Хайлтын үр дүн
213 results found with an empty search
- Барон дэ Монтескье “Хуулийн амин сүнс”
Хуулийн амин сүнс #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #НомынТэмдэглэл #НомынАнимэ #Монтескье #ХуулийнСүнс #ЭрхЗүйнОнол #ЭрхМэдлийнХуваарилалт #ХуульДээдлэхЁс #ЗасаглалынТогтолцоо #ЭрхЧөлөө #ШударгаЁс #МонтескьегийнБүтээл #ХуульТогтоохЭрхМэдэл #ГүйцэтгэхЭрхМэдэл #ШүүхЭрхМэдэл #ХуулийнФилософи #ЭрхЗүйнСоциологи #ТүүхэнОнол #УлсТөрийнФилософи #ЭрхМэдлийнХяналт #АрдчилсанЗасаглал #ХүнийЭрх #ТэгшБайдал #ЭрхЗүйнСуурьОйлголт #ХуульЭрхЗүйнҮндэс #ТөрийнЭрхМэдэл #ЭрхЗүйнТогтолцоо #ЭрхМэдэлХуваахЗарчим #ХуульЗүйнФилософи #ЭрхЗүйнХөгжлийнТүүх #ТөрийнБүтэц #ЭрхЗүйтТөр #ЗасаглалынФилософи
- Вестфалийн энхийн гэрээ
1648 оны Вестфалийн энхийн гэрээ нь 1618-1648 онд Ариун Ромын эзэнт гүрний болон Европын бүхий л орнуудыг их бага хэмжээгээр хамарсан хэд хэдэн дайныг нэгтгэсэн “Гучин жилийн дайны” төгсгөлд Европын их гүрнүүдийн хооронд байгуулагдсан бөгөөд олон улсын нийтийн эрх зүйн хөгжилд чухал үйл явдал гэж үздэг. Улс гүрний тэгш бүрэн эрхийн зарчим, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх зарчим, шашин шүтэх эрх чөлөөний зарчим, дипломат харилцааны зарчим, хүчний тэнцвэрийн зарчим зэрэг эрх зүйн орчин бүрдүүлэх үндэс суурийг тавьсан ач холбогдолтой. Улс гүрний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал Вестфалийн энхийн гэрээ нь улсын бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын зарчмыг тогтооход тусалсан. Өөрөөр хэлбэл, улс бүр өөрийн нутаг дэвсгэрийг гаднын хүчний хөндлөнгийн оролцоогүйгээр удирдах эрхийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр, улс орнуудыг олон улсын харилцааны үндсэн оролцогч гэж үздэг орчин үеийн үндэстэн - төрийн тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Шашин шүтэх эрх чөлөө Вестфалийн энхийн гэрээний нэг гол заалт нь улс орнууд өөрсдийн шашны бодлогоо тодорхойлох эрхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв. Энэ нь Европыг олон арван жилийн турш хүнд байдалд оруулж байсан Ариун Ромын эзэнт гүрний протестант болон католик шашинтнуудын хоорондох шашны хэд хэдэн мөргөлдөөнөөс улбаатай янз бүрийн хүчний хоорондын тэмцэл дайн болон хувирсан шашны мөргөлдөөнийг таслан зогсооход тусалж, төр ба шашныг тусгаарлах үзэл баримтлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Дипломат протокол Вестфалийн энхийн гэрээнд хүргэсэн хэлэлцээ нь ирээдүйн дипломат үйл ажиллагаанд нөлөөлөх дипломат протокол, хэм хэмжээг тогтоосон. Ингэснээр, улс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд олон талт хэлэлцээ хийж, гэрээг ашиглах жишиг тогтсон. Хүчний тэнцвэр Вестфалийн энхийн гэрээ нь олон улсын харилцаанд хүчний тэнцвэрийн тухай ойлголтыг бий болгосон. Олон улсын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, нэг улс бусдыг ноёрхохоос сэргийлэх механизмыг бий болгосноор Европт тогтвортой байдлыг бий болгож, томоохон хэмжээний мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд тусалсан. Эрх зүйн орчин Вестфалийн энхийн гэрээ нь олон улсын харилцааны иж бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлээгүй ч олон улсын эрх зүйг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан. Удаах гэрээ, хэлэлцээрүүд нь Вестфалид бий болсон зарчмууд дээр үндэслэсэн ба олон улсын тавцанд төрийн зан үйлийг зохицуулах хэм хэмжээ, дүрмийг аажмаар хөгжүүлэхэд хүргэсэн. Ерөнхийдөө, Вестфалийн энхийн гэрээ нь улс үндэстний тэгш эрх, олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, хамтын дэг журам тогтоох, шашны эрх чөлөө, хүчний тэнцвэр зэрэг үндсэн зарчмуудыг бий болгосноор олон улсын нийтийн эрх зүйн хөгжилд шинэ хуудас нээсэн. Уг гэрээ нь орчин үеийн олон улсын эрх зүйн тогтолцоог бүрдүүлсээр байгаа бөгөөд улс орон өөрийгөө тодорхойлох, зөрчилдөөнийг арилгах зэрэг өнөөгийн шийдвэрлэх асуудал хэвээр байна. Вестфалийн энхийн гэрээ #LawyerBirdie #ХуульчШувуухай #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ВестфалийнЭнхийнГэрээ #УлсГүрнийТэгшБүрэнЭрхийнЗарчим #НутагДэвсгэрБүрэнБүтэнБайхЗарчим #ШашинШүтэхЭрхЧөлөөнийЗарчим #ДипломатХарилцааныЗарчим #ХүчнийТэнцвэрийнЗарчим #ГучинЖилийнДайн #Европ #АриунРом #ШашинШүтэхЭрхЧөлөө #НутагДэвсгэрийнБүрэнБүтэнБайдал #Зөрчилдөөн #Мөргөлдөөн
- Хомер "Одиссей"
Азийн сохор дууч Хомер гэх хүний алдарт зохиол юм. Энэхүү туульс нь Эртний Грекийн үеийн дайн тулаан, олон баатар эрсээ алдаж цор ганцаар амьд үлдэх уй гашуу, ид шидийн сонин хачин үйл явдлууд, буг чөтгөр, лус савдгийн тухай төсөөлөл, тухайн үеийн аж амьдрал, ёс заншил, өв залгамжлал, баатарлаг түүх, ам дамжин ярих домог, уран зөгнөл, эхнэр нөхрийн нандин холбоо, үнэнч байдал, ур ухаан, тэсвэр тэвчээр, шунаг сэтгэл гээд маш олон зүйлийг харуулсан байна. Трой хотын тухай түүх домгууд, дайны баатраар алдаршсан Одиссей, түүнийг 20 жил үнэнчээр хүлээсэн журамт эхнэр Пенелопа, хүү Телемах, эзэндээ үнэнч зарц боолууд, хүүгээ хүлээж горьдлого тасарсан Лаерд өвгөн аав зэрэг дүрүүд, Эртний сайхан Итак орны тухай гардаг. Одиссей баатрын 20 жилийн турш арал арал дамжин ядарч зүдэрч, гэртээ харих хүсэлдээ хөтлөгдөн яваа нь гайхалтай. Сайхан сэтгэлт хүмүүс ч таарна, хорон муу санаат буг чөтгөр лус савдаг ч таарна. Энэ бүхэнд хүлээцтэй хандаж үнэнчээр явсны хүчинд эзгүй хойгуур нь эд хөрөнгийг нь сүйтгэж, эхнэрт нь санаархаж байсан эрчүүдийг дарж, эвлэрэх нэгэнтэй нь учир зүйгээ олж, амар сайхандаа жаргажээ. Н. Саруул #Одиссей #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #Хомер #НомынАнимэ #ЭртнийГрек #ТройХот
- Габриель Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал"
Энэхүү алдарт роман нь Хосе Аркадио Буэндиагийн гэр бүл, удам угсаа, Макондо гэдэг буйдхан тосгоны цус ойртолт, уйтгар гуниг, айдас хүйдэс, завхай явдал, хуял тачаал, өс хонзон, үзэн ядалт, хайр дурлал, 17-н бутач хөвгүүд, тэдгээрийн ангуучлал, тосгон даяараа мартамхай болох өвчин, түүнтэй тэмцэж буй байдал, төрөлхийн гоо үзэсгэлэн, уран зөгнөл, илбэ шид гэж итгэх шинжлэх ухааны хөгжил дэвшил, гар урлал буюу алтан загас урлах, хатгамал нэхмэл хийх, гаднын тосгонуудаас цыгаанчуудаас орж ирэх шинэ содон соёл урлагийн үзүүлбэрүүд, баян тансагтаа бахдаж наадаж наргих гээд 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Энэ удмын амьдрал “Туулайн бөөр модноос хүлүүлж эхлээд, шоргоолжны идэш болж дуусна” гэсэн аймшигт зөгнөлтэй, цус ойртолтоос болж “Гахай сүүлтэй хүүхэд төрнө” гэдэг айдсаар эхэлж үнэхээр гахай сүүлтэй хүүхэд төрж Буэндиагийн удам төгсөнө. Хий хоосон хүсэл мөрөөдөл, үхэл амьдрал, шашны эрс тэс уур амьсгал, бослого үймээн, аллага гээд 100 гаруй жил болж болох бүхий л амьдралыг тодоор өгүүлсэн зохиол билээ. Орчин үеийнхээр бол шинжлэх ухаанч судлаач зохион бүтээгч эрдэмтэн гэмээр Хосе Аркадио Буэндиагийн ололт амжилт, хичээл зүтгэл нь сүүлдээ галзуурал болон хувирч 50-аад жил модонд хүлээтэйгээр дуусна. Харин түүний эхнэр Урсула нь 100 гаруй насыг насалж хараагүй болох хэдий ч ухаан санаа сэргэг, хөнгөн шингэн, үр хүүхдүүдээ гэсэн сэтгэлтэй, “гахай сүүлтэй хүүхэд” гэдэг айдастай, гэр орноо өнгөлөг өөдтэй байлгах, бусдаас ичиж эмээх, бусдын юманд шунахгүй өөрийн үзэл бодолдоо үнэнч байдал нь гайхалтай тэсвэр тэвчээрийн жишээ гэж биширмээр дүр юм. Том хүү нь цыгаанчуудыг дагаж олон жил хэрэн тэнүүчилж яваад ирэх ч, аав ээжийнхээ ясыг үүрэн ирсэн ээжийнхээ үеэлийн охин буюу өргөмөл эгчтэйгээ сууснаар гэрээсээ хөөгдөж мартагддаг. Дараачийн хүү нь Либералчуудыг дэмжин бослого дайн тулаан хийж, нийгмийг үймүүлж явах төдийгүй хэд хэд цаазаар авхуулах шахна. Гэвч өөрөө 32 дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгөн алтан загас урлаж нийгмээс өөрийгөө тусгаарлана. 17 хөвгүүдээ ч тоохгүй танихгүй хэвээр, өнөөх туулайн бөөр модонд нүүрээ наан насан эцэслэнэ. Охин нь өргөмөл эгч Ребекад өс хонзон санасан хэвээр, хүнтэй суухгүй орь ганцаар ах нарынхаа хүүхдүүд, ач зээ, жич гучуудыг асарч хүмүүжүүлсээр насыг барна. Өөрөө ч үхэх өдрөө маш сайн мэдэж байдаг төдийгүй, бүх бэлтгэлээ хангах нь хачирхалтай. Ахтайгаа нөхцөж гэрээсээ хөөгдөж мартагдсан охин Ребека нь 50 жилийн дараа гарч ирэх бөгөөд, ганцаараа ялзарсан байшиндаа дуусна. Н.Саруул #ЗуунЖилийнГанцаардал #НомынТэмдэглэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #Буэндиа #Макондо #ГабриельГарсиаМаркес #НобелийнШагнал
- Плажиризм шалгагчийг бусад зорилгоор ашиглах зөвлөмж
Энэ удаад, бусад хүмүүсийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлах буюу плажиризм илрүүлэх программ хангамжийг ашиглан хэрэгтэй мэдээлэл олж авах, бичсэн материалыг засварлах, сайжруулах, стандартад нийцүүлэх, бусдаас хуулбарлаагүй өвөрмөц бүтээл туурвих боломжтой талаар бичье. Дэлхийн улс орнуудад зохиолчийн эрх нь түгээмэл яригддаг сэдэв ба сүүлийн үед манай оронд ч мөн энэ асуудлыг хөндөх болжээ. Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд, хуурамч дипломын асуудлаар мэдэгдэл хийж байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. Улбаалан, олон нийт оюуны өмчийн хулгайн талаар илүү тодорхой ойлголттой болсон гэж хэлж болно. Хуулна гэдэг бол энгийн үгээр оюуны өмчийг хулгайлж буй хэрэг. Оюуны өмч ч бай, биет өмч ч бай аль аль нь адилхан, хуулиар хамгаалагдсан гэдгийг хүн бүр мэддэг болжээ. Гэхдээ нөгөөтээгүүр, хэн нэгний хийсэн бүтээсэн зүйлийг дуурайж, сайжруулж, боловсронгуй болгосноор шинжлэх ухаан хөгждөг жамтай тул зохиогчийн болон бүтээлийн нэр, хэвлэн нийтэлсэн хугацаа зэрэг эх сурвалжийг ажилдаа дурдаж, зохих шаардлагын дагуу эшлэл авсан байвал, хуулбарласан, хулгайлсан хэрэгт орохгүй. Плажиризм ( плагиат, плэжирзм ) гэдэг нь зохиогчийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр өөр эх сурвалжаас авсан бүтээл, санааг өөрийн бүтээл мэтээр танилцуулах явдал юм. Үүнд, санаатай болон болгоомжгүй байдлаар гар бичмэл, хэвлэмэл, эсвэл цахим хэлбэрээр нийтлэгдсэн болон хэвлэгдээгүй бүх материалыг бүхэлд нь буюу хэсэгчлэн ашиглах, хиймэл оюун ухаан ашиглах, өөрийн бүтээлийг эшлэлгүйгээр дахин ашиглах хамаарна. Их дээд сургуулийн багш профессоруудын хэрэгцээнд зориулагдсан плажиризм илрүүлэх, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн программ хангамжууд байдаг. Манай улсад, сайд мэдэгдэл хийснээс хойш бусдын бүтээлийг хуулбарласныг илрүүлэх программ хангамжийг сургуулиудын сургалтын алба зайлшгүй ашиглах, багшийн зүгээс оюутны ажлыг программаар шалгасны дараа гарын үсгээ зурж дараагийн шатанд шилжих зөвшөөрлийг олгодог болсон болов уу гэж таамаглаж байна. Янз бүрийн программ хангамжийн талаар ярих нь үндсэн зорилго биш ч гэлээ, хувийн хэрэгцээнд хэрэглэж болох үүднээс жишээ татъя. Нэгэн судалгаанд, плажиризмын программууд дундаас www.scribbr.com нь хуулбарласан текстийг илүү нарийвчлалтай илрүүлдэг тул оюутнуудын дунд хамгийн өргөн хэрэглээтэй гэжээ. Харин интернэтээс “Mongolian Plagiarism Checker” гэж хайхад эхний илэрц нь smodin.io байв. Уг программыг дэлхийн 180 гаруй улс оронд, 30 мянга гаруй их дээд сургууль, 100 мянга гаруй бизнесийн байгууллага ашигладаг гэжээ. Боловсролын байгууллага хэрэглэх тохиолдолд оюутан, сурагчид багшийн цахим шуудангийн хаягийг заан программ руу файлаа илгээдэг. Тухайн оюутанд хариу ирэхгүй ч багшид дэлгэрэнгүй тайлан очдог. Үүний нэгэн адил, интернэт орчинд хувь хүн файлаа үнэ төлбөргүй шалгаж, хувийн хэрэгцээндээ программаас багшид илгээдэгтэй төстэй тайлан авах боломжтой. Доорх вэбсайтад орж бие даалтын ажил, нийтлэл, өгүүлэл, эсээ, эсвэл өөрийн болон бусдын бичсэн текстийг оруулж шалгаад үзээрэй. Жишээ болгон, бидний блог дээр байршуулсан текстийн хэсгийг Smodin программд оруулж үзье. Plagiarism Share Report Date: 2024-01-12 нэртэй тайлан татаж авахад 22 хувийн плажиризмтай гэв. Тайлангийн эх сурвалж хэсэгт хуулбарласан өгүүлбэрийг улаан өнгөөр тодруулан харуулах ба уг өгүүлбэрийг анхааралтай уншвал, сурах бичгийн эрх зүйн тодорхойлолт байгааг мэднэ. Энэ тохиолдолд, тодорхойлолтыг өөрийн бичвэрийн текстэд оруулахдаа заавал эш татах ёстой. Өөр нэг текст оруулахад, 97 хувийн плажиризм хэмээн тайлан ирэв. Энэ нь бүх үг үсэг, цэг таслал, ер нь бүгдийг хуулсан байгааг илтгэнэ. Энгийн шалгалтаар хуулсан нь илчлэгдэх байтал багшид ийм ажил илгээх шаардлагатай эсэхийг эргэцүүлбэл зохилтой. Үүний оронд, өөрөө бичих нь хамгийн зөв шийдэл юм. Алдаатай, буруу зөрүү ч хийж буй зүйлээ ойлгож, тогтоож авахаас гадна, товчхондоо Та сурна, Танд үлдэцтэй. Олон удаа бүтэлгүйтсэн ч өөрөө бичих оролдлого нэг л өдөр зөв дадал болж сууна. Нэмж дурдахад, эрдэм шинжилгээний ажил бичих ур чадвар ч эзэмшинэ. Гэхдээ энд хуваалцах чухал санаа бол, хэн нэгний бичиж үлдээсэн бүтээлийн хуулбарласан эсэхийг илрүүлж, муу болгож харуулах гээгүй гэдгийг тодотгон хэлье. Өмнө нь дурдсанчлан, бүтэн өгүүлбэрээр тодорхойлолтыг бичихдээ эшлэл авч оруулах талаар мэдэж авна гэдэг бол плажиризмын программын эхний алтернатив хэрэглээ юм. Дараагийн хэрэглээ бол плажиризмын программын тайлангаас эх сурвалжийн талаар бэлэн мэдээлэл авах юм . Жишээгээр харуулсанчлан, плажиризмын программ ашиглан файл шалгасны дараа ирж буй тайланд, Source буюу эх сурвалж нь тухайн текстийг хаанаас авсан гэдгийг тодорхой гарна. Тодруулбал, хэн нэгэн хийж гүйцэтгэсэн ажилдаа ямар эх сурвалж, ном зүй ашигласан болохыг харах боломжтой гэсэн үг. Өөр нэг хэрэглээ бол, та өөрийн бичсэн текстээ оруулж, дахин найруулах, засаж сайжруулах хэсгээ мэдэж авна . Нэг талаас, хуулбарлаж болох ч гэлээ зөвшөөрсөн хувь хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь чухал. Нөгөө талаас, алдаа дутагдлаа мэдэх болно. Товчхондоо, өөрийгөө шалгах зорилгоор плажиризмын программыг ашиглаж болно гэж хэлэх гэсэн юм. Энд яригдсан плажиризмын зөвшөөрөх хувь хэмжээний стандарт нь тухайн сургуулиас хамаарч ялгаатай байдаг. Олон улсын жишгээр, мэргэжлийн сэтгүүлүүд 15 хувиас доош ижил төстэй текстийг хүлээн зөвшөөрдөг, харин 25 хувиас дээш байвал хуулбарласан гэж тооцдог байна. Иймд, заасан стандартыг хангах, түүнд бичвэрээ нийцүүлэхийн тулд плажиризмын программыг ашиглана. Плажиризмын программын бас нэг хэрэглээ нь өөрчлөн найруулж бичих талаар зөвлөмж юм. Англи хэл дээр rewriting гэдэг. Энгийнээр тайлбарлавал, текстийг оруулахад, программ зарим үгийн сонголтыг өөрчилж, дахин найруулж өгнө. Үүнээс гадна, орчин үед өндөр хөгжсөн AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бичсэн тохиолдолд, программ плажиризмыг тэр тусмаа амархан илрүүлдэг. Хиймэл оюун ухаан ашиглан бичвэрийн агуулгыг хуулбарласан байх магадлалыг 99 хувь илрүүлдэ г SEO.AI , GPTZero, Originality.ai з эрэг программууд байдаг. Харин бид эдгээр программыг ашиглан цор ганц, дахин давтагдаагүй өөрийн бүтээлийг туурвих боломжтой. Онлайн программын “үнэгүй хувилбар” ашиглан өөрийн ажлаа олон удаа шалгаж болох боловч нэг удаад текст шалгахад 1000 хүртэл үгийн тооны хязгаар байдаг. Харин “төлбөртэй хувилбар” нь илүү олон үгтэй текст шалгах болон бусад нэмэлт функцүүдийг санал болгодог. Хуулбарлах нь буруу, гэсэн хэдий ч, шалгагч программын алтернатив хэрэглээ, давуу талыг ашиглаж болно гэдгийг харуулахыг хичээв. Уншигч Та бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарласныг илрүүлэх программын өөр бусад хэрэглээний талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Плажиризм #ОнлайнПрограмм #Хуулбарлах #АлдааИлрүүлэх #ЦорынГанцБүтээл #ОюуныӨмч #ЗохиогчийнЭрх #Плагиат #Плэжирзм #Бүтээл #Өгүүлэл #Нийтлэл
- Эрх зүйн эх сурвалж
Удиртгал Аливаа үндэсний эрх зүйн тогтолцооны үндсэн асуудлын нэг бол эрх зүйн эх сурвалж байдаг. Энэхүү бие даалтын ажилд эрх зүйн эх сурвалжийн тодорхойлолт, онолын үндэслэл, эрх зүйн бүл ба эрх зүйн эх сурвалжийн харилцан хамаарлыг авч үзсэн. Түүнчлэн, Ром-Герман, Жишгийн, Мусульманы эрх зүйн бүлүүдийн тус бүрийн болон хөрш ОХУ, БНХАУ, Монгол улсын эх зүйн эх сурвалжийн онцлогийг танилцуулав. Онолын үндэс 1. Эрх зүйн эх сурвалжийн тодорхойлолт Хууль зүйн шинжлэх ухааны нэгэн тулгуур ухагдахуун нь “эрх зүйн эх сурвалж” -ийн тухай асуудал юм. Эрх зүйн эх сурвалж нь эрх зүйн ерөнхий онолын төдийгүй тодорхой салбар эрх зүйн суурь асуудлын нэг юм. Манай улс дахь төр, эрх зүйн онолын болон хууль зүйн бусад ном зохиолд Монгол эрдэмтэн, судлаачид эрх зүйн эх сурвалжийн ойлголтын талаар нэлээд авч үзсэн байдаг. Тухайлбал, эрх зүйн онолын нэрт эрдэмтэн Д.Баярсайхан “Эрх зүйн хэлбэр” ба “Эрх зүйн эх сурвалж” гэсэн хоёр ойлголт нь харилцан уялдаа холбоотой бөгөөд адилавтар утгыг илэрхийлдэг боловч, танин мэдэхүйн үнэ цэний онолын үүднээс авч үзвэл нэг ойлголт биш гэжээ. Тэрээр, “Эрх зүйн эх сурвалж бол эрх зүйн бүрдлийн үр дүн, түүний норматив ба норматив бус эх үндэс, зарчим, тэдгээрийн уялдан холбогдсон систем бөгөөд зарим тохиолдолд шүүхийн практик, төрийн үйл ажиллагаа, зан заншил, жишгийн хэм хэмжээ, уламжлалт хэв ёс зэргийг ч эх сурвалжид хамааруулна” гээд, “Эрх зүйн хэлбэр бол харьцангуй норматив шинжийг өөртөө агуулсан хууль зүйн хэм хэмжээ, горимууд, тэдгээрийн хэлбэржиж тодорхойлогдсон зохион байгуулалтын бүтэц, систем юм” гэж онцолжээ. Мөн, “Эрх зүйн тогтолцоо” ба “Эрх зүйн эх сурвалж” гэсэн эрх зүйн онолын ухагдахууныг нарийн зааглаагүй байдаг талаар тэмдэглэж үлдээсэн байдаг. Хууль зүйн ухааны доктор С.Жалан-Аажав “Эрх зүйн эх сурвалж гэдэг нь хууль цаазын хэм хэмжээний хэлбэрийг тодорхойлоход хэрэглэгддэг хуулийн нэр томьёо. Энэ нь хууль цаазын хэм хэмжээнүүдийг бататгасан төрийн албан ёсны баримт бичиг юм” гэж бичжээ. Хууль зүйн шинжлэх ухааны доктор О.Амархүү “Эрх зүйн эх сурвалж гэдэгт эрх зүйн хэм хэмжээ үүсэх, хөгжихөд нөлөөлсөн нийгмийн бодит нөхцөл, хүн амын соёл, уламжлалт зан заншил, шашин шүтлэгийн байдал, эрх зүйн хэм хэмжээний илэрч буй төрөл, хэлбэрийн цогцыг ойлгоно” гэжээ. Хууль зүйн ухааны доктор Ч.Нямсүрэн “Эрх зүйн эх сурвалж нь тухайн улс оронд үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх, илэрхийлэх албан ёсны хэлбэр мөн” гэж тодорхойлжээ. Академич С.Нарангэрэл “Эрх зүйн эх сурвалж хэмээх ухагдахуун нь хууль зүйн шинжлэх ухааны зангилаа асуудлын нэг гээд. Түүний ач холбогдол нь (i) нийгмийн амьдралын олон талт нөхцөл нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг нөхцөлдүүлдэг, (ii) эрх зүйн хэм хэмжээний агуулгыг эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйн ухамсар бүрдүүлдэг, (iii) хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгодогт оршино” хэмээн бичиж үлдээсэн. Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар “Эрх зүйн эх сурвалж нь улс оронд дагаж мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх, бэхжүүлэх, түүнчлэн, өөрчлөх буюу хүчингүй болгох албан ёсны хэлбэр мөн” гэж тодорхойлсон. Тэд эрх зүйн эх сурвалжийн ач холбогдлыг дараах байдлаар дүгнэжээ. Эрх зүйн эх сурвалж нь үндэсний эрх зүйн тогтолцооны нэн чухал бүрэлдэхүүн хэсэг тул тухайн улсын эрх зүйн тогтолцооны агуулга, мөн чанарыг танин мэдэхийн тулд юуны өмнө эрх зүйн эх сурвалжийн төрөл ба эрэмбэлэлд анхаарал хандуулах шаардлагатай болдог. Нийгмийн амьдралын материаллаг ба оюун санааны олон талт нөхцөл байдал нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг бүрдүүлж нөхцөлдүүлнэ. Ингэхлээр, эрх зүйн эх сурвалж бүхэлдээ нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт болдог. Эрх зүйн хэм хэмжээний агуулга нь эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйн ухамсрын цогцоос бүрддэг. Шүүх болон эрх бүхий бусад субъект тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн эх сурвалжийг удирдлага болгоно. Тухайн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэхэд хэргийн болсон нөхцөл байдалд яг тохирсон хэм хэмжээг сонгон хэрэглэх шаардлага үүдэгдэнэ. Чухамхүү үүнд “эрх зүйн эх сурвалж”-ийн хууль зүйн учир холбогдол оршдог. Эрх зүйн тодорхой бүлийн онцлог шинж нь эрх зүйн анхдагч болон уламжлалт сурвалжаар тодорхойлогдоно. Энэ учраас харьцуулсан эрх зүй судлалын нэг үндсэн судлагдахуун нь эрх зүйн эх сурвалж болдог. Академич С.Нарангэрэл, хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид, доктор Б.Амарсанаа нар харьцуулсан эрх зүй судлалын чиглэлээр дагнасан бүтээл туурвисан байна. Дурдсан судлаачдын бүтээл туурвил нь эрх зүйн эх сурвалжийг эрх зүйн бүлээр авч үзэх боломжийг бүрдүүлж байгаа болно. 2. Эрх зүйн бүл ба эрх зүйн эх сурвалжийн харилцан хамаарал Эрх зүйн бүлийн онцлог шинж чанар нь эрх зүйн эх сурвалжийн онцлогоор тодорхойлогддог. Энэ талаар дэлгэрүүлэн авч үзье. 2.1 Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог Ром-Германы эрх зүйн бүл нь гол төлөв Европ тивийн орнуудын эрх зүйн тогтолцоог нэгтгэсэн байдаг. Гол төлөөлөгчид нь Австри, Бельги, Голланд, Итали, Испани, Люксембург, ОХУ, Франц, ХБНГУ, Швейцар болон Скандинавын орнууд юм. Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид Ром-Германы эрх зүйн бүлийн нийтлэг шинж чанар, онцлог шалгуурыг дараах байдлаар тоймлон тодорхойлжээ: Эрх зүй, хууль тогтоомж хоёр ялгаатайг харгалзан баримталдаг. Хууль дээдлэх, эрх мэдэл хуваарилах зэрэг эрх зүйн зарчмуудыг эш үндэс болгодог. Хууль тогтоомж юуны өмнө төрөлжүүлсэн хууль (кодекс) эрх зүйн бусад бичмэл актыг гол эх сурвалж болгон хэрэглэдэг. Хууль тогтоомж нь бодит байдал, жам ёсны эрх зүйн онол, логик сэтгэлгээний үүднээс хийсвэрлэн нэгтгэн бүлэглэж арга зүйн өндөр түвшинд нарийн томьёолсон хэм хэмжээнээс бүрддэг. Шүүх, хууль хэрэглэгч бусад байгууллага нь заншил-прецедент гэхээс илүү материаллаг болон процессын хуулийг дагаж хэрэглэдэг. Төрөлх болон позитив эрх зүйн олон эшт сургаалд голлон үндэслэгддэг. Эртний уламжлалтай орчин үеийн эрх зүйн боловсрол, мэргэжлийн сургалтаар бэлтгэгдсэн хуульчидтай. Ром-Германы эрх зүйн бүлийн үндэсний эрх зүйн тогтолцооны үндсэн эх сурвалж нь хууль юм. Уг хуулийг төлөөллийн дээд байгууллага буюу ард нийтийн санал асуулгаар баталдаг. Эрх зүйн актуудын тогтолцоонд хууль зүйн дээд хүчин чадал бүхий акт нь бүх хууль ба хуульчилсан актын эрх зүйн үндэс болсон бичмэл Үндсэн хууль юм. Үндсэн хуулийн хэрэгжилтэд Үндсэн хуулийн дагнасан шүүх буюу нийтлэг дээд шүүх болон төрийн бусад байгууллага хяналт тавина. Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн хувьд төрөлжсөн хууль (кодекс) нь чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь ердийн хуулийн нэгэн адил хууль зүйн хүчин чадалтай боловч эдгээр нь бүхэлдээ холбогдох салбар хууль тогтоомжид гол байр суурийг эзэлдэг. Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжид гүйцэтгэх эрх мэдлийн янз бүрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн хэм хэмжээний акт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм хэм хэмжээний актыг “хуулийг биелүүлэх” -ийн тулд батлан гаргах бөгөөд хуульчилсан шинж чанартай юм. Иймэрхүү хуульчилсан акт хуульд нийцэж байгаа эсэхийг хангахын тулд шүүхийн хяналтыг тогтоосон байдаг. Төлөөлсөн хууль тогтоомж нь парламентаас олгосон бүрэн эрхийн дагуу эрх хэмжээндээ хамаарах асуудлаар гаргасан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хуулийн хүчин чадал бүхий хэм хэмжээний акт юм. Төлөөлсөн хууль тогтоомж нь онц байдлын нөхцөлд хуулийн хүчин чадал бүхий акт гаргах Засгийн газрын бүрэн эрхтэй холбоогүй аливаа нэгэн асуудлыг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай холбоотой. Төлөөлсөн хууль тогтоомжийн үндсэн нөхцөл нь: Цаг хугацаагаар хязгаарлагдсан байна. Хууль төлөөлсөн тухай актад тодорхойлсон асуудлын хүрээг маш нарийвчлалтай заасан байна. Актын заалтыг өргөн хүрээгээр тайлбарлах боломжийг олгож болохгүй. Гаргасан акт нь буцаан хэрэглэх хүчин чадалгүй байна. Дамжуулан төлөөлүүлэх боломжгүй байна. Заншил нь Ром-Германы эрх зүйн эх сурвалжийн тогтолцоонд үндсэндээ туслах үүргийг гүйцэтгэх бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нэмэлт болдог байна. Ром-Германы эрх зүйн бүлийн орнуудад шүүх хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Шүүхийн нэгдмэл практикийг буй болгоход анхаарал хандуулдаг. 2.2 Жишгийн эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог Жишгийн эрх зүйн бүлд Англи, АНУ, Умард Ирланд, Канад, Австрали, Шинэ Зеланд улсын үндэсний эрх зүйн тогтолцоо хамаарагддаг. Нэмж дурдахад, Их Британийн колони байсан Ази, Африк тивийн бусад хэд хэдэн улсын эрх зүйн тогтолцоо энэхүү бүлд багтдаг. Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Өөр нэгэн шүүх буюу төрийн байгууллагын шийдсэн хэргийн шийдвэрийг өөр шатны шүүх, байгууллага, эсвэл ижил шатны шүүх, байгууллага ашиглаж хэргийг шийдэхийг жишиг хэрэглэх гэх ба түүнд хэрэглэгдэж байгаа эх сурвалжийг жишиг буюу прецедент гэдэг” гэжээ. Эрдэмтэн, судлаачид жишгийн давуу болон дутагдалтай талыг тодорхойлох оролдлого хийсээр байна. Тэдгээрийг нэгтгэн харуулбал. Жишгийн эрх зүйн давуу тал нь: Тодорхой байдалтай. Жишиг нь шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлын зайлшгүй чухал хэр хэмжээг хангаж өгнө. Шүүн таслах ажиллагааны зорилгод нэгдмэл байдал зайлшгүй чухал. Жишгийн тодорхой байдал нь түүний практикийн бүх дутагдлыг дахин цэгнэж үзэх боломжийг олгодог. Тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэх. Төрөлжүүлэн нэгтгэсэн тогтолцоо нь жишгийн эрх зүйд байдаг шиг боломж, тодорхой нөхцөл байдлыг нарийвчлан харгалзан үзэх боломжийг эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэхэд буй болгож чаддаггүй. Хөгжлийн чадвартай байдал. Жишгийн тусламжтайгаар эрх зүйн шинэ заалтыг тогтоож, хуучин заалтыг шинэ нөхцөл байдалд тохируулан хэрэглэж болдог. Үүнээс гадна өөрчлөгдөж байгаа нийгмийн харилцааны эрэлт шаардлагыг харгалзан шинэ эрх зүйг хэрэглэх боломжтой. Тохиромжтой байдал. Эрх зүйн хэм хэмжээг тодорхой хэрэг ба өмнө нь байсан бодит нөхцөл байдалтай уялдуулна. Эдгээр нь хожим үүсгэж болох нөхцөл байдалд зориулагддаггүй. Уян хатан байдал. Эрх зүйн нийтлэг хэм хэмжээ (ratio decident) нь олон тооны бодит байдлыг хамаарна. Жишгийн эрх зүйн дутагдалтай тал нь: Чанга хатуу байдал. Жишиг нь хэрэв хуулийн хүчин чадалтай хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн (binding) бол түүнээс яагаад ч татгалзаж болдоггүй гэдэг утгаараа чанга хатуу болдог. Тухай жишиг нь алдаатай байсан тохиолдолд ч түүнээс татгалзаж болохгүй байдаг. Авцалдаагүй байдал. Жишгийн энэ дутагдлыг түүний тогтолцооны чанга хатуу байдлаас үүдэлтэй хэмээн үздэг. Нүсэр ба ээдрээтэй байдал. Эрх зүйн хэм хэмжээний асар их хэмжээтэй жишгийн тогтолцооны улмаас зарим хүмүүс тэдгээрийг бүгдийг нь мэдэх бололцоогүй. Өөрчлөлтийн удаашралтай байдал. Эрх зүйн шинэ заалт бий болгох нь тодорхой хэргийг шүүхээс хянан хэлэлцэх явдлаас шууд шалтгаална. Шүүхийн хэрэг удаан хугацаагаар сунжрах хандлага их байдаг бөгөөд шинэ эрх зүйг бүрдүүлэх явдал нийгмийн амьдралд гарч буй хурдацтай өөрчлөлтөөс хоцрох нь цөөнгүй. Тусгаарлагдмал байдал (ratio decident) . Энэ дутагдал эрх зүйн хөгжил нь шүүхийн эх бичмэлээс тусгаарлагдсан байдагт оршино. Английн эрх зүйн анхдагч буюу үндсэн эрх зүйн сурвалж болох шүүхийн эрх зүйн жишгийн дараах хоёрдогч эрх зүйн эх сурвалж нь статусын эрх зүй буюу хууль ба хуульчилсан акт юм. Англид бичмэл “Үндсэн хууль” байхгүй бөгөөд Английн эрх зүйд Иргэний хуулиар иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба энэ нь засаг төрийн дур зоргыг хязгаарласан хууль тогтоомжийн болон шүүхийн гарал үүсэл бүхий хэм хэмжээний цогц юм. Харин АНУ-д хууль зүйн дээд хүчин чадал бүхий бичмэл Үндсэн хуультай бөгөөд түүнийгээ төрийг үндэслэсэн акт, улс төрийн гарамгай баримт бичиг хэмээн үздэг байна. АНУ-д Үндсэн хуулийн төслийг зохиож, соёрхон баталснаар Холбооны Засгийн газрыг хүчирхэгжүүлэх шаардлагатай гэх үзэл бодол дээр улам бүр санал нэгдэх болжээ. Ийнхүү хүчирхэгжүүлж чадсан салбарын нэг нь АНУ-ын эрх зүйн тогтолцоо юм. Заншил нь эрх зүйн эх сурвалжийн ач холбогдолтой байгаа боловч, түүний учир холбогдол их биш юм. Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “Аливаа заншлыг байгаа эсэх талаар талууд маргаж байгаа тохиолдолд шүүхээс түүнийг заншил болохыг хүлээн зөвшөөрсөн, шийдвэрийнхээ үндэслэл болгосон үед энэ нь заншил гэж нэрлэгддэг байна” гэж бичжээ. 2.3 Мусульманы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог Мусульманы (лалын) эрх зүй нь 800 сая гаруй мусульманчуудын хоорондын харилцааг зохицуулдаг өнөөгийн эрх зүйн бүлийн томоохон тогтолцооны нэг юм. Мусульманы (Шариатын) эрх зүйн үүслийг зөнч мэргэн Мухаммедын нэртэй холбож үздэг ба Исламын шашны эрх зүйн нэг хэсэгт тооцогддог. Шариат (дагах зам) нь сүсэгтнүүдэд юу хийх ёстой, юуг хийх ёсгүй тухай заасан шашны хууль, зааврын багц юм. Академич С.Нарангэрэл Мусульманы эрх зүй нь дөрвөн үндсэн эх сурвалжийг тодорхойлж, тайлбарласан байна. Коран нь Исламын ариун судар, Мусульманы эрх зүйн гол үндэс. Кораны үндсэн агуулгыг “Коран бол Мусульманчуудын хамгийн гол ариун судар бөгөөд Мухаммедын хэлсэн, ярьсан төрөл бүрийн номлол, зан үйлийн хийгээд хууль зүйн заалт, мөргөл, шившлэг, элдэв егөөдсөн, хошигносон ярианаас бүрдэнэ. Кораны үндсэн агуулга нь Аллахаас өөрийн зөнч, элч Мухаммедад хэлсэн үгс байдаг” гэж тодорхойлжээ. Сунна нь эрх зүйн учир холбогдол бүхий зөнч мэргэн Мухаммедын хэлсэн үг ба ажил хэргийн домог, хууч үгийн цогц. “Сунна бол Мухаммед нас барсны дараах хэдэн арван жилийн дотор лалынхны ертөнцөд хамгийн алдаршсан шашны санваартнууд, номлогчид, хуульчдын хийсэн Кораны тайлбарын өвөрмөц нэгэн үр дүн мөн” хэмээн тэмдэглэжээ. Иджма нь мусульманы нийгмийн нэгдсэн хэлэлцээр. “Иджма бол тулгамдсан асуудалд Коран ч, Сунна ч үнэмшилтэй хариулт өгч чадахгүй байгаа тохиолдолд Мусульманы эрх зүйд байгаа хийдлийг нөхөх өвөрмөц маягийн арга хэрэгсэл мөн” гэж үзжээ. Кияс нь эрх зүйн асуудлаарх төсөөтэй байдлын тухай бодомж. “Коран, Сунна, Иджмад тогтоосон заалтуудыг эрх зүйн эдгээр сурвалжид тусгагдаагүй шинэ нөхцөл байдалд хэрэглэхэд Киясын мөн чанар оршино” гэж бичжээ. 3. Хөрш улсуудын эрх зүйн эх сурвалжийн онцлог Монгол улс нь ОХУ ба БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй орон билээ. Энэ хоёр их гүрэн үеийн үед Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралд их нөлөө үзүүлж ирсэн юм. 3.1 ОХУ-ын эрх зүйн эх сурвалжийн онцлог Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа ОХУ-ын эрх зүйн эх сурвалжийг Холбооны улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, Холбооны улсын хууль, Ерөнхийлөгчийн хэм хэмжээ тогтоосон акт, Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон акт, Холбооны улсын субъект болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэм хэмжээ тогтоосон акт, Холбооны субъектийн гэрээ, шүүхийн практик, эрх зүйн заншил, дотоодын хэм хэмжээний акт, эрх зүйн онол, сургаал гэж үзжээ. Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар ОХУ-ын эрх зүйн эх сурвалж нь дараах нэр төрөлтэй байгааг тогтоосон байна. ОХУ-ын Үндсэн хууль нь эрх зүйн хэм хэмжээний бүх актын тогтолцоонд хууль зүйн дээд хүчин чадалтай бөгөөд түүгээр дагаж мөрдөж байгаа позитив эрх зүйн тогтолцоо тодорхойлогдоно. ОХУ-ын Үндсэн хууль 1993 онд хүчин төгөлдөр болсон. ОХУ-ын хууль тогтоох эрх мэдэл нь төлөөлөгчдийн ба хууль тогтоох дээд байгууллага- ОХУ-ын Холбооны хуралд хадгалагдана. Холбооны хурал нь Холбооны зөвлөл ба Төрийн Дум гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Холбооны ерөнхий хууль нь холбооны хууль ба холбооны үндсэн хууль гэсэн хоёр төрөлд хуваагдана. Холбооны хууль (федеральный закон) нь Төрийн Думын нийт депутатуудын ердийн олонхын саналаар батлагдах бөгөөд таван хоногт Холбооны Зөвлөлөөр хянан үзүүлэхээр шилжүүлнэ. Холбооны Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхын санал буюу Холбооны Зөвлөл 14 хоногийн туршид хэлэлцэхгүй бол хуулийг дэмжигдсэнд тооцно. Холбооны хуулийг төрөлжүүлсэн хууль (кодекс) ба ердийн (төрөлжүүлээгүй) хууль гэж ангилна. Төрөлжүүлсэн хууль (кодекс) нь нийгмийн амьдралын тодорхой салбарын нийгмийн үндсэн харилцааг бүхэл ба нэгдмэл болгоход шаардлагатай иж бүрдэл нийтлэг зарчим ба хэм хэмжээний цогцыг багтаасан байдаг. Үүнд ОХУ-ын Иргэний төрөлжүүлсэн хууль (нэгдүгээр хэсгийг нь 1994.11.30, хоёр дахь хэсгийг нь 1996.01.26-нд баталсан) , гэр бүлийн төрөлжүүлсэн хууль (1995.12.29-нд баталсан) орно. Холбооны хуулийн үндсэн хэсгийг нийгмийн нэн чухал тодорхой харилцааг зохицуулсан ердийн (төрөлжүүлээгүй) хууль бүрдүүлжээ. Үүнд Олон нийтийн нэгдлийн тухай хууль (1995.04.14-нд баталсан) хамаарна. Холбооны үндсэн хуулийн хууль (федеральный конституционный закон) нь ОХУ-ын Үндсэн хуульд заасан асуудлаар батлагддаг. ОХУ-ын Үндсэн хуульд ийм хууль зайлшгүй батлахыг заажээ. ОХУ-ын эрх зүйн хэм хэмжээний хуульчилсан акт нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, ОХУ-ын Засгийн газрын тогтоол, холбооны яам ба тусгай газрын тушаал, заавар, хэм хэмжээний бусад акт юм. ОХУ-ын хууль тогтоомжийн үндэс нь тодорхой салбар эрх зүй ба тухайн нийгмийн амьдралын хүрээг зохицуулах нийтлэг зарчмыг тогтоож, ерөнхий заалтыг тодорхойлсон байдаг. ОХУ-ын субъектийн эрх хэмжээний акт нь тус улсад дагаж мөрдөж байгаа эрх зүйн актын үлэмж хэсгийг бүрдүүлнэ. ОХУ дахь эрх зүйн биеэ даасан эх сурвалжийн нэг бол хэм хэмжээний гэрээ буюу эрх зүйн хэм хэмжээ агуулсан гэрээ юм. 3.2 БНХАУ-ын эрх зүйн эх сурвалжийн онцлог БНХАУ-ын эрх зүйн тогтолцооны хууль зүйн үндсийг БНХАУ-ын Үндсэн хууль бүрдүүлдэг. БНХАУ-ын Үндсэн хууль 1982 онд батлагдсан. Салбар эрх зүйн шатлал, хууль тогтоомж нь түүнд үндэслэнэ. БНХАУ-ын Үндсэн хууль нь бичмэл хууль бөгөөд энэ нь эдийн засгийн шинэтгэл ба хууль ёсыг бэхжүүлэх гол чиглэлийг төр эрх зүйн амьдралд нэгтгэн зангидан улс төрийн бодлогыг бэхжүүлсэн юм. БНХАУ-д захиргааны онцгой районы тухай үндсэн хуулийг баталж, дагаж мөрддөг. БНХАУ-ын Үндсэн хуульд олон улсын гэрээ нь эрх зүйн эх сурвалж болох талаар тодорхой заалт байхгүй боловч, хятадын эрх зүйн номлол ёсоор тус улсын нэгдэн оролцсон олон улсын гэрээ нь БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжийн хэсэг болдог байна. БНХАУ-д хууль тогтоох нь парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх гэж үздэггүй. Захиргааны байгууллага хэм хэмжээний зохицуулалт тогтоох бүрэн эрхтэй байдаг. Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “БНХАУ-д хууль болон нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээг төрийн байгууллагын янз бүрийн төвшинд баталж мөрдүүлдэг. Тухайлбал, Бүх Хятадын Ардын Их Хурал, түүний байнгын хороо нь хуулийг; Төрийн зөвлөл нь захиргааны журмыг; Орон нутгийн Ардын Хороо, түүний байнгын хороо нь орон нутгийн журмыг; Нутгийн захиргааны байгууллага болон Төрийн Зөвлөлийн харьяа яам, газар, Төв банк, Хяналт шалгалтын газар нь нутгийн захиргааны болон захиргааны байгууллагын журмыг; Цэргийн төв комисс нь цэргийн дүрэм, журмыг баталж бүрдүүлдэг байна” гэж бичсэн байна. Хятадын эрх зүйн бүтцийн уламжлал нь Ром-Германы эрх зүйн бүлийн улс орнуудын бүтцийн хуваагдлын шалгууртай үндсэндээ тохирсон байдаг. 4. Монгол улсын эрх зүйн эх сурвалжийн онцлог Монгол улсын орчин үеийн эрх зүйн тогтолцоо нь Ром-Германы эрх зүйн бүлийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог өвөрмөц шинж манай улсад хадгалагдан үлджээ. Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид “Үндэсний эрх зүйн тогтолцоонууд өөрийн онцлогтой боловч эх авч үүссэн түүхэн нөхцөл, арга зүй, эх сурвалж, хууль зүйн техникээс авхуулаад эдийн засаг, улс төрийн тогтолцоонд адил төстэй хэв маяг, шашин суртал, хэл соёлын нийтлэг байдаг” хэмээн үндэслэлтэй тэмдэглэсэн байдаг. Монгол улсын эрх зүйн эх сурвалжийг үндсэн ба дамжмал хэмээн ангилж болно. Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж гэж ангилах шалгуур нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэх зарчмаас урган гарна. Хууль, олон улсын гэрээ, УИХ-ын бусад шийдвэр зэрэг хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн бүрдэл хэсэг төдийгүй түүний үзэл баримтлал ба агуулгыг илэрхийлсэн байна. Энэ учраас эдгээр хууль тогтоомжийг Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж хэмээн авч үзсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Захиргааны хэм хэмжээний акт, Нутгийн өөрөө удирдах байгууллагын акт зэрэг нь Үндсэн хууль болон хууль, УИХ-ын бусад шийдвэрт нийцсэн байх ёстой. Энэ үүднээс эдгээрийг Монгол улсын эрх зүйн дамжмал эх сурвалж гэсэн ангилалд авч үзсэн байна. 4.1 Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж, түүний төрөл 4.1.1 Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Үндсэн хууль бол хууль зүйн хамгийн дээд бөгөөд давуу хүчин чадал бүхий тус улсын нутаг дэвсгэрт дээдлэгдэн шууд үйлчлэх улс орны гол хууль мөн. Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид “Үндсэн хуулиар баталгаа болдог” хэмээн үндэслэлтэй тэмдэглэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний ба иргэний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо ба бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах ёсны эхлэл болсон хэм хэмжээг тогтоосон. Үндсэн хуулийн зориулалт нь иргэний эрх ба эрх чөлөөг сахин хангуулах, улс орны төрийн байгуулал, эдийн засгийн ба нийгмийн хөгжил, түүний олон улсын харилцааны тогтвортой байдлыг хангах явдал юм. 4.1.2 Монгол Улсын Хууль Монгол Улсын Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын хууль юм. Энэ нь эрх зүйн бусад акттай харьцуулахад хууль зүйн дээд хүчин чадалтай. Хууль зүйн утгаараа хууль нь Үндсэн хуулийн дараах хууль зүйн чадлыг агуулсан, нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахад чиглэгдсэн онцгой журмаар батлан гаргадаг эрх зүйн хэм хэмжээний акт юм. Монгол Улсын хуулийг төлөөлөгчдийн болон хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас батлан гаргана. 4.1.3 Монгол Улсын олон улсын гэрээ Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар “Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим ба Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол улсын эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг” хэмээн дүгнэсэн. Ийнхүү олон улсын эрх зүйн дурдсан эх сурвалж нь манай улсын эрх зүйн эх сурвалж болно. 4.1.4 Монгол Улсын Их Хурлын бусад шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын бусад шийдвэр” гэсэн нэр томьёог хэрэглэсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэхтэй холбогдсон асуудлыг зохицуулсан байна. 4.2 Монгол улсын эрх зүйн дамжмал эх сурвалж, түүний төрөл 4.2.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь хэм хэмжээ тогтоосон ба хэм хэмжээ тогтоогоогүй байдгаараа хуулиас ялгагдана. Хэм хэмжээ тогтоогоогүй зарлиг нь жишээлбэл, иргэнийг алдар цол, одон медалиар шагнах тухай, цэргийн цол олгох тухай, Монгол улсын харьяат болох тухай зэрэг юм. 4.2.2 Монгол Улсын Засгийн газрын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол гаргана. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно гэж заасан байдаг. 4.2.3 Захиргааны хэм хэмжээний акт Захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр мөн. 4.2.4 Нутгийн өөрөө удирдах байгууллагын акт Монгол Улсын Үндсэн хууль ба хуульд захирагдсан, засаг төрөөс бие даасан, хараат бус нутгийн өөрөө ёсны удирдах байгууллагын эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын тогтолцоо нь Монгол улсын эрх зүйн дэд эх сурвалж болно. Б.Байгалмаа Э.Үүрцайх Ц.Оюундалай М.Хатанзориг Ном зүй Баярсайхан Д. Эрх зүйн онол, Улаанбаатар, (1996) 2018, 121-122 дахь тал Баярсайхан Д. Эрх зүйн онол, Улаанбаатар, (1996) 2018, 85-89 дахь тал Жалан-Аажав С. Төр эрх зүйн онол, Улаанбаатар, 2000, 111 дэх тал Амархүү О. Төр эрх зүйн онолын арван таван сэдэв, Улаанбаатар, 2008, 33 дахь тал Нямсүрэн Ч. Эрх зүйн ерөнхий онол. Үндсэн ойлголт, тулгамдсан асуудал, Улаанбаатар, 2010, 181 дэх тал Нарангэрэл С. Монгол улсын эрх зүйн тогтолцооны бүхэллэг (нэгдмэл) байдлыг хангах нь – Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал шийдэл. Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл “Хууль дээдлэх ёс асуудал” сэтгүүл 2021, тусгай дугаар, 18 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 13-15 дахь тал Нарангэрэл С. Нийгмийн харилцааг зохицуулахад XIII зууны үед ёс суртахууны гүйцэтгэж байсан үүргийн талаар, Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд, Улаанбаатар, 2018 Чимид Б. Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх зүйн шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь, Улаанбаатар, 2002, 203-222 дахь тал Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014 Чимид.Б Үндсэн хуулийн үзэл баримтлал, Улаанбаатар, 2002, 216 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 27-28 дахь тал Гүнбилэг Б. Жишгийн эрх зүй. Улаанбаатар, 2014, 8 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 38 дахь тал АНУ-ын эрх зүйн тогтолцооны товчоон. Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчоо, АНУ-ын төрийн департамент, 6 дахь тал Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 79 дэх тал Нарангэрэл С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо, Улаанбаатар, 2001, 253-259 дахь тал Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 203-206 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 48-53 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 53-63 дахь тал Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 215 дахь тал Чимид Б. Үндсэн хуулийн үзэл баримтлал, Улаанбаатар, 2002, 209 дэх тал Чимид Б. Үндсэн хуулийн мэдлэг. Улаанбаатар, 2008, 42 дахь тал Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 79-92 дахь тал Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дүгээр зүйл #LegalSources #Sourcesoflaw #LegalSystem #CommonLaw #CivilLaw #MongolianLegalSources #RussianLegalSources #ChineseLegalSources #CustomaryLaw #ЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүйнБлог #ХарьцуулсанЭрхЗүйСудлал #ҮндсэнХууль #ЭрхЗүйнМэдлэг #ЭрхЗүйнБоловсрол #ДэлхийнЭрхЗүйнТогтолцоо #РомГерманыЭрхЗүй #ЖишгийнЭрхЗүй #ШашныЭрхЗүй #ОХУ #БНХАУ #МонголУлс
- Эрх зүйн онолын судлах зүйл, ач холбогдол
Эрх зүйн онолын судлах зүйл, ач холбогдол #ЭрхЗүйнОнолынСудлахЗүйл #ЭрхЗүйнОнолынАрга #ЭрхЗүйнОнолынАчХолбогдол #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #НийгмийнХарилцаа #ХэмХэмжээ #ХуульЗүйнШинжлэхУхаан #ЭрхЗүйнОнолынСудалгааныАрга #ЭрхЗүйнБодитБайдал #ХөгжлийнТүгээмэлХандлага #ХөгжлийнЗүйТогтол #НийтлэгТөлөвБайдал #ХэтийнХандлага #ЭрхЗүйнОнтологи #ЭрхЗүйнГнеосологи #ЭрхЗүйнАксиологи #ЭрхЗүйнОрганикТүвшин #ЭрхЗүйнФункционалТүвшин #ЭрхЗүйнФилософиЛогик #ЭрхЗүйнҮзэгдлийнМөнЧанар #ЭрхЗүйнЗүйТогтол #ЭрхЗүйнЗорилго #ЭрхЗүйнХэмХэмжээ #ЭрхЗүйнХарилцаа #ЭрхЗүйнЗөрчил #ЭрхЗүйнСистем #ЭрхЗүйнУхамсар #ЭрхЗүйнСоёл #ЭрхЗүйгХэрэгжүүлэхҮйлЯвц #ИнтеграциДифференциацийнАрга #СистемтХандлага #ДиалектикХандлага #ХийсвэрлэнСэтгэхАрга #ХарьцуулалтынАрга #ТүүхчлэнСудлахАрга #ФормальЛогикийнАрга #СоциологийнАрга #МатематикЗагварчлал #Гипотез #Магадлал #ХарьцууланШинжлэхАрга #ЛогикАксиомчлахАрга #АксиологиҮнэлэмжийнАрга #ИнституцийнАрга #СистемчлэнСудлахАрга #ПрагматикСудалгааныАрга #МетафизикДогматикийнАрга #ДуалистДиалектикийнАрга #ЭрхЗүйнЗохицуулахЗүйл #ЭрхЗүйнЗохицуулалтынАрга #ТанинМэдэхүйнАчХолбогдол #ХүмүүжлийнАчХолбогдол #АргаЗүйнАчХолбогдол #ЗөвлөмжБолгосонАрга #УрамшууллынАрга #ИмперативАрга #ДиспозитивАрга
- Ханс Кельзен "Хэм хэмжээний тухай ерөнхий онол"
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйБлог #ХэмХэмжээнийТухайЕрөнхийОнол #НомынТэмдэглэл #НомынАнимэ #ЭрхЗүйнОнол #ХансКельзен #ЭрхЗүйнФилософи #ХуулийнҮндсэнЗарчмууд #ХуульЗүйнШинжлэхУхаан #Австри #ЭрхЗүйнТогтолцоо #ЭрхЗүйнЦэвэрОнол #ЭрхЗүйнХэмХэмжээ #ГрундНорм #ШаталсанБүтэц #ЭрхЗүйнХэмХэмжээнийТайлбар #ХэмХэмжээнийШатлал #Пизитивист #ЁсСуртахуун #ЭрхЗүйнОнолч
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХууль #ЭрүүгийнЭрхЗүйТусгайАнги #ХүнийХалдашгүйЧөлөөтэйБайхЭрхийнЭсрэгГэмтХэрэг #ХүнХудалдаалахГэмтХэрэг #ХүнХулгайлахГэмтХэрэг #ГэмтХэрэг #ОлонУлсынШинжтэйГэмтХэрэг #ХүнБарьцаалахГэмтХэрэг #ХүнийгХүчээрАлгаБолгохГэмтХэрэг #ЗаналхийлэхГэмтХэрэг #БусдынОронБайрандХуульБусаарНэвтрэнОрохГэмтХэрэг #ХуульБусаарНэгжихХураанАвахБитүүмжлэхГэмтХэрэг #ЗөвшөөрөлгүйГэрэлЗурагАвахДууДүрсБичлэгХийжДамжуулахТараахГэмтХэрэг #ХуульБусаарБаривчлахСаатуулахГэмтХэрэг #ХувьХүнийНууцыгЗадруулахГэмтХэрэг #ХуульБусаарМөрдөжМөшгөхГэмтХэрэг #АлбаданХөдөлмөрлүүлэхГэмтХэрэг #ХудалМэдээлэлТараахГэмтХэрэг
- Иргэний хууль - Иргэний эрх зүйн харилцаа, хууль тогтоомж - Нийтлэг үндэслэл
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийХууль #ИргэнийЭрхЗүй #ИргэнийЭрхЗүйнХарилцаа #ИргэнийХуульТогтоомж #ИргэнийХуулийгТөсөөтэйХэрэглэх #ИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогч #ИргэнийЭрхЗүйнХарилцааныОбъект #ИргэнийХуульТогтоомжийгБуцаанХэрэглэх #ИргэнийХуульТогтоомжийгХэрэглэх #ИргэнийЭрхЗүйнЭхСурвалж
- Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Монгол болон гадаад улсын гэрлэлт цуцлах хууль тогтоомжийн зохицуулалтын харьцуулалт Монгол улсын гэрлэлт цуцлах хууль тогтоомжийн зохицуулалтыг бусад улс орныхтой харьцуулан үзэхэд дэлхий дахинд гэр бүлийн эрх зүйн асуудлыг шийдвэрлэж байгаатай ижил төстэй болон ялгаатай талууд байна. Энэхүү нийтлэлд Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улс, Герман, Япон зэрэг улсын гэрлэлт цуцлах үндэслэл, журам, хүүхдийн асрамж, эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, эд хөрөнгө хуваах зэрэг гол асуудлаар харьцуулалтыг хийлээ. Монгол АНУ Герман Япон Гэрлэлт цуцлах үндэслэл Буруутай болон буруугүй үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж болно. Нийтлэг үндэслэл: · Эвлэршгүй зөрүү (гэм буруугүй); · Садар самуун явдалтай байх; · Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх; · Гэр бүлээ орхин явах; · Харилцан тохиролцох. Гэрлэлт цуцлах үндэслэл нь мужаас хамаарч өөр өөр байдаг ч бүх муж гэм буруугүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрдөг (“эвлэршгүй зөрүү”). Зарим муж гэм буруутай үндэслэлийг зөвшөөрдөг: · Садар самуун явдалтай байх; · Гэр бүлээ орхин явах; · Харгислал үйлдэх; · Нэгнийгээ хорих. Эхний ээлжид гэм буруугүй үндэслэлээр салахыг зөвшөөрдөг. Хосууд гэрлэлтээ залруулшгүй доройтсон гэдгийг нотлох ёстой бөгөөд үүнд нэг жилийн турш тусдаа байх хугацаа өгдөг. Садар самуун явдалтай байх, хүчирхийлэл үйлдэх зэрэг буруутай үндэслэл нь түгээмэл хэрэглэгддэггүй боловч эдгээр нь байх тохиолдолд гэрлэлт цуцлалтын процессыг хурдасгадаг. Гэрлэлт цуцлах нь харилцан зөвшөөрснөөр, эсвэл шүүхийн журмаар явагдана. Үндэслэл: · Садар самуун явдалтай байх; · Хорлонтойгоор гэр бүлээ орхин явах; · Хосууд хамтран ажиллахгүй байх; · Нэгэндээ хүнд гэмтэл учруулах. “Кёги рикон” харилцан зөвшилцөл нь гэрлэлт цуцлах хамгийн түгээмэл арга бөгөөд Уг систем эвлэрэх хүчин чармайлтыг ихээхэн онцолдог. Гэрлэлт цуцлах журам Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцална. Гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргах ёстой бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. Гэрлэлт цуцлалт, түүнтэй холбоотой асуудлаар (асран хамгаалах, тэтгэлэг гэх мэт) талууд тохиролцсон бол энэ үйл явц илүү хурдан болно. Гэрлэлт цуцлах нь маргаантай эсвэл маргаангүй байж болно. Хоёр тал үндсэн асуудлаар зөвшилцсөн тохиолдолд маргаангүйгээр гэрлэлтийг хурдан цуцалдаг бол маргаантай гэрлэлт цуцлах нь шүүх хуралдаан, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаатай холбоотой байж болно. Уг процесс нь мужаас хамааран өөр өөр хугацаа, процедурын шаардлагатай. Гэрлэлт цуцлах нь эвлэршгүй зөрчил (жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт) тодорхой нотлох баримт байхгүй бол гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргахаас өмнө хосууд дор хаяж нэг жил тусдаа амьдрахыг шаарддаг. Уг процесс нь гэр бүлийн шүүхтэй холбоотой бөгөөд хосууд хүүхдийн асрамж, тэтгэлэг, хөрөнгө хуваах асуудлыг шийдвэрлэх ёстой. Шүүхийн оролцооноос өмнө маргааныг шийдвэрлэхийн тулд эвлэрүүлэн зуучлах аргыг дэмждэг. Өвөрмөц систем. Гурван төрлийн гэрлэлт цуцлах журам байна: 1. Харилцан тохиролцон шүүх хуралгүйгээр гэрлэлт цуцлах (Кёги рикон) . Гэрлэлт цуцлуулах хамгийн түгээмэл арга. 2. Хосууд тохиролцож чадахгүй, эвлэрүүлэн зуучлах шаардлагатай тохиолдолд Эвлэрүүлэн зуучлах гэрлэлт цуцлах (Чотэй рикон) үүсдэг. 3. Бусад аргууд амжилтгүй болсон тохиолдолд шүүхийн хөндлөнгийн оролцоотой Шүүхийн гэрлэлт цуцлах (Сайбан рикон) . Ховор тохиолддог. Зуучлал, гэр бүлийг эвлэрүүлэх замаар маргаан үүсгэхээс зайлсхийх, ялангуяа хүүхдийн асрамжийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Хүүхдийн асрамж Шүүх хүүхдийн эрх ашгийг харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэдэг. Хүүхдийн сэтгэл санааны болон бие махбодын хэрэгцээ, эцэг, эхийн санхүүгийн тогтвортой байдал, хүүхдийн хүсэл сонирхол зэргийг харгалзан үздэг. Хамтарсан асран хамгаалах боломжтой боловч маргаантай тохиолдолд дангаар асран хамгаалах нь түгээмэл байдаг. Шүүх хүүхэд болон эцэг, эхийн харилцаа, эцэг, эхийн асран халамжлах чадвар, хүүхдийн хүсэл сонирхол (хангалттай насанд хүрсэн бол) зэрэг хүчин зүйлийг харгалзан анхаарч үздэг. Эцэг, эхийн хэн нэг нь тохиромжгүй гэж тооцогдохоос бусад тохиолдолд хамтын асрамжийг дэмжинэ. Гэрлэлт цуцалсны дараа эцэг, эх хоёртойгоо харилцаагаа хадгалах нь хүүхдийн ашиг сонирхолд нийцнэ гэж хамтран асран хамгаалах асуудлыг дэмждэг. Эцэг, эх нь тусдаа байсан ч шүүхээс эцэг, эхийн хэн нэгэнд нь асран хамгаалах эрхийг олгох чухал үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хоёулаа эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ. Дангаар асран хамгаалах эрхийг илүүд үзэх хандлагатай ба гэрлэлт цуцалсны дараа эцэг, эхийн хэн нэгэнд нь асран хамгаалах эрхийг бүрэн олгодог. АНУ, эсвэл Германаас ялгаатай нь Японд хамтарсан асран хамгаалах нь ховор бөгөөд асран хамгаалагч бус эцэг, эхийн хүүхэдтэйгээр уулзах эрх хязгаарлагдмал байж болно. Эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх асуудал Тэтгэмжийг тэжээгч эхнэр, нөхрийн санхүүгийн хэрэгцээ, тэтгэмж өгөх чадварыг харгалзан тогтоодог. Шүүх гэрлэлтийн үргэлжилсэн хугацаа, эхнэр, нөхөр хоёрын санхүүгийн байдал, гэр бүл дэх тэдний үүргийг үнэлнэ. Тэтгэмжийн хууль нь мужаас хамаарч өөр өөр байдаг ч гэрлэлтийн үргэлжилсэн хугацаа, орлогын ялгаа, хүлээн авагч эхнэр, нөхрийн санхүүгийн дэмжлэг авах хэрэгцээ зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг. Шүүх эхнэр, нөхрийн орлого олох боломж, эхнэр, нөхөр нь дахин ажилд ороход цаг хугацаа хэрэгтэй эсэхийг харгалзана. Эхнэр, нөхөр хоёрын санхүүгийн нөхцөл байдалд үндэслэн тогтоогддог. Гэрлэлт цуцалсны дараах тэтгэлэг нь эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь бие даах чадваргүй (жишээ нь, хүүхэд асрах үүрэг хариуцлага эсвэл өвчний улмаас) нөхцөл байдалд хязгаарлагддаг. Шүүх хараат эхнэр, нөхөрт санхүүгийн бие даасан байдлыг бий болгоход анхаарал хандуулдаг. Тэтгэлэг тогтоох нь ховор бөгөөд байнгын дэмжлэг гэхээсээ илүүтэй нэг удаагийн төлбөр байна. Хэрэв тэтгэлэг олгохоор бол эхнэр, нөхөр хоёрын санхүүгийн нөхцөл байдалд тулгуурлана. Шүүх гэрлэлт цуцалсны дараа хоёр тал бие даах чадвартай байна гэж үздэг. Эд хөрөнгө хуваах асуудал Санхүүгийн болон санхүүгийн бус оролцоог (гэрийн ажил гэх мэт) харгалзан гэр бүлийн хөрөнгийг шударга хуваарилах зарчмыг баримталдаг. Гэрлэлтийн үеэр олж авсан эд хөрөнгө нь шударга ёсны үндсэн дээр хуваагдах ёстой боловч энэ нь заавал 50/50 хуваагдана гэсэн үг биш юм. Ихэнх муж гэр бүлийн хөрөнгийг шударга хуваах зарчмыг баримталдаг боловч тэр нь тэгш бус байж болно. Шүүх эхнэр, нөхөр тус бүрийн гэр бүлд оруулсан хувь нэмрийг, түүний дотор санхүүгийн бус оролцоог үнэлж, орлого, санхүүгийн хэрэгцээ гэх мэт хүчин зүйл дээр үндэслэн хөрөнгийг хуваадаг. Гэрлэлтийн үеэр олж авсан хөрөнгө нь гэрлэлт цуцлах үед тэнцүү хуваагддаг. Гэрлэлтийн үед бий болсон эд хөрөнгийг хуваалцах ч, гэрлэхээс өмнө олж авсан хөрөнгө нь анхны өмчлөгчийн мэдэлд үлддэг. Гэр бүлийн хөрөнгийг шударга хуваарилах зарчмыг баримталдаг. Шүүх эхнэр, нөхөр хоёрын оруулсан хувь нэмэр, тэр дундаа хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, гэрийн ажил гэх мэт мөнгөн бус оролцоог харгалзан үздэг. Хувийн өмч, түүний дотор өв залгамжлалыг хуваахгүй. Дүгнэлт Монгол улсад гэрлэлт цуцлах үндэслэл АНУ, Герман, Япон зэрэг улстай ижил төстэй ч гэр бүлийн тухай хуулийн нарийн ширийн зүйл нь соёл, эрх зүйн уламжлалаас хамааран харилцан адилгүй байна. Монгол Германы нэгэн адил хөрөнгө хуваах, маргаан шийдвэрлэхэд шударга ёсыг чухалчилдаг бол Японы систем нь аль болох эвлэрэл, тохиролцоог чухалчилдаг. АНУ-ын мужууд тусгай журамтай тул гэрлэлтийг буруутай, буруугүй үндэслэлээр цуцлах зэрэг өргөн хүрээний сонголтыг санал болгодог. Сонирхол татсан зүйл нь Монголд гэрлэлт цуцласны дараа хүүхдийг хамтран асран хүмүүжүүлэх асуудлыг АНУ, Герман зэрэг бусад улстай адил түгээмэл хэрэгжүүлдэггүй байна. Эцэг, эхийн аль аль нь хүүхэдтэй холбоотой асуудлаар адил шийдвэр гаргах эрх, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацааг заасан “хамтын асрамж” гэх ойлголт манай улсад түгээмэл биш байдаг. Гэр бүлийн эрх зүйн орчин, ялангуяа гэр бүл салсан тохиолдолд эцэг, эхийн хэн нэгийг, ихэвчлэн эхэд, дан ганц асран хамгаалах эрхийг олгодог байна. Гэсэн хэдий ч “хүүхдийн ашиг сонирхол” нь асран хамгаалагчийн зохицуулалтыг тодорхойлох гол хүчин зүйл бөгөөд зарим тохиолдолд эцэг, эхчүүд албан бусаар үүрэг хариуцлагаа хуваалцаж болно, гэхдээ хуулийн дагуу эцэг, эхийн хэн нэг нь үндсэн асран хамгаалах эрхийг хадгалдаг. Гэр бүлийн эрх зүйн талаар дэлгэрүүлэн судлах зорилгоор гадаад улс орны зохицуулалтыг сонирхов. Ж.Танан Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХүүхдийнАсрамж #ТэжээнТэтгэх #ГэрБүлийнЭрхЗүй #ГэрБүлийнМаргаан #ГэрБүлийнЭрхЗүй #ИргэнийХууль #ГэрБүлийнТухайХууль #ГэрлэлтЦуцлах #МонголынХуульТогтоомж #АНУГэрБүлийнХууль #ГэрБүлийнТэтгэлэг #ЯпонГэрБүлийнСистем #ХүүхдийнЭрх #ГэрБүлийнХөрөнгөХуваах #ЭвлэрүүлэнЗуучлах #БуруутайГэрлэлтЦуцлах #ГэрБүлСалахҮндэслэл #ХамтарсанАсрамж #ЗахиргааныЖурам #ГэрБүлийнЭрхТэгшБайдал #ШүүхийнШийдвэр #ХүүхдийнЭрхСонирхол #ХүүхдийнТусынТөлөө #МонголГерманГэрлэлтЦуцлах #АНУГерманЯпонХарьцуулалт #МонголГэрБүлийнТогтолцоо #ЭвлэрэлТохиролцоо #СоёлЭрхЗүйнЯлгаа #ГэрБүлСалахШалтгаан #ОлонУлсынГэрБүлийнЗохицуулалт #ХүүхдийнХамтарсанАсрамж #ГэрБүлийнХуульЗүйнСудалгаа #ГэрБүлийнХолбогдолтойХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ИргэнийХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #МонголУлсынДээдШүүхийнЗөвлөмж #ГерманыГэрБүлийнЗохицуулалт
- Гэр бүлийн тухай хууль
Монголын гэр бүлийн эрх зүй Монголын гэр бүлийн эрх зүйд Монголын эзэнт гүрний үеэс уламжлагдан ирсэн зан заншил, мөн XIII зууны эхэн үед Чингис хааны тогтоосон “Их Засаг” хууль нөлөөлсөн байдаг. Өргөн уудам эзэнт гүрний эв нэгдэл, тогтвортой байдлыг хадгалах зорилготой цэргийн дүрэм, иргэний хууль, соёлын хэм хэмжээний нэгдэл болсон “Их Засаг” хууль нь Монголын эзэнт гүрний хэмжээнд хууль, дэг журмыг тогтоох үндэс суурь болсон юм. Энэ нийтлэлд Монголын гэр бүлийн эрх зүйн түүхэн болон орчин үеийн нөхцөл байдлын зарим гол асуудлуудыг харьцуулан товч хөндлөө. Монголын гэр бүлийн түүхэн хууль (“Их Засаг” ба зан заншил) Эцгийн эрхт ёс Монголын уламжлалт нийгэмд эцгийн эрхт ёс ноёрхож байсан бөгөөд гэр бүлийн тэргүүн эрэгтэй (голчлон эцэг, эсвэл эрэгтэй өндөр настан) гэр бүлийн харилцаа, түүний дотор гэрлэлтийн гэрээ, эд хөрөнгө, өв залгамжлалын асуудлыг хариуцан, эдгээр асуудалд бусдаас давуу эрх мэдэлтэй байжээ. Гэрлэлт ба олон эхнэр, эсвэл нөхөртэй байх ёс Гэрлэлтийг улс төр, эдийн засгийн эвслийн зорилгоор гэр бүлүүд хоорондоо ихэвчлэн тохиролцон зохион байгуулдаг байжээ. Тухайн үеийн язгууртны дунд олон эхнэр, эсвэл нөхөртэй байх ёс нь түгээмэл байсан бөгөөд голдуу эрх мэдэлтэй, гарал сурвалжтай эрчүүд олон эхнэртэй байв. Тэдний эхний эхнэр нь илүү өндөр статустай байсан ч, хүүхдүүдийн хувьд эхээс үл хамааран бүх хүүхдийг хууль ёсны гэж үздэг байв. Өв залгамжлал Өмч хөрөнгө, эд баялаг нь эрэгтэй удамд ихэвчлэн дамждаг байсан. Айлын том хөвгүүн нь өв залгамжилдаг байсан ч, бусад эрэгтэй хамаатан садан мал, газар зэрэг томоохон хөрөнгөөс хувь хүртэх боломжтой байв. Гэр бүл цуцлалт ба салалт Гэр бүл салалт нь нийтлэг биш байсан ч тодорхой нөхцөлд зөвшөөрдөг байжээ. Эмэгтэйчүүд гэр бүл цуцлуулах эрхгүй байсан ч ноцтой хүчирхийлэлд өртсөн, эсвэл нөхөр нь гэр бүлээ орхисон тохиолдолд салах зөвшөөрөл олгож болно. Сонирхолтой нь гэр бүл салсны дараа хүүхдүүд эцгийн гэр бүлд үлддэг байв. Хүүхэд ба хууль ёсны байдал Хүүхдийг, тэр дундаа хөвгүүдийг удмын үргэлжлэл гэж үздэг тул өндрөөр үнэлж, хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрнө. Эрэгтэй хүний бүх хүүхдүүдийг хууль ёсны гэж үздэг байсан ч, анхны, эсвэл эрэгтэйн таалсан эхнэрээс төрсөн хүүхдүүд илүү өндөр статустай байв. Орчин үеийн Монголын гэр бүлийн тухай хууль Орчин үеийн Монголын гэр бүлийн эрх зүй нь 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш ихээхэн хувьсан өөрчлөгдөж, хууль тогтоомж нь олон улсын хүний эрхийн стандартад илүүтэй нийцэж, жендерийн эрх тэгш байдлыг чухалчлах болсон. Гэрлэлт Өнөөдөр Монгол улсын Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлэх ба гол нь энэ харилцаа тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. Түүнчлэн, эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байхыг болон гэрлэгчид гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг хуулиар баталгаажуулсан байдаг. Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно. Ийм төрлийн тохиролцооны үндсэн дээр гэрлэх нь ховор бөгөөд хувь хүмүүс хамтрагчаа сонгох эрх чөлөөтэй байдаг. Гэрлэлт цуцлах журам Гэрлэлт цуцлуулахыг хуулиар зөвшөөрч болох бөгөөд эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь санаачилж болно. Гэр бүл цуцлуулах хууль ёсны үйл явц нь хоёр талын эрхийг хамгаалах зорилгоор эд хөрөнгө хуваах, хүүхдийн асрамж, эхнэр, нөхрийн тэтгэлэг зэрэг асуудлыг багтаасан болно. Өв залгамжлал Орчин үеийн өв залгамжлалын хуульд хүүхэд хүйс харгалзахгүйгээр тэгш эрхтэй байхаар заасан байдаг. Өв залгамжлах үйл явц нь шударга ёсыг хангаж, бүх өв залгамжлагчийн эрхийг хамгаалсан хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг. Хүүхдийн эрх Хүүхдийн эрх, түүний дотор гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдийн эрхийг Монгол Улсын хуулиар хамгаалдаг. Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хуулийн тодорхой заалтууд бий. Гэр бүлийн хүчирхийлэл, хамгаалалт Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бэхжүүлж, хохирогчийг хамгаалж, дэмжих, хүчирхийлэл үйлдэгчдэд шийтгэл ногдуулахаар хууль тогтоомжид тусгах болсон. Эх сурвалж, лавлагаа Монголын гэр бүлийн эрх зүй, тэр дундаа түүхэн талыг нь илүү нарийвчлан судлах бол “ Их Засаг” , Монгол ёс заншил, орчин үеийн эрх зүйн эх сурвалжаас лавлаж болно. Үүнд эрдэм шинжилгээний бүтээлүүд, Монголын эзэнт гүрний тухай түүхэн зохиолууд, 1990 оноос хойших эрх зүйн шинэчлэлийн талаарх судалгаанууд, Гэр бүлийн тухай хууль, нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт багтаж болно. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #ГэрБүлийнЭрхЗүй #ГэрБүлийнТухайХууль #Гэрлэлт #ГэрБүл #Гэрлэгчид #ГэрБүлийнГишүүн #ТөрлийнХүн #СадангийнХүн #Овог #ЭрдэлтНөхцөлдБайгааХүүхэд #ГэрБүлийнХарилцааныЗарчим #ГэрБүлийнЭрхийгХамгаалах #ГэрБүлийнТухайХуульТогтоомж #ГэрлэлтийнХарилцааҮүсэхҮндэслэл #ГэрлэхНөхцөл #ГэрлэлтДуусгаварБолгох #ГэрБүлийнЭлХөрөнгийнХарилцааныЗохицуулалт #ЭцэгЭхХүүхдийнХоорондынХарилцаа #ТэжэээнТэтгэхТэтгүүлэхтэйХолбогдсонХарилцаа #ХүүхэдҮрчлэх #АсранХамгаалах #ХарилцанДэмжих #ХүүхдийгГэрБүлдээАвчАсранХүмүүжүүлэх