Хайлтын үр дүн
213 results found with an empty search
- Банкны салбарын санхүүгийн шинжилгээ
Монгол улсын санхүүгийн салбар нь банк давамгайлсан бүтэцтэй ба улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог. Банк санхүүгийн салбар нь нийт эдийн засгийн тэнцвэрийг хангах санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ тогтвортой биелүүлэх, мөнгөний эргэлтийг хангах үүргээ алдагдуулахгүй байх, санхүүгийн харилцан үйлчлэлийг бий болгох үүргээ гүйцэтгэх, иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн санхүүгийн мэдээллийн дата баазыг найдвартай байлгах үүргээ хадгалж үлдэх нь зайлшгүй юм. Банкны салбарын олгосон зээл болон ДНБ-ий харьцаа Банкны салбарын олгосон зээл болон ДНБ нь харилцан хамааралтай байх ба зээл олголт эдийн засгийн эрэлтэд нийцэж буй эсэхийг тодруулах зорилгоор тэдгээрийн харьцааг шинжилж үзэв. Зураг 1. Банкуудын олгосон зээл болон ДНБ-ий хамаарал 2004-2021 онуудын мэдээлэл дээр регрессийн шинжилгээг хийж үзэхэд банкуудын олгосон зээл болон ДНБ шууд хамааралтай бөгөөд шугаман тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ. Банкны зээлийн өсөлт нь ДНБ-ий өсөлтөөс дээгүүр байдаг. Гэхдээ банкуудын нийт зээлийн хэмжээ ДНБ-ээс давах, эсвэл хэт бага байх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хувьсагчийн харьцаа 100 хувиас давах буюу өндөр байвал эдийн засаг банкнаас хэт хамааралтай, өндөр эрсдэл дагуулдаг бол хэт бага байвал санхүүгийн зуучлал сул, өсөлт хэлбэлзэлтэй гэж үздэг. Зураг 2. Банкуудын олгосон зээл болон ДНБ 2021 оны эцсийн байдлаар Монгол улсын ДНБ 43’018’624.3 сая төгрөг, Банкны салбарын зах зээлд нийлүүлсэн нийт цэвэр зээлийн хэмжээ 19’232’175.04 сая төгрөг байв. Зураг 3. Банкуудын олгосон зээл болон ДНБ-ий өөрчлөлт, харьцаа 2021 оны байдлаар ДНБ болон банкны зээлийн харьцаа 44.71 хувь байв. 2020: 42.18% 2019: 44.30% ДНБ болон банкны салбарын зах зээлд нийлүүлсэн нийт зээлийн хэмжээний харьцаанаас салбарын олгох зээлийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн дүгнэж байна. Банкуудын санхүүгийн байдлын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүдийг Хүснэгтэд харуулав. Судалгаанд татан буугдсан банкуудыг оруулаагүй, зөвхөн одоо үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын тоо мэдээллийг ашиглав (Монголбанк, 2022). Хүснэгт 1. 2021 оны банкуудын санхүүгийн байдлын нэгдсэн тайлан Тайлангийн үзүүлэлтүүд маш хурдан өөрчлөгддөг болохыг өмнөх онтой харьцуулсан байдлаар хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 2. Санхүүгийн байдлын тайлангийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт 2020-2021 онд аж ахуйн нэгжийн хадгаламжид багахан өөрчлөлт гарсан байхад иргэдийн хадгаламж 40.08 хувиар, мөнгөний захын хэрэгслүүд 145.30 хувиар, төв банканд өгөх өглөг 190.93 хувиар огцом өсжээ. Эдгээр үзүүлэлтийг шинжлэн, утга шалтгааныг тайлбарлах зорилгоор 2021 оны банкны системийн актив болон пассивын бүтцийг графикаар үзүүлэв. Зураг 4. Банкуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд Банк эх үүсвэр болон зээлийн хүүний зөрүү, хугацааны тохируулга хийх замаар үнэ цэнийг бий болгодог. Тиймээс, банкны өсөлтийг хадгаламж, зээлийн хэмжээ илтгэх ба үүнийг санхүүгийн байдлын тайлангаас харж болно. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын санхүүгийн байдлын нэгдсэн тайланд шинжилгээг хийхэд актив талын үндсэн үзүүлэлтүүдэд бэлэн мөнгө, санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, банк хоорондын авлага, биет бус хөрөнгө зэрэг, пассив талд өглөг, хадгаламж, мөнгөний захын хэрэгслүүд, өөрийн хөрөнгө зэрэг байна. 2019-2021 онуудын Монгол улсын банкуудын санхүүгийн байдлын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүдийн нийт хөрөнгөд эзлэх хувийг Зураг 5-д харуулав. 2021 оны байдлаар актив талд хөрөнгийн дийлэнх хувь буюу 46.98 хувийг дотоодын зээл, банкны нөөц 10.91 хувь, Төв банкны үнэт цаас 21.06 хувь байсан. Жирийн компанитай харьцуулахад банк бэлэн мөнгө болон төв банкны харилцах, эсвэл төв банкны үнэт цаас хэлбэрээр байршуулдаг нь түүний хөрвөх чадварын үзүүлэлттэй холбоотой юм. Пассив талд хадгаламж, харилцахын нийлбэр нийт өр төлбөрийн 62.75 хувийг эзэлж байв. Харин, өөрийн хөрөнгө нь банканд тавигддаг шаардлагын дагуу нийт активын 9.80 хувь байжээ. Монголбанкны Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын (2019) дагуу банкны ӨХХ 12 хувь, IЗӨХ, ЭЖА-ын зохистой харьцаа 9 хувь байх (системийн нөлөө бүхий банкууд +1%) доод хэмжээ тогтоосонтой шууд уялдаатай юм. Энгийнээр хэлбэл, өөрийн хөрөнгийг банкны алдагдлыг нөхөх зорилгоор зайлшгүй байлгаж, өртөг өндөртэй, үр өгөөжгүй тул зохицуулалтаас давсан өөрийн хөрөнгөтэй байх шаардлагагүй юм. Зураг 5. Банкуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүдийн нийт активд эзлэх хувь Зураг 6. Банкуудын хөрөнгийн өсөлтийн хувь Банкны хөрөнгийн өсөлт нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд агшсан байна. 2020 оны 2.43 хувийн өсөлт нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт байв. Сүүлийн жилүүдэд үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа өссөн хандлагатай байна. Зураг 7. Банкуудын зээл, үнэт цаас, гадаад активын өөрчлөлт Үнэт цаас нь хамгийн өндөр өөрчлөлттэй бөгөөд түүний дараагаар гадаад актив ордог бөгөөд зээлийн өөрчлөлт харьцангуй бага байдаг. 2018 оноос зээл олголт багассан ч сүүлийн жил эргэн сэргэсэн байна. Хөрөнгөтэй холбоотой бас нэг тайлбарлах үзүүлэлт бол гадаад актив бөгөөд энэ нь гаднын банканд байршуулсан харилцах, хадгаламж, үнэт цаас хэлбэрээр байршуулсан хөрөнгө юм. Гадаад активын тренд тогтмол өсөлттэй байгаа бөгөөд тэр хэмжээгээрээ активд эзлэх жин өссөн байна (Зураг 7) . Анхаарах зүйл нь банкны арилжаа болон ижил төрлийн үйл ажиллагааны орлогыг хамгийн хэлбэлзэлтэй, эрсдэл өндөртэйд тооцдог. Банкны үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалт харьцангуй бага хувь эзэлдэг нь нэг талаас зохицуулагчийн шаардлага, нөгөө талаас, банкны өсөлттэй огт холбоогүй учраас банкны үндсэн хөрөнгө худалдан авахаасаа илүүтэйгээр түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Банкны эх үүсвэрийг (өөрийн хөрөнгө оруулаагүй) хадгаламж, харилцах дангаар сүүлийн 18 жилийн дунджаар 61.63 хувь бүрдүүлсэн бол 2021 оны байдлаар нэмэгдэж 70.46 хувь болжээ. Цар тахал гарсантай холбоотойгоор 2019-2020 онд хооронд ДНБ 0.9 хувиар буурсан (2019 онд 37’280’841.4, 2020 онд 36’958’550.1, 2021 онд 43’018’624.3 сая төгрөг) байхад банканд байршуулсан иргэдийн хадгаламж өмнөх онтой харьцуулахад 26.36 хувиар нэмэгдсэн бол 2020-2021 онд ДНБ 16.4 хувиар өсөж иргэдийн хадгаламж 7.67 хувиар нэмэгджээ. Үүний шалтгааныг эдийн засагчид өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байгаагийн нэг нь цар тахлын үед төрийн хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний нөлөө гэж үзжээ (Ц.Батсүх, 2021). 2022 оны 4 дүгээр сарын сүүлийн байдлаар хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляц улсын байдлаар жилийн 14.4 хувь, Улаанбаатар хотын байдлаар жилийн 15.2 хувьтай (Монголбанк, 2022) гарсан бөгөөд инфляц өндөр хэвээр байх, эсвэл нэмэгдвэл банкуудын хадгаламж цаашид буурах нөхцөл болж болзошгүй гэж судлаачийн зүгээс үзэж байгаа болно. Төв банк, бусад банк, санхүүгийн байгууллагаас авсан эх үүсвэр болон нийт эх үүсвэрийн харьцаа 18 жилийн дунджаар 13.27 хувь, 2021 оны байдлаар 12.33 хувь байжээ. Эдгээрийн ихэнх нь богино хугацаат эх үүсвэр ба ойролцоогоор 10 гаруй хувь байдаг ч 2013 онд 33.17 хувь, 2015 онд 38.32 хувь хүрсэн байна. Тайлангийн идэвхгүй хэсгийн онцлох зүйл бол мөнгөний захын хэрэгсэл огцом буурч сүүлийн оны байдлаар 145.30 хувиар өссөн (2020 онд 32.44 хувиар буурсан) байна. Бусад эх үүсвэр жигд тархалттай байгааг графикаас харж болно (Зураг 4) . Санхүүгийн нэгдсэн тайлан үйл ажиллагааны тойм өгдөг боловч удирдлагын шийдвэр гаргалт НББ-д тусгасан байдал, тэр дундаа ЭЖА-ын нарийвчилсан тооцоо, ЗАС-г бүрдүүлсэн алдагдал хүлээж болзошгүй чанаргүй зээл, актив, өр төлбөрийн үл нийцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжгүй юм. Банкуудад урт хугацааны өр төлбөрийн сонголт бараг байхгүй байгаагаас актив, пассивын удирдлага, эх үүсвэрийн хуваарилалт өндөр ачаалал үүрдэг гэсэн дүгнэлт хийж болохоор байна. 2021 оны эцсийн байдлаар иргэдийн хадгаламжийн 80.05 хувь хугацаатай, тэр дундаа ихэнх хувь нь 1 жил хүртэлх хугацаатай байсан бол олгосон зээлийн жинлэсэн дундаж хугацаа 3 жил (34.70 сар), абсолют дүнгээр зах зээлд нийлүүлсэн зээл 20.0 их наяд төгрөгөөс 1 жил хүртэл хугацаатай 2.3 их наяд төгрөг, 1-5 жилийн хугацаатай 10.2 их наяд төгрөг, 5-аас дээш жилийн хугацаатай 4.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээл болон хадгаламж хугацааны эсрэг үзүүлэлтүүдтэй тул зээл олгох, хадгаламж татах дундаж хугацаа мэдэгдэхүйц өсвөл хөрөнгийн хугацаа өсөх боломжтой. Энэхүү үйл явц нь эерэг хүчин зүйл бөгөөд эдийн засаг дахь тогтвортой байдал, харилцан итгэлцлийн өсөлтийг харуулдаг билээ. Харин, Монгол улсын банкуудын байдал өөр байгааг анхаарах хэрэгтэй! Банкны салбарын санхүүгийн харьцааны шинжилгээ Банкны санхүүгийн тайлан нь бусад төрлийн бизнес эрхэлдэг компанийн санхүүгийн тайлангаас төвөгтэй тул уламжлалт хөрөнгийн хэмжүүрийг авч үзэхгүй болно. Салбарын үзүүлэлтүүдийг анхаарч үзэх ч банк тус бүрээр шинжилгээ хийх нь илүү үнэн зөв мэдээллийг өгнө. Санхүүгийн харьцааны шинжилгээний үндсэн зорилго нь салбарт буй банкуудыг хооронд нь, эсвэл салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулж дүгнэлт өгөх зорилготой болно. 2021 оны байдлаар өгөөж болон ашгийн харьцааны шинжилгээг хийхдээ алдагдалтай банкуудыг оруулаагүй болно (Хүснэгт 3) . Үнэ ашгийн харьцаа дунджаар 9.59 хувь, хөрөнгийн өгөөж дунджаар 1.40 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 10.43 хувь байсан. Үнэ ашгийн харьцаагаар Хаан банк хамгийн сайн бөгөөд Хас банк удаалж байна. Харин, Голомт банк болон Капитрон банкны ашгийн харьцаа хамгийн муу үзүүлэлттэй гарсан. Үнэ ашгийн харьцаа нь банкны үнэлгээг илтгэх бөгөөд бага байх тусмаа бизнес болон хөрөнгө оруулагчид сайн үзүүлэлт. Өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан банк, Хас банк, хөрөнгийн өгөөжөөр Богд банк, Хаан банк, Хас банк өндөр байсан. Анхаарлын төвд Голомт банк байгаа ба өөрийн хөрөнгийн өгөөж 3.94 хувь байгаа нь системийн дунджаас 2.6 дахин бага байсан. Тус банкийг тооцоонд оруулахгүйгээр үлдсэн дөрвөн том банкны өөрийн хөрөнгийн өгөөжийн дундаж 16.09 хувь байжээ. Өөрийн хөрөнгийн өгөөж нь ашигт ажиллагааны шинжилгээнд ашигладаг гол хэрэгсэл бөгөөд өндөр байх нь сайн. Салбарын дундажтай харьцуулж дүгнэлтийг хийнэ. Хөрөнгийн өгөөжийн харьцаагаар Богд банк 3.27 хувь буюу салбарын хамгийн сайн үзүүлэлт. Голомт банк мөн л сүүлд жагссан. Банкууд өндөр хөшүүрэгтэй тул хөрөнгийн өгөөж нь харьцангуй бага 1-2 хувь байсан ч банкны их хэмжээний орлого, ашгийг илэрхийлдэг гэдгийг анхаарах нь зүйтэй. Хөрөнгийн өгөөжийн харьцаа нь ашигт ажиллагааг нийт хөрөнгөд харьцуулан хэр үр дүнтэй ашиглаж байгааг тодорхойлно. Хүснэгт 3. Банкуудын санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд Зээлийг хадгаламжид харьцуулсан харьцаа нь банкны зээлийн нийт хэмжээ болон тухайн үеийн хадгаламжийн нийт хэмжээтэй харьцуулах замаар банкны хөрвөх чадварыг үнэлэхэд хэрэглэх бөгөөд 80-90 хувь байх нь зохистой. Хэрэв энэ харьцаа хэтэрхий өндөр байвал урьдчилан тооцоолоогүй шаардлагыг хангахад банкны хөрвөх чадвар хангалтгүй байх магадлалтай гэсэн үг юм. Эсрэгээрээ хэтэрхий бага байвал банк боломжит орлогыг олохгүй, алдагдсан боломжийн зардал өндөртэй байгааг харуулна. Зээлийг хадгаламжид харьцуулсан харьцаа нь банкуудын шинэ харилцагч татсан болон харилцагчаа авч үлдэж чадаж байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, банкны татсан хадгаламж нэмэгдэж байгааг, эсвэл зээлийн эрэлтийг хангахын тулд богино хугацаатай, өндөр зардалтай эх үүсвэр авч байгаа эсэхийг харуулна. Ингэснээр, эцсийн хэрэглэгч буюу зээлдэгчийн зардлыг нэмэгдүүлэх хандлага ажиглагддаг байна. Зураг 8. Зээл болон хадгаламжийн харьцаа 2004-2021 онд зээл болон хадгаламжийн харьцаа 200 хувь хүртэл өссөн байгаа нь банкуудын нийт олгосон зээлийг хадгаламжийн эх үүсвэрээр бус бусад төрлийн санхүүгийн хэрэгслээр хангасан байгааг харуулж байна. Эдгээр эх үүсвэр нь мөнгөний захын хэрэгсэл, төв банк, засгийн газрын зээл юм. Уг харьцаа 2014 оноос тогтмол бууж сүүлийн оны байдлаар 104.67 хувь байна. Банкууд эх үүсвэр нь дотоодын зах зээлээс тэр дундаа иргэдийн хадгаламжаас бүрэн хамааралтай байгааг харж болно. Хэдийгээр Монгол улсын банкууд гадаад зах зээлээс мөнгө босгох талаар ярьдаг ч бодит байдал дээр зөвхөн том банкуудаар хязгаарлагджээ. Хаан банк: 2021 онд Австрийн хөгжлийн банк OeEB банкнаас 8 жилийн хугацаатай 20 сая ам.доллар, Голомт банк: 2022 онд Лихтенштайны Вант Улсын “Enabling Qapital AG” хөрөнгө оруулалтын сангаас 4 жилийн хугацаатай 5 сая ам.доллар, Төрийн банк: 2020 онд Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагаас хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банк: 2015 онд 5 жилийн хугацаатай 500 сая ам.доллар (Ikon, 2022). Банкууд өрийн багцын хугацааг сунгах, өрийн дарамтыг бууруулахад цаашдаа анхаарвал хямралын үед хүнд цохилтод өртөхгүй, амжилттай даван гарах боломжтой юм. 2008 оны хямралаас сургамж авч банк өр болон хөрвөх чадварын тал дээр баримтлах бодлоготой байх нь зүйтэй. Засгийн газрын банкуудад олгож буй санхүүжилт нь найдвартай гэж үзэх ч улс төрийн эрсдэлийг харгалзан, дахин санхүүжүүлэх асуудал нь тусгаар тогтнолын түвшинд хүртэл шийд шаардах болно гэж үзэж болно. Эргээд улс орны эрсдэл нь хувийн хэвшлийн зээлийн хүүг нэмэгдүүлэх хандлагатай байдаг! Монгол улсын гадаад өр 33,190.47 сая ам.доллароос хувийн хэвшлийн салбар 12,272.75 сая ам.доллар төлөх ёстой. Үүнээс, эргэн төлөлтийн хуваарийн дагуу яаралтай төлөх нь 183.59 сая ам.доллар, 0-3 сарын хугацаанд төлөх 707.86 сая ам.доллар, 4-6 сар 671.32 сая ам.доллар, 7-9 сар 1,319.74 сая ам.доллар, 10-12 сар 472.93 сая ам.доллар байна. Дараагийн үзүүлэлт бол нийт зээлд эзлэх чанаргүй зээл юм. Нийт зээл болон ЗАС-ийн харьцаа нь банкуудын олгосон зээлүүд өндөр эрсдэл дагуулдгийг илтгэнэ. Энэхүү үзүүлэлт нь банк тус бүрээр ялгаатай боловч агрегат дүнгээр өндөр байгаа нь ирээдүйд олгох боломжтой зээлд шууд нөлөөлж, өсөлтийг хязгаарладгаараа банкуудын үйл ажиллагаа төдийгүй нийт эдийн засгийн сөрөг үзүүлэлт. Зураг 9. Банкуудын нийт зээл болон ЗАС-ийн харьцаа ЗАС болон нийт зээлийн харьцаа өсөх трендтэй бөгөөд 2012 онд уг харьцаа 1.55 хувь байсан бол түүнээс хойш тасралтгүй өсөж 2021 оны байдлаар 7.88 (2020 онд 8.72%) хувь болжээ. Дүгнэлт Салбарын санхүүгийн байдлын шинжилгээгээр банкны үйл ажиллагааны хэмжээ, үр ашиг нь нийт эдийн засгийн хүндрэлээс болж буурсан байдалтай байна. Банкуудын бизнесийн загвар өөрчлөгдсөн буюу хямралын үед зээлийн тасалдал үүсгэж, хувьцааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж, эрсдэл бууруулах тактик барьсан хэмээн дүгнэж байна. Банкны зах зээлд нийлүүлж буй зээл буурах нь зээлийг өндөр шалгууртай, өндөр хүүтэй болгохоос гадна нийт эдийн засгийг хумих үйл ажиллагаа болжээ. Хэдийгээр банкууд эдийн засгийн хямралын үед зээл олголтыг хязгаарлах хандлагатай ч бизнесийн үйл ажиллагааг дэмжихгүй, зээл олгохгүй байх нь банк өөрөө хямралд өртөх нөхцөл болно. Монгол улсын санхүүгийн систем нь банк давамгайлсан бүтэцтэй, банкны үйл ажиллагааны эх үүсвэр хадгаламжаас бүрэн хамааралтай байна. Банканд байршуулах хадгаламжийг хувь хүмүүс шийдэж байгаа бус, харин зээл олгох замаар хадгаламжийг бий болгодог [1] гэдгийг банкны удирдлагууд гүн ухааран зээл олгосноор эдийн засгийг цусны эргэлтээр хангаж, богино хугацаанд алдагдал бага хүлээж, буцаж сэргэх, хэвийн горимоор ажиллах боломжийг хангана. Банкуудын олгосон зээл болон ДНБ нь харилцан хамааралтай, өндөр корреляцитай, өсөлтийн хувиар нь авч үзвэл банкны олгосон зээлийн өсөлт ДНБ-ээс арай дээгүүр байдаг. Энэ хоёр үзүүлэлтийн харьцаанаас (44.71 хувь) банкны салбар нь зах зээлд зээл нийлүүлэх орон зай байна гэсэн дүгнэлтийг хийлээ. [1] Joseph Alois Schumpeter (Жозеф Алоис Шумпетер) (1883-1950) XX зууны агуу сэхээтэн. Тэрээр бизнесийн мөчлөг, капиталист хөгжлийн онол, энтрепренёршип, бизнесийн эргэлт, тэнцвэр байдал гэдэг ойлголтуудыг хөгжүүлсэн. Банк нь актив, пассив аль аль талаас үйл ажиллагааны үнэ цэнийг бий болгодог өвөрмөц бизнесийн загвартай байгууллага юм. Банкны санхүүгийн байдлын тайлангийн хэсгүүд бүгд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд аль нэг үзүүлэлтэд өөрчлөлт гарвал бусад үзүүлэлтэд шууд нөлөөлдөг гэдгийг шинжилгээний үр дүн давхар нотлон харуулж байна. Салбарт байгаа арилжааны банкууд жижиг том хэмжээтэй, их бага өгөөжтэй ажиллаж байгаа боловч их хөрөнгөтэй банк ашиг хийж чаддаг бол жижиг банк нь өрсөлдөх , ашиг хийх бараг боломжгүй гэж хэлж болохоор байна. Үүнээс гадна, банкны тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд нийтэд хувьцаагаа санал болгосноор том банкууд хэмжээгээр улам том болохоор байна. Тэгэхээр жижиг банкууд нь зардал хэмнэх, зах зээл дээр тэсэж үлдэх, оршин байх сорилттой цаашид тулгарна гэдгийг олж харлаа. Ж.Танан Банкны салбарын санхүүгийн шинжилгээ #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #Судалгаа #БанкСанхүү #СанхүүгийнШинжилгээ #FinancierBirdie #СанхүүчШувуухай #ДотоодынНийтБүтээгдэхүүн #Банк #СанхүүгийнСалбар #ЭдийнЗасаг #СанхүүгийнЗуучлал #МөнгөнийЭргэлт #Зээл #РегрессийнШинжилгээ #СанхүүгийнХарьцааныШинжилгээ #СанхүүгийнТайлан #СанхүүгийнБайдлынТайлан #Хадгаламж #Актив #Пассив #Хөрөнгө #ЭхҮүсвэр #ӨөрийнХөрөнгийнХүрэлцээ #ЗээлийнАлдагдлынСан #ҮнэтЦаас #ГадаадАктив #БанкныХарилцах #ҮнэАшгийнХарьцаа #ӨөрийнХөрөнгийнӨгөөж #ХөрөнгийнӨгөөжийнХарьцаа #ХаанБанк #ХудалдааХөгжлийнБанк #ГоломтБанк #ТөрийнБанк #ХасБанк #КапитронБанк #ТрансБанк #БогдБанк #ЧанаргүйЗээл
- Банкны салбарын зах зээлийн өрсөлдөөний хэлбэр
Энэ ажилд Монгол улсын банкны салбарын зах зээлийн өрсөлдөөний хэлбэрийн талаар танилцуулна. Өрсөлдөөн нь мэдээллийн ил тод байдлыг хангахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлдэг. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, өрсөлдөөний хэт идэвхжил нь ашгийг бууруулдаг бөгөөд банкууд алдагдлаа нөхөх зорилгоор илүү эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлж, улмаар дампуурах магадлал нь өсөж, иргэдийн санхүүгийн системд итгэх итгэл суларна. Товчхондоо, ашиг олох ба банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэх хоёрын хоорондын харилцан үйлчлэл нь системийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Банкуудын хөрөнгийн хэмжээ Банкуудын зах зээлийн эзлэх хувийг авч үзвэл, Монгол улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 2021 оны эцсийн байдлаар Хаан банк 13.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэйгөөр зах зээлийн хамгийн их буюу 32.72 хувийг эзэлж байсан бол, Худалдаа хөгжлийн банк 23.21 хувь, Голомт 19.43 хувиар удаалсан байна. Монгол улсын банк санхүүгийн салбарын зах зээлийн өрсөлдөөний зэрэг болон багтаамжийг Херфиндал - Хиршманы индекс болон зах зээлийн төвлөрлийн харьцаагаар үнэлж үзлээ. Херфиндал - Хиршманы индекс (Herfindahl-Hirschman Index) нь зах зээлийн өрсөлдөөний хувийн тархалтыг заана. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio) нь салбарын хамгийн том тоглогчдын зах зээлд эзлэх хувийн жингийн нийлбэр буюу салбарын өрсөлдөөний түвшнийг илэрхийлнэ. Херфиндал-Хиршманы индекс Шинжилгээний үр дүнгээс харахад 2021 оны эцсийн байдлаар, Херфиндал - Хиршманы индекс олгосон зээлд 2068, хадгаламжид 2374, нийт хөрөнгөд 2158 байв. Энэ нь банкны зах зээлийн өрсөлдөөний хэлбэр нь олигополь буюу дунд зэрэг төвлөрсөн байгааг илтгэж байна. Харин төвлөрлийн харьцааг системийн нөлөө бүхий гурван банкаар тооцож үзэхэд, нийт зах зээлд эзэмшиж буй хувь 75.36 байгаа нь цөөн тоглогчтой - олигополь гэдгийг харуулж байна. Банкны салбарын ашиг болон тогтмол зардлын харьцаа Эдийн засгийн онолын дагуу өрсөлдөөн нь хязгаарлагдмал нөөцийг үр өгөөжтэй эргэлтэд оруулж хуваарилах, аль болох бага зардалтайгаар үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Хэрэв банкны салбар төгс өрсөлдөөнтэй байсан бол, банкны зүгээс ахиу зардлаас давуулж үнээ өсгөх боломжгүй байдалд хүрнэ. Технологийн дэвшил нь тогтмол зардлыг бага байлгах боломжийг олгоно. Гэхдээ, технологид оруулах хөрөнгө оруулалтын зардлыг даах хэмжээгээр үнэ өсгөх хэрэгтэй боловч, төгс өрсөлдөөн нь үнэ өсгөх боломжийг олгохгүй байх талтай. Зээлийн хүүний өөрчлөлт, зээл олголтын зардлын зөрүү, зээлийн үнийн мэдрэмж нь банкны тоо олшрох тусам өндөр байна. Үүнээс гадна, зах зээл дээр банкуудын тоо олон байвал, зээлийн нийлүүлэлт болон хадгаламжийн эрэлт нэмэгдэнэ. Улмаар хадгаламжийн хүү өндөр байна. Гэтэл өнөөгийн байдалд банкуудын зээлийн зардал хоорондоо ялгаа багатай ба энэ нь салбар хэвтээ төвлөрөлтэй байгааг илтгэнэ. Монополь банк зах зээлийн эрэлтэд нийцүүлж зээл нийлүүлэхгүй, нийт хадгаламжийн тал хүрэх хувьд л эрэлт үүсгэнэ. Үүгээр зогсохгүй, монополь төрлийн зах зээл дээр эх үүсвэр буюу капиталыг үр өгөөжтэй байдлаар хуваарилахгүйгээс гадна, технологийн дэвшил нэвтрүүлэхгүй тул банкны өсөлтийн боломжийг тэр хэмжээгээр хязгаарлах болно. Энэ утгаараа, банкны салбар дахь төгс өрсөлдөөн нь монополын адил тохиромжгүй юм. Харин бизнес эрхлэгчийн зүгээс, ашигтай гэж үзсэн чөлөөт төгс өрсөлдөөнтэй зах зээл рүү саад тотгоргүй, нэмэлт зардалгүй, бүрэн мэдээлэлтэй байх тохиолдолд л ордог. Хэдийгээр банкны ашиг нь сонирхол татах ч, зах зээлд нэвтрэх болон өөрийн хөрөнгийн шаардлага өндөр байвал зах зээл рүү ороход амаргүй байх болно. Эдгээр нөхцөлийг харгалзан, зах зээл дээр байх банкны хамгийн оновчтой тоо нь эдийн засгийн үүднээс, ашигтай байх болон зах зээл рүү нэвтрэх зардалгүй байх тэнцвэрт төлөв болно. Өөрөөр хэлбэл, салбарын нийт ашиг нь зах зээл рүү нэвтрэх тогтмол зардалтай тэнцүү үед банкны тоо оновчтой байх юм. Гэхдээ, зардлын хэмнэлт авчирах дэвшилтэд технологи нэвтрүүлэхгүйгээр банкны тоог нэмэх тохиолдолд, одоо байгаа банкуудаас ашиг шилжих ба шинэ тоглогчид ашигтай ч, нийгэмд ямар ч хожоогүй юм. 2021 оны эцсийн байдлаар банкуудын хадгаламж, зээл, ашгийн хэмжээг мөнгөн дүнгээр болон хувиар илэрхийлэн хүснэгтэд харуулав. Банкуудын хадгаламж, зээл, ашгийн хэмжээ Хаан банк зах зээлд нийлүүлсэн зээлийн 32.41 хувь, хадгаламжийн 36.67 хувь, салбарын ашгийн 50.84 хувийг дангаар эзэлж байсан. Үүний дараагаар, Худалдаа хөгжлийн банк зээлийн 22.57 хувь, хадгаламжийн 22.50 хувь, ашгийн 18.28 хувь байна. Харин, системийн нөлөө бүхий банкны нэг болох Голомт банк, хөрөнгийн хэмжээгээр 3-т жагсдаг, нийт зээлийн 16.43 хувийг нийлүүлсэн, хадгаламжийн 19.62 хувийг эзэлдэг боловч, татварын дараах ашиг 4.52 хувь байгаа нь түүний хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага байгааг онцлох нь зүйтэй. Хас банк зээл, хадгаламжийн хэмжээгээр том банкуудтай харьцуулахад бага ч 13.12 хувийн ашигтай байжээ. Үүнээс дүгнэвэл, нэг банк салбарын ашгийн 50 хувийг дангаар хийж байгаа нь цаашид үйл ажиллагаагаа сайжруулахад хойрго хандаж, харилцагчдад хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэхгүй, улам бүр хүнд сурталтай болох талтай. Банкуудын хадгаламж, зээл, ашгийн харьцуулалт 2021 оны эцсийн байдлаар банкны салбар нийт 573.44 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Банкны салбарт нэвтрэх тогтмол зардлыг өөрийн хөрөнгийн доод хэмжээний шалгуур 100 тэрбум төгрөг гэж авч болно. Лернерийн индексээр тооцвол 0.8 гарч байгаа нь банкны салбарын өрсөлдөөний хэлбэр монополь төрөл рүү ойртож байгааг илэрхийлж байна. Лернерийн индекс (Lerner Index) : 1934 онд Орос-Английн эдийн засагч Абба П.Лернер томьёолсон ба монополын зах зээлийн хүчийг хэмжинэ. Үнээс ахиу зардлыг хассан дүнг, эргээд үнэд харьцуулж тооцох ба утга 1 рүү ойртох тусам цэвэр монополыг илэрхийлнэ. Б анкны салбар хэвтээ төвлөрөлтэй байснаар банкууд стратегийн харилцан хамааралтай болж, олигополь зах зээл дээр өрсөлдвөл үл эвсэх, хамтарвал эвсэх тоглоомд орно. Эвсэх тохиолдолд харилцан тохиролцсоны буюу картель үүсгэсний үндсэн дээр монополын ашгийг хуваахыг эрмэлзэнэ . Харин, өрсөлдөх тохиолдолд Бертраны үнийн өрсөлдөөн бус Курногийн тоо хэмжээний өрсөлдөөн өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний ялгарал, төрөлжүүлэлт, чанар зэргээр Бертраны зөрчилдөөнтэй санааны өвөрмөц тэнцвэр үүсгэхгүй байх нөхцөл болно. Бертраны парадокс / Бертраны зөрчилдөөнтэй санааны өвөрмөц тэнцвэр (Bertrand Paradox) : Үнийн өрсөлдөөний улмаас компанийн үнэ ахиу зардалтай тэнцэнэ. Картель (Cartel) : Салбарын, эсвэл бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг хязгаарлаж давамгайлсан байр суурь эзлэх зорилгоор үйлдвэрлэл, борлуулалт, үнэ зэргийг хянах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо буюу бүлэг компаниудыг хэлнэ. Дүгнэлт Монгол улсын банкны салбарт шинжилгээ хийж олигополь төрлийн зах зээл болохыг тодорхойлов. Өрсөлдөөний хязгаарлалттай, харьцангуй хаалттай байдал нь банкууд тогтмол зардал өндөртэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бий болгож байна. Гэтэл, технологийн дэвшил, өөрчлөлтийг цаг алдалгүй, байнга нэвтрүүлж, тогтмол зардлыг бууруулах бүрэн боломжтой юм. Тогтмол зардал өндөр байх нь эргээд эдийн засагт хүүний нэмэгдлээр илэрч сөргөөр нөлөөлнө . Хаалттай салбарт үйл ажиллагаа эрхлэх нь давуу талуудтай ч өөрийн хөрөнгийн шаардлага, зохицуулагчийн шалгуур зэрэг зах зээлд нэвтрэх хязгаарлалт; зардал өндөр байх, хөрөнгө оруулалт хийсэн байх, зээлийн багцаа хөнгөлөлттэй үнээр алдагдал хүлээж шилжүүлэх зэрэг бизнесийн дотоод хүчин зүйл нь эргээд банкны бизнесээ зарж, зах зээлээс гарахад саад болдог байна. Банкууд хоорондын тооцоотой учир зах зээл дээр аль нэг нь эрсдэлд орох, дампуурах, татан буугдахад бусад банканд, системд сөргөөр нөлөөлж, нийт эдийн засагт асар их хэмжээний хохирол, хор уршиг дагуулна. Гэтэл, үр өгөөжгүй үйл ажиллагаатай банк нь зохицуулагчаас дэмжлэг авах, дампуурах, нэгдэх зэрэг цөөн сонголттой үлддэг нь өнөөгийн бодит байдлын дүр зураг юм. Ж.Танан Ашигласан эх сурвалж Neumann, M. (1999). Monopoly Welfare Losses in the Long Run. Empirica, 26, 1–9. Mankiw, N. G., & Whinston, M. D. (1986). Free Entry and Social Inefficiency. Rand Journal of Economics, 17(1), 48-58. Банкны салбарын өрсөлдөөн #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #СанхүүчШувуухай #FinancierBirdie #БанкныСалбарынЗахЗэлийнӨрсөлдөөнийХэлбэр #ЛернерийнИндекс #LernerIndex #ТөвлөрлийнХарьцаа #ConcentrationRatio #ХерфиндалХиршманыИндекс #HerfindahlHirschmanIndex #БертраныПарадокс #BertrandParadox #Картель #Cartel #МонголУлсынБанкныЗахЗээлийнӨрсөлдөөн #БанкныОлигопольЗахЗээл #МонголынАрилжааныБанкууд #БанкныСалбарынАшиг #БанкныТогтмолЗардал #БанкуудынХөрөнгө #БанкныОновчтойТоо #БанкныСистем #БанкныЗээл #СанхүүгийнТогтвортойБайдал #МонополБаӨрсөлдөөн #БанкуудынТөвлөрөл #БанкныСтратегийнӨрсөлдөөн #БанкныСалбарынТехнологийнДэвшил #БанкныЗохицуулалт #ЛернерийнИндекс #МонголынБанкныСалбарынӨнөөгийнБайдал #БанкныЗахЗээлийнЭрсдэл #СанхүүгийнСистемдИтгэхИтгэл #ЗардлынХэмнэлт #СанхүүгийнЗохицуулалтынСорилт
- Банкны нийгэм эдийн засгийн үүрэг
Санхүүгийн байгууллагуудын дундаас банк нь 2000 гаруй жилийн өмнө Грек, Ромд үүссэн хамгийн эртний байгууллагуудын нэг юм. Хэдэн мянган жилийн түүхтэй, өнөөг хүртэл амжилттай оршин байгаа нь банкны бизнес итгэл дээр суурилдгийг илтгэнэ . Анхны банктай төстэй үйл ажиллагаа нь аялагчдад гадаад зоосыг орон нутгийн зоосоор солих, эсвэл арилжааны мөнгөн дэвсгэртийг бэлэн мөнгөөр сольж өгдөг байжээ. Хожим уг үйл ажиллагааг эрхлэгчид өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, бизнесийг дэмждэг байсан бол удалгүй чинээлэг хүмүүсийн мөнгийг хадгалж, 6-48 хувийн хүүтэй зээл олгох болсон байна. XV-XVII зуунаас хуурай газрын худалдаа хөгжиж, усан тээвэр тэлж, аж үйлдвэрийн хувьсгал гарч бөөний үйлдвэрлэл өргөжсөнөөр төлбөр тооцоо хийх, зээл авах шинэ аргууд хэрэгцээтэй болжээ. Хэл шинжлэл, үгийн гарал үүслээс франц хэлний banque , итали хэлний banca буюу орчин үеийн банк гэсэн үг нь ченжийн бандан ширээ гэсэн утгатай. Дайн, хулгай, дээрэм зэргээс өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгцээтэй хүмүүст зориулж алтны гэрчилгээ олгож эхэлсэн нь өнөөдрийн хөрөнгийн болон үнэлгээний гэрчилгээтэй дүйцэх ойлголт үүссэн байна. 1864 оноос АНУ-д Валютын хяналтын алба байгуулагдаж, АНУ-ийн конгресс үндэсний банкуудыг байгуулж, банкны зохицуулалтын тогтолцоо үүсжээ. АНУ-ийн амьдралын даатгалын Фёрст Американ компани, Их Британи улсын эд хөрөнгийн даатгалын Ллойд компани, Шотланд улсын Хадгаламжийн банк зэрэг нь хадгаламжийн даатгалын үндсийг тавьж, 1830 онд Хадгаламж зээлийн нийгэмлэг байгуулагдаж, шинэ орон сууцыг санхүүжүүлж байжээ. 1822 онд Бельги улсад хамтын сангууд үүсэж, санхүүгийн удирдлагын мэргэжлийн үйлчилгээг эхлүүлжээ. Өнөө үед банкны гүйцэтгэх үүрэг илүү өргөн хүрээг хамрах болсон. Гэхдээ эдийн засгийн сэтгэлгээний түүхэнд, зөвхөн өрх, байгууллага, засгийн газар гэсэн агентуудын хоорондын харилцаанд төвлөрч, онолын загварууддаа банкны салбарыг онцгойлон тусгаагүй, харин зөвхөн түүний гүйцэтгэх үүргийг нь авч үздэг байна. Тухайлбал, зурагт 2005 онд Английн төв банкнаас гаргасан The Bank of England Quarterly Model загварт таван агентын хоорондын санхүү, мөнгөний харилцааг харуулав (Harrison, et al.) . Эх сурвалж: (The Bank of England Quarterly Model, 2005) Банк нь макро эдийн засгийн болон мөнгөний зохистой бодлого хэрэгжих гол суваг болдог тул эдийн засгийн салбар тус бүр, салбар хооронд, эцэстээ нийт эдийн засгийн тэнцвэр тогтдог гэсэн философи дээр суурилж банкны салбарыг эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загварт [1] оруулав. Эх сурвалж: Эдийн засгийн эргэлтийн загварт тулгуурлан судлаачийн гаргасан схем Зургаас төв банкны үйл ажиллагаа болон бусад салбарын харилцан хамаарлыг харж болно. Төв банкны үйл ажиллагаа нь үндэсний валютыг тогтворжуулах, ажилгүйдлийг бага түвшинд байлгах, инфляцаас хамгаалах, дотоодын нийт бүтээгдэхүүний тогтвортой өсөлтийг хангах чиглэл тодорхойлох, хяналт тавих, мөнгөний бодлогоор хангах, банк санхүүгийн систем зогсолтгүй, тогтвортой ажиллагаатай байхыг хангах, үндэсний валютыг хэвлэх, эргэлтэд оруулах үүрэгтэйгээр эдийн засагт оролцдог. Төв банк нь эдгээр чиг үүргээ биелүүлэхдээ засгийн газрын төсвийн бодлогоос хараат бусаар, улс төрийн ашиг сонирхолд автахгүйгээр, арилжааны банкны ашиг сонирхлоос бүрэн ангид, аль нэг талд давуу байдал олгохгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Макро эдийн засагт хүүний түвшинд нөлөөлөх замаар зээлийн зардалд нөлөөлдөг бол, микро түвшинд арилжааны банкуудын нөөц харьцааг тогтоох, эцсийн зээлдэгч байх замаар бодлого хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг байна. Банк нь иргэн, бизнес эрхлэгч, засгийн газарт санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг тул эдийн засаг болон нийгэмд голлох үүрэгтэй. Энд, макро эдийн засгийн системийн харилцан уялдаа, банк санхүүгийн зуучлалын байгууллагын зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үүргийг тодотгох нь зүйтэй. Тухайлбал, эдийн засгийн эргэлтэд оролцогч талуудын харилцан хамаарлыг Диаз-Жименез, Прескотт, Фицжералд, Альварес нарын “Тооцоолох боломжтой ерөнхий тэнцвэрт эдийн засаг дахь банк” , Такамурагийн “Ерөнхий тэнцвэрийн загвар дахь банк” зэрэг ажлуудад, эдийн засгийн хямралтай үед банкууд зээл олголтыг бууруулбал хөрөнгө оруулалт агшдаг үзэгдлийг тайлбарласан байна. Зээл олгох үүрэгтэйн дээр хадгаламжийн найдвартай байдлыг хангах үүрэг банканд ноогдоно. Банкны эх үүсвэрийг бүрдүүлж буй хадгаламж нь богино хугацаатай, харин банкны олгох зээл нь урт хугацаатай тул хөрвөх чадварыг банк зохицуулдаг аж. Бернанке, Даймонд, Дибвиг нар банк, санхүүгийн хямралын талаар хийсэн судалгаагаар 2022 оны эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна. Бернанкийн 1930 оны хямралын судалгаанд банкны үйл ажиллагааны доголдол нь хямралын өдөөгч болдог гэжээ. Тухайлбал, банкны талаар таагүй мэдээлэл үнэн эсэхээс үл хамааран хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, улмаар банкны нөөцөөс давсан мөнгө салбараас гарвал, банк зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөс өөр аргагүй болж, урт хугацаатай хөрөнгө оруулалттай төслүүдийг эрт зогсоож, хөрөнгөө зарахад хүрнэ. Үүнийг банкны эмзэг байдал хэмээж, банкийг алдагдалд оруулж дампуурахад хүргэх хүчин зүйл гэжээ. Бусад судалгааны ажлууд түүний санааг өргөжүүлсэн байдаг. Чари, Жаганнатхан нар (1988) банк эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлийг судалж, эдийн засгийн төлөв муу, бэлэн мөнгөний хэрэгцээ өндөр байгаа үед банкны харилцагчид сандралд ордог гэдгийг онцолсон. Жаклин, Батачария нар (1988) банкны хадгаламжийг үнэт цаасны хөрөнгө оруулалттай харьцуулж, зарим хадгаламж эзэмшигч банкийг эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн гэж үзвэл үйл хөдлөл хийдэг болохыг харуулжээ. Даймонд, Дибвиг нар 1983 онд банкны төвлөрсөн үйл ажиллагааны ажиллах зарчим, эмзэг тогтолцоонд зохицуулалт хэрэгтэй байгааг олж харж, хадгаламжийн эх үүсвэрийг хөрвөх чадвартай байлгаснаар урт хугацааны зээл олгох боломжийг бүрдүүлдэг талаар онолын загвартаа тусгажээ. Тэд харилцагч хугацаанаас өмнө хадгаламжаа татах нөхцөлд, урт хугацаатай зээлд оруулсан хөрөнгийг буцаан татах зардал гарах тул, хадгаламжийн эх үүсвэрийн хөрвөх чадварыг хангах зорилгоор хадгаламжийн даатгалаар дамжуулж хадгаламж ба зээлийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой гэж үзжээ. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажил, сурах бичиг, тайлан мэдээнд банкны мэдээлэл цуглуулагч, хадгалагч гэсэн үүргийг төдийлөн тодотгож тодорхойлоогүй байна. Банк нь хувь хүн, байгууллага, төрийн санхүүтэй холбоотой мэдээллийн бааз үүсгэж, түүнийг хадгалах далд, давхар үүрэг хүлээдэг учраас итгэлцлийн үндсэн дээр оршин тогтнодог. Үүнээс улбаалан, харилцагчдын хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах үүрэг үүсдэг. Эдгээр мэдээллийг зөвхөн зээлжих чадварыг тогтоохоос гадна, технологи хөгжсөнөөр санхүүгийн хуримтлал үүсгэх, санхүүгээ төлөвлөх, хянах, удирдах, дата шинжилгээ хийх суурь мэдээлэл болгон ашиглана. Банк татан буугдах, дампуурах нь мөнгөн гүйлгээний түүхэн дата мэдээлэл алдагдах аюулыг дагуулдаг. 2018 онд Австрали улсын хамгийн том Хамтын нөхөрлөлийн банк (Australia’s Commonwealth Bank) нь 20 сая харилцагчдын нэр, хаяг, дансны дугаар, 2000-2016 онуудын дансны хуулгыг алдсан ба тус улсын нийт хүн амын (25 сая) дийлэнх нь кибер халдлагад өртсөн байна. Эдүгээ банкны салбарыг өндөр шалгууртай шинэ тоглогч орох боломжгүй гэсэн тогтсон ойлголт эвдэгдэж, технологийн дэвшил гарснаар банкнаас бусад байгууллагууд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, компанийн бонд гаргах, харилцагчдаа зээл олгох боломжууд нээгдэж, ижил төрлийн санхүүгийн үйлчилгээг санал болгодог олон өрсөлдөгчтэй болжээ. Томоохон харилцагчдад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг банкнаас бус санхүүгийн бусад захаас авах боломж бүрдэж байгаа тул, банкны санхүүгийн зах зээлд эзлэх хувь буурч, уламжлалт банкны үйлчилгээ хэрэгцээнээс гарч болзошгүй гэсэн санааг шинжээчид дэвшүүлдэг. Түүнчлэн төрийн зохицуулалт өндөртэй тул банкны өрсөлдөх чадвар хязгаарлагдаж байгаа. Ийм байтал банкууд өрсөлдөх чадвараа алдахгүй байгаа гол шалтгааныг хадгаламжийг даатгалтай холбосон, засгийн газраас хямд эх үүсвэр авдагтай нөхцөлдүүлж тайлбарлаж болох юм. Үүний зэрэгцээ салбарын экспертүүд, зохицуулагч байгууллагаас эдийн засагт гарах үр дагавар таамаглашгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна. Тиймээс санхүүгийн салбарын уламжлалт тогтолцоо, банкны хэлбэр өөрчлөгдөж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байна. Сүүлийн үеийн хандлагаар банкийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр бус, харин олон талт үйлчилгээ, хурдан шуурхай байдал, өрсөлдөх чадвар , эзэмшсэн техник технологийн дэвшил зэргээр харьцуулдаг болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам” баталж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос биржийн бус арилжааны платформыг нэвтрүүлж, үнэт цаас гаргагч компаниуд нь зах зээлд түргэвчилсэн, шуурхай байдлаар компанийн өрийн хэрэгслийг гаргах, урт хугацааны санхүүжилт татах зохицуулалтын орчин бүрдсэн. Ингэснээр, арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн өндөр шалгуурыг хангахгүйгээр банкны зээлтэй өрсөлдөхүйц компанийн бондыг гаргаж эхэлсэн (СЗХ) . Банкны бий болгодог үнэ цэн Банкийг орлого олж буй үндсэн үйл ажиллагаа, үзүүлж буй санхүүгийн үйлчилгээгээр нь төрөлжсөн дан бизнес , эсвэл олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй цогц бизнес эрхэлдэг гэж ангилж болно. Монгол улсад банкны үйл ажиллагаанд зээл олгох, мөнгөн хадгаламж татах, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх (Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль) , өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, гадаад төлбөр тооцоо, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлал, андеррайтерын үйлчилгээ зэрэг орно (Банкны тухай хууль) . Санхүүгийн зуучлалын систем нь хөрвөх чадвараар хангах, эрсдэл тараан байршуулах, мэдээлэл дамжуулах замаар хадгаламжийг зээл болгон хувиргахдаа зээлээс бий болсон өгөөжийг хадгаламж эзэмшигчдэд шилжүүлдэг гэж хэлж болно. Ингэхдээ санхүүгийн зуучлагч нь зах зээлд оролцогчдод зардал, цаг хугацааны хэмнэлтийг үүсгэж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгоно. Хадгаламж нь хугацаатай, хугацаагүй, ихэвчлэн бага дүнтэй бөгөөд эрсдэл багатайд тооцогддог бол зээлийн гэрээ нь харьцангуй урт хугацаатай, өндөр дүнтэй, зээлдэгчийн үйл ажиллагаанаас хамааралтай эрсдэл дагуулдаг. Зээл болон хадгаламжийн тоон болон чанарын ялгаатай байдал нь банкны үйл ажиллагааны онцлогийг тодорхойлно. Банкны ашигт ажиллагааны үндэс нь зээл (пассив) болон хадгаламжийн (актив) хосолмол үйл ажиллагаа бөгөөд хүүний орлого нь хүүний зардлаас их байснаар үнэ цэн үүснэ. Банкны өсөлтийг санхүүгийн байдлын тайлангийн актив, пассивын дүн илтгэдэг бол үйл ажиллагааны цар хүрээг өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохицуулалт тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл, нийт активын чанараас хамааран олгох боломжтой зээл хязгаарлагдах бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ их байхын хэрээр олгох боломжтой зээл буурдаг байна. Эх сурвалж: Судлаачийн дүрслэл Банкны бий болгодог үнэ цэнийг цэвэр хүү, хураамж шимтгэл, арилжаа, бусад үйл ажиллагааны орлогоор ангилж болно. Хүүний цэвэр орлого нь зээл, санхүүгийн бусад хэрэгслээс олсон хүүний орлого болон хадгаламж, бусад өр төлбөрт төлсөн хүүний зөрүү бөгөөд банкны орлогын гол эх үүсвэр юм. Банк нь харилцагчийн эхний шаардлагаар хадгаламжийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг тул хадгаламжийг богино хугацаатай, харин зээлийг урт хугацаатай олгодог тул хугацаа хөрвүүлэлт хийх шаардлагатай болно. Хураамж, шимтгэлийн орлого нь хүүний цэвэр орлоготой харьцуулахад санхүүжилтээс хамааралгүй байдаг. Төлбөр тооцоо, хөрөнгийн удирдлага, хувийн банк, зөвлөгөө, үнэт цаасны үйлчилгээ, брокер дилерийн үйлчилгээ, баталгаа гаргах зэрэг үйлчилгээнээс энэ төрлийн орлого бүрдэнэ. 2018 онд АНУ-д хийсэн судалгаагаар жилийн хугацаанд нэг харилцагч банканд төлдөг хураамж, шимтгэлийн дүн 329 ам.доллар байсан байна. Хураамж, шимтгэл өндөр байгаа шалтгааныг санхүүгийн хямрал, үйл ажиллагааны өндөр зардал, банкны тоо цөөн тул эрэлт нийлүүлэлтийн хуулиар ховор зүйл үнэтэй байдагтай холбон тайлбарлажээ. Эх сурвалж: (Koller, Goedhart, & Wessels) Арилжааны орлого нь үнэт цаас, бонд, гадаад валютын арилжаа, своп хэлцэл, хөрөнгөөр баталгаажсан өр зэрэг үнэт цаасыг бирж, эсвэл биржийн бус зах зээл дээр гаргах замаар бүрдэнэ. Энэ төрлийн орлого нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл өндөртэй, тэр хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Эх сурвалж: (Koller, Goedhart, & Wessels, 2020) Зарим улсад банкны арилжааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан байдаг (Hayes & Brock) (Leclercq) (Paul, Schröder, & Schumacher) . Монгол улсад (Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль) -ийн хүрээнд арилжааны үйл ажиллагаанд тодорхой хугацааны хязгаарлалт тавьсан. Бусад орлого нь хөрөнгө оруулалт, даатгал, тэтгэврийн бүтээгдэхүүн зэрэг үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд нийт орлогод бага хувийг эзэлдэг байна. Энд, банкны үндсэн үйл ажиллагаатай холбоогүй даатгалын үйлчилгээ зэргээс олох орлого хамаарна. Дүгнэлт Банк нь санхүүгийн зуучлагч буюу мөнгөний эрэлтийг хангах, төлбөр тооцоо, ажил гүйлгээ хийгдэх боломжийг хангах; макро эдийн засгийн болон мөнгөний бодлого хэрэгжихэд дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх; санхүүгийн хуримтлалыг хадгаламжийн хэлбэрээр бий болгох боломжийг олгох үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ итгэл дааж, мэдээллийн дата баазыг найдвартай хадгалдаг байна. Банк нь нийгэм дэх эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн эв нэгдлийг хангах гол тулгуур болдог. Эдийн засгийн хувьд санхүүжилтийг үр ашигтай хуваарилах, зээл олгох, санхүүгийн эрсдэлийг удирдахад туслах амин чухал зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Банкны салбарын үйл ажиллагаа эдийн засгийн тэнцвэрийг хангаж, тэлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлох нь зүйтэй. Түүнчлэн банк санхүүгийн хүртээмжийг дэмжих, хуримтлалыг төвлөрүүлэх, баялгийн хуваарилалтыг хийх замаар нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Банкны үйлчилгээний хүртээмжийг хангах, олон нийтийн хөгжлийн санаачлага, санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих замаар банк хувь хүн болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, эдийн засгийн илүү боломж, эрх мэдлийг бий болгодог. Үндсэндээ банкны олон талт үүрэг нь зөвхөн санхүүгийн гүйлгээгээр хязгаарлагдахгүй бөгөөд эдийн засгийн дэвшил, нийгмийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх тулгуур багана болдог. Орчин үеийн нийгмийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой байдлыг хангахад банкны гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг ойлгож ухаарах, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй [2] [3] . Ж.Танан Зүүлт тайлбар [1] Адам Смитийн (1776) “Үндэстнүүдийн баялаг” бүтээлд Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар (General Equilibrium Model) нь чөлөөт зах зээлийн үнийг зохицуулах үйл явц дээр суурилдаг гэжээ. [2] Банкны салбарын зохицуулалт [3] Банкны салбарын санхүүгийн шинжилгээ Ашигласан эх сурвалж Harrison, R., Nikolov, K., Quinn, M., Ramsay, G., Scott, A., & Thomas, R. (2005). The Bank of England Quarterly Model . London, UK: Bank of England. Diaz-Gimenez, J., Prescott, E. C., Fitzgerald, T., & Alvarez, F. (1992). Banking in Computable General Equilibrium Economies . Minneapolis: Federal Reserve Bank of Minneapolis. Takamura, T. (2013-3). A General Equilibrium Model with Banks and Default on Loans . Canadian Economic Analysis Department. Ottawa: Bank of Canada. Chari, V., & Jagannathan, R. (1988, 7). Banking Panics, Information, and Rational Expectations Equilibirum . Journal of Finance, 43 (3), 749-760. Jacklin, C. J., & Bhattacharya, S. (1988). Distinguishing Panics and Information-Based Bank Runs: Welfare and Policy Implications . Journal of Political Economy, 96 (3), 568-592. Diamond, D. W., & Dybvig, P. H. (1983, 6). Bank Runs, Deposit Insurance and Liquidity . Journal of Political Economy, 91 (3), 401-419. СЗХ. (2022, 1 1). Санхүүгийн салбарын тойм 2021 он. Улаанбаатар, Төв, Монгол улс. УИХ. (1995, 10 31). Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль . 3 17, 2021 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://www.legalinfo.mn/law/details/106 УИХ. (2010, 1 28). Банкны тухай хууль (Шинэчилсэн найруулга) . 3 17, 2021 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=108 Koller, T., Goedhart, M., & Wessels, D. (2020). Valuation: Measuring and Managing the Value of Companies (7th ed.). Hoboken, New Jersey, USA: John Wiley & Sons, Inc. Hayes, A., & Brock, T. (2021, 1 24). Dodd-Frank Wall Street Reform and Consumer Protection Act . (Investopedia) 3 15, 2021 Investopedia: https://www.investopedia.com/terms/d/dodd-frank-financial-regulatory-reform-bill.asp Leclercq, S. (2017). Industry Regulatory Update. Deloitte, Advisory & Consulting. Deloitte Touche Tohmatsu Limited. Paul, S., Schröder, N., & Schumacher, S. (2019). MiFID II/MiFIR/PRIIPs Regulation Impact Study: Effectiveness and Efficiency of New Regulations in the Context of Investor and Consumer Protection . German Banking Industry Committee. Chair of Finance and Banking. УИХ. (2020, 4 29). Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль . 3 14, 2021 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230997848051 Банкны нийгэм, эдийн засгийн үүрэг #БанкныБийБолгодогҮнэЦэн #БанкныНийгэмЭдийнЗасгийнҮүрэг #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #FinacierBirdie #СанхүүчШувуухай #МакроЭдийнЗасгийнГолАгентууд #ЭдийнЗасгийнЕрөнхийТэнцвэр #СанхүүгийнХямрал #ВалютынАрилжаа #БанкуудынҮүрэг #БанкныБизнес #БанкныҮйлАжиллагаанаасБийБолохҮнэЦэн #ХөрөнгөОруулалтынҮйлчилгээ #БанкныХураамжШимтгэлийнОрлогоосБийБолохҮнэЦэн #ХүүгийнОрлого #БанкныАрилжааныОрлогоосБийБолохҮнэЦэн #БанкныҮнэЦэн #БанкныҮйлАжиллагаа #АрилжааныОрлого #ХураамжийнОрлого #БанкныТүүхэнХөгжил #СанхүүгийнСалбарынЗохицуулалт #Зээл #Хадгаламж #БанкныҮйлАжиллагаа #ХадгаламжийнДаатгал #ХөрөнгийнЗахЗээл #СанхүүгийнЗуучлал #БанкныӨрсөлдөөн
- "Хугарал" УСК-ны криминалистик тайлбар
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Криминалистик #Хугарал #КиноЗадлан #Fracture #Баллистик #УлМөр #ХэргийнГазрынҮзлэг #Мөрдлөгө #ГэмБуруу #Прокурор #ШүүхХуралдаан #ӨөрийгөөӨмгөөлөх #КиноТайлбар #ГэмтХэрэг #Мэдүүлэг #НотлохБаримт #Буу #Дарь #Сум #СумныТраектор #ХийБуудах #ЦусныУлМөр #ДүрсБичлэг #Шүүгч #ШүүхХуралдаан #ШинээрИлэрсэнНөхцөлБайдал #Алуурчин #Триллер #СэтгэлЗүй #МөрдөнШалгахАжилагаа #Мөрдөгч #ЗальМэх #СэтгэлЗүйнДайралт #ХүнАминыХэрэг #ДарамтДорМэдүүлэгӨгөх #АллагынЗэвсэг #ГэмБурууХүлээх #Сэжигтэн #ЭдМөрийнБаримт #АмрагийнХарилцаа #Дэслэгч #ХүчХэрэглэх #Тактик #ҮнэнҮү #ХудалУу #НэгХэргээсХоёрУдааЯллахгүйБайх #Цагаатгах #ЭрхЗүйнХамгаалалт #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #Адилтгал #ДутууШатсанДарь #Хонгио #ХүхээгийнМөр #ДайзныМөр #ҮйлХөдлөл #БиеийнХэлэмж #Хөө #Баллистик #Хохирогч #Үнэр #БиеийнЧац #ТогтолцооныЦоорхой #ЯлаасМултрах #АнтониХопкинс #КриминалистикТайлбар #СанаатайАллага #ӨшөөАвалт #БуунДуу #Цогцос #Цагдаа #БарьцааныХүн #ХүндШарх #УрьдчилсанХэлэлцүүлэг #ХуулийнФирм #Гэрч
- Нэгдэх хэлцэл
Нэгдэх хэлцэл гэдэг нь талуудын ашиг сонирхол, хүлээлт, тохиролцоход бэлэн байгаа нөхцөлүүдийг бүрэн буюу хэсэгчлэн багтаасан мужид нэгдэх зөвшилцөл, тохиролцоонд хүрэх үйлдлийг хэлнэ. Энэ ажилд нэгдэх үе шат , нэгдэх хэлцэлд оролцогч мэргэжлийн талууд , хэлцлийн муж , нэгдэх хэлцлийн орчны талаар авч үзнэ. Нэгдэх үе шат Нэгдэх үйл явц нийт арван үе шатыг дамжин хэрэгждэг ба нэгтгэгч компанийн өнцгөөс зурагт буулгав. Нэгдэх үе шат Эх сурвалж: (Corporate Finance Institute) Нэгдэх стратеги боловсруулах. Бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, шинэ зах зээл рүү гарах зэрэг бизнесийн зорилго болон хүлээж буй үр дүнг тодорхойлно. Нэгдэх шалгуур тодорхойлох. Ахиу ашиг, газар зүйн байрлал, үйлчлүүлэгчийн тоо зэрэг нэгдэх шалгуурыг тодорхойлно. Боломжит нэгдэх компанийг хайх. Тогтоосон шалгуурт нийцэх боломжит компанийг хайж, олж, үнэлнэ. Нэгдэх төлөвлөгөө боловсруулах . Шалгуурт нийцсэн нэг, эсвэл хэд хэдэн компанитай холбоо тогтоож, санал тавина. Анхан шатны хэлэлцээрийн зорилго нь нэмэлт мэдээлэл олж авах, саналыг хүлээн зөвшөөрөх эсэхийг тандахад оршино. Нэгдэх үйл явцын суурь баримт бичигт хэлцлийн үндсэн нөхцөлүүдийг тодорхойлсон жагсаалт болон хүсэл зоригийг илэрхийлсэн захидал орно. Үнэлгээ тогтоох. Урьдчилсан хэлэлцээр амжилттай бол онилсон компаниас санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой шаардлагатай мэдээллийг авч бие даасан болон бизнес нэгдсэн байдлаар үнэлнэ. Хэлэлцээр хийх. Үнэлгээ дээр суурилж анхны саналыг гаргана. Үүний дараа талууд нөхцөлүүдийг нарийвчлан тохиролцоно. Магадлан шинжилгээ хийх . Анхны саналыг хүлээн авсны дараа магадлан шинжилгээ эхэлнэ. Санхүүгийн үзүүлэлт, хөрөнгө, өр төлбөр, харилцагч, хүний нөөц зэрэг үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан шинжилгээ хийх замаар компанийн үнэлгээг баталгаажуулах, эсвэл тохируулахад чиглэнэ. Нэгдэх гэрээ хийх. Хөрөнгө, эсвэл хувьцаа худалдаж авах талаар эцсийн шийдвэр гаргаж, шаардлагатай шалгалтыг гүйцэтгэсэн гэж үзвэл талууд нэгдэх гэрээ байгуулна. Төлбөр, санхүүжилтийн стратеги боловсруулах. Хэлэлцээрийн өмнөх үе шатуудад санхүүжилтийн хувилбаруудыг судлах боловч санхүүжилт , төлбөрийн хэлбэрийг дахин нягталж, тодорхой болгоно. Нэгдэх хэлцлийн хаалт. Нэгдэх хэлцэл хийсний дараагаар талуудын удирдлагын баг компаниудыг нэгтгэх чиглэлээр хамтран ажиллана. Нэгдэх хэлцэлд оролцогч талууд Компанийн нэгдэх хэлцэл хийхэд хууль, санхүү бүртгэл, үнэлгээтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ зайлшгүй авах ба түүнтэй холбоотой төлбөр , хаалтын бусад зардал гардаг. Хаалттай компанийн бага дүнтэй хэлцэлд нэгдэгч компанийн маркетингийн үйл ажиллагааг бизнесийн зуучлагч хариуцна. Харин, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилждаг компаниудын өндөр дүнтэй хэлцэлд оролцогч талууд хөрөнгө оруулалтын банктай гэрээ байгуулдаг. Нэгдэх хэлцэлд оролцогч талуудыг нэгдэх үе шаттай холбон зурагт харууллаа. Нэгдэх үе шат дахь нэгдэх хэлцэлд оролцогч талууд Хөрөнгө оруулалтын банк аль талыг төлөөлж байгаагаас хамаарч үйл ажиллагаа нь ялгаатай байдаг. Нэгтгэгч талыг төлөөлөх тохиолдолд тохирох нэгдэгч компанийг хайх, сонгох, үнэлгээний тооцоо хийх, баримтлах стратегийн зөвлөгөө өгөх, хэлцэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг босгох , санал боловсруулах, хэлцлийн бүтэц гаргах, нэгдэгч компани, эсвэл түүний төлөөлөгчтэй анхан шатны хэлэлцээр хийх, магадлан шинжилгээ хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин, нэгдэгч талыг төлөөлөх тохиолдолд боломжит нэгдэх талд хандах, нэгдэх санамж бичгийг боловсруулах, шаардлагад нийцсэн талтай нууцлалын гэрээ байгуулах, магадлан шинжилгээ хийх боломжоор хангах, хөрөнгө оруулалтын банктай харилцаж саналыг үнэлэх, ашигтай хувилбарыг сонгох ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Хуульч Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэх баримт бичгийг бүрдүүлэх, хуулийн магадлан шинжилгээг хийх зэрэг хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг. Нөхөрсөг байдлаас илүүтэйгээр нөхөрсөг бус байдлаар нэгдэх үйл ажиллагаанд хуулийн фирмүүд голлох үүрэг гүйцэтгэх нь түгээмэл байна. Нягтлан бодогч, санхүүч санхүүгийн таамаглал гаргах, тайлан бэлдэх, санхүүгийн нөхцөлт шинжилгээ хийх, татварын нөлөөллийг тооцох зэргээр нэгдэх үйл явцад оролцоно. Үнэлгээний мэргэжилтэн талуудын хүсэлтээр компанийн үнэ цэнийг тодорхойлох үнэлгээ хийнэ. Тооцоонд дэвшүүлэх таамаглалаас хамаарч ялгаатай үр дүн гарах тул орлого, зардлын янз бүрийн хувилбаруудтай загварыг боловсруулна. Зуучлагч хөрөнгөтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү хайж эрсдэл хүлээхгүйгээр ашиг орлого олдог. Хэлцэл дууссаны дараагаар премиумтай нэмж зарах зорилгоор зуучлагч нэгдэх гэж байгаа компанийн хувьцааг худалдан авч, хэлцлийн амжилтаас хамаарах эрсдэлийг хүлээдэг. Нэгдэл, нийлэлтээр мэргэшсэн зуучлалын сангууд хөрөнгө оруулагчийн сонирхол татахуйц хувьцааны багцыг бүрдүүлж зах зээлд санал болгодог байна. Эдгээр нь зуучлалын бизнес өргөжиж байгааг илтгэх ч зах зээлийн уналтын үед ийм төрлийн хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг (Gaughan) . Хэлцлийн муж Хэлцэлд орж буй талууд нэгдэх зорилгоор зөвшилцөл, тохиролцоонд хүрэхийн тулд талуудын ашиг сонирхлыг бүрэн буюу хэсэгчлэн багтаасан талбарыг эрэлхийлдэг. Энэхүү хэлцлийн мужид талуудын хүлээлт, тохиролцоход бэлэн байгаа нөхцөлүүдийн давхцал нь хэлцлийн эерэг муж оршин байгааг илтгэх ба талууд хэлцэл хийнэ. Харин, талуудын тохиролцоход бэлэн байгаа нөхцөлүүд давхцахгүй байхыг сөрөг муж гэдэг. Энэ тохиолдолд хэлцлийн мужаас гадуур буюу аль нэг тал, эсвэл хоёр тал аль аль нь бодлоо өөрчлөн буулт хийхгүй бол өгөгдсөн байгаа нөхцөл байдалд тохиролцоонд хүрч чадахгүй юм. Эдгээр ойлголтоос гадна хэлцлийн боломжит хувилбар гэдэг ойлголт бий. Энэ нь талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд аль нэг талын авах арга хэмжээ буюу хэлцэл амжилтад хүрэхгүй бол хэрэгжүүлэх буцах төлөвлөгөө юм. Тиймээс, хэлцэлд оролцогч талууд тохиролцоонд хүрэхийн тулд бие биесийнхээ хэрэгцээ, үнэ цэн, ашиг сонирхлыг ойлгох ёстой болно. Нэгдэх хэлцлийн тохиролцооны муж Эх сурвалж: (Wheeler) Хэлцлийн мужийг тодорхойлоход анхаарч үзэх хэд хэдэн чухал зүйл байдаг. Үүнд: Хүлээлтээс давсан, эсвэл хүлээлтэд хүрэхгүй нөхцөл байдал байх тул хяналтаас гадуур байх нөхцөл байдлыг тооцох; Хүлээн зөвшөөрөх хамгийн муу болон сайн нөхцөлийг урьдчилан тооцох; Хэлэлцээрийн явцад нөхцөл байдал өөрчлөгдөж хэлцлийн муж тэлж, хумигдаж, байхгүй болж болно; Хэлэлцээрийн явцад хэлцлийн шинэ муж бий болж болно; Хэлцэлд аль нэг тал санал тавьж нөгөө тал хариу үйлдэл үзүүлэх байдлаар үргэлжилдэг. Нэгдэх хэлцэлд зайлшгүй авч үзэх зүйл Нэгдэх хэлцэлд хууль эрх зүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, бизнес төлөвлөгөө, санхүүгийн боломжийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй бөгөөд эдгээрт нийцүүлэн нэгдэх гэрээг байгуулна . Нэгдэх хэлцлийн орчин Эх сурвалж: (Corporate Finance Institute) Жишээ болгон Монгол улсад банк нэгдэх нөхцөлд анхаарах хууль эрх зүйн орчин, зохицуулалт , нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн тайлангийн стандарт, технологийн дэвшил, эдийн засгийн хүчин зүйлийг жагсаан, тайлбарын хамт хүснэгтэд нэгтгэн харууллаа. Хүснэгт. Нэгдэх үйл явцыг тодорхойлогч хүчин зүйлс Д/д Хүчин зүйл Тайлбар 1 Зохицуулалт, хууль эрх зүйн орчин Банкны тухай хууль Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бич иг Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ , бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг 2 НББ-ийн болон санхүүгийн тайлагнах стандарт Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 3 Технологийн дэвшил Харилцаа холбоо, мэдээлэл боловсруулах технологийн дэвшил . . Интернэт банк . . Цахимжилт . . Санхүүгийн байгууллагын төвлөрөл нэмэгдэх . . Ашиг, орлого өсөх . . Санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх . . Банкны үнэлэмж нэмэгдэх . . Өрсөлдөгчийн тоо нэмэгдэх . . Банкны дампуурал багасах 5 Эдийн засгийн хүчин зүйл Эдийн засгийн өсөлт / уналт . . Хүүний түвшин бага / их . . Хөрөнгө оруулалт хийх чөлөөт эх үүсвэр олдоц . . Санхүүгийн хөрөнгө илүүдэл / дутагдал Дүгнэлт Компанийн нэгдэх үйл явц олон тооны мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор арван ерөнхий үе шатыг дамжин хэрэгждэг байна. Нэгдэх үйл явцын чухал үе шатын нэг нь хэлцэл байдаг. Хэлцэл хийнэ гэдэг нь талууд харилцан хожоотой байх, талуудын ашиг сонирхлыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хангасан байхаар тохиролцох явдал юм. Энэхүү ажилд хэлцлийн муж гэдэг ойлголтыг танилцуулсан ба талуудын хооронд тохиролцох зүйлс давхцах тохиолдолд хэлцэлд ордог байна. Нэгдэх хэлцлийн явцад талууд төлбөрийн хэрэгсэл, бүтээх хамтын үнэ цэн , нэгдэх хугацаа зэргийг тохиролцоно. Компаниудын нэгдэх сэдэл нь ирээдүйд үүсэх хамтын үнэ цэн болно гэж судлаачийн зүгээс үзэж байгаа тул төлбөр тооцоонд бэлэн мөнгө ашиглах хандлага буурч, санхүүгийн бусад төрлийн хэрэгслүүдийг түгээмэл хэрэглэх чиг хандлага үүснэ. Ж.Танан Үг хэллэг Тайлбар Acquirer Нэгтгэгч Нэгдсэн компани дахь өмчлөлийн хувийг хянах эрхтэй болсон эзэмшигч компани. Term Sheet Хэлцлийн үндсэн нөхцөлүүдийг тодорхойлсон жагсаалт Хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлүүдийг тодорхойлсон заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэрээ. Нөхцөлүүдийн жагсаалт нь илүү нарийвчилсан, хууль ёсны хүчинтэй баримт бичиг, гэрээний үндэслэл болно. Letter of Intent Investment Letter Хүсэл зоригийг илэрхийлсэн захидал Хувьцаанд хөрөнгө оруулах гэрээ. Гэрээнд хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авсан хувьцааг тодорхой хугацаанд (ихэвчлэн 2 жил) нийтэд дахин борлуулах санал тавихгүй байхаар заана. Offer Price Санал болгох үнэ Нэгж хувьцаанд санал болгож буй үнэ. Due Diligence Магадлан шинжилгээ Компанийн санхүүгийн үзүүлэлт, хөрөнгө, өр төлбөр, харилцагчид, хүний нөөц зэрэг үйл ажиллагаатай холбоотой нарийн шалгалт. Debt Financing Зээлийн эх үүсвэрийн санхүүжилт Нэгдэх төлбөрийг бүрэн буюу тодорхой хэсэгт банкны зээл авах, бонд, өрийн бичиг гаргах зэрэг зээлийн эх үүсвэрийн төлбөрийн хэрэгсэл. Cash Consideration Бэлэн мөнгөөр хийх төлбөр Нэгдэх төлбөрийг бүрэн буюу хэсгийг бэлэн мөнгөөр хийх төлбөрийн хэрэгсэл. Stock Consideration Хувьцаагаар төлбөр хийх Нэгдэх төлбөрийн хэсгийг, эсвэл бүгдийг энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаагаар, эсвэл хувь нийлүүлсэн компанийн өрийн бичгээр хийх төлбөрийн хэрэгсэл. Fee Хэлцлийн зардал Хөрөнгө оруулалтын банкны андеррайтерын үйлчилгээний төлбөр, бусад зөвлөх үйлчилгээ, ажил гүйлгээний зардал, хүлээлтийн зардал зэрэг орно. Хэлцэлд оролцогчдын зардал нь ажил гүйлгээний хэмжээнээс хамаардаг. Олон улсын жишгээр хуулийн үйлчилгээ нь 25-100 мянган ам.доллар, санхүү бүртгэлтэй холбоотой зөвлөх үйлчилгээ 25-75 мянган ам.доллар, хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ нэгдэх хэлцлийн гэрээний үнийн дүнгийн 3-10 хувь байдаг. Монгол улсад банкны IPO хийхтэй зэрэгцэн хөрөнгө оруулалтын банкны андеррайтерын үйлчилгээний төлбөр тогтоож байгаа. Үүнээс гадна, үндсэн хөрөнгийн үнэлгээ, орчны шинжилгээ, мэдээлэл боловсруулалт, техник хангамж, маркетингийн шинжилгээ зэрэг нь ойролцоогоор 10-100 мянган ам.доллар байдаг. Other Closing Costs Хаалтын бусад зардал Хэлцэлтэй холбоотой магадлан шинжилгээ, хуулийн үйлчилгээ, НББ-ийн үйлчилгээний төлбөр зэрэг зардлууд. Target Company Нэгдэгч Нэгтгэхээр онилсон компани. Investment Bank Хөрөнгө оруулалтын банк Нэгдэх компанийг хайх, хэлэлцээрийн явцад туслалцаа үзүүлэх, хөлсөөр ажиллах санхүүгийн зуучлагч. Friendly Merger / Takeover Нөхөрсөг нэгдэл / эзэмшил Компанийн удирдлага, ТУЗ зөвшөөрөн нэгдэх үйл явц. Hostile Merger / Takeover Нөхөрсөг бус нэгдэл / эзэмшил Компанийн удирдлага, ТУЗ-ийн дэмжлэг авалгүйгээр зах зээл дээрээс хувьцааг нь худалдан авч хяналтыг авах үйл явц. Premium Премиум Нэгдэгч компанийн одоогийн хувьцааны үнэ, эсвэл компанийн дотоод үнэлгээ (жинлэсэн дундаж үнэ) болон нэгдэх хэлцлийн үнийн зөрүү. Урамшуулал, шагнал, нэмэгдэл гэж нэрлэх нь бий. Zone of Possible Agreement Хэлцлийн муж Хэлцэлд орж буй талууд нэгдэх зорилгоор зөвшилцөл, тохиролцоонд хүрэхийн тулд талуудын ашиг сонирхлыг бүрэн буюу хэсэгчлэн багтаасан талбар. Хэлцлийн талбар, муж, хүрээ гэж нэрлэх нь бий. Merger & Acquisition Synergies Хамтын үнэ цэн Нэгдэх замаар зардал хэмнэх, орлого нэмэх санхүүгийн үр өгөөж. Transaction Close Date Ажил гүйлгээ хаах огноо Ажил гүйлгээ албан ёсоор дуусах огноо. Ашигласан эх сурвалж Corporate Finance Institute. (2022). Mergers Acquisitions M&A Process . CFI: https://corporatefinanceinstitute.com/resources/knowledge/deals/mergers-acquisitions-ma-process/ Gaughan, P. A. (2017). Mergers, Acquisitions, and Corporate Restructurings (7th ed.). Hoboken, New Jersey, USA: Wiley Corporate F&A. Wheeler, M. (2022, 10 10). Harvard Business School Online. Secure Maximum Value for Your Organization through a Mastery of Negotiation Techniques : https://online.hbs.edu/courses/negotiation/ УИХ. (2010, 1 28). Банкны тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=108 УИХ. (2021, 1 29). Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=103295 УИХ. (2018, 6 22). Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/13523 УИХ. (2013, 1 10). Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/9022 УИХ. (1995, 10 31). Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230554816671 Монголбанк. (2019, 6 10). Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам . Монголбанк: https://mongolbank.mn/documents/regulation/control_check/20190610_A155.pdf Монголбанк. (2014, 11 7). Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталсан . Монголбанк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/20141112_strategi.pdf Монгол банк. (2019, 5 23). Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам . Монгол банк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/zohistoi_haritsaanii_juram_new.pdf УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр. (2019). Банкнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=209665 Монгол банк. (2018, 6 12). Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг. Монгол банк: https://www.mongolbank.mn/documents/sanhuugintb/strategy.pdf Монголбанк. (2017, 11 27). Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар . Монголбанк: https://www.mongolbank.mn/documents/regulation/control_check/20180205_3848.pdf УИХ. (2015, 06 19). Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=11191 #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #БизнесийнЭрхЗүй #Нэгдэл #Нийлэлт #ХудалданАвалт #БизнесийнНэгдэл #НэгдлийнХэлцэл #НэгдэхҮеШат #ХэлцлийнОрчин #ХэлцлийнМуж #НэгдэхХэлцэлдОролцогчТалууд #ХөрөнгөОруулалтынБанк #Хуульч #НөхөрсөгНэгдэл #НөхөрсөгБусНэгдэл #НэгдлийнСтратеги #НэгдэхШалгуур #НэгдэхТөлөвлөгөө #БизнесийнҮнэлгээ #Хэлэлцээр #МагадланШинжилгээ #НэгдэхГэрээ #НэгдлийнСанхүүжилт #Зуучлагч #ҮнэлгээнийКомпани #Хуульч #ХуулийнФирм #ХөрөнгөОруулагч #ХувьцааЭзэмшигч #СанхүүБүртгэл #ХэлцлийнБоломжитХувилбар #Татвар #Өрсөлдөгч #ХэлцлийнОнцлог #ҮнэтЦаас #ХөрөнгийнБирж #СанхүүгийнЗохицуулахХороо
- Эрх зүйн бүлүүд
Агуулга Удиртгал Эрх зүйн бүлийн ойлголт, ангилал Эрх зүйн бүлийн ойлголт Эрх зүйн бүлийн ангилал Судалгаанд авч үзсэн эрх зүйн бүлийн ангилал Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүл Социалист буюу зөвлөлтийн эрх зүйн бүл Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл Шашны эрх зүйн бүл Заншлын эрх зүйн бүл Эрх зүйн бүлийн харьцуулалт Дүгнэлт Ашигласан эх сурвалж Зүүлт тайлбар Удиртгал Энэхүү судалгааг “Эрх зүйн бүлүүд” сэдвийн хүрээнд хийв. Судалгаагаар эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд, бүл тус бүрийн онцлогийг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн. Эхний хэсэгт эрх зүйн бүлийн ойлголт, ангиллын хэмжүүр, ангилах ач холбогдлыг танилцуулав. Дэвшүүлсэн зорилгын хүрээнд зарим эрдэмтэн, судлаачийн санал болгосон эрх зүйн бүлийн ялгаатай ангилал, ийнхүү ангилах болсон шалгуурыг авч үзэв. Эдүгээ эрх зүйн бүлийг ерөнхийд нь Ром-Германы болон Англо-Саксоны гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл бөгөөд эдгээр эрх зүйн бүлийн талаар хоёр болон гуравдугаар бүлэгт дэлгэрэнгүй буулгав. Дөрөв болон тавдугаар бүлэгт заншлын болон шашны эрх зүйн бүлүүдийг авч үзэв. Эрх зүйн тодорхой бүлд хамаарах улс орнуудын талаар бүлэг тус бүрд дурдлаа. Харьцуулалт хийх нь эрх зүйн онолын судалгааны нэг арга бөгөөд судалгаанд эрх зүйн ялгаатай бүлүүдийг хооронд нь харьцуулж, дотоод бүрдэл хэсгүүдийг зэрэгцүүлэн жишиж, адил төстэй, ялгаатай шинжийг илрүүлэх, хоорондын хамааралт харьцааг тогтоохыг хичээлээ. Эцэст нь дүгнэлт , ашигласан эх сурвалжийг орууллаа. Хуульч Шувуухайн блог нийтлэлээс Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтыг үзэж болно. Судалгааны ажилд эрх зүйн онолын сурах бичиг, хууль зүйн нэр томьёо ба ухагдахууны мэргэжлийн тайлбар толь, лекц хичээлийн материал, холбоотой бүтээлүүд, Монгол болон гадаад хэл дээр сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажил, нийтлэл, интернэтийн болон бусад эх сурвалжийг ашиглав. Санхүүтэй холбоотой маргааны зохицуулалт чухалд тооцогддог тул судалгааны ажилд санхүүгийн харилцаа, тэр дундаа дампуурлын асуудлыг эрх зүйн тухайлсан бүлд хамаарах улс оронд хэрхэн шийддэг талаар судалгааны тайланг ашигласан болно. Судалгаанд ашигласан мэдээллийг илүү тодорхой, уншигчид ойлгомжтой болгох үүднээс зүүлт тайлбарыг тухай бүр бичвэрийн дор дугаарлан харуулж, гадаад хэл дээрх болон ижил утгаар хэрэглэгддэг ойлголт, тодорхойлолтыг хаалтад хийж оруулав. Түлхүүр үгс: эрх зүйн бүл, Ром-Германы (эх газрын) эрх зүйн бүл, Англо-Саксоны (нийтлэг) эрх зүйн бүл, заншлын эрх зүйн бүл, шашны эрх зүйн бүл Эрх зүйн бүлийн ойлголт, ангилал Эрх зүйн бүлийн ойлголт Улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх зүйн эх сурвалжийн нийлбэр цогцыг эрх зүйн бүл (Legal Systems) гэж нэрлэдэг бөгөөд эрх зүйн онолын органик түвшинд судлах зүйл болдог. Эрх зүйн бүл нь дэлхийн нийтлэг жишгийн хэв шинжээр ялгагдаж, ангилагдсан олон улсын эрх зүйн зохицуулалт бүхий систем юм (Д.Баярсайхан) . Эрх зүйн бүл хэмээх ойлголтыг анхлан Германы эрдэмтэн Готфрид Лейбниц 1667 онд хэвлэгдсэн “Хууль цаазыг судлах, заах шинэ аргууд” [1] бүтээлдээ ашигласан. Тэрээр гарвал зүйн генетик хандлагад тулгуурлан улс орнуудын эрх зүйн уламжлалыг судалж үзээд, адил төстэй шинжид тулгуурлан бүлэглэж, түүнийгээ эрх зүйн бүл хэмээн нэрлэжээ [2] (Н.Отгонбаяр) . Академич С.Нарангэрэлийн Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичигт "Эрх зүйн бүл гэдэг нь адилавтар ойролцоо шинж бүхий бүлэг эрх зүйн тогтолцоо” хэмээн тодорхойлсон байна. Ийм шинж нь эх сурвалжийн тогтолцоо, эрх зүйн тогтолцоо, хууль зүйн байгууллагын зохион байгуулалт, эрх зүйн уламжлал гэжээ (С.Нарангэрэл) . Дэлгэрүүлбэл, эрх зүйн бүл бүр нийтлэг болон ялгагдах шинж чанартай ба төрөлжүүлэн ангилахдаа (i) тодорхой шалгуурыг үндэс болгох, (ii) үндсэн шинжийг тодорхойлох гэсэн хоёр түвшин байна. Эрх зүйн тогтолцооны үүсэл хөгжил, бүтэц, эрх зүйн сурвалж, шүүн таслах үйл ажиллагааны онцлог нь хамгийн түгээмэл шалгуур болдог ба эрх зүйн бүлд ангилах хэмжүүр, удирдлага болдог. Ангилах нь эрх зүйн тодорхой үзэгдэл, үйл явцыг судлах, бусад орны туршлагаас суралцах, эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтол, хандлагыг ойлгох, эрх зүйн болон улс төрийн соёлын талаар ерөнхий үзэл төлөвшихөд туслах ач холбогдолтой аж. Энд эрх зүйн рецепт (receptio) [3] гэх ойлголт гарч ирэх ба нэг улсын эрх зүйн тогтолцооны элементийг нөгөө улс нь хүлээн авч, зохистойгоор хэрэгжүүлэх эрх зүйн тогтолцооны хөгжлийн түгээмэл үзэгдэл [4] юм. Энэ талаар дараагийн бүлгүүдэд дэлгэрүүлэн авч үзнэ. Эрх зүйн бүлийн ангилал Эрдэмтэн, судлаачид эрх зүйн зохицуулалтын тогтолцоог ангилан төрөлжүүлэх талаар янз бүрийн үзэл баримтлалтай бөгөөд нэгдсэн үзэл бодол төлөвшиж чадаагүй байна (З.Сүхбаатар) . Өөрөөр хэлбэл, эрх зүйн онолын хувьд нэгдсэн загварчлал гэж байхгүй учраас эрх зүйн бүлийн олон ангилал байдаг. Системт хандлагын чиглэл буюу үндэсний загварчлалын эрх зүйн системийн онолын гол төлөөлөгчид нь Х.Кельзен , Р.Арон, Г.Давид, Д.Дюверже, Э.Росс нар билээ. Энэ чиглэл нь үндэсний эрх зүйн янз бүрийн онолыг олон улсын хэмжээнд нийтлэг эх үндсээр нь тодорхойлон ангилж, хооронд нь харьцуулж судалдгаараа эрх зүйн онолын түгээмэл шинжийг тодорхойлоход тус дөхөм үзүүлдэг (Д.Баярсайхан) . Академич С.Нарангэрэл эрх зүйн бүлийг Ром-Германы (эх газрын), Англи-Америкийн (Англо-Саксоны) гэж үндсэн хоёр ангилсан. Үүнээс гадна Социалист, Исламын, Скандинавын, Энэтхэгийн, Хятад ба Японы, Африк ба Мадагаскарын эрх зүйн бүл байна гэж тэмдэглэжээ (С.Нарангэрэл) . Харин эрх зүйн онолын сурах бичигт эрх зүйн бүлийг дэлхий дахинд эрх зүйн зохицуулалтын хэв шинжит тогтолцоо хэмээн тодорхойлж, Ром-Германы, Англо-Саксоны, Социалист, заншлын буюу шашны гэх дөрвөн үндсэн системд хуваасан байна (Д.Баярсайхан) . Эрх зүйн бүлийн талаар олонд түгсэн нэлээд үндэслэлтэй ангиллыг Рене Дэвид [5] 1967 онд нийтлүүлсэн “Орчин үеийн эрх зүйн үндсэн бүл” зохиолдоо өгүүлсэн байдаг. Тэрээр үндсэн шалгуурт эрх зүйн үзэл суртал, сэтгэлгээг, харин хууль зүйн техникийг туслах шалгуурын үндэслэл болгон Ром-Германы, Англо-Саксоны, Шашны (Исламын, Иудейн г.м.), Социалист, Уламжлалт, бусад буюу Исламын, Энэтхэгийн, Алс дорнодын, Африкийн гэх эрх зүйн зургаан бүлийг санал болгосон (David & Jauffret-Spinosi) . Конрад Цвайгэрт [6] , Хайн Д. Кэтц [7] нар эрх зүйн тогтолцооны түүхэн бүрдэл, хууль зүйн сэтгэлгээний онцлог, эрх зүйн институтийн ялгарах байдал, эрх зүйн эх сурвалжийн мөн чанар, тайлбарлах арга, үзэл суртлын хүчин зүйл гэх таван хэмжүүрт түшиглэн Ромын, Германы, Скандинавын, Англо-Америкийн, Социалист, Исламын, Энэтхэгийн гэж эрх зүйг долоон бүлд хуваасан (Цвайгэрт & Кэтц) . А.Х.Саидов [8] эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжил, эрх зүйн эх сурвалжийн тогтолцоо, эрх зүйн институт, салбар гэх гурван хэмжүүрт тулгуурлан, Ром-Германы, Нийтлэг, Скандинавын, Латин Америкийн, Исламын, Энэтхэгийн, Ердийн, Алс дорнодын гэж эрх зүйн бүлийг найман төрөлд ангилсан (А.Х.Саидов) . С.С.Алексеев [9] субьектив эрх зүй, шүүн таслах үйл ажиллагаа, эрх зүйн үзэл суртал гэх гурван зүйлийг удирдлага болгон, Тивийн Европын буюу Ром-Германы, Англо-Саксоны, Уламжлалт шашны, Үзэл сурталжсан гэж эрх зүйн бүлийг дөрвөн төрөлд ангилсан (Алексеев) . Эрх зүйн бүл бүр хувийн онцлог шинж чанартай тул газар зүйн байршлаар нь Африкийн, Хойд Америкийн, Өмнөд Америкийн, Азийн, Европын, далайн гэж ангилж болно. Судалгаанд авч үзсэн эрх зүйн бүлийн ангилал Дурдсан ангиллуудыг нэгтгэвэл, орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоо нь эх газрын (Civil Law) [10] , нийтлэг (Common Law) , заншлын (Customary Law) , шашны (Religious Law) [11] , эсвэл эдгээрийн холимог (Mixed System) гэсэн үндсэн дөрвөн эрх зүйн бүлийн аль нэгэнд суурилдаг (Зураг 1) . Үүнээс улбаалан Наполеоны, Германы, Нордик, Германы нөлөөтэй Наполеоны, Чили, Наполеон Германы холимог, гэр бүл, салалт, өв залгамжлал, хүүхдийн асран хамгаалалт зэрэг асуудлыг шийддэг Исламын, эрүүгийн болон иргэний асуудлыг хамардаг Исламын гэж дэд ангилал гаргаж болно. Эдгээрээс Наполеоны эрх зүй нь Бразил, Франц зэрэг улсад хэрэглэгддэг ба дэлхийн хуурай газрын 34 буюу хамгийн их хувийг, хүн амын 23 хувийг хамардаг (Хүснэгт 1) . Уг эрх зүй нь Францын Эзэнт гүрний үед дэлгэрсэн ба Наполеон хаан Францын хуулийг анхлан кодчилсон [12] . Египет эзлэгдсэнийхээ дараа Наполеоны эрх зүйг авсан бол, тухайн үеийн хамгийн дэвшилтэт эрх зүйн загвар байсан тул эрх зүйн тогтолцоогоо албан ёсны болгохоор зорьж байсан Латин Америкийн зарим улс орон мөн авсан байдаг. Англи, Америкийн эрх зүйн бүлд хамаарах улс орнууд дэлхийн 320 шүүх байгууллагын 47 хувийг эзэлдэг нь тэдгээр улсын шүүхийн шийдвэр дэлхийн олон улсад хэр хамааралтай болохыг харуулна (Хүснэгт 1) . Харин холимог буюу эх газрын болон нийтлэг аль алиныг нь хослуулсан эрлийз эрх зүйг Япон [13] , Хятад [14] зэрэг томоохон эдийн засагтай орнууд төлөөлдөг. Хэдийгээр дэлхийн хүн амын 25 хувьд үйлчилдэг ч шүүх байгууллагын тоогоор доогуур жагсдаг байна (Хүснэгт 1) . Холимог эрх зүй нь газар зүйн нэг бүсэд олон эрх зүйн тогтолцоо оршин тогтнож, улс орон дотор нийгмийн харилцааг өөр өөр хууль тогтоомжоор зохицуулдаг байна. Жишээлбэл, Ватикан хот улс нь Ром, Италийн эрх зүй, Католик шашны эрх зүйд үндэслэсэн (Vatican City) . Холимог эрх зүй нь колони байсан орнуудад түгээмэл бөгөөд эрх баригчдын хууль нь уламжлалт эрх зүйн тогтолцоотой зэрэгцэн оршиж болно. Хөгжлийн явцад арилжааны гүйлгээ зэрэг зарим асуудлыг нийтлэг эрх зүйд хамруулж гэр бүл, гэрлэлт зэрэг бусад асуудлыг уламжлалт байдлаар шийддэг байна. Жишээлбэл, Энэтхэг, Танзани улсад Исламын шашны эрх зүйн зарчмуудыг баримталдаг шашны тусгай шүүхэд мусульманчууд ханддаг бол, иргэний шүүхээр бусад асуудлыг шийддэг. Энэтхэгийн эрх зүйн тогтолцоог судлаачид тусгайлан авч үзсэн ба олон соёлын уулзварт орших өвөрмөц политогтолцоо гэж болно. Тус улсад, тодруулбал XVIII-XIX зуунд Их Британы колони болохоос өмнө, Индуссийн болон Исламын шашны эрх зүй үйлчилж байсан. Харин өнөөдөр Энэтхэгт шүүхийн прецедент гол эх сурвалжид тооцогддог ч, Үндсэн хуульд харшлахгүй бол шашны эрх зүй хэрэглэгдэх боломжтой аж (Н.Отгончимэг) . Судалгааны ажлын хүрээнд эх газрын ба нийтлэг холимог эрх зүйн бүлийн 21 улс орон, эх газрын ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 9 улс орон, нийтлэг ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав [15] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ) . Хүснэгт 1 Эрх зүйн бүлийн статистик Эрх зүйн дэд бүл Шүүх байгууллага Хүн ам Газар нутаг Ром-Германы эрх зүй 10% 11% 18% Наполеоны эрх зүй 26% 23% 34% Английн эрх зүй 27% 30% 21% Америкийн эрх зүй 20% 5% 7% Исламын шашны эрх зүй 3% 1% 3% Эх газрын болон нийтлэг холимог эрх зүй 6% 25% 11% Шинэ 6% 4% 6% Тодорхойгүй 2% 1% 0% Эх сурвалж: Дэлхийн банк, Олон улсын валютын сан Зураг 1 -т үзүүлсэн дэлхий дахины эрх зүйн бүлд хамрагдах улс орнуудыг санхүүгийн, тэр дундаа дампуурлын асуудлыг шийдэж буйгаар нь ангилсан болно. Энэхүү ангилал нь эрх зүйн бүлийн ерөнхий ангилал дээр тулгуурласан тул судалгааны ажилд ашиглав. Судалгааны ажлын хүрээнд Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлийн 85 улс орон, Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлийн 42 улс орон, шашны эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав [16] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ). Улс орон бүрийн эрх зүйн систем нь өөрийн өвөрмөц түүхтэй (Saint Claire) . Зураг 1 Дэлхий дахины эрх зүйн бүл Эх сурвалж: Maximilian Dörrbecker (Chumwa) Эдүгээ эрх зүйн бүлийг ерөнхийд нь Ром-Германы болон Англо-Саксоны гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл байна. Орчин үед Ром-Германы эрх зүй нь өргөн газар нутгийг хамардаг (Зураг 1) бол, Англо-Саксоны эрх зүй нь хүн амын дийлэнх хувьд үйлчилдэг (Хүснэгт 1) (Wood) (Wood) . Эрх зүйн бүл тус бүрээр нь болон эрх зүйн рецепцийн талаар дараагийн бүлгүүдэд нарийвчлан авч үзнэ. Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүл Ром-Германы эрх зүйн бүл (Roman-Germany Legal System) [17] нь Ромын эрх зүйн уламжлал дээр тулгуурлан хөгжсөн нийтлэг шинж бүхий эрх зүйн тогтолцоотой орнуудыг нэрлэх нэршил бөгөөд гол эх сурвалж нь хууль тогтоох байгууллагаас баталсан хууль тогтоомж, эсвэл төрөлжүүлэн нэгтгэсэн хууль, дүрмийн кодчилол болно. Кодчиллын тухай ойлголт нь МЭӨ 1790 оны Вавилоны Хаммураби хуулиас (Code of Hammurabi) эхтэй. Өнөө үед эрх зүйн эл бүлд Европ тивийн бараг бүх улс, Латин Америкийн улсууд, Африк ба Ази тивийн үлэмж хэсэг хамрагддаг тул эх газрын хэмээн нэрлэдэг. Түүхэн талаас авч үзвэл Ром-Германы эрх зүйн бүл нь Ромын Эзэнт гүрнээс гаралтай, тэр дундаа Эзэн хаан Юстинианы МЭ 529 онд гаргасан Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) , Гайн хууль, Арван хоёр хүснэгтийн хууль [18] зэрэг эрх зүйн бүрдүүлбэр энэ үед бүрэлдсэн. Византийн Эзэнт гүрний үед хууль тогтоомжийн өргөн хүрээтэй шинэчлэл хийн кодчилсон баримт бичиг болгон нэгтгэсэн. Үүний зэрэгцээ, эзэн хааны зарлиг, сенатын тушаал, шийдвэр зэрэг олон эрх зүйн акт гарч байсан нь уг эрх зүйн бүлийг агуулгын хувьд баяжуулжээ. Ром-Германы эрх зүйд Каноны эрх зүй (Canon Law) [19] , Исламын шашны эрх зүй (Islamic Law) зэрэг шашны эрх зүй хэсэгчлэн нөлөөлсөн гэж үздэг (Badr) (Makdisi) . Өнөөгийн Ром-Германы эрх зүйд зөвхөн хууль тогтоомжийн актууд хууль ёсны хүчин төгөлдөр гэж тооцогддог ба төрийн эрх мэдлийн хүрээнд хууль тогтоон, энэ эрх мэдэл хууль тогтоох хуралд хадгалагдана. Энэ утгаараа хууль хэрэглэх чиг үүрэг, эрх зүйн хэм хэмжээг салбар салбараар нь хатуу зааглан, бие даалган авч үздэг. Энэ бүлийн ихэнх орнууд бичмэл [20] үндсэн хуультай байдаг. Эрх зүйг нийтийн болон хувийн гэх хоёр дэд тогтолцоонд ангилдаг. Нийтийн эрх зүйд захиргааны, эрүүгийн, үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйг хамааруулан авч үздэг. Харин хувийн эрх зүйд иргэний, гэр бүлийн болон хөдөлмөрийн эрх зүйг хамруулан ойлгодог. Зураг 2 Ром-Германы эрх зүйн бүлийн ерөнхий шинж Эх сурвалж: Судлаачийн дүрслэл Харьцуулсан эрх зүй судлаачид Ром-Германы эрх зүйг дэд бүлэгт хуваадаг. Үүнд: Францын эрх зүй: Франц, Бельги, Нидерланд, Люксембург [21] , Итали, Румын, Испани болон эдгээрийн хуучин колони байсан улсууд, газар зүйн байршлын хувьд Латин Америк, Африк, Ойрх дорнодын улсууд орно; Германы эрх зүй : Герман, Австри, Орос, Швейцар, Эстони, Латви, Босни Херцеговин, Хорват, Косово, Хойд Македон, Монтенегро, Словени, Серби, Грек, Португал болон эдгээрийн хуучин колони байсан улсууд, Турк, Япон, Өмнөд Солонгос, Тайван улс орно. Үүнээс гадна Дани, Норвег, Швед, Финлянд. Исланд [22] улсыг хамааруулсан Скандинавын эрх зүй ; Эх газрын эрх зүй, Социалист эрх зүй, Хятадын уламжлалын холимог [23] Хятадын эрх зүй гэсэн дэд ангилал байдаг (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ). Эдгээр эрх зүйн тогтолцооны зарим нь холимог шинж чанартай буюу Наполеоноос Германы эрх зүйд үзүүлсэн нөлөө, Германаас Наполеоны эрх зүйд үзүүлсэн нөлөө гэж үзэж болно. Наполеоноос Германы эрх зүйд үзүүлсэн нөлөө Тухайлбал, 1942 оны Италийн иргэний хууль нь 1865 оны анхны хуулийг сольж, тухайн үеийн геополитикоос үүдэлтэй германист элементүүдийг нэвтрүүлсэн. Италийн арга барилыг Португал (1966), Нидерланд (1992), Литва (2000), Бразил (2002), Аргентин (2014) зэрэг бусад улс дуурайсан. Эдгээр улсын дийлэнх нь Италийн эрх зүйн иргэний болон арилжааны хуулийг нэгтгэсэнтэй адил шинэлэг талтай (Franklin) . Германаас Наполеоны эрх зүйд үзүүлсэн нөлөө Тухайлбал, Швейцарын иргэний хуульд Герман, Францын эрх зүй зарим талаараа нөлөөлсөн гэж үздэг. Турк улсын 1926 оны иргэний хууль нь Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүркийн үед засгийн газрын дэвшилтэт шинэчлэл, шашингүй байдлын хүрээнд батлагдсан Швейцарын хуулийн бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар юм. Зарим улс орон Ром-Германы эрх зүйг бусад бүлтэй харьцуулан илүү давуу тогтолцоо, кодчилсон систем учраас хуулбарлахад хялбар рецепт гэж үзэн сонгосон байдаг (Wood) . Ром-Германы эрх зүйн бүл нь нэлээд өргөн тархсан, нөлөө бүхий систем (Зураг 1) . Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн шинэ шинэ дэвшил нүд ирмэх зуур гарч буй өнөө үед Ром-Германы эрх зүй нь зарим тохиолдолд хэт объектив буюу позитив шинж нь илүүтэй байдгаас бодит амьдралаас хоцрох, “амьд эрх зүйн” [24] шаардлага хангахгүйд хүрэх тохиолдол бий (Д.Баярсайхан) . Социалист буюу зөвлөлтийн эрх зүйн бүл Социалист буюу зөвлөлтийн эрх зүйн бүл ( Socialist Law, Soviet Law) гэдэг нь социалист болон хуучин социалист улс орнуудад [25] ашиглагдаж байсан, одоо ч хэрэгжиж байгаа эрх зүйн тогтолцооны ерөнхий хэлбэрийг хэлнэ. Энэ нь өвөрмөц хэв маягтай, харьцангуй бие даасан шинжтэй, марксист-ленинист үзэл суртлын [26] томоохон өөрчлөлт, нэмэлтүүдтэй Ром-Германы эрх зүйн бүл буюу иргэний эрх зүйн тогтолцоонд суурилдаг. Гэхдээ Ром-Германы эрх зүйн бүл нь уламжлал ёсоор хувийн өмч, түүнийг олж авах, шилжүүлэх, үрэгдүүлэхийг тодорхойлоход анхаарал хандуулдаг бол, социалист эрх зүйд өмчийг засгийн газар, хөдөө аж ахуйн хоршоод эзэмшиж, түүндээ зориулагдсан тусгай шүүхтэй (Maggs) . Хүйтэн дайн [27] дуусахаас өмнө социалист эрх зүй дэлхийн томоохон эрх зүйн тогтолцооны тоонд багтах байсан гэж үзэх судлаачид уг тогтолцоог бие даасан, тусдаа эрх зүйн ангилал биш гэдэг (Quigley) (Markovits) . Социалист систем задарсан ч зөвлөлт болон социалист гэгдэж байсан орнууд уг эрх зүйн бүлд хамрагдаж байсан. Хятад, Хойд Солонгос, Куба зэрэг улс Ром-Германы эрх зүйн бүлд хамрагддаг ч социалист эрх зүйн бүлийн чиг баримжаатай (Д.Баярсайхан ). Тухайлбал, Хойд Солонгос улсын хууль тогтоох дээд байгууллага нь 5 жилийн хугацаатай сонгогдож, түүний чөлөө цагт Байнгын зөвлөл буюу тэргүүлэгчид ажиллана. Куба улсын төрийн дээд байгууллага нь үндэсний Ассамблей байх бөгөөд төрийн зөвлөлийн төлөөлөгчдийг 5 жилийн хугацаатай сонгоно. Хятад улсын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал ба төлөөлөгчдийн Улсын даргыг хурлаас 5 жилийн хугацаагаар сонгоно. Вьетнам улсын хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний хурал ба 5 жилийн бүрэн эрхтэй төлөөлөгчтэй, Байнгын хороог сонгон ажилладаг (Н.Отгончимэг) . Манай улс түүхэндээ уламжлалт эрх зүйн тогтолцоотой байсан ч хуучин социалист орны хувьд хэсэг хугацаанд социалист эрх зүйг хүлээн авсан байдаг. Харин 1990 оноос Ром–Германы эрх зүйн чигийг баримталж байна. Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл Англи, түүний эзэмшил нутаг байсан колони орнууд дахь эрх зүйн уламжлалыг бүхэлд нь Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл (Common Law) гэж нэрлэдэг ба шүүгчийн шийдвэрийг эх сурвалж болгодог. Өөрөөр хэлбэл, тогтолцоо бүр шинэ хууль, дүрэм баталдаг хууль тогтоох байгууллагатай, төрт ёсны харьцангуй бие даасан хийгээд уламжлалт бүтэц зохион байгуулалтын зүй тогтолт чиг хандлагыг тусгадаг (Д.Баярсайхан) . Зарим эрх мэдлийн хүрээнд ийм хууль тогтоомж нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл хэд хэдэн зөрчилтэй, эсвэл хоёрдмол утгатай шийдвэрт хамрагдсан асуудлыг кодчилдог тул хууль болон шүүхийн шийдвэрийн хоорондын харилцаа нь нарийн төвөгтэй. Зарим улсад харьяаллын дагуух шүүхийн шийдвэр нь тодорхой хууль тогтоомжийн заалтыг гаргах, хуулийн заалтад ямар утга агуулагдаж байгааг шийдэж болно. Англо-Саксоны эрх зүйн бүлийн онцлог шинж нь шүүхийн прецедентэд эрх зүйн бусад эх сурвалжаас илүүтэй ач холбогдол өгч, процессын эрх зүйг чухалчилдаг. Нийтлэг эрх зүйд шүүх дээр өрсөлддөг тул ялагч гэсэн ойлголт байдаг. Тал бүр шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлаа тодорхойлж, тус бүр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нотлох баримтаа бэлтгэж, өөрийн үзэл бодлыг батлахад тохиромжтой гэж үзсэн мэдээллээ гаргаж танилцуулдаг. Ингэхдээ тус бүр гэрчийг дуудаж, шууд болон хөндлөнгийн байцаалт явуулдаг. Эрүүгийн хэргийн хувьд цагдаа, прокурор нягт хамтран ажиллаж, төрийн нөөц бололцоог ашиглан өөрсдийн үзэл бодлыг тогтоодог бол, яллагдагч нөөц бололцоонд түшиглэн, өмгөөлөгч хөлсөлдөг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь ижил төстэй ч тал бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан үзэл бодлоо батална. Хэрэв тангарагтны бүрэлдэхүүн байгаа бол шүүгч эрх зүйн асуудлыг тодорхойлж, шүүх хуралдааныг зохицуулах үед бодит бүх асуудлыг шийддэг. Зарим тохиолдолд шүүгч тангарагтны оронд баримт илрүүлэгчээр ажиллаж болно. Англо-Саксоны эрх зүйн бүл нь нийтийн болон хувийн эрх зүйг хатуу зааглан авч үздэггүй, харин тус тусдаа бүрдэл хэсгүүдтэй хэм хэмжээтэй. Эрх зүйн эх сурвалж дотор эрх зүйн номлол буюу уламжлалт зан заншлын хэм хэмжээг эрх зүйн харилцаанд нэлээд тусгасан онцлогтой. Үүний зэрэгцээ шүүхийн прецедентийг ач холбогдлоор нь, эсвэл уг баримтыг гаргаж буй субъектээр нь эрэмбэлж авч үздэг. Зураг 3 Англо-Саксоны эрх зүйн бүлийн ерөнхий шинж Эх сурвалж: Судлаачийн дүрслэл Дундад зууны үед Англид бүрэлдэн бий болохдоо Англо-Саксоны эрх зүй болон Салисын хуулиас (Salic Law) [28] эхтэй Нормандын хуулиас (Norman Law) [29] эрх зүйн ойлголтуудыг нэвтрүүлсэн. Тийм ч учраас Нормандын байлдан дагуулалтын [30] нөлөөгөөр хөгжсөн. Их Британийн Эзэнт гүрний мандалтын үед дэлхий даяар тархан, хожим нь нийтлэг хуулийг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл [31] өвлөн авсан бөгөөд Британийн Эзэнт гүрний хуучин колони байсан Мальтаас бусад бараг бүх улс үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн (Wood) . Гэхдээ энэхүү шийдвэр нь түүхэндээ колони улсуудын хүсэл, хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр, түүхийн нөхцөл байдлаас шалтгаалан зориуд, зохион байгуулалттай өөрчилсөн нь илэрхий (Н.Отгончимэг) . Газар зүйн хамаарлын хувьд Англо-Саксоны эрх зүйн бүлийг Англи болон Америкийн гэх өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй хоёр салбарт ангилдаг. Хойд Америкийн эрх зүйн уламжлал нь тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Английн бусад колонийн эзэмшлээс ихээхэн онцлогтой хөгжиж иржээ. Тодруулбал, цоо шинэ эрх зүйг бүтээгээгүй, харин английн эрх зүйн зарим элементүүдийг хүлээн зөвшөөрч, зүй зохистой гэж үзэж, Америкт ирсэн хүмүүс английн хуулиудыг хэрэглэж, шүүхийн прецедентийг шилжүүлж, нийтийн эрх зүйн хэм хэмжээг дэлгэрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач Англи, Америкийг харилцан адилгүй эрх зүйн уламжлал бүхий орнууд гэж үзэх нь бий. Английн эрх зүйг ашигладаг улс орны тоо нь олон боловч гол төлөв байгалийн нөөц хомс, хөгжиж буй эдийн засагтай орнуудад хамааралтай байдаг. Үүнтэй харьцуулахад, Америкийн эрх зүйг дэлхийн хүн амын ердөө 5 хувь ашигладаг ч баян чинээлэг улс орнууд төлөөлдөг байна (Wood) . Дэлхийн нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь Англо-Саксоны эрх зүйн бүлд захирагдаж амьдардаг (Хүснэгт 1) . Канад (Кэбэк муж орохгүй), Австрали, Шинэ Зеланд, Их Британийн ихэнх хэсэг (Англи, Уэльс, Умард Ирланд), Өмнөд Африк, Ирланд, Энэтхэг (Гоагаас бусад), Пакистан, Хонг Конг, АНУ (Луизиана, Пуэрто Риког эс тооцвол муж, нутаг дэвсгэрийн түвшинд), Бангладеш болон бусад олон улсад нийтлэг эрх зүй үйлчилдэг (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ). Хэд хэдэн улс нийтлэг эрх зүйн бүлд хамаарах ч холимог тогтолцоотой. Жишээлбэл, Нигери улсын өмнөд мужууд болон холбооны түвшинд нийтлэг эрх зүйн тогтолцоотой бол, хойд мужууд нь шашны хуультай. Англо-Саксоны эрх зүйн зохицуулалт нь уян хатан, амьд эрх зүйн шинжтэй. Гэхдээ субьектив шинж давамгайлсан хандлагатай буюу үзэмжээрээ шийдвэрлэх боломж ихтэй. Шашны эрх зүйн бүл Шашны эрх зүй (Religious Law) [32] нь эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд эрх зүйн заалтын анхдагч эх сурвалж нь төр засгийн байгууллагын бус харин ариун сударт тусгагдсан бурхан тэнгэрийн хүсэл зориг хэмээн үздэг. Шашны эрх зүйн эх сурвалж нь албан ёсны утгаараа ариун сударт шууд бичигдсэн эх бичвэр бөгөөд тэдгээрийн тайлбар нь бурхан шашны номлол, сүм хийдээс гаргасан акт, шашин-эрх зүйн заншил, тэрчлэн шашин-эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлсэн ба системчлэгдсэн төрийн хууль тогтоох байгууллагын актад тусгалаа олсон байдаг аж (С.Нарангэрэл) . Шашны эрх зүйг ашигласан аргачлал нь харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Иудейн шашны Халахаг (Halakha) нийтийн эрх зүйд ашиглах нь хөдөлгөөнгүй, өөрчлөгдөшгүй шинж чанартай бөгөөд засгийн газрын хууль тогтоомж актуудаар дамжуулан нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шүүхээр өөрчлөхийг хориглодог; Христ итгэлийн Каноны эрх зүйд [33] код ашиглах нь нийтлэг эрх зүйтэй илүү төстэй; Исламын шашны Шариатын хууль (Sharia) [34] болон Фикхийн эрх зүй [35] (Fiqh) нь зүй ёсны жишиг, зүйрлэл дээр үндэслэсэн тул нийтлэг эрх зүйтэй төстэй гэж үздэг. Шашны эрх зүйн эх сурвалжийн онцлог нь нутаг дэвсгэрийн шинжтэй бус, харин тодорхой хүмүүсийг хамардагт оршино. Заалт нь дийлэнх тохиолдолд тухайн улс орны шашны төлөөлөгчдөд үйлчлэх бөгөөд гадаад хүн гол төлөв тэдгээрийн үйлчлэлээс ангид байна. Шашны эрх зүй нь түүхэндээ нэлээд тархаж, зарим нөхцөлд зөвхөн хувь хүний ёс суртахууны чиг баримжаа олгох зорилготой бол, бусад тохиолдолд тухайн улсын эрх зүйн тогтолцооны үндэс болдог. Эдүгээ Исламын шашны нөлөө бүхий Араб, Африкийн зарим улс оронд шашны эрх зүй бие даасан систем болж үйлчлэх болсон. Судалгааны ажлын хүрээнд тус эрх зүйн бүлийн 5 орныг жагсаалаа (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ) . Нэлээд хөгжингүй тогтолцоо нь Исламын шашны эрх зүйн Шариатын хууль, Индуизмын эрх зүй, Иудейн шашны Халаха, Христ итгэлийн Каноны эрх зүй болно. Энэ дундаас Исламын шашны эрх зүйд шашны ёс жаяг, горимуудыг төрийн хэмжээнд үнэлж, нийгмийн амьдралд бүхэлдээ хуулийн хүчинтэй нөлөөлж чаддаг (Д.Баярсайхан) . Харин Халахаг сүм болон иргэний харилцаанд ашиглаж, Ортодокс [36] ба Консерватив [37] еврейчүүд мөрддөг. Улс орон бүрэн захирагддаггүй ч хоёр еврей хүн хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу маргааныг Еврейн шүүхээр хэлэлцэж, түүний шийдвэрийг дагаж мөрдөх шийдвэр гаргаж болно. Эдүгээ улс орнууд сонгодог утгаар нь дангаар шашны эрх зүйг авалгүй, ихэнхдээ аль алинаас нь тусгаж хэрэглэсэн байдаг. Тиймээс судалгааны ажлын хүрээнд эх газрын ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 9 улс орон, нийтлэг ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав [38] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ) . Заншлын эрх зүйн бүл Заншлын эрх зүй (Customary Law) нь байнга давтагдан уламжлагдаж хэрэглэгдсэн ба төрөөс зөвшөөрсний үр дүнд нийгэм буюу газар нутагт түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон зан үйлийн журмын цогц ба эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр юм. Заншлын эрх зүйн хэм хэмжээ нь бичмэл ба аман хэлбэртэй байж болдог. Орчин цагийн бичмэл эрх зүйд шилжих үе шатанд заншлын эрх зүй, тухайлбал Арван хоёр хүснэгтийн хууль зэрэг цэгцлэгдсэн эмхэтгэл буй болсон (С.Нарангэрэл) . Орчин үед зарим улсын эрх зүйн тогтолцоонд багагүй учир холбогдолтой хэвээр бөгөөд хуульдаа зан заншлыг тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маяг гэж тодорхойлдог. Ерөнхийдөө заншлын эрх зүй нь тодорхой эрх зүйн практик ажиглагдсан, холбогдох талууд үүнийг хууль (opinio juris) гэж үзэх тохиолдол бий. Тиймээс, “Үргэлж хийж ирсэн зүйл бол хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн зүйл мөн” хэмээн нэхэмжлэл гаргаж болно. Заншлын эрх зүй нь хууль тогтоомж, дүрэм журмаас доогуур мэт боловч хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн эх сурвалж болдог. Канад, Австрали, Шинэ Зеландад аборигенчуудын уламжлалт хууль нь төрийн хамгаалалтад авагдан аль хэдийн Үндсэн хуулийн суурь болж нөлөөтэй болсон. Тухайлбал Маори [39] болон Шинэ Зеландын засгийн газрын харилцааны хүрээнд өнгөрсөн үеийн гомдол, өөрийгөө тодорхойлох, өөрөө удирдах эрх, газар, баялгийн эрхтэй холбоотой нэхэмжлэлүүд нэмэгдсэн тул Маоригийн зарим заншлын хуулийг Шинэ Зеландад хүлээн зөвшөөрсөн (The Law Commission of New Zealand) . Хөгжиж буй олон оронд заншлын эрх зүй нь эх газрын болон нийтлэг эрх зүйтэй зэрэгцэн ашиглагддаг хэвээр байна. Гэхдээ хуультай зөрчилдөөгүй заншлыг эрх зүйн хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрч, эрх зүйн хийдэл байгаа тохиолдолд заншлыг нэлээдгүй хэрэглэж байгаа. Тухайлбал, АНУ-д засгийн газраас хүлээн зөвшөөрсөн овгийн нутаг дэвсгэрт засгийн газрын хяналтын дор овгийн асуудалд заншлын хуулийг хэрэглэж болно. Овгийн цагдаа, шүүгч, хууль тогтоох танхим, барилга барих зөвшөөрөл, тооллого, татвар, усны байгууламж зэрэг. Үнэн хэрэгтээ Америкт заншлын эрх зүйг тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай (Reese) . 1995 онд Киргизийн [40] Ерөнхийлөгч Аскар Акаев үндэсний онцлогийг харгалзан тосгоны ахмадуудын шүүхийг сэргээж, эд хөрөнгө, гэм буруутай байдал, гэр бүлийн хууль тогтоомжийн шүүх эрх мэдлийг олгох тухай зарласан байдаг. Киргизийн үндсэн хуулийн 92 дугаар зүйлд ахмадын шүүхүүд багтсан. 2006 оны байдлаар Киргиз даяар, тэр дундаа нийслэл Бишкект 1000 орчим ахмадын шүүх ажиллаж байжээ (Beyer) . Үүнтэй төстэй шүүхүүд Төв Азийн бусад улс оронд янз бүрийн түвшинд байдаг. Тухайлбал, Канун (Leke Dukagjini Law) нь XV зуунаас хойш Албани, Косовогийн хойд хэсэгт хэрэглэгдэж байсан хуулиудын багц бөгөөд үүсэхдээ Албанийн хунтайж Леке Дукагжинитэй холбоотой байсан ч Канун нь цаг хугацааны явцад хууль тогтоомж, газар нутгаа захирах арга хэрэгсэл болон хөгжжээ. Уг хууль нь сүм, гэр бүл, гэрлэлт, байшин, мал, эд хөрөнгө, ажил, хэл ам, нэр төр, хохирол, гэмт хэргийн тухай хууль, шүүхийн эрх зүй, онцгой нөхцөл гэсэн хэсгүүдэд хуваагддаг. 1990 оны эхээр коммунист дэглэм нуран унасны дараа хүмүүс нутгийн засаг захиргаа, цагдаад итгэлгүй байсан тул Албани улсын хойд хэсэгт дахин гарч, сэргээгдсэн байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн Албанийн эрх зүйн тогтолцоонд уг хуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс гадна засгийн газрын зүгээс бүх газар нутагт эрх зүйн зохицуулалт хийж чадахгүй, хэрэгжүүлэх хангалттай нөөц байхгүй улсад заншлын эрх зүйг хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тухайлбал, Этиоп улсад 1950 онд эх газрын эрх зүйд суурилсан хууль тогтоомжийг баталсан хэдий ч 60 гаруй, зарим нь албан ёсны, бие даасан байдлаар ажилладаг заншлын хууль үйлчилж байгаа. Этиопын засгийн газар эдгээр заншлын эрх зүйг өөрийн хилийн хүрээнд хадгалах амлалт өгсөн байдаг (Donovan & Assefa) . Сомали улсад Xeer гэж нэрлэгддэг заншлын хуулийг дагаж мөрддөг (Notten) . Энэтхэгт олон ёс заншлыг хуулиар хүлээн зөвшөөрдөг ба Хинду шашны гэрлэлтийн ёслолыг Хинду шашны гэрлэлтийн хуулиар хүлээн зөвшөөрдөг. Индонези улсад төрөл бүрийн уугуул угсаатны ёс заншлын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрч, тус улсын Папуа мужид маргааныг зан заншлаар шийддэг. Испани, Францтай хиллэдэг Пиренейн уулсын [41] зүүн дунд хэсэгт орших Андорра улс нь зарим талаараа заншлын эрх зүйд тулгуурладаг. Заншлын эрх зүйн эх сурвалжид Каноны эрх зүй, Католик сүмийн хууль, Кастилийн хууль, Францын хууль, Ромын эрх зүй орно. Андорра улс түүхэн өөр өөр цаг үед Европын гүрнүүдийн довтолгоонд өртөж, хяналтад байсан бөгөөд эрх зүйн тогтолцоо нь эзлэн түрэмгийлсэн улс бүрийн хууль тогтоомжийн элементүүдийг тусгасан байдаг. Өнөөдөр Андорра нь Францын ерөнхийлөгч ба Каталоны Ромын Католик бишоп (Ургелл) хоёроос бүрдсэн парламентын засаглалтай (Central Intelligence Agency) . Гернси арал [42] бол заншлын эрх зүйн тогтолцооны өөр нэг жишээ юм. Английн эрэг орчмын арлуудын нэг боловч Их Британи улсад хамаардаггүй (Law Officers of the Crown, Guernsey) . Гернсигийн хууль эрх зүйн тогтолцоо нь дундад зууны үеийн хаан Нормандын гүнгийн эрх мэдлээс үүдэлтэй ба Нормандын гүнгийн хууль нь эрх зүйн нөлөө бүхий эх сурвалж болдог. Гернсигийн эрх зүйн системд нийтлэг эрх зүй болон арлын сонгогдсон хууль тогтоох байгууллагаас баталсан орчин үеийн хууль тогтоомжийн элементүүд байдаг. Тус улс олон асуудлыг эртний зан заншлын хуульд үндэслэн тогтоодог бөгөөд сонгогдсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид болон тангарагтнууд шийдвэр гаргадаг (Central Intelligence Agency) . Энэ мэтчилэн заншлын эрх зүй нь багагүй үүрэг гүйцэтгэдэг тул дэлхий даяар олон улсын харилцаанд заншлын эрх зүйн бүлийг хүлээн зөвшөөрөх болжээ. Судалгааны ажлын хүрээнд заншлын эрх зүйн бүлийн жагсаалтад дурдсан 2 орныг оруулав [43] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт ) . Эрх зүйн бүлийн харьцуулалт Судалгаанд авч үзсэн эрх зүйн бүлүүдийн харьцуулалтыг хийж хүснэгтэд харууллаа. Хүснэгт 2 Эрх зүйн бүлийн харьцуулалт Ялгарах шинж Ром-Германы эрх зүй Англо-Саксоны эрх зүй Шашны эрх зүй Заншлын эрх зүй 1 Бусад нэршил Эх газрын эрх зүй; Европын эрх зүй; Ромын эрх зүй; Төрөлжүүлэн нэгтгэсэн тогтолцоо Нийтлэг эрх зүй; Шүүхийн эрх зүй (Judge made Law) ; Жишгийн эрх зүй Шашин шүтлэгээр ялгаатай; Шариат (Исламын шашны эрх зүй); Халаха (Иудейн шашны эрх зүй) Газар нутаг, үндэс угсаа, овог аймгаар ялгаатай 2 Түүхэн шинж Ромын материаллаг эрх зүйн хэм хэмжээнээс үүссэн Ромын процессын эрх зүйн хэм хэмжээнээс үүссэн Эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг Эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр 3 Эх сурвалж Бичмэл эрх зүй (Lex scripta) ; Төрөлжүүлэн нэгтгэсэн хууль Шүүгчийн гаргасан хууль; Шүүхийн прецедент Шашны эх бичвэрүүд, тэдгээрийн тайлбар; Төрийн хууль тогтоох байгууллагын актад тусгалаа олсон хууль; Бурхан шашны номлол, сүм хийдээс гаргасан акт Амаар болон бичгээр уламжлагдсан зан заншил; Нийгэмд буюу газар нутагт түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон зан үйл; Тодорхой эрх зүйн практик ажиглагдсан, холбогдох талууд заншлыг хууль гэж үзсэн заншил 4 Эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалт Ерөнхий, өргөн хүрээтэй харилцааг зохицуулдаг Тусгай, нарийн агуулгатай тодорхой харилцааг зохицуулдаг Зарим нөхцөлд зөвхөн хувь хүнд ёс суртахууны чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх зорилготой бол, бусад тохиолдолд тухайн улсын эрх зүйн тогтолцооны үндэс болдог Зарим тохиолдолд зан заншил хамгийн чухал бол, бусад тохиолдолд зөвхөн зөвлөгөө байна 5 Шүүх Сургалт, шалгалт шаарддаг ажил мэргэжил; Төрийн албан хаагчид Сонголт, мэргэшлийн олон төрлийн стандарт Шашин, эрх зүйн сургалт Тухайн бүс нутгийн зан заншлаас хамааран ихээхэн ялгаатай 6 Эрх зүйн ангилал Хувийн ба нийтийн эрх зүй Хувийн ба нийтийн эрх зүйд ангилдаггүй Исламын шашны эрх зүйн Шариатын хууль; Индуизмын эрх зүй; Иудейн шашны Халаха; Христ итгэлийн Каноны эрх зүй Тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маягаас хамааран ялгаатай 7 Эрх зүйг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр Эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулдаг Практик хуульчид чухал хувь нэмэр оруулдаг Нутаг дэвсгэрийн шинжтэй бус харин тодорхой хүмүүсийг хамардаг тул тухайн шашныг шүтэгч, итгэгч, дагагчид чухал хувь нэмэр оруулдаг Овог аймгийн тэргүүн, эсвэл тосгоны ахмад настан чухал хувь нэмэр оруулдаг 8 Орчин үеийн ангилал Францын (Институций), Германы (Пандектын) Английн эрх зүй, Америкийн эрх зүй Исламын; Индуизмын; Иудейн; Христийн Тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маягаас хамааран ялгаатай 9 Улс орнуудын жишээ Европын холбооны бараг бүх улс, Латин Америкийн улсууд, Африк ба Ази тивийн үлэмж хэсэг хамрагддаг АНУ (Луизиана мужаас бусад), Их Британи, Канад (Кэбэк муж орохгүй) Саудын Араб, Иран, Арабын Эмират, Израил Гернси, Андорра Эх сурвалж: (З.Сүхбаатар) , (Rom, Hidaka, & Walker) тулгуурлан судлаачийн боловсруулсан харьцуулалт Дүгнэлт Судалгааны ажлын хүрээнд эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд, бүл тус бүрийн онцлогийг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд эрх зүйн онолын судалгааны харьцуулалтын аргыг ашиглав. Эрдэмтэн, судлаачид эрх зүйн бүлийг янз бүрээр ангилсан ба тэдгээрийг нэгтгэвэл эх газрын, нийтлэг, заншлын, шашны, эсвэл эдгээрийн холимог гэсэн үндсэн дөрөв хувааж болно. Харин ялгаатай ангилах болсон шалгуурт эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжил, үзэл суртал, хууль зүйн сэтгэлгээ, эрх зүйн эх сурвалж, шүүн таслах үйл ажиллагаа зэрэг хэмжүүрийг ашигласан байна. Яг ямар шалгуурыг баримтлах талаар ухаантнууд нэгдмэл санаанд хүрээгүй гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс эрх зүйн бүлийн харьцуулалтыг хийхдээ эдгээр болон бусад ялгарах шинжийг авч үзсэн. Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлийн эх сурвалж нь парламент, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хууль зүйн акт болдог бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг тухайн үед үйлчилж буй хууль тогтоомжоор шийдвэрлэдэг. Шүүх болон түүний шийдвэр нь хуулийн хүчин чадалгүй, зөвхөн хуулийг хэрэглэсэн, тайлбарласан шинжтэй. Тиймээс орчин үеийн өөрчлөлтийг тухай бүр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан, эсвэл богино хугацаанд шинэчлэх боломжгүйгээс хоцрох талтай. Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлийн эх сурвалж нь шүүхийн прецедент бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь дараагийн адил төстэй асуудал, харилцааг шууд зохицуулах чадвартай. Энэ утгаараа нийгмийн харилцааны зүй зохистой жам ёсны, харьцангуй нээлттэй зохицуулалт болдог. Шүүгч, хуульчдад бүрэн итгэл хүлээлгэсэн байх тул ухамсар соёлтой, дадлага туршлагатай субъект ажиллана. Шашны эрх зүйн бүл нь эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд ёс суртахууны чиг баримжаа олгох зорилгоос даван зарим улс оронд бие даасан тогтолцоо болж үйлчлэх болсон. Заншлын эрх зүйн бүл нь эрх зүйн анхны түүхэн хэлбэр буюу түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон. Орчин үед зарим улсад заншлын эрх зүйг хуульчилсан бол, бусад улсад хүмүүсийн дунд хэрэглэгддэг ч төрөөс хуулийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Гэсэн хэдий ч олон улсын харилцаанд заншлын эрх зүй нь багагүй үүрэг гүйцэтгэдэг байна. Ром-Германы болон Англо-Саксоны эрх зүйн бүл нь Ромын эрх зүйгээс салбарлан материаллаг эрх зүй, процессын эрх зүйн хэм хэмжээнээс тус тус үүсжээ. Нэг нь бичмэл, төрөлжүүлэн нэгтгэсэн хууль тогтоомжийг эх сурвалж болгодог бол, нөгөөх нь шүүхийн прецедент дээр суурилдаг. Тийм ч учраас Ром-Германы эрх зүйд эрдэмтэд, судлаачид, харин Англо-Саксоны эрх зүйд хуульчид хувь нэмэр оруулж хөгжүүлдэг байна. Эрх зүйн бүл нь газар нутгийн байршил, эзлэгч байсан улсын нөлөөнөөс хамааралтай байхаас гадна, тухайн үндэстний түүх, эдийн засаг, улс төр, үзэл суртал, уламжлагдан ирсэн зан заншлын илэрхийлэл байна. Түүхэн хөгжлийн явцад улс орнуудын эрх зүй өөр хоорондоо нөлөөлж, нэгнээсээ өвлөн авч, албадан, шилжүүлэн, хуулбарлан авч хөгжсөн байна. Ж.Танан Ашигласан эх сурвалж З.Сүхбаатар. (2023, 10 28). Орчин үеийн эрх зүйн үндсэн бүл . Иргэний эрх зүй (Ерөнхий) Лекц 3. Улаанбаатар, Монгол. Н.Отгонбаяр. (2018, 04 16). Эрх зүйн бүл . Захиргааны эрх зүй: http://zahirgaalaw.blogspot.com/2018/04/blog-post.html А.Х.Саидов. (1999). Сравнительное правоведение : Учебное пособие. (В.А.Туманов, ред.) Ташкент, Узбекиста́н: Адолат. Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол . (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани. С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь . (А.Солонго, ред.) Улаанбаатар: Адмон Принт. Franklin, M. (1951). On the Legal Method of the Uniform Commercial Code . Law and Contemporary Problems, 16(2), 330-343. Ping, X., & Griffith, P. (2017). Legal Reforms. In C. Tubilewicz, Critical Issues in Contemporary China: Unity, Stability and Development (2 дахь хэвлэлт, хуудас 48-62). London, Great Britain: Routledge. Vatican City. (2020, 03 16). Pope Francis reforms Vatican City courts with new law . Catholic News Agency: https://www.catholicnewsagency.com/news/43869/pope-francis-reforms-vatican-city-courts-with-new-law David, R., & Jauffret-Spinosi, C. (1998). Основные правовые системы современности. (В.А.Туманова, орчуулга) Междунар. отношения. Цвайгэрт, К., & Кетц, Х. (1998). Сравнительное правоведение в сфере частного права. Москва: Международные отношения. Н.Отгончимэг. (2002). Эрх зүйн рецепцийн үзэгдлийн мөн чанар, хөгжлийн зүй тогтнол . Улс Төрийн Боловсролын Академи: https://academy.edu.mn/2020/02/29/эрх-зүйн-рецепцийн-үзэгдлийн-мөн-чана/ Rom, M. C., Hidaka, M., & Walker, R. B. (2022). Types of Legal Systems around the World . In Science, Introduction to Political. OpenStax. Алексеев, С. С. (2015). Государство и право . Москва: Проспект. Wood, P. R. (2007). Principles of International Insolvency (2 дахь хэвлэлт, Vol. 1). London, Great Britain: Sweet & Maxwell Limited. Wood, P. R. (2008). Maps of World Financial Law (3 дахь хэвлэлт). London, Great Britain: Sweet & Maxwell Limited. Saint Claire . (2020, 03 25). saint-claire.org . Legal Systems of the World: https://web.archive.org/web/20200325120143/http://saint-claire.org/wp-content/uploads/2016/01/Legal-Systems-of-the-World.pdf Quigley, J. (1989, 10 01). Socialist Law and the Civil Law Tradition . The American Journal of Comparative Law, 37(4), 781-808. Maggs, P. B. (2002, 08 19). Encyclopedia Britannica. Soviet law : https://www.britannica.com/topic/Soviet-law Markovits, I. (2007, 12 01). The Death of Socialist Law? Annual Review of Law and Social Science, 3, 233-253. Badr, G. M. (1978, 04 01). Islamic Law: Its Relation to Other Legal System Makdisi, J. A. (1999, 01 06). The Islamic Origins of the Common Law . North Carolina Law Review, 77(5). Central Intelligence Agency. (2023, 11 01). Andorra. The World Factbook : https://www.cia.gov/the-world-factbook/countries/andorra/ Central Intelligence Agency. (2023, 11 01). The World Factbook. Guernsey : https://www.cia.gov/the-world-factbook/countries/guernsey/ Law Officers of the Crown, Guernsey. (2017, 11 14). Constitution of the Bailiwick. History & Constitution : https://www.guernseylawofficers.gg/article/162463/History--Constitution Reese, E. (2021, 10 07). How the U.S. legal system ignores tribal law . (F. Barringer, Interviewer) High Country News. The Law Commission of New Zealand. (2001). Mäori Custom and Values in New Zealand Law. Wellington: The Law Commission of New Zealand . Beyer, J. (2013, 12 02). Revitalisation, Invention and Continued Existence of the Kyrgyz Aksakal Courts: Listening to Pluralistic Accounts of History . The Journal of Legal Pluralism and Unofficial Law, 38(53-54), 141-176. Donovan, D. A., & Assefa, G. (2003). Homicide in Ethiopia: Human Rights, Federalism, and Legal Pluralism . The American Journal of Comparative Law, 51(3), 505-552. Notten, M. v. (2005). The Law of the Somalis: A Stable Foundation for Economic Development in the Horn of Africa . (S. H. MacCallum, ред.) Red Sea Press. Д.Бадамханд. (2023, 05 09). Хятадын иргэний эрх зүйн тогтолцоо . Legal Data. Ц.Цэлмэг. (2021). Харьцуулсан эрүүгийн эрх зүй . Legal Data, 18. Зүүлт тайлбар [1] Хууль цаазыг судлах, заах шинэ аргууд : Nova Methodus Discendae Docendaeque Iurisprudentiae . [2] Үүнээс өмнө дэлхийн улс орнуудын хэлний тогтцыг харьцуулан судлаад хэл зүйн бүл гэх ойлголт бий болсон. [3] Рецепт : латинаар receptiо гэдэг нь хүлээн авах, сэргээх гэсэн утгатай. [4] Хууль зүйн шинжлэх ухаанд legal transplant , рецепция права , эрх зүйг нутагшуула х зэргээр нэрлэдэг. [5] Рене Дэвид (1906-1990) Францын эрх зүйн судлаач, Парижийн их сургуулийн профессор. [6] Конрад Цвайгэрт (1911-1996) Хамбургийн их сургуулийн профессор, Холбооны улсын үндсэн хуулийн цэцийн гишүүн асан. [7] Хайн Д. Кэтц (1935 онд төрсөн) Олон улсын эрх зүйн Макс-Планк Хүрээлэнгийн захирал, Хамбургийн их сургуулийн профессор. [8] Акмаль Холматович Саидов (1958 онд төрсөн) Зөвлөлт Узбекийн нэрт эрх зүйч. [9] Сергей Сергеевич Алексеев (1924-2013) Зөвлөлтийн болон Оросын эрх зүйч. [10] Эрх зүйн бүлийн Civil Law гэх нэр томьёо нь иргэний хуулиас ялгаатай. [11] Шашны эрх зүйг зарим тохиолдолд Исламын гэх нь бий. [12] Кодчилох нь хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог хуулийн хураангуй акт буюу хуулиудын эмхэтгэл. [13] Япон нь гадаад хөгжилтэй улсын хууль тогтоомжийг таалан хүлээн авч өөрийн эрх зүйн тогтолцоондоо ололт амжилтыг зохистойгоор шилжүүлэн нэвтрүүлсэн улсын нэг (Н.Отгончимэг, 2002). [14] Хятад нь эх газрын эрх зүйн бүлд хамаарах боловч өн удаан жилийн түүхтэй, өөрийн орны өвөрмөц онцлог бүхий социалист, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс болохын хувьд тухайн нийгмийн зах зээл, эдийн засгийн хөгжлийн түүхэн замнал, улс төрийн тогтолцоонд нийцсэн өвөрмөц онцлог бүхий эрх зүйн тогтолцоо нэгэнт хэлбэржин хөгжсөн (Д.Бадамханд) . [15] Хуульч Шувуухайн блог нийтлэл : Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно. [16] Хуульч Шувуухайн блог нийтлэл : Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно. [17] Англи хэл дээрх бүтээлүүдэд хэрэглэгддэг “эх газрын”, “иргэний эрх зүй” гэсэн нэр томьёо нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг учраас Рене Дэвид эрх зүйн энэ бүлийг Латин ба Германы их сургуулиудын хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэсэн агуулгаар Ром-Германы гэсэн нэр томьёог ашигласан нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна (Ц.Цэлмэг) . [18] Арван хоёр хүснэгтийн хууль (leges duodecim tabularum) Ромын заншлын эрх зүйн эртний их үнэ цэнтэй эх сурвалжийн нэг. [19] Каноны эрх зүй : Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн итгэл үнэмшлийг кодчилсон эрх зүйн хэм хэмжээний цогц. [20] Бичмэл эрх зүй (Lex scripta). [21] Бельги, Нидерланд, Люксембург нь Баруун Европын хөрш орнууд бөгөөд эдгээрийг нэгтгэн Бенилюксийн орнууд гэх нь бий. [22] Исланд нь Германы эрх зүйг голчлон хүлээн авсан хэдий ч Скандинав болон Нордик эрх зүй нь бусад эрх зүйн тогтолцоотой хамгийн бага төстэй тул зарим тохиолдолд тусдаа эрх зүйн бүл гэж тооцогддог. [23] Хятадын түүхийн ихэнх хугацаанд эрх зүйн тогтолцоо нь ёс суртахууны боловсролоор дамжуулан нийгэмд хяналт тавих Күнзийн философи , түүнчлэн эрүүгийн шийтгэлийг онцолсон хууль дээр суурилж ирсэн. Шинхайн хувьсгалын дараа Герман, Швейцарын хуульд суурилсан барууны хэв маягийн эрх зүйтэй болсон. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар ЗХУ-ын нөлөөнд автсан социалист эрх зүйн тогтолцоо бий болсон. Гэсэн хэдий ч, Хятадын түүхэн уламжлалууд нөлөөгөө хадгалсаар ирсэн (Ping & Griffith) . [24] Амьд эрх зүй нь эрх зүйн социологийн гол судлагдахуун. Бүлэг холбогдох хүмүүсээс асуух, ажиглалт хийх зэргээр саналыг нь хуульд тусгаж, хэрэгжиж үр нөлөө гарснаар тодорхойлогдоно. [25] Социалист эрх зүйн бүл нь 1917 онд үүсэж өнөөдрийг хүрсэн. 1990 он хүртэл 30 гаруй орныг хамарч байсан. [26] Марксист-Ленинист нь Октябрийн хувьсгалаас эхлээд XX зууны туршид ихэнх социалист засгийн газруудын зонхилох үзэл баримтлал. [27] Хүйтэн дайн нь АНУ, ЗХУ болон холбоотон болох Баруун болон Зүүн блокийн хооронд геополитикийн хурцадмал байдал үүссэн үе. Хоёр их гүрний хооронд шууд тулалдаан болоогүй ч, бүс нутгийн томоохон мөргөлдөөнд эсрэг талуудыг дэмжиж байсан тул "хүйтэн дайн" гэсэн нэр томьёог ашигладаг. [28] Салисын хууль (Салианы) нь Францын анхны хаан Кловисийн МЭ 500 онд эмхэтгэсэн эртний Франкийн (герман үндэстэн) хууль. [29] Нормандын эрх зүй нь X-XIII зууны хооронд үүссэн Нормандын Гүнт улсын заншлын эрх зүй бөгөөд дэлхийн эрх зүйн тогтолцоонд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. [30] Нормандын байлдан дагуулалтаар XI зууны үед Нормандын гүн, хожим байлдан дагуулагч Уильямаар удирдуулсан Норман, Бретон, Фламанд, Францын олон мянган цэргээс бүрдсэн арми Англи руу довтолж эзэлсэн. [31] Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл нь 56 гишүүн орноос бүрдсэн олон улсын холбоо. Дийлэнх нь Их Британийн Эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэр дэх улс орнууд. [32] Шашны эрх зүйг зарим тохиолдолд Исламын эрх зүй гэх нь бий. [33] Каноны эрх зүй : Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн итгэл үнэмшлийг кодчилсон эрх зүйн хэм хэмжээний цогц. Дундад зууны үед түгээмэл байсан. [34] Шариат нь Исламын шашны уламжлалын нэг хэсэг болох шашны хуулийн цогц. Исламын шашны Коран (арабаар ариун тангараг, шүтээн гэсэн утгатай), Сунна судар дээр үндэслэсэн. Түүнчлэн мусульманы нийгэмлэгийн нэгдсэн хэлцэл, тохиролцоо болох Ижма (номлолын ноёрхогч үзэл санаа), эрх зүйг төсөөтэй хэрэглэх тухай эргэцүүлэл Кияс (адилтгалын арга) эх сурвалж болно. [35] Фикх бол Исламын шашны эрх зүй. Ихэвчлэн Шариатын тухай Коран (Исламын гэгээн судар), Сунна (бурхны элчтэй холбоотой уламжлалууд) сударт илэрхийлсэн Исламын бурханлаг хуулийн талаарх хүний ойлголт гэж тодорхойлогддог. [36] Ортодокс нь орчин үеийн Иудейн шашны уламжлалт салбаруудын нэгдсэн нэр томьёо. [37] Консерватив нь уламжлалт бурханлаг илэрхийлэл бус харин үеийн үед хүмүүсийн зөвшөөрлөөс үүдэлтэй гэж үздэг Иудейн шашны хөдөлгөөн. [38] Хуульч Шувуухайн блог нийтлэл : Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно. [39] Маори нь Шинэ Зеландын Полинезийн уугуул иргэд. [40] Бүгд Найрамдах Киргиз Улс [41] Пиренейн уулс нь Европ тивийн баруун өмнөд хэсэгт орших нуруу бөгөөд Франц, Испани улсуудыг тусгаарласан байгалийн хил болдог. [42] Гернси нь Нормандын хойгоос баруун тийш 43 км зайд орших Сувгийн арлуудын хоёр дахь том арал. Энэ нь ижил нэртэй эрх зүйн тогтолцоотой бөгөөд Херм, Жетоу, Лихоу гэх гурван арал, бусад олон жижиг арлууд, чулуулгаас бүрддэг. Тус улс 63’950 хүн амтай бөгөөд 62 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. [43] Хуульч Шувуухайн блог нийтлэл : Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно. #LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #ЭрхЗүйнБүлүүд #РомГерманыЭрхЗүй #АнглоСаксоныЭрхЗүй #ЭхГазрынЭрхЗүй #НийтлэгЭрхЗүй #ЗаншлынЭрхЗүй #ШашныЭрхЗүй #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнОнол #Шариат #Фикх #Консерватив #Ортодокс #КаноныЭрхЗүй #КаноныХууль #РомынЭрхЗүй #РомынХууль #ИсламынЭрхЗүй #НормандынЭрхЗүй #АмьдЭрхЗүй #БичмэлЭрхЗүй #АрванХоёрХүснэгтийнХууль #Рецепт #ИргэнийХуулийнЭмхэтгэл #CorpusJurisCivilis #ГайнХууль #ВизантийнЭзэнтГүрэн
- Эрх зүйн бүлүүд
Эрх зүйн бүлүүд #LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #ЭрхЗүйнБүлүүд #РомГерманыЭрхЗүй #АнглоСаксоныЭрхЗүй #ЭхГазрынЭрхЗүй #НийтлэгЭрхЗүй #ЗаншлынЭрхЗүй #ШашныЭрхЗүй #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнОнол #Шариат #Фикх #Консерватив #Ортодокс #КаноныЭрхЗүй #КаноныХууль #РомынЭрхЗүй #РомынХууль #ИсламынЭрхЗүй #НормандынЭрхЗүй #АмьдЭрхЗүй #БичмэлЭрхЗүй #АрванХоёрХүснэгтийнХууль #Рецепт #ИргэнийХуулийнЭмхэтгэл #CorpusJurisCivilis #ГайнХууль #ВизантийнЭзэнтГүрэн
- Хөдөлмөрийн тухай хууль Нийтлэг үндэслэл
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХөдөлмөрийнЭрхЗүй #ХөдөлмөрийнТухайХууль #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #СалбарДундынХамтынХэлэлцээр #СалбарынХэмтынХэлэлцээр #ХөдөлмөрийнГэрээ #ХөдөлмөрийнДотоодХэмХэмжээ #ХөдөлмөрийнЭрхЗүйнХэмХэмжээ #Ажилтан #АжилОлгогч #ГүйцэтгэсэнАжил #ҮзүүлсэнҮйлчилгээ #ХөдөлмөрийнАюулгүйБайдал #ЭрүүлАхуй #ХөдөлмөрийнХарилцаа #НийгмийнДаатгал #НийгмийнДаатгалынЕрөнхийХууль #ТөрийнАлбаныТухайХууль #ТөрийнАлбанХаагч #НөхөрлөлийнГишүүн #ХоршооныГишүүн #ХувиарааХөдөлмөрЭрхлэгч #Малчин #Дагалдан #Дадлагажигч #АжилОлгогчийнТөлөөлөгч #АжилтныТөлөөлөгч #АжилХаялт #НасандХүрээгүйАжилтан #ХамтынГэрээ #ХамтынХэлэлцээр #ХөдөлмөрийнДотоодХэмХэмжээ #ХөдөлмөрийнНөхцөл #ХөдөлмөрийнСонирхлынМаргаан #ХөдөлмөрийнХарилцаа #ХөдөлмөрийнХамтынХарилцаа #ХөдөлмөрЭрхлэлтийнХарилцаа #ХөдөлмөрийнЭрхийнМаргаан #ХөдөлмөрЭрхлэлтийнНөхцөл #ГарынҮсэг #АрхивАлбанХэрэгХөтлөлтийнТухайХууль #ЦахимГарынҮсгийнТухайХууль #ЦахимМэдээлэл #ЦахимТамга #ЦахимӨгөгдөл #ХөдөлмөрийнХарилцааныСуурьЗарчим #АжилЭрхлэлт #ҮндсэнЭрх #ҮлЯлгаварланГадуурхах #АлбаданХөдөлмөрлүүлэх #ШударгаБусҮйлдэл #БарьцааХэрэглэх #НийгмийнТүншлэл #Дарамт #Хүчирхийлэл #БэлгийнДарамт #ЭвлэлдэнНэгдэх #ХүүхдийнХөдөлмөр
- Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэг "Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл"
Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэг "Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #ЭрүүгийнХариуцлага #ЭрүүгийнХариуцлагынЗорилгоТөрөл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЯлынТөрөл #ТоргохЯл #НийтэдТустайАжилХийлгэхЯл #ЗорчихЭрхийгХязгаарлахЯл #ХорихЯл #ЭрхХасахЯл #ГэмтХэрэг #Цээрлүүлэх #ЗөрчигдсөнЭрхийгСэргээх #ХохирлыгНөхөнТөлүүлэх #ГэмтХэргээсУрьдчиланСэргийлэх #ГэмтХэрэгҮйлдсэнХүнийгНийгэмшүүлэх #АлбадлагынАргаХэмжээ #Ял #ЭрхЗүйнХариуцлага #ХуулийнЭтгээд #ХувьХүн #НэмэгдэлЯл #ҮндсэнЯл #Ялтан #ЭдийнЗасгийнДарамт #МөнгөнТөлбөр #ТөрийнӨмчлөл #Шүүгдэгч #ЭдХөрөнгийнЭрх #Тэнсэх #ХүнийЭрхЭрхЧөлөө #Шүүх #ЦалинХөлс #БусадОрлого #СэтгэлСанааныДарамт #ХуульЁс #ДэгЖурам #ХөдөлмөрийнДадал #ХөдөлмөрөөрХүмүүжүүлэх #НийгмээсТусгаарлах #ЗөвАмьдрал #ЗанҮйл #Зөрчил #ДавтанҮйлдэх #ХорихБайгууллага #ХорУршиг #НээлттэйХорихБайгууллага #ХаалттайХорихБайгууллага #Тусгаарлах #ХувийнБайдал #БүхНасаарХорихЯл #ЭдлээгүйҮлдсэнЯл #ЭдэлсэнЯл
- Пауло Коэльо “Алхимич”
Зохиолын үйл явдлыг нэг өгүүлбэрээр хэлбэл, гол баатар Андалузын хоньчин хүү Сантьяго эрдэнэсийн талаар мөрөөдөж, түүнийгээ хайн аялалд гарч, замдаа зааж зөвлөх мэргэн нэгэнтэй таарч, дурлан хүсэмжлэх бүсгүйтэйгээ учирч, хамгийн чухал нь өөрийгөө хэн болохын таних, зүрх сэтгэлээ сонсох, боломжуудыг харах, амьдралын замд эргэлдэж буй шинж тэмдгүүдийг ажих, хүсэл мөрөөдлөө биелүүлэх мэргэн ухааныг олж авна. 1987 онд зохиолч Пауло Коэльо “Алхимич” гэх ид шидийн түүхийн эхийг Португал хэл дээр бичихэд ердөө хоёр долоо хоног зарцуулжээ. Тэрээр ийм хурдан бичиж чадсанаа “Сэтгэл дотор хэдийн бичигдсэн байсан юм аа” хэмээн хэлсэн байдаг. Номын борлуулалт эхэндээ сайн байгаагүй ч, Коэльогийн мөрөөдлийг биелүүлэхээр орчлон ертөнц санаа нийлж, өнөөдөр дэлхий даяар 65 сая гаруй хувь борлогдож, зохиолчийг амьд байхад хамгийн олон хэл дээр орчуулагдсан Гиннесийн дээд амжилтыг эзэмшсэн байна. “Алхимич” зохиолын жанр нь ид шидийн реализм, уран зөгнөлт бөгөөд амьдралын чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэн сайжруулахыг заасан хувь хүний хөгжлийн талаар сургамжит ном билээ. Уншигч миний олж мэдсэн, нүдийг нээсэн үндсэн гурван сургамж нь (i) хүсэл мөрөөдлөө биелүүлж, домгийг амилуулснаар амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун болно, (ii) үүнийг биелүүлэхэд хамгийн ихээр саатуулж, хойш татдаг айдсаас сал, (iii) “долоон удаа унасан ч найман удаа бос” гэх уриа байлаа. Эхний сургамж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, домгоо амилуулснаар аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун болох талаар дэлгэрүүлье. Сантьяго хүү хуучин сүмийн барилгын гадаа, нэгэн модны дор унтахдаа "Пирамидын доор булаатай эрдэнэс хайн Египет руу явах ёстой" хэмээн зүүдэлснээр зохиолын үйл явдал эхэлдэг. Олон давтагдах хачирхалтай зүүдийг ойлгохыг хичээн, цыган эмэгтэйгээс асуутал “Египет рүү явах хэрэгтэй” гэж тайлна. Мөн Мелкизедек гэх мэргэн өвгөн “Хувийн домог хүн бүрд бий түүнийгээ дага” гэж хэлнэ. Ингээд, хэсэг хугацаанд эргэцүүлсний дараа хүү өөрийн хувийн домгийг дагаж пирамид руу явах нь зүйтэй хэмээн шийдэж, хонио зарж Танжер руу явна. Урт аяллын турш нэлээдгүй олон саад бэрхшээл тулгарах ч, хүчин чармайлт гарган, сорилтыг нэг нэгээр нь давж, замын төгсгөлд хүү амжилтад хүрнэ. Зохиолд домог гэж нэрлээд буй зүйл нь хүн бүрийн өвөрмөц, зориг гарган эрэлхийлэх, хамгийн хүсэмжит мөрөөдлийг илтгэнэ. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд саатуулж буй бүх зүйлийг даван туулах ёстойг өгүүлнэ. Ингэж чадваас, төсөөлж байгаагүй баялаг, сэтгэл ханамжийг олох аж. “Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл орчлон ертөнц түүнд хүрэхэд тусална” хэмээн зохиолч хэлжээ. Дараагийн сургамж, мөрөөдлөө биелүүлэхийг саатуулж, хойш татаж буй зүйл бол айдас тул айхаа больж, өөртөө итгэх хэрэгтэй талаар танилцуулъя. Удалгүй Сантьяго хүү Танжерт ирж танил бус хэл соёлд гайхширна. Гэтэл анхны зогсоол дээр л бүх мөнгөө хулгайд алдах ба буруу шийдвэр гаргасан хэмээн шантран Испани руу буцах талаар ч бодол зурвасхан төрнө. Энэ мөчид мэргэн өвгөний сургаал санаанд нь орж эргэн тойрноо анхааралтай ажиж, шинж тэмдгүүдийг хайна. Ингэснээр өөрийн мөрөөдлөө эргэн санаж, тэндээ үлдэж, орон нутгийн болор эдлэлийн худалдаачинд ажиллахаар болно. Худалдаачин эр хүүгийн оршихуйг сайн шинж гэж хүлээн авч, түүний зөвлөгөөг дагаж, бизнесийн эрсдэл хүлээн эцэст нь хоёул баяжна. Худалдаачны хувьд мөрөөдлөө юу болохыг мэдэх ч бизнес, мөнгөө алдах вий гэсэн айдаст уягдан үлдэх бол, харин хүү олсон мөнгөө ашиглан Египет рүү аяллаа шийдэмгий үргэлжлүүлнэ. Ирээдүйд юу хүлээж байгаагаас айж байсан ч хүн мөрөөдлөө биелүүлэх ёстой. Айдас бол хүссэнээрээ амьдрахад хамгийн том саад, түүнийг ялан дийлж байж л бүрэн дүүрэн амьдрах боломжтой ажээ. Сүүлийн сургамж буюу унахаасаа олон удаа бос, тэгвэл хэзээ ч бүтэлгүйтэхгүй талаар тодруулъя. Сантьяго хүү хамтдаа аялах англи хүнээс, хар тугалгыг алт болгон хувиргаж чадах алхимичийн тухай олж мэднэ. Тэдний тэмээн цуваа Аль-Файюмд ирэхэд хүү эргэн тойрноо ажих чадвараа ашиглан, дээрэмчид довтлохыг урьдчилан таамаглана. Үүнийг анзаарсан алхимич хүүд хувийн домгийг дагахын ач холбогдлыг бүрэн ойлгуулж, бусад олон зүйлийг зааж сургана. Арабын овгийн цэргүүд тэднийг барьж ална гэж заналхийлэхэд, хүү сурснаа ашиглан, салхи болон хувирч аврагддаг. Үүний дараагаар, Египетэд очиж эрдэнэсээ ухаж гаргадаг ч, тэр даруйд дахин дээрэмдүүлнэ. Гэтэл Испанид хаягдсан сүмийн ойролцоох модны доороос эрдэнэс олох мөрөөдлийнхөө тухай нэг хүн ярихад, хүү амьдралын замд эргэлдэж буй шинж тэмдгүүдийг дахин ажиж ухаарна. Тэрээр хайж буй эрдэнэс нь хаана байгааг ойлгож, нутагтаа эргэн очихоор санаа сэтгэл шулуудна. Буцаж ирээд анх зүүд зүүдэлсэн газраас удаан хугацааны турш хайсан эрдэнээсээ олно. Амьдралын турш унаж шантрах олон зүйл тулгарах ч тэр бүр өндийж, үргэлжлүүлэн явах аваас орчлон ертөнц таныг яг байх ёстой газар луу хөтөлдөг байна. “Алхимич” зохиол нь гүн гүнзгий, эргэцүүлэн бодоход хүргэсэн, амьдралд баримтлах олон зарчмуудыг хуваалцсан гайхалтай түүх билээ. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #НомынТэмдэглэл #Алхимич #Мөрөөдөл #Цыган #ХувийнДомог #Пирамид #Египед #Амжилт #Эрдэнэс #Баялаг #ОрчлонЕртөнц #Айдас #ӨөртөөИтгэх #Испани #МэргэнУхаан #АмьдралдБаримтлахЗарчим #БизнесийнЭрсдэл #Аялал #УнаадБос #ТэмээнЦуваа #Араб #АзЖаргал #ШинжТэмдэг #Португал
- Монгол улсын бүрэн эрхт байдал, бэлэг тэмдэг
Монгол улсын бүрэн эрхт байдал, бэлэг тэмдэг #MongolianConstitution #ҮндсэнХууль #БүрэнЭрхтБайдал #БэлэгТэмдэг #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ТөрийнСүлд #ИхЦагаанТуг #ТөрийнДалбаа #ТөрийнТамга #ТөрийнДуулал #УлсынНийслэл #ТөрийнБайгууламж #МонголУлсынНутагДэвсгэр #Сонгууль #УлсынХилХалдашгүйДархан #НутагДэвсгэлийнБүрэнБүтэнБайдал #ОлонХэвшилБүхийЭдийнЗасаг #НийтийнӨмч #ХувийнӨмч #МалСүрэг #ҮндэснийБаялаг #ТөрийнХамгаалалт #Газар #Түүх #СоёлынДурсгалтЗүйл #ОюуныӨв #МонголХэл
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам #MongolianConstitution #ҮндсэнХууль #ҮндсэнХуулийнӨөрчлөлт #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #МонголУлсынГадаадБодлого #ОлонУлсынБайрСуурь #ХүнийЭрхЭрхЧөлөө #НийгэмЭдийнЗасгийнБайгуулал #УлсТөрийнТогтолцоо #ХуульЗүйнДээдХүчинЧадал #ЭрхЗүйнХэмХэмжээ