top of page

Хайлтын үр дүн

213 results found with an empty search

  • Эрх зүйн зорилго

    Эрх зүйг ойлгох ойлголт, түүнд хандах хандлага нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үе шат, улс орны хөгжлийн үндсэн чиг, шинжлэх ухааны хөгжил, дэвшлийн нөлөөгөөр өөрчлөгдсөөр иржээ. Эрх зүй нь нэг талаас бие хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нөгөө талаас хүний эрх чөлөөг хязгаарлах зайлшгүй шаардлагатай хэмжээ хязгаар юм. Эрх зүйг төрөөс тогтоосон, төрөөс хамгаалж байдаг зан үйлийн журам, жам ёсны хэм хэмжээ ч гэж ойлгож болох ажээ. Ийнхүү эрх зүй нь олон шинжийг өөртөө агуулах учир ерөнхий байдлаар хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсны шаардлагыг хангаж, нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс тогтоож зөвшөөрсөн, төрийн засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан, заавал биелэгдэх, зан заншил хууль зүй, ёс суртахууны зүй зохистой, хэм хэмжээт үйлчлэн зохицуулагч систем хэмээн тодорхойлсон байдаг. Хууль ба эрх зүйн ялгаа, заагийн ёс уламжлалаас үүдэлтэй эрх зүйн асуудлыг хамрах хүрээнээс ажихад, хууль ба эрх зүй хоёрын аль нь анхдагч байсныг тодорхойлоход бэрх аж. Хүн анх эхлээд хуулийг бий болгож дараа нь түүхэн хөгжлийнхөө явцад эрх зүйн тухай асуудал үүссэн үү? Эсвэл эрх зүй нь анхдагч болж хуулийг өөртөө багтаадаг уу хэмээх асуудал дээр эрдэмтэд ихээхэн санал зөрөлддөг. Хэрвээ уг хоёр асуудлын үйлчлэх хүрээ ба ерөнхий чиглэл хоёр өөр байсан бол, уг асуудлуудын ялгаатай талуудыг тодруулахад илүү хялбар байх байсан буй за. Өнөө үеийн нийгмийн дүр зураглалаас үзвэл хууль эрх зүйн тусламжтайгаар хүн төрөлхтөн илүү шинэ шинэлэг дүрэм журмуудыг буй болгон, цаг хугацаа өнгөрөхийн хирээр өсөн дэвшиж байгаа. Эрх зүйн хэм хэмжээ, утга агуулгын хүрээ нь маш өргөн учраас нийгэмд ямар ч зүйл дээр эрх зүйн тухай яригдаж байдаг. Өмчийн эрх зүй , гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй гэх зэрэг төрөл бүрийн салбар, аж ахуйн нэгж гээд ерөөс хүн төрөлхтний, бидний өдөр тутмын амьдралд эрх зүй гэгч зүйл тохиолдож байдаг ажээ. Гэтэл хүмүүс эрх зүй яагаад бидний амьдралын салшгүй нэг хэсэг болохыг ухаарч ойлгож амжаагүй байх нь түгээмэл. Бид ардчилсан төрт улсад амьдарч аж төрж байгаагийнхаа хувьд эрх чөлөөгөө эдэлж, аюулгүй аж төрөхийг эрхэмлэдэг. Улс, төрийн зүгээс ч нийгмийн аюулгүй байдал, улс орны дотоод гадаад аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж хууль журмыг баталдаг. Монгол улсын үндсэн хууль ба бусад акт баримт бичгүүд нь бүгд бид бүхний амар тайван нийгмийг бүтээхийн төлөө л чиглэгдэж байдаг. Нэг үгээр хэлбэл хуулийг гаргаж буй байдал, хуулийн хэрэгжилт, биелэлт гээд энэ бүгд эрх зүй бидний амьдралд хэрэгжиж байгаагийн жишээ мөн. Ингээд үзэхээр хууль ба эрх зүй нь өөр хоорондоо салшгүй холбоотой ойлголтууд гэдэг нь илэрхий. Хууль үгүйгээр эрх зүй биеллээ олох боломжгүй гэсэн үг. Дүгнэлт Хүн бүр аз жаргалтайгаар амьдрахыг эрмэлзэж түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргадаг билээ. Аз жаргалтай амьдрал гэдгийг нэг үгээр тодорхойлбол амар тайван байх явдал мөн. Амар тайван аж төрөх асуудал нь эрх зүйтэй зайлшгүй холбоотой. Тийм ч учраас эрх зүйг хүний жам ёсны эрх , эрх чөлөө, шудрага ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо хэмээн тодорхойлсон байдаг. Эрх зүй бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй шалтгаан бол хүн бүр адил тэгш эрхтэйгээр аж төрж, хөгжил дэвшлийг олох явдал юм. Л.Байгалмаа Ашигласан материал 1. Д. Баярсайхан “Эрх зүйн онол” УБ 2016 2. “Монгол улсын үндсэн хууль” шинэчилсэн найруулга 3. https://academy.edu.mn/2020/03/01/эрх-зүйн-тухай-шинжлэх-ухааны-төсөөлө/ 4. https://lolita.blogmn.net/61059/undesnii-erh-zui-ba-olon-ulsiin-erh- Эрх зүйн зорилго #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #Эсээ #ЭрхЗүйнЗорилго #ТэгшЭрх #Хууль #ЭрхЧөлөө #ШударгаЁс #ХүнийЭрх #НийгмийнХарилцаа #ХуульБаЭрхЗүй #ЭрхЗүйнХэмХэмжээ #ТөрийнАлбадлага #МонголУлсынҮндсэнХууль #СалбарЭрхЗүй #ЭрхЗүйнАчХолбогдол #ӨмчийнЭрхЗүй #ГэрээнийЭрхЗүй #ХөдөлмөрийнЭрхЗүй #АмарТайванАмьдрал #ЭрхЗүйнУтга #АрдчилсанТөртУлс #ХүнийЖамЁсныЭрх #НийтийнЭрхАшиг #ТөрөөсТогтоосонХэмХэмжээ #ЭрхЗүйнЗохицуулалт

  • “Эрх зүй судлах зорилго” товч эсээ

    Хичээлийн эхний жил, нийгмийн харилцааны философийн үндэс суурийг судлахын зэрэгцээ, эрх зүйн мөн чанар, зорилго, нийгэмд үзүүлэх үр дагаврыг сурлаа. Нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарсан хуулийн мөн чанар, түүний зорилгыг ухаарахад эрх зүйн суурь хичээлүүд нь оюуны тулгуур болж, цаашид гүнзгийрүүлэн сурах түлхэц өгсөн билээ. Онолоос практикт шилжсэнээр "хууль" хэмээх ойлголт нь төрийн зүгээс боловсруулж, мөрдүүлдэг дүрэм журмын цогц бүтэц болдог байна. Эдгээр эрх зүйн хэм хэмжээ нь зөрчилдөөнийг шийдвэрлэх, дэг журмыг сахиулах, шударга ёсыг тогтоох үйл ажиллагааг дэмжих тогтолцоог санал болгож, мөн нийгмийн зан үйлийг чиглүүлж өгдөг байна. Эрүү, иргэн, захиргааны салбарыг хамардгийн хувьд хууль нь нийгмийн хэм хэмжээний бодит илэрхийлэл болдог. Үүний зэрэгцээ, эрх зүйн тогтолцоо нь шүүх, хууль тогтоох, захиргааны байгууллагуудын эрх зүйн нарийн төвөгтэй сүлжээтэй засаглалын бүтэц болж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үзэл санааны онол болон хууль тогтоох эрх мэдлийг өдөр тутмын бодит амьдралд хөрвүүлдэг байна. Эрх зүйн тогтолцооны олон зорилгын гол цөм нь шударга ёсыг эрэлхийлэх, түүнд нийцсэн эрх тэгш харьцаа, эрхийг хамгаалах, маргааныг шийдвэрлэх арга замыг багтаасан байдаг. Үүнээс гадна, эрх зүйн тогтолцоо нь дэг журмыг сахиулах, эв найртай зэрэгцэн орших нөхцөлийг бий болгохыг хичээдэг. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэн бүрийн нэр төр , бие даасан байдлыг хангах эрх зүйн баталгааг бүрдүүлэх нь эрх зүйн нэн тэргүүний зорилго болно. Маргаан гарсан тохиолдолд эрх зүйн систем нь хувь хүн хоорондын зөрчилдөөн, хуулийн этгээдийн маргаан, засгийн газрын үйл ажиллагааны эсрэг нийтийн эсэргүүцэл байсан ч, түүнийг шийдвэрлэх, шударга шүүх болж хувирдаг. Нийгмийн хяналтын үзэл баримтлал нь хууль эрх зүйн орчинд нэвтэрч, зөрчлийн үр дагаврыг ногдуулах замаар зан үйлийн хэм хэмжээг бүрдүүлдэг. Энэхүү механизм нь хуулийн дэг журмыг бүхэлд нь тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулж, хариуцлагыг ухамсарлуулж, нийгмийн стандартыг дагаж мөрдүүлэхийг шаарддаг. Цаашилбал, хууль тогтоомжийн ойлгомжтой, урьдчилан таамаглахуйц, тодорхой байдал нь эрх зүйн системийн тулгын чулуу болно. Энэ нь хууль тогтоомжийг боловсруулах, тууштай хэрэгжүүлэх, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд эрх зүйн туслалцаа авах боломжийг олгох явдал юм. Оюутны хувьд, эхний семестрт үзсэн хичээлүүд нь үндсэндээ хууль зүйн шинжлэх ухааны суурь ухагдахуунуудыг судлах, эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн тогтолцоог ойлгох анхны алхам болсон билээ. Ж.Цэрэндулам #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүйнФилософи #Эссэ #ЭрхЗүйнТогтолцоо #ХуульЗүйнХэмХэмжээ #ШударгаЁс #ХүнийЭрх #ЭрхТэгшХарьцаа #ЭрхЧөлөө #ХуульТогтоох #ШүүхийнЭрхМэдэл #ЭрхЗүйнСуурьОйлголт #ЭрхЗүйнТогтолцооныЗорилго #НийгмийнХяналт #ДэгЖурам #МаргаанШийдвэрлэх #ХуулийнХэрэгжилт #ЭрхЗүйнБоловсрол #ЭрхЗүйнСистем #ХуульТогтоомжийнОйлгомжтойБайдал #ЭрхЗүйнСуурьХичээл #ИргэнХүнийЭрх #ХуулийнФилософи #ЭрхЗүйнНийгмийнҮүрэг #ХуульТогтоохҮйлЯвц #ЭрхЗүйнСудалгаа #ЭрхЗүйнТогтолцооныБүтэц #ЭрхЗүйнҮүрэг #НийгмийнХэмХэмжээ #ЭрхЗүйнБоловсролынАчХолбогдол #ХуулийнЗорилго #ЭрхЗүйнШинэчлэл #ХуульТогтоохБайгууллага #ШүүхийнҮүрэг

  • Л.Түдэв “Оройгүй сүм”

    Уг зохиолд Санж гэлэнгийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Романаас тухайн үеийн шашны эд зүйлс, зан үйл, түүхийн тухай мэдэж авлаа. Мөн Монгол Түвд хоорондын харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ, лам нар, эгэл ард иргэдийн амьдралыг тун сонирхолтойгоор бичсэн нь сайхан санагдлаа. Түвд лам нар олон үе уламжлуулан Бурхан буддагийн сургаалыг гуйвуулан нэмж хасаж, зарим шинэ дүрэм журам зохион сүсэгтэн олныг төөрөгдүүлж, ном сургаалыг буруу тайлбарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө үнэн зөв мэдлэгийг өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байлаа. Зохиолд Санж банди, гавж Дэмчиг нар шинээр барьж буй “Буян залбирах хийд”-д ямар зураг тавих талаар ярилцаж байгаад маргалдаж эхэлдэг. Ингээд Санж банди нь гавж Дэмчигийг “Миний ээжийг залуу байхад гомдоож байсан нүгэлтэн” гэж хэлснээр улам уурыг нь хүргэдэг. Үүний хариуд Гавж Дэмчиг, бусад лам нарын дунд Санжийн нэр хүндийг нь унагахаар явуулга хийнэ. Энэ нь тухайн үеийн лам нарын дотоод тэмцлийг харуулжээ. Цаашлаад гавж Дэмчигийн явуулга Богд ламд хүрч Санж бандийг шүүлтээр оруулж жанж арилжих, шар шувтлах хоёр сонголтыг өгдөг. Жанж арилжих гэдэг нь ямар нэг байдлаар өөрөө амиа хорлох Шар шувтлах гэдэг нь дахин хийдийн бараа харахгүй байх Санж банди нь шар шувтлахыг сонгодог. Учир нь тэрээр “Буддын шашин нь сонирхолтой зохиосон үлгэр юм гэсэн бодол төрөн” энгийн хүмүүсийн адил Отгон гэх эртний танил бүсгүйтэй ханилан сууж амьдрах тухай бодолтой болсон байв. Ингээд “шар шувтлах” өдөр Санжийг гарах үед нүүр лүү нь бодис цацаж хараагүй болгон элсэн цөлд цөлдөг. Харин Отгон бүсгүйг Санжтай уулзуулан гэж хууран мориноос унаган хүүхэдтэй нь алдаг. Шинээр баригдаж буй хийдийн оройг Санж дуусгаж чадаагүй мөн гавж Дэмчиг оройг нь барихаар олон арга хэрэглэсэн хэдий ч барьж болохгүй байсан тул зохиолын нэр “Оройгүй сүм” гэсэн ийм учиртай байв. Гавж Дэмчиг арга сэдэж лам нарыг Санж луу явуулан тойруугаар сүмийн орой барих аргыг хэлүүлэхээр болон энэ хуйвалдааны дагуу болж байсан хэдий ч уг үйл явдлыг бичиж байсан ламын үзгийн хошуу дуугарч Санж мэдсэнээр ихээр уурлаж зохиол төгсдөг. Эцэст нь, Санж гэлэн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл нь үгүй болж, түүнд юу ч үгүй хэн ч үгүй орь ганцаар үлдэж буй... Тэрээр залуу насандаа энгийн иргэд шиг айраг цэгээ эргүүлж, айл саахалтаар хэсэж, адуун дэлэн дээр давхиж, эмс хүүхэн эргүүлж, эрийн жаргалыг бүтэн амсаж мэдрээгүй бүх зүйл нуран унаж буй нь хэтэрхий гунигтай сэтгэгдэл төрүүлсэн зохиол байлаа. Б.Дайриймаа #LawyerBirdie #ХуульчШувуухай #ОройгүйСүм #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЛТүдэв #СанжГэлэн #АлдартРоман #Түвд #БуянЗалбирахХийд #ГавжДэмчиг #ШарШувтлах #ЖанжАрилжих

  • Франц улсын иргэн Монгол улсын иргэнтэй тавьсан сүйгээ цуцалсны улмаас орон сууцны бэлэг буцаах, хохирол барагдуулах олон улсын хувийн эрх зүйн бодлого кейс

    Монгол улсын иргэн эмэгтэй Улаанбаатар хотод амьдарч байсан Францын иргэн залуутай танилцаж, улмаар тэд хожим гэрлэхээр тохиролцож сүй тавилцан бөгж солилцсон. Монгол эмэгтэй энэ тухай эцэг эх, найз нөхөддөө мэдэгдэж Франц залууд өөрийн орон сууцаа үнэ төлбөргүй өгсөн. Гэтэл удалгүй Франц залуу сүйнээсээ буцаж Монгол эмэгтэйг орхин өөр эмэгтэй найзтай болсон. Монгол эмэгтэй нь Франц залууд гомдож түүнээс сүйгээ цуцалсны улмаас учирсан хохирлоо нэхэмжилжээ. Маргааныг Монгол улсын шүүх шийдвэрлэх байсан бол аль улсын хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх вэ? 1.     Субъект, объект, хууль зүйн факт Маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэх бол Монгол Улсад мөрдөгдөж буй олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт үйлчилнэ. Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав. 2.    Эрх зүйн маргааны мөн чанар Олон улсын хувийн эрх зүйн үндсэн хоёр маргаан байгаа ба зохицуулах хууль нь ялгаатай ба хүснэгтэд маргаан болон асуудлыг харуулав. 3.     Монгол Улсын хууль ба олон улсын зарчим Сүй цуцалсны улмаас учирсан хохирол Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно” гэжээ. Үүнийг хуулийн дагуу үүсэх үүрэг буюу гэм хор учруулах, үндэслэлгүй баяжих lex loci delictus   гэнэ. Сүй тавих ба түүнийг дуусгавар болгох нь хувийн байдал ба хувийн гэрээнээс үүсэх үүрэг хариуцлагатай холбоотой. Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт “Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна” гэжээ. 549.4 дэх хэсэгт “Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дурдсан талын оршин суугаа (оршин байгаа) буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно” гэж заажээ. Хувийн харилцааг ерөнхийдөө талуудын нийтийн оршин суугаа газрын хуулиар зохицуулдаг. Хэрэв нийтлэг оршин суух газар байхгүй бол олон улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг үйл ажиллагаа явагдаж буй газрын буюу шүүхийн байгаа улсын хуулийг хэрэглэх lex fori   үйлчилнэ. Фраанц эрэгтэй, Монгол эмэгтэй нар Улаанбаатар хотод хамт амьдарч, Монголд нийтлэг оршин суух газар сүй тавьсан буюу гэрээ байгуулсан, тэндээ дуусгавар болгосон. Иймд, Монгол Улсын хууль үйлчлэх магадлалтай. Орон сууцны бэлэг Эд хөрөнгийг шилжүүлэх нь lex rei sitae  буюу эд хөрөнгө оршин байгаа улсын хуулиар зохицуулагддаг. Орон сууц нь Монгол Улсад байгаа тул бэлэгтэй холбоотой маргааныг Монгол Улсын хуулиар шийдвэрлэнэ. 4.     Монгол Улсын хуулийн хэрэглээ Хохирол барагдуулах Монгол Улсын гэр бүлийн тухай болон бусад хуульд сүй тавихыг заавал биелүүлэх гэрээ гэж тодорхой заагаагүй. Гэсэн хэдий ч хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хуулийн ерөнхий зарчмын дагуу гаргаж болно. Тухайлбал, сүй тавьсан нь гэрлэлтийн үндэслэлтэй хүлээлт үүсгэсэн бол Франц эрэгтэйн үйлдлийг сайн санааны зөрчил гэж үзэж болно. Франц эрэгтэйн зан авираас үүдэлтэй сэтгэл санааны хохирлыг санаатай, эсвэл хүчирхийлсэн нь нотлогдож байвал Монгол эмэгтэй нөхөн төлбөр нэхэмжилж болно. Орон сууцны бэлгийг буцаах Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.” гэж заасны дагуу хэрэв орон сууцыг өгөхдөө гэрлэлтийн хүлээлтэд үндэслэсэн бол болзол тавьж хийсэн хэлцэл болно. Тиймээс, 45.1 дэх хэсэгт “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” , эсвэл 46.1 дэх хэсэгт “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно.” гэж заасны дагуу Франц залуу өөр эмэгтэйтэй найзлах болж, Монгол эмэгтэйтэй гэрлэх асуудал илтэд биелэгдэх боломжгүй болсон тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн орон сууцаа буцаахаар нэхэмжилж болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт “Бэлэглэгч, түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1. бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;” бол 280.2 дахь хэсэгт “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно.” гэж заасны дагуу Франц эрэгтэй Монгол эмэгтэйд орон сууцыг буцаан олгоно. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.” гэж заасны дагуу орон сууц өгөхөд тодорхой нөхцөл заагаагүй бол хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд бэлэг нь буцаагдах боломжгүй болно. 5.     Монгол Улсын шүүхээс гарах боломжит үр дүн Монгол Улсын шүүх олон улсын хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хуулийг хэрэглэх магадлалтай. Хохирол барагдуулах Санхүүгийн болон нэр хүндэд хохирол учруулсан нь тодорхой нотлогдоогүй тохиолдолд шүүх сэтгэл санааны хохирол учруулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно. Тухайн хүний зан авир нь санаатайгаар хор уршигтай, хууран мэхэлсэн нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулахаар шийдвэр гаргаж болно. Орон сууцыг буцаах Хэрэв Монгол эмэгтэй гэрлэх хүлээлтийг үндэслэн орон сууцыг бэлэглэсэн гэдгийг нотолсон тохиолдолд шүүх эд хөрөнгө буюу түүнтэй адилтгах үнийг буцаан олгуулах шийдвэр гаргаж болно. 6.     Бусад улсын туршлага Би 2019 онд Энэтхэг улсын Дели хотод амьдарч байхдаа нэг эмэгтэйтэй уулзаж байсан Европ хүн. Бид 2020 оны 12 дугаар сард сүй тавьсан бөгөөд түүний өмнөх салалт шийдэгдсэний дараа гэрлэхээр төлөвлөж байсан. Энэтхэгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл 10 гаруй жил шүүх ажиллагаа үргэлжилж байна. 2021 оны 2 дугаар сард бид Турк руу нүүсэн. Бид гэрлэлтийн төлөвлөлтөө эргэн харж үзээд 2023 оны 7 дугаар сар гэхэд сүйгээ цуцалсан. Гэтэл тэрээр 2 жилийн байрны мөнгө, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авахыг хүссэн. Тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба Туркт амьдарч байхдаа бизнесээ үргэлжлүүлэн хийж байсан ч өмнөх шигээ идэвхтэй байгаагүй. Дели хотод оффисын байр эзэмшдэг ба түүнийхээ зарим хэсгийг түрээслүүлдэг. Нэмж дурдахад, Дели хотын гадна могой, хилэнцэт хорхойноос болж амьдрах боломжгүй фермийн байшинтай. Биднийг Туркт байх хугацаанд тэрээр Дели рүү жилд 3-4 удаа очдог байсан. Би түүний байрны төлбөрийн зарим хэсгийг төлөхөд дургүйцээгүй ба түүнд 65 лак рупи [1] төлсөн ч тэр илүү их буюу бүрэн төлбөр тооцоо хийхийг хүсэж, нэмж 90 лак рупи нэхэж байгаа. Энэ хэр бодитой вэ? Хуулийн дагуу ямар нэгэн төлбөр төлөх ёстой юу? [1]   Лак рупи нь 100 мянган рупи, крон рупи нь 10 сая рупи. 65 мянган рупи нь ойролцоогоор 76’700 ам.доллар, 90 мянган рупи нь ойролцоогоор 106’200 ам.доллар. Бид хоёулаа 50 гаран настай, хэн нь ч шашин шүтдэггүй. Надад болон түүнд бага зэрэг хадгаламж бий. Фредрик Олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчийн зөвлөгөө Сүй цуцлах, харьцаагаа таслах зэрэг хосуудын харьцаа нь ярвигтайн дээр сэтгэл санаанд гүн гүнзгийн нөлөөлдөг шийдвэр юм. Турк улсын гэр бүлийн эрх зүйд албан ёсны болон албан бус гэсэн хоёр төрлийн харилцаа байдаг. Албан ёсны сүй тавих нь иргэний бүртгэлийн газарт бүртгэгдэх бөгөөд хоёр тал болон тэдний гэр бүлийнхний зөвшөөрлийг шаарддаг. Албан бус гэрээ нь талуудын амаар болон бичгээр байгуулсан гэрээнд үндэслэдэг бөгөөд ямар ч эрх зүйн статусгүй. Хэрэв албан ёсны сүй тавьсан бол урилга, хувцас, гоёл чимэглэл гэх мэт хуримын бэлтгэлд зориулж гаргасан зардлын нөхөн төлбөрийг төлөх шаардлагатай болж магадгүй. Харин албан бус сүй тавьсан бол нөгөө тал, эсвэл тэдний гэр бүлээс бөгж, мөнгө гэх мэт хүлээн авсан бэлгийг буцааж өгөх шаардлагатай болно. Гэсэн хэдий ч, гэрээнд өөрөөр заагаагүй бол, сэтгэл санааны болон нэр хүндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Энэтхэгт сүй тавьсан гэрээгээ цуцалсан бол гэрлэх амлалтаа зөрчсөн иргэний нэхэмжлэлтэй тулгарах боломжтой бөгөөд энэ нь шүүхээр хэрэгжих гэрээний үүрэг юм. Нєгєє тал гэрлэх боломжоо алдсан, сэтгэл санааны хямралд орсон, нийгмийн өмнө гутаан доромжлогдсон гэх зэргийн хохирлыг барагдуулахыг шаардаж болно. Гэхдээ шvvх нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахаас өмнө сүй тавьсан хугацаа, түүнийгээ цуцлах болсон шалтгаан, хоёр талын зан байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлийг харгалзан авч үзнэ. Түүгээр ч зогсохгүй, нөгөө талтайгаа бэлгийн харьцаанд орсныхоо дараа сүй тавихаа больсон тохиолдолд тухайн нөхцөл байдал, холбогдох талуудын зөвшөөрлөөс шалтгаалж хууран мэхлэх, хүчиндэх гэмт хэрэгт холбогдож болзошгүй. Хамтрагчтайгаа хийсэн тохиролцоо, амьдран сууж буй, эсвэл сүй тавьсан улсын хууль тогтоомжоос шалтгаалж эрх зүйн өөр өөр үр дагаварт хүргэж болзошгүй. Монгол улсын зохицуулалттай харьцуулалт Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд сүй тавьсан хэлцлийг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж шууд хүлээн зөвшөөрдөггүй тул түүнийг цуцлах эрх зүйн орчин нь Турк, Энэтхэг улстай харьцуулахад харьцангуй өөр юм. 1.     Монголд гэрээг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх асуудал Монголд гэрээг хууль ёсны хэмээн үзэхэд талуудын хооронд санхүүгийн үүрэг хариуцлагыг тодорхой заасан бичгээр гэрээ байгуулсан байхыг шаардана. Хууль зүйн үр дагаваргүй албан бус гэрээг хувийн үүрэг хариуцлага гэж үздэг. Сүйгээ цуцлуулснаас үүдэлтэй сэтгэл санаа, нэр хүндэд учирсан хохирлыг Монгол Улсын шүүх ихэвчлэн хүлээн зөвшөөрдөггүй. Гол нь нотлох боломжтой материаллаг хохиролтой холбоотой санхүүгийн нэхэмжлэлд анхаарлаа хандуулдаг. 2.     Санхүүгийн хохирлын нөхөн төлбөр Хэрэв нэг тал тодорхой санхүүгийн хохирлыг (Жишээ нь, гэрлэлтийг угтан зарцуулсан мөнгө) нотолж чадвал нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж болно. Жишээлбэл, хуримын бэлтгэлийн зардал (байр, нийтийн хоол гэх мэт), томоохон бэлэг, эсвэл санхүүгийн хандив. Монгол Улсын Иргэний хууль нь сүй тавих үеэр солилцсон их хэмжээний бэлгийг буцаан олгохыг зөвшөөрдөг, ялангуяа сүй тавих ажиллагааг нэг талын үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд. Жишээлбэл, үнэтэй сүйн бөгж, үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэг (хамтын гэр, орон сууц гэх мэт). 3.     Байрны зардлыг нэхэмжлэх Аль нэг тал сүй тавих үед байр болон бусад амьжиргааны зардлыг төлсөн тохиолдолд Монгол Улсын шүүх авч үзэх зүйлийг жагсаав. Санхүүгийн дэмжлэг сайн дурын үндсэн дээр байсан уу, эсвэл гэрээний үндсэн дээр байсан уу. Нэхэмжлэгч бодит санхүүгийн хохирол амссан тухай нотлох баримт (Жишээлбэл, амьжиргааны зардлыг төлөх чадваргүй болсон). Нэхэмжлэгчийн санхүүгийн бие даасан байдлын түвшин. Кейсэд яригдаж буй эмэгтэй Дели хотод үл хөдлөх хөрөнгө, бизнес эзэмшдэг тул түүний санхүүгийн хараат бус байдал нь нөхөн төлбөр авах нэхэмжлэлийг сулруулж болзошгүй юм. 4.     Сэтгэл санааны хохирол Энэтхэг улсаас ялгаатай нь Монгол Улсын шүүх харилцаагаа тасалсны улмаас сэтгэл санааны болон нэр хүндэд учирсан хохирлыг барагдуулдаггүй. Сэтгэл санааны хохирлыг хууль ёсны эрхгүйгээр хувийн асуудал гэж үзэх талтай. Монгол, Энэтхэг, Турк улсын сүй цуцлах зохицуулалтыг хүснэгтэд харьцуулан харуулав. Дүгнэлт Энэтхэг улсын хуультай харьцуулахад нөхөн олговор нь материаллаг, нотлох боломжтой хохирлоор хязгаарлагддаг тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу энэ талын байр суурийг илүү харгалзана. Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй ч, эмэгтэйн өмнө хүн сүй тавих үүрэг хүлээсэн гэдэг нь нотлогдвол Монгол Улсын шүүх тодорхой хэсгийг буцааж өгөхийг шаардаж магадгүй. Хэрэв Энэтхэг, эсвэл Турк улсад нэхэмжлэл гаргавал, Энэтхэг улсад сэтгэл санааны хохирол, Турк улсад хуримын зардал төлөх үүрэг үүснэ. Франц улсын иргэн Монгол улсын иргэнтэй тавьсан сүйгээ цуцалсны улмаас орон сууцны бэлэг буцаах, хохирол барагдуулах олон улсын хувийн эрх зүйн бодлого кейс Олон улсын хувийн эрх зүйн бодлого #LawyerBirdie   #ХуульчШувуухай   #ЭрхЗүйнБлог о   #ЭрхЗүй   #ОлонУлсынХувийнЭрхЗүй   #Бодлого   #Кейс   #ҮлХөдлөхХөрөнгө   # ТуркУлс #ЭнэтхэгУлс   #Субъект   #Объект   #ХуульЗүйнФакт   #ХэргийнҮйлБаримт   #МонголУлсынХууль   #LexReiSitae   #ИргэнийХууль   #LexFori   #LexPatriae   #LexSolutionis   #ОлонУлсынИргэнийЭрхЗүй   #ИргэнийХууль60Бүлэг   #ОлонУлсынГэрээ   #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ   #ГадаадУлсынХуулийнАгуулга   #ХөөнХэлэлцэхХугацаа   #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид   #ГадаадУлсынИргэн   #ХарьяалалгүйХүн   #ИргэнийЭрхЗүйнЧадвар   #ИргэнийЭрхЗүйнЧадамж   #ӨмчийнЭрхЗүй   #ҮүргийнЭрхЗүй   #Гэрээ   #Хэлцэл   #ГэрээнийТалуудынХуулийгСонгох   # БэлэглэлийнГэрээ #CүйТавихХэлцэл #НөхөнТөлбөр #БэлэгБуцаах

  • Контент бүтээх бизнесийн эрх зүйн орчин

    Хураангуй Дижитал эдийн засгийн хурдацтай өсөлт нь Монгол дахь контент бүтээх салбарыг эрчимжүүлж байгаатай хэн бүхэн санал нийлнэ. Гэсэн хэдий ч, бизнесийн энэхүү салбарыг зохицуулж буй эрх зүй, эдийн засгийн тогтолцоо нь боломж, сорилт бэрхшээлийг дагуулна. Энэхүү нийтлэлд зохиогчийн эрх, зар сурталчилгаа, дижитал платформын зохицуулалтад анхаарлаа хандуулж, манай улсын контент бүтээх бизнесийн эрх зүйн орчныг судалсан болно. Түүнчлэн орлогын эх үүсвэр, амжилтын түүх, өсөн нэмэгдэж буй салбарыг дэмжихийн тулд шинэчлэл хийх шаардлагатай татварын салбарын асуудлыг онцгойлон хөндөв. Агуулга Удиртгал Контент бүтээгч Контент бүтээгчийн ангилал Контент бүтээгчийн жишээ Контент бүтээгчийн орлогын эх үүсвэр Шилдэг контент бүтээгчид Контент бүтээгчийн боломж ба дэмжлэг Контент бүтээгчид тулгардаг сорилт, бэрхшээл Эрх зүйн орчин 1. Оюуны өмчийн зохицуулалт 2. Хэвлэл мэдээлэл, харилцааны зохицуулалт 3. Цахим худалдаа ба зар сурталчилгааны зохицуулалт 4. Хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт 5. Татварын зохицуулалт 6. Хувийн нууцын зохицуулалт 7. Гэрээ, хэлцлийн зохицуулалт Дүгнэлт Удиртгал Контент бүтээх нь дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд эдийн засаг, соёлын томоохон чадавхыг өөртөө агуулдаг гэж болно. Нэг талаас, дотоодод олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ өсөн нэмэгдэж, нөгөө талаас дижитал хандалт нь дотоодоор зогсохгүй олон улсын үзэгчдэд цаг хугацаа, орон зайны аливаа хязгааргүйгээр контентыг хүргэх боломжийг бүтээгчид олгосон. Манай улсад энэ салбар бүрэн хүчин чадлаараа ажиллахад зохицуулсан, эсвэл тохирсон эрх зүйн орчныг нарийвчлан тодорхойлоогүй нь зарим талаараа дутагдалтай мэт боловч, органик хөгжилд эрх зүйн зохицуулалт хангалттай байж магад. Энэхүү нийтлэлд Монголын контент бүтээгчид тулгардаг эдийн засгийн, технологийн зэрэг сорилтыг хөндөж, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийв. Контент бүтээгч Нэн түрүүнд, контент бүтээгчид энгийн тодорхойлолт өгөхийг оролдов. Контент бүтээгч нь үзэгчийг хөгжөөх, тэднийг татан оролцуулах, тэдэнд мэдээлэл өгөх зорилготой материал бэлтгэж, нийтэлдэг хувь хүн, эсвэл хуулийн этгээд юм. Материал нь нийгмийн сүлжээ, медиа, цахим хуудас, эсвэл стриминг үйлчилгээ зэрэг цахим платформ дээр хуваалцдаг текст, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, эсвэл интерактив контент зэрэг олон хэлбэртэй байж болно. Харин чиглэлийн хувьд хоол хийх, байгальд ээлтэй, хэмнэлт гаргах, хямд зүйл сурталчлах, амьдралын хэв маяг түгээх, хов жив (gossip) , хэл ам, олны танил хүмүүсийн амьдрал, хөрөнгийн хэмжээ, гэмт хэрэг, кино, уран бүтээл зэргийг ярих, үзүүлэх, тайлбарлах олон төрөл байна. Хэв маягийн хувьд хошигносон, хөгжилтэй, шүүмжлэлтэй, зааж сургах, туршлага хуваалцах, хүүрнэх зэрэг өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Контент бүтээгчийн ангилал Контент бүтээгчийг чөлөөт (freelance) болон дотоодын (in house) гэж ангилж болно. Чөлөөт гэдэг нь аль нэгэн компанид, эсвэл хэн нэгэнд харьяалахгүй, эрх чөлөөтэй, бие даасан, контент бүтээгч юм. Чөлөөт контент бүтээгч ажлын тогтмол цагт баригдахгүй, контентын агуулгын хувьд өргөн сонголттой, олон янз байж болно, мөн үнэ тарифыг өөрөө тогтоох давуу талтай ч баталгаатай орлогогүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй тул ажилчдын урамшуулал , тэтгэмж тэтгэлэгт хамрагдахгүй. Тэр ч утгаараа өөрийн мэдлэг, ур чадварыг бие даан тогтмол хөгжүүлэх хэрэгтэй болно. Тухайлбал, Google Analytics -ийн гэрчилгээ олгох үнэ төлбөргүй курс, Udemy -ийн блог хөтлөгч болох курс зэрэг интернэтэд өргөн агуулгатай хичээл, сургалт, номын сан байна. Харин дотоодын гэж нэрлээд буй контент бүтээгч нь компани, эсвэл агентлагт харьяалагдаж, зөвхөн нэг салбарт анхаарлаа төвлөрүүлнэ, мөн компани, агентлагийн зүгээс тавих маркетинг, олон нийтийн харилцаа, бизнес, сэтгүүл зүй, эсвэл тодорхой салбарын мэргэжил, туршлага, гадаад хэл зэргийг эзэмшсэн байх шаардлагыг хангана. Мэдээж тухайн компанийн маркетингийн багтай хамтран ажиллах, ажилтны хувьд тогтмол цалин урамшуулал хүртэх давуу талтай, гэхдээ бүтээлч байхаас илүүтэй тодорхой агуулгад баригдана. Үүнээс гадна, контент бүтээгчийг сонирхогч (amateur) болон мэргэжлийн (professional) гэж ангилж болно  (Ziembicki) . Сонирхогч ихэвчлэн контентыг нийтлэгдсэний дараа хүмүүс сонирхоно хэмээн найдаж өөрийн туршлага, амьдралын хэв маягаа тодорхой төлөвлөгөө, хуваарьгүйгээр санамсаргүй буюу тогтмол бус байдлаар контент үүсгэх хандлагатай байдаг. Харин мэргэжлийн контент бүтээгч сар, долоо хоног бүр, эсвэл өдөр тутам нийтлэх контентын төлөвлөгөө гаргаж, зорилтот үзэгчдийнхээ анхаарлыг татахуйц, сэдэв, агуулгыг анхааралтай сонгож, тууштай ханддаг. Мэргэжлийн тоглогч нийтэлсэн контентоо идэвхтэй сурталчилж, маркетингийн янз бүрийн стратеги ашиглан олонд түгээдэг байна. Нийтлэлийн хүрээнд контент бүтээгч гэдэгт үзэгчийн, эсвэл хандалтын тоог өсгөж, эцэст нь бүтээлээсээ орлого олох зорилгоор онлайн контент нийтэлж байгаа чөлөөт бүтээгчийг авч үзнэ. Контент бүтээгчийн жишээ Энэ салбар нь зөвхөн өөрийн онлайн контент хийдэг хүнээс гадна контентоос орлого олдог блогчин, куратор, инфлюенсер, видео зурагчин зэргээс бүрддэг төрөл бүрийн оролцогчтой том салбар юм. Тухайлбал: Нийгмийн сүлжээний инфлюенсер (social media influencers) : Instagram , Facebook , TikTok зэрэг платформ дээр нийтлэл, сурталчилгаа, эсвэл түүх үүсгэж, хуваалцдаг хувь хүн. Ютүбэр, стример, видео тоглоом стример (YouTubers, streamers, video game streamer) : YouTube , Twitch , эсвэл ижил төстэй платформ дээр видео контент, эсвэл шууд дамжуулалт хийдэг бүтээгч. Зохиолч, онлайн нийтлэгч, блогчин, влогчин, мэдээллийн товхимол зохиогч (writers, online publishers, bloggers, vloggers newsletter authors) : ихэвчлэн чөлөөт ажлын нэг болгон хувийн блог , влог хөтөлдөг, онлайн хэвлэлд зориулж нийтлэл, эссэ, өгүүллэг бичдэг хүн. Онлайн сургалт, курс бүтээгч (course creators) : онлайнаар төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг хүн. Подкаст хөтлөгч (podcasters) : хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцлага авч, эсвэл түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүхий л сэдвээр хүүрнэн ярихад төвлөрдөг аудио контент бүтээгч. Уран бүтээлч, дизайнер (artists, designers) : үзэгч, эсвэл үйлчлүүлэгчид зориулсан визуал болон дижитал урлаг, чимэглэл, дизайн хийдэг хүн. Контент бүтээгчийн орлогын эх үүсвэр Контентыг хүмүүс хэдэн арван жил бүтээсээр ирсэн. Гэхдээ контент бүтээх нь бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн эх үүсвэр болсон нь саяхны үзэгдэл юм. Үүнд мэдээж технологийн хурдацтай хөгжил нөлөөлсөн, ялангуяа цар тахлын дараа үсрэнгүй дэвшил гарсан гэж болно. Арван хэдхэн жилийн өмнө инфлюенсер буюу бусдад нөлөөлөх хандлага тэргүүлж байсан бол өнөөдөр контент бүтээгч брэндийг бий болгох, олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах шинэ хэрэгсэл, өвөрмөц стратегитай болжээ. Үүнийг дагаад контентын бизнес , бүтээгч эдийн засаг  гэх ойлголт бий болж, тэр хэмжээгээр бий болох орлого өсөх хандлагатай байгаа ч салбарын доторх орлогын хуваарилалт асар их зөрүүтэй байгаа бололтой. Контент бүтээгчийн орлого нь байгууллагуудын уламжлалт мультимедиа кампанит ажлаас  олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нөлөөллийн маркетинг  руу шилжсэн маркетингийн төсвөөс голчлон бүрддэг. Бодит байдал дээр компаниуд нөлөөлөгч маркетингд илүү их мөнгө зарцуулах болсон байна. Дараагийн жилүүдэд контент бүтээгчийн эдийн засагт илүү их мөнгө эргэлдэх нь гарцаагүй. Контент бүтээгчид хэд хэдэн эх үүсвэрээс орлого олох боломжтой. Тухайлбал: Өөрийн бүтээсэн, эсвэл бусдын контентыг хуваалцах (sharing) ; Олон дагагч (follower) , захиалгатай (subscription) болох, олон like авах, эсвэл тодорхой үзэгчийг татах (building audience) ; Зар сурталчилгааны төлбөр авах (ad revenue) , ивээн тэтгэгчээс санхүүжилт авах (sponsorships) , бүтээгдэхүүн борлуулалт хийх (merchandise sales) , линкээр дамжуулан хийсэн борлуулалтын шимтгэл хүртэх (affiliate marketing) , гишүүнчлэл, patreon гэх зэрэг платформын шүтэн бишрэгчдээс санхүүгийн дэмжлэг авах (membership, crowdfunding) зэрэг. Жишээ татвал, 200 мянга давсан захиалагчтай (subscribers) амьдралын хэв маягийн талаар влог хөтлөгч сард ойролцоогоор 2’000 ам.доллартой тэнцэх хэмжээний зар сурталчилгааны орлого олдог байна. Гэхдээ орлого нь үзэгчийн тоо, тэдний байрлалаас хамааран ялгаатай байдаг. Түүнчлэн, бараа бүтээгдэхүүн сурталчлах, төлбөртэй сургалт зохион байгуулах, гар урлалын бүтээгдэхүүн зарах зэргээр орлого олдог байна. Тогтмол цалин болон YouTube контент бүтээгчийн орлогын цагийн үнэлэмжийг харьцуулбал контент бүтээгчийн үнэлэмж 5.7 дахин их байна. Хүснэгтэд тооцооллыг харуулав. Цалин, хөлсний хэмжээ, тооцоо Тогтмол цалинтай ажил цагийн үнэлэмж YouTube контент бүтээгчийн цагийн үнэлэмж Тогтмол сарын цалин 1’500’000₮,цагийн цалин (1’500’000/22/8=8’523₮) 8’523₮   Нэг контентоос олох орлого 500$-1’000$ Зар сурталчилгаа байрлуулах – эхэнд, дунд, төгсгөлд тусдаа үнэтэй YouTube ads Зарцуулах хугацаа нийт 8 цаг Мэдээлэл цуглуулах 2 цаг Дууны бичлэг хийх 2 цаг Бичлэг эвлүүлэх 4 цаг 7 хоногт нэг контент оруулна (500$*5=2’500$) Цагийн хөлс (2500$/22/8=14.20$)   48’438₮ Influencer Marketing Hub цахим хуудаст нийтэлсэн бүтээгч эдийн засгийн өнөөгийн байдлын статистик мэдээллээс дурдъя  (Mileva) . Өнөөдөр янз бүрийн платформ болон олон нийтийн мэдээллийн сүлжээнд 50 сая гаруй контент бүтээгч 100 тэрбум ам.долларын зах зээлийг бий болгожээ. Контент бүтээгчийг мэргэжлийн түвшин, нас, хүйс зэрэг хүн ам зүйн үзүүлэлтээр ангилж болно. Бүтэн цагаар контент бүтээж буй 2 сая орчим мэргэжлийн контент бүтээгч байгаа бол хагас цагаар контентоор орлого олдог 46 сая гаруй сонирхогч байна. Мэргэжлийн бие даасан контент бүтээгч ихэвчлэн YouTube платформ дээр төвлөрдөг бөгөөд ойролцоогоор 1 сая контент бүтээгч 10 мянга гаруй захиалагчтай. Үүний дараа Instagram дээр 500 мянга орчим идэвхтэй инфлюенсер, Twitch дээр түнш, эсвэл түншийн статустай 300 мянган бүтээгч байна. Үлдэх 200 мянга нь подкастер, хөгжимчин, зохиолч, зураач болон бусад уран бүтээлч байна. Нөгөөтээгүүр, 46 сая сонирхогчийн ихэнх буюу 30 сая нь Instagram дээр үйл ажиллагаагаа эрхэлдэг ба 50 мянгаас 100 мянган дагагчтай. YouTube дээр 100-гаас 10 мянган захиалагчтай 12 сая орчим сонирхогч бүтээгч байдаг. Үлдсэн сонирхогч нь Twitch болон бусад платформ дээр контентоос орлого олдог байна. Орлогын хувьд мэргэжлийн тоглогчид сонирхогчдоос илүү ихийг олдог нь ойлгомжтой. Судалгаагаар бүтэн цагийн контент бүтээгчийн 78 хувь нь жилд 23’500 ам.доллароос дээш орлого олдог гэжээ. Мөн ижил судалгаагаар сүүлийн 4 жилийн хугацаанд үзэгчийн суурь бааз бүрдүүлж чадсан контент бүтээгчийн бараг тал хувь нь жилд 20’000 ам.доллароос дээш орлого олдог болохыг тогтоожээ. Орлогын дийлэнх хувь нь брэндүүдтэй хийсэн хэлцлээс бүрддэг ч инфлюенсер, брэндийн элч төлөөлөгч болох, туршлага, дагагч, шүтэн бишрэгчийн тооноос ч мөн хамаарна. Тус судалгаанд дурдсан сонирхол татсан зүйл нь эмэгтэй инфлюенсер эрэгтэйгээс өндөр буюу 80 гаруй хувь нь эмэгтэй контент бүтээгч байна. Тэдний голлох салбар нь гар урлал, хүүхдийн хүмүүжил, гоо сайхан, загвар бол эрэгтэй контент бүтээгчид гэрэл зураг, аялал, фитнесийн салбарт тэргүүлдэг гэжээ. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд орлогоороо илүү байдаг байна. Шилдэг контент бүтээгчид StarNgage цахим хуудаст 2024 оны Монголын шилдэг 1’000 YouTube инфлюенсерийн жагсаалтыг дагагчийн тоод тулгуурлан гаргасан байна  (StarNgage) . Жагсаалтыг рок болон Монголын уламжлалт дууг хослуулан уран бүтээл хийдэг The HU хамтлагийн хуудас 1.68 сая захиалагчтайгаар тэргүүлжээ. Удаах байранд 1 сая захиалагчтай Франц улсын нийслэл Парис хотноо амьдардаг супер баатар, YouTube контент бүтээгч Tushig орсон байна. Б.Түшиг 1 сая дагагчийн “Golden Play Button” -оо энэ онд гардан авжээ  (Г.Урантөгс) . Түүний YouTube суваг 174 сая гаруй үзэлттэй ба орлого олох нэг эх үүсвэр нь банкны дансаа байршуулан фенүүдээсээ шууд дэмжлэг авдаг байна. Харин гуравдугаар байранд хоол, соёл, аялал, хүмүүсийн талаар нийтэлдэг 585 мянган захиалагчтай, 479 видеотой Artger хуудас оржээ. Уг хуудас нь 2015 онд нээгдсэн ба үүнээс хойш 155 сая үзэлттэй болжээ. Мэдээллийг нэгтгэн хүснэгтэд харуулав. Д/д YouTube сувгийн нэр Үүсгэсэн он Захиалгын тоо (Subscribers) Видеоны тоо Үзэлтийн тоо 1 The HU 2018 1.68 сая 146 330,406,279 2 Tushig 2015 1.03 сая 561 174,773,553 3 ARTGER 2015 585 мянга 479 155,824,742 StarNgage цахим хуудаст мэдээлсний дагуу Instagram платформ дээр аялал, зураг, мэдээ мэдээлэл нийтэлдэг 1.3 сая дагагчтай Odzaya Deremchimed тэргүүлсэн бол дуу хөгжим, бизнес санхүү, ээжийн амьдрал, модель зэргийн талаар нийтэлдэг 1 сая дагагчтай Ch.Urankholboo удаалсан байна. Түүнчлэн, Influencer цахим хуудаст Монголын хамгийн олон захиалагчтай 100 YouTuber -ийг мэдээлжээ  (Influencer) . Жагсаалтыг боловсролын категорид бүртгэгдсэн 440 мянга давсан захиалагчтай Бяцхан оцон шувуу Пороро хуудас тэргүүлсэн байна. Харин удаах байранд entertainment категорид бүртгэгдсэн 279 мянган захиалагчтай Mongolia’s Got Talent хуудас орсон байна. Гуравдугаар байранд боловсролын категорид бүртгэгдсэн 178 мянган захиалагчтай Manduulero хуудас оржээ. Мандуул YouTube сувагт хотжилтоос үүлдэлтэй амьдралын хэв маяг, эрүүл мэндийн гаргалгаа санал болгох зорилготой эрдэм шинжилгээний судалгаа хийсэн салбартаа мэргэшсэн хүмүүстэй ярилцлага хийж нийтэлдэг байна. Мэдээллийг нэгтгэн хүснэгтэд харууллаа. Д/д YouTube сувгийн нэр Үүсгэсэн он Захиалгын тоо (Subscribers) Видеоны тоо Үзэлтийн тоо 1 Бяцхан оцон шувуу Пороро Pororo Mongolian 2019 441 мянга 195 254,065,071 2 Mongolia’s Got Talent 2015 279 мянга 697 169,565,518 3 MANDUULERO 2011 178 мянга 196 12,073,375 Контент бүтээгчийн боломж ба дэмжлэг Контент бүтээгчийн хувьд дэмжлэг туслалцаа авах хэд хэдэн суваг байна. Тухайлбал: Ивээн тэтгэгч, түншлэл: Брэндүүд орлого нэмэгдүүлэх боломж эрэлхийлдэг. Сургалт, семинар: Хууль зүйн нийцэл, контентын стратеги, мөнгө олох арга техникийг ойлгоход тусалдаг. Засгийн газрын дэмжлэг: Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг агентлаг онлайн орон зайг зохицуулахын зэрэгцээ дижитал контент бүтээгчийн эрхийг хамгаалах арга замыг судалдаг. Оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болно хэмээн заасан. Төрөөс үзүүлэх дэмжлэгт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт; хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийх; оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах; оюуны өмчийн эрхээ бүртгүүлэх, хамгаалах болон олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх орно гэжээ  (ОӨтХ) . Контент бүтээгчид тулгардаг сорилт, бэрхшээл Контент бүтээгч зохиогчийн эрх, зар сурталчилгааны ил тод байдал, платформын бодлого зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайгаас гадна эрх зүй, эдийн засаг, техник технологиос үүдэлтэй мэргэжил, цаг хугацаа, оновчтой санаа зэрэгтэй холбоотой янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. 1.     Хууль эрх зүйн сорилт Контент бүтээгч бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан, эсвэл контент бүтээгчийн бүтээлийг бусад хүн зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Зохиогчийн эрхийн тухай хуулиар (ЗЭтХ)  хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой ч ялангуяа дижитал домэйний хувьд хэрэгжилт удаан байх талтай. Зар сурталчилгаагаар орлого олдог контент бүтээгч Зар сурталчилгааны тухай хуулийг (ЗСтХ)  дагаж мөрдөх ёстой бөгөөд үүнд зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага, баримтыг хадгалах, тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг шаардах зэргийг анхаарах хэрэгтэй. Хууль зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. Эмзэг сэдвийг хөндсөн контент бүтээгч хүний нэр хүндийг гүтгэхээс сэргийлэх хэрэгтэй ба аливаа байдлаар хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Иргэний хууль  (ИХ)  болон бусад хуулиар хариуцлага хүлээх эрсдэлтэй. Контент бүтээгч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар (ХМЭЧтХ)  олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон эрх зүйн хязгаарлалтын тэнцвэрийг хадгалах ёстой. 2.     Эдийн засгийн сорилт Монголын дижитал зах зээлийн хэмжээ нь зар сурталчилгаагаар орлого олох, ивээн тэтгэгчтэй болох боломжийг (мonetization) хязгаарладаг. YouTube зэрэг платформ дээр орлого олохын тулд үзэгчийн тоо, захиалга, үзэлт зэрэг тодорхой босго давах хэрэгтэй. Гадаад орноос үзэх тохиолдолд зар сурталчилгаа тавигдах боловч, дотоодын үзэгчийн хувьд байдаггүй тул тэр хэмжээгээр орлого олох боломж хязгаарлагдмал байх талтай. Нөгөөтээгүүр, тоног төхөөрөмж, программ хангамжийн өндөр зардалтай байдаг. Тухайлбал, камер, микрофон, программ хангамж зэрэг мэргэжлийн хэрэгсэл нь өртөг өндөртэй бөгөөд ихэвчлэн импортоор орж ирдэг тул контент бүтээгчийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно. Видео засвар (edit) хийдэг Cap Cut зэрэг аппликешн төлбөргүй ч мэргэжлийн түвшинд дуу дүрсний бичлэг, засвар хийх ихэнх программ төлбөртэй байдаг. 3.     Техник, технологийн сорилт Хөдөө орон нутагт интернэтийн хүртээмж хязгаарлагдмал тул бүтээгч үндэсний үзэгчдэд хүрэх, контентыг тогтмол байршуулах боломж дижитал дэд бүтцийн хувьд хязгаарлагдаж болно. Түүнчлэн, Facebook, YouTube, TikTok зэрэг платформын олон улсын бодлого нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, төөрөгдөл үүсгэж, контентоо удирдахад бүтээгчийн үйл ажиллагааг хязгаарлаж болзошгүй. 4.     Нийгэм, соёлын сорилт Маргаантай асуудлыг хэлэлцэж буй бүтээгчийн хувьд соёлын мэдрэмж шаардлагатай болох, ялангуяа шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн асуудлыг хөндсөн тохиолдолд олон нийтийн эсэргүүцэл, цензуртэй тулгарч болзошгүй. Түүнчлэн, цахим дарамт шахалт (social bully) , эсвэл троллингтой (trolling) тулгардаг бөгөөд энэ нь одоо байгаа Кибер аюулгүй байдлын хуулиар (КАБтХ) хангалттай зохицуулагдаагүй. 5.     Зарцуулах хугацааны сорилт Аливаа контент бүтээхэд, тухайлбал бичлэг хийж засвар хийхэд хугацаа үлэмж зарцуулна. Энэ нь давхар ажил эрхэлдэг чөлөөт уран бүтээлчийн хувьд зарим талаараа бэрхшээл болно. 6.     Санаа олох сорилт Нийгмийн сүлжээ ашиглах, ном зохиол унших, сонирхдог зүйл, хобби гэх зэрэг бүхий л эх үүсвэрээс санаа олно. Баттай бус эх сурвалжаас (blind item) мэдээлэл авах асуудал гардаг тул олон эх сурвалж, коммент, хариу үйлдэл (feed back) зэргийг нэгтгэн базаж контентыг бэлдэх хэрэгтэй болно. 7.     Тодорхой түвшинд хүрэх сорилт YouTube дээр контент бүтээгч 1 сая түүнээс дээш тооны дагагчтай болж Golden Play Button , 100 мянга болон түүнээс дээш тооны дагагчтай болж Silver Play Button батламж авах гэх зэрэг. 1 сая дагагчтай YouTube контент бүтээгч сард 2’000-5’000 ам.долларын орлого олох боломжтой. 8.     Ёс зүйн сорилт Аливаа бизнес ёс зүйтэй байх ёстой, энэ нь контент бүтээгчид ч мөн хамааралтай. Тухайлбал, байгальд ээлтэй бүтээгдэхүүн сурталчлах, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэх, зарчим баримтлах, биеэ авч явах, соёлтой харьцах, бусдыг гутаан доромжлохгүй байх, цаг баримтлах зэрэг төрөл бүрийн үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлтийг захиалагч, дагагч, үзэгч өгдөг болжээ. Эрх зүйн орчин 1.     Оюуны өмчийн зохицуулалт Оюуны өмчийн тухай хууль Энэ хуулийн зорилт нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино  (ОӨтХ) . “Оюуны өмч”  гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг хэлнэ. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүсэх ба түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй. Контент бүтээгч өөрийн оюуны бүтээлээ бодитоор үнэлүүлж, хамгаалж, түүнийхээ үр өгөөжийг бодитоор хүртэж, үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг харьцуулан схемд харуулав. Зохиогчийн эрхийн тухай хууль Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ЗЭтХ) . “Зохиогчийн эрхийн бүтээл” -д агуулга, зориулалт, үнэ цэн, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно. Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байна. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэхүү эрхэд хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх орно. Зохиогчийн эрхээр хамгаалах болон үл хамгаалах бүтээлийн жагсаалтыг хүснэгтэд харуулав. Зохиолч болон зохиогчийн эрх эзэмшигчийн жагсаалтыг хүснэгтэд харуулав. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг (барааны тэмдэг), газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (БТГЗЗтХ) . “Барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ. Контент бүтээгч хувийн брэнд, эсвэл лого боловсруулахад энэ хуулийн зохицуулалт хамааралтай байна. 2.     Хэвлэл мэдээлэл, харилцааны зохицуулалт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино  (НМИТБтХ) . Мэдээлэл олж авах, түгээхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ӨНтХ) . Хэвлэл мэдээллийн платформ ашиглан контентыг түгээхэд хамааралтай. Кибер аюулгүй байдлын тухай хууль Энэ хуулийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (КАБтХ) . Энэхүү хуульд дижитал контент болон онлайн мэдээллийн аюулгүй байдлыг тусгасан. 3.     Цахим худалдаа ба зар сурталчилгааны зохицуулалт Зар сурталчилгааны тухай хууль Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино  (ЗСтХ) . Зар сурталчилгааны контент бүтээгч нь брэндүүдтэй хамтран ажиллахдаа төлбөртэй сурталчилгааны ил тод байдлыг хангахаас гадна, ивээн тэтгэгчийг зарлах ёстой. Үүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд торгуульд орох эрсдэлтэй. Цахим худалдаанд холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалт Онлайн платформоор дамжуулан орлого олдог контент бүтээгчид тухайлбал, цахим хэлбэрээр хийгдсэн арилжаа хүчинтэй байх асуудал, урган гарах хууль зүйн үр дагавар зэрэг хамааралтай. Манай улс нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц байдаг. Тухайлбал: Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц Вена 1980.04.11; Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц Нью-Йорк 1958.06.10; Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц 2005.06.30; Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ Женев 1996.12.20; Тоглолт ба дуу авианы бичлэгийн тухай гэрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ Женев 1996.12.20; Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц ; Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр ; Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц 1886.09.09. “Цахим худалдаа гэдэг нь ерөнхийдөө текст, дуу, дүрс зэрэг цахим өгөгдлийг боловсруулж дамжуулах ажиллагаа дээр үндэслэсэн байгууллага, хувь хүмүүс хоорондын бизнесийн арилжааны бүх хэлбэрийг хэлнэ”  гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тодорхойлсон. Харин Европын Мэдээллийн технологийн шинжлэх ухааны хүрээлэнгээс  “Цахим худалдаа нь цахилгаан холбоо харилцааны сүлжээг ашиглан өртөг шилжүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулах талбар”  гэж тодорхойлжээ (Олон улсын эрх зүйн сектор; Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор) . 4.     Хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хууль Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино  (ХтХ) . Контент бүтээгч албан ёсны ажил эрхлэх, эсвэл туслах ажилтан авсан тохиолдолд хамаарна. 5.     Татварын зохицуулалт Татварын ерөнхий хууль Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино  (ТЕХ) . Контент бүтээгчийн хувьд олсон орлогоо тайлагнах асуудалд хамааралтай. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ХХОАТтХ) . Орлогын татвар, үүнд YouTube , ивээн тэтгэгч, худалдаа зэрэг платформоос олсон орлого хамаарна. Орлого олсон л бол холбогдон гарсан зардлаа хасаад ашгаас татвар төлнө гэсэн энгийн ойлголт мэт боловч хэд хэдэн ньюас байна. Тодруулбал, татвар төлөгчийн байршил тодорхойлоход төвөгтэй, ер нь бол домэйнийг нуух бүрэн боломжтой тул энэ нь нэн тэргүүний асуудал болдог. Үүний араас мэдээж цахим хэлцлийг бодит байршилд үйлддэггүйтэй холбоотой асуудал гардаг. Зар сурталчилгааны орлогын хувьд дотоодын хуулийн этгээдээс хувь хүнд орлого өгөх тохиолдолд татвар суутгагдана, харин гадаад зах зээл дээрээс зар сурталчилгааны орлого олох тохиолдолд Монгол улс иргэнээсээ татвар авах асуудал гарна. Оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг төрөөс дэмжинэ гээд хэлбэрийн хувьд хуульд заасан боловч оюуны өмчийн ямар ч төрлийг онлайнаар хормын дотор хүргэж борлуулж болно. Гэтэл чухам бүтээлийг туурвиж бий болгоход хэдий хэмжээний зардал гарсан талаар тодруулах асуудал бүрхэг хэвээр үлдэнэ. Жишиг үнэ, тухайлбал зарцуулсан цаг хугацааг үндэслэн зардал өртгийг тогтоож болох боловч энэ нь төдийлөн оновчтой байж чадахгүй. Зар сурталчилгааны орлогоос гадна контент бүтээгчийн бусад төрлийн орлогоос татвар тооцох асуудал байна. Тухайлбал, membership , crowdfunding зэргээс татвар тооцох асуудал эдгээр үйл ажиллагааг зохицуулах санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн эсэхээс хамаарна. Бизнесүүд эхэн үеийн хөрөнгө босгохдоо crowdfunding гэж нэрлэгддэг олон нийтийн алтернатив хэлбэрийн санхүүжилт авах нь бий. Контент бүтээгчийн хувьд цаашид нийтлэх контентын талаар танилцуулж, хөрөнгө оруулалт, хандив хүснэ. Олон тооны хүнээс, нэг бүрээс бага хэмжээний хөрөнгө оруулалт авна гэсэн үг. Үнийн дүн нь хэдхэн төгрөгөөс хэдэн зуу, хэдэн арван зуу хүртэл байж болно. Олон нийтийн санхүүжилтийн онлайн платформууд байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтай өөрийн хүрээллээс илүү олон хүнд хүрч, хөрөнгө босгодог байна. Санхүүжилт авсан төсөл санхүүгийн хувьд ашигтай, өгөөж өгөх боломжтой байж болох ч дэмжигчид нь санхүүгийн ашиг олохын тулд биш харин бодит амьдрал дээр тухайн төслийг, бизнесийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөөр тусалдаг байна. Дэмжигчид нь ивээн тэтгэгч, найз нөхөд, шүтэн бишрэгч, шинэ санаанаас урам зориг авагч хүмүүс байдаг. Мэдээж платформ ашигласны шимтгэлд босгосон хөрөнгийн 5 хувь болон нэмэлт хураамжийг төлнө. Түүнчлэн, босгосон мөнгө нь орлогод тооцогдох бол холбогдох зардлыг хассанаар татвар төлөх үүрэг хүлээнэ. Гэхдээ энд анхаарах зүйл нь Иргэний хуульд заасны дагуу хийсэн хэлцлийн төрлөөс хамаарч татвар тооцох орлого биш бол татвар төлөхгүй. Манай улсад “Финберри” ХХК нь 2021 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны СЗХ-ны даргын тушаалаар сэндбокс зохицуулалтын [1] орчинд Финберри платформыг 1 жилийн хугацаатай туршихаар болсон. Улмаар 2023 оны 1 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна  (ФинБерри) . Бодит амьдрал дээр хэрэгжиж дөнгөж эхэлж байгаа ийм төрлийн аргыг контент бүтээгч сонгохгүй, харин хамгийн энгийн хандив маягтай, түүнийгээ кофе цайны мөнгө гэж нэрлэн дансаа байршуулж олон нийтээс буюу дагагч, захиалагчаас мөнгө татаж байгаа. Одоогоор дүнгийн хувьд нэг хүн 1’000-10’000 төгрөг, бага мэт боловч сая дагагчтай хүн 500 төгрөг 1 сая хүнээс цуглуулбал 500 сая төгрөг босгоно гэсэн үг. Эдгээр нь зөвхөн манай улсад тулгарч буй асуудал биш бөгөөд дэлхийн олон улс орон цахим худалдаанд тохирсон татварын зохицуулалтыг эрэлхийлэн нэгдмэл шийдэл хайсаар байгаа. Өнөөгийн байдлаар энгийн хэр нь хэрэгжиж болох хувилбар нь огт татвар авахгүй байхаас бага хэмжээгээр авах нь зүйтэй хэмээн үзэх болжээ. 6.     Хувийн нууцын зохицуулалт Эрүүгийн хууль Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө , нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино  (ЭХ) . Хувь хүний нууцыг задруулах Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол 1’350-10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Худал мэдээлэл тараах Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1’300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино  (ХХМХтХ) . “Хөрөнгийн мэдээлэл” гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг хэлнэ. “Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ. Контент бүтээгчийн хувьд эдгээр мэдээллийг ашиглах, олон нийтэд санамсар болгоомжгүйгээр мэдээлэхээс сэрэмжлэх хэрэгтэй. 7.     Гэрээ хэлцлийн зохицуулалт Иргэний хууль Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино  (ИХ) . Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. Өмнө нь дурдсанчлан, crowdfunding аргаар босгосон, эсвэл хандив маягтай босгосон мөнгийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэл гэж үзвэл бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Түүнчлэн ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож гэрээ байгуулж болох ба бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно  (ИХ) . Ер нь аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно. Түүнчлэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ  (ИХ) . Иргэний хуулиар хэлцэл , гэрээ, үүрэг гүйцэтгэх талаар тодорхой заасан ба контент бүтээгч зар сурталчилгааны гэрээ хийхээс өмнө зайлшгүй танилцсан байх хэрэгтэй. Тухайлбал, хамтран ажиллах, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэх мэт гэрээ байгуулж болно. Дүгнэлт Контент бүтээх салбар нь орчин үеийн платформоор дамжуулан дижитал эдийн засгийн өсөлтийг хангаад зогсохгүй, Монголын урлаг, түүх, уламжлал, соёлын өвөрмөц онцлогоор ялгарах контентыг бүтээж, хадгалах, дотоод, гадаад зах зээл дээр өв соёлоо сурталчлах, түгээх, дэлхий дахинд нөлөө үзүүлэх асар их нөөцтэй. Одоогийн байдлаар контент бүтээх гарааны цэг нь хувийн хоббиноос эхлэлтэй ч хожим нь нэмэлт, цаашилбал үндсэн орлого болж хувирдаг байна. Энэ салбар нь манай улсад зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан органик байдлаар хөгжиж, санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгдэж, олон нийтийн харах өнцөг өөрчлөгдөж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай болжээ. Салбарын урт хугацааны өсөлтийг хангахын тулд оролцогч талуудын хамтын ажиллагаа нэн чухал. Бодлого боловсруулагчид, технологийн компаниуд, бүтээгчдийн хамтын ажиллагаа нь инновац, шударга өрсөлдөөн, хүртээмжтэй байдлыг дэмжсэн экосистемийг бий болгож чадна. Контент бүтээгчид өөрсдийн боломжоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд эрх зүйн болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгардаг ч саад бэрхшээлийг үл харгалзан ирээдүйд энэ бизнес улам бүр тэлж хөгжинө хэмээн өөдрөгөөр харж байна. Тухайлбал, оюуны өмч, зохиогчийн эрх, кибер аюулгүй байдал утгаараа хэрэгжих аваас бүтээгчид хамгаалалтад буйгаа ухамсарлан бүтээл, ажлаа итгэлтэйгээр хуваалцах болно. Цаашилбал, бүтээгчдэд тохирсон, тэдэнд чиглэсэн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж карьер гэж хүлээн зөвшөөрөх, дижитал зах зээл дээр амжилттай ажиллах, ур чадварыг хөгжүүлэх, мэдлэгийг баяжуулах болно. Зүүлт тайлбар [1] 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны Дарга, Сангийн сайд, ХДК-ийн Гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар “Сэндбоксын зохицуулалтын орчны журам” баталсан. Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрэхийг дэмжих зорилгоор СЗХ-ны хяналт, зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд, тодорхой цаг хугацаанд турших боломжийг олгох сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулна. Ашигласан эх сурвалж УИХ. (2020, 1 23). Оюуны өмчийн тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/15356 УИХ. (2021, 5 06). Зохиогчийн эрхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230812154721 УИХ. (2010, 6 10). Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/111 УИХ. (2021, 12 17). Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390263044601 УИХ. (2019, 12 12). Өргөн нэвтрүүлгийн тухай хуул ь. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/15067 УИХ. (2021, 12 17). Кибер аюулгүй байдлын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390365491061 УИХ. (2002, 5 30). Зар сурталчилгааны тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/259 Олон улсын эрх зүйн сектор; Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор. (2012). Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт . Улаанбаатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн. УИХ. (2021, 7 02). Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230709635751 УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/14403 УИХ. (2002, 1 10). Иргэний хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/299 УИХ. (2021, 12 17). Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991 УИХ. (2015, 12 03). Эрүүгийн хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11634 УИХ. (1998, 8 28). Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/546 StarNgage. (2024, 11). Top 1,000 youtube Influencers In Mongolia . StarNgage: https://starngage.com/plus/en-us/influencer/ranking/youtube/mongolia Г.Урантөгс. (2024, 11 20). Контент бүтээгч Б.Түшиг нэг сая дагагчийн батламжаа авч, Зүрх мартахгүй төсөлд сая төгрөг хандивлалаа . time.mn: https://time.mn/n/68303 Influencer. (2024, 11 29). Top 100 Most Subscribed Youtubers in Mongolia . Influencer: https://www.noxinfluencer.com/youtube-channel-rank/top-250-MN-all-youtuber-sorted-by-subs-weekly Ziembicki, D. (2023, 7 02). Content Creation: Amateurs vs. Professionals. Expert Business Agency : https://expertbusiness.com/be-the-expert/content-creation-amateurs-vs-professionals/ Mileva, G. (2022, 5 04). Shedding Light into the Income Disparity Distribution in the Creator Economy. Influencer Marketing Hub : https://influencermarketinghub.com/income-disparity-creator-economy/#toc-1 УИХ. (2019, 3 22). Хувь хүний орлогын албан татварын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410 ФинБерри. (2023, 3 8). Бүтээгчдийг дэмжигч, Боломжийг олгогч Санхүүгийн платформ. finberry.mn : https://www.finberry.mn/about-us Контент бүтээх бизнес #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #БизнесийнЭрхЗүй #Контент #КонтентБүтээгч #БизнесийнЭрхЗүйнОрчин #Инфлюенсер #SocialMediaInfluencers #YouTubers #Streamers #VideoGameStreamers #Writers #OnlinePublishers #Bloggers #Vloggers #NewsletterAuthors #CourseCreators #Podcasters #Artists #Designers #FreelancerContentCreator #InHouseContentCreator #AmateurContentCreators #ProfessionalContentCreators #Sharing #Followers #Subscription #BuildingAudience #AdRevenue #Sponsorships #MerchandiseSales #AffiliateMarketing #Membership #Crowdfunding #Tushig #OdzayaDeremchimed #Maduulero #ШилдэгКонтентБүтээгч #ОюуныӨмчийнТухайХууль #ЗохиогчийнЭрхийнТухайХууль #БарааныТэмдэгГазарЗүйнЗаалтынТухайХууль #ЗарСурталчилгааныТухайХууль #ЦахимХудалдааныОлонУлсынЗохицуулалт #ХөдөлмөрийнТухайХууль #ТатварынЕрөнхийХууль #ИргэнийХууль #ЭрүүгийнХууль #ХувийнМэдээллийгХамгаалахТухайХууль #GoldenPlayButton #SilverPlayButton Контент бүтээх бизнес

  • Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам

    Академич С.Нарангэрэл “Эрх зүйн хийдэл гэдэг нь эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамаарагдах харилцааг журамлахад зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийн хэм хэмжээ байхгүй байх” гэж Хууль зүйн нэвтэрхий толь бичигтээ тодорхойлжээ (С.Нарангэрэл) . Хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан: "Эрх зүйн хийдэл гэдэг нь хууль, түүний хэм хэмжээнүүдээр шууд зохицуулагдах харилцаа нь тийнхүү хуульчлагдаж чадаагүйгээс эрх зүйн үйлчлэл дутагдаж, үр дагавар бий болгосон хууль зүйн нөхцөл байдал мөн, өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар бүхий хуульчлагдаагүй нөхцөл байдал юм" гэжээ (Д.Баярсайхан) . Эрх зүйн шинж чанар бүхий маргаантай харилцааг эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй нөхцөл байдалд эрх зүйн хийдэл үүсдэг байна. Эрх зүйн хийдлийг хэм хэмжээний актыг батлан гаргах үед үүсэх анхдагч хийдэл , эрх зүйн актыг батлан гаргасны дараа илрэх уламжилсан хийдэл гэж үүсэх цаг хугацаагаар нь ангилж болно. Ерөнхийдөө эрх зүйн хийдэл нь амьдралын бүхий л тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулах боломжгүй байх, хууль тогтоомж нийгмийн амьдралаас хоцрогдсон байх [1] , нэг асуудлыг олон хуулиар зохицуулсан байх [2] [3] , хууль буруу байх [4] , хууль зүйн техникийн доголдол дутагдал байх [5] , эсвэл эдгээрийн нийлбэр шалтгаанаас [6] гардаг байна. [1] Эрх зүйн зохицуулалтгүй орчин (ваакуум): шинээр үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн хэм хэмжээ дутагдах байдал. [2] Позитив эрх зүйн зөрчилдөөн (коллизи): өөр хоорондоо зөрчилтэй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг асуудлыг зохицуулах байдал. [3] Позитив эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн (конкуренци): өөр хоорондоо зөрчилгүй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг харилцааг зохицуулах байдал. [4] Позитив эрх зүйн алдаа : бодит нөхцөлийг дутуу үнэлсний уршгаар эрх зүйн хэм хэмжээ буруу бүтээгдэх байдал. [5] Позитив эрх зүйн хийдэл : нэгэнт бий болсон нийгмийн зарим харилцааг зохицуулах болон хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хэм хэмжээ бүрэн буюу хэсэгчлэн дутагдах байдал. Бүрэн дутагдахыг эрх зүйн зохицуулалтгүй орчин гэж үзэх бол, хагас дутуу зохицуулалтыг хуулийн цоорхой (ярианы хэллэг) гэнэ. [6] Эрх зүйн ханшгүйдэл (инфляци): эрх зүйн зохицуулалтын нүсэр байдал, нэг харилцааг зохицуулсан эрх зүйн олон актуудын өрсөлдөөн, зөрчилдөөн, үл зөвшил, харилцан үгүйсгэлийн ноцтой үр дагавар (Ч.Нямсүрэн) . Эрх зүйн хийдлийг арилгах үр нөлөөтэй арга нь эрх зүйн шинэ хэм хэмжээг батлах явдал юм. Гэсэн хэдий ч, хуулийг ойрхон шинэчилж баталснаар хуулийг хэрэгжүүлэх явцад урьд баталсан хууль, түүнийг дагаж гаргасан дүрэм, журмыг хэрэглэж, төөрөлдөх, дараагийн дүрэм, журмыг нь богино хугацаанд батлаагүй, нийтэд сайтар мэдээлж, сурталчлаагүйгээс хийдэл гарах нөхцөл бүрддэг байна. Тиймээс хуулийг боловсруулах явцад дагаж гарах дүрэм, журам, бусад баримт бичгийн төслийг хамтад нь боловсруулж, хэлэлцүүлж байвал хийдэл, давхардал гаргахгүй байх ач холбогдолтой. Хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан “Хуулийн хийдэл гэж тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг хуульчилсан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байхыг хэлнэ” гэжээ (Д.Лүндээжанцан) [7] . [7] Д.Лүндээжанцан “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” гарын авлага номын дөрөвдүгээр бүлэг “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” хэсгээс ашиглав (Д.Лүндээжанцан, 2016). Хэрэглэгдэж буй, батлагдсан хууль тогтоомж нь зарим тохиолдолд хийдэлтэй байх ба үүний улмаас хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй байдал бий болдог. Хууль тогтоомжийн хийдлийг тогтоох нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль бүтээх практикт болоод хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх болон хуулийн хэрэглээний хувьд нэн чухал ач холбогдолтой аж. Тиймээс, хууль тогтоомжийн хийдлийг арилгах асуудлыг тус бүрд нь тухайлан авч үзэх шаардлагатай. Товчоор хэлбэл, хууль нь эрх зүйг амьдралд хэрэгжүүлэх нэг хэлбэр, эрх зүйн хийдэл нь хууль тогтоомж батлагдсаны дараа илэрдэг учраас хууль тогтоомжоос эрх зүйн хийдлийг хайх хэрэгтэй. Монгол улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх тухай 17.2.2 дугаар зүйлд “хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах” нь хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх аргачлал гэж заажээ (Хууль тогтоомжийн тухай хууль, 2015) . Хууль тогтоомжийн хийдлийг арилгах нь хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах цогц үйл ажиллагааны нэг хэсэг болдог. Энэхүү үйл ажиллагааг бэлтгэл, тогтоох, системчлэх, тайлагнах, арилгах гэсэн үе шатуудаар хийдэг. Бэлтгэл үе шатанд сонгож авсан хуультай холбоотой хууль, олон улсын гэрээ, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн тогтоол, Засгийн газрын тогтоол, Сайдын тушаал, Засгийн газрын агентлагийн даргын тушаал, Монгол улсын Их хурлаас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр гэх эрх зүйн актыг цуглуулна. Тогтоох үе шатанд тухайн хуультай шууд холбогдох хуульчилсан акттай сонгож авсан хуулийн заалт бүрийг харьцуулан судална. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг харгалзан үзсэний үндсэн дээр хийдлийг тогтооно. Тухайлбал, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлагдсан эсэх, процедурын шинжтэй зохицуулалт нь ойлгомжтой, тасралтгүй үргэлжлэх боломжтой байдлаар томьёологдсон эсэх, тодорхой эрх үүргийг хэрэгжүүлэх этгээд нь тодорхой эсэх, уг асуудлыг шийдвэрлэх хугацааг тодорхой заасан эсэх, хориглосон зохицуулалт нь түүнийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх, Улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан эсэх, энэхүү тайлбар нь түүний хийдлийг арилгахад чиглэгдсэн эсэх, хуульд байх шаардлагатай зохицуулалт бүрэн тусгагдсан эсэх, хуулийн зүйл, заалт, зохицуулалт нь ойлгомжтой байгаа эсэхийг тодорхойлох зэрэг болно. Үүнээс гадна, иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн хувийн хэргээс иргэдээс баримт, тайлан мэдээ гаргуулах ач холбогдлыг тодруулж, тайланг эрх бүхий байгууллагаас авч, шаардлагатай эдийн засгийн тооцооллыг хийх, хугацааг тогтоох, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид олгож буй нөхцөлийг судлах, хуулийн хэрэгжилттэй холбоотой тоо баримт, тайлан мэдээ, мэдээллийг холбогдох төрийн болон бусад байгууллагаас гаргуулан авч судална. Системчлэх үе шатанд хууль тогтоомжийн тодорхой зүйл, хэсэг заалт, бичвэрийн болон агуулгын хувьд давхардсан, зөрчилдсөн бол эрэмбийн хувьд дээд хүчин чадалтай, эсхүл суурь харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид бусад хууль тогтоомжийг нийцүүлэх бодлого баримтлах ёстой байдаг. Тайлагнах үе шатанд хууль тус бүрээр хууль гаргагчийн саналыг нэгтгэнэ. Энэхүү тайлан нь тодорхой бүрдэл хэсгүүдтэй, хэсэг бүрд тусгах асуудалтай, дүгнэлт, санал, хавсралт гэсэн хэсэгтэй байна. Арилгах үе шатанд тайлангийн саналд үндэслэн хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулна. Дотоод гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, үр нөлөөг тооцох, эрх зүйн хийдэл, давхардлыг арилгах чиглэлээр аргачлал, арга зүйн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад томоохон хувь нэмэр оруулдаг. Хуулийн хийдлийг арилгах хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах үйл ажиллагаанаас гадна эрх зүйн хийдлийг шийдвэрлэхэд хуульд заасны дагуу хуулийг төсөөтэй хэрэглэх, эсвэл эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлнэ. Эрх зүйн хийдлийг төсөөтэй хэрэглэх замаар даван туулах боловч, бүрэн арилгаж чадахгүй тул гагцхүү хууль тогтоох замаар л шийдвэрлэнэ. Энд, хуульд тодотгол хийх болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригддаг. Хуульд тодотгол хийх нь хуулийг тайлбарлахаас өөр ойлголт ч гэлээ түүний хүрээнд багтдаг, хуулийг гарах үед нь буюу гарсны дараа нь хуулийн заалтыг ойлгож хэрэглэх журмыг тогтоох явдал юм. Харин, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нь хуулийн заалтуудын агуулгыг бүрэн тодорхой болгох, эрх зүйн хийдлийг арилгах үүднээс зарим заалтыг нэмэх, засаж найруулах, хянан засварлах зэргээр шинэчлэн өөрчлөх явдал юм. Хуульд бүхэлд нь буюу тодорхой хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлнэ. Төгсгөлд нь “Хууль тогтоомжид хийдэл гарсан үед эрх зүйг хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэсэн асуултын хариултыг өгөх нь зүйтэй. Хуульд хийдэл гарсан тохиолдолд өөр өөрөөр ханддаг байна. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг, захиргааны зөрчил байхгүй бол ял шийтгэл, захиргааны хариуцлага байхгүй гэсэн зарчим үйлчилнэ. Харин иргэний эрх зүйд адил төстэй харилцааг зохицуулж байгаа зарчим, хэм хэмжээг хэрэглэдэг буюу хуулийг төсөөтэй хэрэглэдэг байна. Боловсронгуй, өв тэгш хуультай улс байхгүй ч, постсоциалист манай орны хувьд эрх зүйн хийдэл илүү ажиглагддаг гэж хэлж болно. Л.Байгалмаа Ашигласан эх сурвалж С.Нарангэрэл. (2015). Монголын эрх зүйн Англи, Орос, Латин хадмал эх толь бичиг (4 дэх хэвлэл). Улаанбаатар, Монгол: Адмон принт. Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол . (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани. Ч.Нямсүрэн. (2010). Эрх зүйн ерөнхий онол . Улаанбаатар: Соёмбо принтинг. Д.Лүндээжанцан. (2016). Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник . Улаанбаатар, Монгол: BCI хэвлэлийн газар. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (05 29, 2015). Хууль тогтоомжийн тухай хууль . https://legalinfo.mn/mn/detail?lawId=11119 Эрх зүйн хийдэл #ЭрхЗүйнХийдэл #ХуулийнХийдэл #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #LawyerBirdie #ХуульчШувуухай #ХуульТогтоомжийнҮрНөлөөгҮнэлэхАргачлал #ХуульдТодотголХийх #ХуульдНэмэлтӨөрчлөлтОруулах #УламжилсанХийдэл #АнхдагчХийдэл #ХуульТогтоомжийнХийдэл #ЭрхЗүйнМаргаан #ХуульЗүйнЗохицуулалт #ЭрхЗүйнСистем #ХуульЗүйнШинжлэхУхаан #ХуульТогтоомжийнДавхардал #ИргэнийХууль #ЭрүүгийнХууль #ХуулийнХийдлийгАрилгах #ХуульТогтоохПроцесс #ХуулийнТөсөөтэйХэрэглээ #ХуульЗүйнУхаан #МонголУлсынХууль #ШүүхийнШийдвэр #ХуульТогтоомжийнХэрэглээ #ШударгаЁс #ХуульЗүйнПрактик #ХуульТогтоомжийнТайлбар

  • Ромын эрх зүйг судлахын ач холбогдол: Ром-Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө

    Ромын эрх зүй Ромын эрх зүй нь Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үеэс үүсэж, хэдэн зууны туршид хөгжиж ирсэн бөгөөд түүхэн баттай эх сурвалж нь МЭӨ 451-450 оны үед хүрэл хавтан дээр бичигдсэн Арван хоёр хүснэгтийн хуулийн багц гэж үздэг. Энэ нь Ромын эрх зүйн зарчмуудыг кодчилох анхны оролдлогуудын нэг байсан ба гэр бүл , өмч, өв залгамжлал , гэмт хэрэг зэрэг нийгмийн харилцааны янз бүрийн асуудлуудыг тусгасан байжээ. Эдгээр нь эрх зүйн асуудалд ил тод, тууштай байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж, шударга ёсыг эрэлхийлж байсан Ромын иргэдийн хувьд чухал лавлах цэг болсон байна. Арван хоёр хүснэгтийн дараа Ромын Бүгд Найрамдах Улсын сүүлч, Эзэнт гүрний эхэн үед Ромын эрх зүй улам бүр хөгжин өргөжиж, чухал өөрчлөлтүүд гарсан байдаг. МЭ VI зуунд I Юстиниан Эзэн хааны үед Ромын эрх зүйн зарчмуудыг системчлэх, нэгтгэх, хуулиудыг иж бүрэн кодчилох хүчин чармайлт гаргасны үр дүнд хууль зүйн шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийн нэг Корпус Юрис Сивилис эмхэтгэл бий болсон. Энэхүү дурсгалт бүтээл нь олон зуун жилийн турш хадгалагдан, түүхийн туршид олон эрх зүйн тогтолцоонд нөлөө үзүүлж, эртний Ромын Эзэнт гүрний хил хязгаараас хол давсан урт хугацааны өвийг үлдээжээ. Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн түрүүний ач холбогдол Олон эрх зүйн хөгжлийн үндэс суурь болж, дэлхий даяар гүн гүнзгий, бат бөх нөлөө үзүүлсэн Ромын эрх зүй шиг тогтолцоо түүхэнд хуруу дарам цөөн гэж хэлж болно. 2500 орчим жилийн өмнөөс буюу соёл иргэншлийн эхэн үеэс эхлэлтэй Ромын эрх зүй нь орчин үеийн хууль зүйн боловсрол, практикт зайлшгүй шаардлагатай, чухал хэвээр байна. Ромын эрх зүйн уламжлагдан ирсэн, тухайн үеийн хуульчдын боловсруулсан зарчим, үзэл баримтлал, ухагдахуунуудын түүхэн цаг хугацааны явцын хувьсал, өөрчлөлт, хөгжлийг судлах, орчин үеийн хэрэглээг ойлгох нь Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн түрүүний ач холбогдол билээ. Ромын эрх зүйгээс гэрээ, өмчлөх эрх, иргэний эрх чөлөө, хуулийн этгээд , эрх зүйн зөрчил зэрэг чухал ойлголтууд улбаатай. Тухайн үед нийтийн болон хувийн эрх зүйн зааг ялгааг тодорхой болгохын зэрэгцээ хамгийн чухал нь бичмэл хуультай болсон байдаг. Ром-Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө Ром-Германы эрх зүйн буюу эх газрын эрх зүйн тогтолцоонд Ромын эрх зүйн нөлөө гүн гүнзгий, өргөн хүрээтэй бөгөөд Европ болон бусад олон орны эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд жишиг болжээ. Ром-Германы эрх зүйн тогтолцоо нь эрх зүйн уламжлалын онцлог шинж чанар болох бичмэл хууль, дүрэмд тулгуурладаг бөгөөд ийн хууль тогтоомжийг боловсруулах үндэс суурийг Ромын эрх зүй тавьсан. Ромын хуулийн кодчилол нь эрх зүйн зарчмуудыг цэгцлэх, тайлбарлах цогц тогтолцоог бүрдүүлжээ. Ромын Эзэнт гүрэн нуран унасны дараа ч Ромын эрх зүйн зарчмууд Европ, Латин Америк болон бусад орнуудын эрх зүйн тогтолцоонд нөлөөлсөн хэвээр байв. Эрдэмтэд Ромын эрх зүйг эртний үеэс өнөөг хүртэл үзэл баримтлалын хувьд тууштай, институтүүдийн залгамж чанартай, динамик хувьсалтай, дасан зохицох тогтолцоо хэмээн дүгнэсэн байдаг. Ром-Германы эрх зүйн тогтолцооны гол цөм ойлголтуудыг Ромын эрх зүйгээс нэвтрүүлсэн ба өмч, гэрээ, үүргийн эрх зүй хөгжжээ. Дэлгэрүүлбэл, тухайн үед гэрээ хэлэлцээрийг зөвшилцлийн үндсэн дээр хийж, хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой зарчмуудыг баримталж, гэрээг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга замуудтай байсан нь өнөөгийн эх газрын эрх зүйн гэрээ, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хандлагыг бүрдүүлсэн байна. Аналитик чадварыг хөгжүүлэх ач холбогдол Судлаачийн хувьд Ромын эрх зүйг судлах дараагийн ач холбогдлыг эрх зүйн асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, шинжлэх чадварыг дээшлүүлдэгт оршдог хэмээн харж байна. Ромын хуульчид тайлбар, аргументийн нарийн аргуудыг хэрэглэж, эрх зүйн үндэслэл гаргаж тавьдаг байжээ. Энэ нь орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны онолын ойлголт, түүний практик хэрэглээний үндэс суурь болдог. Түүх, соёлын ач холбогдол Ромын эрх зүйн бичвэрүүдийг судалснаар түүх, соёлыг ойлгох чухал ач холбогдолтой билээ. Тухайлбал, тухайн үеийн нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээ, зан заншил, итгэл үнэмшил, нийгмийн бүтэц, түүнийг бий болгосон соёл иргэншлийн талаар мэдэж авахаас гадна нийгмийн харилцааг зохицуулах, дэг журам сахиулах, шударга ёсыг сахин хамгаалахад хууль хэрхэн ашиглагдаж байсан талаар илүү гүнзгий ойлголттой болно. Эцэст нь хэлэхэд, олон зууны туршид эрх зүйн тогтолцооны үндэс суурь, зарчмуудыг бүрдүүлсэн Ромын эрх зүй нь орчин үеийн хууль зүйн сэтгэлгээ, практикт гүн гүнзгий нөлөө үзүүлсээр байгаа тул түүнийг судлахын ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Ромын эрх зүйг судлах нь эрх зүйн түүх, оюун ухаан, соёлын үндэс суурь, түүнчлэн түүний орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үргэлжлэн хамааралтай болохыг ойлгоход нэн чухал юм. Эрх зүйн дүрэм, зарчмуудыг хөгжүүлэхээс эхлээд шударга ёсыг хэрэгжүүлэх, эрх зүйн боловсрол олгох хүртэл Ромын эрх зүй нь дэлхийн хэмжээнд эх газрын эрх зүйн тогтолцооны үндсэн элементүүдийг бүрдүүлжээ. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #РомынЭрхЗүй #РомынЭрхЗүйгСудлахынАчХолбогдол #РомынЭрхЗүйгСудлахШаардлага #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнХичээлийнДаалгавар #РомынХууль #ШударгаЁс #РомГерманыЭрхЗүй #КорпусЮрисСивилис #ЭрхЗүйнУламжлал #БичмэлЭрхЗүй #ХуулийнКодчилол #ҮзэлБаримтлал #ӨмчийнЭрхЗүй #ГэрээнийЭрхЗүй #ЗөрчилАрилгахАргаЗам #МаргаанШийдвэрлэх #ИргэнийЭрхЧөлөө #ХувийнЭрхЗүй #НийтийнЭрхЗүй #ХуульЗүйнШинжлэхУхаан #ЭхГазрынЭрхЗүй #ДүнШинжилгээХийх #Аргумент #Тайлбар #ЭрхЗүйнҮндэслэл #СоёлИргэншил #НийгмийнХарилцаа #ХуулийнҮүрэг #ЭрхЗүйнТогтолцоо #ХуульЗүйнСэтгэлгээ #ЭрхЗүйнТүүх #ЭрхЗүйнЗарчим #ЭрхЗүйнБоловсрол

  • Хуулийн этгээдийн нэр

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнНэр #ХуулийнЭтгээдийнЗохионБайгуулалт #ХуулийнЭтгээдийнЭрхЗүйнХэлбэр #ХуулийнЭтгээдийнТөрөл #ДавхардсанНэр #ИжилНэр #ТөсөөтэйНэр #БусдыгТөөрөгдүүлэхээрНэр #ХуульБусаарАшиглах #ГэмХор #ХуулийнЭтгээдийнНэрийгБүртгүүлэх #ХуулийнЭтгээдийнАжилХэргийнНэрХүнд #АжилХэргийнНэрХүндийгХамгаалах #Хариуцлага #ИргэнийХууль #ИргэнийЭрхЗүй

  • Хуулийн этгээдийн оршин байгаа газар

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийХууль #ИргэнийЭрхЗүй #ХуулийнЭтгээд #ОршинБайгааГазар #ХуулийнЭтгээдийнЕрөнхийЗахиргаа #ХуульЁсныХаяг

  • Хэлцэл

    Зүүлт тайлбар Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хулээн зөвшөөрсөн гэж үзнэ. - Qui tacet consentire videtur - Дуугүй байх нь зөвшөөрсний шинж, дуугаа хураах зөвшөөрсний тэмдэг. Зөвшөөрөл авахыг хүсэхэд чимээгүй байх нь зөвшөөрч байна гэсэн үг, эс тэгвээс тэр хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж үздэг. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #Хэлцэл #ИргэнийЭрхҮүрэг #ХүсэлЗориг #ХэлцлийнХэлбэр #АманХэлцэл #БичгээрХийхХэлцэл #Зөвшөөрөл #ЦахимХэлбэрээрХийхХэлцэл #ХэлцэлХийсэнГэжҮзэх #БолзолТавьжХийсэнХэлцэл #Болзол #БиржийнХэлцэл #ЗөвшөөрлөөрХийхХэлцэл #ЗөвшөөрөлХүчингүйБолох #ЭрхОлгогдоогүйЭтгээд #НасандХүрээгүйЭтгээд #ХүчинТөгөлдөрХэлцэл #ХүчинТөгөлдөрБусХэлцэл #ХуульЁсныТөлөөлөлч #ӨөрчлөгдөхБолзол

  • Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнСалбар #ХуулийнЭтгээдийнТөлөөлөгчийнГазар #ХуулийнЭтгээдийнЭрх #ХуулийнЭтгээдийнСалбарынЭрх #ХуулийнЭтгээдийнТөлөөлөгчийнГазрынЭрх #ХуулийнЭтгээдийнДүрэм #СалбарынЭрхБаригч #ТөлөөлөгчийнГазрынЭрхБаригч #Салбар #ТөлөөлөгчийнГазар #ХуулийнЭтгээдээсОлгосонИтгэмжлэл #ХуулийнЭтгээдийнОршинБайгааГазар #ХуулийнЭтгээдийнҮндсэнЧигҮүрэг #ХуулийнЭтгээдийнНэгж #ХуулийнЭтгээдийнХуульЁсныАшигСонирхол #ХуулийнЭтгээдийнНэрийнӨмнөөсХэлцэлХийх #ХуулийнЭтгээдийнНэрийнӨмнөөсЭрхЗүйнҮйлдэлХийх #ХуулийнЭтгээдҮүсгэнБайгуулахБаримтБичиг #ТогтоосонЖурам #ИргэнийХууль #ИргэнийЭрхЗүй

  • Салбар эрх зүйн зарчмууд

    Академич С.Нарангэрэл Хууль зүйн нэвтэрхий толь бичигтээ “Эрх зүйн зарчим (legal principles) гэдэг нь эрх зүйн иж бүрэн номлол буюу төсөөлөл, баримтлал, зан үйлийн ерөнхий суурь зарчим. Эрх зүйн зарчим нь эрх зүйн тодорхой журмаас эш татсан тухайн журмын гаргасан нийтлэг үндэслэлийг тодорхойлсон заалт гэж тодорхойлжээ (С.Нарангэрэл, 2015). Эрх зүйн зарчмыг эрх зүйн хэм хэмжээний аль салбарт үйлчилж байгаагаас нь хамааруулан нийтлэг зарчим, салбар эрх зүйн зарчим, салбар хоорондын зарчим гэж гурван үндсэн төрөл болгон ангилдаг (Б.Минжүүрдорж, 2010). Салбар эрх зүйн зарчим гэж тодорхой нэг салбар эрх зүйн онцлогийг илэрхийлж тухайн салбар эрх зүйд удирдлага болгодог үзэл санаа юм (Ч.Нямсүрэн, 2010). Эрүүгийн эрх зүйд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан (Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, & Ж.Төгс-Очир, 2022). Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.9.1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь ял оногдуулах үндсэн зарчим болно. Эрүүгийн хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тал бүрээс нь харгалзан үзэх ба хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанга баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн ял оногдуулна; Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуульд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг дэлгэрэнгүй тодорхой заасан байдаг (Эрүүгийн хууль, 2015) . Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Үндсэн хууль болон бусад органик, материаллаг хуульд заасан тулгуур зарчмуудаас гадна хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх, шүүх хуралдааныг тасралтгүй явуулах, шүүн таслах ажиллагааг талуудыг эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах зэрэг тусгай зарчмуудыг мөрдлөг болгоно (Б.Бат-Эрдэнэ, 2009). Иргэний эрх зүйн зарчим гэдэг нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулахад баримтлах үндсэн үзэл санаа, хууль зүйн чиглэмж юм. Зарчим нь иргэний эрх зүйн бүхий л хэм хэмжээний үндсэн эхлэл болж, тус эрх зүйн харилцааг зөвөөр зохицуулах үндсийг бий болгодог (З.Сүхбаатар & П.Оюундэлгэр, 2022). Иргэний эрх зүйд ерөнхий болон тусгай зарчим байна. Иргэний эрх зүйн бүх салбар, хүрээг хамран зохицуулдаг бөгөөд бүх нийтээр хүлээн зөвшөөрч баримталж байгаа зарчмыг ерөнхий зарчим гэнэ. Үүнд, эрх тэгш байдлын зарчим, бие даасан байдлыг хангах зарчим, өмчийн халдашгүй байдлын зарчим, гэрээний эрх чөлөөний зарчим, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим, эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчим, зөрчигдсөн эрхийг сэргээх зарчим, шүүх, арбитраар хамгаалуулах зарчим орно (Иргэний хууль, 2002) . Харин иргэний эрх зүйн дэд салбар, институтийн онцлогоор нөхцөлдсөн зөвхөн тэр салбарт баримтлах зарчмыг тусгай зарчим гэнэ. Иргэний эрх зүйн зарчмын чиг үүрэг гэдэг нь иргэний эрх зүйн зохицуулалтын үндсэн чиглэлийг тодорхойлж, уг эрх зүйн харилцааны тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, иргэний хууль тогтоомжийг зөв хэрэглэх нөхцөл болно. Үүнээс гадна, иргэний хууль тогтоомжийн хийдлийг илрүүлэх, мөн тус эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхэд удирдамж болно. С.Солонго #СалбарЭрхЗүйнЗарчмууд #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнЗарчим #ХуульЗүйнЗарчим #ЭрүүгийнХууль #ИргэнийХууль #ХуульТогтоомж #ЭрхЗүйнХэмХэмжээ #ШүүхийнШийдвэр #ЭрхТэгшБайдал #ШударгаЁс #ГэмБуруугийнЗарчим #ИргэнийЭрхЗүй #ГэрээнийЭрхЧөлөө #ӨмчийнХалдашгүйБайдал #ШүүхХамгаалалт #Арбитр #ЭрхЗүйнХарилцаа #Хуульч #ХуулийнЗаалт #ШүүхийнЗарчим

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page