнолынТунхаглал #ФранцынХүнийБолонИргэнийЭрхийнТунхаглал #РомынЭрхЗүй #БуддынСургаал #КүнзийнСургаал #ШариатынХууль #ХристийнИтгэл #ВавилоныХууль #ХаммурапийнХууль #ТалеоныЗарчим #ЭрхЗүйнТогтолцоо #АрванХоёрХүснэгтийнХууль #Сократ #Аристотель #Платон

  • Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэг "Гэмт хэрэгт хамтран оролцох"

    Гэмт хэрэгт хамтран оролцох тухай ойлголт (англ. Participation in Crime , лат. Participatio criminis ) Эрүүгийн эрх зүйд аливаа гэмт хэргийг ганц хүн үйлддэггүй, ихэнх тохиолдолд хамтран үйлдэх, санаатайгаар бүлэглэх, эсвэл төлөвлөн зохион байгуулах хэлбэрээр илэрдэг. Ийм хамтын ажиллагааг гэмт хэрэгт хамтран оролцох (Participatio criminis) гэнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт энэ ойлголтыг нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ нь зөвхөн гэмт хэргийг гүйцэтгэсэн хүнд хариуцлага хүлээлгэх бус, түүнд дэмжлэг үзүүлсэн бүх оролцогчийг ялгах, хариуцлага оногдуулах үндэс болдог. 📽 Кино жишээ – Татар ажиллагаа (2010) Уг кинонд банкны ажилтан Тайвнаа шударга ёсыг хамгаалан байгууллагынхаа хууль бус үйлдлийг илчилснийхээ төлөө ажлаасаа халагддаг. Хүнд өвчтэй охиныхоо эмчилгээний зардлыг олж чадахгүйд хүрсэн тэрээр гурван найзын хамт банкны хууль бус мөнгийг хулгайлах “Татар ажиллагаа”-г төлөвлөн хэрэгжүүлдэг. Тайвнаа бол санаачлагч бөгөөд зохион байгуулагч (Organizer / Ordinator) ; Тулгаа нь хуучин цагдаагийн алба хаагч, хүч хэрэглэгчийн үүрэгтэй гүйцэтгэгч (Principal offender / Auctor principalis) ; Коля бол жолооч, зугтах ажиллагааг хариуцсан хамжигч (Accomplice / Socius criminis) ; Гялбаа нь мэдээлэл, дохиоллын системийг нэвтрэн орох хакер, техникийн хамжигч. Тэдний гэмт хэргийн оролцоо, үүргийн хуваарилалт нь хамтран оролцох бүрэлдэхүүнийг бүхэлд нь харуулсан Монголын кино бүтээл юм. Гэмт хэргийг санаатайгаар, эрсдэл хүлээн байж, хамтран гүйцэтгэж буй энэхүү дүрслэл нь Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан зохион байгуулалттай гэмт хэргийн кино жишээ болно. Гэмт хэрэгт хамтран оролцохын үндсэн нөхцөл Хоёр буюу түүнээс олон хүн санаатайгаар нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ. Энэ нь урьдчилан үгсэн тохиролцсон байж болно, эсвэл үйлдэл дундуур санаа нийлэх хэлбэрээр ч явагдаж болно. Хамтран оролцогчдын ангилал Эрүүгийн хуульд хамтран оролцогчдыг дараах байдлаар ангилдаг. Үүнд: Гүйцэтгэгч (англ. Principal offender , лат. Auctor principalis ) Гэмт хэргийг биечлэн үйлдсэн этгээд бөгөөд ганцаараа, эсвэл бусадтай хамт бүлэглэн гүйцэтгэж болно. Мөн бусдыг ашиглан (насанд хүрээгүй хүн, мал, хэрэг хариуцах чадваргүй этгээд) үйлдүүлсэн тохиолдолд ч гүйцэтгэгчид тооцно. 📸 Бодит жишээ – Жеффри Дамер (Jeffrey Dahmer) АНУ-ын түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин Жеффри Дамер нь 1978–1991 оны хооронд 17 залуу, өсвөр насны эрэгтэй хүнийг хүчиндэж, амь насыг нь хороосон гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг бүрээ бие даан гүйцэтгэсэн, хохирогчдыг урьдчилан төлөвлөж сонгон, гэртээ аваачин хэрэг үйлддэг байсан нь гэмт хэрэгт гүйцэтгэгчийн сонгодог жишээ болж байна. Энэхүү хэргийн онцлог нь ямар нэгэн хамжигч, зохион байгуулагч байгаагүй, бүх ажиллагаа Дамерийн санаачилга, төлөвлөлт, үйлдлээр хэрэгжсэнд оршино. Түүний эсрэг хэрэгт эрүүгийн хариуцлага оногдож, бүх насаар нь хорих ял оноосон нь эрүүгийн эрх зүйн хувьд бие даан үйлдсэн гүйцэтгэгчийн хариуцлагыг илэрхийлдэг. Зохион байгуулагч (англ. Organizer , лат. Ordinator ) Гэмт хэргийг төлөвлөж, удирдаж, хэрэгжүүлэхэд чиглэл өгдөг, үүргийг хуваарилдаг этгээд. Тэднийг мөн гүйцэтгэгчид тооцдог. 📽 Кино жишээ – Fast & Furious цуврал Доминик Торетто болон түүний баг олон улсын хууль бус авто уралдаан, хулгай, хакер ажиллагаанд оролцдог. Дом нь багийн толгойлогч, төлөвлөгч, үүрэг хуваарилагч, техник-тактикийн шийдвэр гаргагч байдлаар оролцдог. Энэ нь түүнийг эрүүгийн эрх зүйн үүднээс зохион байгуулагч гэж үзэхэд бүрэн нийцнэ. Жишээлбэл, Fast Five (2011) ангид Дом багийн гишүүдээ Риогийн цагдаагийн байрыг тонон дээрэмдэх ажиллагаанд татан оролцуулж, үүрэг хариуцлага хуваарилж, бүх ажиллагааг ахлан удирддаг. Хэдийгээр тэр өөрөө зарим үед шууд оролцохгүй ч багийн гишүүдийн үйлдэл бүр түүний зохион байгуулалт, удирдлага дор явагдаж байгаа нь эрүүгийн хуульд заасан зохион байгуулагчийн хэлбэрт бүрэн хамаарна. Хатгагч (англ. Instigator , лат. Instigator ) Бусдыг гэмт хэрэг үйлдэхийг санаатайгаар өдөөсөн, уруу татсан, урамшуулсан хүнийг хэлнэ. Хөлсөөр бусдыг гэмт хэрэгт татсан ч хамрах ба хатгалтаар үйлдсэн бол хатгагч нь бараг ижил ял хүлээнэ. 📽 Цувралын жишээ – Penthouse (2020–2021) Penthouse цувралд Чу Дан Тэ хэмээх дүр нь өөрийн ашиг сонирхол, эрх мэдлээ хамгаалахын тулд бусдыг хуурч, дарамталж, уруу татан гэмт хэрэг үйлдүүлэх олон тохиолдол гардаг. Тэрээр өөрийн гараар хэрэг гүйцэтгэдэггүй боловч бусдыг хатгаж, сэдэл өгч, үр дүнг нь өөртөө ашигтайгаар зохион байгуулдаг. Жишээлбэл, тэрээр охиноо хамгаална хэмээн эхнэрээ амиа хорлоход хүргэх, хөрөнгөтэй хөршийн эсрэг гүтгэлэг тараах, сөрөг этгээдийг баримтаар шахах зэргээр биечлэн оролцоогүй ч бусдыг гэмт хэрэгт хутгасан үйлдлүүд нь эрүүгийн эрх зүйд хатгагчийн хэлбэрт хамаардаг. Ийм нөхцөлд хатгагч нь гүйцэтгэгчтэй адил хариуцлага хүлээдэг бөгөөд үйлдэл хийхийг санаатайгаар өдөөсөн, дэмжсэн нь нотлогдох л юм бол ял оногдуулах үндэслэл болно. Хамжигч (англ. Accomplice , лат. Socius criminis ) Бусдын үйлдлийг дэмжсэн, хэрэгт оролцох нөхцөлийг бүрдүүлсэн этгээдийг хэлнэ. Хамжигч гэдэг нь гэмт хэрэгт оролцсон ч гүйцэтгээгүй, тусалсан үйлдлээр оролцсон этгээдийг илэрхийлнэ. 📽 Кино жишээ – The Town (2010) Жим гэгч нь банкны дээрэмд оролцохдоо галт зэвсэг, машин зохион байгуулах үүргийг хүлээдэг. Энэ нь хамжигчийн үйлдэл болж байна. Бүлэглэн гүйцэтгэх ба зохион байгуулалттай гэмт бүлэг (англ. Organized crime group , лат. Societas criminis ) Хэрэв гэмт хэргийг урьдчилан тохиролцсон, тогтвортой бүтэцтэй, гурваас дээш хүн хамтарч үйлдсэн бол зохион байгуулалттай гэмт бүлэгт тооцно. 📽 Кино жишээ – Now You See Me (2013) Илбэчдийн баг олон улсын хуулийн байгууллагыг хуурч, банк дээрэмддэг. Тэдний тогтвортой бүтэц, үүрэг бүхий хамтрал нь зохион байгуулалттай бүлгийн сонгодог жишээ юм. Зөрж гүйцэтгэх ойлголт (англ. Excess by perpetrator , лат. Excesso criminis ) Гүйцэтгэгч хамсаатнуудын төлөвлөөгүй, тохироогүй өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бусад оролцогчид хариуцлага хүлээхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт нь зөвхөн нэг этгээдийн буруугийн тухай асуудал бус, хамтран ажилласан оролцогч бүрийн үүрэг, оролцооны зэргээс хамааран ялгаатай хариуцлага хүлээлгэх чухал суурь ойлголт юм. Энэ нь эрүүгийн бодлогын хувьд урьдчилан сэргийлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хууль зүйн нарийн зохицуулалт мөн. Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэг "Гэмт хэрэгт хамтран оролцох" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #Зүйлчлэл #ГэмтХэрэгтХамтранОролцох #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтХэргийнГүйцэтгэгч #ХуулийнЭтгээд #ГэмтХэргийнЗохионБайгуулагч #ГэмтХэргийнХатгагч #ГэмтХэргийнХамжигч #ЗөржГүйцэтгэх #БүлэглэнГүйцэтгэх #ЗохионБайгуулалттайГэмтБүлэг #ГэмтХэрэг #АшигОлохЗорилго #УрьдчиланНэгдэх #Үйлдэл #ЭсҮйлдэхүй #Ял #ҮүрэгОролцоо #ЯлаасЧөлөөлөх #ГэмтХэргийгУдирдах  #Сумсумци #ЯлХөнгөрүүлэх #ГэмтХэргийгИлрүүлэхэдТуслалцааҮзүүлэх #ГэмтХэргийнТалаарМэдээлэлӨгөх #ЭрхБүхийБайгууллагатайХамтранАжиллах #СанаатайНэгдэжГэмтХэрэгҮйлдэх #ЗохионБайгуулалттайГэмтБүлгийнГишүүн

  • Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэг "Гэмт хэрэг"

    Гэмт хэргийн тухай ойлголт (англ. Concept of Crime , лат. Conceptum criminis ) Эрүүгийн эрх зүй (англ. Criminal law , лат. Ius criminale ) нь хүний эрх, нийгмийн дэг журмыг хамгаалах зорилготой хууль зүйн салбар бөгөөд энэхүү салбарын үндсэн ухагдахуун бол яах аргагүй гэмт хэрэг (англ. Crime , лат. Crimen ) юм. Гэмт хэрэг нь аливаа хүн, байгууллага, эсвэл нийгмийн эсрэг чиглэсэн, хуульд зөрчигдсөн, гэм буруутай, нийгэмд аюултай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг хангасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн тодорхойлсон нь энэ ойлголтын хууль зүйн суурийг илэрхийлж байна. Үүн дээр үндэслэн гэмт хэрэг нь хэд хэдэн үндсэн шинжээр тодорхойлогдоно. Үүнд: Нийгмийн аюултай шинж (англ. Social danger , лат. Periculum socialis ) Гэмт хэрэг нь тухайн үйлдэл буюу эс үйлдэхүй нь хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, төрийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хор хохирол учруулах эсвэл бодит аюул дагуулах эрсдэлийг агуулсан байдлыг хэлнэ. Энэ нь гэмт хэргийн объектив шинж бөгөөд нийгмийн дэг журамд нөлөөлөх байдал нь хамгийн гол шалгуур болдог. Гэм буруу (англ. Guilt , лат. Culpa / Mens rea ) Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохын тулд тухайн үйлдлийг хийсэн этгээд нь гэм буруутай байх шаардлагатай. Гэм бурууг дараах хэлбэрээр ангилна. Үүнд: Санаатай гэм буруу (Intentional guilt / Dolus) : тухайн хүн үйлдлийн хууль бус байдлыг ухамсарлаж, зориудаар хэрэгжүүлсэн тохиолдол. Болгоомжгүй гэм буруу (Negligent guilt / Negligentia) : хор уршгийг урьдчилан тооцох боломжтой байсан ч мэдэлгүйгээр үйлдэл хийсэн тохиолдол. Холимог хэлбэр (Mixed form of guilt) : санаатай үйлдлээс болгоомжгүй хор уршиг үүссэн тохиолдол. Эдгээр нь гэм буруугийн зарчимтай (Presumption of innocence / Praesumptio innocentiae) уялдаж, зөвхөн буруутай этгээд л эрүүгийн хариуцлагад татагдах ёстойг баталгаажуулдаг. Хууль зүйн үндэслэл (англ. Legality , лат. Principium legalitatis ) Гэмт хэрэгт тооцогдох аливаа үйлдэл нь зөвхөн Эрүүгийн хуульд урьдчилан тодорхой заагдсан байх ёстой. Хуульгүйгээр гэмт хэрэг, ял гэж үгүй буюу “Nullum crimen, nulla poena sine lege” гэсэн зарчим нь эрүүгийн эрх зүйд зайлшгүй мөрдөгдөх хэм хэмжээ юм. Энэ нь хууль зүйн тодорхой байдал, иргэний эрх хамгааллын чухал баталгаа болдог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх (англ. Criminal liability , лат. Responsabilitas criminalis ) Гэмт хэрэгт тооцогдох аливаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл (англ. Punishment , лат. Poena ) оногдуулах нөхцөлийг хангасан байх ёстой. Шүүх байгууллага нь энэ үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах бөгөөд энэ нь хууль ёсны тогтолцооны үндэс суурийг бүрдүүлдэг. Гэмт хэргийн бүтэц ба төрөл Гэмт үйлдэл, эс үйлдэхүй (англ. Act or omission , лат. Actus reus ) Гэмт хэрэг нь зөвхөн хийгдсэн үйлдэл (commission) бус, хийх ёстой байсан үүргээс татгалзсан эс үйлдэхүй (omission) ч байж болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд нийцэж буй эсэхээр үнэлэгддэг. Хэрэв олон удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байвал ү ргэлжилсэн гэмт хэрэг ; нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинж илэрч байвал нийлмэл гэмт хэрэг гэж үзнэ. Хохирол, хор уршиг (англ. Harm and consequence , лат. Damnum et effectus ) Гэмт хэргийн үр дагавар нь бодит хохирол болон нийгэмд учруулсан хор уршгаар илэрнэ. Монгол Улсын Эрүүгийн хуульд хохирлын хэмжээг мөнгөн нэгжээр тодорхойлсон бөгөөд “бага”, “их”, “үлэмж” гэх ангиллыг шүүх үнэлгээний үндэслэл болгодог. Гэмт хэргийн ангилал (англ. Classification of crimes ) Гэмт хэргийг ял шийтгэлийн шинж чанараар хоёр ангилна. Үүнд: Хөнгөн гэмт хэрэг (Minor crime) : хорих ялын дээд хэмжээ 5 жилээс доош, эсхүл хорих ял заагаагүй. Хүнд гэмт хэрэг (Serious crime) : хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш. Гэмт хэрэгт бэлтгэх, завдах, татгалзах Бэлтгэх (Preparation) : хэрэг үйлдэх зорилгоор зэвсэг бэлтгэх, зохион байгуулалт хийх зэрэг үйлдэл. Завдах (Attempt / Conatus) : гэмт хэрэг үйлдэхээр санаатай эхэлсэн ч гүйцэтгээгүй тохиолдол. Татгалзах (Voluntary refusal) : этгээд сайн дураар гэмт хэргийг төгсгөхөөс татгалзсан бол хариуцлагаас чөлөөлөгдөж болно. Гэмт хэрэг гэдэг нь хууль зүйн үүднээс тодорхой шинж чанартай, нийгэмд хор хохиролтой, буруутай үйлдэл бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татагддаг. Түүний бүтэц, нөхцөл, үр дагаврыг оновчтой ойлгох нь эрүүгийн бодлого боловсруулах, хүний эрхийг хамгаалах, шударга шүүхийн тогтолцоог хэрэгжүүлэх суурь болдог. Иймд гэмт хэргийн тухай ойлголт нь зөвхөн хууль зүйн ухагдахуун бус, нийгмийн шударга ёс, итгэлцлийн чухал илэрхийлэл юм. Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэг "Гэмт хэрэг" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #ГэмтХэрэг #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмБуруу #ГэмтХэргийнТухайОйлголт #ГэмтҮйлдэл #ГэмтЭсҮйлдэхүй #ГэмБуруу #ГэмБуруугийнХолимогХэлбэр #ГэмтХэргийнХохирол #ГэмтХэргийнХорУршиг #ГэмтХэргийнАнгилал #ГэмтХэрэгҮйлдэхээрЗавдах #ГэмтХэрэгҮйлдэхээсТатгалзах #НийгэмдАюултайГэмБуруутайҮйлдэл #НийгэмдАюултайГэмБуруутайЭсҮйлдэхүй #Хохирол #ХорУршиг #ЭрүүгийнХуулийнЕрөнхийАнги #ЭрүүгийнХуулийнТусгайАнги #БолгоомжгүйҮйлдэл #БолгоомжгүйЭсҮйлдэхүй #ҮргэлжилсэнГэмтХэрэг #ХэдХэдэнГэмтХэрэг #СанаатайГэмБуруу #БолгоомжгүйГэмБуруу #ХохироХорУршигтЗориудХүргэх #БолгоомжгүйГэмтХэрэг #ГэмтХэргийнШинж #ЯлынТөрөл #ЯлынХэмжээ #НоцтойХохиролХорУршиг #ИхХэмжээнийХохирол #ҮлэмжХэмжээнийХохирол #БагаХэмжээнийХохирол #ХохирлыгНөхөнТөлүүлэх #ХорУршгийгАрилгах #НөхөнТөлөхТөлбөрийнМөнгөнДүн #Шүүх #ЭрүүгийнШүүх #ХүндГэмтХэрэг #ХөнгөнГэмтХэрэг #ЯлынДээдХэмжээ #ХорихЯл #ЯлынДоодХэмжээ #ГэмтХэрэгҮйлдэхэдБэлтгэх #ГэмтХэргийгТөгсгөжЧадаагүйНөхцөлБайдал #ГэмтХэрэгҮйлдэхээрЗавдах #ГэмтХэргийгТуйлдНьХүргэх #ЭрүүгийнХариуцлага

  • Эрүүгийн хууль 1 дүгээр бүлэг "Нийтлэг үндэслэл"

    Эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг Эрүүгийн эрх зүй нь хүн төрөлхтөн олон зуун жилийн турш бий болгож ирсэн хамгийн үнэ цэнтэй нийгмийн үнэт зүйлс болох хүний амь, эрх чөлөө , нэр төр , нийтийн аюулгүй байдал зэрэг эрх ашигт халдсан гэмт үйлдэлд хариу өгөх, нийгмийг хамгаалах зорилготой эрх зүйн салбар билээ. Эрүүгийн эрх зүй нь зөвхөн гэмт хэргийн эсрэг тэмцэх төдийгүй, хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, нийгмийн дэг журам, шударга ёсны зарчим, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах томоохон үүргийг хүлээдэг. Эрүүгийн эрх зүйн зорилго Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь эрүүгийн хууль тогтоомжийн үндсэн зорилго юм. Тодруулбал, хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, хувийн өмчөө хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах, нийгмийн шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх зэрэг эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх замаар нийгмийн тогтвортой байдлыг хангах нь энэхүү зорилгоор тодорхойлогдоно. Эрүүгийн эрх зүйн чиг үүрэг Эрүүгийн эрх зүйн чиг үүргийг дараах байдлаар томьёолж болно: Хамгаалах чиг үүрэг : Хүний эрх, хувь хүний болон нийтийн аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалж, тэдгээрт учирч болох хохирлыг бууруулах; Урьдчилан сэргийлэх чиг үүрэг : Гэмт хэрэг гарахаас сэргийлэх бодлого боловсруулах, гэмт үйлдэл хийхийг үл зөвшөөрөх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх; Хариуцлагын чиг үүрэг : Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, түүний хор уршгийг засах; Нийгмийн ашиг сонирхлыг хангах : Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах; Гэм буруутай этгээдийг ялгах : Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлох замаар хууль ёсны хариуцлага хүлээлгэх. Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчимтай уялдсан чиг хандлага Эрүүгийн хууль нь “гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд зайлшгүй хариуцлага хүлээлгэх”, “хууль зөрчсөн этгээдийг зөв ялган шийтгэх”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг зарчмыг хэрэгжүүлдэг. Ингэснээр гэмт хэргийн эсрэг үр дүнтэй тэмцэл явуулахын зэрэгцээ, гэм буруугүй хүнийг хамгаалж, эрүүгийн хариуцлагыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр, заасан журмын дагуу оногдуулна. Эрүүгийн эрх зүй нь зөвхөн шийтгэл оногдуулах хэрэгсэл бус, харин хүний эрх, нийгмийн ашиг сонирхол, төрийн аюулгүй байдал, шударга ёсны баталгаа юм. Тиймээс эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимтай нягт уялдаатай бөгөөд ардчилсан төр, эрх зүйт нийгмийн суурь үндсийн нэг болж байна. "Эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг" сэдвийн хүрээний нэр томьёо, ойлголт, тайлбар Нэр томьёо, ойлголт Тайлбар Англи / Латин нэр Эрүүгийн эрх зүй Гэмт хэрэг болон түүнд оноох ялын тухай, хүний эрх, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах талаар судалдаг салбар эрх зүй. Criminal law (Ius criminale) Эрүүгийн хариуцлага Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял оногдуулах хуулийн үр дагавар. Criminal liability (Criminal responsibility) Зорилго Эрүүгийн эрх зүйн эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалт юунд чиглэж байгаа тухай ерөнхий чиглэл. Purpose / Aim Чиг үүрэг Эрүүгийн эрх зүйг хэрэгжүүлэх, хамгаалах, хяналт тавих бодит үүргүүд. Function / Role Гэмт хэрэг Эрүүгийн хуульд хориглосон, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эсвэл эс үйлдэхүй. Crime (Crimen) Урьдчилан сэргийлэх Гэмт хэрэг гарахаас сэргийлэх, дахин үйлдэгдэх эрсдэлийг бууруулах зорилготой арга хэмжээ. Prevention (Crime prevention) Гэм буруутай этгээдийг ялгах Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хууль зүйн үндэслэлээр бусдаас ялган тогтоох. Identification of the offender / Distinction of criminal liability Нийтийн ашиг сонирхол Улс, нийгэм, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг хандлага. Public interest Хүний эрх Хүн бүрд төрөлхөөс заяасан эрх, эрх чөлөө. Human rights (Iura humana / Human rights) Эрүүгийн хууль Гэмт хэрэг болон ялын төрөл, хэмжээ, хариуцлагын тухай хууль. Criminal code (Codex criminalis) Гэмт хэрэгт хариу үйлдэл үзүүлэх Гэмт үйлдэлд эрүүгийн арга хэмжээгээр хариу өгөх, шийтгэх үйл явц. Criminal response / Reaction to crime Ял Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэл. Punishment (Poena) Шударга ёс Эрүүгийн эрх зүйн үндсэн үнэт зүйл, хууль ёсны хариуцлагыг зөв хэрэглэх зарчим. Justice (Iustitia) Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Гэмт хэрэг шалгах, прокурорт шилжүүлэх, шүүхээр хэлэлцэх зэрэг процесс. Criminal procedure Нотлох баримт Хэрэгт хамааралтай үнэн зөв мэдээлэл, баримт бичиг, гэрчийн мэдүүлэг гэх мэт. Evidence (Probatio) Эрүүгийн хууль 1 дүгээр бүлэг "Нийтлэг үндэслэл" Эрүүгийн хууль #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХуулийнЗорилго #ЭрүүгийнХуулийнЗарчим #ШударгаЁсныЗарчим #ГэмБуруугийнЗарчим #ЭрүүгийнХуулийнҮйлчлэхНутагДэвсгэр #ЭрүүгийнХуулийнҮйлчлэхХугацаа #ЭрүүгийнХуулийгБуцаанХэрэглэх Эрүүгийн эрх зүйн зарчим Хууль ёсны зарчим (англ. Principle of Legality , лат. Principium legalitatis ) нь аливаа хүнийг гэмт хэрэгт тооцох, шийтгэх үндэс нь зөвхөн өмнө нь хуульд тодорхой заасан, хэрэглэх боломжтой, тодорхой, нэг утгатай хэм хэмжээнд үндэслэсэн байх ёстой гэсэн эрх зүйн суурь зарчим юм. Өөрөөр хэлбэл, “хуульд заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, хуульд заагаагүй ялыг оногдуулахгүй” гэсэн зарчмыг илэрхийлдэг. Энэ нь хүний эрхийг дээдэлсэн, шударга, урьдчилан тодорхойлогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх чухал үүрэгтэй. Түүхэн талаасаа уг зарчим нь XVIII зууны Европын эрх зүйн шинэчлэлийн үеэс эхтэй бөгөөд Францын 1789 оны Хүний болон иргэний эрхийн тунхаглалд “Ял нь зөвхөн хуулиар тогтоогдсон тохиолдолд оногдоно” хэмээн тусгагдсан байдаг. Мөн Германы эрх зүйд “хуульгүйгээр гэмт хэрэг, ял гэж үгүй” буюу “nullum crimen, nulla poena sine lege” гэсэн латин зарчмыг баталгаажуулсан нь орчин үеийн эрүүгийн хууль тогтоомжийн үндэс болсон. Энэ зарчим нь хожим нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын эрүүгийн эрх зүйн гэрээ хэлэлцээрүүдэд ч тусгагдсан байдаг. Монгол Улсын хувьд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар баталгаажсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөвхөн хуульд тулгуурлах ёстой гэж заасан. Иймд хууль ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэдэг нь хүнийг хуульд заагаагүй үндэслэлээр яллахгүй байх, хууль хэрэглэхдээ гэнэтийн байдлаар хэн нэгэнд хохирол учруулахгүй байх, эрх зүйн тодорхой байдал, итгэлцлийг хангах суурь нөхцөл болно. Энэ нь эрх зүйт төр, хүний эрхийн хамгааллын үндсэн баталгаа юм. Шударга ёсны зарчим (англ. Principle of Justice , лат. Iustitia ) нь эрх зүйн тогтолцооны хамгийн үндсэн тулгуур ойлголтын нэг бөгөөд хүн бүрд тэгш боломж, шударга шийдвэр, хуулийн өмнө ижил байдал олгох зарчмыг илэрхийлдэг. Уг зарчмын гол агуулга нь нийгэмд шударга байдал тогтоох, зөв бурууг ялгах, шударга хариуцлага оногдуулах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэнэ. Энэ нь хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гаргах бүхий л түвшинд мөрдөгдөх ёстой үндсэн үнэт зүйл юм. Түүхэн талаасаа шударга ёсны ойлголт эртний Грекийн философич Аристотелийн "Байгаа зүйлд нь тохирсон зүйлийг өг" гэсэн сургаалаас эхтэй. Ромын эрх зүйд шударга ёс буюу Iustitia нь иргэн, төрийн хоорондын харилцаанд эн тэнцүү хандлагыг илэрхийлдэг байсан бол хожим нь Христ итгэлийн шашны ёс суртахууны ойлголттой уялдан гүнзгийрсэн. Орчин үеийн эрх зүйд шударга ёс нь хууль дээдлэх зарчим, хүний эрхийн хамгаалалт, нийгмийн шударга хуваарилалт зэрэг үзэл баримтлалтай салшгүй холбоотойгоор хэрэглэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд шударга ёсыг төрийн үйл ажиллагааны зарчим гэж тодорхойлсон бөгөөд бүх шатны хууль тогтоох, шүүхийн байгууллага шударга ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь зөвхөн эрүү, иргэн, захиргааны хэрэг шийдвэрлэхэд хамаарахгүй, мөн хууль тогтоомж боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын түвшинд ч баримтлагдах ёстой зарчим юм. Шударга ёсны зарчим нь хууль ёсны шийдвэрт иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэм буруугийн зарчим (англ. Presumption of innocence , лат. Praesumptio innocentiae ) нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим бөгөөд тухайн этгээдийг гэм буруутайг нь нотолж шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй цагт гэм буруугүйд тооцох ёстой гэсэн агуулгатай. Энэ зарчим нь Ромын эрх зүйн уламжлалаас гаралтай бөгөөд орчин цагийн эрх зүйд хүний эрхийн суурь ойлголт болон хөгжсөн. Түүхэн үүднээс авч үзвэл, энэ зарчим нь Европын хууль зүйн уламжлалд хүчтэй суурьшсан бөгөөд 1789 оны Францын хүний болон иргэний эрхийн тунхаглал, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын баримт бичигт баталгаажсан байдаг. Монгол Улсын хувьд гэм буруугийн зарчим нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” хэмээн тодорхой тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ зарчмыг мөрдөх ёстой бөгөөд прокурор, мөрдөгч, шүүгч зэрэг бүх этгээд тухайн хүний гэм бурууг нотлох үүрэгтэй байдаг. Харин сэжигтэн, яллагдагч нь өөрийгөө буруугүй гэдгээ нотлох үүрэг хүлээдэггүй нь гэм буруугийн зарчмын гол утга юм. Энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хамгаалах төдийгүй хууль ёсны процессын шударга байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Хэрэв гэм буруугүй хүнийг ялласан бол энэ нь шударга ёсонд нийцэхгүй, эрх зүйн тогтолцоонд итгэх итгэлийг алдагдуулдаг. Тиймээс гэм буруугүйн зарчим буюу Praesumptio innocentiae нь ардчилсан, эрх зүйт төрийн гол тулгуур бөгөөд шүүх эрх мэдэл, хуулийн засаглалын үндсэн баталгаа юм.

  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим

    Энэхүү нийтлэлийг бичиж эхлэхдээ манай улсад 90 гаруй жил ноёрхсон төрийн дэглэмийн талаар эргэцүүлэв. ЗХУ-н нөлөөгөөр тогтсон байсан тоталитар дэглэм нь захиргаадалтад суурилсан, дарангуйлал бүхий тогтолцоо билээ. Энэ талаар зохиолч Жорж Оруэлл “Амьтны ферм” номдоо хошигносон өнгө аясаар, амьтдаар төлөөлүүлэн тухайн үеийн эрх баригчдыг болон тогтолцоог тод томруун өгүүлэн шүүмжилсэн байдаг (Оруэлл) . Фермерийн амьтад, эзэн дарангуйлагчийн эсрэг бослого өдөөж, эрх тэгш, шударга ёсны зарчимд тулгуурласан засгийг байгуулдаг ч, тун удалгүй хяналтыг авсан гахайнууд “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээсэн зарчмыг “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болгон өөрчилдөг. Манай улсад өнгөрсөн үеийн тогтсон сэтгэлгээ ул мөрөө үлдээсэн гэж хэлбэл буруутахгүй байх. “Амьтны ферм” номд гардаг шиг өнөөг хүртэл төрийн эрх барьж буй этгээдүүд дур зоргоороо, хэн нэгэнд, эсвэл бүлэгт давуу байдал олгох шийдвэр гаргадаг явдал гардаг. Үүнээс үүдэлтэйгээр, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломж боогдож, алдагдаж байна. Эрх зүйн тогтолцоо , тэр дундаа хууль тогтоомж дүрэм журам практикт хөрсөн дээр буусан байхыг тулд эрх зүйт төрийн зарчмууд, зүй зохистой соёл, нийтийн сэтгэлгээний өөрчлөлт чухал билээ. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо нь нүүдэлчдийн ёс заншил, социализмын үе, орчин цагийн ардчилсан засаглал зэрэг янз бүрийн эх сурвалжийн нөлөөгөөр түүхийн туршид томоохон өөрчлөлтийг туулж ирсэн. Өнөөгийн манай улсын засаглалын ноён нуруу нь төрийн бодлого, зохицуулалтын шударга, үр дүнтэй хэрэгжилтийг хангадаг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм. Шударга ёс, ил тод, хариуцлагатай байх зарчимд үндэслэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүний эрхийг хамгаалж, хууль дээдлэх зарчмыг баримталдаг. Энэхүү ажлыг бичихдээ, хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд, тэдгээрийг англи, латин хэл дээр илэрхийлсэн дүйцэх хийгээд нийцэх зарчмуудтай зэрэгцүүлэн, орчин цагийн хууль зүйн гол агуулгын тайлбарыг судалсан болно. Түүнчлэн, жишээ сэлтээр баяжуулан өөрийн дүгнэлт үзэл бодлоо илэрхийлэн буулгав. Хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл Хуулийн зарчмуудын үүсэл гарлыг судалж үзвэл, хуулийн аливаа зарчим нь хэм хэмжээний адил олон зуун жилийн түүхтэй ба эртний эрх зүйн уламжлал, философийн үзэл баримтлалаас улбаатай. Тухайлбал, Месопотами, Эртний Египет, Грек, Ром зэрэг соёл иргэншилд хуулийн дагуу бүх хүнд адил тэгш хандах зорилготой, шударга ёсны тухай ойлголтуудыг агуулсан эрх зүйн анхан шатны тогтолцоог боловсруулжээ. Ромын эрх зүй , ялангуяа иргэний эрх зүй “ius civile” хэмээх ойлголт нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын зарим үндэс суурийг тавьсан (Х.Сэлэнгэ)   (Д.Баярсайхан) . Ромын эрх зүйн сэтгэлгээ нь эрх зүйн байдал, хөрөнгө чинээнээс үл хамааран бүх иргэнд тэгш үйлчлэх ёстой гэсэн санааг гаргасан байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн үндэс суурь баримт бичгийн нэг болох Магна Харти 1215 нь хаан хуульд захирагддаг, хааныг оролцуулаад хүн бүр хуулийн дагуу адил тэгш, шударга ёсыг эдлэх эрхтэй гэсэн зарчмыг баталсан [1] (Ж.Цэцэгмаа) . Сэргэн мандалтын үеийн Жон Локк, Жан-Жак Руссо, Монтескье зэрэг сэтгэгч хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх тухай үзэл санааг улам хөгжүүлсэн. Тэд нийгмийн байдал болон бусад хүчин зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж үзжээ. Улс төрийн философийг үндэслэгчдийн нэг Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваарилах зарчмыг тодорхойлсон нь иргэний эрх чөлөө, төр хоорондын харилцааг зохицуулах хамгийн оновчтой шийдэл төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх явдлаас сэргийлдэг гэжээ (Монтескье) . Хуулийн зарчмуудыг төлөвшүүлэхэд философийн онолууд бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Платон, Аристотель, Цицерон зэрэг сэтгэгч шударга ёс, байгалийн хууль, төрийн үүргийн тухай ойлголтуудыг судалж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлэхэд нөлөөлжээ (Платон)   (Аристотель) . Үүний сацуу, эрт дээр үеэс нийгмийн ёс суртахууны зан байдал, шударга ёс, хувь хүмүүсийн эрх, үүргийн талаар сургаалууд хүн төрөлхтний шашны болон ёс суртахууны үнэт зүйлс болж, шударга, үнэнч байдал, хүний нэр төрийг хүндэтгэх зэрэг эрх зүйн зарчим, хэм хэмжээг төлөвшүүлсэн байдаг. Эрх зүйн янз бүрийн уламжлал, тогтолцоо нь түүх, соёл, институтийн нөхцөл байдалд тулгуурлан өөр өөрийн гэсэн зарчмуудыг боловсруулсан байдаг. Английн эрх зүйн уламжлалаас үндэслэсэн эрх зүйн тогтолцоо нь шүүхийн жишигт тулгуурлан цаг хугацааны явцад эрх зүйн зарчмуудыг хөгжүүлсэн бол, Европын олон оронд дэлгэрсэн, Ромын эрх зүйн нөлөөнд автсан эрх зүйн тогтолцоо нь хууль, дүрэмд эрх зүйн зарчмуудыг нэгтгэжээ. Исламын хууль, зан заншлын эрх зүй зэрэг бусад эрх зүйн тогтолцоо ч өвөрмөц зарчим, дүрэмтэй байдаг (Д.Баярсайхан) . Олон улсын эрх зүй, хүний эрхийн зарчмуудын хөгжил нь дэлхийн хэмжээнд эрх зүйн тогтолцоонд чухал нөлөө үзүүлжээ. Олон улсын гэрээ, конвенц, тунхаглал нь хүний эрхийг хамгаалах, улс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх, дэлхийн хамтын ажиллагааг дэмжих хэм хэмжээ, стандартыг тогтоосон байдаг (НҮБ-ын Ерөнхий Ассамблей) . Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсан тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг зарчим нь дотоодын эрх зүйн тогтолцоонд нөлөөлдөг. Хуулийн зарчмуудын гарал үүсэл нь хүн төрөлхтний түүх, философи, шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, эрх зүйн эх сурвалжаас үндэслэсэн олон талт шинж чанартай ба нийгэм, соёл, улс төрийн нөхцөл байдлын улмаас хувьсан, цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дасан зохицож, нийгмийн үнэт зүйл, шударга ёсны талаарх ойлголтыг бүрэлдүүлжээ. Онолын хувьд зарчим нь нэг талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн, хуваагдах боломжгүй, тодорхой, ойлгомжтой, хоорондын зөрчилгүй, цогц тогтолцоог дэмжсэн байхыг зорьдог (Д.Сүнжид) . Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нь захиргааны эрх зүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёс, сайн засаглалын зарчмаас эхтэй. Хуулийн зарчмууд нь төрийн үйл ажиллагаа нээлттэй, шударга, хуулийн дагуу, хариуцлагатай, олон нийтийн оролцоог ханган явагдах ёстой гэсэн үндсэн ойлголтыг тусгадаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хөгжүүлэхэд Австри, Америкийн хуульч, философич, эрх зүйн позитивизмын онолын төлөөлөгч Ханс Кельзен онолын томоохон хувь нэмэр оруулсан. Тэрээр өргөн хүрээтэй эрх зүйн онолуудыг тусгаж, хуулийн тогтолцооны хүрээнд захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээ, эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хяналт, формализм ба эрх зүйн позитивизм, шүүхийн хараат бус байдал, эрх зүйн тодорхой байдлын үүргийг тодорхойлсон билээ  (Кельзен) . Хууль дээдлэх ёс, ардчилсан засаглал, хүний эрх зэрэг нь хуулийн зарчмуудын онолын үндэслэл болж, процессын шударга байдал, хариуцлага, хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг. Хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны байгууллагууд тогтолцоог хууль ёсны, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулж, төр олон нийтэд итгэлийг төрүүлдэг. Эрх зүйн зарчмуудын гарал үүсэл, онолын үндэслэлийн талаар эсрэг тэсрэг үзэл бодол, шүүмжлэл байдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хуулийн зарчмууд онолын хувьд үнэ цэнтэй хэдий ч соёл, нийгэм, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж практикт хэрэглэхэд бэрхшээлтэй тулгардаг гэж зарим судлаачид үздэг. Түүнчлэн, хуулийн зарчмуудыг тууштай бус тайлбарлаж, хэрэглэх нь ялгааг бий болгож болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль зүйн зарчмуудыг прагматик асуудал, нийгмийн үнэт зүйлс зэрэг бусад хүчин зүйлээс хэдий хэмжээнд чухалчлан авч үзэх талаар эрдэмтэд өөр өөр байр суурьтай байдаг. Эдгээр ялгаатай үзэл бодол нь хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрх зүйн тогтолцоо, засаглалыг төлөвшүүлэхэд эрх зүйн зарчмуудын гүйцэтгэх үүргийг улам бүр тодорхой болгодог билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмууд, хууль зүйн гол агуулга Хуулийн зарчмуудыг орчин үеийн эрх зүйн тогтолцоонд Үндсэн хууль болон хуулийн заалтуудаар дамжуулан улам боловсронгуй болгож, кодчилсон байдаг. Олон улс оронд, Монгол улсад ч мөн хууль дээдлэх зарчим, төрийн эрх бүхий байгууллага түүний ажиллах хүрээ, хүлээх үүрэг, хуулийн зарчмуудыг тодорхой заасан байдаг. Зарчмуудыг Үндсэн хуульд заасан нь захиргааны эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тогтоосон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан  (Монгол Улсын Үндсэн хууль) . Захиргааны ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн, эрх зүйн хэм хэмжээ, журамд нийцсэн байх ёстой гэсэн зарчмыг энэ заалтад тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” , 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.” , 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус зохицуулсан  (Монгол Улсын Үндсэн хууль) Тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмуудыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичигт тусгаж өгсөн байдаг. Эдгээр хуульд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны шийдвэр гаргах үйл явцын тогтолцоог бүрдүүлж, шударга ёс, хариуцлага, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийг заажээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий, үр нөлөөтэй байх ёстой аж. Үүнээс гадна, захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хүмүүст мэдэгдэж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгоно. Цаашилбал, хувь хүн өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзах эрхтэй бөгөөд захиргааны эрх бүхий байгууллага бүх үйл явцын туршид хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй (Захиргааны ерөнхий хууль) . Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх шүүгч хараат бус байх, мэтгэлцэх зарчмыг заажээ (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль) . Тухайлбал, латинаар “Principium iuris et aequitatis” буюу хууль ба тэгш байдлын зарчим нь шүүх шийдвэр гаргахад эрх зүйн хэм хэмжээ, шударга ёсны аль аль нь чухал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хуулийн заалтаас гадна шударга, тэгш байдлын зарчмуудыг анхаарч үзэх ёстой зарчимтай зүй ёсоор нийцэлтэй билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим нь захиргааны бүх үйлдлийг хуулиар зөвшөөрсөн байх ёстой хуульд үндэслэх зарчим юм. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх баригчид эрх мэдлээ дур зоргоороо буюу дарангуйлан хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах, тэдний үйлдлийг хууль ёсны, урьдчилан таамаглаж болохуйц, хууль журамд үндэслэсэн хяналтад байлгахыг баталгаажуулдаг. Энгийнээр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэр хүрээнд захиргааны шийдвэр нь Үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байх ёстой ба захиргааны байгууллагаас хуулиас давсан хэм хэмжээ тогтоох ёсгүй. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх мэдлийг тогтоосон хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлэхийг баталгаажуулж, хууль дээдлэх үндсэн амлалтыг илэрхийлдэг. Бусад улс орны нэгэн адил Монгол Улсад энэ зарчмыг баримтлах нь хувь хүний эрхийг хамгаалах, хариуцлагыг дэмжих, засаг захиргааны тогтолцоог хууль ёсны болгоход зайлшгүй шаардлагатай, үүнд энэ зарчмын ач холбогдол оршино. Шуурхай тасралтгүй байх зарчим нь захиргааны эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд шуурхай тасралтгүй байх гэдэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шатнаас нөгөө шатанд шаардлагагүй саатал, тасалдалгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэхийг хэлнэ. Захиргааны үйл явц үр дүнтэй өрнөж, цаг тухайд нь шийдвэр гаргах, холбогдох хүмүүсийн эрхийг хамгаалах боломжийг олгодог. Шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашиг, шударга байдал, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг. Энэхүү зарчмын ач холбогдол нь шүүхийн анхаарлыг нэг хэрэгт төвлөрүүлж, шүүгчийн дотоод итгэл бүрдэхэд нөлөөлөх бүх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино (А.Эрдэнэцогт) . Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ардчиллын үзэл санаа, сайн засаглалын зарчим, ил тод, нээлттэй байх нь засгийн газар , байгууллага, олон нийт хоорондын итгэлцлийг бий болгоход чухал үүрэгтэй. Захиргааны үйл ажиллагаа хуульд заасан нууцаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх зарчим нь мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, оролцогч талуудад хариуцлагатай, ойлгомжтой байдлаар үйл ажиллагаа явуулах засаглалын суурь ойлголт юм. Энэхүү зарчим нь шийдвэр гаргах үйл явцыг ил тод явуулж, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлдэг ардчилсан нийгмийн язгуур билээ. Ил тод байдал нь иргэд захиргааны үйл ажиллагааг нягтлан шалгах, төрийн албан тушаалтнуудад хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага тооцох боломжийг олгодог ач холбогдолтой. Харин хуульд заасан нууц гэдэг нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хуулийн хүрээгээр хязгаарлагдахыг ойлгоно  (Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль) . Захиргааны үйл ажиллагаа нь цомхон атлаа үр дүн өндөртэй байхыг нийгмийн зүгээс шаарддаг тул үр нөлөөтэй байх зарчмыг хуульд тусгасан байдаг. Захиргаа нь төсвөөс санхүүждэг байгууллагын хувьд үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтэй байдлаар зохион байгуулах нь зардал мөнгө хэмнэх гэсэн утгаараа бус, хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн агуулгатай. Үүнээс гадна, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах үр нөлөөг давхар тооцохыг ойлгоно. Зарчмын дагуу хамгийн сайн боломжит хувилбарыг сонгох үүргийг захиргааны байгууллага хүлээнэ (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Ингэхдээ “Salus populi suprema lex esto” буюу ард түмний сайн сайхны төлөөх дээд хууль байх ёстой гэсэн нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхныг хувь хүний эрх ашгаас дээгүүрт тавих зарчмыг урьтал болгож буй нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн бодлоготой холбоотой шийдвэр, захиргааны байгууллагаас нийтийн ашиг тусын тулд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дэмждэг байх ёстойд тулгуурлаж байна. Захиргааны үйл ажиллагаандаа баримтлах, олон чухал шалгуурыг багтаасан тусгай зарчмын нэг нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим юм. Зорилгодоо нийцсэн байх зарчим нь “Summum jus, summa injuria” буюу хэт шударга ёс бол туйлын шударга бус явдал юм гэсэн латинаар илэрхийлсэн зарчимтай дүйнэ. Энэ нь хууль бус үр дагаварт хүргэх хатуу, хэт туйлширсан тайлбарыг хэрэглэхээс сэрэмжлүүлдэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид шударга ёсыг хангах, тэнцвэргүй, хатуу үр дагавраас зайлсхийхийн тулд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ шударга байхыг эрхэмлэдэг. Шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим нь хууль ёсны шийдвэр, захиргааны үйл ажиллагаа нь нотлох баримт, хууль, тогтоосон журамд үндэслэсэн байх ёстой гэсэн санааг илэрхийлдэг “Ex nihilo nihil fit”  буюу юу ч байхгүйгээс үүсдэггүй гэсэн утгатай зарчимтай нийцнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулснаа нотлохыг, мэдээлэл өгөхийг шаарддаг. Товчхондоо, эрх зүйт төрийн зарчмыг захиргаанаас үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах хэмжүүр болгодог. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуулийн албан бус тайлбарт тодорхойлсноос үзвэл: (i) захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой, (ii) зорилгод тохирсон буюу тухайн арга зам шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорьж буй зорилгыг дэмжсэн байх, (iii) бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэсэн агуулгаар тайлбарлажээ (Д.Ренчиндорж) (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Энэ зарчим нь бусад материаллаг хуульд туссан тусгай зарчмуудаас шүүхийн хяналтын хэмжүүр болдог, шүүхээс энэ зарчим, хуулийн заалтыг баримтлан хэрэг, маргааны шийдвэрлэдгээрээ онцлогтой аж. Латинаар “Dura lex, sed lex” буюу хууль хатуу, гэхдээ хууль гэх зарчим байдаг ба эрх зүйн дүрэм, шийдвэр нь заримдаа хатуу ширүүн, эсвэл таагүй үр дагаварт хүргэж болзошгүйг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг дагаж мөрдөх ёстойг сануулдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэдгийг талууд болон шүүгчдэд анхааруулдаг. Түүнчлэн хамгийн чухал нь “Principle of Proportionality” буюу тэнцвэрт байдлыг харгалзах, дэнслэх гэж дүйцүүлэн ойлгож болох зарчим үйлчилнэ. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим нь өнөө үед процессын эрх зүйн гол зарчим болон тогтсон “Audi alteram partem” буюу нөгөө талыг нь сонс гэсэн эртний Ромын үеэс эхтэй мэдэгдэх ба сонсгох гэсэн утгатай зарчим юм. Энэ зарчмын дагуу эрх зүйн маргаанд оролцогч бүх талуудад үг хэлэх боломжийг олгодог. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг хангаж, захиргааны шийдвэрт оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгжид өөрсдийн нэхэмжлэлийг танилцуулах, тэдний эсрэг гаргасан маргаанд хариу өгөх боломжийг олгодог. Зарчим үйлчилж байдгийн бодит жишээ болгон хүүхдийн тоглоомын талбай байсан газарт барилга барих болсон талаар гаргасан төрийн шийдвэрийн эсрэг хэсэг иргэдийн гаргасан өргөдлийн талаар авч үзье. Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ, эрх нь хөндөгдөж болзошгүй байрны бусад иргэдэд зохих мэдээллийг өгч, мэдэгдэж, тэдний оролцоог хангах үүрэг хүлээнэ. Зөвхөн иргэдийн талын санаачилгаар бүх асуудлыг шийдвэрлэх бус, зөвшөөрлийн дагуу барилга барих гэж буй хуулийн этгээдийн саналыг сонсох үүрэгтэй учраас, хуулийн этгээдийн төлөөллийг шүүх ажиллагаанд оролцуулж, тэдний зүгээс нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралд үг хэлэх боломжоор хангана. Ингэснээр, шүүх аливаа ашиг сонирхлын зөрчлийг хянан шийдвэрлэж, бүх талуудын эрх, ашиг сонирхлыг процессын туршид хамгаална. Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим нь шүүх шийдвэр гаргахад шударга, хараат бус байх шаардлагатайг онцолсон “Nemo judex in causa sua” буюу хэн ч өөрийнхөө хэрэг дээр шүүгч байх ёсгүй зарчмаас гаралтай. Энгийнээр тайлбарлавал, захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч, шийдвэр гүйцэтгэгчид хувийн ашиг сонирхол, нэг талыг барьсан хэргийг хянан шийдвэрлэхийг хориглоно. Энэ зарчим нь хувийн ашиг сонирхол болон албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ил тод, итгэл даах байдлыг хангах онцгой ач холбогдол бүхий зарчим юм (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Энэхүү асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулжээ (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль) . Тайлбарлавал, нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх бол, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил гэнэ. Улсын бүртгэлийн газрын шийдвэрийн дагуу компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн хэргээр хуралдах байсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн гэр бүлийн хүн тус компанид ажилладаг байсан тул шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим бодит амьдрал дээр хэрэгжсэн жишээ болно. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим  гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдол үүсвэл, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч, уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй хэмээн хуульд тайлбар оруулсан байдаг. Энгийнээр хэлбэл, иргэн хууль эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр хуулийн дагуу хийж буй үйлдэл нь дагаж өөрчлөгдөхгүй гэсэн итгэлтэй байх, харин хууль өөрчлөгдөж сөрөг үр дагавар үүсэх бол захиргааны байгууллага буцаан хэрэглэж болдоггүй байна. Өөрт тохиолдсон бодит жишээг татъя. 1’072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 256’000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр болсон боловч банкны дансаа хаасан байсан тул авч чадаагүй би, нөхөж авахаар хүсэлт гаргаж авсан явдал нь итгэл хамгаалах зарчим үйлчилсэн жишээ юм. Ер нь бол энэ зарчим нь “Ubi jus, ibi remedium” буюу эрх хаана байна тэнд түүнийг засаж залруулах зүйл байна гэсэн утгатай ойролцоо юм. Хууль бусаар хохирсон, эсвэл хууль ёсны хохирол амссан хүмүүс гомдлоо барагдуулах, нөхөн төлүүлэх арга замыг эрэлхийлэх эрхтэй гэдгийг баталдаг ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог. Дүгнэлт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударга, хариуцлагатай, хууль дээдлэх ёсыг хангахад шуурхай тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нэн чухал юм. Хуулийн зарчмуудыг тус тусад нь авч үзэх бус хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөтэйгөө уялдсан цогц байдлаар харах хэрэгтэй. Нэг талаас, зарчмуудыг хуульд тусгаж өгснөөр тунхаглал төдий зүйл байхаа больж, шүүхийн хэрэглэдэг хуулийн хэм хэмжээ болдог байна. Энгийнээр хэлбэл, хуульд заасан зарчмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх үр дагавартай. Нөгөө талаас, захиргааны хэргийн шүүхүүд бэрхшээл, төвөгтэй асуудлыг даван туулахад удирдлага болговол, зохих үзэл баримтлал буюу хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны тогтолцооны шударга байдал, хууль ёсны байдалд хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бий болгоно. Хуулийн зарчмуудыг баримтлах нь хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, захиргааны шийдвэр шударга, хуулийн дагуу гарахад тусалдаг. Гэхдээ “Lex specialis derogat legi generali”  буюу салбар хуулийн зарчим ерөнхий хуулийн зарчмыг давах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн тодорхой заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Үндсэн хуулийн заалтыг дээгүүрт тооцох буюу захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч захиргааны тусгай хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд эрх зүйн ерөнхий зарчмуудыг илүүд үзэх ёстой. Монгол Улсад захиргааны байгууллагууд олон нийтийн оролцоо, ил тод, хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж өгснөөр ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эцэст нь “Fiat justitia, ruat caelum” буюу тэнгэр нэргэсэн ч шударга ёс тогтох ёстой зарчмын дагуу ноцтой үр дагаварт хүргэж байсан ч шударга ёсыг хангах нь нэн чухал билээ. Б.Минжин Ашигласан эх сурвалж Монтескье, Б. д. (2009). Хуулийн амин сүнс . (Т.Төмөрхүлэг, орч.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар. УИХ. (1992, 01 13). Монгол Улсын Үндсэн хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/367 Д.Баярсайхан. (2000). Ромын эрх зүй  (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: МУИС - Адмон. Х.Сэлэнгэ. (2002). Ромын эрх зүй  (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: МУИС. Хууль зүйн сургууль - Нью-Майн. Ж.Цэцэгмаа. (2007). Гадаад орнуудын төр эрх зүйн түүх . Улаанбаатар: Сэлэнгэ Пресс ХХК. Платон. (2005). Төр улс . Улаанбаатар. Аристотель. (2006). Улс төр  (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: Интерпресс. Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол . (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани. НҮБ-ын Ерөнхий Ассамблей. (1948, 12 10). Монгол Улсын Олон улсын гэрээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1271 Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 05). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим . Jusline & Эрх зүйн мэдээлэл (003). УИХ. (2016, 02 04). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11703 Д.Ренчиндорж. (2018, 06 11). Захиргааны ерөнхий хуулийн "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг шүүхийн практикт хэрэглэсэн байдал . Legal data. Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 01). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим . Jusline & Эрх зүйн мэдээлэл (002). А.Эрдэнэцогт. (2013). Захиргааны процессын эрх зүй. Гарын авлага . Улаанбаатар, Монгол: Хууль зүйн яам; "Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төсөл. https://nli.gov.mn/gariinavlaga/Zahirgaanii%20progress.pdf Оруэлл, Ж. (2021). Амьтны ферм . (О.Тогоохүү, орч.) Улаанбаатар, Монгол: Монсудар. УИХ. (2012, 01 19). Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/397 Д.Сүнжид. (2018, 04 12). Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хяналтын үзэл баримтлал . Legal data. https://legaldata.mn/b/728# УИХ. (2011, 06 16). Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390263044601 Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний тухай ерөнхий онол . (М.Хатанбаатар, орч.) Улаанбаатар, Монгол: Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судлалын төв; Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судлалын төв. УИХ. (2015, 06 19). Захиргааны ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11259 Зүүлт тэмдэглэл [1] 1215 оны Эрх чөлөөний Их Харти нь хүний эрх, эрх чөлөөний институтийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан феодал ангийн баримт бичиг юм. Зарим судлаачид Магна Хартиг хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн байдаг учраас Үндсэн хуулийн дайтай эрх зүйн баримт бичиг гэдэг бол бусад нь хааны бууж өгөх тухай гэрээ ч гэж үзэх нь бий. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #ЖоржОруэлл #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныЗарчим #ХуульдҮндэслэхЗарчим #ЭртнийРом #ШуурхайТасралтгүйБайхЗарчим #МагнаХарти #ИлТодНээлттэйБайхЗарчим #ХуулийнАминСүнс #ҮрНөлөөтэйБайхЗарчим #ЖанЖакРуссо #ЗорилгодооНийцсэнБодитНөхцөлдТохирсонШийдвэрНьҮндэслэлБүхийБайхЗарчим  #ЖонЛокк #УрьдчиланМэдэгдэхОролцоогНьХангахЗарчим #АшигСонирхлынЗөрчилтэйЗахиргааныҮйлАжиллагаанаасТатгалзанГарахТатгалзанГаргахБоломжийгХангахЗарчим #Аристотель #Цицерон  #Грек #ХансКельзен #ХуульЁсныИтгэлийгХамгаалахЗарчим #PrincipiumIurisEtAequitatis  #ҮндсэнХууль #Платон #SalusPopuliSupremaLexEsto #SummumJusSummaInjuria #ExNihiloNihilFit #DuraLexSedLex #Монтескье #PrincipleOfProportionality #AudiAlteramPartem #NemoJudexInCausaSua #UbiJusIbiRemedium #АмьтныФерм #LexSpecialisDerogatLegiGenerali #FiatJustitiaRuatCaelum #Месопотами #ЭртнийЕгипет

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга

    Захиргааны хэргийн шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #НдЗХАШШ #МэргэжлийнДадлага #Шүүх #Дадлага #Тайлан #Танилцуулга #ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныПроцессынЭрхЗүй #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ШүүхийнСтатистик #СтатистикДүнШинжилгээ #БэрхшээлБаШийдэл #АжиглалтБаСанал #ЭрхЗүйнМэдээллийнЭхСурвалж #ШүүхийнАлбанХаагчийнАжлынЧигҮүрэг #ШүүхХуралдаандАжиглагчаарОролцох

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

    Захиргааны хэргийн шүүх нь захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсэхэд гадаад буюу хөндлөнгийн хяналтыг хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүсгэсэн маргааныг шийдвэрлэх замаар хэлбэржсэн эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэгч шүүх эрх мэдлийн байгууллага юм. Зорилго нь хүний эрх, эрх чөлөө , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйт төр хийгээд ардчиллыг баталгаажуулахад оршино  (Г.Банзрагч) . Шүүгч хүн “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч, хуульд заасан хариуцлага хүлээнэ.”  хэмээн тангараг өргөж, шүүхийн албаны нууцын баталгаа гаргана. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулгын агуулга товч тайлбарыг инфографик зурагт буулгав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүхэн хөгжил УИХ-аас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль [1]   (ЗХХШтХ)  болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг [2]   (ЗХШБтХ)  баталж, 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөснөөр манай улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага , албан тушаалтны хууль дээдлэх, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий захиргааны хэргийн дагнасан шүүх  байгуулагдсан. 20 жилийн түүхтэй уг шүүх нь нэршлийн хувьд анх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх  гэж байсан ба 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэгдсэн байна (Түүхэн замнал) . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүхэн хөгжлийг инфографик зурагт буулгав. Шүүхийн бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан хаагчийн дийлэнх нь залуу, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хоорондоо нийтэч, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ байнга илэрхийлсэн эерэг харьцаа, хандлагатай хамт олон аж. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын бүтцийн зураглалыг, бүрэлдэхүүний хамтаар бүдүүвч зургаар харуулав. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх  анх байгуулахдаа 6 шүүгчтэй байсан бол 2010 онд 9 шүүгчтэй болсон. Харин өнөөдөр тус шүүх ерөнхий шүүгч 1, шүүгч 18, тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 21, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 20, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтныг оролцуулан нийт 87 орон тоотой (Тамгын газрын тайлан) . Шүүхэд ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин татах, тогтвортой ажиллуулах хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хийсэн ажлаас дурдвал: (i) шүүхийн албан хаагчийн цалин нэмэгдэж, төрийн бусад албаны цалинтай харьцуулахад харьцангуй өндөр болсон; (ii) захиргааны албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, харин үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны мөн ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар олгодог, түүнчлэн хоол, унааны зардлыг нэмэгдүүлсэн  (Тамгын газрын тайлан) ; (iii) шүүгчийн туслахын эрх зүйн байдлын хувьд Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт “Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй”  гэж заасан байна  (ШтХ) . Гэсэн хэдий ч шүүхийн албан хаагчийн цалин улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, инфляц, мөнгөний үнэ цэний уналттай харьцуулахад хангалттай бус; ажлын ачаалал болон цалин хөлсний тэнцвэргүй байдлаас шалтгаалан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаас гарах тохиолдол нэлээдгүй байдаг. Тухайлбал, 2023 онд өөрийн хүсэлтээр 20, өөр байгууллагад шилжсэн 14, ажлаас халсан 1 тохиолдол гарснаас 9 шүүгчийн туслах, 13 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаасаа гарчээ  (Тамгын газрын тайлан) . Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахын 43 хувь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 65 хувь ажлаас гарсан нь хүний нөөцийн хөдөлгөөн хэт өндөр гэдгийг харуулж байна. Шүүх тогтолцоонд эзэлж буй байр суурь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан улсын хэмжээнд захиргааны хэрэг, маргааны 60 гаруй хувийг дангаар хянан шийдвэрлэдэг [3] .  Өнгөрсөн хугацаанд тус шүүхээр үйлчлүүлж, эрхээ хамгаалуулах иргэн, байгууллагын тоо жил ирэх тутам нэмэгдэн, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга улам бүр өргөжиж ирсэн. Тухайлбал, 2004 онд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хүн, хуулийн этгээдийн гаргасан 160 нэхэмжлэлийг хүлээн авч байсан бол 2023 онд 2’514 болж 16 дахин өссөн. 2004 онд 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2023 онд 1’193 болж 25 дахин өссөн байна. Эдгээр тоо баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн тогтолцоонд баттай байр суурьтай, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэрэглээний практик, жишиг болж тогтдог сайн талтайн хажуугаар харьцангуй өндөр ажлын ачаалалтай гэдгийг харуулж байна. Үүгээр зогсохгүй, тус шүүх иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлст бодитой хувь нэмэр оруулж буйг илтгэнэ. Хэрэг, нэхэмжлэл хуваарилах журам Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам” -ыг баталдаг ба үүний дагуу шүүгчийг томилж, нэхэмжлэлийг хуваарилдаг [4]   (НдЗХАШШ-ийн журам) . Ингэснээр, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүгчид нэхэмжлэл, хэргийг хуваарилах нөхцөлийг хангахаас гадна, шийдвэр хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болж, ердийн журмаар хянагдах хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгчид эргүүлэн хуваарилахгүй байх нөхцөл бүрддэг байна. Шүүхийн хэрэгжүүлж буй үйлчилгээ, сургалт Тус шүүх шүүхэд мэдүүлэх эрх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөн зэрэг төрөл бүрийн мэдээллийг нэг дороос өгөх  “Цахим хөтөч” , “Нээлттэй шүүх” , “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”  зэрэг үйлчилгээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гадагш чиглэсэн сургалтыг тогтмол хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг [5] . “Цахим хөтөч”  ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний танхимд шүүгчийн туслахыг дуудан хэргийн материалтай танилцах, мөн шүүхийн албан хаагчийн ажил, хариуцлага, харилцаа холбоотой санал хүсэлт үлдээх, үнэлгээ өгөх автомат машиныг байршуулсан нь олон нийттэй эргэх холбоотой байх нөхцөл бүрджээ. Шүүхэд хандаж буй иргэдэд тусалж дэмжих, шаардлагатай мэдээллийг хялбараар, түргэн шуурхай өгөх зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь “Нээлттэй шүүх” юм. Энэ хүрээнд, шүүхэд хандан гаргаж байгаа нэхэмжлэлээ мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд өгөхөөс гадна түүнээс шаардлагатай мэдээллийг лавлаж болно. Түүнчлэн, шүүхийн байранд шүүх хуралдааныг шууд дамжуулан үзэх дэлгэцийг байршуулсан ба иргэд сонирхсон шүүх хуралдаанаа үзэх боломжтойгоос гадна, шүүх хуралдааны бичлэг архивлан хадгалагддаг тул хэргийн оролцогч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хүсэлт гарган шүүх хуралдааныг нөхөж үзэх, бүрэн эхээр нь хуулбарлан авах боломж бүрдсэн байна. Шүүхэд байршуулсан ухаалаг самбараас бүх шатны шүүхийн хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цахим хаягийн мэдээллийг авахаас гадна түгээмэл нэхэмжлэлийн загвар байна. Мөн ухаалаг самбараас тэмдэгтийн хураамжийг тооцоолох арга, шүүх хуралдааны зарын мэдээлэл, шүүгчийн ёс зүйн талаар мэдээлэл авч болохоос гадна шүүхэд үнэлгээ өгөх санал асуулгад оролцох, хүсэлт гомдлоо цахимаар шууд гаргаж болохоор болжээ. 2023 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгч, шүүхийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр баталж, дотоод нөөц бололцоо дээр тулгуурлан 28 сургалт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 17 сургалт зохион байгуулсан байна. Тухайлбал, “Шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах” ,  “Шүүгчийн туслахын туршлага судлах” , “Шүүхээс гарах эрх зүйн актын төсөл боловсруулах, анхаарах асуудал” , “Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт” ,  “Нотлох баримт цуглуулах ажиллагаа” ,  “Төрийн болон албаны нууц, шүүхийн нууцын тухай ойлголт” , “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд гаргаж буй алдаа зөрчлүүд болон цаашид алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарах асуудал” , “Захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах нь” , “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах” , “Хэрэгт авагдсан шүүхийн баримтуудыг системд бүртгэх ажиллагаа”  зэрэг  (Тамгын газрын тайлан) . Шүүхийн байр, шүүх хуралдааны танхим Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 1-4 дүгээр давхарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн тамгын газар, 5-9 дүгээр давхарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, тус шүүхийн тамгын газар байрладаг. Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, байршлыг зурагт харуулав. Шүүхийн байрны 1 дүгээр давхарт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэхэмжлэл, хүсэлт гарган шүүхэд хандахад шүүхийн үйл ажиллагааны хөтөч бүхий самбар, түгээмэл нэхэмжлэл, хүсэлтийн хэвлэмэл загвар, брайль нэхэмжлэлийн загвар, томруулдаг шил, шүүхийн архивын лавлагааны болон улсын тэмдэгтийн хураамж төлөх Гэрэгэ машин, компьютер, принтер, цаас, ширээ, сандал, нээлттэй шүүх хуралдааны бичлэг үзэх дэлгэц байна. Мөн энэ давхарт мэдээлэл лавлагаа, бичиг хэргийн хэсэг, архив, цагдаа, урьдчилсан хэлэлцүүлгийн заал буюу сургалтын танхим, цахим шүүх хуралдааны танхим байдаг. 2 дугаар давхарт шүүх хуралдааны 5 танхим, цагдаагийн хэсэг; 3 дугаар давхарт иргэдэд үйлчлэх, уулзах хэсэг, шүүхийн албан хаагчид үнэлгээ өгөх дэлгэц, тамгын газар буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын заал, шүүгчийн туслахын 4 өрөө, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний өрөө, тамгын газрын даргын өрөө, нягтлан бодогч, нярвын өрөө, амралтын өрөө, шүүхээс гарч буй эрх зүйн акт болон тэдгээрийн цахим системд бүртгүүлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, тоон мэдээллийг хянах дэлгэц , шүүх хуралдааны бичлэгийг сонсох хэсэг, бичиг хэргийн тоног төхөөрөмжийн байрлах хэсэг байна. 2010 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх  хуучин байранд байрлаж байхдаа шүүгч туслахтайгаа нэг өрөөнд суудаг байсан бол өнөөдөр шүүгчид тусдаа 4 дүгээр давхарт байрладаг ба тус давхарт нэвтрэх хаалга кодтой ба цахилгаан шатаар гарахын тулд чипийг ашигладаг. Энэ давхарт эмчийн өрөө, амралтын төв хэсэг байна. 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн боловсон хүчний тоог нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор өнөөгийн захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд анхан болон давж заалдах шатны шүүх хамтдаа байрлахад багтаамжийн хувьд хүрэлцэхгүй тул аль нэг шүүх өөр байранд шилжин орохоор шийдвэр гарчээ. Шүүх хуралдааны танхим Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дүрс бичлэгийн камер, микрофон, дэлгэц, прожектор, компьютер, аюул занал учирсан тохиолдолд цагдаа дуудах хонх, тусгаарлагч хана зэрэг тоноглолтой шүүх хуралдааны нийт 5 танхимтай ба үүнээс 2 нь зөвлөгөөний тасалгаатай. Шүүх хуралдааны танхимтай харьцуулахад харьцангуй энгийн, дүрс бичлэгийн камергүй урьдчилсан хэлэлцүүлгийн 1 танхимтай. Улсын дээд шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн шүүхийн танхимтай аж. Үүний нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 8-9 дүгээр давхарт байрлах 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй “Ногоон танхим” юм. Уг танхим нь шударга ёсны илэрхийлэл болоод зогсохгүй шүүхэд хүндэтгэлтэй хандах сэтгэгдэл төрүүлэхүйц орчин бүрдүүлжээ. Шүүх хуралдааны танхимыг тухайн шүүх хуралдаанд оролцогчдын тооноос хамаарч хуваарилдаг байна. Иргэд, байгууллагаас хүлээн авч буй нэхэмжлэл, шүүхийн шийдвэрлэх хэрэг жил ирэх тутам өсөн нэмэгдэж шүүх хуралдааны танхимын хүрэлцээ хангалтгүй болж шүүх хуралдаан хойшлох нэг шалтгаан болдог байна. Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Зүүлт тэмдэглэл [1]  2002 оны ЗХХШтХ нь хүчингүй болж, ЗХШХШтХ 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан (ЗХШХШтХ, 2016). [2]  ЗХШБтХ нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай (ШН) хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон. [3]  2024 оны эхний хагаст улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нийт захиргааны хэрэгт НдЗХАШШ-ийн эзлэх хувь хэмжээ 53.6 хувь байна (2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ). [4]   ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт  заасны дагуу хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална. [5]   https://www.youtube.com/watch?v=1QuWiYd8xhk&t=28s Ашигласан эх сурвалж Г.Банзрагч. (2023). Захиргааны процессын эрх зүй (Хоёр дахь хэвлэл). Улаанбаатар: "Мөнхийн Үсэг" ХХК. УИХ. (2002, 12 26). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/284 УИХ. (2002, 12 26). Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=282 НдЗХАШШ. (2024). Түүхэн замнал . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: https://admincourt.gov.mn/then-zamnal.html НдЗХАШШ. (2024). Шүүхийн тамгын газар . НдЗХАШШ: https://admincourt.gov.mn/tamga.html НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан .  Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: https://admincourt.gov.mn/tailan/788-tamgyn-gazryn-2023-ony-yl-azhillagaany-zhiliyn-taylan-huraanguy-.html УИХ. (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16106892006021 НдЗХАШШ. (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам . Дүрэм, журам: https://admincourt.gov.mn/cat03/582-hereg-nehemzhlel-gomdol-hselt-hleen-avah-huvaarilah-bolon-hereg-margaanyg-hyanan-shiydverleh-shgch-shh-breldehniyg-sugalaagaar-tomiloh-nariyvchilsan-zhuram-shinechlen-batallaa.html #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #ЗахиргааныХэргийнШүүхийнЗорилго #ШүүгчийнТангараг #НогоонТанхим #ШүүхийнБайр #ШүүхийнҮйлчилгээ #ЦахимХөтөч #НээлттэйШүүх #ШүүхийнСургалт #ШүүхийнБоловсонХүчинТатахБодлого #ШүүхийнХэрэгНэхэмжлэлХуваарилахЖурам #ШүүхТогтолцоо #ХүлээнАвсанНэхэмжлэл #ХянанШийдвэрлэсэнХэрэг #ЗахиргааныХэргийнТүүхэнХөгжил #Нэхэмжлэл #Хэрэг #ЭрхЗүйнХамгаалалт #ШүүхЭрхМэдлийнБайгууллага #ХүнийЭрхЭрхЧөлөө #ХуульЁсныАшигСонирхол #ЭрхЗүйтТөр #Ардчилал #Шүүгч #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #ШүүгчийнТуслах #ШударгаЁс #ХуульДээдлэх #ШүүгчийнЁсЗүй #ШүүхийнАлбаныНууцынБаталгаа #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныХэргийнШүүхБайгуулахТухайХууль #ЗахиргааныХэргийнАнханШатны20ДугаарШүүх #АлбанХаагч #ШүүхийнТамгынГазар #ШүүхийнҮйлчилгээнийХэлтэс #ШүүхийнхэргийнХөдөлгөөнийХэлтэс #ШүүхийнЗохионБайгуулалт #ХэргийнХөдөлгөөн #ХүнийНөөцийнХөдөлгөөн #НийслэлийнЗасагЗахиргаа #ЗахиргааныХэрэгМаргаан #ХуульХэрэглээнийПрактик #ШүүхийнАчаалал #ШүүхБүрэлдэхүүн #ШинээрИлэрсэнНөхцөлБайдал #ХэргийнХөдөлгөөнийУдирдлага #ШүүхХуралдааныТанхим #ШүүхээсГарахэрхЗүйнАкт #НотлохБаримтЦуглуулахАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ШүүхХуралдааныТэмдэглэл #ШүүхХуралдааныБичлэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал

    Ж.Танан би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Х.Нямдэлгэр, шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа нарын удирдлага дор мэргэжлийн дадлагыг амжилттайгаар хийж гүйцэтгэлээ. Шүүхэд дадлага хийх боломжийг олгож, шүүхийн байранд нэвтрэх эрхийг өгч, техник хэрэгслээр хангаж, өдөр тутам бүх талаар тусалж дэмжиж байсан Тамгын газрын дарга Н.Батхүү болон шүүх, тамгын газрын хамт олонд цаг зав гаргаж, урам зориг хайрлаж, найрсгаар асуултад хариулж, надтай хуваалцсан үнэлшгүй мэдлэгт чин сэтгэлээсээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Тэр дундаа шүүгч Х.Нямдэлгэр шүүхийн тогтолцооны талаарх ойлголтод гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн ба шүүгчийн шударга зан чанар, мэргэжлийн ур чадвар, эелддэг сайхан харьцаанаас үлгэр дуурайлал авах нэр төрийн хэрэг байлаа. Шүүгч Х.Нямдэлгэр хүлээн авч, уулзаж, мэдэж сурах зүйлийг тайлбарлаж, тэр бүү хэл оюутан надад тус шүүх дээр дадлага хийж, шүүхийн ажилд туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байдаг. Тэрээр шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох, үзлэг хийхэд байлцах, нэхэмжлэл, хавтас хэрэгтэй танилцахыг зөвшөөрч, дадал туршлага эзэмших боломжийг олгосон. Түүний өгч байсан зөвлөгөөнүүд үнэлж баршгүй хэрэгтэй, цаашид ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн гэдгийг тэмдэглэн үлдээх нь зүйтэй. Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгийн практик хэрэглээг богино хугацаанд ойлгуулах зорилгоор оюутанд тусгайлан төлөвлөгөөг өдөр тутам хийх ажлаар ангилан, нягт нямбай бэлдсэн ба дадлагын явцад чиглүүлж, төлөвлөгөөний дагуу дадлагаа хийж гүйцэтгэхэд тусалсан нь талархууштай. Тэрээр дадлага хийж эхэлсэн эхний өдөр захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн актын төрлийг танилцуулж, баримт бичиг боловсруулах арга зүйг тайлбарлаж өгсөн. Энд заавал дурдах зүйл нь тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн төсөл боловсруулах хэлтэст дадлага хийж хуримтлуулсан туршлагаасаа хуваалцан эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс хуулийг зөвхөн олж унших бус хуулийн зүйл, хэсэг, заалт, дэд заалт, урд байрлах тэмдэглэгээ, бусад цонхны хэрэглээг тайлбарлан зааж сургасан. Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа нь ажлын болон ажлын бус цагаар лавлаж асуусан зүйлийг чухал, чухал бус гэж ялгалгүй цэгцтэй тайлбарлаж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцдаг, хөдөлмөрч, харьцаа сайтай, ажилдаа гаргуун, мэргэжилдээ онц нэгэн билээ. Шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл” -д хамрагдахыг зөвшөөрсөнд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Түүний заасан удиртгал хичээлээс шүүхийн түүхэн замнал , дадлагаар сурч мэдэх зүйл, тэмдэглэл хөтлөхийн ач холбогдол, шүүхээс хийгддэг ажиллагааны талаар анхан шатны ойлголтыг авсан билээ. Тэрээр хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж удирдан явуулж байсны дээр ойлгомжтой заах чадварыг сайн эзэмшсэн, хүндэтгэл хүлээсэн багш гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал статистик тоо мэдээг авахаар хүсэлт тавихад тэр дор нь гарган өгч, дэвшүүлсэн санал зөвлөмжтэй цаг гарган танилцаж, нааштай хүлээн авч хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн урам зориг өгсөн билээ. Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Баянжаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Шинэцэцэг нар өндөр ачаалалтай ажлын хажуугаар цаг гарган, тус тусын албан тушаалын чиг үүргийг процедур, дүрэм журмын хамт нэг нэгэнгүй тайлбарлан өгч, ярилцсанд талархаж байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров өөрийн хийж гүйцэтгэдэг ажлыг тайлбарлаж, программ хангамж ашиглах туршлагаасаа хуваалцаж, тойм бичихээр сонгон авах хэрэг, тавих шалгуурын талаар санал өгсөн явдалд баярлаж байна. Шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэн, Г.Байгалмаа нар намайг хамт олны нэг болгон халуун дотно хүлээн авч, өөрсдийн ширээ, сандлыг хуваалцаж, асууж лавлахад төвөгшөөхгүй хариу өгч, бодитоор үзүүлж тайлбарлаж, үргэлж инээмсэглэл тодруулан харьцдагт талархаж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар курсийн оюутан Б.Нансалмаа дадлага хамт хийхдээ сурсан мэдсэн зүйлээ харамгүй хуваалцаж, ярилцаж, дутуу буруу ойлгосон зүйлийг зөвөөр тайлбарлаж, дадлагаар сурсан мэдсэн, эзэмшсэн ур чадвараа хамтдаа бататгаж, цаг зарцуулж байсанд баярлалаа. Энэхүү мэргэжлийн дадлага нь сурсан мэдсэн зүйл арвинтай, эзэмших мэргэжил, судалгааны ажилд хувь нэмэртэй туршлага болсон билээ. Талархал илэрхийлэн хүндэтгэсэн,                                     Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #МэргэжлийнДадлага #Дадлага #ШүүхийнБайр #ШүүхийнТамгынГазар #ШүүхийнТогтолцоо #ШүүгчийнШударгаЗанЧанар #МэргэжлийнУрЧадвар #ШүүгчийнХарилцаа #ШүүхХуралдаан #ШүүхХуралдааныАжиглагч #Оюутан #ҮзлэгХийх #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ДадалТуршлага #Зөвлөгөө #СурчМэдэх #ОнолынМэдлэг #ДадлагынТөлөвлөгөө #ЭрхЗүйнАкт #ШүүхээсГарахБаримтБичиг #БаримтБичигБоловсруулах #ХуульЗүйДотоодХэргийнЯам #ХуулийнТөсөл #ХуримтлуулсанТуршлага #ХуулийнЗүйл #ХуулийнЗаалт #ХуулийнДэдЗаалт #ХуулийнТэмдэглэгээ #ХуульчийнМэргэжил #ЗахиргааныЭрхЗүйнДадлагаБататгахХичээл #ШүүхийнТүүхэнЗамнал #ДадлагаарСурчМэдэхЗүйл #ТэмдэглэлХөтлөх #ШүүхээсХийгдэхАжиллагаа #ШүүхийнҮйлчилгээнийХэлтэс #ШүүхийнАрхив #ШүүхийнБичигХэрэг #ШүүхийнМэдээлэлЛавлагаа #Дүрэм #Журам #ХэргийнТойм #ШүүхийнПрограммХангамж #ХуульЗүйнСургууль #ДадлагаарСурахЗүйл #ДадлагаарЭзэмшихУрЧадвар #ДадлагаарХуримтлуулахТуршлага #МэдлэгБататгах #СудалгааныАжил

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө

    Энэхүү тайланг бичих зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (НдЗХАШШ) мэргэжлийн дадлага хийсэн туршлагыг цогцоор нь тусгах явдал ба тайланд захиргааны хэргийн шүүхийн (ЗХШ) үйл ажиллагаа, захиргааны процессын эрх зүйн үндсэн ойлголт, зарим онол, зарчим зэргийг аль болох оруулахыг эрмэлзлээ. Ингэхдээ сурсан мэдлэг, эзэмшиж, хөгжүүлсэн ур чадвар, хийж гүйцэтгэсэн ажлаа дадлага хийх болон тайлан бичих үед тулгарсан бэрхшээл, сорилт, тэдгээрийг даван туулсан туршлагын хамт баримтжуулахын зэрэгцээ гол нь дадлагаар хуримтлуулсан практик туршлагын мэргэжлийн өсөлтөд оруулах хувь нэмрийг онцлов. Мөн шүүхийн үйл ажиллагаанд хийсэн статистикийн дүн шинжилгээний үр дүнг танилцуулах, шүүхийн үйл ажиллагаа болон хэргийн удирдлагыг сайжруулах талаар дэвшүүлсэн санал зөвлөмжийг хүргэх байлаа. Мэргэжлийн дадлагын зорилго НдЗХАШШ-д дадлага хийхдээ танхимын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикт хөгжүүлэн бататгах; хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх; эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, туршлага эзэмших; харилцааны хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, хуульчийн ёс зүйд суралцах зорилгуудыг дэвшүүлсэн болно. Эдгээр зорилгод хүрэхийн тулд мэргэжлийн дадлагын төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Дадлагын төлөвлөгөөний тойм Мэргэжлийн дадлагын удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган, дадлага удирдагчаар (цаашид “удирдагч” гэх)  батлуулсан (Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө) . Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША) болон бусад чиглэлээр төлөвлөгөөт ажлыг үндсэн 5 хэсэгт хуваан хийсэн ба инфографик зурагт харуулав. Дадлагын төлөвлөгөө Дадлагын тайлангийн бүтэц Дадлагын тайланг (цаашид “тайлан” гэх)  үндсэн 4 бүлэгт дэлгэрүүлэн танилцуулсан ба тайлангийн бүрэлдэхүүн, тэдгээрийн уялдаа холбоог инфографик зурагт харуулав. Дадлагын тайлангийн бүтэц Эхний бүлэгт шүүх байгуулагдсан түүх, орон тоо, бүтэц, шүүх тогтолцоонд эзэлж буй байр суурь, хэрэг, нэхэмжлэл хуваарилах журам, шүүхээс хэрэгжүүлж буй үйлчилгээ, зохион байгуулдаг сургалт зэрэг НдЗХАШШ, түүний үйл ажиллагааг танилцуулсан. Дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ; шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох; ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот, тэдгээрийг бичиж дадлагажих зэрэг ажлыг төлөвлөгөөтэй нийцүүлэн 11 хэсэгт хуваан бичсэн. Шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тойм бүлэгт хэрэг, нэхэмжлэлийг шалгуур тавин сонгон авч, үйл явц, хууль хэрэглээний талаар бичсэн. Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ бүлгийн эхний хэсэгт ЗХШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол хоёр дахь хэсэгт ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох прогноз, тооцоог хийсэн. Төгсгөлд нь мэргэжлийн дадлагын хүрээнд дэвшүүлсэн зорилгын биелэлт, төлөвлөгөөний гүйцэтгэлд дүгнэлт хийсэн ба дадлагаас авсан гол сургамж, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага, ирээдүйн зорилгыг бичсэн. Ашигласан эх сурвалжийг жагсаалтаар заасан ба дадлагын төлөвлөгөө ; сурсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага; ажиглалт ба санал; бэрхшээл ба шийдэл; шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл; шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот, шүүх хуралдааны тэмдэглэл; статистик мэдээллийн дашборд; шүүхийн албан хаагчдын дунд хэрэглэж хэвшиж тогтсон үг хэллэгийн жагсаалт; цахим хуудасны шинэчлэх шаардлагатай мэдээлэл, жижиг сажиг алдааны жагсаалт; тайлангийн презентац танилцуулга зэрэг нэмэлт мэдээллийг хавсралтаар оруулсан. Тайлангийн үндсэн бичвэрт хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалтыг тусгаснаас гадна, тодруулах зүйлийг зүүлт тэмдэглэл хийсэн, мөн түгээмэл хэрэглэсэн зарим үгийг товчилж оруулсан. Тайлантай электрон хэлбэрээр танилцахад амар байх үүднээс үндсэн гарчгаас дурын хэсэг рүү, эсвэл доор зураастай үгээр, эсвэл хаалтад заасан хавсралт, бүлэг, хэсэг рүү шилжих, уншиж буй хэсэг рүү эргэн очих, зүйлт тайлбарыг харах холбоосыг хийсэн. Ж.Танан Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Оюутан: Ж.Танан Дадлагажих байгууллага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажуулагч мэргэжилтэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Х.Нямдэлгэр шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа Томилсон эрх бүхий албан тушаалтан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү Оюутныг дадлагажуулах зорилго Танхимын сургалтаар авсан онолын мэдлэгээ практикт хөгжүүлэн бататгах; Хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх; Эрх зүйн баримт бичиг үйлдэх, бие даан боловсруулах чадвар, туршлага эзэмших; Харилцааны хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, хуульчийн ёс зүйд суралцах. Өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө Д/д Хийж гүйцэтгэх ажил Тэмдэглэл Нэг. НдЗХАШШ Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан хаагчийн ажил үүрэгтэй танилцах 1.1 НдЗХАШШ-ийн бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүн, чиг үүрэгтэй танилцах. НдЗХАШШ-ийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж, газар хэлтсийн чиг үүрэгтэй танилцсан. Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  тусгасан. 1.2 Тамгын газрын чиг үүрэг, шүүхийн түлхүүр албан хаагчийн ажлын байрны тодорхойлолттой танилцах. НдЗХАШШ-ийн цахим хуудаст нийтлэгдсэн шүүхийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, тэр дундаа шүүгчийн туслах, ШХНБД, мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын чиг үүрэгтэй танилцсан. Тайлангийн шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах ажил хэсэгт  оруулсан. 1.3 НдЗХАШШ-ийн байр, шүүх хуралдааны танхимууд, зохион байгуулалттай танилцах. ·  Шүүхийн байр, шүүх хуралдааны жишиг “Ногоон танхим”-тай танилцсан. ·  НдЗХАШШ нь шүүх хуралдааны нийт 5 танхимтай, урьдчилсан хэлэлцүүлгийн 1 заалтай. ·  Цахим хуудаснаас НдЗХАШШ-ийн бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг авсан. Тайлангийн  НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  тусгасан. 1.4 НдЗХАШШ-ийн үүсэл хөгжилтэй танилцах. НдЗХАШШ-ийн үүсэл хөгжлийн талаар тус шүүхийн цахим хуудаст нийтэлсэн мэдээлэл болон ЗХШ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн баримт кинотой үзэж танилцсан. https://www.youtube.com/watch?v=oiasSkNInrc&t=13s 1.5 НдЗХАШШ-ээс хэрэгжүүлж буй үйлчилгээтэй танилцах. Удирдагч тусгайлан цаг гарган шүүхээс хэрэгжүүлж буй “Цахим хөтөч” , “Нээлттэй шүүх” , “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”   зэрэг үйлчилгээтэй танилцуулсан. Тайлангийн  НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  тусгасан. 1.6 НдЗХАШШ-ийн цахим хуудас, ашигладаг программ хангаж, ЗХБХНС-тэй танилцах. НдЗХАШШ-ийн цахим хуудас, ашигладаг программ хангаж, ЗХБХНС-тэй танилцаж, тодорхой зүйлийг мэдээллийн технологийн мэргэжилтнээс асууж тодруулсан. Тайлангийн дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт дурдсан. 1.7 НдЗХАШШ-ээс зохион байгуулах шүүхийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх дотоодын сургалтын талаар мэдээлэл авах, сургалтад ажиглагчаар оролцох. НдЗХАШШ нь шүүхийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх дотоодын сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд (i) зөвхөн дотоодын хэрэгцээнд; (ii) танхимын хүрэлцээгүй шалтгаанаар биечлэн оролцож чадаагүй боловч мэдээллийг цахим хуудаснаас авсан. Шүүгч Т.Мөнх-Эрдэнийн зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн дадлага бататгах” хичээлд хамрагдсан. Тайлангийн  НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  тусгасан. Хоёр. НдЗХАШШ  Шүүхийн үйл ажиллагааны явцад үйлдэгдэх баримт бичгийн төрөл, стандарт, тавигдах шаардлагыг судалж, боловсруулах арга зүйд дадлагажих 2.1 ЗХШ-ээс гарах эрх зүйн актын төрөлтэй танилцах. Шүүхээс гарах бүхий л төрлийн акттай танилцаж, тэдгээрт өөрчлөлт оруулж болдог эсэх, гомдол гаргах тохиолдол болон эрх зүйн үр дагаврыг мэдэж авсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт  бичсэн. 2.2 ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг боловсруулах арга зүйд дадлагажих. Дадлагын хугацаанд ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичгийг боловсруулах арга зүйд дадлагажиж зарим баримт бичгийн төслийг бичиж боловсруулж, заримтай нь танилцсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт  холбогдох зохицуулалтыг тайлбарлаж, бичиж дадлагажсан, танилцсан баримт бичгийн төсөл, загварыг хавсралт хэсэгт  оруулсан. 2.3 ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлага, агуулгын хувьд анхаарах зүйл, эрх зүйн үр дагаврыг судлах. ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлага, агуулгын хувьд анхаарах зүйл, эрх зүйн үр дагаврыг судалж тайланд дэлгэрэнгүй тусгасан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт  оруулсан. ШтХ-д “…шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн арга зүйг агуулсан байна” гэжээ. Дэлгэрүүлэн УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”, “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-тай танилцсан. Тайланд захиргааны хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн загварыг  хавсаргасан. 2.4 Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал; нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа; тусгай журмаар шийдвэрлэх маргаан, түүний цаг хугацаа ба эрх мэдэл; нэхэмжлэлийг буцаах, татгалзах, гомдол хүлээн авах, хэрэг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн хугацаа; шүүх хуралдаан ба түүний бэлтгэлийг хангах талаар танилцах. Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын талаар судалсан. Тайлангийн нэхэмжлэлтэй танилцах ажил  хэсэгт бичсэн. Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын чиг үүргийн нэг нэхэмжлэл хүлээн авах ажиллагаатай танилцсан. Тайлангийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг хэсэгт  бичсэн. Тусгай журмаар шийдвэрлэх маргаан, түүний цаг хугацаа ба эрх мэдлийн талаар нэмэлтээр судалсан. Тайлангийн тусгай журмаар шийдвэрлэх маргаан хэсэгт  бичсэн. Нэхэмжлэлийг буцаах, татгалзах, гомдол хүлээн авах, хэрэг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах талаар ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх явцад давхар суралцаж, тухай бүр зохих хуулийн зохицуулалттай танилцсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт  бичсэн. Шүүх хуралдаан ба түүний бэлтгэлийг хангах талаар судалсан. Тайлангийн шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад туслах ажил хэсэгт  бичсэн. Гурав. НдЗХАШШ Шүүх хуралдаан, ХХША-ны процессыг судлах, үзлэг хийхэд байлцах, нотлох баримт цуглуулах үйл явц, нэхэмжлэл, хэргийн материалтай танилцах 3.1 НдЗХАШШ-ийн шүүх хуралд ажиглагчаар оролцох. Ажиглагчаар биечлэн оролцсон шүүх хуралдаан ·  “Нутгийн шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох шүүх хуралдаан. ·  “Рандонхорс” БОУАӨЯ-ны сайдад холбогдох шүүх хуралдаан. Сонирхсон бусад шүүх хуралдааныг шүүхийн 1 дүгээр давхарт байрлах шууд дамжуулах дэлгэцээр үзсэн. Тайлангийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох ажил хэсэгт  бичсэн. 3.2 Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл хөтлөх, асуултын жагсаалт гаргах, удирдагчид танилцуулах. Удирдагчид шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэлээ танилцуулж, урган гарсан асуултуудын хариултыг авч, нэмж судлах зүйлийг тодорхой болгов. Тайланд шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэлийг  хавсаргасан. 3.3 Шүүгчтэй уулзах. Шүүгчтэй тусгайлан уулзсан ба дадлага хийх хугацаанд шүүгчийн даалгасан ажлыг хийхээс гадна, асуух зүйлийг тодруулж ажилласан. 3.4 ЗХШ-д ирүүлсэн нэхэмжлэл, шийдвэрлэгдэж буй хэрэгтэй танилцах. Удирдагч, НдЗХАШШ-ийн шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэл, хэрэгтэй танилцсан. Тайлангийн шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил хэсэгт  бичсэн. 3.5 Үзлэг хийхэд биечлэн байлцах, процедур, бүрдүүлэх баримт бичигтэй танилцах. Хэрэг 1-ийн үзлэг хийхэд байлцаж, гэрэл зураг авсан. Хэрэг 2-ын үзлэг хийхэд байлцаж хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тайлангийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил хэсэгт  оруулсан. 3.6 Нотлох баримт цуглуулах үйл явцтай танилцах. Нотлох баримтын талаар дэлгэрэнгүй судалсан. Тайлангийн хавтас хэрэгтэй танилцах ажил хэсэгт  дэлгэрэнгүй бичсэн. Хавтас хэрэгтэй танилцаж, “Нотлох баримт шаардах тухай” албан тоотыг төслийг боловсруулсан. Тайланд нотлох баримт шаардах тухай албан тоотыг төслийг хавсаргасан . Дөрөв. НдЗХАШШ Шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр, хэргийн талаар мэдээлэл авах, холбогдох хууль, зохицуулалттай танилцах 4.1 Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан ашиглах, үр дүнтэй хайлт хийх арга барил эзэмших. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас үр дүнтэй хайлт хийх хэд хэдэн аргыг сурсан. Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт  бичсэн. 4.2 Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх. https://shuukh.mn https://live.shuukh.mn/#gsc.tab=0 https://admincourt.gov.mn/courtzar Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт  тусгав. 4.3 Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад хамааралтай хууль тогтоомж, дүрэм, журам, аргачлал, тэдгээрийн хэрэглээтэй танилцах. ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот боловсруулж, бичиж дадлагажих явцад хэрэг хянан шийдвэрлэх процесст баримтлах хууль болон тухайлсан асуудалтай холбоотой зохицуулалттай танилцсан. Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт  тусгасан. Тав. НдЗХАШШ Шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны үйл явц, хууль хэрэглээний талаар бичих, статистик дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, тайлан бичих 5.1 Шүүхийн үйл ажиллагааны процедур, боловсон хүчин, бүтэц бүрэлдэхүүн, шүүхийн байр, зохион байгуулалт, цахим хуудас, ашигладаг программ хангамжийн талаар товч тэмдэглэл хөтлөх. Тайлангийн  НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  болон дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт тусгав . 5.2 НдЗХАШШ-ийн ажилчдын харилцаа, хандлагыг ажиглах замаар санал, дүгнэлт бичих. Тайлангийн  НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт  тусгав . 5.3 НдЗХАШШ-ийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ хийх. Шүүхийн үйлчилгээний хэлтэс, шүүх, ШЕЗ-өөс гаргасан тайлангаас тоо мэдээг авч дүн шинжилгээ хийсэн. Тайлангийн шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ бүлэгт  бичсэн. 5.4 ЗХШ-ээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны үйл явц, хууль хэрэглээний талаар бичих. ЗХШ-ээр шийдвэрлэгдэж буй болон шийдвэрлэсэн хэргээс шалгуур тавин сонгон авч шүүхийн процессын болон хэргийн тойм бичсэн. Тайлангийн шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тойм бүлэгт  буулгасан. 5.5 Дадлага хийх хугацаанд гаргасан санал зөвлөмжийг бичиж НдЗХАШШ-ийн Тамгын газар хүргүүлэх. Дадлага хийх хугацаанд ажиглалт дээр үндэслэн санал зөвлөмжийг гаргаж, шүүхийн тамгын газрын хариуцсан албан тушаалтан, удирдагч, зохих байгууллагад хүргүүлсэн. Тайлангийн ажиглалт ба санал хэсэгт  буулгасан. 5.6 Дадлагын ажлын тайлан бичих. Тайланг удирдагчаар дүгнүүлж, сургалтын нэгдсэн албанд хүргүүлэхээр бэлэн болгосон. Тайланг тоймлон дадлагын тайлангийн презентац танилцуулга  бэлдэж, хавсаргасан. Боловсруулсан: Ж.Танан Баталж, хянасан: Дадлага удирдагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр, Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Ашигласан эх сурвалж Г.Галбаатар. (2018). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага. Улаанбаатар: ШЕЗ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. УИХ. (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ. (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. НдЗХАШШ. (2024). Түүхэн замнал . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. УИХ. (2017, 12 07). Төрийн албаны тухай хууль (ШН) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. НдЗХАШШ. (2024). Шүүхийн тамгын газар . НдЗХАШШ. НдЗХАШШ. (2022, 12 22). НдЗХАШШ-ийн Шийдвэр . Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. УИХ. (2002, 12 26). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ. (2002, 12 26). Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. ШЕЗ. (2023). Монгол Улсын шүүхийн 2023 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2022). Монгол Улсын шүүхийн 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2020). Монгол Улсын шүүхийн 2020 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2019). Монгол Улсын шүүхийн 2019 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2018). Монгол улсын шүүхийн 2018 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2017). Монгол Улсын шүүхийн 2017 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2016). Монгол Улсын шүүхийн 2016 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2012). Монгол Улсын шүүхийн 2012 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2013). Монгол Улсын шүүхийн 2013 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2014). Монгол Улсын шүүхийн 2014 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2015). Монгол Улсын шүүхийн 2015 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2011). Монгол Улсын шүүхийн 2011 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2010). Монгол Улсын шүүхийн 2010 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2008). Монгол Улсын шүүхийн 2008 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2006). Монгол Улсын шүүхийн 2006 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2007). Монгол Улсын шүүхийн 2007 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2009). Монгол Улсын шүүхийн 2009 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2005). Монгол Улсын шүүхийн 2005 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2004). Монгол Улсын шүүхийн 2004 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.  Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол .  Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. НдЗХАШШ. (2023). НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан.  Улаанбаатар: НдЗХАШШ. НдЗХАШШ. (2022). 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны тайлан.  Улаанбаатар: НдЗХАШШ. ШЕЗ. (2021). Монгол Улсын Шүүхийн тайлан 2021. Улаанбаатар: ШЕЗ. ШЕЗ. (2023). ШЕЗ-ийн 2021-2023 оны тайлан. Улаанбаатар: ШЕЗ. ҮСХ. (2024, 11 03). Монгол Улсад оршин суугаа хүн амын тоо . Статистик. ШЕЗ. (2014, 1 10). Хэргийн индексийн журам . ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. Google map. (2024, 9 28). Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүх . Google map. Г.Банзрагч. (2023). Захиргааны процессын эрх зүй (Хоёр дахь хэвлэл). Улаанбаатар: "Мөнхийн Үсэг" ХХК. ШЕЗ, Нээлттэй нийгэм форум. (2015). Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага) .  Нээлттэй нийгэм форум. ЗХДЗШШ. (2023, 3 23). ЗХДЗШШ-ийн Магадлал . Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. НдЗХАШШ. (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт .  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ. (2022, 6 08). Нэхэмжлэлийн загварууд . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. Т.Мөнх-Эрдэнэ. (2024, 9 12). Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл.  ЗХШ-ийн "Ногоон танхим", Улаанбаатар. УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол. (2021, 9 20). Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай . Монгол Улсын Дээд шүүх. УИХ. (2002, 6 07). Газрын тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ. (2016, 2 04). Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ШН) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ. (2023, 6 16). Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ. (2018, 6 21). Улсын бүртгэлийн ерөнхий хууль (ШН) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. НдЗХАШШ. (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам .  Дүрэм, журам. ШЕЗ. (2024, 7 23). Монгол улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ .  Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөл. НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан .  Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. Т.Мөнх-Эрдэнэ. (2017, 1 04). Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох нь. Legaldata . Нээлттэй нийгэм форум; Оюуны инноваци ТББ. (2024). Монгол Улс шүүхийн индекс 2023.  Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум. Legaldata. (2024). ЗХАШШ-ийн 2015-2022 онд шийдвэрлэсэн хэрэг шүүх тус бүрээр (жилээр).  Улаанбаатар: Legaldata. НдЗХАШШ. (2024, 11 07). "Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн" НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай . НдЗХАШШ. ШЕЗ. (2013, 6 19). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам .  ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.   #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныХэргийнШүүх #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #ШүүхХуралдаан #НотлохБаримт #Хэрэг #Нэхэмжлэл #ШүүхийнҮйлАжиллагаа #ДадлагынЗорилго #ДадлагынТөлөвлөгөө #АшигласанЭхСурвалж #СтатистикДүнШинжилгээ #Зөвлөмж #Санал #ОнолынМэдлэг #ПрактикТуршлага #ЭрхЗүйнАкт #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ХэрэгМаргаан

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил

    Дадлагын хугацаанд удирдагч шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэл, хэрэг үүсгэсэн болон татгалзсан хэргийн хавтас, бусад материалтай танилцсан. Нэхэмжлэлтэй танилцах ажил Хүн, хуулийн этгээд , захиргааны байгууллага , албан тушаалтан болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. ШЕЗ-ийн тогтоолоор [1]  баталсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”- ын (ШЕЗ, 2018) дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (ЗХАШШ) нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага (ГЭБДШ), нэхэмжлэлийн ихэсгэсэн буюу өөрчилсөн шаардлагыг [2]  шүүхийн албан хаагч 7 хоногийн ажлын бүх өдөр, ажлын цагт ямар нэг хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээн авч, бүртгэл үйлдэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулсан байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт [3] , дүгнэлт, даалгавар ирсэн даруйд системд бүртгэж, хуваарилсан шүүгчид 1 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Шүүгчийн туслах хууль, дүрэм, журамд заагдсан ажлын чиг үүргийг мөрдлөг болгон стандартын дагуу гүйцэтгэх зорилтын хүрээнд (i) амаар болон бичгээр ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны гомдол, хүсэлт, өргөдлийг хүлээн авч нэн даруй танилцуулах, баримт бичгийн төсөл боловсруулах, хариу мэдэгдэх; (ii) шүүгчээс гарах эрх зүйн актын төслийг тухай бүр алдаа зөрчилгүй боловсруулж шүүгчид танилцуулах үүрэгтэй байна  (Албан тушаалын тодорхойлолт) . Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (ХХША) явцад гарах эрх зүйн акт, баримт бичгийг хуулийн хугацаанд эцэслэн боловсруулж, системд бүртгэж, бүрэн хадгална. 2023 онд шүүгчийн туслах эрх зүйн актын 15’207 төсөл бичжээ. Нэг шүүгчийн туслахад 724 эрх зүйн акт ногдож байна  (Тамгын газрын тайлан) . Нэхэмжлэлтэй танилцахад нэн тэргүүнд шүүхэд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч бичгээр, эсхүл zakhirgaa_tg@shuukh.mn хаягаар цахим хэлбэрээр гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан  эсэхийг нягтална. Мөн нэхэмжлэлд дурдсан жагсаалттай хавсаргасан нотлох баримтыг тулгах ба нэхэмжлэлд тусгагдах зүйл бүрэн буюу хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхтэй танилцана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд (ЗХШХШтХ) заасан нэхэмжлэлд тусгагдах зүйлийг хүснэгтэд жагсаав. ЗХШХШтХ заалт Нэхэмжлэлд тусгагдах зүйл 52.2.1. нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа; 52.2.2. нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр , оршин байгаа газрын хаяг ; 52.2.3. хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг; 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; 52.2.5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт; 52.2.6. хавсаргасан баримт бичгийн жагсаалт; 52.2.7. холбоо барих утас, факс, цахим хаяг. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй бол шүүхээс “ бүрдүүлбэрдэх ”  гэж хэвшиж тогтсон үгээр илэрхийлэгдэх бүрдүүлбэр хангах боломж олгохоор хугацаа өгч [4]   ( ХХША-ны үе шат -2)   “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж”  гарна. Бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй хэрэг бус, харин нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангах боломжийг олгож буй хэрэг юм. Энэ ажлын чухал хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нягтлах байлаа. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн гол хэсэг бөгөөд нэхэмжлэгч захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагаанаас өөрийн зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хэрхэн яаж хамгаалуулах буюу сэргээлгэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, маргаан бүхий захиргааны акттай (МБА) [5] танилцаж, чухам ямар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, захиргааны актыг хэрхэх хүсэлтэй байгаатай танилцана (Зураг . Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл) . Нэхэмжлэгч нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын аль нэг, эсвэл хэд хэдэн шаардлагыг бие даасан байдлаар зэрэгцүүлж, эсвэл үндсэн, дагалдах байдлаар гаргасан байж болно. Тэрчлэн, хуульд заасан журам, хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан эсэхийг нягтална. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны үйл ажиллагааг яагаад хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн талаарх хууль зүйн болон бодит үндэслэлээ тодорхойлсон байна. ЗХШХШтХ-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүснэгтэд харуулав. ЗХШХШтХ заалт Нэхэмжлэлийн шаардлага Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 52.5.1. захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн ; 52.5.2. хохирол гаргуулах  нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх ; 52.5.3. нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох  нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг ; 52.5.4. захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн ; 52.5.5. нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй ; 52.5.6. захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн . Захиргааны байгууллага нь өөрийн хэрэгжүүлж буй чиг үүрэгт хамааралгүй хуулийн зөрчлийн талаар маргах, бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар гомдоллох боломжгүй байна. Нэхэмжлэлд ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой заасан байна. Үүрэг хүлээлгэх, өөрчлөх, тогтоох гэсэн нэхэмжлэлийн үндсэн гурван төрөл байна. ЗХШ-д гаргах нэхэмжлэлийн төрөл, зорилго, шаардлагыг инфографик зурагт харуулав. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл Тухайлбал, захиргааны акт , захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах; захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах; захиргааны актыг өөрчлүүлэх байна. Захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бүрэн бол нэхэмжлэгч хэлбэржсэн эрх зүйн хамгаалалт эрэлхийлэн Захиргааны ерөнхий хуулийн (ЗЕХ) 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар (УШАЖ) [6]  гомдол гаргаж, хариу авсан эсэхийг тодруулна . Энэхүү ажиллагаа нь зайлшгүй хийгдэх ёстой ба нэхэмжлэгч эхний ээлжид МБА-ыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, эсхүл тухайн актыг гаргасан байгууллагад хандан гомдол гаргасан байх ёстой байдаг. Энэхүү ажиллагаа хугацаандаа хийгдэж, тухайн байгууллага хянан шийдвэрлэж УША-тай холбоотой гомдлын хариу өгсөн баримт нэхэмжлэлд хавсарган, хэрэгт авагдсан эсэхтэй танилцана. Захиргааны процессын хувьд хэргийн оролцогчдын тэгш бус байдлыг арилгах зорилгоор нэхэмжлэл гаргаснаар ХХША бүхэлдээ шүүхийн санаачилга, удирдлагаар хэрэгжиж эхэлдгээрээ эрүүгийн хийгээд иргэний процессын эрх зүйгээс ялгаатай. Тийм тул, шүүх нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэхээс өмнө нь ч, дараа нь ч маргааны нөхцөл байдлыг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагаа явуулна ( ХХША-ны үе шат -3) . Энэ хүрээнд, шүүгч хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэл, хүсэлтийг тодруулах, холбогдох этгээдээс тайлбар, баримтыг гаргуулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийнэ. Захиргааны байгууллага нь хэргийн оролцогч биш, хариуцагчаар татагдаагүй байсан ч шүүхийн шаардсан баримтыг өгөх үүрэгтэй байна. Субъектийн эрхийн зөрчлөөс үүдсэн маргаан байх тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж буй эсэхийг зайлшгүй тодруулах бол энэ нь объектив эрх олгогдсон этгээдийн нэхэмжлэлийн хувьд эцэстээ захиргааны үйл ажиллагаа дахь хуулийн зөрчил арилгах тул хамаарахгүй. Бүрдүүлбэр хангаад ирсэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хангуулсан шүүгчид 1 хоногийн дотор хүлээлгэн өгсөн байна. Харин тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүгч уг нэхэмжлэлийг буцаадаг ба шүүгчийн туслах “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай шүүгчийн захирамж” -ийг гарсан өдөрт нь ёсчлуулж, нэхэмжлэгчид 1 хоногийн дотор мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчээс шүүгчийн шаардсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган нэхэмжлэлийг дахин өгсөн хугацааг нэхэмжлэл гаргасан хугацаа гэж үзэхгүй. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд үүсэх үр дагавар тодорхойгүй ба дахин нэхэмжлэл хэдийд ч гаргаж болно. Үүнээс гадна, шүүгч нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзаж болно ( ХХША-ны үе шат -4) . ЗХШХШтХ-д заасан шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдлыг хүснэгтэд харуулав. ЗХШХШтХ заалт Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдол 54.1.1. ЗХШ-ийн харьяаллын бус; 54.1.2. тухайн ЗХШ-ийн харьяаллын бус; 54.1.3. ЗЕХ-ийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар УШШ-ыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; 54.1.4. нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; 54.1.5. нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; 54.1.6. нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; 54.1.7. нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй; 54.1.8. энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн [7] . Шүүгчийн туслах “Нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж” -ийг гарсан өдөрт нь нэхэмжлэгч, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, харьяаллын бус, гаргах эрхгүй этгээд гаргасан, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа шалтгаанаар буцаасан тохиолдолд нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан ч хэрэг үүсэхгүй байх үр дагавартай . Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл, нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор “Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж” гаргана. Тайлбарлавал, ЗХШ өөрийн санаачилгаар бус зөвхөн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр  захиргааны хэрэг үүсгэнэ ( ХХША-ны үе шат -5) . Шүүгч хариуцагчийг дуудан ирүүлж, хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7 хоног, орон нутагт 14 хоногийн дотор нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, эдгээрийг баримтжуулна. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэх ба инфографик зургаар товч тайлбарын хамт харуулав. Хэргийн оролцогч Нэхэмжлэлд хариуцагчаар хэнийг татсан байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, гомдол шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол шийдвэрлэсэн байгууллагыг хариуцагчаар татах шаардлагагүй. Харин хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн анхны захиргааны актыг гаргасан этгээдийг хариуцагчаар татна. Түүнчлэн, нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг цаг алдахгүй гаргуулахад зориулан тендер, татвар, улсын бүртгэл, төрийн алба, газар гэх зэрэг маргааны төрлөөр болон захиргааны байгууллагаар ялган шүүхэд хандан гаргах түгээмэл нэхэмжлэлийг шууд нөхөж бичихээр хэвлэмэл байдлаар загварт оруулан цахим хуудсанд болон шүүхийн байрны нэг давхарт байршуулсан. Иргэдийн хэрэгцээнд зориулан компьютер, принтер ч байна. Загварын дор маргааны төрлөөс хамааран зайлшгүй хийгдэх УШАЖ-ын дагуу хандах байгууллага, хугацаа, зохицуулах хуулийн заалтыг заан анхааруулан тодорхой тайлбарласан. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэлийн загварыг ашиглаагүй байх, зайлшгүй хавсаргах баримтыг дутуу өгөх, нотлох баримтыг шаардлага хангаагүй хавсаргах, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг орхигдуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ойлгомжгүй тодорхойлох зэрэг дутагдал элбэг гардаг. Маргааны төрөл, түүнээс хамааран анхаарах зүйлийг нэхэмжлэлийн загвараас түүвэрлэн хүснэгтэд нэгтгэн харуулав  (Нэхэмжлэлийн загварууд) . Маргааны төрөл Анхаарах зүйл Тендерийн маргаан Тендерийн маргаантай холбоотойгоор шүүхэд хандах нэхэмжлэлд тендерт оролцогч нь шүүхэд хандахын өмнө заавал ТБОНӨХБАҮХАтХ-ийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл, гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт [8] , захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн Сангийн яаманд тус тус ажлын 5 өдрийн дотор гаргаж хариу авсан байх ёстой (ТБОНӨХБАҮХАтХ, 2023) -ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг. Татварын маргаан Татварын маргаанаар нэхэмжлэл гаргах буюу нэхэмжлэгч нь Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахын өмнө дээд шатны байгууллага болон маргаан таслах зөвлөлд тус тус УШАЖ-аар хандаж, хариу авсан байх ёстой  (ТЕХ, 2019) -ийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх хэсэг. Улсын бүртгэлийн маргаан Улсын аливаа бүртгэлийг хууль бус гэж үзвэл, шүүхэд хандахын өмнө заавал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар УШАЖ-аар хандаж, хариу авсан байх ёстой  (УБЕХ, 2018) -ийн 22 дугаар зүйл 22.1 дэх хэсэг. Төрийн алба Төрийн жинхэнэ албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, ажил албан тушаал буруулсан гэж үзвэл, шүүхэд хандахын өмнө заавал Төрийн албаны төв болон салбар зөвлөлд УШАЖ-аар хандах ёстой (ТАтХ, 2017)-ийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэг. Харин Төрийн жинхэнэ албан хаагч, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл, энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно  (ТАтХ, 2017) -ийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг. Газрын маргаан Дүүргийн засаг даргын хууль бус захиргааны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шүүхэд хандахын өмнө заавал Нийслэлийн засаг даргад УШАЖ-аар хандах ёстой  (ГтХ, 2002) -ийн 603 дугаар зүйлийн 603.6 дахь хэсэг. Дурдсан түгээмэл маргаанаас гадна, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хохирсон этгээд хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж болдог ч цөөн тохиолддог. Энэ тохиолдолд, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс, эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бичиж, холбогдох нотлох баримтыг гарган өгнө. Энгийнээр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн актыг хүчингүй болгох бус, харин хохирлыг барагдуулах тухай бичих нь зүйтэй  (Шүүхийн шийдвэр, 2022) (Магадлал, 2023) . 2023 онд тус шүүхэд нийт 2’514 нэхэмжлэл ирсэн ба нэг шүүгчид 110 нэхэмжлэл ногдож байна  (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан) . Тусгай журмаар шийдвэрлэх маргаан ЗХШХШтХ-ийн 11 дүгээр бүлэгт  тусгай журмаар шийдвэрлэх маргааныг зохицуулсан. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодит хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудалтай холбоотой зарим төрлийн маргааныг шүүхээр түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хянан шийдвэрлэх үе шатыг алгасаж, ХХША-ны ердийн хугацааг богиносгосон байдаг. Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх (ЗХДЗШШ) анхан шатны журмаар [9] , Улсын дээд шүүх (УДШ) давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсанаар: (i) хэрэг үүсэхээс өмнө ЗХШ-ээс явуулах ажиллагаа; (ii) нэхэмжлэгч, нэхэмжлэл гаргах эрхтэй субъект, хариуцагчаар түгээмэл татагддаг захиргааны байгууллага; (iii) хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлд тусгагдах зүйл, хангах бүрдүүлбэр; (iv) нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; (v) УШАЖ, түүний хугацаа; (vi) шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалздаг тохиолдол; (vii) нэхэмжлэлийн төрөл, анхаарах зүйл; (viii) нэхэмжлэлийн улам өргөжиж буй агуулга; (ix) тусгай журмаар шийдвэрлэх маргааныг мэдэж авах зэрэг ач тустай байв. Хавтас хэрэгтэй танилцах ажил Захиргааны хэрэг үүсмэгц хэргийн дугаарыг системээс өгөгдсөн бүртгэлийн индексийг авч хавтас хэрэг нээнэ  (Хэргийн индекс) . Захиргааны хэрэг гэдэгт өргөн агуулгаараа ЗХШ-ээс нэхэмжлэл, хүсэлт, гомдлоор хянан шийдвэрлэж буй маргааныг ойлгоно. Эдгээрийн ялгааг инфографик зурагт харуулав. Нэхэмжлэл, хүсэлт, гомдлын ялгаа Нэхэмжлэлийг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны эсрэг гаргана. Хүсэлтийг эрх зүйн хамгаалалт авах түр зуурын шинжтэй шүүхийн шийдвэр гаргуулах зорилгоор гаргана. Харин гомдлыг хуульчийн хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан хариуцлага тооцуулахаар гаргана. Захиргааны хэрэг гэдэгт нарийвчилсан агуулгаараа зөвхөн нэхэмжлэлээр үүсэх маргааныг ойлгоно. Тиймээс, тайланд нэхэмжлэлээр үүссэн хэргийг голчлон авч үзсэн болно. Шүүгч нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэхээс гадна, харьяалал тогтоолгож ирүүлсэн буюу шилжиж ирсэн, дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон, ШИНБ-ын улмаас шийдвэр нь хүчингүй болсон хэргийг хүлээн авна. Хавтас хэргийг хөтлөх нь шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүргийн нэг юм. Хавтас хэргийн эхэнд бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой нэхэмжлэл байна. Түүний араас нэхэмжлэлд хавсаргасан материал авагдана. Гол зүйлийн нэг нь нэхэмжлэгч өмгөөлөгч авсан бол түүнтэй байгуулсан гэрээ, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид (НИТ) төлөөлөх эрх олгосон баримт бичиг буюу итгэмжлэлийг хавсаргасан эсэхийг шалгана. Үүний дараагаар, хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцах нь зүйтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шалтгааны талаар мэдээллийг авна. Тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримт гаргаж ирүүлсэн байж болно. Шүүх хуралдаан товлохоос өмнө, зөвхөн ЗХАШШ-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримттай [10] танилцана. ЗХШ хэргийн нөхцөл байдлыг тодруулах , хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах  ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, ЗХШ талуудын эрх тэгш байдлыг хангах үүднээс нотлох баримтыг цуглуулах, үнэн бодит байдлыг шалгах, үнэлэх, нягтлах, дүгнэх үүргийг гүйцэтгэнэ ( ХХША-ны үе шат -6) . Тийм учир, ЗХШ нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн”  гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. Цаашилбал, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. Нотлох баримтын ангиллыг инфографик зурагт буулгав. Нотлох баримтын ангилал Нотлох баримт нь хэд хэдэн төрөл байна. Бичмэл нотлох баримт гэдэг нь гэрээ, гэрчилгээ зэрэг бичгийн хэлбэртэй байна. Эд мөрийн нотлох баримт нь хэв, дуу, дүрсний бичлэг зэрэг биет эд зүйл байна. Үзлэгийн тэмдэглэл нь үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл хэлбэртэй байна. Шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухаан, техникийн үнэлгээ юм. Гэрчийн мэдүүлэг гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүний мэдүүлгийг хэлнэ. Хилийн чанадын нотлох баримт нь гадаад улсаас ирсэн нотлох баримт юм. Мөн шүүхийн даалгавар нотлох баримт болно. Өөрөөр хэлбэл, бусад шүүхэд даалгах ажиллагаа юм. Тайлбарлавал, шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийг дуудан мэдүүлэг авч, хэргийн газартай биечлэн танилцаж, үзлэгийг хийх, шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах ба энэ тухай тэмдэглэл хөтөлж, уг үйл ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулж баримтжуулсан байна. Товчхондоо, нотлох баримт гаргаж өгөх нь хэргийн оролцогчид хамаатай бол нотлох баримтыг цуглуулах нь шүүхэд хамаатай ажиллагаа юм. Тийм тул, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, түүний эх сурвалжийг заах үүрэгтэй. Нотлох баримтад үндэслэсэн хэргийн нөхцөл байдал гэдэг нь бодит байдлын талаар шүүгчийн төсөөллөөр бий болсон дүр зураг, дотоод итгэл учир бодит байдалд аль болох нийцсэн байх аваас шүүхийн шийдвэр эцэстээ оновчтой гарна. Анхан шатны шүүх хуралдаан дуусахаас өмнө нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны, эсвэл нэхэмжлэл гаргах үедээ гаргаж өгөх боломжгүй буюу чадахгүй байсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ батлах шинэ нөхцөл байдал, нотлох баримт, хууль зүйн тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгөхийг хориглоогүй байдаг. Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг танилцуулах бүрд захиргааны ХХША-нд хэрэглэгдэх баримтыг үйлдэнэ. Шүүх хэргийн оролцогчийг татан оролцуулсан байж болно. Итгэмжлэлээр шинээр орж ирж буй хэргийн оролцогчоор “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан” баримтад гарын үсэг зуруулж хавтас хэрэгт авна. Дээрх үйл ажиллагаа бүр нь тавигдсан стандартын дагуу баримтаар хэрэгт авагдсан байх ба тухай бүр ЗХШ-ээс эрх зүйн акт  гарна. Тухайлбал, шүүхийн зүгээс хэрэг үүсгэх захирамж , мэдэгдэх хуудас, хэргийн оролцогчид нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх, үүрэг тайлбарласан баримт, хэргийн материалтай танилцуулсан баримт, хүсэлт хэлэлцэх ажиллагааны тэмдэглэл, шүүхээс цуглуулсан бусад баримт, ХХША-ны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, захирамж, тогтоол гардуулсан, танилцуулсан баримт, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүхийн бүх материал, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол , шүүх хуралдааныг товлон зарласан захирамж , шүүх хуралдааныг мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байна. Мөн шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэл  хөтлөгдөх ба хавтас хэрэгт авагдана. 2023 онд шүүгчийн туслах 1’350 удаа нэхэмжлэл гардуулж, эрх, үүрэг тайлбарлажээ   (Тамгын газрын тайлан) . Нэг шүүгчийн туслахад жилд дунджаар 64 нэхэмжлэл ногдоно. Хэрэг, маргаанд гуравдагч этгээд  оролцож байгаа бол түүний тайлбар, нотлох баримт, хүсэлт байна. Мөн шүүхээс гэрч дуудсан бол түүний мэдүүлэг, шинжээч оролцсон  бол түүний дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл байна. Хавтас хэргийн төгсгөлд анхан шатны шүүхийн шийдвэр , захирамж, тогтоол, шүүгчийн тусгай санал , шийдвэр гардуулсан буюу танилцсан баримт байна. Хавтас хэрэгт давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн баримт авагдана. Тэрчлэн, шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт, шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, ШИНБ-ын улмаас хэргийг хянуулах хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой бүх баримт байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй  холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл  гаргасан байж болно. Нэхэмжлэлийн бусад төрлийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй, хэрэглэх нөхцөл нь хязгаарлагдмал. Тухайлбал, хэргийн хариуцагчаас бусад оролцогч гаргахгүй; зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой маргаанд гаргана; үндсэн нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх шүүхэд гаргана; үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна; сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална. Эцэст нь архивд хүлээлгэн өгөх хяналтын хуудсыг бэлдэж, баримтжуулах ба энэ нь хавтас хэргийн сүүлийн хуудас байна. 2023 онд шүүгчийн туслах 422 хэрэг архивлажээ   (Тамгын газрын тайлан) . Нэг шүүгчийн туслах жилд дунджаар 20, сард дунджаар 2 хэрэг архивд шилжүүлсэн байна. Хавтас хэрэг товьёглон хөтлөх ажил нь хавтас хэрэгт шинээр материал авагдах бүрд шинэчлэх, талууд шаардлагатай бичиг баримттай танилцахад туслах, хэргийн мэдээллийг лавлахад бэлэн байлгах зэрэг ХХША-ны тасралтгүй байдлыг хангах төв цэг юм. Дадлагын хугацаанд хавтас хэрэгтэй танилцаж дуусаад байранд нь буцаан тавьж байсан ба баримт бичгийг салгаж, гээгдүүлэхээс болгоомжлон ажилласан. Гол нь хавтас хэрэгтэй танилцсанаар: (i) хэрэг, маргааны төрөл; (ii) бүртгэл хөтлөлт; (iii) хавтас хэрэгт зайлшгүй авагдах баримт бичиг, материал, холбоотой үйлдэгдэх баримт; (iv) захиргааны ХХША, хуулийн хэрэглээ; (v) эрх зүйн акт гарах тохиолдол; (vi) хэрэг үүсгэсний дараа хийгдэх ажиллагаа; (vii) хэрэгт авагдах нотлох баримтын төрөл; (viii) нотлох баримт цуглуулах үйл явц, түүнд өгөгдөх хугацаа; (ix) хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүгчийн санаачилгаар шүүхээс хийгдэх бусад ажиллагаа зэргийг мэдэж авсан. Хавтас хэрэг үдэж цэгцлэх ажил Хэргийн баримт бичгийг хавтас хэрэгт үдэхдээ тогтсон стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Архивд хүлээлгэн өгөх журмын дагуу хавтас хэргийг эмхлэн цэгцэлж А4 хэмжээтэй цаасны дээрээс болон доороос 7.5 см хэмжээгээр цоолж үдэх ба зайлшгүй дугаарлана. Хэргийн нэг хавтас нийт 250 хуудастай байх ба урд талдаа товьёгтой байна. Хавтас хэргийн эхэнд бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой нэхэмжлэл, харин түүний хойноос анхны гаргасан нэхэмжлэлийг оруулна, мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байна. Үүнээс гадна, шүүх итгэмжлэл бүхий этгээдтэй харьцах ёстой ба итгэмжлэл хуульд заасан зохих шаардлагын дагуу авагдаагүй бол процессын алдаа болно. Тиймээс, хавтас хэрэгт итгэмжлэл авагдсан, хуулийн шаардлага хангасан эсэхийг заавал шалгах хэрэгтэй байдаг. Хавтас хэрэгтэй танилцахад дөхөм болгох үүднээс нэхэмжлэгч өмгөөлөгч авсан бол түүнтэй байгуулсан гэрээ (НӨ), эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрх олгосон бол түүнийг баримтжуулсан итгэмжлэл (НИТ), хариуцагч талаас мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрх олгосон баримт бичиг буюу итгэмжлэл (ХИТ), гуравдагч этгээд (ГЭ), түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч (ГЭИТ) болон МБА дээр түр тэмдэглэл буюу стикер   нааж ялгана. Шүүхээс нотлох баримт гаргуулах албан тоот явуулж, үүний дагуу нотлох баримт шинээр ирүүлбэл албан тоотын араас хавтас хэрэгт үднэ. Ойлгомжтой хэлбэл, хавтас хэрэгт баримтыг зорилго дагуу дараалуулан байршуулна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн араас холбогдон гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэрийг хавтас хэрэгт оруулах ба эдгээртэй танилцсан баримт бичгийг хойно нь дарааллын дагуу хавтас хэрэгт авна. Хэрэгт шинээр баримт бичиг авагдах бүрд хэргийн материалыг дахин дугаарладаг. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хавтас хэрэгтэй хэдий ч танилцах хүсэлт гаргаж магад тул баримт бичиг гээгдэх, дутах, алга болохоос сэргийлэн хэргийн материалыг хэд хэдэн удаа дугаарлах ажил урган гарна. Хавтас хэрэг үдэж цэгцлэх ажил нь механик мэт боловч олон талын ач холбогдолтой тул төвөгшөөлгүй хийснээр: (i) хавтас хэрэгтэй харьцаж сурсан; (ii) хэргийн материалтай үр дүнтэй, дэс дараатай танилцах ур чадварыг эзэмшсэн; (iii) мэдрэмж авсан, дүйтэй болсон гэж дүгнэж болно. Хяналтын хуудас Дадлагын хугацаанд хавтас хэргийг дугаарлаж, хяналтын хуудсыг бөглөж бэлдэхэд тусалсан. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол, давж заалдах журмаар гаргасан гомдол, хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэрэг шилжүүлэхэд хяналтын хуудсыг бэлдэнэ. Энэхүү ажил нь хавтас хэрэг үдэж бэлдэхтэй нэгэн зэрэг хийгдэх ба стандарт маягт дээр заасан ажиллагааны нэр, хуудасны дугаарыг тэмдэглэнэ. Уг хяналтын хуудсанд шүүгчид хянуулсан огноо, шүүгчийн гарын үсэг, хөтөлсөн шүүгчийн туслахын нэр, гарын үсэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн огноо, гарын үсэг зайлшгүй байна. Хэрэг дутуу хянаж хүргүүлснээс шалтгаалж хүчингүй болсон шийдвэрт нэхэмжлэл хүлээн авсан дардасгүй, тэмдэглэл гарын үсэггүй, захирамж, шийдвэрт тамга дараагүй, хэрэг шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол хэрэгт байхгүй, итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй зэрэг түгээмэл зөрчил гардаг байна. Алдаа мадаг гарвал процессын алдаад тооцогдон улмаар хэрэг дээд шатны шүүхээс буцах магадлалтай тул хяналтын хуудсыг бөглөх ажлыг анхааралтай, нягт нямбай хийж гүйцэтгэнэ. Энэ ажлыг хийснээр процессын алдааны улмаас дээд шатны шүүхээс хэрэг буцаагдах тохиолдлыг мэдэж авах үр дүнтэй байлаа. Ж.Танан Мэргэжлийн дадлагын тайлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Зүүлт тэмдэглэл [1]  Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт ” батлах тухай ШЕЗ-ийн 2007 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болсон ба шинэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон. [2]   ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.1  заалтад заасны дагуу “нэхэмжлэл”  гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр ЗХШ-д гаргасан өргөдлийг хэлнэ. https://www.youtube.com/watch?v=tTM551Z8ZUo&t=244s [3]  Хүсэлт гэдэгт нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлт хамаарна. [4]   ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт  заасны дагуу нэхэмжлэл нь ЗХШХШтХ 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. [5]  Захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт зэрэг тодорхой эрх зүйн үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр. [6]   ЗЕХ-ийн 92-94 дүгээр зүйл 92 дугаар зүйл. Захиргааны актад гомдол гаргах 92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. 92.2.Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь ИТБАТГӨГШтХ-ийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. 93 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага 93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. 93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. 94 дүгээр зүйл. Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа 94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. 94.3.Гомдлыг ИТБАТГӨГШтХ-д заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. 94.4.Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ. [7]   ЗХШХШтХ 14 дүгээр зүйл 14.1. Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ЗЕХ-д заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ЗХШ-д 30 хоногийн дотор  нэхэмжлэл гаргана: 14.1.1. дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; 14.1.2. холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 14.2. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг ЗЕХд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор  шүүхэд нэхэмжлэл гаргана. 14.3. Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. 14.4. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана. [8]  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монополын эсрэг газар болон нэрээ өөрчилсөн. [9]   ЗХШХШтХ 112 дугаар зүйл. Тусгай журмаар шийдвэрлэх маргаан 112.1. Дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ: 112.1.1. улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан; 112.1.2 .аймаг хоорондын, эсхүл аймаг, нийслэлийн хоорондын маргаан; 112.1.3. хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан; 112.1.4. Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан; 112.1.5. Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан; 112.1.6. хуулиар тусгайлан заасан бусад маргаан. [10]   ЗХШХШтХ 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэнэ. Ашигласан эх сурвалж ШЕЗ . (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол . Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. НдЗХАШШ . (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ . (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан .  Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ . (2022, 12 22). НдЗХАШШ-ийн Шийдвэр . Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. ЗХДЗШШ . (2023, 3 23). ЗХДЗШШ-ийн Магадлал . Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. НдЗХАШШ . (2023). НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан.  Улаанбаатар: НдЗХАШШ. ШЕЗ . (2014, 1 10). Хэргийн индексийн журам . ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ . (2023, 6 16). Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ . (2018, 6 21). Улсын бүртгэлийн ерөнхий хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2017, 12 07). Төрийн албаны тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ . (2002, 6 07). Газрын тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ШүүхэдИрүүлсэнМатериалтайТанилцахАжил #Шүүгч #Нэхэмжлэл #Хэрэг #Хавтас #ЗахиргааныБайгууллага #Хүн #ХуулийнЭтгээд #АлбанТушаалтан #НийтийнАшигСонирхлыгТөлөөлөхЭрхБүхийЭтгээд #ШүүхийнЕрөнхийЗөвлөл #ЗахиргааныХэрэг #ХэргийнХөдөлгөөнийНийтлэгАргачлал #СөрөгНэхэмжлэл #НэхэмжлэлийнИхэсгэсэнШаардлага #НэхэмжлэлийнШаардлага #МэдээлэлЛавлагааныМэргэжилтэн #Даалгавар #Гомдол #Хүсэлт #ШүүгчийнТуслах #ЭрхЗүйнАкт #БаримтБичиг #ХуулийнХугацаа #НэхэмжлэгчийнТөлөөлөгч #Төлөөлөгч #Өмгөөлөгч #НэхэмжлэлийнБүрдүүлбэр #ЗахиргааныХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныПроцессынХууль #НэхэмжлэлдТусгагдахЗүйл #УлсынТэмдэгтийнХураамж #МаргаанБүхийЗахиргааныАкт #ЗахиргааныХэргийнШүүх #НэхэмжлэлийнШаардлагынҮндэслэл #ТогтоохНэхэмжлэл #ҮүрэгХүлээлгэхНэхэмжлэл #ӨөрчлөхНэхэмжлэл #ЗахиргааныАкт #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #ЗахигааныГэрээ #ШүүхийнШийдвэр #ЭрхЗүйнНөхцөлБайдал #ЭрхЗүйнХарилцаа #ИлтХуульБус #ХүчинТөгөлдөрБус #ХохиролГаргуулах #Хариуцагч #ЭрхЗүйнАчХолбогдолБүхийНөхцөлБайдал #ХэлбэржсэнЭрхЗүйнХамгаалалт #УрьдчиланШийдвэрлүүлэхАжиллагаа #Маргаан #ХуульЁсныАшигСонирхол #ГуравдагчЭтгээд #ГазрынМаргаан #ТөрийнАлба #УлсынБүртгэлийнМаргаан #ТатварынМаргаан #ТендерийнМаргаан #ТусгайЖурмаарШийдвэрлэхМаргаан #ХэргийнДугаар #ШүүхийнДаалгавар #НотлохБаримт #ҮзлэгийнТэмдэглэл #ГэрчийнМэдүүлэг

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн дадлага хийх хугацаанд шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах; шүүхэд ирүүлсэн материалтай танилцах; ХХША-нд байлцах; иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэгтэй танилцаж, ажилласан цагийн тооцоо хийх аргачлалыг мэдэж авах; хэргийн оролцогчид хавтас хэрэг танилцуулах ба шүүх хуралдааны тов мэдэгдэх; шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах; шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх; шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох; системд эрх зүйн акт байршуулах болон мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх; эрх зүйн акт, албан тоотын төсөл бэлдэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн эрх зүйн акт, албан тоотод гарын үсэг зуруулах, дугаар авах, үзлэг хийхэд зураг дарах зэрэг шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын (ШХНБД) даалгасан бусад ажлыг хийв. Дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажлыг инфографик зургаар дүрслэв. Дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил Хийж гүйцэтгэсэн ажил өнгөрсөн онд хэдэн удаа, ямар давтамжтай хийгдсэн талаар тоо мэдээллийг шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны тайлангаас авч тус бүр оруулав. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадварыг нэгтгэн оруулав. Түүнчлэн, “Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл”-д хамрагдаж, шүүхийн түүхэн хөгжил, дотоод бүтэц зохион байгуулалт, дадлагаар сурч мэдэх, анхаарах зүйл, тэмдэглэл хөтлөхийн учир холбогдол, шүүхээс хийгддэг ажиллагааны талаар мэдэж авсан билээ (Т.Мөнх-Эрдэнэ, 2024) . Шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах ажил Шүүхийн албан хаагч Үндсэн хууль , бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэдэг байна. Дадлагажигчийн хувьд шүүгчийн туслах, ШХНБД-ын ажлаас заримыг нь гардан хийж, заримд нь тусалж, бусдад нь байлцсан бол мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэрэг эрхлэгчийн ажлын байран дээр ажиглалт хийж, ярилцаж ажилтай танилцсан. Эдгээр ажлыг хийж байхдаа байгууллагын дүрэм, журмыг дагаж мөрдөхийн дээр байнгын сонор сэрэмжтэй байж, хийж буй ажил болон асууж лавлах зүйлийн тэмдэглэл хөтөлж, бүтээлч хандаж байв. Шүүхийн үйл ажиллагаанд шүүгчийн туслахын хийж гүйцэтгэж буй ажил өндөр ач холбогдолтой, цөм тул өгөгдсөн хугацаанд аль болох ихийг хийж сурах зорилго тавин хичээл зүтгэл гарган ажилласан. Шүүхийн зарим албан хаагчийн ажлын зорилго, зорилтыг хүснэгтэд харуулав. Шүүхийн зарим албан хаагчийн ажлын зорилго, зорилт Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг Шүүгчийн туслахын албан тушаал нь шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба (i) хууль, дүрэм, журамд заагдсан ажлын чиг үүргийг мөрдлөг болгон стандартын дагуу гүйцэтгэх; (ii) шүүгчээс хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх; (iii) хэргийн хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх; (iv) шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох; (v) хавтас хэргийг хөтлөх; (vi) иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах; (vii) захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем (ЗХБХНС) болон холбогдох бусад программыг хэрэглэх; (viii) удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд албан тушаалын тодорхойлолтод (АТТ) зааснаар нийт 29 төрлийн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг. Шүүгчийн туслах нь шүүгчээс гадна, тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана (Албан тушаалын тодорхойлолт) . Судалгаа шинжилгээтэй холбоотой ажил Шүүгчийн туслахын хийж гүйцэтгэх ажлаас судалгаа шинжилгээтэй холбоотой хэд хэдэн ажил байна. Тухайлбал, шүүгчийг шаардлагатай гарын авлага мэдээллээр хангах, тоо баримт, мэдээ, судалгаа гаргаж өгөх; шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн судалгаа, кодификаци хийх; анхан шатны шүүхийн шийдвэртэй захиргааны хэрэгт дүн шинжилгээ хийх; ижил төстэй хэрэг, маргааныг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн судалгааг тухай бүр гаргаж танилцуулах; шаардлагатай гарын авлага мэдээллээр шүүгчийг хангах, тоо баримт, мэдээ, судалгаа гаргаж өгөх зэрэг чиг үүрэг АТТ-д тусгагдсан. Судалгаа шинжилгээтэй холбоотой ажлыг хийхдээ туршлага солилцох уулзалтаар хариуцаж буй хэргийн талаар харилцан танилцуулга хийх, ярилцах, дотоод системээс мэдээлэл авч хийдэг. Ижил төстэй хэрэгт шүүхээс хийгдсэн ажиллагаа, цуглуулсан нотлох баримт зэрэгтэй танилцаж, шүүгчийг мэдээллээр хангана. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг ШХНБД-ын албан тушаал нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба (i) шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах; (ii) шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах; (iii) хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд нийт 31 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. ШХНБД нь шүүгчээс гадна, тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслахад шууд харьяалагддаг (Албан тушаалын тодорхойлолт) . Эдгээрээс шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажилд суралцсан. Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаал нь шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах зорилготой ба (i) хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, бүртгэх, хуваарилах (ХХША-ны үе шат-1) ; (ii) шүүхийн үйл ажиллагааны тухай болон захиргааны ХХША, шүүх хуралдааны тов зэрэг шүүхийн байгууллагаас хүссэн мэдээллийг хэргийн оролцогчид түргэн шуурхай өгөх; (iii) шүүхийн давж заалдах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг мэдээг 7 хоног бүр гаргах; (iv) ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газраас гаргах шаардлагатай мэдээг тухай бүрд гаргах, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилттой. Дурдсан зорилго, зорилтын хүрээнд нийт 16 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана (Албан тушаалын тодорхойлолт) . Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн АТТ-ын нэгдүгээр зорилтын хүрээнд захиргааны хэрэг, ШИНБ-ын хэрэг, нэхэмжлэл, давж заалдах шатны болон хяналтын журмаар гаргах гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт, албадан гүйцэтгүүлэх хүсэлт, дүгнэлт, даалгавар, ГЭБДШ (гуравдагч этгээдийн бие даасан шаардлага), нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, ШИНБ-ын улмаас хянуулах хүсэлт хүлээж авна. Эдгээрийг ирсэн даруйд ХХША-тай холбоотой гар бүртгэлийг хөтлөхийн зэрэгцээ давхар ЗХБХНС-д бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс санамсаргүй байдлаар сонгогдсон шүүгчид хуваарилж, 1 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Үүний дараа, сонгогдсон шүүгч, түүний туслахын нэрийг холбогдох мэдээллийн хамт нэхэмжлэгчид өгнө. Шинэ нэхэмжлэлийн хувьд санамсаргүй байдлаар шүүгчийг сонгох бол буцаасан, хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийг ачааллыг тэнцвэржүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор өмнө нь хуваарилсан шүүгчид буцааж хүлээлгэн өгнө. Өргөдлийн хувьд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх, зөрчлийн үр дагаврыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт, даалгавар хүлээн авна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тухайн шийдвэрийг гаргасан шүүгчид, тухайн шүүгч ажиллахаа больсон бол санамсаргүй байдлаар өөр шүүгчид хуваарилна. Үүнээс гадна, шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, хэрэг хуваарилах болон өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэх хугацаа, шүүхийн үйлчилгээ, шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний агуулга, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ зэргийн талаар биеэр болон утсаар тайлбар мэдээлэл өгнө. Үүгээр мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажил хязгаарлагдахгүй ба гол ажлын нэг нь шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргах, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шүүгчид хуваарилахтай холбоотойгоор тогтмол судалгаа хийнэ. Шүүхийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөч самбараас санаа авч, шүүхийн тамгын газрын ажлын уялдаа холбоог иргэн, байгууллагын зүгээс гаргах өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буйгаар бүдүүвч зургаар харуулав. Шүүхийн тамгын газрын ажлын уялдаа холбоо Архив, бичиг хэргийн эрхлэгч иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх ба шүүхийн архивын лавлагааны үйлчилгээг үзүүлнэ. Тамгын газрын дарга иргэдтэй биечлэн уулзахаас гадна үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлт, гомдол, талархал хүлээн авч шүүхийн зохих албан хаагчид шилжүүлнэ. Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь шүүхийн ажилтны ёс зүйн холбогдох хууль тогтоомж болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ба ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна. Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгуулах хүсэлтийг санхүүгийн албан шийднэ. Шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хуулбарлан авах хүсэлтийг мэдээлэл технологийн мэргэжилтэн хариуцна. 2023 онд архивд шийдвэрлэсэн 424 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 255 хэрэг, буцаасан 40 нэхэмжлэл, хүлээн авахаас татгалзсан 187 нэхэмжлэл хүлээн авч, хадгалсан. Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч 14’900 бичиг хүлээн авч, 9’698 бичиг явуулсан. Архивч тендерийн тодорхойлолт 2’059, архивын лавлагаа 513 гаргаж өгсөн. Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 466 бичигдэж, 434-ийг гардуулсан бол шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 148 бичигдэж, 143-ийг гардуулсан. Бичиг хүргэгч 3’082 албан бичиг, 1’246 захиргааны хэрэг, 598 нэхэмжлэлийн хувь, 132 мэдэгдэх хуудас гардуулсан   (Тамгын газрын тайлан) . Шүүхийн зарим албан хаагчийн ажлын чиг үүрэг, ажлын уялдаа холбоотой танилцсанаар: (i) албан хаагч тус бүрийн ажлын байрны зорилго, чиг үүрэг; (ii) шүүхийн үйл ажиллагааны практик; (iii) процессын хуулийг дагаж мөрдөх ажиллагаа; (iv) шүүх байгууллагын шатлал, хариуцлага, ажил үүргийн хуваарилалт, уялдаа холбоо, нийцэл; (v) шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын тулд албан тушаалтнуудын хамтран, харилцан бие биеэ нөхөн ажиллах зохион байгуулалт; (vi) баримт бичиг ирүүлэх хуульд заасан хугацаа, стандарт; (vii) нэхэмжлэл, хүсэлт, гомдол зэрэг эрх зүйн баримт бичгийн хэлбэр, процедурын шаардлагууд; (x) иргэдээс шүүхэд хандан гаргадаг нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тэдгээрийг шийдвэрлэдэг шүүхийн байгууллагын ажлын дотоод уялдаа холбоо (xi) ХХША-нд шаардлагатай мэдээлэл, тоо баримт, мэдээ, судалгаа, дүн шинжилгээ; (xii) тэдгээрийн эх сурвалж; (xiii) цахим болон цаасан бүртгэл хөтлөлт; (xiv) хуулийн мэргэжлийн зайлшгүй шинж чанар болох нууцлал, шударга байдал, мэргэжлийн ур чадвар зэргийг мэдэж авах, ойлгох үр дүнтэй байв. Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Ашигласан эх сурвалж Т.Мөнх-Эрдэнэ . (2024, 9 12). Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл.  ЗХШ-ийн "Ногоон танхим", Улаанбаатар. НдЗХАШШ . (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ . (2024). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан . НдЗХАШШ. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #ШүүхийнАлбанХаагч #ШүүхийнАлбанХаагчийнАжлынЧигҮүрэг #ДадлагажижХийжГүйцэтгэсэнАжил #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #МэдээлэлЛавлагааныАжилтан #Архив #БичигХэрэг #АлбанТушаалынТодорхойлолт #АжлынЧигҮүрэг #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Хэрэг #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ЭрхЗүйнАкт #МэдээллийнЭхСурвалж #ШүүхХуралдаан #Тэмдэглэл #ШүүхийнҮйлАжиллагаа

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page