Хайлтын үр дүн
224 results found with an empty search
- Төрийн эрх мэдэл, түүний онцлог
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #ТөрийнЭрхМэдэл #ХүсэлЗориг #ЭрхМэдэлХэрэгжүүлэх #ЭрхМэдэлШилжүүлжАвах #АлбадахАрга #ИтгүүлэхАрга #Популизм #Анархизм #ЭрхМэдэлХэрэгжүүлэгчийнЧадвар #ТөрийнЭрхМэдлийнАнгилал #БүрэнЭрхтБайдал #МонопольЭрхМэдэл #НийтлэгЭрхАшиг #ХүлээнЗөвшөөрөгдсөнЭрхМэдэл #ТөрийнАлбанХаагч #УлсынБүрэнЭрхтБайдал #Боден #Гоббс #Руссо #Еллинек #Дюги #Кельзен #ТөрийнЭрхМэдлийнСубъект #ТөрийнЭрхМэдлийнЭхСурвалж #ХүнийБолонИргэнийЭрхийнТунхаг #МагнаХарти #ҮндсэнХууль #ҮндсэнХуулийнҮзэлСанаа #ЭртнийГрек #ЭртнийРом #БичмэлҮндсэнХууль #Вебер #Бердяев #АйхЭмээхСэтгэлЗүй #ЭрхЗүйнҮнэтЗүйл #УлсТөрийнҮнэтЗүйл
- “Rule of Law” ба “Rule by Law” ялгаа
Нийгэм дэх засаглал, шударга ёсны мөн чанарыг ойлгоход “Rule of Law” ба “Rule by Law” ялгаа маш чухал юм. “Rule of Law” буюу эрх зүйд захирагдах ёс “Эрх зүйд захирагдах ёс” үзэл баримтлалын дагуу эрх баригч, төрийн түшээд, хүн бүр хуульд захирагдана. Нийгэмд эзлэх байр суурь харгалзахгүйгээр хуулийг тууштай, шударгаар мөрддөг байх ёстой гэж үздэг. Эрх зүйд захирагдах үед хууль эрх зүйн тогтолцоо нь тэгш байдал, шударга ёсны зарчимд тулгуурлаж, төр нь хувь хүний эрх чөлөөг дээдэлж, иргэний эрх, нэр төрийг хамгаалж ажилладаг. Түүнчлэн, хууль нь ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой, иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой гэсэн утга санааг агуулдаг. Ингэснээр, хуулиар төрийн эрхийг тогтоох буюу эрх зүйд хязгаарлагдсан засаг бий болгож, хараат бус шүүхийн хяналтад засгийн бүхий л үйл ажиллагааг оруулна. Хууль бүхнээс дээгүүр хэдий ч, зөрчигдөж болохгүй зарчмуудад үндэслэсэн байна. “Rule by Law” буюу хуульд захирагдах ёс “Хуульд захирагдах ёс” гэдэг нь хууль тогтоомжийг эрх баригчдын зүгээс шударга ёсны зарчмыг баримтлахгүйгээр хяналтын хэрэгсэл болгон ашиглахыг хэлдэг. Ийм тогтолцоонд засгийн газар, эрх баригч элит нь шударга ёсыг сахих, хувь хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр, эрх мэдлээ хадгалах, эсэргүү үзэл бодлыг дарах зорилгоор хууль баталж, хэрэгжүүлдэг. Хууль байгаа хэдий ч, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо, хуулийг сонгон хэрэглэх буюу төрд хуулиас давсан эрх мэдэл төвлөрнө. Хуульд захирагдах ёс нь дарангуйлал, авлига, үндсэн эрх, эрх чөлөөг алдагдуулж болзошгүй. Товчхондоо, “эрх зүйд захирагдах ёс” гэдэг нь хууль бүгдэд тэгш үйлчлэх, шударга ёсыг төлөвшүүлэх тогтолцоог илэрхийлдэг бол, “хуульд захирагдах ёс” нь эрх мэдэл бүхий хүмүүсийн ашиг тусын тулд хуулийг хэрэгсэл болгон ашиглахыг хэлнэ. “Rule of Law” “Rule by Law” Хуулийг дээдэлнэ Төр засаг, түүний албан тушаалтнууд бүгд хуульд захирагдана. Энэ зарчим нь засгийн газрын үйл ажиллагаа, бүх үйлдлийг хуулийн хяналтад байлгах замаар эрх мэдлээ дур зоргоороо хэрэгжүүлэхээс сэргийлдэг. Хуулийг хяналтын хэрэгсэл болгон ашиглана Эрх мэдэл бүхий хүмүүс эрх мэдлээ хадгалах, эсэргүүцлийг дарах зорилгоор хуулиудыг хяналтын хэрэгсэл болгон ашигладаг. Гол зорилго нь шударга ёсыг сахиулах, хувь хүний эрхийг хамгаалах бус, харин одоогийн эрх мэдлээ хадгалах явдал. Хуулийн өмнө эрх тэгш байна Нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээ, улс төрийн нөлөөллөөс үл хамааран хуулийн хэм хэмжээнд захирагдана. Хуулийг сонгож хэрэглэнэ Хууль нь цаасан дээр байж болох ч эрх баригч дэглэмд заналхийлж буй улс төрийн өрсөлдөгчид, цөөнхийн бүлэг, эсвэл хувь хүмүүст үйлчлэх зорилгоор сонгон хэрэгжүүлдэг. Хуулийг сонгож хэрэглэх нь хууль ёсны байдлыг алдагдуулж, шударга бус явдлыг хавтгайруулна. Процесс шударга ёсны зарчимд үндэслэнэ Хуулийн үйл явц шударга, ил тод, тууштай байх баталгаа болно. Шударга шүүхээр шүүлгэх, хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлүүлэх эрх эдэлнэ, гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдоно. Хариуцлагагүй байдал газар авна Эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль зөрчсөн төрийн албан тушаалтан, удирдлагуудтай хариуцлага тооцохгүй байх нь элбэг. Эрх мэдэлтэй хүмүүсийг үйлдлийнхээ үр дагавраас хамгаалахын тулд хууль эрх зүйн механизмыг өөрчилж эсвэл тойрч болно. Хууль ойлгомжтой, хүртээмжтэй, урьдчилан таамаглахуйц байна Иргэдэд хуулийн талаар тодорхой ойлголтыг өгөх ёстой. Хувь хүмүүст өөрсдийн эрх, үүргээ ойлгох, үндэслэлтэй шийдвэр гаргах, түүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөх боломжийг олгоно. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөнө Зарчмын зөрүүтэй үзэл бодлыг хуулиар дарах, улс төрийн оролцоо, иргэний эрх чөлөөг хязгаарлах зорилгоор хууль тогтоомжийг ашигладаг тул үндсэн эрх, эрх чөлөөг алдагдуулж болзошгүй. Хүний эрхийг зөрчиж, айдас, дарангуйллын уур амьсгал бий болно. Ж.Танан #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #RuleOfLaw #RuleByLaw #ЭрхЗүйдЗахирагдахЁс #ХуульдЗахирагдахЁс #ШударгаЁс #ЭрхЧөлөө #ХуульДээдлэхЁс #ЭрхМэдлийнХуваарилалт #ХүнийЭрх #ИргэнийЭрхЧөлөө #ХараатБусШүүх #ШударгаШүүх #ХуулийнӨмнөЭрхТэгш #ХуулийнШударгаБайдал #ЗасаглалынХяналт #ЭрхЗүйнТогтолцоо #ХуульСонгонХэрэглэх #Авлига #ЭрхМэдлийнХэтТөвлөрөл #Дарангуйлал #ТөрийнХяналт #Ардчилал #ХуулийнХүртээмж #ХүнийҮндсэнЭрх #ЭрхМэдлийнУрвуулалт #ПроцессынШударгаЁс #НийгмийнТэгшБайдал #ЭрхЗүйнБаталгаа #ХуульТогтоомж #ТөрийнШударгаБайдал #НийгмийнДархлаа #ХуулийнХяналт #ХүнийНэрТөр #ХариуцлагатайЗасаглал #НийгмийнҮйлчилгээ #УлсТөрийнХариуцлага #ЭрхМэдлийнЗүйБусАшиглалт #ИргэнийОролцоо #ТогтвортойХөгжил #ЭрхЗүйБолонШударгаЁс
- Global Prison Trends 2023 сэтгүүгийн гол агуулга
Global Prison Trends 2023 сэтгүүгийн гол агуулга #ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #Шорон #Хоригдол #Сэтгүүл #ХорихАнги #ХоригдлынЭрүүлМэнд #ХоригдлынГэрБүл #ЗасанХүмүүжүүлэх #ШүүхийнШийдвэрГүйцэтгэхЭрхЗүй #ХоригдлынСэтгэцийнӨвчин #ШоронгийнСоёл #ХоригдлыгНийгэмшүүлэх #ХорихГазарНасБарах #ХоригдлуудынХалдвартӨвчин #Өмгөөлөл #ХорихАнгийнУдирдлага #ДүнШинжилгээ #ТооБаримт
- Нутаг дэвсгэр ба олон улсын эрх зүйн зарчмуудын харилцан хамаарал
Удиртгал Нутаг дэвсгэрийн тухай ойлголт нь олон улсын эрх зүйн болон олон улсын харилцааны гол тулгуур байсаар ирсэн. Тусгаар улсын эрх мэдэлд хадгалагдаж буй газар зүйн бүс хэмээн тодорхойлсон нутаг дэвсгэр нь зөвхөн биет орон зай төдийгүй улсын эрх мэдэл хийгээд онцлогийг тодорхойлно. Нутаг дэвсгэрийн зарчим нь түүхэн үйл явдлууд, эдийн засгийн харилцан хамаарал, олон улсын хэм хэмжээ, зарчмуудын дэлгэрэлт зэргийн нөлөө дор олон улсын тогтолцоотой зэрэгцэн хөгжсөн байдаг. Энэхүү нийтлэлд нутаг дэвсгэрийн тухай ойлголт, түүний олон улсын эрх зүйн зарчмуудтай харилцан хамаарлыг танилцуулж, эдгээр зарчмууд нь улс орны тусгаар амьдралыг хэрхэн бүрдүүлж, хэлбэржүүлж байгааг авч үзсэн болно. Нутаг дэвсгэрийн тухай ойлголт Нутаг дэвсгэр [1] [2] гэдэг нь тухайн улсын [3] хяналтад байдаг, тусгаар тогтнолоо хэрэгжүүлдэг тодорхой газарзүйн бүсийг хэлнэ. Тусгаар тогтнол гэдэг нь төрийн эрх мэдлийг хөндлөнгийн гаднын оролцоогүйгээр өөрөө удирдах дээд эрх мэдлийг агуулдаг бөгөөд энэ нь эрх зүйн болон улс төрийн хэмжүүрийг илэрхийлдэг. Түүхийн үүднээс авч үзвэл, нутаг дэвсгэр нь газар нутаг, нөөц баялгийн биет хяналттай холбоотой байв. Харин орчин үеийн ертөнцөд, энэ нь хууль ёсны эрх, эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн бүрэн эрхт байдлын цогц агуулгыг илэрхийлдэг. Түүхийн туршид улс үндэстнүүдийн хооронд үүссэн газар нутагтай холбоотой маргаан нь мөргөлдөөний, харин эвлэрэл нь хамтын ажиллагааны эх үндэс байсаар иржээ. XVI зууны колончлолын тэлэлтээс эхлээд, XX зууны геополитикийн тэмцэл хүртэл газар нутгийг хянах нь улс гүрнүүдийн хувь заяаг тодорхойлдог байв. Орчин үед Крым, Өмнөд Хятадын тэнгис, Кашмир зэрэг бүс нутагт газар нутгийн маргаан үргэлжилсээр байна. Эдгээр маргаан нь олон улсын харилцаа дахь нутаг дэвсгэрийн ач холбогдлыг онцолж байна. Нутаг дэвсгэртэй холбоотой олон улсын эрх зүйн зарчмууд [4 ] Олон улсын хэд хэдэн эрх зүйн зарчим нутаг дэвсгэрийн тухай ойлголттой салшгүй холбоотой байдаг. Эдгээр зарчмуудад улс гүрний тэгш бүрэн эрх (sovereignty), дотоодын хэрэгт үл оролцох (non-intervention) , улс түмэн болон үндэстнүүд өөртөө засан тохинох (self-determination) , нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх (territorial integrity) зэрэг орно. 1. Улс гүрний тэгш бүрэн эрхийн зарчим [5] [6] : Энэхүү зарчим нь олон улсын эрх зүйн үндэс болдог. Улс гүрнүүд өөрсдийн нутаг дэвсгэр, дотоодын асуудалд хамгийн дээд эрх мэдэлтэй гэдгийг баталгаажуулна. Олон улсын эрх зүйн дэг журамд үндэслэсэн энэхүү зарчмын дагуу аливаа улс олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцоно. Гэсэн хэдий ч даяаршил, цаг уурын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, кибер аюул занал зэрэг үндэстэн дамнасан асуудлуудын улмаас тусгаар тогтнол сорилтод өртөж, хамтын арга хэмжээ авах, заримдаа улсын бүрэн эрхэд халдах асуудал гарч болзошгүй. 2. Улсын дотоодын хэрэгт үл оролцох зарчим [7] : Улс гүрний бүрэн эрхтэй нягт холбоотой дотоодын хэрэгт үл оролцох зарчим нь бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Энэ зарчим нь улс гүрнүүдийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой. Гэсэн хэдий ч хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд, Хамгаалах Хариуцлага номлол [8] болон олон улсын хүмүүнлэгийн хөндлөнгийн оролцоог шаарддаг. 3. Улс түмэн болон үндэстнүүд тэгш эрхтэйгээр өөртөө засан тохинох эрхийн зарчим [9] : Энэ зарчим нь ард түмэнд улс төрийн байр сууриа тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд хүрэх боломжийг олгодог. Энэхүү зарчим нь олон улсын дүр төрхийг өөрчлөн, колончлолоос ангижрах хөдөлгөөнийг идэвхжүүлж, шинэ улсууд бий болоход хүргэсэн. Гэсэн хэдий ч дэлхий даяар өрнөж буй салан тусгаарлах хөдөлгөөнөөс улбаатай өөртөө засан тохинох нь газар нутгийн бүрэн бүтэн байдалтай зөрчилдөж болзошгүй. 4. Улсын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх [10] , хил халдашгүй дархан байх зарчим [11] : Энэхүү зарчим нь тухайн улсын хил хязгаарыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрчлөх ёсгүй гэдгийг баталгаажуулдаг. Улс гүрний одоо байгаа улсын хил хязгаарыг хадгалах, гаднын түрэмгийлэл, дотоод хуваагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь олон улсын тогтвортой байдал, дэг журмыг хадгалахад чухал ач холбогдолтой боловч, өөртөө засан тохинох зарчимтай зөрчилддөг талтай. Нутаг дэвсгэртэй холбоотой эрх зүйн зарчмуудын харилцан хамаарал Тэгш бүрэн эрх, дотоодын хэрэгт үл оролцох, өөртөө засан тохинох, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх эрх зүйн зарчмууд нь харилцан хамааралтай. Харилцан үйлчлэл нь олон улсын тогтолцоог бүрдүүлж, улс гүрнүүдийн эрх ба ард түмний хүсэл эрмэлзэл, дэлхийн засаглалын шаардлага хоёрыг тэнцвэржүүлдэг байна. Тухайлбал, улс гүрний тэгш бүрэн эрх болон дотоодын хэрэгт үл оролцох хоорондын тэнцвэр нь энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Бүрэн эрхт байдлыг хүндэтгэх нь улс гүрнүүд гаднын албадлагагүйгээр засаглах боломжийг баталгаажуулдаг бол, хөндлөнгөөс оролцохгүй байх нь хүчирхэг улсууд сул дорой улсад ноёрхохоос сэргийлдэг. Гэсэн хэдий ч хүмүүнлэгийн хямралын үед олон улсын хамтын нийгэмлэг хүний эрхийг хамгаалахын тулд хөндлөнгөөс оролцохгүй байх, эсвэл хөндлөнгөөс оролцох, улмаар улс гүрнүүдийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх хоёрдмол талтай бэрхшээлтэй тулгардаг. Үүнтэй адилаар, өөртөө засан тохинох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хоорондох хурцадмал байдал нь ихэвчлэн зөрчилдөөнд хүргэдэг. Өөртөө засан тохинох нь ард түмэнд тусгаар тогтнолыг эрэлхийлэх боломжийг олгодог ч Косово, Өмнөд Судан, Каталони зэрэг улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж болзошгүй юм. Олон улсын эрх зүй, дипломат ёс нь эдгээр хурцадмал байдлыг хоёр зарчмыг хүндэтгэдэг тогтолцоогоор зохицуулахыг эрмэлздэг бөгөөд энэ нь ихэвчлэн хэлэлцээрийн замаар шийдвэрлэх, эсвэл олон улсын зуучлал ашиглахад хүргэдэг. Дүгнэлт Нутаг дэвсгэрийн тухай ойлголт нь улс гүрний тэгш бүрэн эрх, дотоодын хэрэгт үл оролцох, улс түмэн болон үндэстнүүд өөртөө засан тохинох, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх эрх зүйн зарчмуудтай уялдаа холбоотой олон улсын харилцааны үндсэн асуудал хэвээр байна. Эдгээр эрх зүйн зарчмууд нь олон улсын дэг журмыг хамтдаа бүрдүүлдэг, салшгүй хийгээд харилцан хамааралтай. Тэдний хоорондын динамик харилцан үйлчлэл нь тогтвортой байдал, шударга ёс, бүрэн эрхт байдлын төлөөх эрэл хайгуул тасралтгүй хөгжиж буй дэлхийн улс төрийн ээдрээтэй байдлын тусгал юм. Энэхүү харилцан хамаарлыг ойлгох нь орчин үеийн сорилтуудыг шийдвэрлэх, эв найртай олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чухал ач холбогдолтой билээ. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1] Нутаг дэвсгэр territory; территория Олон улсын эрх зүйд нутаг дэвсгэр хэмээх ойлголт нь өргөн утгаараа дэлхийн бөмбөрцөг, түүний хуурай ба усан гадаргуу, газрын хэвлий ба агаарын орон зай , түүнчлэн дэлхийг хүрээлэн буй сансрын орон зай, сар, нарны аймгийн бусад эрхэс гариг болон сансрын биетүүд хамаарна. Нутаг дэвсгэрийг эрх зүйн дэглэмийн хувьд дараах байдлаар ангилна. · Улс гүрний нутаг дэвсгэр; · Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр; · Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр. [2] Улс гүрний нутаг дэвсгэр territory of a state; государственная территория Тодорхой улс гүрний бүрэн эрхийн дор, түүний хилийн дотор орших дэлхийн бөмбөрцгийн хэсэг. Нутаг дэвсгэр нь агаарын орон зай, хуурай гадаргуу, усан гадаргуу, гүний орон зайн хэсгүүдээс бүрдэх бөгөөд харьцангуй утгаар нь олон улсын гэрээнд заасан зарим объект, түүний орон зайн хэсгийг улс гүрний нутаг дэвсгэртэй адилтган үздэг. · Гадаад улс олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын дэргэд суугаа дипломат төлөөлөгчийн газар болон түүний тэргүүний байр, орон сууц, эдэлбэр газар, уналгын хэрэгсэл; · Зөвхөн өөрийн улсын усан болон агаарын орон зайд, түүнчлэн нээлттэй тэнгис, түүний дээрх агаарын орон зайд яваа тухайн улсын төрийн далбаа болон ялгах тэмдгийг зүүж яваа тэнгисийн болон агаарын хөлөг; · Тухайн улсын нутаг дэвсгэрийн хэсгүүдийг холбож байгаа нээлттэй тэнгист тавьсан усан доорх кабель, дамжуулах байгууламжууд, эх газрын хормой, нээлттэй тэнгисийн хэвлийд босгосон техникийн байгууламжууд, түүнчлэн тухайн улсаас сансрын орон зайд хөөргөсөн сансрын хөлөг, хиймэл дагуулууд, сансрын станц, буудал зэрэг хаана байгаагаасаа үл хамааран тухайн улсын далбаа, тэмдэг бүхий цэргийн хөлөг онгоц тус тус хамаарна. [3] Улс гүрэн state; государство Олон улсын эрх зүйн харилцаанд зонхилох үүрэг гүйцэтгэн оролцдог үндсэн субъект. Улс гүрний өөртөө агуулдаг шинж : · Тодорхой суурьшсан хүн амтай; · Тодорхой нутаг дэвсгэртэй; · Зохион байгуулалттай Засгийн газар нь өөрийн нутаг дэвсгэрт үр ашигтай хяналт хэрэгжүүлэх боломжтой; · Олон улсын харилцааг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай. Улс гүрэн нь бие даасан байх бөгөөд өөрийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, эрх тэгш байх эрхийг эдэлнэ. Улс гүрэн нь олон улсын эрх зүйн субъект болсон цагаасаа эхлэн олон улсын эрх зүйн дагуу тодорхой эрхийг эдэлж, үүрэг хүлээх бөгөөд Олон улсын эрх зүйн комиссоос боловсруулсан Улс гүрний эрх, үүргийн тухай тунхаглалын төсөлд зааснаар тэрээр дараах эрхийг эдэлнэ. · Тусгаар тогтнох эрх; · Олон улсын эрх зүйн дагуу өөрийн нутаг дэвсгэр дээр хэрэг шүүн шийдэх эрх; · Хуулийн өмнө эрх тэгш байх эрх; · Зэвсэгт довтолгооны эсрэг дангаар буюу хамтын хүчээр өөрийгөө хамгаалах эрх. Дараах үүргийг хүлээнэ. · Олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж олон улсын харилцаанд оролцох; · Маргаанаа хууль зүй, шударга ёсонд нийцүүлэн эв зүйн аргаар зохицуулах; · Дайн явуулж байгаа буюу хууль бусаар хүч хэрэглэж байгаа улс, түүнчлэн НҮБ-ын зүгээс урьдчилан сэргийлэх болон албадлагын арга хэмжээ авч байгаа улсад туслахаас түдгэлзэх; · Бусад улсын дотоод хэрэгт оролцох, дайн хийх, хууль бусаар хүч хэрэглэн нутаг дэвсгэр олж авахыг цээрлэх; · Дайны замаар, эсвэл хууль бусаар хүч хэрэглэн нутаг дэвсгэр олж авахыг цээрлэх; · Бусад улсын нутаг дэвсгэрт дотоодын тэмцэл дэгдээхийг цээрлэх; · Олон улсын энх тайван, дэг журамд харшилсан байдлыг өөрийн нутаг дэвсгэрт бий болохоос сэргийлэх; · Арьс өнгө, хүйс, шашин шүтлэгээр үл ялгаварлан өөрийн захиргаанд байгаа бүх хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх. Улс гүрний үндсэн эрх, үүргийн агуулга нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудаар тодорхойлогдож олон улсын эрх зүйн хамт өргөжин хөгжинө. [4] Олон улсын эрх зүйн үндсэн зарчим the principle of international law; принципы международного права Аливаа улс гүрэн бүрэн эрхт байдал болон аюулгүй байдлаа ханган бэхжүүлж, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд гадаад харилцаа, өөрөөр хэлбэл олон улсын нөхцөл байдал нь чухал хүчин зүйл болдог. Үндэснийхээ энэ ашиг сонирхлыг хамгаалан бататгахын тулд улс гүрэн бусад улс гүрэнтэй, олон улсын эрх зүйн бусад субъектүүдтэй зөвшилцөн хамтран ажиллахыг эрмэлзэх нь орон бүрийн өмнө тулгардаг нийтлэг зорилт юм. Тал талын ийм сонирхол зохицон хэвшиж, өргөжин дэлгэрэх явцад улс хоорондын харилцаанд дагаж мөрдөх дүрэм, журам, хэм хэмжээ бүрэлдэн тогтож, уг харилцааны практикт заншин бэхэждэг байна. Энэ бүхнээс үзвэл олон улсын харилцааны хөгжлийн зүй тогтолд нийцсэн, хүн төрөлхтний амин чухал ашиг сонирхлыг хангаж буй эрх зүйн зохицуулалтын суурь, императив, түгээмэл шинжтэй, нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл санааны нийлбэр цогцыг олон улсын эрх зүйн зарчим гэнэ. Олон улсын эрх зүйн зарчим нь дараах үндсэн шинжтэй. · Олон улсын нийт субъектүүдэд хүрч үйлчлэх ба тэдгээр нь зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй; · Олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээний хувьд давамгайлах шинжтэй; · Цаг хугацааны хувьд буцаан хэрэглэгдэнэ; · Эрх зүйн хийдлийг нөхнө; · Эдгээрийг зөрчсөн үйл ажиллагаа нь олон улсын гэмт хэрэгт тооцогдоно. Мөн зарчим нь эрх зүйн харилцааны бүхий л салбарыг хамран үйлчилдэг бол хэм хэмжээ нь эрх зүйн аль нэг харилцааг зохицуулдаг тул үйлчлэх хүрээний хувьд олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, зарчим нь хэм хэмжээг бодвол урт хугацааны практикийн явцад боловсрон тогтдог бөгөөд тогтвортой, нөхцөл байдлыг хувирлын нөлөөлөлд автагдах нь бага байдаг. Түүнчлэн эрх зүйн зарчим нь хэд хэдэн хэм хэмжээг агуулах тохиолдол ч байдаг. Олон улсын эрх зүйн дараах зарчмуудыг НҮБ-ын дүрмээр бататгасан байдаг. 1. Улс гүрний бүрэн эрхийн; 2. Улс гүрний тэгш эрхийн; 3. Улсын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх, хил халдашгүй дархан байх; 4. Улсын дотоодын хэрэгт үл оролцох; 5. Улс түмэн тэгш эрхтэйгээр өөртөө засан тохинох; 6. Хамтран ажиллах; 7. Хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэх; 8. Олон улсын үүргээ шударгаар биелүүлэх; 9. Хүч үл хэрэглэх ба хүчээр үл заналхийлэх; 10. Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх. [5] Улсын бүрэн эрхийн зарчим principle of a sovereign state, принцип суверенного государства Улс гүрэн бүр эдийн засаг, улс төрийн системийн ялгааг харгалзахгүй бүрэн эрхтэй байхыг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хүндэтгэн харилцах үзэл санааны илрэл. Энэ зарчим нь олон улсын хэвийн харилцааны үндэс болох учир түүнийг сахих нь олон улсын эрх зүйн дэг журмыг бататгах нэг гол нөхцөл болдог. Улс гүрэн бүр өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд засаглалаа хараат бусаар тогтоон явуулах, үндэсний хөгжлийн арга замыг чөлөөтэй сонгож хэрэгжүүлэх, гадаад бодлогоо бие даан явуулах бүрэн эрхтэй. НҮБ-ын дүрмийн хоёрдугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт тус байгууллага “бүх гишүүнийхээ адилхан бүрэн эрх, тэгш байдлын зарчим дээр үндэслэнэ” гэж заасан нь дээрх санааг эрх зүйн үүднээс баталдаг. Олон улсын харилцаа аажмаар ардчилах үйл явцын дагуу бүрэн эрхийн зарчмын агуулга, үйлчлэл нь өргөжиж байна. Энэ зарчим НҮБ-ын системийн болон бус нутгийн засгийн газар хоорондын байгууллагын дүрэм, мөн хоёр болон олон талын гэрээ хэлэлцээр зэрэгт тусгалаа олж, дэлгэрэн хэрэгжиж байна. Тухайлбал, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмын тухай тунхаглалд (1970) тэгш бүрэн эрхийн ойлголтод дараах хэм хэмжээг хамааруулан тогтоожээ. · Эрх зүйн хувьд тэгш байх; · Бүрэн эрхт байдлаасаа урган гарах бүх эрхийг эдлэх; · Бүрэн эрхт бусад субъектийн эрхийг хүндэтгэх; · Өөрийн улс төр, нийгэм, эдийн засаг соёлын тогтолцоог чөлөөтэй сонгон тогтоож хөгжүүлэх; · Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол халдашгүй дархан байх. [6] Улс гүрний тэгш бүрэн эрхийн зарчим the principle of equality among states, принцип равенства государств Улсын бүрэн эрхийн зарчмаас аливаа улс олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцох эрх урган гардаг. Ийм ч учраас НҮБ-ын дүрмийн хоёрдугаар зүйлд эдгээрийг хамтатган дурдсан байдаг. Олон улсын эрх зүйн нэрт эрдэмтэн Л.Оппенгейм энэ зарчмын мөн чанарыг тодорхойлохдоо “Олон улсын эрх зүй нь бүрэн эрхт улсуудын нийтийн хэвшил дээр үндэслэдэг учир улс гүрэн нь эрх зүйн субъектийнхээ хувьд тэгш эрхтэй байна гэж үзээд, улсууд хүч чадал, нутаг дэвсгэр, бусад талаар адил тэгш бус байх боловч үндэстнүүдийнхээ нийгэмлэгийн гишүүний хувьд тэгш эрхтэй байх нь улс гүрний бүрэн эрхийн илрэл нь юм” гэжээ. Тэгш эрхий зарчим нь колонийн болон хараат улс түмэн эрх чөлөөгөө олж, өөртөө засан тохинох эрхээ эдлэх үйл явцын нэг чухал нөхцөл нь болно. Тэгш эрхийн зарчмын үйлчлэл хэд хэдэн байдлаар илрэн гардаг. Дараах заалтууд нь улс гүрэн эрх зүйн хувьд, өөрөөр хэлбэл хуулийн өмнө тэгш эрх эдэлдгийг нотлон харуулж байна. · Санал хурааж улс төрийн шийдэл гаргахад улс гүрэн бүр нэг л саналын эрхтэй байдаг; · Өөрөөр тохиролцоогүй бол хамгийн жижиг болон хамгийн хүчирхэг улсын санал адил жинтэй, адил хүчинтэй байдаг; · Аливаа улсын эрх мэдэлд хамаарах хэргийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр улсын шүүхэд авч хэлэлцэхийг цээрлэх ёстой; · Аливаа улсын шүүх бусад улсын албан баримт бичиг нь хууль ёсны эсэх, мөн хуулийн хүчинтэй эсэхийг тогтоон шийдэхийг цээрлэх журам баримталдаг. [7] Дотоодын хэрэгт үл оролцох зарчим the principle of non-interference in the internal affairs of states; принцип невмешательства во внутренние дела государств Орчин үеийн олон улсын эрх зүйн үндсэн зарчмын нэг бөгөөд улс гүрний тэгш, бүрэн эрхийн зарчмаас үүсэн гарсан. Энэ зарчмын агуулга нь улс гүрнээс бүрэн эрхийн ёсоор дотооддоо болон гадаадад явуулж буй бодлого, зүй ёсны ажиллагаа, тодорхой үйлдэлд нь хөндлөнгөөс оролцож, саад учруулж болохгүй гэсэн өргөн утгаар тодорхойлогдоно. Энэ зарчмын орчин үеийн ойлголт, хэм хэмжээг НҮБ-ын дүрэм, Улс гүрний дотоодын хэрэгт үл оролцох, тэдгээрийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах тухай тунхаглал (1965), Улсуудын дотоод хэрэгт өнгөлзөх ба оролцож үл болох тухай тунхаглал (1981), түүнчлэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмын тухай тунхаглалд (1970) тус тус бататган бэхжүүлсэн байна. Энэ зарчмыг НҮБ тууштай баримталдаг бөгөөд түүнээс ухрах нэг л нөхцөл бий. Энэ нь энх тайванд аюул бүхий аливаа үйлдэл гарах, эсвэл илэрхий түрэмгийлэл үүсэхэд НҮБ-ын дүрмийн долоодугаар зүйлийн дагуу таслан зогсоох албадлагын арга хэмжээ авдаг. Аль нэг улсын дотор болж байгаа үйл явдал нь олон улсын энх тайванд занал учруулж болохоор байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нотлон тогтоовол тэр нь улсын дотоод хэрэг биш болж, хамтын аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбогдсон асуудал болно. Ийм нөхцөлд НҮБ-аас явуулах албадлагын арга хэмжээг тухайн улсын дотоод хэрэгт оролцоход чиглэсэн үйлдэл биш гэж үздэг. [8] Хамгаалах Хариуцлага номлол : Responsibility to Protect (R2P) doctrine [9] Улс түмэн болон үндэстнүүд өөртөө засан тохинох эрхийн зарчим the principle of self-determination of peoples and nations; принцип самоопределения народов и наций Улс түмэн, үндэстэн тусгаар тогтнол, улс төрийн статус, төр засгийн хэлбэр, эдийн засаг – нийгмийн хөгжлийнхөө арга замыг өөрөө бие даан шийдэж тогтоох эрхийг дээдлэн хэрэгжүүлэх үзэл баримтлал. Энэхүү эрхийн субъект нь улс гүрэн биш, ард түмэн, үндэстэн байх ба уг зарчмыг НҮБ-ын дүрэм болон Колоны олон, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай (1960) НҮБ-ын тунхаглал, Хүний эрхийн тухай олон улсын 1966 оны хоёр пактад бататгаж, уг эрхийг хүндэтгэх журам нийтээр заавал сахин биелүүлэх хэм хэмжээ болсон байна. Өөртөө засан тохинох эрхийн агуулга нь дан ганц улс төрийн тусгаар тогтнолоор хангагдахгүй, улс түмэн эдийн засаг, нийгэм соёлынхоо хөгжлийг хангах арга замыг сонгон шийдэх, ардчиллыг дэлгэрүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль зүй, дэг журмыг тогтоох асуудлыг ч хамаарна. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл явуулж байгаа улс түмэн шаардлага тулгарвал зэвсэгт хүч хэрэглэж болохыг Ерөнхий ассамблейн холбогдох тогтоолуудад хүлээн зөвшөөрсөн нь үүнтэй нягт уялдаатай. Өөртөө засан тохинох эрхийн зарчим нь тухайн үндэстэн заавал тусгаар улс байгуулна гэсэн хэрэг биш. Харин улс түмэн энэ эрхээ эдлэхдээ тусгаар улс байгуулах нь дийлэнх байдаг. Бас өөр улсын холбоонд (федерацад) орох буюу нэг улсын бүрэлдэхүүнд нийлэн орж болохыг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмын тухай тунхаглалд заасан. [10] Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчим the principle of the territorial integrity of states, принцип территоральной ценности государств Олон улсын эрх зүйн ерөнхий зарчмын нэг. Энэ зарчмын дагуу улс гүрнүүд өөрийн нутаг дэвсгэрийг хадгалах болон хамгаалах салшгүй бөгөөд тусгаар тогтносон эрхтэй. НҮБ-ын дүрмийн хоёрдугаар зүйлийн дөрөвдүгээр хэсэгт аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг цээрлэсэн байдаг. Энэхүү нэр томьёо нь тусгаар тогтнол хэмээх нэр томьёотой ойр боловч адил утгатай биш. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд тухайн орны физик газар зүйн болон нутаг дэвсгэрийн орон зай, агаар мандал, нутаг дэвсгэрийн ус хамаарна. [11] Улсын хил халдашгүй дархан байх зарчим the principle of inviolability of borders; принцип нерушимости государственных границ Улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байх зарчимтай нягт холбоотой бөгөөд үнэн хэрэгтээ түүний агуулгад багтаж байдаг. Энэ зарчим нь дараах байдлаар тодорхойлогдоно. · Олон улсын эрх зүйн дагуу хууль ёсоор тогтоосон хилийг хүлээн зөвшөөрөх; · Эдүгээ болон ирээдүйд газар нутгийн ямар нэг өнгөлзлөг гаргахаас татгалзах; · Хилийн хувьд хүч хэрэглэх, эсвэл хүчээр заналхийлэхээс татгалзах. Улсын хил халдашгүй дархан байх зарчмыг зөрчсөн үйлдэл нь улс гүрний бүрэн эрхийг эвдсэн хэрэг болно. Хилийн шугамыг хянаж үзэх, түүнийг тогтоосон эрх зүйн актыг өөрчлөхөөс нэг талаас хийсэн үйлдэл, эсвэл тавьсан шаардлага нь улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг өдүүлсэн өнгөлзлөг гэж үздэг. Хилийнхээ дархан байдлыг хангах үүднээс улс гүрэн бүр дотооддоо хууль тогтоомж гаргаж, хөрш оронтой хилийн дэглэмийн гэрээ байгуулдаг. Эдгээр нь хилээр нэвтрэх журам, хилийн бүсэд оршин суух, аливаа аж ахуйн үйл ажиллагаа явуулах, хилийн дагуух ус, ой, мод зэргийг ашиглах, байгаль орчныг хамгаалах зэрэгтэй холбогдсон дэг журам, арга ажиллагааг тогтоодог. Улс гүрэн нутаг дэвсгэрээ ашиглахдаа бусад улсын нутаг дэвсгэрийн ердийн байдалд хохирол учруулахаас сэргийлэх үүрэгтэй. Нэр томьёо Агаарын хил air frontier; воздушная граница Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц дээш үргэлжилнэ. Агаарын хил нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө. Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-110 км гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн улсын газар зүйн байрлал буюу далайн түвшний хамаарлаас шалтгаална. Анклав enclave; анклав Тал бүрээсээ бусад улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн улс гүрэн, түүний газар нутгийн хэсэг. Антарктик Аntarctica; Антарктика Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн 60 дугаар өргөргөөс урагш орших газар нутаг. Хэдийгээр уг нутаг дэвсгэрийг ашиглаж эхлээгүй ч одоогоор судлах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байна. Антарктик нь аливаа улсын бүрэн эрхээс гадуур оршино. Антарктикийн тухай гэрээ the antarctic treaty; договор об Антарктике 1959 онд Вашингтон хотноо 16 улс оролцож тус гэрээг баталсан бөгөөд гэрээгээр Антарктикийг бүхэлд нь цэрэг, зэвсэггүй бүс нутаг болгон эрх зүйн онцгой дэглэм тогтоожээ. Арлын улс island state; островное государство Нэг болон хэд хэдэн арлаас тогтох тэнгисийн эрэг бүхий улс. Дэлхийд Индонез, Филиппин, Фиджи, Багамийн арлууд, Тонго зэрэг 30 гаруй арлын улс бий. Арлын ус island water; архипелажные воды Арлын улсын хилийн дотор орших ус. Энэ нь уг улсын нутаг дэвсгэрийн хамгийн захад оршиж байгаа арал, хад цохиог холбосон шулуун шугамын дотор орших ус юм. Гэхдээ усан болон хуурай талбайн харьцаа 1:1 – 9:1-ээс хэтрэх учиргүй. Түүнчлэн гарааны шугамын урт тэнгисийн 100 милээс хэтэрч үл болно. Хэлхэлдсэн арлуудыг холбосон шугамаас нутаг дэвсгэрийн усны өргөн эхлэн тооцогдоно. Газрын хэвлийн хил frontier of the land subsoil; граница недра земли Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц доош үргэлжлэх ба дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан доошлох тусам хумигдана. Газрын хэвлий нь объектив утгаараа дэлхийн цөмөөр хязгаарлагдах боловч улс гүрний эрх зүйн үйлчлэл нь орчин үеийн техник технологийн хүрч чадах орон зайг хамаарна. Далайд гарцгүй орон landlocked state; страна не имеющая выхода к морю Далай тэнгисээс алслагдсан, тал бүрээсээ нэг буюу хэд хэдэн улсаар хүрээлэгдсэн улс гүрэн. Нээлттэй далайн тухай 1958 оны Женевийн конвенц , Далайд гарцгүй улсын транзит худалдааны тухай 1965 оны конвенц , Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцод дараах зүйлийг заажээ. · Далайд гарцгүй улс эргийн улстай тэгш байх үндсэн дээр далайд чөлөөтэй хүрэх гарцтай байвал зохино; · Далай ба далайд гарцгүй улсын хооронд орших улс “харилцан адил байх” үндсэн дээр өөрийн нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах боломжийг тэдэнд олгоно; · Далайд гарцгүй орны төрийн далбаа бүхий хөлөг онгоцонд боомтод хүрэх болон түүнийг ашиглах талаар тухайн улс өөрийн болон бусад орны хөлөг онгоцны нэгэн адил боломжийг олгоно. Далайд гарцгүй улсын хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх үүднээс дамжин өнгөрөх зөвшөөрөл олгосон улс нь бараа таваарт нь хязгаарлалт тогтоохгүй байх мөн дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл болон бараанаас нь гаалийн татвар, хураамж авахгүй байхаар заажээ. Өөрийн эрхийг эдлэхийн тулд далайд гарцгүй улс холбогдох улс гүрэнтэй дамжин өнгөрөх үйл ажиллагааны нөхцөл, болзлын талаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд хэлэлцээр байгуулна. Далайн ёроол seabed; морское дно Эргийн улсын эх газрын хормой, эдийн засгийн онцгой бүсийн хязгаарын гадна орших тэнгисийн ёроол, түүний баялаг. Далайн (тэнгисийн) эрх зүйн 1982 оны конвенцоор энэ бүс нутагт эрх зүйн дараах дэглэм тогтоосон. · Энэ бүс, түүний баялаг нь хүн төрөлхтний нийтийн өв хэмээн тунхаглагдсан бөгөөд аливаа улс уг орон зайд өөрийн тусгаар тогтнолоо үл зарлах, харьяаллаа үл тогтоох; · Гагцхүү энх тайвны зорилгоор ямар нэг ялгаваргүйгээр ашиглах; · Далайн ёроолын баялгаас олох санхүүгийн ашгийг шударга ёсны зарчмын дагуу хөгжиж байгаа улс оронд хуваарилах (үүнийг Далайн ёроолын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага хүн төрөлхтний нэрийн өмнөөс гүйцэтгэнэ). Энэ бүс болон тэнгисийн бусад бүсэд явагдах үйл ажиллагаа нь тэнгисийн нисэх хүчний аюулгүй байдлыг хангах, тэнгист хүний амь насыг хамгаалах, түүнчлэн далайн чөлөөт байдлын журмыг харгалзсан байвал зохино. Далайн ёроолд явуулах улс гүрний үйл ажиллагаа дээрх конвенцын заалтын зэрэгцээ НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр зохицуулагдана. Делимитац delimitation; делимитация Улсын хил тогтоох тухай тэмдэглэл бөгөөд түүнийг батлагдсан гэрээ хэлэлцээрийн дагуу зурагт тодорхойлно. Өөрөөр хэлбэл, улсын хилийн шугамын дайран өнгөрөх ерөнхий чиглэлийг гэрээгээр тодорхойлон түүнд хавсарган томруулсан масштаб бүхий физик-газар зүйн карт дээр дүрслэл хийх үйл ажиллагаа. Демаркац demarcation; демаркация Улсын хилийн гэрээ, түүнд хавсаргасан газрын зургийн дагуу газар дээр нь хилийн тэмдэгтийг байрлуулан тогтоох үйл ажиллагаа. Уг үйл ажиллагааг хил залгаа улсуудын төлөөлөгчдөөс бүрэлдсэн хамтарсан комисс гүйцэтгэх бөгөөд шаардлагатай үед хилийн шугамыг шинэчлэн тогтоох, тодруулах, гэмтэж хуучирсан тэмдэгтүүдийг сэлбэж засах, шинийг нэмж тавих зэрэг ажлыг Демаркацийн тухай баримт бичгийг үндэслэн хийнэ. Дотоодын ус internal waters; внутренние воды Тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орж буй нутаг дэвсгэрийн тэнгисийн өргөний тогтоох гарааны шугамаас эрэг хүртэл үргэлжлэх тэнгисийн орон зайн хэсэг юм. Далайн эрх зүйн 1982 оны конвенцод зааснаар дотоодын усны бүрдэлд дараах ус багтана. · Хилийн дотор орших гол мөрөн, нуур цөөрөм, усан сангийн бусад ус; · Боомтын ус; · Түүхэн булангийн ус; · Хуурай газартай хил залгаа орших эргийн ус нь бүхэлдээ нэг улсад харьяалагдаж байгаа тэнгисийн ус; · Булангийн ус (тохойн өргөн тэнгисийн 24 милээс хэтрэхгүй бөгөөд нэг улсад харьяалагдаж байвал). Дотоодын ус эргийн улсын бүрэн эрхэд орших тул түүний эрх зүйн дэглэмийг улс өөрөө тогтооно. Гадаадын хөлөг гарцаагүй байдлаас бусад тохиолдолд эргийн улсын дотоодын усанд зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэн орох ба байрлах үеийн эрх зүйн дэглэмийг холбогдох орнуудын хэлэлцээр болон олон улсын нийтлэг хэм хэмжээгээр тогтооно. Худалдааны хөлөг, түүний экипажийнхан боомтын усанд байх үедээ эргийн улсын эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүн шийдэх эрхийн үйлчлэл дор оршино. Харин цэргийн хөлөг онгоц, худалдааны бус зорилгод ашиглагдаж байгаа улсын мэдлийн бусад хөлөг онгоцонд энэ нь хамаарахгүй хэдий ч боомт, дотоодын усанд байрлах гадаадын цэргийн хөлөг онгоцны тоо, байрлах хугацааны хязгаарлалтыг эргийн улс тогтоож болно. Цэргийн хөлөг эргийн улсын гаалийн үзлэг, эрүүл ахуйн хяналтаас чөлөөлөгдөнө. Хөлгийн дарга эрүүл ахуйн хяналтын төлөөлөгчийн хүсэлтээр хөлгийн талаарх эрүүл ахуйн мэдээлэл, халдваргүйжлийн талаар тодорхойлолт, бусад баримтыг гаргаж өгнө. Залгаа бүс adjacent zone; прилегающая зона Нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш далайн 24 милийн дотор багтах далайн хэсэг. Эргийн улс өөрийн нутаг дэвсгэр болон нутаг дэвсгэрийн далайг гааль, татвар, цагаачлал болон эрүүл ахуйн хууль дүрмийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор залгаа бүсэд хяналтаа тогтооно. Далайн хөлөг онгоц эргийн улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь үндэслэлтэй бол түүнийг саатуулан баривчлахаар өөрийн нутаг дэвсгэрийн далайн болон залгаа бүсийн хязгаар дотор мөрдөн хөөх эрхийг эдэлнэ. Нутаг дэвсгэр territory; территория Олон улсын эрх зүйд нутаг дэвсгэр хэмээх ойлголт нь өргөн утгаараа дэлхийн бөмбөрцөг, түүний хуурай ба усан гадаргуу, газрын хэвлий ба агаарын орон зай, түүнчлэн дэлхийг хүрээлэн буй сансрын орон зай, сар, нарны аймгийн бусад эрхэс гариг болон сансрын биетүүд хамаарна. Нутаг дэвсгэрийг эрх зүйн дэглэмийн хувьд дараах байдлаар ангилна. · Улс гүрний нутаг дэвсгэр; · Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр; · Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр. Нутаг дэвсгэрийн далай territorial sea; территориальное море 1982 оны НҮБ-ын Далайн эрхийн конвенц ёсоор эргийн улсын бүрэн эрх орших нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүний тэнгисийн 12 миль хүртэлх өргөнтэй тэнгисийн бүс нутгийг нутаг дэвсгэрийн ус (тэнгис) гэнэ. Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаар нь тухайн улсын тэнгисийн хил болно. Нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугам нь эргийн усны хамгийн их татралтын шугам буюу арал, ангийн хэсгүүдийн хамгийн алслагдсан цэгүүдийг холбосон шугам байна. Үүнийг эргийн улсын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тэнгисийн өргөн масштаб бүхий газрын зурагт тэмдэглэнэ. Нутаг дэвсгэрийн далай, түүний ёроол, хэвлий, түүний дээрх агаарын мандалд эргийн улс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боловч олон улсын эрх зүйн дагуу зарим нэгэн хязгаарлалтыг тогтоодог. Тухайлбал, бусад улсын далайн хөлөг онгоц тайван замаар дайран өнгөрөх тохиолдолд эргийн улсаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг бол агаарын хөлөг онгоц ийм эрхийг эдэлдэггүй байна. Нээлттэй далай open sea; открытое море Далайн эргийн улсын нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж аль нэг улсын бүрэн эрхэд үл хамаарах, нийтийн ашиглалтад байдаг тэнгисийн орон зай. Энэ нь эрх зүйн харилцан ялгаа бүхий дэглэмтэй хэсгүүдэд (хажуугийн бүс, эх газрын хормой, далай, түүний ёроолын олон улсын хэсэг) хуваагддаг. Харин эдгээр орон зай ямар нэгэн улсын үндэсний харьяалал болон бүрэн эрхэд хамаардаггүй байдал нь тэдгээрийн нийтлэг шинж юм. Олон улсын гол мөрөн international river; международные реки Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр дамжин урсдаг гол мөрөн. Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн буюу тэдгээрийн хилийн шугам дайран гарч байгаа нуурыг олон улсын нуур гэнэ. Байгалийн хувьд нэгдмэл цогц боловч хэсгүүд нь өөр өөр улсын нутаг дэвсгэрт байдаг олон улсын мөрөн, нуурыг хамтран ашиглах, тэдгээрийн эрх зүйн дэглэмийг тогтоох явдал юуны түрүүнд холбогдох улсуудын тохиролцооноос шалтгаална. Олон улсын гол мөрөн, нуурын усыг ашиглах талаар дараах зарчим үйлчилдэг. · Өөрийн нутаг дэвсгэрийн хилийн дотор орших олон улсын усан сангийн хэсэгт төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх; · Эргийн улс бүрд зохих хувийг ноогдуулан усны санг шударгаар хуваан ашиглах; · Олон улсын гол, мөрний усыг ашиглахдаа бусад улсын байгаль орчин, ашиг сонирхолд ноцтой хор хохирол (бохирдуулах) үл учруулах. Олон улсын суваг international canal; международный канал Далайн замыг богиносгох, далайн аяллын аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний хөдөлмөрөөр бүтээсэн далайн зам. Тодорхой улсын нутаг дэвсгэрт татсан суваг тухайн улсын эрх мэдэлд байх бөгөөд олон улсын далайн тээвэрт онц ач холбогдол бүхий зарим сувагт олон улсын хэлэлцээрээр дамжин өнгөрөх практик тогтоодог. Жишээлбэл, Суэцийн суваг, Панамын суваг . Олон улсын хоолой international strait; международный пролив Олон улсын эрх зүйд далайн хоолой нь хоёр эх газраар хавчигдсан, хоёр том усан санг холбосон, байгалийн жамаар үүссэн, нарийхан, далайн усан зам. Далайн хоолой нь усан тээвэрт стратегийн чухал үүрэгтэй. Эх газрууд нь усны урсгалыг ерөнхийдөө хавьчдаг ч ус ихэвчлэн хоолойны хоёр талд болон хоолойгоор хоёр чиглэлд жигд өндөртэйгөөр урсдаг. Зарим хоолойд давамгайлдаг урсгалын чиглэл бий. Далайн хоолойгоор хиллэдэг эрэг орчмын улсууд дамжин өнгөрөх эрхийг түдгэлзүүлэх боломжгүй боловч аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах болон бусад холбогдох асуудлуудаар зохицуулж болно. Гэхдээ эдгээр журам нь дамжин өнгөрөх эрхэд саад болохгүй байна. Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр territory under international law regime; территория с международным режимом Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр эрх зүйн дэглэм нь тодорхойлогддог нутаг дэвсгэрийн хэсэг. Олон улсын нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал нь дараах зарчимд үндэслэнэ. · Олон улсын нутаг дэвсгэрийг аль нэг улсын бүрэн эрхэд захируулахгүй байх зарчим; · Олон улсын нутаг дэвсгэр, түүний байгалийн баялгийг бүх улс, үндэстний ашиг тусын тулд хамгаалах, зүй зохистойгоор ашиглах зарчим. Үүнээс үзвэл, түүний орон зайн хэсэг нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу улс гүрнүүдийн нийтийн хэрэгцээнд нээлттэй байдаг ба түүнд тэнгисийн эрэг бүхий улсын эдийн засгийн онцгой бүс, эх газрын хормойн гадна орших усан талбай, улс гүрний нутаг дэвсгэрийн хилийн гадна орших агаарын орон зай, нээлттэй далай, түүний ёроол, түүний дээр орших агаар мандал, антарктид, сансар, сар, тэнгэрийн бусад эрхэс багтана. Олон улсын эрх зүйн номлол international behest; международное предписание Олон улсын эрх зүйн талаар мэргэшсэн эрдэмтдийн бүтээл хэдийгээр олон улсын эрх зүйн эх сурвалж биш боловч, олон улсын эрх зүй гэж юу болохыг тайлбарлан, улс түмний эрх зүйн ухамсарт ихээхэн нөлөө үзүүлнэ. Эрх зүйн хэм хэмжээ байгаа эсэхийг тодорхойлоход олон улсын эрх зүйн шинжлэх ухаан, олон улсын шүүхийн шийдвэрийн нэг адил тус дөхөм болно. Мөн олон улсын эрх зүйг дэвшилттэйгээр хөгжүүлэхэд сургаал, номлол чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед нэлээд улс гүрэн гадаад хэргийн яамандаа бие даасан хуулийн зөвлөх ажиллуулах болж байна. Олон улсын байгууллагууд ч хууль зүйн мэргэжилтнүүдээс бүрэлдсэн зөвлөх байгууллагатай болсон байна. Онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэр territory with a special regime; территории с особым международным режимом Энэ нь бүрэн цэрэг зэвсэггүй, төвийг сахисан, энх тайвны бүс хэмээн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэр. Олон улсын онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэрт улс гүрний олон улсын эрх зүйн болон хосолмол дэглэм бүхий нутаг дэвсгэрийн аль ч хэсэг орж болно. Тэнгисийн булан sea bay; морской залив Эргийн гүн хэрчигдсэн болон нугачаа ихтэй газартай харьцуулахад эх газрын гүн рүү илүү ихээр түрэн орсон хуурай газраар хүрээлэгдсэн мэт усыг тэнгисийн булан хэмээн ойлгож болно. Хэрэв эх газар луу түрэн орсон улсын хаалганы өргөн нь тэнгисийн 24 милээс бага байвал түүний хоёр захын хамгийн их татралын цэгийн хооронд шулуун шугам татаж түүн доторх усыг дотоодын усанд тооцдог. Далайн (тэнгисийн) эрх зүй the law of the sea; морское право Далай тэнгисийг ашиглах явцад гарсан худалдааны ба цэргийн онгоц, засаг барих ба далай тэнгист ан агнуур хийх, биологийн ба эрдэс бодисын нөөцийг олборлох, эрдэм шинжилгээ судалгаа хийх зэрэг нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээ, зарчмын нийлбэр цогц. Тэнгисийн эрх зүйг хөгжүүлэхэд НҮБ онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд 1958, 1960, 1973-1982 онуудад далайн эрх зүйн талаар гурван удаагийн бага хурал зохион байгуулж, улмаар Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцыг батлан гаргажээ. Улс гүрний нутаг дэвсгэр the territory of the state; государственная территория Тодорхой улс гүрний бүрэн эрхийн дор, түүний хилийн дотор орших дэлхийн бөмбөрцгийн хэсэг. Нутаг дэвсгэр нь агаарын орон зай, хуурай гадаргуу, усан гадаргуу, гүний орон зайн хэсгүүдээс бүрдэх бөгөөд харьцангуй утгаар нь олон улсын гэрээнд заасан зарим объект, түүний орон зайн хэсгийг улс гүрний нутаг дэвсгэртэй адилтган үздэг. Дараах хамаарна. · Гадаад улс олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын дэргэд суугаа дипломат төлөөлөгчийн газар болон түүний тэргүүний байр, орон сууц, эдэлбэр газар, уналгын хэрэгсэл; · Зөвхөн өөрийн улсын усан болон агаарын орон зайд, түүнчлэн нээлттэй тэнгис, түүний дээрх агаарын орон зайд яваа тухайн улсын төрийн далбаа болон ялгах тэмдгийг зүүж яваа тэнгисийн болон агаарын хөлөг; · Тухайн улсын нутаг дэвсгэрийн хэсгүүдийг холбож байгаа нээлттэй тэнгист тавьсан усан доорх кабель, дамжуулах байгууламжууд, эх газрын хормой, нээлттэй тэнгисийн хэвлийд босгосон техникийн байгууламжууд, түүнчлэн тухайн улсаас сансрын орон зайд хөөргөсөн сансрын хөлөг, хиймэл дагуулууд, сансрын станц, буудал зэрэг хаана байгаагаасаа үл хамааран тухайн улсын далбаа, тэмдэг бүхий цэргийн хөлөг онгоц. Улсын хил state frontier; государственная граница Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарыг бусад улсын нутаг дэвсгэр болон олон улсын эрх зүйн дэглэм бүхий орон зайн хэсгээс зааглах зорилгоор олон улсын гэрээний дагуу хамтран болон бие даан тогтоосон шугам. Нөгөөтээгүүр, улсын хил нь төрийн бүрэн эрхт байдлын үйл ажиллагааны орон зайн хязгаар юм. Улсын хил нь хуурай газрын, усан, агаарын, газрын хэвлийн гэсэн төрлүүдтэй. Улсын хилийг тогтоохдоо геометрийн, астрономийн, орографийн гэсэн үндсэн гурван аргыг ашиглах бөгөөд орографийн аргаар тогтоосон хилийг байгалийн хил, геометрийн болон астрономийн аргаар тогтоосон хилийг зохиомол хил гэнэ. Хажуугийн бүс contiguous zone; прилежащая зона Эргийн улсын нутаг дэвсгэрийн устай зах нийлэн орших тэнгисийн бүс нутаг. Энэ нь нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш тэнгисийн 24 милээс хэтрэхгүй байвал зохино. Эргийн улс өөрийн гааль, татвар, цагаачлал, эрүүл ахуйн журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор хажуугийн бүсэд хяналтаа тогтоох эрхтэй. Гэхдээ энэ нь уг бүс нутгийн олон улсын эрхийн статуст нөлөөлөхгүй. Хил орчмын дэглэм boundary regime; около пограничный режим Хил орчмын нутаг дэвсгэрт эмх журам сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс гүрэн өөрийн дотоодын хууль эрхийн актаар тогтоосон онцгой журам. Түүнд хилийн бүсэд нэвтрэн орох, түр нутаглах, байнга оршин суух, зорчих, аж ахуй эрхлэх журмыг заана. Хил тогтоох to establish a boundary; установление границы Зэргэлдээ орших улсуудын хоорондын хилийг (хуурай замын ба усан) гэрээгээр тогтооход хил орчим суугаа ард иргэдийн хэрэгцээ, улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий эдийн засаг, газар зүй, түүхийн зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг. Улсын хилийг тогтоох ажил делимитац , демаркац хэмээх үндсэн хоёр шат дамжина. Хил тогтоох шугам line of demarcation; демаркационная линия · Байлдаж байгаа талуудын түр эвлэрлийнх нь үед хувааж байгаа шугам, эсвэл зурвас (гал зогсоох шугам); · Ялсан эзэмшил газар нутгийн бүсийг хуваасан шугам, эсхүл өөр улсуудын (хил тогтоохоос өмнөх) түр зуур тогтоосон газар нутгийн шугам. Хилийн гэрээ boundary treaty; пограничный договор Орчин үеийн олон улсын эрх зүйд хилийн гэрээ ихээхэн бат бөх тогтвортой шинж чанартай болсон. Хилийн гэрээний үйлчлэлийг ердийн замаар зогсоож үл болно. Ийм гэрээг түр хугацаагаар байгуулдаггүй, харин хилийг эзлэн тогтоох замаар байгуулна. Хилийн гэрээнд түүнийг цуцлах тухай заалт ордоггүй. Ийм гэрээг нэг талаас хүчингүй болгох нь олон улсын гэрээнд харшилна. Хилийн дэглэм border regime; пограничный режим Хилийн халдашгүй дархан байдлыг хангахын тулд хил залгаа улсуудаас гэрээгээр тогтоосон хилийн тодорхой журам. Түүнд хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа таваар нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагаа явуулах, хил зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлуудыг тусгана. Хилийн төлөөлөгч boundary delegation; пограничная делегация Хил залгаа улсуудын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн маргаан, будилааныг тухай бүр тайван аргаар зохицуулах зорилгоор олон улсын практикт хилийн төлөөлөгчийг ашигладаг. Хилийн төлөөлөгчийг томилох, түүний эрх үүрэг харилцах журам, эдлэх эрх дархыг хилийг дэглэм ба хилийн будилааныг зохицуулах тухай хоёр улсын хэлэлцээрээр тогтоодог. Хилийн төлөөлөгч нь дараах үүргийг гүйцэтгэнэ. · Хил дээр журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх; · Хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах; · Хилийн дэглэм зөрчсөн тохиолдлуудыг шалгах (дипломат шугамаар шийдвэрлэх асуудал түүнд хамаарахгүй); · Хил дээр журам зөрчсөнтэй холбогдон гарсан элдэв төлбөр асуудлыг шалган шийдэх; · Нөгөө этгээдийн нутаг дэвсгэрт илэрсэн өөрийн улсын эд хөрөнгийг буцаах журмын талаар тохиролцох. Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр territory with a mixed law regime; территории со смешанным режимом Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон улс гүрний үндэсний хэм хэмжээ аль аль нь үйлчилж болох орон зайн хэсгүүд хамаарна. Үүнд тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд ордоггүй залгаа болон хажуугийн бүс, эдийн засгийн онцгой бүс болон эх газрын хормой багтана. Мөн олон улсын мөрөн, олон улсын хоолой, улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орох олон улсын суваг хамаарна. Цесс cession; цессия Улс гүрэн өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэрийг бусдад худалдах, бэлэглэх замаар бүрмөсөн шилжүүлэн өгөх. Эдийн засгийн онцгой бүс exclusive economic zone; исключительная экономическая зона Нутаг дэвсгэрийн усны хилийн гадна орших тэнгисийн бүс нутаг. Түүний усны өргөн нутаг дэвсгэрийн өргөнийг хэмжих гарааны шугамаас цааш тэнгисийн 200 миль хүртэл үргэлжилнэ. Далайн эрх зүйн 1982 оны конвенц эдийн засгийн онцгой бүсэд эргийн улсын аюулгүй байдал, хэрэг шүүн шийдэх эрх болон бусад улс гүрний ашиг сонирхлыг харгалзан эрх зүйн онцлог дэглэм тогтоосон. · Эргийн улс энэ бүс нутагт түүний байгалийн баялгийг хайх, боловсруулах, хамгаалах, ашиглах болон ус, салхийг нь ашиглах, цахилгаан эрчим хүч гарган авах үүднээс бүрэн эрхээ тогтоох боломжтой; · Эргийн улс хиймэл арал, барилга байгууламж байгуулах, ашиглах, тэнгисийн судалгаа шинжилгээ явуулах үйл ажиллагааны хувьд давуу эрхтэй бөгөөд бусад гүрнээс энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааны хувьд шүүн шийдэх эрхийг эдэлнэ. Тухайлбал, өөрийн тогтоосон журмын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагын үүднээс үзлэг, нэгжлэг, баривчилгаа болон шүүн шийдвэрлэх бусад үйл ажиллагаа явуулах; · Эргийн улс тэнгисийн орчны бохирдлыг таслан зогсоохтой холбоотой үйл ажиллагааны эрх зүйн журмыг тогтоох эрхтэй; · Эргийн улс энэ бүсэд олдворлох загасны төрөл хэмжээг тодорхойлон заах боломжтой; · Харин энэ бүсэд бүх улс чөлөөтэй зорчих болон усан доорх кабель болон дамжуулах байгууламжийг байрлуулах, нислэг үйлдэх эрхтэй. Эргийн улс adjacent to the coast; примыкающий к берегу Далай тэнгистэй хиллэн оршиж буй улс. Эргийн улс аюулгүй байдлын үүднээс өөрийн нутаг дэвсгэрийн далайн ямар нэгэн хэсэгт хэвийн журмаар нэвтрэн өнгөрөх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно. Мөн эргийн улс өөрийн орны хууль тогтоомжийг зөрчсөн цэргийн хөлөг онгоцыг нутаг дэвсгэрийн далайгаас нэн даруй гарахыг шаардах эрхийг эдлэхийн зэрэгцээ худалдааны хөлөг онгоцны хэргийг өөрийн хуулийн дагуу шүүн шийдвэрлэх эрхийг эдэлнэ. Эх газрын хормой continental shelf; континентальный шельф Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаараас тэнгисийн 350 милийн дотор байгаа тэнгисийн ёроол, түүний баялаг. Эргийн улс эх газрын хормойн байгалийн баялгийг олборлох, ашиглах эрх эдэлнэ. Харин энэ нь түүн дээрх ус болон агаар мандалд хамаарахгүй. Эх газрын хормойн гадаад хилийн талаарх мэдээлэл, газрын зургийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх ёстой. Эргийн улс энэ бүс нутагт явуулах өрөмдлөгийн ажил болон байгалийн баялгийг хайх, боловсруулах үйл ажиллагааны хувьд бүрэн эрхийг эзэмшдэг. Эргийн улс нь 200 милээс гадагш орших эх газрын хормойн баялгийг олборлосноос олох ашгийнхаа тодорхой хувийг хөгжиж байгаа орнуудад зориулсан олон улсын тусгай санд оруулж байх үүрэгтэй. Эх газрын хормойгоор далайн ба агаарын хөлөг онгоц чөлөөтэй зорчино. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, Ed.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #НутагДэвсгэр #ТусгаарТогтнол #УлсГүрэн #ОлонУлсынЭрхЗүйнЗарчим #УлсГүрнийТэгшБүрэнЭрхийнЗарчим #УлсынХил #УлсынДотоодХэрэгтҮлОролцохЗарчим #УлсТүмэнБолонҮндэстнүүдӨөртөөЗасанТохинохЭрхийнЗарчим #Анквав #ЭхГазрынХормой #ЭргийнУлс
- Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрх зүй
Нэр томьёо Агаарын орчныг бохирдуулах air pollution; загрезнение воздуха Агаарыг бохирдуулахаас сэргийлэх ажиллагаа нь олон улсын эрх зүйн зохицуулалтад сүүлийн жилүүдэд хамрагдах болсон бөгөөд агаар бохирдуулах үйл ажиллагааны дотор хил давсан агаарын бохирдол онцгой анхаарал татах болсон. Ялангуяа озоны бүрхүүл давхарга нимгэрэх, хүхрийн давхар исэл, озоны ислээс үүсэх хүчиллэг бороо, хүлэмжийн хийн хор уршигтай тэмцэхэд Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал чиглэгдэх болжээ. Дэлхийн цаг уурын байгууллага World meteorological organization; Всемирная методрологическая организация Тус байгууллага 1871 оноос ажиллаж байсан Олон улсын цаг уурын байгууллагын суурин дээр үндэслэсэн 1947 онд бий болж, 1951 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болжээ. Дэлхийн цаг уурын байгууллага нь цаг уурын албаны олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх; энэ төрлийн албыг зохион байгуулах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх; агаарын ба далайн тээврийн цаг уурын мэдээллийн үйлчилгээг хөгжүүлэх; хөдөө аж ахуйд цаг уурын албаны туслалцааг өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг голчлон явуулна. Энэ байгууллагын практик ажиллагааны үндсэн хэсэг нь Цаг агаарын дэлхийн алба юм. Тус алба нь цаг уур, хүрээлэн орчны талаарх мэдээг нэгтгэж, гишүүн орнуудад түгээх, цаг уурын хүчтэй өөрчлөлт, байгалийн гамшгийн талаар мэдээлэх, урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн цаг уурын байгууллагын эрхлэх дээд байгууллага нь Дэлхийн цаг уурын конгресс юм. Тэрээр дөрвөн жил тутамд хуралдах ба Дэлхийн цаг уурын байгууллагын үндсэн бодлого, чиглэлийг боловсруулж, тодорхой хөтөлбөр, төсвийг батална. Гүйцэтгэх зөвлөл нь 36 гишүүнтэй бөгөөд ерөнхийлөгч (1), дэд ерөнхийлөгч (3), бүс нутгийн холбооны ерөнхийлөгч (6), цаг уурын албаны захирлаас (26) бүрдэнэ. Энэ нь конгрессоос баталсан хөтөлбөр, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гол үүрэгтэй. Нарийн бичгийн даргын газар нь захиргаа – техникийн ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Монгол улс Дэлхийн цаг уурын байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд 1975, 1994-1995 онд Гүйцэтгэх зөвлөлд нь сонгогдож байжээ. Хүрээлэн буй орчин area of the environment; зона окружающей среды Хүн төрөлхтөн оршин тогтнох, соёл иргэншил нь хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг элементүүдийн нэгдмэл цогц. Түүнийг амьд орчин (ургамал, амьтны аймаг), амьд бус орчин (уур амьсгал, далайн ба цэнгэг усны сан), түүний хэвлий, газрын ойрх сансрын уудам, агаар мандал, хүнээс байгаль орчинтой харьцах үйл явцад үүссэн объект (хот суурин, үйлдвэрлэлийн янз бүрийн цогцолбор) хэмээн ангилдаг. Хүрээлэн орчныг хамгаалах үйл ажиллагааны объектод байгалийн цогцолбор газар, түүхийн дурсгалт зүйлс багтдаг. Хүрээлэн орчныг эзлэх, тархах, үйлчлэх орон зайгаар нь хотол нийтийн, бүс нутгийн, үндэсний хэмээн хувааж үздэг. Хүрээлэн орчны олон улсын эрх зүй international environmental law; международное право об окружающей среде Хүнийг хүрээлэн байгаа орчныг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хүрээлэн орчинд хортой нөлөө үзүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх, аюулыг нь хязгаарлах талаар эрх зүйн субъектээс явуулах үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын зарчим, хэм хэмжээний тогтолцоо. Энэ нь олон улсын эрх зүйн шинэхэн бөгөөд бусад салбартай тухайлбал, далайн, агаарын, сансрын эрх зүйтэй нягт уялдаатайгаар эрчимтэй хөгжиж байна. Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн эх сурвалжид дараах баримт бичгүүд багтана. • Ургамал, амьтны аймгийг хамгаалах тухай 1930 оны Лондоны конвенц; • Ертөнцийн баруун хэсгийн байгаль, амьтан, ургамлын аймгийг хамгаалах тухай 1940 оны Вашингтоны конвенц; • Антарктидын тухайн 1959 оны Вашингтоны конвенц; • Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах 1972 оны конвенц; • Байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг дайны ба бусад аливаа дайсагнах зорилгоор ашиглахыг хориглох тухай 1977 оны конвенц; • Нүүдэллэдэг зэрлэг амьтдын төрлийг хамгаалах тухай 1979 оны Боннын конвенц; • Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенц; • Байгалийн талаарх дэлхийн 1982 оны Харти; • Озоны бүрхүүл давхаргыг хамгаалах тухай 1985 оны Венийн конвенц; • Озоны үе давхаргад сөрөг нөлөө үзүүлэх бодисын тухай 1987 оны Монреалын протокол, 1990 оны түүний нэмэлтүүд ; • Осолтой хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, устгахад хяналт тавих тухай 1989 оны Базелийн конвенц; • Хүрээлэн орчин ба хөгжлийн тухай 1992 оны Рио-Де-Жанейрогийн тунхаглал; • XX зууны тогтвортой хөгжлийн 1992 оны хөтөлбөр; • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 1993 оны Нью-Иоркийн конвенц; • Цөлжилттэй тэмцэх тухай 1994 оны НҮБ-ын конвенц; • Мөхөх аюулд орсон зэрлэг амьтан ба ургамлын төрлийг худалдаалах тухай 1995 оны конвенц; • Номхон далайн өмнөд хэсгийн байгалийг хамгаалах тухай конвенц. Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн зарчим principle of international environmental law; принцип об окружающей среде Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд зайлшгүй дагаж мөрдвөл зохих үзэл баримтлал. Дараах зарчмуудыг дагаж мөрдөнө. • Хүрээлэн орчныг хамгаалах; • Улс гүрэн өөрийн байгалийн нөөцийг эзэмших бүрэн эрхийн; • Улс гүрэн өөрийн захиргааны хязгаараас гаднах хүрээлэн орчинд учруулсан хохирлын талаар хариуцлага хүлээх; • Хүрээлэн орчинд нөлөөлөх байдлыг үнэлэн тогтоох; • Урьдчилан мэдэгдэх ба мэдээлэл солилцох; • Харилцан зөвлөлдөх; • Болгоомжлох арга хэмжээ авах. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи. Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенц ⇒ Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц ⇒ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол ⇒ Зэрлэг амьтан 🐯 ба ургамлын аймгийн 🍀 ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /САЙТИС/ ⇒ Удаан задардаг органик 🧪 бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенц ⇒ Аюултай хог хаягдлыг ☣ хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад 👮🏻♀️ хяналт тавих тухай Базелийн конвенц ⇒ Аюултай зарим химийн бодис 🧫 болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц ⇒ Биологийн төрөл зүйлийн тухай конвенц /НҮБ-ын суурь/ ба Биологийн төрөл зүйлийн тухай конвенцын био аюулгүй ☣️ байдлын тухай Картагений протокол ⇒ Ган цөлжилтөд 🏜️ ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон Африкийн цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн конвенц ⇒ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ⛈️ НҮБ-ын суурь конвенцын Киотогийн протокол ⇒ Уур амьсгалын өөрчлөлтийн 🌦️ тухай НҮБ-ын суурь конвенц ⇒ Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенц ⇒ Олон улсын ач холбогдол бүхий ус 💦, намгархаг газар, ялангуяа усны шувууд 🪿🦆 олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/ ⇒ Хүн ба шим мандал хөтөлбөр ⇒ Халим 🐋 агнуурыг зохицуулах конвенц ⇒ Биологийн олон янз байдлын тухай конвенцын Генетик нөөцийн ашиглалт, түүнээс гарах үр шим, ашгийг 💰 харилцан тэгш, шударга хуваарилах тухай Нагоягийн Протокол ⇒ Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага тооцох ба хохиролгүй болгох тухай Нагоя-Куала Лампурын Нэмэлт Протокол #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ХүрээлэнБуйОрчныгХамгаалахОлонУлсынЭрхЗүй #ХүрээлэнБуйОрчин #Экосистем #ЭкологийнЭрхЗүй #БайгальОрчныгХамгаалахЭрхЗүй #Экологи #ОлонУлсынГэрээ #АжҮйлдвэрийнХувьсгал #НэгдсэнҮндэстнийБайгууллага #ХүрээлэнОрчныХөтөлбөр #ОлонТалтГэрээ #ХоёрТалтГэрээ #УурАмьсгалынӨөрчлөлтийнТухайКонвенц #ОзоныДавхаргыгХамгаалахТухайКонвенц #БиологийнТөрөлЗүйлийнТухайКонвенц #ОзоныҮеДавхаргыгЗадалдагБодисынТухайМонреалынПротокол #ОзоныДавхаргыгХамгаалахТухайВенийнКонвенц #СтогкольмынКонвенц #БазелийнКонвенц #РоттердамынКонвенц #КартагенийПротокол #КиотогийнПротокол #УурАмьсгалынӨөрчлөлтийнТухайКонвенц #ЗэрлэгАмьтдынНүүдлийнЗүйлүүдийгХамгаалахБоннынКонвенц #ОлонУлсынАчХолбогдолБүхийУсНамгархагГазарЯлангуяаУсныШувуудОлноорАмьдардагОрчныТухайКонвенц #ХүнБаШимЕртөнцХөтөлбөр #ДалайнХалимАгнуурыгЗохицуулахКонвенц
- Эрх зүйн онолын хөгжлийн тойм
Эрх зүйн онолын хөгжлийн тойм #LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #MongolianLegalSystem #ЭрхЗүйнОнолынХөгжлийнТойм #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ФеминистОнол #МарксистОнол #ПозитивистОнол #ЖамЁсныОнол #РеалистОнол #РомынЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ИхЗасагХууль #ТөрЭрхЗүйнТүүх #Сократ #Цицерон #Ульпиан #ХэмХэмжээгБаримтлахОнол #НормативОнол #JeremyBentham #SirJohnFortescue #ЭхГазрынЭрхЗүй #КаноныЭрхЗүй #ЮстинианыКодекс #Пандект #Претор #Плебей #Патрици #Квирит #Легализм #Даонизм #Конфуцианизм #Императив #Диспозитив #БяраагийнЧимид #Месопотами #Талмуд #ЭрхЗүйнБайгалийнОнол #ОрганикОнол #Магистрат #ФранцынИргэнийКодекс #Ромул #Ремус #РомынХууль #РомынЭрхЗүй
- Ромын өв залгамжлалын эрх зүй
Квиритын эрх зүй МЭӨ 753 онд Ромул Ром хотыг үүсгэн байгуулсан гэх үеэс МЭӨ 509 онд буюу сүүлчийн Бардам Таркин (Tarquin the Proud) хааныг түлхэн унагаснаар Ромын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан, хожим Ромын хаант улс болсон. Энэ хугацаанд Квиритын эрх зүй нь өв залгамжлал болон Ромын нийгмийн бусад асуудлуудыг зохицуулах эрх зүйн зонхилох тогтолцоо байжээ. Квиритын үед өв залгамжлах дүрэм нь албан ёсны эрх зүйн дүрмээс илүүтэйгээр зан заншил, уламжлалаар тодорхойлогддог. Квиритүүдийн дунд өв залгамжлах тухай ойлголт нь гэр бүлийн болон овгийн ёс заншилд гүн гүнзгий үндэслэсэн бөгөөд өмч нь голчлон эрэгтэй удамд дамждаг, тэр дундаа хамгийн ахмад эрэгтэй удамд өвлөгддөг байжээ. Квиритын эрх зүй нь Ромын иргэний эрх зүйн хөгжлийн үндэс суурийг тавьсан бөгөөд үүнд гэрээслэлийн эрх чөлөөний хувьсал өөрчлөлт, эрх зүйн албан ёсны журам, өв залгамжлах эрх зэрэг нийгмийн харилцааны олон асуудал хамаарна. Квиритын эрх зүй нь эцэстээ илүү боловсронгуй эрх зүйн тогтолцоогоор солигдсон ч, өв залгамжлалтай холбоотой эртний Ромын эрх зүйн уламжлалыг төлөвшүүлэхэд нөлөөлжээ. Квиритын эрх зүй үүссэн болон өөрчлөгдөн солигдсон цаг хугацааны талаар түүхийн баримт бичгүүд хомс, баримжаа төдий ч, ерөнхийдөө Ромын соёл иргэншил бүрэлдэн тогтох үе шат байсан гэж үздэг. Ром хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хууль эрх зүйн тогтолцоо нь хөгжихийн хэрээр Квиритын эрх зүй аажмаар Арван хоёр хүснэгт, иргэний эрх зүй зэрэг илүү боловсронгуй болжээ. Квиритын эрх зүйн өв залгамжлалын үндсэн асуудлууд Агнат өв залгамжлал Өв залгамжлал нь ихэвчлэн агнат залгамжлалын зарчмыг баримталдаг бөгөөд эд хөрөнгө нь эцгээс хүүд, эсвэл бусад эрэгтэй үр удамд дамждаг байв. Ууган эрэгтэй өв залгамжлагч нь өв залгамжлах үйл явцад онцгой байр суурь эзэлдэг байсан нь эртний Ромын нийгмийн патриархын бүтцийг тусгасан байдаг. Примогенитур (Primogeniture) Гэр бүлийн баялаг, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, тогтвортой байдлыг хадгалах зорилго агуулан, ууган хүү эцгийн өвийн ихэнх хэсгийг өвлөн авах зарчим квиритүүдийн дунд түгээмэл байв. Хамтарсан гэр бүлийн тогтолцоо Өмчлөлийг ихэвчлэн гэр бүлийн хамтын тогтолцооны хүрээнд зохион байгуулж, олон үе хамтдаа амьдарч, нийтлэг баялгийг хуваалцдаг. Гэр бүлийн тэргүүн (paterfamilias) гэр бүл болон өв залгамжлалын асуудлаар ихээхэн эрх мэдэлтэй байсан. Өв залгамжлал Албан ёсны эрх зүйн хэм хэмжээ байхгүй үед өв залгамжлал нь заншлын зан үйл, бичигдээгүй уламжлалаар дамждаг. Эдгээр зан заншил нь Ромын эхэн үеийн нийгмийн янз бүрийн анги, бүлгүүдийн дунд харилцан адилгүй байсан. Шашин ба зан заншил Өв залгамжлах зан заншил нь Квиритийн эрх зүйд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эд хөрөнгийг нэг үеэс нөгөөд шилжүүлэхэд шашны зан үйл, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зан заншил үйлчилдэг байсан. Преторын эрх зүй Преторын эрх зүй гэдэг нь эртний Ромын преторуудын тогтоосон эрх зүйн зарчмуудыг хэлдэг. Преторууд нь Ромын Бүгд Найрамдах Улс, хожим Ромын Эзэнт гүрний магистратууд бөгөөд шүүхийн чухал эрх мэдэлтэй байжээ. Тэд шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг тайлбарлах, ялангуяа хууль хангалтгүй, эсвэл хоёрдмол утгатай тохиолдолд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй байв. Ромын эрх зүйг хөгжүүлэхэд преторын эрх зүй чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд преторууд өөрсдийн шударга ёсыг хэрэгжүүлэхэд баримтлах журам, зарчмуудыг тодорхойлсон эдикт (edicta) буюу зарлиг гаргадаг байв. Эдгээр зарлигууд нь үйлчилж байсан хуулиудын преторын тайлбар юм. Ромын нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн тогтолцоог дасан зохицоох оролдлого байсан. Преторын эрх зүйн гол зүйлс Эдикт Преторууд бүрэн эрхийнхээ хугацаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг тодорхойлсон, жил бүр үйлчилж байсан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, заримдаа өөрчилж зарлиг гаргадаг байсан. Энгийнээр хэлбэл, преторуудад хуульд хангалттай тусгагдаагүй эрх зүйн асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог байжээ. Эрх тэгш, уян хатан байдал Преторын эрх зүй нь тэгш, уян хатан байдлын зарчмуудыг Ромын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлж, преторуудад тохиолдол бүрийн өвөрмөц нөхцөл байдлыг харгалзан үзэж, шударга шийдлийг хэрэгжүүлэх боломжийг олгосон. Энэхүү арга барил нь хатуу хууль тогтоомжийг амьдрал практикт хэрэглээтэй болгоод зогсоогүй, Ромын хууль зүйн шинжлэх ухаанд шударга ёсны зарчмуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Эрх зүйн үзэл баримтлал Гэрээний эрх зүй, өмчийн эрх, үүргийн эрх зүй зэрэг эрх зүйн ойлголтуудыг боловсронгуй болгоход преторын эрх зүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Преторууд шийдвэрээ удирдан чиглүүлж, хууль ёсны тайлбарт тууштай байдлыг хангахын тулд өмнөх тохиолдлуудад тогтоогдсон прецедентүүдэд тулгуурладаг байв. Сүүлийн үеийн эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө Преторуудын тогтоосон зарчим, прецедентүүд нь Ромын эрх зүй, хожим нь Ромын эрх зүйд суурилсан эрх зүйн тогтолцоонуудад тусгалаа олсон. Преторын эрх зүйн уян хатан байдал, дасан зохицох чадвар нь Ромын эрх зүйн уламжлалыг тогтвортой, урт наслахад нөлөөлжээ. Преторын эрх зүй нь Ромын эрх зүйн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд шүүх эрх мэдэл, хуулийн шинэчлэл, шударга ёсыг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлсэн. Преторууд уламжлалт утгаараа хууль тогтоогчид биш байсан ч, тэдний хуулийн тайлбар, хэрэглээ нь Ромын хууль зүйн хөгжлийг тодорхойлж, олон зууны туршид хууль зүйн сэтгэлгээнд нөлөөлжээ. Преторын эрх зүйн өв залгамжлалын практик Ромын Бүгд Найрамдах Улс болон Ромын Эзэнт гүрний эхэн үед хөгжиж, шүүхийн чухал эрх мэдэл бүхий магистратууд болох преторуудын тогтоосон хуулийн зарчмуудыг удирдлага болгон хөгжүүлсэн. Преторын эрх зүй нь Ромын эрх зүйн уламжлалыг хөгжүүлж, өв залгамжлах асуудал ч мөн шинэчлэгдсэн. Преторын эрх зүйн өв залгамжлалын гол асуудлууд Өв залгамжлах эрх Хувь хүн хүчин төгөлдөр гэрээслэл үлдээлгүй нас барсан тохиолдолд талийгаачийн эд хөрөнгийн хуваарилалтыг претор зохицуулдаг байв. Өв залгамжлалын маргааныг хянан шийдвэрлэх, талийгаачийн өв залгамжлагчдын дунд эд хөрөнгийн шударга хуваарилалтыг хангах тэгш зарчмуудыг хэрэгжүүлэхэд преторууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Шударга хуваарилалт Преторын эрх зүй нь өв залгамжлалын үйл явцад тэгш, шударга ёсны зарчмуудыг нэвтрүүлж, преторуудад тухайн тохиолдол бүрийн өвөрмөц нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль тогтоомжийг чанд мөрдөхөөс илүү шударга ёсны зарчимд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг олгосон. Гэр бүлийн эрхийг хамгаалалт Гэр бүлийн гишүүд, тэр дундаа эхнэр, нөхөр, хүүхэд болон бусад төрөл төрөгсдийн эрхийг хамгаалах, хууль ёсны өв залгамжлагчид нас барсан хүний өв хөрөнгөөс зохих хувийг авахыг баталгаажуулах зорилготой хааны хууль гарсан. Преторууд өв залгамжлалын маргааныг хянан шийдвэрлэх, өв залгамжлагчдын хууль ёсны эрхийг хэрэгжүүлэхийн тулд шүүгчийн итгэл үнэмшил, үзэмжээр ажилладаг байв. Гэрээслэлийн эрх чөлөө Преторын эрх зүй нь гэрээслэлийн эрх чөлөөний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хувь хүмүүст өөрийн хүслийн дагуу хүчин төгөлдөр гэрээслэлээр өмч хөрөнгөө захиран зарцуулах боломжийг олгодог байсан ч өв залгамжлагчдыг залилан мэхлэх, албадлага хийх, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг тогтоожээ. Преторууд хууль ёсны зарчмуудыг зөрчсөн, эсвэл хууль ёсны өв залгамжлагчдыг хохироосон гэрээслэлийг хүчингүй болгох эрхтэй байв. Прецедент ба тайлбар Преторын эрх зүй нь өв залгамжлах үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг удирдан чиглүүлэхийн тулд өмнөх тохиолдлуудад преторуудын тогтоосон хууль ёсны прецедент, тайлбарт тулгуурладаг байсан. Преторууд өв залгамжлалын тохиолдол бүрийн тодорхой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зарчмуудыг тайлбарлах, хэрэглэхдээ өөрийн үзэмжээр ханддаг байв. Ромын Бүгд Найрамдах Улс болон Ромын Эзэнт гүрний эхэн үеийн өв залгамжлалын практикийг төлөвшүүлэхэд преторын эрх зүй чухал үүрэг гүйцэтгэж, өв залгамжлагчдын дунд эд хөрөнгийг тэгш хуваарилах тогтолцоог бүрдүүлсэн. Ромын Эзэнт гүрний үед преторын эрх зүй эцэстээ илүү албан ёсны эрх зүйн бүтцээр солигдож халагдсан ч, түүний зарчмууд Ромын эрх зүйн уламжлал болон өрнөдийн эрх зүйн тогтолцооны хөгжилд нөлөөлсөн. Юстинианы эрх зүй Юстинианы эрх зүй гэдэг нь Византийн I Юстиниан Эзэн хааны (МЭ 527-565) үед хийгдсэн эрх зүйн шинэчлэл, кодчиллыг хэлнэ. Юстинианы эрх зүйн шинэчлэл нь Ром, Византийн түүхэн дэх хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бөгөөд өрнөдийн эрх зүйн тогтолцооны хөгжлийг тодорхойлсон. Юстинианы эрх зүйн шинэчлэлийн гол ололт нь Ромын эрх зүйг Иргэний эрх зүйн эмхэтгэл (Corpus Juris Civilis) гэж нэрлэгддэг системчилсэн хуулийн багц болгон эмхэтгэж, кодчилсон явдал юм. Энэ нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдсэн бөгөөд эдгээрээс дурдвал. Юстинианы кодекс - Justinianus Codex Юстиниан болон түүний өмнөх үеийнхний гаргасан Эзэн хааны хууль тогтоомжийн цуглуулга. Юстинианы кодекс (Codex Justinianus) нь хуулиудыг эмх цэгцтэй болгож, системчилж, зөрчлийг арилгасан. Дигест - Digesta Дигест нь Ромын хуульчдын зохиол бүтээлийн эмхэтгэл. Энэ нь Ромын хуулийн тайлбарыг өгч, шүүхийн шийдвэрийг удирдан чиглүүлэх эрх зүйн цогц сурах бичиг болж байв. Институций - Institutiones Институций нь хуулийн оюутнуудад зориулагдсан Ромын эрх зүйн сурах бичиг байв. Тэд хууль эрх зүйн зарчим, үзэл баримтлалын талаар системчилсэн тоймыг гаргаж, Ромын хуулийг илүү хүртээмжтэй болгосон. Юстинианы Новелл - Novellae Constitutiones Юстинианы Новелл зохиолууд нь Юстинианы кодексийг боловсруулж дууссаны дараа хэвлэгдсэн Юстинианы шинэ хууль, тогтоолуудын цуглуулга. Шинээр гарч ирж буй эрх зүйн асуудлуудыг хөндөж, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлтийг тусган хуулийн тогтолцоог шинэчилсэн. Юстинианы эрх зүйн шинэчлэл нь Ромын эрх зүйг нэгтгэн, цэгцэлж, илүү уялдаатай, хүртээмжтэй, эрх мэдэлтэй болгоход чиглэгдсэн. Иргэний эрх зүйн эмхэтгэл (Corpus Juris Civilis) нь Византийн эрх зүйн үндэс суурь болж, Баруун Европын эрх зүйн тогтолцоонд, ялангуяа дундад зууны болон Сэргэн мандалтын үеийн эрх зүйн тогтолцоонд нөлөө үзүүлсэн. Ромын эрх зүйн уламжлалыг хойч үедээ хадгалан үлдээж, Ромын иргэний эрх зүйн зарчимд суурилсан орчин үеийн эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх үндсийг тавьсан гэдгээрээ Юстинианы кодексийн өв асар их юм. Иргэний эрх зүйн эмхэтгэл нь түүхэн дэх хамгийн чухал эрх зүйн баримт бичгийн нэг хэвээр байгаа бөгөөд өнөөг хүртэл хуульч, түүхчид судалсаар байна. Юстинианы эрх зүйн өв залгамжлал Юстинианы эрх зүйн дагуу өв залгамжлах эрхэнд Иргэний эрх зүйн эмхэтгэлийн заалтууд, Юстинианы кодекс ба Юстинианы Новелл ихээхэн нөлөөлсөн. Юстинианы хуулийн өв залгамжлалын үндсэн асуудлууд Гэрлэгчдийн хууль ёсны хэсэг Юстинианы эрх зүйн шинэчлэлийн хүрээнд оруулсан томоохон өөрчлөлтүүдийн нэг нь эсэн мэнд үлдсэн эхнэр, нөхөр хоёрт олгох өв залгамжлалын хууль ёсны хэсгийг (dos legitima) нэмэгдүүлсэн явдал юм. Ромын өмнөх хуулийн дагуу дөрөвний нэг хувийг олгодог байсан бол, Юстинианы хуулийн дагуу эхнэр, нөхөр нь нас барсан эхнэр, нөхрийнхөө хөрөнгийн гуравны нэгийг (33.33%) авах эрхтэй болсон. Хүүхдийн өв залгамжлах эрх Хууль ёсны болон хууль бус хүүхдүүд эцэг эхээсээ Юстинианы хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй байсан. Хүүхдийн өв залгамжлалын эрхийн янз бүрийн асуудал, тэр дундаа олон өв залгамжлагчдын дунд эд хөрөнгийг хуваах, насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдүүдэд зориулсан заалтуудыг тусгасан. Өв залгамжлах эрхийг хамгаалах Юстинианы эрх зүйн шинэчлэл нь өв залгамжлах эрхийг бэхжүүлэх, хамгаалахад чиглэгдсэн бөгөөд хууль ёсны өв залгамжлагчид нас барсан хүний өв хөрөнгөөс зохих хувийг авах боломжийг баталгаажуулсан. Зохиолуудад ялангуяа өв залгамжлалын маргаан, өв залгамжлалын эрх, гэрээслэлийн захирамжийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хөндсөн байдаг. Хамаатан садан Юстинианы хуульд ах дүү, эцэг эх, холын төрөл төрөгсөд зэрэг бусад төрөл төрөгсдийн өв залгамжлалын эрхийг тусгасан. Талийгаачийн өвийг төрөл төрөгсдөд нь хуваарилах, маргааныг багасгах, өв залгамжлалд шударга ёсыг хангах талаар тодорхой удирдамж өгөх зорилготой байв. Гэрээслэлийн эрх чөлөө Юстинианы хууль гэрээслэлийн эрх чөлөөний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хувь хүн өөрийн хүслийн дагуу өмч хөрөнгөө гэрээслэлээр захиран зарцуулах боломжийг олгосон ч зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, хууль ёсны эрх чөлөөг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт, хамгаалалтуудыг тогтоосон. Юстинианы эрх зүйн шинэчлэл нь Византийн Эзэнт гүрний өв залгамжлалын практикт нөлөөлж, өв залгамжлагчдын эрх, үүрэг, эд хөрөнгийн хуваарилалт, гэр бүлийн эд баялаг, өмч хөрөнгийг хамгаалах цогц эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Иргэний эрх зүйн эмхэтгэл, Юстинианы кодекс нь өрнөдийн эрх зүйн тогтолцооны түүхэн суурь баримт бичиг хэвээр байгаа бөгөөд өв залгамжлалын эрх зүй, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг олон зуун жилээр тодорхойлжээ. Ж.Цэрэндулам Зүүлт тэмдэглэл Ромын хуульч Гай Гай бол МЭ II зуунд амьдарч байсан Ромын нэрт хуульч байсан бөгөөд Ромын эрх зүйд анхан шатны сурах бичиг болсон "Институций" хэмээх алдартай бүтээл үлдээсэн. Гай бүтээлдээ Ромын хуулийн янз бүрийн асуудлууд, тэр дундаа өв залгамжлалын талаар бичсэн байдаг. Өв залгамжлалын эрх зүйн ойлголтод Гай-ын оруулсан томоохон хувь нэмэр бол өв залгамжлагчдын янз бүрийн ангиллын тухай, тэдгээрийн тус тусын эрхийг тайлбарласан явдал байсан. Тэрээр өв залгамжлагчдыг гурван үндсэн ангилалд хуваасан. Үр хүүхэд, ач зээ зэрэг шууд үр удам: Хуулийн дагуу өв залгамжилж, эд хөрөнгө хуваарилахад давуу эрх эдэлж байсан. Агнат: Талийгаачтай эрэгтэй удмаараа холбоотой байсан агнат хамаатан садан. Харь хүмүүс: Нэг овог, овгийн гишүүдийг, ялангуяа ойрын төрөл төрөгсөд байхгүй тохиолдолд боломжит өв залгамжлагчид гэж үздэг байсан. Гай мөн гэрээслэлийн эрх чөлөөний тухай ойлголтыг авч үзэж, Ромын иргэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу өмч хөрөнгөө хүчин төгөлдөр гэрээслэлээр захиран зарцуулна гэжээ. Тэрээр гэрээслэл нь хууль ёсны хүчинтэй байхын тулд шаардлагатай албан ёсны арга хэмжээ, хууль ёсны өв залгамжлагчдыг өв залгамжлалгүй болгоход тавигдах хязгаарлалтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан. Претор Эртний Ромд шударга ёсны асуудлаар өргөн эрх мэдэлтэй шүүхийн ажилтан, консул эзгүйд засаг барих эрх мэдэлтэй байв. Ромын өв залгамжлалын эрх зүй Ромын өв залгамжлалын эрх зүйн хамгийн чухал шинж чанаруудын нэг нь хувь хүмүүст өмч хөрөнгөө захиран зарцуулахад уян хатан байдлыг олгосон гэрээслэлийн эрх чөлөө байсан. Хүчин төгөлдөр гэрээслэлийг насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай Ромын иргэн гаргаж болдог байсан. Гэхдээ зарим хязгаарлалт байсан. Агнат Анх Ромын өв залгамжлалын хуулиуд агнат байсан. Өв залгамжлал нь үндсэндээ эрэгтэй удамд дамждаг гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд энэ систем өөрчлөгдөж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өв залгамжлах боломжийг олгосон. Ромын эрх зүйд өв залгамжлагчид нь sui heredes (шууд үр удам), агнат (удмын эрэгтэй төрөл төрөгсөд), харийнхан (нэг овог, овгийн гишүүд) зэрэг хэд хэдэн ангилалд хуваагддаг байсан. Эдгээр нь байхгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлалын дагуу өв нь улсад шилждэг байсан. Legacies, Fideicommissa Ромын хууль нь шууд өв залгамжлалаас гадна өв ( legacies ) болон итгэлд үлдээсэн даалгаврыг ( fideicommissa ) зөвшөөрдөг байсан. Гэрээслэгч нь өв хүртэгчид, эсвэл буяны байгууллагад эд хөрөнгийг шилжүүлэх зохицуулалт хийх боломжийг олгодог байсан. Dos legitima Dos legitima буюу хууль ёсны хэсэг гэдэг нь Ромын өв залгамжлалын хуулийн дагуу нас барсан хүний эд хөрөнгийн эхнэр, нөхөрт ногдох хэсгийг хэлнэ. Dos legitima -ийн тодорхой хувь нь хууль эрх зүйн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацааны явцад харилцан адилгүй байсан. Квиритын эрх зүй үйлчилж байсан Эрт үеийн Ромын Бүгд Найрамдах Улсын үед эхнэр, нөхөрт нас барсан эхнэр, нөхрийн өв хөрөнгийн дөрөвний нэг (25%) нь уламжлал ёсоор dos legitima байсан. Юстинианы эрх зүй үйлчилж байсан Византийн Эзэнт гүрэнд Эзэн хаан Юстинианы хийсэн эрх зүйн шинэчлэлийн дагуу dos legitima нь эхнэрт ногдох хувь нас барсан нөхрийн өмчийн гуравны нэг (33.33%) болж нэмэгдсэн. Эдгээр хувь нь ойролцоо бөгөөд тодорхой тохиолдлуудад эсвэл орон нутгийн зан заншил, эрх зүйн тайлбараас хамаарч хүүхдүүд эсвэл хамаатан саданд ногдох dos legitima өөр өөр байсан гэж түүхчид үздэг. Dos legitima нь эхнэр, нөхөрт нас барсан эхнэр, нөхрийн өмчөөс хуулиар хамгаалагдсан хувийг олгож, хамтрагчаа нас барсны дараа тэдний санхүүгийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангасан зохицуулалт байсан. Ромын өв залгамжлалын эрх зүй #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #РомынХууль #РомынӨвЗалгамжлалынЭрхЗүй #ЮстинианыЭрхЗүй #ПреторынЭрхЗүй #КвиритынЭрхЗүй #Гай #РомынХаантУлс #РомынБүгдНайрамдахУлс #РомынЭзэнтГүрэн #БардамТаркинХаан #ӨвЗалгамжлал #ГэрээслэлээрӨвЗалгамжлах #ХуульЁсныӨвЗалгамжлал #РомынСоёлИргэншил #АрванХоёрХүснэгтийнХууль #Агнат #Примогетур #ХамтарсанГэрБүлийнТогтолцоо #ЗанЗаншил #Шашин #ШударгаЁс #Претор #Эдикт #Институций #ТэгшЭрх #УянХатанБайдал #ЭрхЗүйнҮзэлБаримтлал #ӨвЗалгамжлахЭрх #ШударгаХуваарилалт #ГэрБүлийнЭрхийгХамгаалах #ГэрээслэлийнЭрхЧөлөө #Прецедент #ЮстинианХаан #ЮстинианыКодекс #Дигест #ЮстинианыНовелл #ХүүхдийнӨвЗалгамжлахЭрх #ХамаатанСаднынӨвЗалгамжлахЭрх #ЭхнэрНөхрийнӨвЗалгамжлахЭрх #ХуульЁсныНогдохХувь #ИтгэлдҮлдээсэнДаалгавар
- Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей)
Эртний Ромын түүхэнд Ромын төрийн гурван үе байсан. Эхний үе нь Ром хотыг үүсгэн байгуулж, сүүлчийн хаан Траквиныг МЭӨ 509 онд түлхэн унагаах хүртэл үргэлжилсэн, Хаант улсын үе (МЭӨ 753 - 709 он). Дараагийн үе нь Ромын Бүгд Найрамдах Улсын үе (МЭӨ 509 - МЭӨ 27). Сүүлийн үе нь Ромын Эзэнт Улсын үе (МЭӨ 27 - МЭ 476). Дээрх хугацаанд, Эртний Ромд иргэдийг язгууртнууд ( patrician - патрици) ба энгийн хүмүүс ( plebeian - плебей) гэсэн хоёр ангид хуваадаг байв. Патрици гэдэг нь чинээлэг газар эзэмшигчид, нөлөө бүхий улс төрчид, эрх баригч элитийн гишүүд буюу Ромын уугуул иргэд, нийгэм дэх язгууртны ангийн төлөөллийг хэлнэ. Ром байгуулагдсанаас хойш удам угсаатай патрици гэр бүлүүд улс төр, нийгмийн асар их эрх мэдэлтэй байв. Тэд засгийн газрын гол албан газруудыг хянаж, сенатад алба хаадаг байсан ба товчхондоо, Ромын нийгэм дэх эрх мэдэлтэй, нэр хүндтэй албан тушаалыг патрицичууд дангаар бүрдүүлдэг байсан. Харин Ромын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг плебей нь бусад газраас Ромын нутагт нүүдэллэн ирж суурьшсан тариачид, худалдаачид, гар урчууд, ажилчид зэрэг хөрөнгө чинээгүй, нийгмийн доогуур байр суурьтай, нөлөө багатай хүмүүс байв. Цаг хугацаа өнгөрөхөд плебейчууд засгийн газарт төлөөлөлтэй байхын төлөө тэмцэж, улс төрийн зохион байгуулалтад орсон төдийгүй, Ромын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Патрици ба плебей гэх хуваагдал нь зөвхөн нийгмийн шинжтэй төдийгүй улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Ромын Бүгд Найрамдах Улсын түүхийн эхэн үед улс төрийн эрх мэдэл нь патрици ангиудад төвлөрч, харин плебейчууд улс төрийн албан тушаал, нөлөөлөлтэй болох боломж хязгаарлагдмал байсан. МЭӨ 500 - МЭӨ 287 онд өрнөж байсан “Conflict of the Orders” гэж нэрлэгддэг нийгэм, улс төрийн удаа дараагийн тэмцлийн үр дүнд плебейчууд аажмаар улс төрийн эрх, төлөөллийг олж авсан. Түүнчлэн, тэмцлийн үр дүнд плебейчуудын эрхийг хамгаалахад чиглэсэн улс төрийн янз бүрийн шинэчлэлийг бий болгосон. Тухайлбал, плебейчүүдийн эрх ашгийг хамгаалах төлөөллийн үүрэг бүхий трибуналуудыг байгуулсан. Түүхэн хугацаанд нийгмийн тэмцэл, хөдөлгөөний үр дүнд хувь хүмүүс цэргийн алба хашиж, худалдаа, эсвэл бусад аргаар эд баялаг, статус олж авах боломжтой болсон. Ромын Бүгд Найрамдах Улс болон Ромын Эзэнт гүрний хожуу үед патрици ба плебей хоорондын ялгаа аажмаар арилж, эд баялаг, байр суурь, улс төрийн харилцаанд суурилсан нийгмийн шатлалаар солигджээ. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #Патрици #Плебей #РомынЯзгууртнууд #РомынЭнгийнИргэд #РомынНийгмийнӨөрчлөлт #Ром #РомынБүгдНайрамдахУлс #Трибунал #ConflictOfTheOrder #РомынХүнАм #РомынНутаг #РомынУлсТөрийнЗохионБайгуулалт #РомынУугуулИргэд #РомынЭзэнтГүрэн #РомынХаантУлс
- Ромын эрх зүйн тогтолцоо
Ромын эрх зүйн тогтолцоо #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #JusPublicum #НийтийнЭрхЗүй #ТөрийнЭрхЗүй #JusPrivatum #ХувийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #JusNaturale #ТөрөлхийнЭрхЗүй #ЖамЁсныЭрхЗүй #JusGentium #АрдТүмнийЭрхЗүй #JusCivile #ИргэнлэгийнЭрхЗүй #JusInRe #ӨмчийнЭрхЗүй #Obligatio #ҮүргийнЭрхЗүй #JusFamilias #ГэрБүлийнЭрхЗүй #JusHereditatis #ӨвЗалгамжлахЭрхЗүй #РомынБүгдНайрамдахУлс #Patrician #Патрици #Pebeian #Плебей #АрванХоёрХүснэгтийнХууль #Ульпиан
- Ромын эрх зүйн тогтолцооны зарим нэр томьёо, ойлголтууд, тэдгээрийн орчин үеийн хэрэглээ
Ромын эрх зүйн тогтолцоо нь түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эрх зүйн тогтолцооны нэг бөгөөд олон зуун жилийн туршид хууль, эрх зүй, засаглалын хөгжлийг тодорхойлжээ. Ромын эрх зүйн олон тооны нэр томьёо , ойлголтуудыг орчин үед ашигладаг. Тиймээс, энэ ажилд Ромын эрх зүйн тогтолцоотой холбоотой үндсэн нэр томьёог тухайн үеийн сэтгэлгээгээр авч үзэхээс гадна орчин цагийн ухамсрын түвшинд өнөөгийн ойлголтоор үнэлж дүгнэх буюу эдүгээчлэн хандах арга, түүхэн цаг үетэй холбон хөгжлийн зүй тогтлын үүднээс судаллаа. Jus publicum - Нийтийн буюу төрийн эрх зүй Jus publicum гэдэг нь нийтийн эрх зүй, эсвэл төрийн эрх гэж орчуулагддаг латин нэр томьёо. Түүхэндээ, хувь хүмүүс болон төр хоорондын харилцаа, эсвэл төрийн байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулдаг хуулийг хэлдэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний хэрэглээ хувьсан өөрчлөгдөж, эрх зүйн тогтолцооноос хамааран тайлбар нь ялгаатай болжээ. Эртний Ромд jus publicum гэдэг нь төрийн удирдлага, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төртэй холбоотой иргэдийн эрх, үүргийг зохицуулсан хууль тогтоомжийг хэлдэг байсан ба төрийн буюу түүнтэй холбоотой улсын түгээмэл эрх ашгийг илэрхийлж зохицуулдаг байсан. Үүнд үндсэн хууль, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй зэрэг салбаруудыг багтаасан байдаг. Хожим jus publicum нь нийтийн эрх зүйтэй холбоотой илүү өргөн хүрээний эрх зүйн үзэл баримтлал, зарчмуудыг хамарч хөгжихдөө төр, хувь хүн, бусад аж ахуйн нэгж хоорондын харилцаа, төрийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг зохицуулдаг болжээ. Үүнд үндсэн хуулийн эрх зүй , захиргааны эрх зүй , олон улсын эрх зүй зэрэг салбарууд багтдаг. Өнөө үед jus publicum гэдэг нь төрийн үйл ажиллагааг зохицуулах, нийтийн эрх ашгийг хамгаалах, төрийн хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн тогтолцоог хэлнэ. Үүнд төрийн үйл ажиллагааны хүрээг тогтоох, төрийн албан хаагчийн эрх, үүргийг тодорхойлох, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, нийгэм хоорондын харилцааг зохицуулах хууль тогтоомжууд багтсан. Жишээлбэл, Үндсэн хуулийн эрх зүй нь төр засгийн бүтцийг тодорхойлж, эрх мэдлийг салбаруудын хооронд хуваарилж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Захиргааны эрх зүй нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохицуулж, төрийн шийдвэр гаргалтын ил тод, хариуцлагатай байдлыг хангаж, төрийн үйл ажиллагааны хариуцлагын механизмыг бүрдүүлдэг. Тусгаар тогтносон улс орнуудын харилцааг зохицуулдаг олон улсын эрх зүй нь олон улсын үйл хэрэгт улсуудын зан үйлийн дүрмийг тогтоож, хүний эрх , олон улсын худалдаа, байгаль орчныг хамгаалах зэрэг дэлхийн асуудлуудыг шийддэг. Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, санхүүгийн зохицуулалт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг төрийн байгууллагууд бий болгож, хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлдэг. Jus publicum нь засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлж, нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрхийг хамгаалах орчин үеийн эрх зүйн тогтолцооны үндсэн хэсэг юм. Jus privatum - Хувийн буюу иргэний эрх зүй Jus privatum гэдэг нь хувийн эрх зүй буюу иргэний эрх гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Түүхэнд хувь хүн буюу тодорхой бүлэг хүмүүсийн бие биетэйгээ хувийн харилцаатай байх эрх, үүргийн тухай хуулийн цогцыг хэлдэг байжээ. Цаг хугацааны явцад эрх зүйн тогтолцооноос хамааран өөр өөрөөр тайлбарлах болсон. Эртний Ромд jus privatum гэдэг нь гэрээ, эд хөрөнгө, гэм хор, гэр бүлийн харилцаа зэрэг салбарт хувь хүмүүсийн эрх, үүргийг зохицуулдаг хууль тогтоомжийг багтаасан байдаг. Хувь хүмүүсийн хувийн өмч, хувийн талуудын хоорондын гэрээ, өв залгамжлал, хувийн харилцааны асуудлыг авч үздэг байв. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд jus privatum нь хувийн эрх зүйтэй холбоотой илүү өргөн хүрээний эрх зүйн ойлголт, зарчмуудыг хамарч хөгжсөн. Jus publicum нь хувь хүн болон төрийн хоорондын харилцааг хөнддөг бол jus privatum нь хувийн талуудын хоорондын харилцааг зохицуулах, тэдний нийгэм дэх эрх, үүргийг хамгаалахад чиглэдэг. Jus privatum нь гэрээ, эд хөрөнгө, зөрчил, гэр бүл, өв залгамжлал зэрэг эрх зүйн янз бүрийн салбарыг хамарна. Тодруулбал, Гэрээ байгуулах, тайлбарлах, хэрэгжүүлэх зэрэг хувийн талуудын хоорондын гэрээг зохицуулна. Газар, барилга байгууламж зэрэг үл хөдлөх хөрөнгө болон хувийн бусад хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, ашиглах, шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Бусдын учруулсан гэм хор, зөрчил түүний дотор хайхрамжгүй байдал, гүтгэлэг, санаатай үйлдлээс үүдэлтэй хохирлыг арилгах, хохирсон этгээдийг хохиролгүй болгох арга хэмжээг зохицуулна. Гэрлэлт, гэр бүл салалт, хүүхдийн асрамж, хүүхэд үрчлэн авах болон гэр бүлийн бусад харилцаатай холбоотой эрх зүйн асуудлыг зохицуулна. Гэрээслэл, итгэлцэл, өв залгамжлал зэрэг хүнийг нас барсны дараа өмч хөрөнгө хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулна. Арилжааны үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн янз бүрийн зарчим, дүрэм зэрэг багтах бөгөөд эдгээр харилцааг зохицуулна. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд jus privatum гэдэг нь хувь хүн, аж ахуйн нэгжийн харилцан үйлчлэлийн эрх, үүргийг зохицуулдаг хуулийн цогцыг хэлнэ. Энэ нь хувийн харилцааг зохицуулах дүрэм, стандартыг тогтоож, хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хувийн талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгодог. Jus naturale - Төрөлхийн буюу жам ёсны эрх зүй Jus naturale гэдэг нь байгалийн хууль, эсвэл жам ёсны эрх зүй гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Энэ нь хүн төрөлхтний оюун ухаанд хүртээмжтэй, хүний мөн чанараас үүдэлтэй учир шалтгаан, шударга ёс, ёс суртахууны бүх нийтийн зарчмууд байдаг хэмээн үздэг философи, эрх зүйн үзэл баримтлал буюу байгаль ертөнцийн зүй тогтлын дагуу амьд амьтан бүхэнд заяагдсан хэм хэмжээ дэг ёсны цогцыг хэлнэ. Jus naturale үзэл баримтлал нь урт удаан түүхтэй бөгөөд түүхийн янз бүрийн цаг үе, эрх зүйн тогтолцоонд янз бүрийн байдлаар тайлбарлаж, хэрэглэгдэж иржээ. Аристотель , Стоик зэрэг философийн эртний сэтгэгчид байгалийн хуулийн үзэл санааг аливаа зүйлийн мөн чанарт байдаг, хүний оюун ухаанд хүртээмжтэй зарчмууд гэж тодорхойлсон. Эдгээр зарчмууд нь хүний зан үйлийг удирдаж, шударга, эрх тэгш нийгмийг бий болгох үндэс суурийг бүрдүүлдэг гэж үздэг байжээ. Дундад зууны үед байгалийн хууль нь Христийн шашинтай нягт холбоотой байсан. Тухайлбал Томас Аквинас бүтээлдээ байгалийн хууль нь Бурханы тэнгэрлэг дэг журмыг тусгадаг, хүний бурханд итгэх илтгэл, шалтгаанаар дамжуулан таних боломжтой ёс суртахууны зарчмуудыг багтаадаг гэж үзжээ. Үүний дараагаар, Гюго Гроций, Жон Локк зэрэг сэтгэгчид байгалийн эрх, нийгмийн гэрээний үзэл санааг гаргаж ирсэн ба жам ёсны эрх зүйн онолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Тэд хувь хүн төрөлхийн тодорхой эрхтэй байдаг, түүнийгээ эдэлдэг, төр засаг болон бусад хүмүүс зөрчиж болохгүй гэж үзжээ. Өнөөгийн эрх зүйн тогтолцоонд жам ёсны эрхийн үзэл баримтлалын ач холбогдол, тайлбар нь харилцан адилгүй боловч эрх зүйн сэтгэлгээ, практикт нөлөөлсөөр байна. Жам ёсны эрх зүйн зарчмуудыг зарим эрх зүйн тогтолцоонд хуульдаа тодорхой тусгадаг бол бусад нь эерэг эрх зүй буюу баталсан хуулиудад илүүтэй тулгуурладаг. Орчин үеийн эрх зүйн онолд жам ёсны эрхийг ихэвчлэн шударга бус, дарангуйлагч хуулийг шүүмжлэх, эсвэл хүний үндсэн эрх, үнэт зүйлд тулгуурласан эрх зүйн зарчмуудыг зөвтгөх зорилгоор ашигладаг. Ингэснээр, шударга ёс, ёс суртахууны нийтлэг зарчимтай зөрчилдөж буй хууль тогтоомжийн хууль ёсны эсэхэд эргэлзэх үндэслэл болдог. Тухайлбал, хүний эрх нь хүний амьд явах, хуулийн өмнө тэгш байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд жам ёсны эрх зүйн зарчмуудыг баримталдаг. Үүний нэгэн адил үндсэн хуулийн эрх зүйд засгийн газрын эрх мэдлийн хязгаарлалтыг зөвтгөх, шударга ёсны зарчмуудыг баримтлах жам ёсны эрх зүйн зарчмуудыг тусгаж болно. Жам ёсны эрх зүйн үзэл санаа нь түүхийн туршид эрх зүй, ёс суртахууны философийг төлөвшүүлэхэд нөлөөлсөн бөгөөд энэ нь шударга бус, эсвэл шударга ёсонд харшлах хуулиудыг шүүмжилж, шинэчлэх үндэс болдог хэмээн зарим эрдэмтэд үздэг. Гэсэн хэдий ч эрх зүйн онол, философийн үүднээс жам ёсны эрх гэж юу болох, түүнийг практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар янз бүрийн тайлбарууд байдаг. Jus gentium - Ард түмний эрх зүй Jus gentium гэдэг нь үндэсний эрх зүй буюу ард түмний эрх зүй гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Эртний Ромын эрх зүйд энэ нь тодорхой хууль, ёс заншлаас үл хамааран бүх ард түмэн, үндэстнүүдэд нийтлэг гэж үздэг эрх зүйн зарчим, дүрмийн цогцыг хэлнэ. Цаг хугацааны явцад энэхүү үзэл баримтлал нь бүрэн эрхт улсууд болон олон улсын эрх зүйн шинж чанартай хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг олон улсын эрх зүйн зарчмуудын үндэс болсон. Jus gentium нь дипломат төлөөлөгчдийн хамгаалалт, гадаадын иргэдтэй харилцах дүрэм, үндэстэн хоорондын худалдаа, наймааг зохицуулах хэм хэмжээг багтаасан байсан. Харин орчин үед энэ нэр томьёо нь дэлхийн тавцанд улс орнууд болон олон улсын бусад оролцогчдын зан үйлийг зохицуулдаг гэрээ, конвенц, зан заншил, зарчмуудыг агуулсан олон улсын эрх зүйн ойлголтоор үндсэндээ солигдсон. Jus civile - Иргэнлэгийн эрх зүй Jus civile нь иргэний эрх зүй гэсэн утгатай латин нэр томьёо юм. Эртний Ромд зөвхөн Ромын уугуул үндсэн иргэдэд хамаарах хуулийг хэлдэг байсан. Цаг хугацаа өнгөрөхөд энэ үзэл баримтлал нь тухайн нийгэм дэх хувь хүмүүсийн эрх, үүргийг зохицуулдаг тодорхой улс, эсвэл харьяаллын бүх оршин суугчдад үйлчлэх эрх зүйн тогтолцоо болж хөгжсөн. Jus civile нь гэрээ, эд хөрөнгө, гэр бүлийн харилцаа, өв залгамжлал, хувь хүмүүсийн хоорондын иргэний маргаан зэрэг асуудалд хамаарах хууль тогтоомж, дүрэм журам, шүүхийн шийдвэрийг багтаадаг. Гэхдээ янз бүрийн улс, үндэстнүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг jus gentium болон шударга ёс, ёс суртахууны бүх нийтийн зарчмуудыг илэрхийлдэг jus naturale -ээс ялгаатай. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд иргэний эрх зүй нь хувь хүний эрх, үүргийг зохицуулдаг салбар эрх зүйг хэлдэг ба төрийн эсрэг гэмт хэргийг зохицуулдаг эрүүгийн эрх зүйгээс заагласан. Түүнчлэн эх газрын эрх зүй (иргэний эрх зүй [1] ) нь бичмэл хууль тогтоомж, эсвэл төрөлжүүлэн нэгтгэсэн хууль, дүрмийн кодчилолтой, түүндээ эрх зүйн зарчмуудыг тусгасан байдаг бол нийтлэг эрх зүй нь шүүхийн шийдвэр, урьд өмнө тохиолдсон жишгээр хөгждөг. Jus in re - Өмчийн эрх зүй Jus in re [2] гэдэг нь юмны зөв, эсвэл юмны эрх гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Jus in re гэсэн ойлголт нь Ромын эрх зүйгээс уг гаралтай ба тухайн үед өмчийн эрхийг илэрхийлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрөхөд уг ойлголт нь эрх зүйн янз бүрийн тогтолцоонд нэвтэрч, илүү өргөн хүрээний өмчийн эрх, ашиг сонирхлыг хамрах болсон. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд jus in re нь үндсэндээ өмчийн эрх зүйн хүрээнд ашиглагддаг. Хуулийн агуулгаараа хувь хүн, аж ахуйн нэгжийн тодорхой эд хөрөнгө, эд зүйл эзэмших хууль ёсны ашиг сонирхол, эрхийн нэг төрөл болох бодит (биет) эрхийг илэрхийлнэ. Эдгээр эрхүүдэд өмчлөх эрх, эзэмших эрх, аюулгүй байдал, ашиг сонирхол, сервитут [3] болон бусад бодит эрхүүд багтаж болно. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн хуульд jus in re гэдэг нь тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зэрэг өмчийн өмчлөлийн хамт ирдэг эрхийн багцыг хэлнэ. Түүнчлэн, ашигт малтмалын эрх, агаарын эрх гэх зэрэг биет бус эрхүүдийг багтааж болно. Jus in re нь өмчийн эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд эд хөрөнгийг өмчлөх, шилжүүлэх, ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Энэ нь тодорхой хөрөнгөтэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжийн эрхийг тодорхойлох, хамгаалахад чиглэж, хөрөнгийн гүйлгээ, маргааныг тодорхой болгож өгдөг. Obligatio - Үүргийн эрх зүй Obligatio гэдэг нь үүрэг, эсвэл хууль ёсны үүргийг илэрхийлдэг латин нэр томьёо юм. Ромын эрх зүйд энэ нь гэрээний үүрэг, гэм буруутай үйлдлээс үүсэх үүрэг, хууль, эсвэл шүүхийн шийдвэрээр ногдуулсан үүрэг зэрэг олон төрлийн эрх зүйн үүргийг багтаасан өргөн утгатай байв. Ромын хуулийн хүрээнд obligatio нь тодорхой гүйцэтгэл, эсвэл төлбөрийн өртэй байсан зээлдэгч, энэ гүйцэтгэл, эсвэл төлбөрийг авах эрхтэй зээлдүүлэгч гэсэн хоёр талын оролцоотой байсан. Энэ ойлголт нь талуудын хоорондын эрх зүйн харилцаа, мөн зээлдүүлэгч нь хариуцагчийн эсрэг эрхээ хэрэгжүүлэх арга, тухайлбал, хууль ёсны арга хэмжээ авах, шүүхээр дамжуулан эрхээ хамгаалах арга хэрэгслийг багтаасан болно. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үүргийн тухай ойлголт нь нэг тал нөгөө талын өмнө хүлээсэн хууль ёсны үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг гол ойлголт хэвээр байна. Үүрэг нь гэрээ, зөрчил, хууль тогтоомж болон бусад хуулийн эх сурвалжаас үүсэж болох бөгөөд тэдгээр нь аливаа үйлдэл хийх, тодорхой үйлдлээс татгалзах, өөр этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх байж болно. Jus familias - Гэр бүлийн эрх зүй Jus familias гэдэг нь гэр бүлийн хууль гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Эртний Ромын эрх зүйд гэр бүл, хүүхэд асран хамгаалах, хүүхэд үрчлэн авах, өв залгамжлах зэрэг гэр бүлийн харилцааг зохицуулах эрх зүйн зарчим, дүрмийн цогцыг хэлдэг байв. Jus familias -д эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхэд, гэр бүлийн бусад төрөл төрөгсдийн эрх, үүрэг зэрэг гэр бүлийн амьдрал, харилцааны янз бүрийн талыг хамардаг. Гэрлэх, түүний цуцлах, гэрлэлтээс төрсөн хүүхдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч томилох, нас барсны дараа эд хөрөнгө хуваарилах зэрэг асуудлыг зохицуулдаг байсан. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд гэр бүлийн эрх зүй нь гэрлэлт, гэр бүл салалт, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, үрчлэлт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлыг хамарсан эрх зүйн чухал салбар болон хөгжсөн. Гэр бүлийн эрх зүй нь гэр бүлийн гишүүдийн эрх, үүргийг тусгаж, гэр бүлийн хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэх, хувь хүний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг. Jus hereditatis - Өв залгамжлах эрх зүй Jus hereditatis гэдэг нь өв залгамжлалын хууль буюу өв залгамжлалын эрх гэсэн утгатай латин нэр томьёо юм. Энэ нь нас барсан хүнээс өв залгамжлагч, ашиг хүртэгчид эд хөрөнгө, эрх, үүргийг шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн зарчим, дүрмийг хэлнэ. Өв залгамжлалын хууль буюу jus hereditatis нь нас барсны дараа эд хөрөнгө, өр төлбөрийг хуваарилахтай холбоотой янз бүрийн асуудлуудыг багтаадаг бөгөөд үүнд гэрээслэлийг [4] хүчин төгөлдөр болгох, тайлбарлах, өв залгамжлах (хэн нэгэн гэрээслэл үлдээхгүйгээр нас барсан тохиолдолд), өв залгамжлагч, ашиг хүртэгчдийн эрх, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, үл хөдлөх хөрөнгийн татвар, өр төлбөрийг төлөх зэрэг орно. Өв залгамжлал нь эрх зүйн тогтолцоо, харьяаллаас хамааран ялгаатай байж болох бөгөөд улс орнууд нас барсны дараа эд хөрөнгө шилжүүлэхийг зохицуулдаг ялгаатай хууль тогтоомж, журамтай байдаг. Өв залгамжлалын тухай хуулиудаар талийгаачийн хүсэл, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ зэрэг хоорондоо зөрчилдөж буй ашиг сонирхлыг шударга ёсны зарчим баримтлан тэнцвэржүүлэхийг эрмэлздэг. Дүгнэлт Ромын эрх зүйн тогтолцоо, тухайн үед хэрэглэж байсан нэр томьёо, ойлголтуудын ихэнх нь түүхэн цаг үеийн шинжтэйгээс гадна хувьсан өөрчлөгдөж орчин үеийн эрх зүйн тогтолцооны үндэс язгуур болсон билээ. Тэдгээрийг судалснаар шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмуудыг уг гарлаас нь ойлгох ач холбогдолтой. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1] Англи хэл дээрх бүтээлүүдэд хэрэглэгддэг “эх газрын”, “иргэний эрх зүй” гэсэн нэр томьёо нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг учраас Рене Дэвид эрх зүйн энэ бүлийг Латин ба Германы их сургуулиудын хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэсэн агуулгаар Ром-Германы гэсэн нэр томьёог ашигласан нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна (Ц.Цэлмэг, 2021). [2] Res : хууль ёсны эрх, үүргийн субъект байж болох зүйл, объектыг хэлнэ. Үүнд газар, бараа, мөнгө, оюуны өмч зэрэг биет болон биет бус хөрөнгө аль аль нь багтана. [3] Сервитут (лат. servitus , англ. servitude ): үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх. [4] Testamentum - Гэрээслэл: Ромын эрх зүйд гэрээслэл буюу тухайн хүн (гэрээслэгч) нас барсны дараа өмч хөрөнгөө хэрхэн хуваарилахыг хүсэл зоригоо илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг хэлнэ. Ромын эрх зүйн тогтолцоо #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #JusPublicum #НийтийнЭрхЗүй #ТөрийнЭрхЗүй #JusPrivatum #ХувийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #JusNaturale #ТөрөлхийнЭрхЗүй #ЖамЁсныЭрхЗүй #JusGentium #АрдТүмнийЭрхЗүй #JusCivile #ИргэнлэгийнЭрхЗүй #JusInRe #ӨмчийнЭрхЗүй #Obligatio #ҮүргийнЭрхЗүй #JusFamilias #ГэрБүлийнЭрхЗүй #JusHereditatis #ӨвЗалгамжлахЭрхЗүй #РомынБүгдНайрамдахУлс #РомынЭзэнтУлс #АрванХоёрХүснэгтийнХууль
- Ромын эрх зүйн тогтолцоо, хяналтын асуулт хариулт
1. Ромын эрх зүйг зайлшгүй судлах шаардлага нь юу вэ? Ромын эрх зүйг зайлшгүй судлах шаардлага нь орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үзүүлж буй нөлөөллийг ойлгох , эрх зүйн боловсрол эзэмших, харьцуулсан эрх зүйн судалгаа хийх, эрх зүйн философи, түүхийн талаар мэдэж авах зэрэг юм. Ромын эрх зүй нь орчин үеийн олон эрх зүйн тогтолцооны үндэс суурь болсон , ялангуяа эх газрын эрх зүйтэй улс орнуудад хэрэглэгдэж байгаа хууль зүйн үндэслэл, нэр томьёо, техник, хэллэгийн ихэнх нь Ромын эрх зүйн уламжлалд тулгуурласан. Тиймээс, Ромын эрх зүйн зарчмуудыг судалж эрх зүйн сэтгэлгээ, институтийн хөгжлийн талаар ойлголтыг авна . Үүгээр зогсохгүй, Ромын эрх зүйн олон ойлголт, зарчмууд орчин үеийн эрх зүйн тогтолцоонд нөлөөлсөөр байна. Гэрээ, өмчийн эрх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг эрх зүйн ойлголтуудын гарал үүсэл, хувьслыг илүү сайн ойлгоно. Ромын эрх зүйг хуулийн сургуулийн хөтөлбөрт эрх зүйн боловсролын суурь судлагдахууны нэг болгон оруулдаг. Ромын эрх зүйг судалснаар шүүмжлэлт сэтгэлгээ, аналитик чадварыг эзэмшихийн зэрэгцээ, хууль зүйн үндэслэл, зарчмуудын цаад утгыг ойлгоно . Эрдэмтэд Ромын эрх зүйн үзэл баримтлал, зарчим, бүтцийг бусад эрх зүйн уламжлалтай харьцуулан судалдаг ба Ромын эрх зүй нь харьцуулсан эрх зүйн судалгаанд үнэ цэнтэй үндэслэл болдог . Ромын эрх зүй нь эртний Ромын нийгмийн үнэт зүйл, итгэл үнэмшил, нийгмийн бүтцийг тусгасан байдаг. Ромын эрх зүйг судалснаар эртний соёл, улс төр, сэтгэлгээг танин мэднэ . Ромын сэтгэгчид шударга ёс, ёс суртахуун, нийгэм дэх хуулийн үүргийн талаар үндсэн асуултуудыг дэвшүүлж байсан. Эдгээр асуултууд нь орчин үед ч мөн хамааралтай тул Ромын эрх зүйн философийг судлах шаардлага урган гарна. 2. Ромын эрх зүй хичээлийн судлах зүйл юу вэ? Ромын эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны салбар бөгөөд хичээлийн хүрээнд эртний Ромын төр, хууль тогтоомж, эрх зүйн институт, эрх зүйн зарчмуудыг судална. Ромын эрх зүйн түүхийн янз бүрийн асуудлуудыг багтаан Ромын эрх зүйн хөгжил, түүний эх сурвалж , эртний Ромын нийгэм дэх хэрэглээ, хожмын эрх зүйн тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл зэргийг авч үзнэ. Ромын эрх зүйн судалгаа хийх зорилго нь Ромын хууль эрх зүйн бичвэрүүд, хууль тогтоомж, зарлиг, эрх зүйн түүх зэрэг анхдагч эх сурвалжийг судлахаас гадна тайлбар, эрдэм шинжилгээний бүтээл зэрэг хоёрдогч эх сурвалжуудыг судлахад оршино. Салбарын эрдэмтэд Ромын эрх зүйн тогтолцоог үндэслэсэн эрх зүйн ойлголт, зарчим, номлолыг ойлгохын тулд Ромын эрх зүйн бичвэрүүдэд дүн шинжилгээ хийж, тайлбарладаг. Ромын эрх зүйн хичээлийн судлах зүйлс: Ромын эрх зүйн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, үүнд сенат, магистрат, шүүх, хуулийн мэргэжилтнүүд зэрэг хуулийн байгууллагуудын үүрэг, чиг үүрэг. Ромын эрх зүйн хууль (leges) , заншлын эрх зүй (mores maiorum) , хууль зүйн прецедент (responsa prudentium) , хууль зүйн дүгнэлт (consultationes) зэрэг эх сурвалжууд. Нийтийн эрх зүй (jus publicum) , хувийн эрх зүй (jus privatum) , үүргийн эрх зүй (obligatio) , өмчийн эрх зүй (jus in re) зэрэг Ромын эрх зүйн үндсэн ойлголт. Хууль ёсны үйл ажиллагаа, шүүх хуралдаан, шүүх хуралдааныг зохицуулах дүрэм, журам зэрэг Ромын эрх зүйн процесс. Ромын эрх зүйн хөгжлийг Ромын эхэн үеийн Бүгд Найрамдах Улсаас МЭ VI зуунд эзэн хаан Юстинианы удирдлага дор хуульчлах хүртэл, мөн хожмын эрх зүйн тогтолцоонд хүлээн авч, нөлөөлсөн үе хүртэлх түүх. Ромын эрх зүйн зарчим, үзэл баримтлалыг орчин үеийн нийтлэг эрх зүй, эх газрын эрх зүйн тогтолцоо зэрэг эрх зүйн бусад уламжлалтай харьцуулж, ижил төстэй, ялгаатай шинж. 3. Ромын эрх зүйг судлах ямар аргууд байдаг вэ? Ромын эрх зүйг судлахдаа эртний Ромын эрх зүйн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, ойлгох янз бүрийн арга, хандлагыг ашигладаг. Хэм хэмжээгээр судлах арга Ромын эрх зүйн анхдагч эх сурвалжууд болох Арван хоёр хүснэгтийн хууль, Гай, Ульпиан зэрэг хуульчдын бүтээлүүд, эзэн хаан Юстинианы үеийн Ромын хуулийн кодчиллууд (Digest, Institutes, Codex) зэрэгт дүн шинжилгээ хийх, эрх зүйн нэр томьёо, ойлголтуудыг судлах. Түүхчлэн судлах арга Ромын эрх зүй хөгжил, нийгэм, улс төр, соёлын нөхцөл байдлыг ойлгох. Эртний Ромын эрх зүйн институт, зан үйл, хэм хэмжээг агуулсан түүхэн баримт бичиг, археологийн нотлох баримт, түүхийн хоёрдогч эх сурвалжийг судлах. Харьцуулалтын арга Ромын эрх зүйн зарчим, үзэл баримтлалыг бусад эрх зүйн уламжлалтай зэрэгцүүлэн жишиж, нийтлэг ба онцлог шинж, хамааралт байдлыг олж тодорхойлох. Хэл шинжлэл Орчуулга, тайлбарыг үнэн зөв гаргахын тулд хуулийн текстийн хэл, дүрэм, өгүүлбэр зүй, утга зүйд дүн шинжилгээ хийж утга санаа, хуулийн нэр томьёоны нарийн ялгааг илрүүлэх. Салбар хоорондын хандлагууд Түүх, философи, хэл шинжлэл, антропологи, социологи зэрэг төрөл бүрийн салбаруудын ойлголтод тулгуурлан эртний Ромын эрх зүйн хөгжил, хэрэглээ, ач холбогдлыг өөр өөр өнцгөөс харах. Эрх зүйн онол ба философи Ромын эрх зүйн онол, философи, эрх зүйн сэтгэлгээг бүрдүүлсэн ёс зүй, ёс суртахуун, улс төрийн онолыг судлах. Өв, нөлөөлөл Ромын эрх зүйг Европ болон бусад орнуудад хэрхэн хүлээн авч, тохируулан, эрх зүйн уламжлалд хэрхэн шингээж авсныг судлах. 4. Ромын эрх зүйн хөгжлийг түүхэн үечлэлд хуваах болсон шалтгаан? Ромын эрх зүйн хөгжлийг түүхэн үечлэлд хуваах нь Ромын түүхийн мянга гаруй жилийн хугацаанд эрх зүйн тогтолцооны ээдрээтэй, олон талт хувьслыг цэгцэлж, дүн шинжилгээ хийх хүрээг бүрдүүлдэг. Хууль ба нийгмийн хоорондын динамик харилцан үйлчлэлийг ойлгож, соёл иргэншлийн эрх зүйн өвийг бүрдүүлэхэд Ромын эрх зүйн ач холбогдлыг үнэлэх боломжийг олгодог. Ромын эрх зүйн хөгжлийг түүхэн үечлэлд хуваах шалтгаанаас дурдвал. Он тооллын дараалалд оруулах Ромын эрх зүйн түүхэн үечлэлд хувааснаар эрх зүйн тогтолцооны гол үйл явдал, чиг хандлага, өөрчлөлтийг тодорхойлж, хамгийн эртний Ромын Бүгд Найрамдах Улсаас Византийн эзэнт гүрэн хүртэлх эрх зүйн зарчим, институтийн хувьслыг судлах боломжтой. Нөхцөл байдалтай холбон авч үзэх Ромын төрийн түүхийн үе шат бүр эрх зүйн тогтолцооны хөгжилд нөлөөлсөн нийгэм, улс төр, соёлын өвөрмөц нөхцөлөөр тодорхойлогддог. Эрх зүйн хөгжлийг илүү өргөн түүхэн хүрээнд авч үзэх, улс төрийн үймээн самуун, нийгмийн өөрчлөлт, соёлын солилцоо зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр эрх зүйн өөрчлөлтүүд хэрхэн үүссэнийг ойлгох боломжтой. Эрх зүйн гол эх сурвалжуудыг тодорхойлох Тухайн үеийн эрх зүйн зонхилох зарчим, үйл ажиллагааг тусгасан хуулийн тодорхой эх сурвалж, бичвэрүүдийг судлах боломжтой. Эрх зүйн залгамж чанар, өөрчлөлтийн дүн шинжилгээ хийх Тодорхой түүхэн цаг үеийн эрх зүйн хөгжлийг судалснаар эрх зүйн тогтвортой зарчим, институт, түүнчлэн эрх зүйн тогтолцоонд гарсан шинэчлэл, тасалдлыг тодорхойлох боломжтой. Харьцуулсан судалгаа Ромын эрх зүйг түүхэн үечлэлд хувааж бусад эрх зүйн уламжлал, тогтолцоотой харьцуулан судлах боломжтой. 5. Ромын эрх зүйн хөгжлийн үе шат тус бүрийн онцлог Ромын эрх зүйн хөгжлийг түүхэн зүй тогтлын дагуу хэд хэдэн үе шатанд хувааж болох бөгөөд тус бүр нь эрх зүйн ялгаатай зарчим, институт, эрх зүйн эх сурвалжаар тодорхойлогддог. Эдгээр үе шатууд нь давхцаж, цаг хугацааны явцад аажмаар хөгжжээ. 1) Ромын эрх зүйн хөгжлийн эхэн үе (МЭӨ 753 он - МЭӨ III зуун) Заншлын эрх зүй (mores maiorum): Ромын түүхийн эртний үед эрх зүйн хэм хэмжээ нь уламжлагдан ирсэн зан заншил, уламжлалд тулгуурладаг байсан. Арван хоёр хүснэгтийн хууль : МЭӨ 450 оны үед Ромын эрх зүйн анхны бичмэл эх сурвалж Арван хоёр хүснэгтийн хууль үүссэн Ромын эрх зүйн хөгжлийн чухал үе шат. Эдгээр бичмэл хуулиуд нь Ромын эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавьж, иргэний болон процессын эрх зүйн үндсэн зарчмуудыг нэвтрүүлсэн. 2) Ромын сонгодог эрх зүйн үе (МЭӨ III зуун– МЭ III зуун) Хууль цаазын ухаан: Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний эхэн үед Ромын эрх зүйд номч мэргэн хуульчид хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэд хуулийн эх бичвэрийг тайлбарлаж, хуулийн номлолыг (jurisprudentes, prudentes) боловсруулсан. Хууль зүйн хүрээлэнгүүдийн хөгжил: Гай, Ульпиан зэрэг хуульч эрдэмтэд Ромын эрх зүйн зарчмуудыг нэгтгэн тайлбарласан бүтээл туурвисан. Гайн Институций (Institutio) болон эзэн хаан Юстинианы үед эмхэтгэсэн Дигест (Digest) (Pandects) нь Ромын сонгодог эрх зүйн үеийн гол эх сурвалж юм. Иргэний эрх зүй ба хувийн эрх зүй: Ромын сонгодог эрх зүйд өмчийн эрх, гэрээ, үүрэг, гэр бүлийн эрх зүй зэрэг хувийн эрх зүйг (jus privatum) онцолсон. Хувь хүн (personae) ба өмчийн эрх зүй (jus in re) нь энэ үеийн Ромын эрх зүйн сэтгэлгээнд гол байр суурь эзэлж байсан. 3) Ромын сонгодог эрх зүйн хөгжлийн дараах үе (МЭ III зуун - МЭ VI зуун) Юстинианы Иргэний хуулиудын эмхэтгэл: Эзэн хаан I Юстинианы хаанчлал (МЭ 527-565 он) нь Ромын эрх зүйн түүхэнд чухал үе болон тэмдэглэгдсэн. Юстиниан Ромын хуулийг кодчилон Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) болгон нэгтгэсэн. Үүнд Дигест (Digesta) , Институций (Institio) , Кодекс (Codex) , Новелл (Novellae) багтсан. Христийн шашны нөлөө: Энэ үед Ромын эзэнт гүрний төрийн шашин Христийн шашин болж шашны зарчмуудыг Ромын хуульд тусгасан. Юстинианы эрх зүйн шинэчлэл нь Христийн шашны ёс суртахууны үнэт зүйлсийг тусгаж, Ромын хуулийг Христийн сургаалтай нийцүүлэхийг зорьсон. Залгамж чанар ба үлдээсэн өв: Баруун Ромын эзэнт гүрний уналтаас үл хамааран Ромын эрх зүйн зарчмууд Византийн эзэнт гүрэн (Зүүн Ромын эзэнт гүрэн), хожим нь дундад зууны Европт хадгалагдаж, хэрэгжсэн хэвээр байв. Ромын эрх зүй нь Европ болон бусад эх газрын орнуудын эрх зүйн тогтолцоонд үлгэрлэн нөлөөлөгч байр суурьтай үлдсэн. Ромын эрх зүйн хөгжил нь эдгээр үе шатуудыг дамжин, мянга гаруй жилийн түүхийг бүтээсэн. Үе шат бүр нь Эртний Ромын эрх зүй ба нийгмийн хоорондын динамик харилцан үйлчлэлийг тусгасан эрх зүйн ялгаатай зарчим, институт, хуулийн эх сурвалжаар тодорхойлогддог. 6. Ромын эрх зүйг ямар учраас эх газрын эрх зүйн системийн үндэс гэж үздэг вэ? Ромын эрх зүй нь үндсэндээ олон орны эрх зүйн тогтолцооны хөгжилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба эх газрын эрх зүйн тогтолцоог шууд бий болгоогүй ч түүний үндэс суурийг тавьсан гэж үздэг. Кодчилол: Ромын эрх зүй нь системтэй кодчилогдсон анхны эрх зүйн тогтолцооны нэг юм. Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) гэгддэг МЭ VI зуунд эзэн хаан Юстинианы Ромын хуулийг кодчилол нь Ромын эрх зүйн зарчмуудыг нэгтгэж, цогц, уялдаатай эрх зүйн код болгон зохион байгуулсан. Энэхүү кодчилол нь Европ тивийн эрх зүйн кодчиллуудад жишиг болсон. Эрх зүйн зарчмууд ба номлол: Ромын эрх зүй нь иргэний эрх зүйн тогтолцооны үндэс болсон эрх зүйн үндсэн зарчим, сургаалуудыг нэвтрүүлсэн. Нийтийн эрх зүй (jus publicum) , хувийн эрх зүй (jus privatum) , үүргийн эрх зүй (obligatio) , өмчийн эрх зүй (jus in re) зэрэг ойлголтууд нь Ромын эрх зүйн сэтгэлгээнд гол байр суурь эзэлдэг. Хууль зүйн шинжлэх ухаан: Эрх зүйн мэдлэг, туршлагатай Ромын номч мэргэн хуульчид эрх зүйг тайлбарлан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдний тайлбар, санаа бодол, хууль эрх зүйн эмхэтгэл нь хууль зүйн номлолыг (jurisprudentes, prudentes) бий болгосон. Гай, Ульпиан, Папиниан зэрэг хуульчдын бүтээлүүд нь Ромын эрх зүйг судлах үндсэн эх бичвэрүүд бөгөөд эрх зүйн сэтгэлгээнд нөлөөлсөөр байна. Залгамж чанар ба үлдээсэн өв: Баруун Ромын эзэнт гүрэн МЭ V зуунд мөхсөн ч Византийн эзэнт гүрэн (Зүүн Ромын эзэнт гүрэн) болон дараа нь дундад зууны Европт Ромын эрх зүйн зарчмууд хадгалагдан, хэрэгжсэн хэвээр байв. Ромын эрх зүйн сэргэн мандалт гэгддэг XI-XII зуунд Ромын эрх зүй сэргэсэн нь Европ даяар эрх зүйн боловсрол, хууль зүйн практик, хуулийн байгууллагуудад нэгдэн ороход хүргэсэн. Ромын эрх зүй нь олон оронд, ялангуяа эх газрын Европт эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх үндэс суурь болсон. Дэлхий дахинд үзүүлсэн нөлөө: Ромын эрх зүйн нөлөө Европоос хальж, дэлхийн эрх зүйн тогтолцоонд нөлөө үзүүлсэн. Латин Америк, Африк, Азийн олон оронд Ромын эрх зүйгээс улбаатай эрх зүйн тогтолцоо бий. Нийтлэг эрх зүйтэй улс орнууд ч мөн эрх зүйн боловсрол олгохдоо Ромын эрх зүйг судалж, өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг салбарт Ромын эрх зүйн зарчмуудыг тусгасан. 7. Ромын эрх зүйн тогтолцоо гэж юу вэ? Ромын эрх зүйн тогтолцоо гэдэг нь эртний Ромыг захирч байсан хууль, эрх зүйн институт, эрх зүйн зарчмуудын хэлнэ. МЭӨ VIII зуунд Ром байгуулагдан, МЭ V зуунд Баруун Ромын эзэнт гүрэн нуран унах хүртэл мянга гаруй жилийн туршид хувьсан өөрчлөгдөж ирсэн. Ромын эрх зүйн тогтолцоо нь асар их нөлөөтэй байсан бөгөөд орчин үеийн олон эрх зүйн тогтолцоо, ялангуяа Европ тивийн эрх зүйн тогтолцооны үндэс суурь болсон юм. Ромын эрх зүйн тогтолцоо нь эртний Ромын нийгмийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэсэн цогц, боловсронгуй эрх зүйн орчин байсан бөгөөд дэлхий даяарх эрх зүйн сэтгэлгээ, институтэд тасралтгүй нөлөө үзүүлсэн. 8. Ромын эрх зүйн тогтолцооны ангилал? Ромын эрх зүйн тогтолцоог эх сурвалж, институт, субъект, түүхэн үечлэл зэрэг янз бүрийн шалгуураар ангилж болно. 1. Эх сурвалжийн ангилал Хууль (Leges): Арван хоёр хүснэгтийн хуулийг багтаасан Ромын Сенат эсвэл чуулган зэрэг хууль тогтоох байгууллагуудаас гаргасан хуулиуд. Заншлын эрх зүй (Mores maiorum): Ромын эрх зүйн хэм хэмжээний үндэс болсон зан заншил, уламжлал. Хууль зүйн шинжлэх ухаан (Jurisprudence): Эрх зүйн зарчмуудыг тайлбарлаж, хэрэглэж буй номч мэргэн хуульчдын эрх зүйн үзэл бодол, тайлбар, эмхэтгэл (jurisprudentes, prudentes) . Магистратын зарлигууд (Edicts of Magistrates): Хуулийн тодорхой асуудлыг зохицуулах зорилгоор претор зэрэг магистратуудаас гаргасан хууль ёсны мэдэгдэл. 2. Тогтолцооны ангилал Нийтийн эрх зүй (Jus Publicum): Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй зэрэг төр, хувь хүний хоорондын харилцааг зохицуулдаг хуулиуд. Хувийн эрх зүй (Jus Privatum): Өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, үүргийн эрх зүй зэрэг хувь хүмүүсийн хоорондын хувийн харилцааг зохицуулдаг хуулиуд. 3. Түүхэн үечлэлийн ангилал Ромын эрх зүйн хөгжлийн эхэн үе (МЭӨ 753 он - МЭӨ III зуун): Ром байгуулагдсанаас эхлээд арван хоёр хүснэгтийн кодчилол хүртэл. Ромын сонгодог эрх зүйн үе (МЭӨ III зуун– МЭ III зуун): Арван хоёр хүснэгтээс Ромын Бүгд Найрамдах Улсын төгсгөл ба эзэнт гүрний эхэн үе хүртэл Ромын сонгодог эрх зүйн хөгжлийн дараах үе (МЭ III зуун - МЭ VI зуун): Эзэн хаан Юстинианы хаанчлал ба Иргэний хуулийн эмхэтгэлээс (Corpus Juris Civilis) Баруун Ромын эзэнт гүрний уналт хүртэл. 4. Институтийн ангилал Сенат (Senate): Хууль батлах, төрийг удирдах үүрэгтэй Ромын удирдах байгууллага. Магистрат (Magistrates): Консул (consuls) , претор (praetors) , квестор (quaestors) зэрэг хууль сахиулах, шүүх хуралдааныг даргалах үүрэгтэй сонгогдсон албан тушаалтнууд. Шүүх (Courts): Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх үүрэг бүхий шүүхийн байгууллага, түүний дотор иргэний шүүх (хувийн хэрэг маргааны), эрүүгийн шүүх (эрүүгийн хэрэг). Эрх зүйч (Jurists): Тайлбар, санал, хууль зүйн эмхэтгэлээр хуулийг тайлбарлан хэрэглэж байсан хуульч эрдэмтэд. 5. Газарзүйн хамрах хүрээний ангилал Ромын эрх зүй: Ром хот ба Ромын Бүгд Найрамдах Улс, Эзэнт гүрний эрх зүйн тогтолцоо. Орон нутгийн эрх зүй: Ромын эзэнт гүрний мужуудын эрх зүйн тогтолцоо нь орон нутгийн зан заншил, уламжлалын зэрэгцээ Ромын хуулийн элементүүдийг агуулсан байдаг. Эдгээр ангилал нь Ромын эрх зүйн тогтолцоог өөр өөр өнцгөөс харж, түүний цогц байдал, хувьсал, олон талт шинж чанарыг тодотгож өгдөг. 9. Jus publicum, Jus privatum -ийн ялгаа онцлог шинж Jus publicum ба Jus privatum-ийн ялгаа нь Ромын эрх зүй, эрх зүйн онолын үндэс суурь юм. Нийтийн буюу төрийн эрх зүй (Jus Publicum) Jus publicum нь төрийн болон нийтийн эрх ашигт хамаарах асуудал юм. Үүнд төр, иргэд хоорондын харилцаа, төрийн үйл ажиллагааг зохицуулах хууль, тогтоомжууд багтана. Жишээ нь Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, төрийн байгууллага, албан тушаалтны зохицуулалт. Jus publicum нь төрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийт иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн зарчим, институтүүдийн харилцаанд төвлөрнө. Хувийн буюу иргэний эрх зүй (Jus Privatum) Jus privatum гэдэг нь хувь хүмүүс болон тэдний хувийн эрх, үүрэгт хамаарах асуудал юм. Үүнд гэрээ, эд хөрөнгийн эрх, гэр бүлийн эрх зүй, үүргийн эрх зүй зэрэг хувь хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд багтана. Жишээ нь өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, зөрчлийн хууль, өв залгамжлалын эрх зүй. Jus privatum нь хувь хүмүүс хоорондоо харилцахдаа тэдний эрх ашгийг хамгаалах, хувийн гэрээний биелэлтийг хангах, хувийн хэвшлийн талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. 10. Ард түмний эрх зүй гэж юу вэ? Ард түмний эрх зүй (Jus gentium) нь иргэншил, харьяаллаас үл хамааран бүх хүмүүст хамаатай гэж үздэг эрх зүйн зарчим, хэм хэмжээний цогцыг хэлнэ. Jus gentium нь иргэний эрх зүйтэй (jus civile) зэрэгцэн хөгжиж, Ромын эрх зүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ромын хууль эрх зүйн сэтгэлгээ, практикийн чухал талыг төлөөлж, Ромчууд бүх нийтийн эрх зүйн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, Ромын эзэнт гүрний доторх болон түүнээс гадна олон янзын соёл, ард түмэнтэй харилцах харилцааг илэрхийлдэг. Энэ нь үндэсний хил хязгаарыг давж, хүмүүсийн харилцаанд шударга ёсны зарчмуудыг дэмжсэн олон улсын эрх зүйн дэг журмыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. 11. Жам ёсны эрх зүй гэж юу вэ? Жам ёсны эрх зүй (Jus naturale) гэдэг нь мөн чанараас үүдэлтэй, хүний оюун ухаанд хүртээмжтэй шударга ёс, ёс суртахууны бүх нийтийн зарчмууд оршин тогтнож байгааг нотолсон философи, эрх зүйн үзэл баримтлалыг хэлнэ. Jus naturale нь хүний бий болгосон хууль тогтоомж, соёлын ялгаанаас үл хамааран бүх хувь хүн, нийгэм, эрх зүйн тогтолцоонд бодитой хүчин төгөлдөр хийгээд заавал биелүүлэх шинжтэй. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #JusPublicum #НийтийнЭрхЗүй #ТөрийнЭрхЗүй #JusPrivatum #ХувийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #JusNaturale #ТөрөлхийнЭрхЗүй #ЖамЁсныЭрхЗүй #JusGentium #АрдТүмнийЭрхЗүй #JusCivile #ИргэнлэгийнЭрхЗүй #JusInRe #ӨмчийнЭрхЗүй #Obligatio #ҮүргийнЭрхЗүй #JusFamilias #ГэрБүлийнЭрхЗүй #JusHereditatis #ӨвЗалгамжлахЭрхЗүй #РомынБүгдНайрамдахУлс #АрванХоёрХүснэгтийнХууль
- Арван хоёр хүснэгтийн хууль
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #АрванХоёрХүснэгтийнХууль #АрванХоёрТаблиц #12ХүснэгтийнХууль #TwelveTables #БичмэлЭрхЗүй #ЭрхЗүйдЗахирагдахЁс #ХуульЁсныЭрх #ЭрхЗүйнХувьсгал #ТүүхэнАчХолбогдол #ӨмчийнЭрхЗүй #ПроцессынЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй












