Хайлтын үр дүн
213 results found with an empty search
- Иргэний хууль - иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #ИргэнийХуульТогтоомж #ИргэнийЭрхЗүйнХарилцаа #ИргэнийЭрхЗүйнХамгаалалт #ИргэнийЭрхЗүйнХарилцаа #ЭрхҮүргийгХэрэгжүүлэх #ӨөртөөТуслах #АргагүйХамгаалалт #ИргэнийЭрхЗүйнХамгаалалт
- Сурахад бүгдийн оролцоо чухал
Сүүлийн үед бие даан, ганцаарчлан суралцах хандлага ажиглагдаж байна. Гэтэл, "Олсны хүч эрчиндээ, олны хүч дэмэндээ" хэмээсэн Монгол ардын зүйр цэцэн үгийн цаана гүн гүнзгий утга агуулагддаг билээ. Нэг анги болон хамтдаа сургуульд суралцаж байгаа бид, хүчээ хэрхэн зөв чиглүүлсэн талаар туршлагаасаа хуваалцъя. Манай ангид 20 гаруй оюутан суралцдаг бөгөөд 80 орчим хувь нь бүх хичээлд суудаг. Харин үлдэж буй хувь нь сонгосон хичээлээ бидэнтэй хамт үздэг. Дээд курст сурдаг хэдий ч үзэж амжаагүй хичээлээ нөхөж буй оюутнууд болон эрдмийн зэрэг цол хамгаалах, судалгаа хийхэд шаардлагатай мэдлэг эзэмшиж буй хүмүүс байна. Тэгэхээр, ихэнх хичээлдээ суудаг 18 орчим оюутан байгаа нь бага тоо биш юм. Том хад чулууг жижигхэн зүйлээр ивээд байрнаас нь хөдөлгөж болдог шиг хамтын хүчин чармайлт гаргавал бүгдэд ашиг тус өгнө. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр, сайн танилцаж амжаагүй хэр нь хоорондоо цаг алдалгүй харилцахаар мессенжерт бүгд нэгдэж, ангийн пейж хуудас нээсэн. Ангийн нэг оюутан админ болж, эдгээрийг зохион байгуулсан. Өдөр тутам бие биеэсээ асуулт асуух, лавлах, мэдээлэл солилцох, файл дамжуулах, зэрэгт мессенжер ашигладаг, харин пейж хуудаст хичээлтэй холбоотой материал байршуулдаг. Ирц бүртгэх, бусадтай харилцах, лекц хичээлийн материал постлох зэрэг ажил үүргийг тодорхойлж, хариуцах хүн сайн дураар үүргээ сонгож авсан. Лекцийн материал Зарим хичээл дээр багш нар лекцийн болон нэмэлт материалыг өгнө. Энэ тохиолдолд нэг оюутан материалыг сканердаж пейж хуудас дээр байршуулна. Багш зураг авахыг зөвшөөрвөл, бүгд гар утсаа гаргаад олон хүн зэрэг зураг даралгүй зөвхөн нэг нь л энэ үүргийг гүйцэтгэнэ. Авсан зургуудаа мөн л пейж хуудастаа байршуулна. Байршуулахдаа хаш таг ашигласнаар ямар хичээлийн, хэзээний, хэддүгээр лекц гэдэг нь тодорхой байна. Эргэж хайлт хийхэд, "#" оруулж хичээлийн нэрийн товчлолыг бичихэд л хангалттай. Даалгавар, бие даалтын ажил Профессорууд даалгавар өгөхдөө лекцийн үеэр, эсвэл яриа дундаа хавчуулж, зарим нь даалгавар гэж анхааруулан хэлж өгнө. Нэг оюутан хичээлийн даалгавар, бие даалт, судлах сэдэв зэргийн талаар анхааруулж сануулсан зүйлийг бичиж тэмдэглэж, пейж хуудаст байршуулдаг. Ингэснээр даалгавар өгсөн эсэхийг мэдэхгүй байх, сонсоогүй өнгөрөх, тэр бүү хэл тухайн хичээлд суугаагүй оюутан хүртэл цаг тухайд мэдээлэлтэй байна. Даалгавар, бие даалтын сэдэв сонгохдоо бүх сэдвийг жагсаан пост оруулахад, сонгон авах сэдвээ комментоор тэмдэглэн үлдээнэ. Ингэсний дараагаар, нэг нь нэгтгээд, хэзээ бэлдэж ирэх талаар мэдээллийг байршуулдаг. Ном, сурах бичиг Бид ашиглах ном, сурах бичиг, нэмэлтээр судлахад хэрэгтэй мэргэжлийн сэтгүүл, бүтээлийг хаанаас олж авах талаар багшаас лавлаж, худалдан авах шаардлагатай бол номын дэлгүүр лүү боломжтой нэг нь явж бусдадаа авдаг. Үүнээс гадна номын сангийн болон байгаа номоо дамжуулан уншдаг. Ингэснээр ном хайх, олон удаа номын сан орж цаг алдахгүй давуу талтай. Мэдээлэл солилцох Хэн нэг нь бусдадаа хэрэгцээтэй мэдээлэлтэй тохиолдолд, завсарлагааны үеэр тайлбарлан хэлж өгдөг. Хичээлийн бусад цагаар мессенжер ашигладаг. Мэдээллийг цаг тухайд нь авах ач холбогдолтой. Харилцаа холбоо Оюутны зөвлөл, дээд ангийнхан, багш нар, сургалтын албатай тус бүр нэг оюутан харьцдаг. Ангийнхныхаа санаа бодлыг тэмдэглэж аваад амаар, эсвэл зарим тохиолдолд бичгээр саналаа хүргэдэг. Энэ нь эргэх холбоотой тул харилцаа холбоо алдагдахгүй, мэдээлэл гажуудахгүйгээр түргэн шуурхай хүн бүрд хүрдэг. Явцын дунд хэн, ямар ажилдаа сайн болох нь харагдах тул чаддаг зүйл, давуу талаа түшиглэн илүү тодорхой ажил үүрэг сайн дураар хуваарилж авсан. Хамтдаа хичээл давтах Хичээл эхлэхээс өмнө багшийн өгсөн даалгаврыг сайн уншиж ойлгосон нэг нь бусдадаа тайлбарлаж өгдөг. Энэ нь хичээлийг эргэж санах, уншаагүй ирсэн нэг нь ойлголттой болох ач холбогдолтой. Үүнээс гадна, бид их завсарлагааны цагийг үр бүтээлтэй ашиглах зорилгоор Quizlet аппликешн ашиглаж тест, шалгалтын асуулт бэлдэж олуулаа сууж байгаад хариулж, сайн зөв хариулсан нэгнээ шагнаж урамшуулдаг. Энэ нь хичээлийн давтлага болоод зогсохгүй бидний дунд халуун дулаан уур амьсгал бүрдэж, сурах хүсэл эрмэлзэл төрдөг. Блог хөтлөх Хийж гүйцэтгэсэн даалгавар, бие даалт, бичсэн эсээ зэргийг блогтоо байршуулж санал бодлоо хуваалцаж, засаж сайжруулах тал дээр зөвлөгөө өгдөг. Цаашид юуг анхаарах, юуг сайжруулах, аль чиглэлд хөгжих хэрэгтэй байгаагаа тодорхойлох боломжоор хангадаг. Цаашид төлөвлөсөн ажил Бид мэдлэг боловсролоо ахиулах, улам ихийг сурч мэдэхийн тулд семестр хоорондын амралтаар zoom, google meet зэрэг платформ ашиглан хуульчийн шалгалтын асуултуудаар өөрсдийгөө сорих төлөвлөгөө гаргасан. Ингэснээр дараа дараагийн хичээл дээр үзэж судлах хичээлдээ бэлдэх, багш профессороос асуух асуултаа тодорхой болгоно. Эдгээр нь зөвхөн бичиж үлдээсэн бидний зарим туршлага билээ. Олны хүч оломгүй далай! Бидэнд зөвлөх, бидэнтэй нэгдэхийг хүсвэл манай блогийг дагаж, коммент хэсэгт санал, сэтгэгдлээ үлдээгээрэй. Сурахад бүгдийн оролцоо чухал #ЭрхЗүй #ТандХэрэгтэйЗөвлөгөө #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #МэдээлэлСолилцох #НомСурахБичиг #ЛекцийнМатериал #Даалгавар #БиеДаалтынАжил
- Хоригдол, албан хаагчдын хооронд үүсэх харилцааны зөрчлийг оновчтой шийдвэрлэх арга зам
Сэтгүүл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал 2022 он No.3 (41) Зохиолч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгч, ахмад Ө.Хүрэлшагай Нийтлэл: “Хоригдол, албан хаагчдын хооронд үүсэх харилцааны зөрчлийг оновчтой шийдвэрлэх арга зам” Сэдэв сонгосон шалтгаан Эрх зүйн чиглэлээр суралцаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй хичээлийг үзэж судалж байгаагийн хувьд хоригдол болон албан хаагчдын хооронд үүсэх харилцааны ямар зөрчил байдаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг талаар сонирхов. Нийтлэлийн гол санаа Зохиолч хорих байгууллагын албан хаагчийн харилцааны ур чадвар нь тус байгууллагын нэр хүнд төдийгүй, нийгмийн харилцаанд оролцоход зайлшгүй эзэмших ур чадвар хэмээн үзсэн байна. Хөндсөн асуудал Харилцааны ур чадвар, хоригдол болон албан хаагчийн хоорондын харилцаа, харилцах мэдрэмжийн талаар хөнджээ. Ингэхдээ байнга тохиолддог зүйл биш ч гэсэн, сүүлийн үед ажиглагдах болсон хоригдлын зүгээс албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэх, биелүүлэхгүй, үл хүндэтгэсэн шинжтэй сөрөг харьцаа байх зэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл ихсэх болсон нь асуудал хэмээн тодорхойлсон байна. Үүнийг хувь хүний харилцааны ур чадвар, ухамсар, цаг үеийн нөхцөл байдалтай холбон харжээ. Шийдвэрлэх арга зам Хоригдол болон албан хаагч хоорондын харилцааны хэлбэрийг одоогийн хууль журамд зааснаас илүү нарийвчлан нэг стандартад оруулан, хоригдолтой харилцах жишиг хэм хэмжээг зөв зохистой дагаж мөрдүүлснээр харилцааны зөрчлийг арилгах боломжтой гээд. АНУ-ын цагдаагийн албан хаагчид жирийн иргэдтэй харилцахад стандарт тогтоосон байдаг тул үүнийг жишиг болгох боломжтой. Түүнчлэн, удирдлага боловсон хүчнээ хоригдлын дунд зохих ёсоор биеэ авч явахад бэлэн байгаа гэдэг зохих түвшний бэлтгэлийг хангаж, сурган дадлагажуулах зохион байгуулалтын арга хэмжээг авна гэжээ. Миний бодол Зохиолчийн санал болгож буй харилцааны стандарт нь хоригдол болон албан хаагчийн хоорондын харилцаанаас үүдэлтэй зөрчлийг багасгах, зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, харилцан хүндлэл бий болгох, тайван орчин бүрдүүлэх, эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх, харилцаанаас үүдэлтэй зөрчлийн эрсдэл буурах, хяналт, аюулгүй байдал улам хүчтэй болох, албан хаагчид ажлаасаа таашаал авах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзсэн байна. Нөгөө талаас, харилцааны хувьд зөрчилдөх үйлдлийн хор хохирол нь хорих анги, албан хаагч, хоригдлын аюулгүй байдалтай ч шууд холбогдох ноцтой байх тохиолдол цөөнгүй, аливаа зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эс тэгвээс хязгаарлагдмал орчинд хурцадмал байдал эрт орой хэзээ нэгэн цагт асаж магадгүй, таагүй нөхцөл байдалд үр дагавар нь эмгэнэлтэй байж болно гэжээ. Зохиолч харилцааны хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох нь асуудлыг шийдвэрлэх арга зам хэмээн тодорхойлсон боловч одоогийн хууль, дүрэмд эдгээрийг заасан, тухайлан хэм хэмжээг тогтоосон байдаг талаар дурдсан байна. Хорих байгууллагад хорих ял эдэлж байгаа хоригдол болон албан хаагч хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль , хорих ангийн дотоод журамд зааснаас гадна хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэмд хоригдолтой ямар хэлбэрээр харьцах талаар тусгасан байдаг. Заасан дүрэм журамд юуг дутуу орхисон, хэрхэн сайжруулах талаар нийтлэлд огт авч үзээгүй байна. Түүнчлэн, дүрэм журамтай, тэдгээр нь мөрдөгдөж байгаа бол асуудлын гарц нь дахин нарийвчлан зааснаар бий болно гэж бодохгүй байна. Харин асуудал нь эдгээр дүрэм журмыг аль аль тал мөрдөж хэрэгжүүлэхгүй байгаа учир шалтгааныг тодруулах нь зүйтэй байсан болов уу. Үүнээс улбаалан, нэгэнт энэ асуудлыг хөндсөн бол бусад орны туршлага, ээдрээтэй харилцааны талаар илүү гүнзгий судлах хэрэгтэй гэж харлаа. Товчхондоо, зохиолч асуудалд хэт хөндий, асуудлыг шийдвэрлэх талаар бус, сөрөг харилцааны давуу сул талыг тоочих байдлаар ханджээ. Харин албан хаагчдыг харилцааны талаар сургалтад хамруулах нь харилцааны зөрчлийг багасгах нэг шийдэл мөн гэж харлаа. Гэхдээ уг сургалтаар яг юуг өгөх, юунд чиглэх, эцсийн үр дүн нь юу байх талаар мэргэжлийн хүмүүс урьдчилан тодорхойлох нь зүйтэй болов уу. Ж.Танан #ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #ШүүхийнШийдвэрГүйцэтгэлСудлал #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хоригдол #АлбанХаагч #ХорихАнги
- Монгол улсын бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал
Монгол улсын бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал #MongolianConstitution #ҮндсэнХууль #БүрэнЭрхтБайдал #ҮндэснийАюулгүйБайдал #ХуульчШувуухай #LawyerBirdie
- Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгээ сорих уу?
#MongolianConstitution #ҮндсэнХууль #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн мэдлэгээ сорих уу?
#ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ӨөрийгөөСорихТест #ЭрхЗүйнБлог
- Иргэний эрх зүйн мэдлэгээ сорих уу?
#ИргэнийЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийХууль
- Эрүүгийн эрх зүйн мэдлэгээ сорих уу?
#ЭрүүгийнЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ГэмтХэрэг #ЭрүүгийнХууль
- Төрийн ангилал
Автократ Хамгийн дээд эрх мэдлийг нэг хүн атгадаг, хүн амын өмнө хязгаарлагдмал буюу хариуцлага хүлээхгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргах замаар улс төрийн институтийг хянадаг төрийн хэлбэр. Анархи Хувь хүний бие даасан байдалтай, сайн дурын хамтаар бүтээсэн албан ёсны төр, эрх мэдэл, үр дүнтэй засаглал байхгүй байх. Аристотель Ёс зүй, улс төр, метафизик, байгалийн шинжлэх ухаан зэрэг олон салбарт томоохон хувь нэмэр оруулсан эртний Грекийн гүн ухаантан. Мэдлэгт системтэй ханддаг өрнөдийн сэтгэлгээнд нөлөө үзүүлсэн философич. Г.В.Ф.Гегель Диссертаци - эсрэг - синтезийн хүрээгээр дамжуулан түүхэн дэвшлийн диалектик арга, үзэл баримтлал нь өрнөдийн философид, ялангуяа хүний ухамсрын хөгжил, түүхийн туршид үзэл бодлын харилцан үйлчлэлийг судлахад гүн гүнзгий нөлөө үзүүлсэн Германы философич. Г.Еллинек “Төрийн шинжийг бүрдүүлж байгаа хүн ам нутаг дэвсгэр нийтлэг эрх мэдэл бол төр улс орших үндэс мөн” гэсэн орчин үед хамгийн оновчтой хэмээн үзэж буй төрийн тухай тодорхойлолтыг өгсөн. Төр судлаач Г.Еллинек төрийг тодорхой нутаг дэвсгэр дээр оршин сууж, тодорхой засагт захирагдаж буй хүмүүсийн нийтлэг гэж үзсэн. Дээрх тодорхойлолтоос төрийн үндсэн гурван шинж гардаг ба үүнийг төрийн гурван элементийн тухай сургаал гэж нэрлэдэг. Төрийн үндсэн шинжид нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг засаг буюу засаглалыг багтааж байдаг. Энэ үзлийг олонх төр судлаачид дэмжиж хүлээн зөвшөөрдөг. Деспотизм Нэг хүний үнэмлэхүй засаглалаар тодорхойлогддог, ихэнхдээ хяналтгүй эрх мэдэлтэй, эсэргүү үзэл, сөрөг хүчнийг дарангуйлж, улс төр, нийгмийн амьдралд өргөн хяналт тавихад хүргэдэг төрийн хэлбэр. И.Ильин Оросын эрх зүйн эрдэмтэн. Консерватив Уламжлалт үнэт зүйлс, институт, аажмаар нийгмийн өөрчлөлтийг чухалчлан үздэг улс төрийн үзэл баримтлалыг хэлдэг бөгөөд ихэнхдээ нийгэм, эдийн засгийн асуудалд хязгаарлагдмал хөндлөнгийн оролцоог дэмждэг үзэл баримтлал. Либерал Хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн дор эрх тэгш байх, эдийн засагт төрийн оролцоог хязгаарлах, нийгмийн дэвшил, хүлцэнгүй байдлыг гол төлөв сурталчилсан улс төрийн үзэл суртал. Либерализм Хувь хүний эрх, төлөөллийн ардчилал, чөлөөт зах зээл, төрийн хувийн хэрэгт хязгаарлагдмал хөндлөнгийн оролцоог дэмжигч улс төр, нийгмийн философи. Марксизм, Марксын онол Пролетариар капитализмыг түлхэн унагаж, коммунист улс байгуулах замаар ангигүй нийгэмд хүрэх эцсийн зорилго бүхий түүх, нийгмийн хөгжил нь ангийн тэмцлээр явагддаг гэж үздэг онол. Монист хийгээд Этатист төр Монист улсад төр нь ихэвчлэн хүчтэй төвлөрөл бүхий эрх мэдлийн нэг эх үүсвэртэй байдаг бол, этатист улсад нийгэм, эдийн засгийн янз бүрийн асуудлыг зохицуулах, хянахад төрийн үүрэг, эрх мэдлийг үндэс гэж үздэг. Нийгмийн гэрээний онол Төр улсын үүслийг нийгмийн гэрээгээр тайлбарладаг. Онолын дагуу хувь хүмүүс сайн дураараа нэгдэж нийгмийг байгуулж, тодорхой дүрэм, хэм хэмжээг дагаж мөрдөхийг зөвшөөрч, энэхүү харилцан тохиролцооноос үүдэлтэй төрийн эрх мэдэл, хувь хүний эрхийг хамгаалах нь гол асуудал гэж үздэг. Охлократ Эмх замбараагүй байдал, үр дүнтэй засаглал байхгүйтэй холбоотой үймээн самуун, эсвэл олон хүмүүсийн захирах буюу ноёрхлоор тодорхойлогддог төрийн хэлбэр. Платон Ёс зүй, улс төр, метафизик, эпистемологийн янз бүрийн талыг судалж, өрнөдийн философид үнэтэй хувь нэмэр оруулсан Эртний Грекийн гүн ухаантан, Сократын шавь, Аристотелийн багш. Полибий Ромын Бүгд Найрамдах Улс хэрхэн мандаж буйг онцолж, улс төрийн онол, өөрийн олж авсан туршлагыг хослуулан түүхийг ойлгохын чухлыг таниулсан Эртний Грекийн түүхч. Р.Моль Роберт фон Моль нь XIX зуунд төрийн эрх зүй, удирдлагын хөгжилд оруулсан хувь нэмрээрээ алдартай Германы хуульч, улс төр судлаач. Тоталитар Төрийн болон хувийн амьдралын бүхий л салбарт бүрэн хяналт тавихыг эрмэлздэг засаглалын хэлбэр буюу дэглэм. Гол төлөв төвлөрсөн эрх мэдэл, сөрөг хүчнийг дарах, хувь хүний эрх чөлөөг хатуу зохицуулах байдлаар тодорхойлогддог. Төрийн ангилал Эрдэмтэн судлаачид өөр өөрийн өнцгөөс харж өөр өөр ангилал санал болгодог. Төрийн үйлдвэрлэлийн арга Социализм эсвэл капитализм гэх зэрэг бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалтад төр чухал үүрэг гүйцэтгэдэг эдийн засгийн тогтолцоо. Төрийн этатист бус загвар Сайн дурын хамтын ажиллагаа, орон нутгийн бие даасан байдал, төрийн төвлөрсөн эрх мэдлийг багасгахыг чухалчилдаг засаглал, төвлөрлийг сааруулсан улс төрийн тогтолцоо. Уолт Ростоу Эдийн засгийн хөгжил, ялангуяа нийгэм орчин үеийн хөгжил цэцэглэлт рүү хөгжлийн таван үе шат дамждаг гэж үздэг эдийн засгийн өсөлтийн үе шатуудын онол үндэслэгч, Америкийн эдийн засагч, улс төрийн онолч. Ж.Цэрэндулам #LawyerBirdie #ХуульчШувуухай #ТөрийнОнол #ТөрийнАнгилал #ТөрийнДэглэм #Засаглал #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Марксизм #ЭтатистТөр #МонистТөр #Леберализм #Деспотизм #ТөрийнЭтатистБусЗагвар #ТөрийнҮйлдвэрлэлийнАрга #Консерватив #Либерал #Охлократ #Тоталитар #Автократ