top of page

Номын тэмдэглэл хөтөлсөн тухай

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Nov 21, 2023
  • 2 min read

Updated: Jan 22



Номын тэмдэглэл хөтөлсөн тухай
Заавал унших ном

"Эрх зүйн философи" хичээлийн эхний даалгавар "Жагсаалтаар өгсөн номоос 10-ыг уншиж, бичгийн шалгалтад бэлдэх" байлаа. Өгсөн жагсаалтаас дор хаяж 10 ном унших байсан тул, өөртөө итгэлтэйгээр хартал 9-н ном тоолов. Жаахан гонсгордуу, өөрийгөө ийм цөөхөн ном уншсан хүн байна даа гэх юм бодогдсон билээ.


Саяхан нэг кино үзэж байтал, гол дүрийн баатар "Хүн амьдралдаа 100 ном заавал унших ёстой, тэгвээс хүн амьдралын утга учрыг ойлгодог" гэж хэлэх хэсэг гарав. Тиймээс, 100 ном уншиж, тэмдэглэл хөтлөх зорилго тавилаа.


Жил бүрийн шинэ жилийн орой дараагийн жилд эрүүл хэв маягаар амьдрах, дасгал хөдөлгөөн хийх, өдөрт 10’000 алхах, өглөөний хүн болох, латин бүжиг сурах, хуримтлалтай болох гэх зэрэг зорилго жагсаадаг байв. Заримыг нь ч хэрэгжүүлнэ, үлдсэн нь дараагийн жилийн жагсаалт руу шилждэг байлаа. Харин энэ жил, 100 ном унших зорилго тавьж, жагсаалттай ч болж, эхлэлийг тавьж өгсөн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.




Номын тэмдэглэл

Би ихэвчлэн англи хэл дээр киндл аппликешн ашиглаж ном худалдаж авдаг. Харин энэ удаад дүүтэйгээ номын дэлгүүр орж жагсаалтаа харж байгаад монгол хэл дээр хэвлэгдсэн дэлхийн шилдэг классик зохиолын олон ном худалдан авсан.


Номын тэмдэглэл

Ингээд номын тэмдэглэлээ хэрхэн бичсэн талаар танилцуулъя.


Тухайлбал, “Монгол 11 үгээр” номын тэмдэглэлийг хөтлөхдөө, бүлэг бүрийг, заримдаа хэсэг бүрийг уншиж дуусгаад товч тэмдэглээд, өөрт төрсөн санаа бодлоо буулгасан. Харин хэсэг хугацааны өмнө уншсан номын гол дүрийн баатрууд, газар усны нэрийг эргэн санахын тулд гүүгл хайлтыг ашигласан. Ингэж хайлт хийх зуур номын тэмдэглэл хэрхэн бичдэг талаар болон бусдын хөтөлсөн тэмдэглэл, дүгнэлтийг харж, зохиолчийн өгсөн ярилцлага бичлэгүүдийг ютүбээс үзэв. Эхний даалгаврыг хийхэд багш, “Тухайн зохиолыг орчин үеийн өнцгөөс харж бичнэ үү”, “Та юу ойлгосон бэ?”, “Зохиолчийн үзэл санаа” асуусан байв. Эдгээрийг ангийн хамт олноос асуулж, эргэн санаж, тэмдэглэлдээ оруулах нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс, дараа дараагийн номын тэмдэглэл хөтлөхдөө төрсөн сэтгэгдлээр зогсохгүй гол санаа нь юу байгааг олж харсан эсэх, надад юу үлдэв, сургамж юу байв, амьдралдаа юуг хэрэгжүүлэх талаар эргэцүүлэв. Үүнээс гадна, номын болон зохиолчийн бүтэн нэр, бүтээлийг туурвисан огноо, бүлэг, хэсгийн гарчиг, бусад факт мэдээлэл зэргийг номын тэмдэглэлүүддээ оруулав.


Тэмдэглэл хөтөлж дууссаны дараа эргэн уншихад, зохиолчийн бичих хэв маягийг хуулбарласан тохиолдол байв. Заримдаа өөрт төрсөн сэтгэгдлийг түлхүү бичсэн бол бусад үед амьдралд тохиосон явдал, аав ээж эмээ өвөөгийн зааж сургасан зүйл, хэлж байсан үгтэй жишсэн байв. Чухам номын тэмдэглэл яг ямар байх ёстой талаар стандарт зааварчилгаа байдаггүй, хүн бүр өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй тул зөв гэж бодсон, тэрхүү номыг уншаад төрсөн сэтгэгдэл, жишиж тогтоох үйл явдал, сурсан мэдсэн зүйл, сургамж, амьдралд хэрэгжүүлэх зүйлс, хийсэн дүн шинжилгээгээ бичих нь зүйтэй болов уу.

Ж.Танан

Номын тэмдэглэл хөтөлсөн тухай

#ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнБлог #ЗаавалУншихНом #НомУншихЗорилго #НомУншихАчТус #УншихНомынЖагсаалт #100ном #ДэлхийнКлассикЗохиол #НомынДэлгүүр #НомУншихДадалЗуршил #ЗохиолчийнҮзэлСанаа #ТөрсөнСэтгэгдэл #НомынГолСанаа #ЗохиолчийнБичихХэвМаяг #АмьдралынСургамж #НомоосСуралцах #УранЗохиолынНом #ЗорилгооБиелүүлэх #ӨөрийгөөХөгжүүлэх #ОюуныХөгжил #УншихСоёл #НомУншсанСэтгэгдэл #ЗохиолынГолСанаа #НомынКлуб #НомоосАвахУрамЗориг #БичихУрЧадварХөгжүүлэх #СургамжтайНом #ОлонУлсынШилдэгНом


1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

📚

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page