top of page

Хайлтын үр дүн

224 results found with an empty search

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил

    Хавтас хэрэг танилцуулах ажил Шүүгчийн туслах нь шүүгч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн бусад нэгжийн хооронд холбоо харилцааг тасралтгүй, алдаа мадаггүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША) жигд, тасралтгүй, доголдолгүй хуульд заасан шаардлага, хугацааг ханган явагдана. Дадлагын хугацаанд хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хавтас хэргийг танилцуулж, баримт, материалтай танилцахад байлцаж, танилцсан баримтыг үйлдсэн болно ( ХХША-ны үе шат-6) . 2023 онд шүүгчийн туслах 4’298 удаа хэргийн материал танилцуулжээ  (Тамгын газрын тайлан) . Нэг шүүгчийн туслах жилд дунджаар 205 удаа буюу сард дунджаар 17 удаа хэргийн материал танилцуулсан байна. Монгол улсын шүүхийн индекс тайланд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн бөгөөд тухай бүр танилцах боломжоор хангагддаг гэсэн үзүүлэлт хамгийн сайн үнэлгээ авчээ  (Шүүхийн индекс 2023) . Хавтас хэргийг танилцуулах ажлыг хийснээр: (i) хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчтэй уялдаа холбоотой ажиллах; (ii) тэдэнтэй үр дүнтэй харьцах; (iii) тэдний зүгээс тавьдаг түгээмэл асуулт, шаардлагыг ойлгох; (iv) ХХША явуулахад шаардлагатай мэдээллийг хүргэх; (v) хавтас хэргээс баримт бичиг, материал дутаж, үрэгдэхээс сэргийлэх зэргийг ойлгосон ач тустай байв. Шүүх хуралдааны тов мэдэгдэх ажил Шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох зорилтын хүрээнд хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдэх чиг үүргийг гүйцэтгэнэ (ХХША-ны үе шат-9) . Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас, факс, мессеж, цахим шуудангаар мэдэгддэг. Дадлагын хугацаанд шүүх хуралдааны огноо, цаг, минутын товыг утсаар мэдэгдэж, баримтыг үйлдэхэд хажуугаас ажигласан. Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтын тайлбар хэсэгт хэргийн оролцогчийн хэлсэн зүйлийг тэмдэглэдэг. Жишээлбэл, “…….. дугаараар холбогдоход - За, ойлголоо” , “Утас холбогдох боломжгүй байсан тул зурвас үлдээв” , “…….. дугаараар холбогдоход - Өөр шүүх хуралдаантай давхцаж байгаа тул оролцох боломжгүй – Хүсэлтээ бичгээр шүүхэд өгнө”  гэх мэт. Шүүх хуралдааны товыг ажлын 7 хоногийн өмнө, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг ажлын 3 хоногийн өмнө тухай бүр мэдэгдэнэ. Шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (ШХНБД) тус бүр шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн хуанли хөтөлнө. Хуанли хөтлөх нь бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг тухайн шүүгчийн хуралтай давхцуулахгүй байх, товыг мэдэгдэхэд хэрэглэх, шүүгчид ажлын 5 өдрөөс нэг өдрийг хэргийн материалтай танилцах зэрэг бусад ажилд зарцуулахаар чөлөөтэй үлдээх олон талын хэрэглээтэй байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдэж, баримтыг үйлдэхэд хажуугаас ажигласнаар: (i) шүүх хуралдааны товыг гаргах; (ii) хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломж, орон нутгаас оролцож байгаа хэргийн оролцогч байгаа бол ирж оролцох боломжтой хугацаа, шүүгчийн цагийн хуваарь, шүүх танхимын хүртээмж зэрэг олон зүйлийг нэг дор зохицуулах ур чадвар эзэмших; (iii) хуанли хөтлөх; (iv) хэрэг, маргаан, тэдгээртэй холбоотой хийх ажиллагааг эрэмбэлэх; (v) биечлэн болон зайнаас харилцахын тулд товч тодорхой, ойлгомжтой байдлаар санаагаа илэрхийлэх зэрэг харилцааны ур чадвар хөгжүүлэх; (vi) шүүх байгууллагын үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулахад төлөвлөн ажиллах шаардлагыг ухамсарлах; (vii) хийж буй ажлыг баримтжуулах; (viii) хэргийн оролцогчийн гаргадаг түгээмэл зан авир зэргийг олж мэдэх өгөөжтэй байлаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур, сонгох процедур, эрх, үүрэгтэй танилцах, ажилласан цагийн тооцооны аргачлал сурах ажил Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн , иргэний , захиргааны хэрэг, маргааныг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын иргэн юм. Иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход шалгуур хангасан байна. Үүнд: 25 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн байх; Тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; Ял шийтгүүлж байгаагүй; Сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны ХХША-ны хэргийн оролцогч бус байх; Монгол хэлээр чөлөөтэй ярьж ойлгодог байх; Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх. Үндэс, угсаа, арьсны өнгө, нас хүйс, мэргэжил, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, боловсролоос үл хамааран шаардлага хангасан бол иргэн иргэдийн төлөөлөгчөөр жилд нэг удаа ажиллах боломжтой. Иргэдийн төлөөлөгчийг сонгох процедур Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох шаардлага хангасан иргэдээс тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэнийг сонгох ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) баталсан журмаар тодорхой зохицуулжээ  (Иргэдийн төлөөлөгч сонгох журам) . Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шатыг инфографик зурагт харуулав. Зураг 1 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шат Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг шүүхийн тамгын газрын дарга тушаал гарган баталдаг. Үүний дараагаар, дэд жагсаалтаас сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг баталгаажуулах тэмдэглэлийг үйлддэг байна (ХХША-ны үе шат-9) . Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг Иргэдийн төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхийн байранд хавтас хэрэг, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч, гэрч, шинжээч, гуравдагч этгээдэд асуулт тавих, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах, нотлох баримт шинжлэхэд оролцох, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт гаргах, түүнийгээ шүүх хуралдаанд уншиж сонсгох ажил хийдэг. Ажлаа хийхдээ өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх, хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ  (ЗХШХШтХ, 2016) . Иргэдийн төлөөлөгч захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дуусахаас өмнө өөрийн дүгнэлтээ гаргах ёстой. Дүгнэлтэд маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар оруулна. Дүгнэлтийг бичгээр, хүндэтгэн үзэх шалтгаантай бол амаар гаргаж, шүүх хуралдаанд уншиж сонсгоно  (Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)) . Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийн тооцоо Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийн тооцоог шүүгчийн туслах хэргийн материалтай танилцсан болон шүүх хуралдаанд оролцсон тоог нэг бүрчлэн түүж нэгтгэн, ШХНБД хянадаг байна. Энэ нь хянуур байдлыг шаардсан ажил байв. Тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэний цагийн бүртгэлийг хавсаргав (Хавсралт. Иргэдийн төлөөлөгчийн цагийн бүртгэл) . 2023 онд НдЗХАШШ-ийн 52 шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдаанд 52 иргэдийн төлөөлөгч оролцжээ (2023 оны шүүн таслах ажиллагааны мэдээ). Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур, сонгох процедур, эрх, үүрэгтэй танилцах, ажилласан цагийн тооцооны аргачлалыг сурснаар: (i) иргэдийн төлөөлөгч, түүнд тавигдах шалгуур; (ii) сонгох процедур; (iii) эрх, үүрэг; (iii) ажлын үнэлэмж зэргийг мэдэж авсан. Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад туслах ажил ШХНБД шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажлаас гадна, шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах (ХХША-ны үе шат-9) , хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөх чиг үүргийг гүйцэтгэнэ. Шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд холбогдох ажиллагааг хийж танилцуулахаас гадна, шүүх хуралдаан хэвийн явагдах нөхцөл байдлыг хангана. ШХНБД-ын шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд хийх ажлыг хүснэгтэд жагсаав. Хүснэгт 1 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд хийх ажлын жагсаалт Д/д Чиг үүрэг 1. Шүүх хуралдааны зар тавих. 2. Шүүх бүрэлдэхүүний нэрсийг байршуулах. 3. Шүүх хуралдааны танхимын дуу болон дүрсний бичлэг хийх тоног төхөөрөмж, нотлох баримт шинжлэн судлах тоног төхөөрөмж, микрофон, компьютер, диктафон, проектор гэх мэт техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах. 4. Шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчдын нэрсийг шүүгчийн туслахаас авах. 5. Шүүх хуралдаанд дуудагдсан оролцогчдын нэрсийг бүртгэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг биеийн байцаалт шалгах. 6. Шүүх хуралдааны оролцогчдыг шүүх хуралдааны танхимд суух байршлыг зааж өгөх. 7. Шүүх хуралдаанд дуудагдсан оролцогчид дуу, дүрсний бичлэг хийгдэхийг танилцуулж микрофонд хандан мэдүүлэхийг анхааруулах. 8. Шүүх хуралдаанд оролцогчийг шүүх хуралдааны танхимд гар утас болон техник хэрэгслийг унтраахыг сануулах. 9. Шүүх бүрэлдэхүүн ирмэгц дуу дүрсний бичлэг болон диктафоныг асаах, шүүхэд хүндэтгэл үзүүлэн босохыг сануулах. 10. Шүүх хуралдааны оролцогчдын ирц илтгэх, ирээгүй оролцогчдын шалтгааныг танилцуулах. 11. Иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагаанд шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчид босож хүндэтгэл үзүүлэхийг сануулах. 12. Хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулах. 13. Эд мөрийн баримт шинжлэн судлах төхөөрөмж ажиллуулах. 14. Нотлох баримт шинжлэн судлахад талуудад хэргийг хүлээлгэн өгөх, авах. 15. Шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх үед дуу, дүрсний бичлэгийн тоног төхөөрөмжийг унтраах. 16. Шүүх хуралдааны танхимд эд зүйл үлдсэн эсэхийг шалгаж, авч гарахыг сануулах. 17. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, шийдвэр сонсгохын өмнө шүүх хуралдаанд оролцогчийг суудлаасаа босохыг сануулах. 18. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсны дараа техник, тоног төхөөрөмжийг унтраах. 19. Шүүх хуралдааны танхимыг лацдаж цагдаад хүлээлгэн өгөх. Эх сурвалж: ШХНБД-ын албан тушаалын тодорхойлолтоос  (НдЗХАШШ, 2020) Дуу дүрсний бичлэг болон диктафоныг асаахаа мартах тохиолдолд баримтгүй үлдэх ноцтой үр дагавартай бол, шүүх хуралдааны завсарлагааны үеэр дуу дүрсний бичлэг болон диктафоныг унтраахыг мартах нь мөн адил сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тиймээс эдгээр болон бусад ажлыг нэн хариуцлагатай хийх ёстой. Үүнээс гадна, ШХНБД шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг оруулах хариуцлагатай ажлыг хийнэ (Мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил) . 2023 онд ШХНБД 2’314 шүүх хуралдааныг дууны болон дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, 3’921 шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэл хангаж, 4’739 шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг байршуулжээ  (Тамгын газрын тайлан) . Нэг ШХНБД жилд дунджаар 116 шүүх хуралдааныг дууны болон дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, 196 шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэл хангаж, 237 шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг байршуулсан байна. ШХНБД-ын ажлын чиг үүрэгтэй танилцаж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажилд туслалцаа үзүүлж, шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах ажлыг хийх явцад ажлын байран дээр хөндлөнгөөс ажиглалт хийж, харилцсанаар: (i) ХХША, тэр дундаа шүүх хуралдааны дэг; (ii) шүүх хуралдааны явц; (iii) шүүх хуралдааныг жигд явуулахыг баталгаажуулах ажиллагаа; (iv) шүүх хуралдааны зохион байгуулалт; (v) шүүхийн үйл ажиллагааны хууль тогтоомж, дүрэмтэй нийцэл зэрэг хуулийн чиглэлээр суралцаж байгаагийн хувьд өргөн мэдээлэлтэй, үнэ цэнтэй ойлголтуудыг авсан. Шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх ажил Дадлагын хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, тодруулах зүйлийг шүүгчийн туслах, ШХНБД-аас асууж, сайжруулалт хийсэн (Хавсралт. Шүүх хуралдааны тэмдэглэл) . Шүүх хуралдааны үеэр үйлдэх тэмдэглэлийг хуульд зааж зохицуулсан ба хүснэгтэд харуулав. Хүснэгт 2 Шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх тохиолдол ЗХШХШтХ заалт Шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх тохиолдол 42.1.1. анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд; 42.1.2. давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа бол. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажил нь ШХНБД-ын гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын нэг бөгөөд тэмдэглэлийн төслийг 5 хоногийн дотор шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгч шүүх хуралдааны тэмдэглэл хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулна. Тэмдэглэлийг 7 хоногийн дотор албажуулж шүүх хуралдааны даргалагч, ШХНБД хуудас бүрд гарын үсэг зурж, оролцогчид танилцуулдаг. Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцсанаас хойш засвар оруулах санал хүсэлт гаргавал хүсэлтийг хэлэлцэхэд ШХНБД оролцоно. Тэмдэглэлийг Монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу утга найруулгын алдаагүй бичихээс гадна хуралдааны явц бүрийг тусгахын тулд бичлэгийг удаа дараа давтан сонсдог, цаг хугацаа үлэмж зарцуулдаг, анхаарал, нямбай байдлыг шаарддаг ажил байв. 2023 онд ШХНБД 3’921 шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтөлжээ  (Тамгын газрын тайлан) . Нэг ШХНБД жилд дунджаар 196 тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хөтөлснөөр: (i) шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн үйл ажиллагаа, түүний бүтэц, шүүх хуралдааны дэгийг практик дээр сахин биелүүлж байгаатай танилцах; (ii) протокол хөтлөх арга барил эзэмших; (iii) хуулийн зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг нэг бүрчлэн тусгаснаар түүний хэрэглээг ойлгох; (iv) хуралдааны явц бүрийг протоколд бичгээр тусгах арга барил эзэмших; (v) эрх зүйн баримт бичгийг үнэн зөв хөтлөхийн чухлыг ухамсарлах; (vi) шүүх хуралдааны үед хэргийн оролцогч болон бусад оролцогчийн хийсэн үйлдлийг албан ёсны тэмдэглэлд бичгээр тусгах чадварт суралцах зэрэг сайн талтай байв. Үүн дээр нэмээд (vii) зарим шүүх хуралдаан дээр шүүхээс гарах шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэрийг танилцуулсны дараа шүүгч шийдвэрийн агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлаж, зөвлөгөөг [1]  хэргийн оролцогчид тусгайлан хэлж өгдөг тул суралцах зүйл нэг бус байсныг хэлэх нь зүйтэй. Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох ажил Дадлагын хугацаанд шүүгч, шүүгчийн туслахын зөвшөөрсөн шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэгт ажиглагчаар сууж, тэмдэглэл хөтөлж, асуултын жагсаалтыг бэлдэж удирдагчид танилцуулж байсан (Хавсралт. Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл) . Түүнчлэн, зарим шүүх хуралдааныг шүүхийн байранд анхан болон давж заалдах шүүх хуралдааныг шууд дамжуулан үзэх дэлгэцээр үзсэн. Шүүх хуралдааныг шүүхийн байранд зөвхөн шууд үзэх боломжтой байсан бол илүү хүртээмжтэй болох ажил хийгдэж байгаа [2] . Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн талаар огт ярилцахгүй ба зөвхөн нотлох баримт хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, ХХША-г түдгэлзүүлэх, ХХША-ны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал болон шүүх хуралдааныг товлон зарлахад хийнэ [3] . Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дүрс бичлэг хийгдэхгүй, зөвхөн дуу бичлэг хураана (ХХША-ны үе шат-7) . Харин шүүх хуралдааны явцад болон түүнээс өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх, хэргийн оролцогчид эвлэрэх хүсэлт бичгээр гаргаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж болдог. Түүнчлэн, хялбаршуулсан журам нь хэргийн оролцогчоос хамаарах болон үл хамаарах шалтгаанаар маргаан дуусгавар болох тохиолдолд үйлчилдэг байна (ХХША-ны үе шат-8) . Захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд гагцхүү шүүх хуралдаанаар, амаар хэлэлцэж шийдвэрлэнэ (ХХША-ны үе шат-10) . Ковид 19 цар тахлын үед шүүхийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж, ХХША-г цахимаар явуулах техникийн нөхцөлийг хангасан ба эрх зүйн зохицуулалт бүрдсэн тул зарим иргэн, хэргийн оролцогч шүүх хуралдаанд зүүм программаар оролцох болжээ. Гэсэн хэдий ч интернэтийн орчин, техник технологийн боломж, биечлэн оролцох сонирхол зэргээс шалтгаалан хэргийн зарим оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцохыг илүүд үздэг байна. Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд цахимаар оролцдог ч гудамжинд, эсвэл хэт дуу шуугиантай газар байх үедээ оролцож микрофоноо хаахгүй байх, нүүр царай тод харагдахгүй байх зэрэг бэрхшээл учруулж байсан. 2023 онд нийт 383 хэргийн оролцогч шүүх хуралдаанд зүүм программ ашиглан цахимаар оролцжээ  (Тамгын газрын тайлан) . Шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийн төрлийг хүснэгтэд харуулав. Хүснэгт 3 Шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийн төрөл Үзүүлэлт Хэрэг, маргааны төрөл Шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг Дор нэрлэснээс бусад бүх захиргааны хэрэг, маргаан Шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэрэг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын яамнаас гаргасан захиргааны акттай холбоотой маргаан; Аймаг нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акттай холбоотой маргаан; шүүгч дангаар шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосон маргаан. Дадлагын хугацаанд товлосон шүүх хуралдаан удаа дараа хойшилж, ХХША удааширч байсан. Үндсэн учир шалтгаан нь шинээр нотлох баримт цуглуулах, шүүхээс шаардсан баримт ирээгүй байх, гуравдагч этгээд, хамтран хариуцагч татах, нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх, гэрч асуух, үзлэг хийх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаан давхцах, хэргийн материалтай танилцах, шинээр өмгөөлөгч авах, хэргийн оролцогч албан томилолттой, ээлжийн амралттай, гадаад улсад зорчих, өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүй ирээгүй байх, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх, хэргийн оролцогч хүсэлт гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдох, талууд эвлэрэх байна. Эдгээрээс гадна, шүүгчийн өмнөх хуралдаан дуусаагүй байх, шүүх хуралдаан давхцах, бүрэлдэхүүн давхцах, хэргийн оролцогчид тов мэдэгдээгүй, түүнийг буруу ойлгох, шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүй байх гэх зэрэг шалтгаанаас шүүх хуралдаан хойшилдог байна. 2023 онд 1’358 шүүх хуралдаан зарлагдсанаас 828 шүүх хуралдаан хойшилж, 994 шүүх хуралдаан оржээ  (Тамгын газрын тайлан) . Зарласан шүүх хуралдаанаас 61 хувь нь хойшилсон байна. Шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэгт ажиглагчаар оролцсоноор: (i) нүдээр харж, чихээр сонсох; (ii) ойлгомжгүй зүйлийг тодруулан асууж лавлах байдлаар суралцсан нь сурч мэдсэн зүйл ой тогтоолтод удаан хугацаанд хадгалагдах; (iii) нэгтгэн цэгнэх үр дүнтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэрчлэн, (iv) шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийг ялгах; (v) шүүх хуралдааны процедур, дэг баримталж сурах; (vi) судлах хүрээгээ логик дараалалтай тодорхойлох; (vii) мэдлэгийг эмх цэгцтэй авах ач холбогдолтой байв. Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Зүүлт тайлбар [1]   Dictum  (лат.) шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг биш, харин хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах зорилгоор шүүгчийн өгсөн тайлбар, ихэвчлэн амаар илэрхийлдэг. Dictum  нь шийдвэр гаргахад шаардлагагүй, хэрэгт хамаарахгүй боловч оролцогч талуудын эрхийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай асуудлаар шүүгчийн ойлгосноор холбогдох эрх зүйн зарчмыг илэрхийлэн дүгнэлтэд тусгасан үзэл бодол юм. Dictum  нь аргумент гаргахад итгэл үнэмшил төрөх хүчийг нэмж, хууль зүйн үндэслэлд дурдсан байж болох ч тайлбар төдий зүйл тул шүүхийн шийдвэр адил заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй. [2]  Шүүхийн шийдвэр нээлттэй болохын зэрэгцээ цахим хуудаснаас шүүх хуралдааны бичлэг үзэх боломжтой байсан боловч одоо зөвхөн явцыг мэдээлэх болсон. 2025 оноос шүүх хуралдааны шууд дамжуулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж үзүүлэх болно. [3]   ЗХШХШтХ 70 дугаар зүйл. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам 70.1.Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ: 70.1.1.нотлох баримт хасуулах; 70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх; 70.1.3.ХХША-г түдгэлзүүлэх; 70.1.4.ХХША-ны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал. 70.2.Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ. Ашигласан эх сурвалж НдЗХАШШ . (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан .  Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. Нээлттэй нийгэм форум; Оюуны инноваци ТББ . (2024). Монгол Улс шүүхийн индекс 2023 .  Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум. ШЕЗ . (2013, 6 19). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. УИХ . (2016, 2 04). Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. ШЕЗ, Нээлттэй нийгэм форум . (2015). Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага) . Нээлттэй нийгэм форум. НдЗХАШШ . (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ . (2022, 6 08). Нэхэмжлэлийн загварууд . Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. НдЗХАШШ . (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам . Дүрэм, журам. УИХ . (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Г.Галбаатар . (2018). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага. Улаанбаатар: ШЕЗ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. УИХ . (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Хавсралт . Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл Шүүх хуралдааны мэдээлэл Шүүх хуралдаан болсон огноо, цаг минут: 2024 оны 10 дугаар сарын 09, 15 цаг 00 минут Шүүх хуралдааны танхим: Танхим – 3 Нэхэмжлэгч: “Нутгийн шийдэл” НҮТББ Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга Шүүх: НдЗХАШШ Шүүгч: Х.Нямдэлгэр, Т.Мөнх-Эрдэнэ, С.Ганбат Хэргийн товч танилцуулга 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нутгийн шийдэл” НҮТББ нь Нийслэлийн Засаг даргад холбогдох Туул голын үерийн даланг нурааж засмал зам тавьсан асуудлаар нэхэмжлэл гаргасан. Асуулт, хариулт, нэмж судлах зүйл Д/д Асуулт Хариулт Нэмж судлах зүйл 1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон ба шүүх хуралдаан эхлэнгүүт тэрээр тангараг өргөсөн.   Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ? Түүнд тавигдах шаардлага юу вэ? Иргэдийн төлөөлөгчийг ХХША-нд оролцуулах зорилго, түүний үүрэг юу вэ? Шүүх хуралдаанд хэдэн иргэдийн төлөөлөгч оролцох вэ? ·  Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг, маргааныг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын иргэн юм. ·  Иргэдийн төлөөлөгчийн хангах шалгуур o Монгол Улсын 25 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн байх; o Тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; o Ял шийтгүүлж байгаагүй; o Сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны ХХША-ны хэргийн оролцогч бус байх; o Монгол хэлээр чөлөөтэй ярьж ойлгодог байх; o Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх. Нас хүйс, мэргэжлээс үл хамааран шаардлага хангасан бол иргэн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах боломжтой. ·  ЗХШХШтХ   73 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох ·  73.1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна. ·  ЗХШХШтХ 75 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг ·  75.1. Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна. ·  75.2. Иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: ·  75.2.1. шүүхийн байранд хавтас хэрэгтэй танилцах, түүнээс тэмдэглэл хийх; ·  75.2.2. нотлох баримт шинжлэхэд оролцох; ·  75.2.3. хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих; ·  75.2.4. нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах; ·  75.2.5. хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах; ·  75.2.6. өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх; ·  75.2.7. энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх. ·  75.3. Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно  (ЗХШХШтХ, 2016) . ·  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.   ·  Иргэдийн төлөөлөгчийн гаргах дүгнэлт, түүний зорилго юу вэ?   ·  ЗХШХШтХ   104 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах ·  104.1. Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно. ·  104.2. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно. ·  104.3. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана  (ЗХШХШтХ, 2016) .   Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлдөг үү?   ·  ШтХ   66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох ·  66.6. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ. ·  66.7. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана. ·  66.8. Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана  (ШтХ, 2021) . 2.        Иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог, хөлсийг хэрхэн тооцох вэ? ·  Засаг даргын гаргаж өгсөн жагсаалтаас шүүхийн тамгын газар, нутгийн захиргааны байгууллага санамсаргүй байдлаар сонгох программыг ашиглан үндсэн 1, нөөц 2 иргэдийн төлөөлөгч сонгоно.   ·  Иргэдийн төлөөлөгчийн хөлсийг тооцохдоо оролцсон шүүх хуралдааныг ажлын 8 цаг, хавтас хэрэгтэй танилцсан удааг 4 цаг гэж үзэн ажилласан цагийн хөлсийг 3000 төгрөгөөр тооцож олгоно. Иргэдийн төлөөлөгч оролцох шаардлагатай шүүх хуралдааныг тодруулах. Хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоно. Эдгээрийг ямар бичиг баримтад заасан бэ? ·  ШтХ   67 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, хөлс олгох ·  67.1. Иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана. ·  67.2. Иргэдийн төлөөлөгчийн хөлс болон албан томилолт, замын зардлыг шүүхийн төсвөөс олгоно. ·  67.3. Иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардлыг олгох журмыг Ерөнхий зөвлөл, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална  (ШтХ, 2021) . 3.        Шүүх хуралдаан засварлах хугацаанд иргэдийн төлөөлөгчөөс хавтас хэрэгтэй танилцсан эсэх, ямар үүрэгтэй оролцож байгааг сонирхон асуув. Тэрээр хэргийн материалтай танилцсан боловч бүрэн ойлгоогүй, мөн үүргийг бүрэн сайн ухаж мэдээгүй гэж хариулав. Шүүх хуралдааны дараагийн товыг тогтооход Иргэдийн төлөөлөгч түүний ажил олгогч нь чөлөө өгөх эсэхийг мэдэхгүй байна гэж хариулсан. Иргэдийн төлөөлөгчид дүгнэлтийг хэрхэн бичих талаар зөвлөгөө өгч болдог уу? Иргэдийн төлөөлөгчийг идэвх санаачилгатай оролцохыг сануулж болох уу? Иргэдийн төлөөлөгчийг шүүхийн, эсвэл нэхэмжлэгчийн саналаар сольж болох уу? Уулзаж чиглүүлж болох уу? ·   Иргэдийн төлөөлөгч хэрхэн дүгнэлт бичих талаар зөвлөгөө өгч болохгүй. Хуульд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгайлан зохицуулсан заалт байдаггүй ч, ЗХШХШтХ болон ШтХ-д зарим нэг заалт байна. Дүгнэлтийн агуулга, хэлбэрт тусгайлсан шаардлага тавьдаггүй гэж ойлгогдож байна. Түүнчлэн, шүүх хуралдааны үеэр асуух асуултыг тодорхойлох зөвлөмж, дүгнэлтээ танилцуулахад анхаарах зүйлс, бусад иргэдийн төлөөлөгчтэй зөвлөлдөх, саналаа нэгтгэх эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах, тангараг өргөх, хэргийн материал танилцуулах ажил тусгагджээ. ШЕЗ болон Нээлттэй нийгэм форумаас Иргэдийн төлөөлөгчийн гарын авлагыг гаргасан ба түүнд дүгнэлтийг хэрхэн бичих талаар зөвлөгөө байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохтой холбоотой хүндрэлийн талаар судалгаатай танилцах.   2017 онд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага”  сэдэвтэй судалгааны ажил хийгдсэн байна. Уг судалгаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож буй зорилго, үүргийг сайн ойлгох, ажил олгогч шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах ажлын чөлөө олгохгүй байх зэрэг саад бэрхшээл учирдаг гэж дурджээ  (Г.Галбаатар, 2018) . 4.        Нэхэмжлэгч ажиглагч шүүх хуралдаан оролцож байгааг мэдсэний дараа шүүгчдээс “Нутгийн шийдэл” НҮТББ-ын ажилтныг шүүх хуралдааны ажиглагчаар оролцуулж болох эсэхийг лавлан асуусан.   Шүүх хуралдаанд ямар тохиолдолд ажиглагч оролцож болох вэ? ·  ЗХШХШтХ   9 дүгээр зүйл. Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах ·  9.5. Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална  (ЗХШХШтХ, 2016) . Ямар тохиолдолд шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг хаалттай явуулах вэ? ·  ЗХШХШтХ 9.2. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд ХХША, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно: ·  9.2.1. ХХША-нд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар; ·  9.2.2. нээлттэй ил тод байх нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн; ·  9.2.3. цаашид үргэлжлэх ХХША-нд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл  (ЗХШХШтХ, 2016) . 5.        Шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол гаргасан.   Ямар тохиолдолд шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарах вэ? ·  ЗХШХШтХ   3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт ·  3.1.5. ”шүүхийн тогтоол” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг  (ЗХШХШтХ, 2016) . Шүүхийн бүрэлдэхүүнийг тодруулах? Яагаад шүүх хуралдаанд 3 шүүгч оролцсон бэ? ·  ЗХШХШтХ   74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн ·  74.1. ЗХШ дараах хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ: · 74.1.1. анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан; ·  74.1.2. захиргааны хэм хэмжээний акттай холбоотой; ·  74.1.3. тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон  (ЗХШХШтХ, 2016) . 6.        Шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолыг танилцуулахдаа гомдол гаргах эрхгүй хэмээн тодотгон хэлсэн.   Ямар тохиолдолд шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй вэ? ·  ЗХШХШтХ   122 дугаар зүйл. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах ·  122.1. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. ·  122.2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй  (ЗХШХШтХ, 2016) . ЗХШХШтХ 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгтэй танилцах ·    14.6. Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн ЗХШ-д гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно. ·    32.6. ЗХШ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй. ·    54.2. Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана. ·    61.1. Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. ·    65.1. ХХША-г дараах тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ: ·    111.3. Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. ·    119.6. Энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. ·    123.7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтын хүрээнд захирамж гарган шийдвэрлэнэ  (ЗХШХШтХ, 2016) . 7.        Шүүх хуралдааныг УШШ-ыг биелүүлээгүй шалтгаанаар хойшлуулах болсон.   УШШ, УШАЖ гэж юу вэ? ·  ЗХШХШтХ 54 дүгээр зүйл. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ·  54.1.3. ЗЕХ 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар УШШ-ыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой  (ЗХШХШтХ, 2016) . ЗЕХ 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журамтай танилцах. ·  ЗЕХ 93 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага ·  93.1. Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. ·  93.2. Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно  (ЗЕХ, 2015) . 8.        Нэхэмжлэгч УШШ-ын дагуу 2024 оны 7 дугаар сарын ..-ны өдөр эрх бүхий дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан ба 30 хоногийн дотор хариу аваагүй гэдгээ хэлсэн, үүнийг гомдол хүлээн авсан хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Шүүгч нэхэмжлэгчид хэргийг үргэлжлүүлэх сонирхол байгаа эсэхийг тодруулж, талууд эвлэрэх боломжтой гэдгийг дурдсан. Эдгээр нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл мөн үү? Хавтас хэрэгт эрх бүхий дээд шатны захиргааны байгууллага гомдол хүлээн авсан талаар баримтаар авагдаагүй.   9.        Шүүх хуралдаанд оролцогчоос зарим нь цахимаар оролцсон ба шүүх хуралдааны явцад микрофоноо унтраахгүй байснаас цаанах яриа, шуугиан сонсогдож, зарим оролцогч гадаа явж байхдаа шүүх хуралдаанд оролцож, зарим оролцогчийн нүүр царай тод харагдахгүй байв.   Шүүх хуралдаанд цахимаар оролцогчид тавигдах шаардлага байдаг уу? Цахим оролцогчийн баталгаа гаргана. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ШЕЗ-ийн “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай”  тогтоол гарсан. Уг тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам” , “Цахимаар оролцогчийн баталгаа” -г баталж, журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ШЕЗ-ийн ажлын албанд даалгажээ. Цахим оролцогчийн баталгаанд юу тусгагдсан бэ?   Цахимаар оролцогч нь · нөхцөл, шаардлагыг хангана; ·   дүрсээ тод, дуугаа чанга өгнө; ·   шүүх хуралдааны бичлэгийг хийхийг хориглоно; ·   техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс цахимаар явагдаж байгаа шүүх хуралдаанд саатал гарвал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. 10.     Шүүх хуралдаан дууссаны дараа оролцогчдоос гарын үсэг авч байсан. Эдгээр нь ямар бичиг баримт вэ? Цахимаар оролцсон хүмүүсээс гарын үсгийг хэрхэн авах вэ? Гарын үсгийг нөхүүлж зуруулах, эсвэл цахим гарын үсэг авна.   11.     Хэргийг шүүгчдэд хэрхэн хуваарилдаг вэ? Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын дагуу хуваарилна  (НдЗХАШШ-ийн журам, 2024) . Бодит байдал дээр шүүгчид нэхэмжлэл, хэргийг хэрхэн хуваарилагддаг болохыг тодруулах. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор нэхэмжлэл, хэргийг гараар болон системээр хуваарилах талаар тусгайлан зааж өгнө. Тухайлбал: шинээр ирсэн нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан, татгалзсан нэхэмжлэл байвал шүүгчид ачааллыг тэнцүү хуваарилах үүднээс анхны хуваарилагдсан шүүгчид буцаан өгнө. 12.     Шүүгч солих шалтгаан? Журамд заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарна. Мөн шүүгчээс татгалзах татгалзал байх аваас энэ асуудлыг Ерөнхий шүүгч шийдэх ба Ерөнхий шүүгчийн захирамж гарна.   13.     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг буруу, эсвэл тодорхой бус бичдэг тул шүүхээс дахин тодруулах шаардлага гардаг байна.   Шүүгч, түүний туслах нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн бичих талаар зөвлөгөө өгч, зааварлаж болох уу? Нэхэмжлэгчид нэхэмжлэл хэрхэн бичих талаар шүүгч, шүүгчийн туслах зөвлөгөө өгч болохгүй.   Шүүхийн цахим хуудаст болон шүүхийн үүдний хэсэгт байрлуулсан мэдээлэл лавлагааны самбарын дэргэд анхаарах зүйлийн тодорхой бичсэн түгээмэл нэхэмжлэлийн загварууд байна  (Нэхэмжлэлийн загварууд) . Түгээмэл загваруудтай танилцаж, нэхэмжлэл загварыг баримтлан бичсэн эсэхийг харьцуулах, түгээмэл гаргадаг алдаа дутагдлыг тодруулах.   Нэхэмжлэл хүлээн авсны дараа захиргааны хэрэг үүсгэхээс өмнө шүүгч маргааны нөхцөл байдлыг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагаа явуулна. Энэ хүрээнд, хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэл, хүсэлтийг тодруулах, холбогдох этгээдээс тайлбар, баримтыг гаргуулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийнэ. Гэхдээ энэ нь эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг биш юм. Шүүх хөндлөнгийн байр сууриа зөрчиж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн зорилгыг хэт өргөжүүлэн тайлбарлах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж болохгүй. Non Ultra Petita, Non Reformatio in Peius гэх зэрэг хуулийн зарчмуудыг судлах. Non Ultra Petita:   “хүсэлтээс хэтрэхгүй”  гэсэн утгатай латин хэллэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах буюу зөвхөн маргаан үүсгэсэн зүйлээр хязгаарлагдана. Зарим талаараа талуудын хэлэлцээгүй асуудлыг шүүх шийдвэрлэхэд саад болдог. Non Reformatio in Peius:   “дордуулахгүй”  гэсэн утгатай. Үндсэндээ давж заалдах шатны шүүхэд хамаарах бөгөөд шүүхээс давж заалдсан талын нөхцөл байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс илүү хатуу шийтгэл ногдуулах боломжгүй. Энэ зарчим нь гомдол гаргасан тохиолдолд доод илүү муу үр дүнд хүрэх эрсдэлээс хамгаалдаг. Зарчмууд нь шүүхийн шийдвэр гаргахад шударга ёсыг эрхэмлэж, шүүхийн эрх мэдлийг хязгаарлаж, хязгаарыг давахгүй байхыг баталгаажуулдаг. Хавсралт . Иргэдийн төлөөлөгчийн цагийн бүртгэл Хавсралт . Шүүх хуралдааны тэмдэглэл Захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл .... оны              .. сарын            .. өдөр              128/ТМ2024/.... А.Л.-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ...... даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч ......, шүүгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э. (цахимаар), иргэдийн төлөөлөгч Ш.А. нарыг оролцуулан А.Л.-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаан 11 цаг 53 минутад эхлэв. Даргалагч: А.Л.-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэнэ. Даргалагч: Нарийн бичгийн дарга шүүх хуралдааны ирцийг танилцуулъя. Нарийн бичгийн даргаас хэргийн оролцогчдыг бүртгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э., иргэдийн төлөөлөгч Ш.А. ирсэн байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй. Ажиглагчаар дадлагын оюутан сууж байна. Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биеийн байцаалт өмнө нь авагдсанаас өөрчлөгдсөн зүйл байгаа юу? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй. Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э. , биеийн байцаалт авъя. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн А.Э.. Даргалагч: Итгэмжлэл нь ирсэн байгаа юу? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ирсэн байгаа. Даргалагч: Тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаас А.Э.-г А.Л.-ийн нэхэмжлэлтэй хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. Энэхүү итгэмжлэл олгогдсоноор М.П.-ийн итгэмжлэлийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн байна. Даргалагч: Иргэдийн төлөөлөгчийн биеийн байцаалтыг авъя. Иргэдийн төлөөлөгч: Ш.А.. Даргалагч: Та тангаргаа өргөсөн үү? Иргэдийн төлөөлөгч: Өргөсөн. Даргалагч: Ирцтэй холбогдуулаад санал, хүсэлт байна уу? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй. Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирцтэй холбоотойгоор санал байна уу? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй. Даргалагч: Шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах эрхтэй. Татгалзал байна уу? Хэргийн оролцогчид: Байхгүй. Даргалагч: Шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүрэг болон шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, ойлгосон эсэхийг асуухад. Хэргийн оролцогчид: Ойлгосон. Даргалагч: Иргэдийн төлөөлөгч эрх, үүрэгтэй танилцсан уу? Иргэдийн төлөөлөгч: Танилцсан. Даргалагч: Хэрэг хянан шийдвэрлэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа юу? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нотлох баримт байхгүй. Хүсэлтийн тухайд шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх саналтай байсан, тэр нь хэвээрээ байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна? Холбогдоогүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлт байна. Даргалагч: Ямар хүсэлт байна? Хүсэлтээ танилцуулъя. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл олгогдоод төлөөлж эхэлснээр хойш хэрэгтэй танилцаж амжаагүй байгаа. Товыг өнөө өглөө мэдсэн учраас цахимаар оролцож байна. Тиймээс, хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгөхийг хүсэж байна. Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаануудад хариуцагчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П-тай тухайн асуудлаар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар эвлэрлийн асуудал яригдаж байгаа. Ийм учраас энэ эвлэрлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх боломжит хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Үүний дагуу шүүх хуралдаан хойшилж байсан. Эвлэрэх асуудлаар танайх мэдээлэл байгаа юу? Эвлэрэх боломжтой юу? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ асуудал дээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохдоо тухайн захиргааны хэрэгт эвлэрэх болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхгүй байхаар итгэмжлэл олгогддог. Энд яригдаж буй асуудал болохоор хэрвээ нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглалттай хүсэлттэй холбоотой материалуудаа Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өгвөл тухайн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээд өгөх боломжтой. Хэрэв энэ асуудал процессын дагуу явагдаад шийдвэр гарвал нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах боломжтой гэж харж байгаа. Түүнээс биш эвлэрлийн журмаар дуусгах боломжгүй. Тэгээд харьяа байгууллага буюу Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахаар А.Л.гийн холбогдох материал одоо хүртэл шүүхэд ирээгүй байгаа гэдэг асуудлыг яриад, би нэхэмжлэгчтэй өөрөө шууд холбогдох боломжгүй учраас шүүгчийн туслахтай холбогдоод ярихаар А.Л.-тай холбогдох боломжгүй байна, утсаа авахгүй байна гэж надад мэдээлэл өгсөн. Тэгэхээр хэрэв хүсэлтээ өгөөд ингэх юм бол хуулийн хугацаанд шийдвэрлээд явах боломжтой, үр дагаварт нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзах байдлаар хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах боломжтой гэж харж байгаа. Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн саяын хариу тайлбар байна уу? Яагаад баримт, материалаа өгөхгүй байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би бас А.Л.тай холбогдож чадахгүй байж байгаад өнөөдөр холбогдсон. А.Л. хүсэлтээ өгсөн гэж байсан. Гол асуудал нь Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлтээ хугацаанд нь өгөөгүй 3 сарын торгууль төл гэсэн шаардлага тавьсан гэсэн. Үүнийг төлөх одоохондоо боломжгүй байгаа, тэгэхдээ энэ долоо хоногтоо багтаагаад төлөөд хүсэлтээ үргэлжлүүлэн явуулах боломжтой гэсэн тайлбар надад хэлсэн. Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Даргалагч: Хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаж байна. Шүүх хуралдаан завсарлав. Шүүх хуралдаан үргэлжилж, шүүхийн тогтоолын агуулгыг уншиж танилцуулав. ШҮҮХИЙН ТОГТООЛД: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны .. дугаар сарын ..-ны 11 цаг 00 минутад хуралдуулахаар товлов. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй  болохыг дурдав. Шүүх хуралдаан 12 цаг 10 минутад дуусав.   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     ....... ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                           ....... Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #ДадлагажижХийжГүйцэтгэсэнАжил #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #АлбанТушаалынТодорхойлолт #АжлынЧигҮүрэг #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Хэрэг #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ЭрхЗүйнАкт  #ШүүхХуралдаан #Тэмдэглэл #ШүүхийнҮйлАжиллагаа #ШүүхХуралдааныТов #ШүүхХуралдаан #ХэргийнОролцогч #Хуульч #Өмгөөлөгч #Төлөөлөгч #Хуанли #УрьдчилсанХэлэлцүүлэг #ИргэдийнТөлөөлөгч #ЦагийнБүртгэл #ХэрэгМаргаан #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #АнханШатныШүүх #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ДавжЗаалдах #ШүүхийнШийдвэр #ШүүхийнТогтоол #ШүүгчийнЗахирамж #Бүрэлдэхүүн #Гэрч #НотлохБаримт

  • Криминологи ба гэмт хэрэг

    #LawyerBirdie   #ХуульчШувуухай   #ЭрхЗүйнБлог   #ЭрхЗүй   #Криминологи   #ЧезареБеккариа   #ГэмтХэрэгбаШийтгэлийнТухай   #ЧезареЛомброзо   #ЭмильДюркгейм   #СонгодогКриминологи   #ПозитивКриминологи   #ОрчинҮеийнКриминологи    #ГэмтХэрэг   #ГэмтЯвдал   #ЭрүүгийнЭрхЗүй   #ЭнрикоФерри #РафаэлеГарофало #ГэмтХэрэгСудлал #ActusReus #MensRea Хуульч Шувуухайн "Эрх зүйн нийтлэг хэрэглээтэй латин нэр томьёо, ойлголт" судалгаатай танилцаарай!

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЗахиргааныХэрэг #ШүүхэдХянанШийдвэрлэх #ХуульЗүйнМэдлэг #ШүүхийнҮйлАжиллагаа #ЗахиргааныШүүх #ЗахиргааныЕрөнхийХууль #ХуульТогтоомж #НийтийнЭрхЗүй #ХэрэгХянанШийдвэрлэх #ЭрхЗүйнБлог #Магадлал #Тогтоол #АнханШатныШүүхийнШийдвэр #ШүүгчийнЗахирамж #Шийтгэвэр #ЗахиргааныБайгууллага #ЗахиргааныҮйлАжиллагаа #Нэхэмжлэл #НийтийнАшигСонирхлыгТөлөөлөхЭтгээд #Гомдол #ШүүхийнӨмнөЭрхТэгшБайх #МэтгэлцэхЗарчим #ШүүхНотлохЗарчим #ШүүхЭрхМэдэл #ШүүгчХараатБусБайх #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааЯвуулахХэл #ШүүхХуралдаан #НээлттэйШүүхХуралдаан #ШүүхХуралдааныгТасралтгүйЯвуулах #ШүүхЗахиргааныХэргийгЦахимаарХянанШийдвэрлэх #ХуульХэрэглэх #ЗахиргааныХэргийнШүүхийнШийдвэрийнЗаавалБиелүүлэх #ХянанШийдвэрлэхМаргаан

  • Эрх зүйн онолын хөгжлийн тойм

    Агуулга Удиртгал Эрх зүй гэж юу вэ? Эрх зүйн онол юу судалдаг вэ? Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ? Эрх зүйг хэн, хэзээ, хаана ангилж төрөлжүүлсэн бэ? Эртний Ромын үе - МЭӨ VIII-IV зуун Сонгодог эрх зүйн өмнөх үе - МЭӨ IV-I зуун Сонгодог эрх зүйн үе - МЭ I-III зуун Сонгодог эрх зүйн дараах үе - МЭ IV-VI зуун Эрх зүй дундад зуунд хэрхэн хөгжсөн бэ? Эрх зүйн орчин цагийн суурь хэзээ тавигдсан бэ? Шинэ цагийн эрх зүй Англи Франц Герман Орчин цагийн эрх зүй Эрх зүй Монголд хэрхэн хөгжсөн бэ? Эрх зүйн ямар онолууд байдаг вэ? Жам ёсны онол Позитивист онол Марксист онол Реалист онол Шүүмжлэлт онол Феминист онол Дүгнэлт Ашигласан эх сурвалж Удиртгал Энэхүү судалгааг “Эрх зүйн онолын хөгжлийн тойм” сэдвийн хүрээнд хийлээ. Нэн түрүүнд, “Эрх зүй гэж юу вэ?” гэх асуултыг тавьж эрх зүйн талаарх ойлголтыг тодрууллаа. Үүнээс улбаалан, “Эрх зүйн онол юу судалдаг вэ?” гэх асуултын хариуд эрх зүйн шинжлэх ухааны судлагдахууныг сонирхов. Нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор эрх зүй үүсэж, оршин байх ёстойг түүхэн хөгжил харуулсан ба “Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ?” , “Эрх зүй дундад зууны үед хэрхэн хөгжсөн бэ?” , “Эрх зүйн орчин цагийн суурь хэзээ тавигдсан бэ?” гэх асуултыг он цагийн дарааллын дагуу тавьж тухайн үеийн эрдэмтэн судлаачид, тэдний бүтээлийг онцлов. Ийн байдлаар судлах нь эрх зүйн онолын түүхчлэн судлах аргад тооцогддог ба энэхүү ажилд түүхэн цаг үеийн нөхцөлд эрх зүйн онолын хөгжлийн зүй тогтлын талаас нь судалсан билээ. Улмаар, “Эрх зүй Монголд хэрхэн хөгжсөн бэ?” гэсэн асуултыг тусгайлан авч үзлээ. Энэ хэсэгт, манай улсын эрх зүйн хөгжил, түүх, байгаль орчин, ахуй амьдралын хэв маягтай, товчхондоо суурьшмал бус, харин нүүдэлчин иргэншилтэй салшгүй холбоотой тул эдгээр шинжээр нь диалектик хандлагын аргаар судлах оролдлого хийв. Эрх зүйн онолуудыг тайлбарлах зорилгоор “Эрх зүйн ямар онолууд байдаг вэ?” гэх сүүлийн асуултын хариуг товч өглөө. Энэ маягаар асуулт тавьж, хариулт өгөх байдлаар судалгааг зургаан бүлэгт хуваан бичиж, үндсэн зорилго болох эрх зүйн онолын хөгжлийг тоймлон хүргэв. Энэ хүрээнд эрх зүйн онолууд, түүхэн хөгжил, судлагдахуун, ач холбогдлын талаар оруулахыг хичээлээ. Эцэст нь дүгнэлт , ашигласан эх сурвалжийг оруулав. Судалгааны ажилд ном бүтээлүүд, хичээлийн лекц, бусад мэдээлэл эх сурвалжийг ашигласан. Ойлгомжтой байлгах үүднээс зүүлт тайлбарыг түлхүү оруулж, чухал гэж үзсэн нэр томьёоны ард хаалтад латин хэлээр тэмдэглэж, зарим нэр томьёог англи хэлээр бичив. Түлхүүр үгс: эрх зүй, Ромын эрх зүй, хууль тогтоомж Эрх зүй гэж юу вэ? “Эрх зүй гэж юу вэ?” гэдэг асуултын хариултын эрлээ толь бичгээс эхлэв. Хуулийн уг сурвалж болсон хэл нь латин гэдгийг мэдэх ч гэлээ, энэ хэлийг эзэмшээгүй тул зах зухаас нь гадарлах англи хэл рүү эрх зүй гэсэн үгийг орчуулж үзэхэд (i) legislation , (ii) jurisdiction гэх хоёр утгаар илэрхийлсэн байв  (Bawden) . Эргүүлээд орчуулахад legislation нь хууль тогтоомж, түүнийг боловсруулах, тогтоох, харин jurisdiction нь хуулийн дагуу шийдвэр гаргах албан ёсны эрх мэдэл буюу шүүх эрх мэдэл, түүний хэмжээ гэжээ  (Оксфорд Монсудар) . Үүнээс эрх зүй гэдэг нь хууль тогтоомж хэр нь шүүх эрх мэдэл байна гэсэн анхны дүгнэлтээ хийв. Үүний дараагаар, Монгол хэлний хураангуй тайлбар толь бичгээс хайхад, “Эрх зүй гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалсан бөгөөд уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон бичиг” гэжээ  (Б.Баярсайхан) . Энэхүү тайлбар нь нэлээд тодорхой, ихэнх сурах бичиг, лекц хичээл дээр ашиглагддаг тодорхойлолт мөн ч, хууль зүйн нэр томьёо ба ухагдахууны мэргэжлийн тайлбар толинд чухам юу гэсэн талаар сонирхох нь зүйтэй гэж үзэн цааш хайлтаа үргэлжлүүлэв. Академич С.Нарангэрэлийн Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичигт “Эрх зүй гэдэг нь төрд хамаарагдах нийгмийн нэлээд нарийн төвөгтэй үзэгдэл” хэмээн тодорхойлжээ  (С.Нарангэрэл) . Уг нэвтэрхий тольд эрх зүйг хэд хэдэн янзаар ойлгон авч үздэг гэсэн байгаа нь анхаарлыг ихэд татав. Эрх зүй нь төрөөс тогтоосон, зөвшөөрсөн, хангагдсан олон янзын, нийтээр заавал дагаж мөрдөх зан үйлийн журам. Нийгмийн зохион байгуулалтад орсон хүмүүс хамтын амьдралаа зохицуулахын тулд өөрсдийн дагаж мөрдөх зарим зан үйлийг нийгмийн гишүүдээс хэн нэгнийгээ онцлохгүй, бүгдээрээ тэгш, заавал дагаж мөрдөж байхаар журамладаг байна. Ийн журамлахдаа, бүхий л зан үйлийг хамрахгүй, тодорхой нөхцөл байдал үүсэхэд зохицуулах удирдамж маягтай нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл байна. Хүмүүс өөрсдийн дундаас сонгосон, тэднийг төлөөлөх удирдлага буюу төрөөр журмыг тогтоолгодог гэж ойлгов. Энэхүү тодорхойлолттой эрх зүйн зохицуулалтын императив [1] буюу захирамжлах, диспозитив [2] буюу эрх тэгш зохицуулах арга холбоотой. Эдгээр нь нийгмийн тодорхой төрлийн харилцаанд үйлчлэн нөлөөлдөг байна. Заримдаа эрх зүй нь хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр төрийн хамгаалалтын дор хувь хүмүүнд хамаарах чөлөөтэй захиран зарцуулах зүйл. Энэ тодорхойлолтыг нийгмийн гишүүн, хувь хүний эрхийг төрөөс хамгаалдаг гэж тайллаа. Төрөөс эрх тэгш, хүсэл зоригийн шинжтэй зохицуулалтыг хийдэг байна. Эрх зүй нь хууль зүйн хэм хэмжээний тогтолцоо. Хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг бэхжүүлсэн хууль тогтоомж болно. Түүний заалтууд нь системчлэгдсэн, харилцан уялдсан, нөхцөлдсөн байдлаар үйлчилдэг. Товчхондоо эрх зүй нь өөрийн гэсэн илэрхийлэгдэх хэлбэртэй аж. Эрх зүй хэмээх нэр томьёо нь жам ёсны эрхийг багтаасан эрх зүйн бүх үзэгдлийн цогц. Энд яригдаж буй жам ёсны эрх гэдгийг төрөөс батлан тогтоосон эрхээс гадна, бүх нийтэд хамааралтай, хүнд байгалиас заяасан төрөлхийн салшгүй эрхийг ойлголоо. Харин эрх зүйн бүх үзэгдэл гэдэг нь тодорхой нөхцөл байдал үүсэхийг хэлж байна. Хууль тогтоогч эрх зүйн объектив хэв шинжийг хуульд сайтар тусгах үндсэн үүрэгтэй. Эрх зүй нь хууль тогтоогчийн удирдамж, хэн нэгний дур зоргоороо тогтоосон хэм хэмжээ бус, төрөөс хараат бус, тогтмол байнга үйлчлэх, эрхэм дээд өгөгдөл, зарчим, нөхцөл, шударга ёс, жудаг, нинжин сэтгэл, үнэт зүйлсийн объектив журам, Мөнх тэнгэр, эсвэл бурхны өгөгдөл. Хууль тогтоогч гэж төрийг хэлж буй хэрэг. Төр нь хэм хэмжээ, журмыг батлан гаргах, хэрэгжүүлэхээс гадна, тэр хүрээндээ албадах эрхтэй байхаар зохицуулалтыг хийдэг байна. Эргээд эрх зүйг төр хамгаалдаг гэж хэлж болно. Дүгнэвэл, эрх зүй гэдэг нь (i) тухайн үндэсний зарим зан үйлийг, (ii) нийтээрээ, (iii) заавал дагаж мөрдөхөөр, (iv) нийгмийн дундаас төлөөлөхөөр сонгогдсон төрөөс гаргасан журам байна. Үүнээс гадна, нийгмийн харилцааны олон тооны маргаан, асуудлыг шийдвэрлэх, шүүн таслах мэдэл, аливаа шийдвэрээ албадлагаар хэрэгжүүлэх эрхийг төрд олгодог. Төрийн эрх зүйн чиглэлийн буюу засаглалын зарим харилцаанд захирамжлах аргыг өргөн хэрэглэдэг. Үүнээс цааш төр зохион байгуулалтын хувьд хууль бүтээх, батлах; хэрэгжүүлэх, гүйцэтгэх; шүүх засаглалтай байх талаар яригдах ч, ажлын сэдэв эрх зүйн онолын хөгжлийн тойм тул энэхүү судалгааны сэдвээс нэг их хазаахгүйгээр энэ талаар судалгаанд хөндөнө. Судалгааг эхлэхдээ толь бичиг ашиглаж эрх зүй гэх үгийг англи хэл рүү хөрвүүлэхэд, эрх зүйн шинжлэх ухааныг jurisprudence (jurisrudentia) гэсэн байв  (Bawden) . Үүнээс үүдэн эрх зүй нь шинжлэх ухаан болохын хувьд ямар нэг зүйл судална . Тиймээс “Эрх зүйн онол юу судалдаг вэ?” гэсэн дэд асуултыг тавилаа. Дараагийн хэсэгт шилжихээс өмнө эрх зүйн онолын тодорхойлолтыг “Эрх зүйн онол” сурах бичгээс авч үзэв. Эрх зүйн онол гэдэг нь хууль зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий объектын хамгийн түгээмэл ойлголт, категори, зарчим, зүй тогтлыг эмпирик социологийн буюу логик, хийсвэрлэлийн замаар нээн илрүүлж тодорхойлсон, олон улсын болон үндэсний хүрээнд хүлээн зөвшөөрсөн, эрх зүйн үзэгдэл, бодит байдлын тухай хууль зүйн суурь мэдлэгийн цэгцтэй систем юм   (Д.Баярсайхан) . Эрх зүйн онол юу судалдаг вэ? Эрдэмтэн Б.Чимид [3] “Эрх зүйг хувийн болон нийтийн гэсэн хоёр дэд тогтолцоонд хуваарилан ангилах, судлах, эрэмбэлэх нь барилгыг дээврээс нь биш сууриас эхлэхтэй нэгэн адил ерөнхий асуудлаа, дараа нь тусгаар асуудлаа шийдэх зарчимд нийцэх болно” гэжээ  (Б.Чимид) . Эрдэмтэн судлаачид, эрх зүй нь шинжлэх ухаан болохын хувьд хувийн болон нийтийн эрх зүйн ялгаатай байдлыг ашиг сонирхлын онол, субъектийн онол, шатлалын онол, тусгай эрхийн онолын үзэл баримтлалуудаар тайлбарладаг. Ийн ангилах нь тухайн харилцаанд оролцогчийн зан үйлийн хэр хэмжээг тогтооход онолын төдийгүй, практикийн хувьд чухал ач холбогдолтой  (З.Сүхбаатар) . Эрх зүй нь хувийн болон нийтийн гэж хуваагдах тул эдгээрийг судалдаг гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн системийн талаар судална. Эрх зүйг онолын түвшинд философийн ойлголт, категори болохын хувьд танин мэдэхүйн арга, зарчмаар судлах нь ач холбогдолтой. Тиймийн учир эрх зүйн онол нь зөвхөн зохицуулалтыг судалдаг гэвэл бага зэрэг явцуу болно. Эрх зүйн онолын судлах зүйлийн хүрээнд мөн чанар зүй тогтол, зорилго зарчим, хэм хэмжээ, харилцаа, зөрчил, ухамсар соёл, хэрэгжүүлэх үйл явц багтана. Эрх зүй яг ямар байх ёстой болон одоо ямар байгаа хоёрыг харьцуулан судлах нь зүйн хэрэг. Ямар байх ёстойг хэн хэлж өгөх вэ, хэрхэн харьцуулах талаар ч үе үеийн ухаантнууд өөр өөрийн санал бодолтой байсан байж таарна. Тиймээс үргэлжлүүлэн эрх зүйн хөгжлийг авч үзэхдээ “Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ?” гэх асуултыг тавив. Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ? Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд засаглалын тогтолцоо бий болж, үүнтэй зэрэгцэн эрх зүй хөгжсөн байна. Мэдэгдэж байгаагаар 4000 жилийн өмнө дэлхийн анхны соёл иргэншил Месопотамид [4] Урын хаан Ур-Намму анхны бичмэл хуулийг гаргажээ  (DK London) . Шашин, заншил үнэмшилд суурилсан зан үйлээс анхны хууль, хуулийн эмхэтгэл бий болсон нь тухайн үед бурхны эрх мэдлийг хууль илэрхийлдэг гэдэгт нийтээр эргэлзээгүй итгэдэг байсантай салшгүй холбоотой. Жишээ татвал, Еврейн Библид Тора, Моисейд бурхад арван цээрийг заасан, хожим Тора бурхан Талмудыг [5] өгсөн; Хятадад хаадад тэнгэр заяагаар эрх мэдэл олгогдсон, тэнгэрийн таалал гэж үзсэн байдаг. Үүнээс хойш (i) дэлхийн соёл иргэншлүүд нийгмээ зохион байгуулахын тулд эрх зүйг хөгжүүлэх хэрэгцээ үүсэж, (ii) хоорондоо зөвхөн хуурай газраар бус, түүнчлэн далайн тээвэр хийн худалдаа наймаа хөгжиж, худалдааны дүрэм шаардлагатай болжээ. МЭӨ V зууны үеэс Хятадад засаглалын эрс ялгаатай конфуцианизм [6] , даонизм [7] , легализм [8] гэх гурван систем бий болсон. Мөн энэ хугацаанд Афин хотод насанд хүрсэн иргэн бүр засаглалд оролцох ардчиллын хэлбэр үүссэн ч, тухайн үеийн Грекийн гүн ухаантан Платон “ Төгс улсад философи үзсэн хүнээр замчлуулсан диктатор хүн засаглавал зохино” хэмээн үзэж байв. Үүний эсрэг “Эрх зүй байгалийн хуультай уялдах ёстой” гэсэн үзэлтэй Аристотель ард түмний үндсэн хуульт засаглалыг дэмжсэн байдаг. МЭӨ II зуунд Энэтхэгт Арташастра, Манусмритид номлосон кастад хуваарилсан хатуу шатлал бүхий нийгмийг илүүд үзэж байв  (DK London) . Эдгээр түүхэн баримтаас харвал, эрх зүйн онолын хөгжлийг ойлгохын тулд соёл иргэншил үүсэх хугацаанаас л хөгжиж ирсэн эрх зүйн сэтгэлгээ, түүний хэлбэршлийг авч үзэх шаардлагатай нь ойлгомжтой. Тухайн үеийн агуу сэтгэгчид эрх зүйн онолын анхны суурийг тавьсан байна. Тэдний нэг нь Аристотель бөгөөд тэрээр эрх зүй нь хүмүүс хамтран харилцах нийгмийн зохион байгуулалтын бий болгосны үр дүнд үүссэн гэх байгалийн онол ыг [9] үндэслэжээ. Эрх зүйг хэн, хэзээ, хаана ангилж төрөлжүүлсэн бэ? Нийгмийн харилцааны аливаа маргааныг хувийн болон нийтийн хэмээн ангилдаг хэмээн өмнөх бүлэгт дурдсан бөгөөд “Эрх зүйг хэн, хэзээ, хаана ангилж төрөлжүүлсэн бэ?” гэх асуултаар энэ бүлгийн судалгааг үргэлжлүүлэн хийлээ. Эртний Ром нь МЭӨ VIII зуунаас МЭ VI зуун хүртэл хугацаанд оршин тогтнож байсан ба нийгмийн харилцааг зохицуулах, тэр дундаа уугуул үндсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор, тэдний тусын тулд үйлчлэх хувийн эрх зүй (Jus privatum) , Ромын төрийн эрх зүйн байдлыг тодорхойлохын тулд нийтийн эрх зүй (Jus publicum) гэх ойлголтуудыг бий болгосон байна  (З.Сүхбаатар) . Эртний Ромын эрх зүйн хөгжлийн үе шатыг эх сурвалж болон зохицуулалтад хамаарч буй субъектийн хүрээ хязгаараар гол шалгуур болговол, МЭӨ VIII-IV зуун эртний Ромын үе; МЭӨ IV-I зуун сонгодог эрх зүйн өмнөх үе; МЭ I-III зуун сонгодог эрх зүйн үе; МЭ IV-VI зуун сонгодог эрх зүйн дараах үе гэж дөрөв ангилж болно  (Б.Баттулга) . Эртний Ромын үе: МЭӨ VIII-IV зуун Энэ үед үйлчилж байсан хэм хэмжээ нь зөвхөн Ромын иргэд (cives) болох Квиритүүдийн (Quirites) [10] оролцож байсан харилцаанд хамааралтай байсан [11] . Чухам энэ үед л иргэний эрх зүй гэх ойлголт бий болж өнөөдрийг хүртэл үндэсний эрх зүйн системийн чухал бүрдэл хэсэгт тооцогддог. Сонгодог эрх зүйн өмнөх үе: МЭӨ IV-I зуун МЭӨ III зууны сүүлээр Ром газар дундын тэнгисийн хүчирхэг улс болж, патрици [12] (patricius ) болон плебей [13] (plebs) нарын тэмцлийн үр дүнд дотоодын эрх зүйн шинэтгэл хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, зөвхөн Квиритүүдэд үйлчлэх хязгаарлагдмал хүрээг тэлж, Ромын иргэдийн хоорондох шүүх хурлыг хариуцдаг хотын претор [14] (praetor urbanus) болон Ромын иргэд болон гадаадын иргэдийн хоорондын, эсвэл харь иргэдийн өөр хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй харь иргэний преторын (praetor peregrinus) магистратын [15] газар байгуулжээ. Ингэснээр нийгмийн харилцаанаас үүдэлтэй маргааныг шийдвэрлэхээс гадна, эрх зүйн бүхий л алдаа, хийдэл, боловсронгуй бус байдлыг ойлгож, тэмдэглэж эхэлсэн байна. Энэ үеэс нийгмийн харилцаанд гарах аливаа маргааныг таслах, шийдвэрлэх өнөөгийн тогтолцооны албан хэлбэр бүрэлджээ. Сонгодог эрх зүйн үе: МЭ I-III зуун Энэ үед эрх зүй улам бүр хөгжиж, оргил үедээ хүрсэн хэмээн түүхчид үздэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйг шинжлэх ухаан ( jurisrudentia ) хэмээн хүлээн зөвшөөрчээ. Уг шинжлэх ухаан цааш салбарлан Прокульяны, Сабиньяны сургууль үүссэн. Улмаар эрх зүйн гол гол институт бий болж, хууль зүйн боловсрол, сургалтын тогтолцоо бүрэлдэж, шилмэл эрх зүйчдийн эгнээ өргөжсөн байна. Тэд хойч үеийн хуульчдын үйл ажиллагааны гол тулгуур болох, сургалтад зориулагдсан бүтээлүүдийг туурвиж үлдээсэн байдаг. Тухайн үед хуульчид (i) иргэдээс ирсэн асуултад хууль ёсны хариулт өгөх ( responsa ); (ii) хууль тогтоомж, эрх зүйн бусад хэм хэмжээний утгыг тогтоох үүднээс тайлбар өгөх гэсэн үндсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг байв. Энэ хоёр чиг үүрэг нь сонгодог эрин үед Ромд эрх зүйн шинэ хэм хэмжээг бий болгох бие даасан арга, эх сурвалжуудын нэг болгон хувиргахад хүргэжээ  (Зайков) . Энэ үеэс хуульч гэдэг мэргэжил үүссэн бөгөөд өнөөгийн эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч бүгд өөр өөрийн ялгаатай үүрэгтэйгээр эрх зүйн харилцааны хэсэг болон төлөвших суурь тавигдсан байна. Сонгодог эрх зүйн дараах үе: МЭ IV-VI зуун Эрх зүйн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт бол сонгодог эрх зүйн дараах үед хүн төрөлхтний түүхэнд анх удаа хийгдсэн эрх зүйн системчлэл ба энэ нь Ромын эзэнт гүрэн мөхсөний дараа ч оршсоор байсан. Юстиниан хааны үед 528-534 онд хуулийн хүчин чадал бүхий Институций (Institio) , Дигест (Digesta) , Кодекс (Codex) гэх гурван эмхэтгэл зохиогджээ. Институций (Institio) Институций нь Ромын хуульчдын хувийн эрх зүйн анхан шатны сурах бичгийн нэр юм. II зууны Ромын нэрт хуульч Гайн Институций хамгийн алдартайд тооцогддог. Уг Институций нь Эрх зүйн этгээдийн тухай I ном; Үүрэг болон эд юмсын тухай II болон III ном; Нэхэмжлэлийн тухай IV ном гэсэн дөрвөн номд хуваагддаг [16] . Эртний Ромд Марциал, Каллисрат, Павел, Ульпианы Институций зохиогдсон. Гол эх сурвалжаа Гайн Институцийг болгосон Юстинианы Институций 533 онд зохиогджээ. Дигест (Digesta) Дигест [17] нь Юстиниан хааны үед хийгдсэн хуульчдын эрх зүйн гол асуудлаар гаргасан санал, Ромын эрх зүйн эмхэтгэлийн хамгийн чухал хэсэг юм. Энэхүү эмхэтгэлийг Трибионианаар ахлуулсан 15 нэртэй хуульчдаас бүрдсэн комисс байгуулагдаж, 530-533 онд нэгтгэн хүчин төгөлдөр болгожээ. Дигест нь 50 ном, 432 гарчиг, 9123 хэсгээс бүрддэг. Дигест агуулгаараа (i) хууль, зан заншлаар дамжин илэрч байгаа Ромын хуучны эрх зүйд хамаарах хуульчдын бүтээлийн хэсэг (jus civile) ; (ii) Хожуу бий болсон преторын эрх зүйд зориулагдсан бүтээлийн хэсэг (jus preatorium) ; (iii) Практик шинжтэй олон төрлийн зохиолын хэсэг тухайлбал, хуульч Папинианы зохиол гэх гурван томоохон хэсэгт хуваагддаг ба хэсэг бүр зохиогчийн нэр, зохиол бүтээлийн гарчигтай байжээ. Дигестийн бүх номыг агуулгаар нь долоон хэсэгт хувааж болно  (Кофанов) . Кодекс (Codex) Кодекс буюу кодификац нь хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог хуулийн хураангуй акт буюу хуулиудын эмхэтгэл юм. Уг актад нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүдийг нэгтгэж системчилдэг. Ромын эрх зүйн системчлэлийн үр дүнд 528-534 онд Иргэний хуулиудын эмхэтгэл ( Corpus Juris Civiles ) бий болсон. Уг эмхэтгэл нь 529 оны 4 сарын 7-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд 12 номд хуваагддаг Юстинианы Кодекс ( Codex Justinianus ) [18] ; Дигест ( Digesta ) [19] ; Хуульчдын сургалтад зориулсан сурах бичиг Институций ( Institutions ) [19] ; Өмнөх гурван хэсгийг зохиогдсоны дараа 535-556 онд батлагдсан хуулиудын эмхэтгэл Юстинианы Новеллийг ( Novellae Leges Justinnani ) хамруулжээ. Эртний гэх үед шашны мэдлэг, гүн ухааныг дагаж, эртний дорно дахин, Грек, Ромд шашны онол дэлгэрсэн бол, аажмаар эрх зүй нь бие даасан шинжлэх ухааны салбар болжээ. Нэгэн гүн ухаантан “Грек Ромын тавьсан суурь байгаагүй бол орчин үеийн Европ ч гэж байхгүй байсан юм” гэж хэлсэнчлэн эрх зүй гэх ойлголт, тэр дундаа Ромын католик Каноны эрх зүй [20] нь дундад зууны үеийн Европт эх газрын эрх зүй [21] хөгжихөд нөлөөлжээ. Тиймээс дараагийн бүлэгт “ Эрх зүй дундад зуунд хэрхэн хөгжсөн бэ?” асуултын хариуг өгнө. Эрх зүй дундад зууны үед хэрхэн хөгжсөн бэ? Өмнөх бүлэгт эрх зүй эртний Ромд, МЭӨ үүссэн талаар авч үзсэн бол, түүний дараа буюу дундад зууны үед эрх зүйн онол хэрхэн хөгжсөн талаар сонирхов. Энэ үед Византи нь Ромын эрх зүйн уламжлалын өв залгамжлагч хэвээр байв. Арабын орнуудад шашны хууль ноёрхож эрх зүйн мэдлэгийг Исламын шашны сургалтаар өгч байсан. Баруун Европт эрх зүйн тусгай боловсрол байгаагүй ч, X зуунд Павиа хотод эрхийн талаар заадаг сургууль байгуулагдсан. XI зууны төгсгөлд Болонья хотод либерал урлагийн сургуулиас гадна, хуулийн сургууль үүсэж, хожим нь Болоньягийн их сургууль болж өөрчлөгдсөн бөгөөд XII зууны дунд үед уг сургуульд Европын янз бүрийн орны хэдэн мянган оюутан Ромын хууль суралцаж байжээ. XII-XV зуунд Баруун Европын хэд хэдэн оронд Оксфорд, Кембриж, Парис, Падуа зэрэг их дээд сургуулиуд бий болж, Ромын эрх зүйг голчлон судалдаг, хуулийн факультет тэргүүлэгч байр суурь эзэлж байв. Баруун Европт эрх зүй нь хөгжлийн түвшнийг тодорхойлж байсан. Итали, Англи, Франц, Германд Ромын болон дотоодын эрх зүйн аль алиных нь онол, практик аажмаар хөгжиж ирсэн. Дундад зууны үеийн Английн эрх зүйн шинжлэх ухааны онцлог шинж чанар нь хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн тохиолдол бүрд Ромын адил хувь хүний нэхэмжлэлийг агуулсан олон тооны баримт бичиг гарч ирсэн явдал байв. Аажмаар ийм товчлолыг хуульчид эрх зүйн хувьд боловсруулжээ. Үүнээс гадна, шүүхийн шийдвэрийн цуглуулга (тэмдэглэл), тэдгээрийн тайлбар, шүүхийн гарын авлага (тайлан), шүүхийн чухал хэрэг, талууд нэхэмжлэлээ үндэслэсэн аргументуудыг тусгасан болно. Эцэст нь, боловсролын болон практик эрх зүйн асар их ач холбогдолтой одоогийн хуулийн тойм гаржээ. XII-XIII зуунд ийм цуглуулгуудын дотроос хамгийн алдартай нь Гленвиллийн "Английн вант улсын хууль тогтоомж, ёс заншлын тухай тууж" (Tractatus de legibus et consuetudinibus regni Angliae) бөгөөд энэ нь нийтлэг эрх зүйн анхны зохиол юм  (Berman) . Хайнрих Брактоны бичсэн Английн хууль, ёс заншлын тухай (De legibus et consuetudinibus regni Angliae libri quinque) бүтээл нь Английн дундад зууны үеийн хууль зүйн бүтээлүүдээс хамгийн чухал нь бөгөөд логикоор шийдвсэн олон тооны шүүхийн хэрэг, шийдвэрийг агуулсан байдаг. Ромын эрх зүйд үндэслэсэн Английн дотоодын эрх зүйн уламжлал болон эх газрын хоорондын мэдэгдэхүйц ялгаа нь хожим Англо-Саксоны болон Ром-Германы эрх зүйн системийн тусдаа хөгжлийг урьдчилан тодорхойлсон билээ. XV зуун хүртэл Францын эрх зүй нь зан заншлын хуулийг цуглуулах, боловсруулахад анхаарлаа хандуулж, Ромын эрх зүйг судлахад чиглэсэн. Харин Германы эрх зүйн шинжлэх ухаан хөгжлийнхөө эхэн үедээ Англи, Францаас хоцорч байв. Зөвхөн XIV зууны эцэс гэхэд хууль судлалын томоохон төвүүд Прага дахь Чарльзийн их сургууль, Гейдельберг, Лейпцигийн их сургуулиуд бий болсон бөгөөд тэнд Канон хуулийг Ромын иргэний эрх зүйтэй хамт судалдаг байжээ. Эрх зүйн онолын дундад зууны үеийн хөгжлийг тоймлосны дараагаар орчин үед эх газрын эрх зүйн бүлийн олон үндэстэн улсад төлөвшиж, хэрэглэгдэх болсон эрх зүйн талаар, Англо-Саксоны бүлийн улсын эрх зүй гэж улс үндэстнээр ялган авч үзэх, хэрхэн салбарлан хөгжсөн талаар судлав. Эрх зүйн орчин цагийн суурь хэзээ тавигдсан бэ? Дундад зууны дараагаар дэлхийн улс үндэстэнд эрх зүйн орчин цагийн суурь хэзээ, хаана тавигдсан талаар судлах нь эрх зүйн онолын хөгжлийн тоймын сүүлийн хэсэг гэж болно. Шинэ цагийн эрх зүй Англи XV зууны сүүлийн хагаст нийтийн эрх зүйн салбарт чухал ач холбогдолтой Фортескугийн [22] “De laudibus legum Angliae” болон хувийн эрх зүйн салбарын Литтлтоны “Tenures” бүтээлүүд Английн хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд шинэ түлхэц өгсөн байдаг. Үүний дараагаар С.Жермены 1523 оны “Dialogus de fundamentis legum Angliae et de conscientia” , Фитжербертийн 1538 оны “New Natura Brevium” , Английн эрүүгийн эрх зүйн хамгийн эртний онолч Стоунфордын 1558 оны “The Pleas of Crown” , Смитийн 1565 оны “De republika Anglorum” тухайн үеийн Английн нийтийн, эрүүгийн, иргэний хуулийн хураангуй эмхэтгэлүүд бүтээгджээ. Тухайн үеийн Кокийн “Institutes of the Laws of England” бүтээл алдартай. Үүнээс хойш XVII зуунд Холл, Хокинс, Коминс зэрэг хуульчид Английн эрх зүйн бие даасан салбарууд болон бүхэл бүтэн тогтолцоог тууштай хөгжүүлжээ. Орчин үеийн Английн хууль зүйн шинжлэх ухааны хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол XVIII зууны сүүлчээр бичсэн Уильям Блэкстоуны “Английн хуулиудын тайлбарууд” бүхий дөрвөн боть юм. Тэрээр Их Британийн үндэсний нийтийн эрх зүйг их сургуульд заах ажлыг нэвтрүүлсэн ба энэ нь Америкийн хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлжээ. XX зуун хүртэл эрх зүйд Бентамын [23] утилитар онол давамгайлсан байдаг. Франц XV зууны эцэс гэхэд Францад шүүхийн шийдвэрийг нухацтай боловсруулж эхэлсэн бөгөөд 1602 оны орчим шийдвэрийн цуглуулгыг эмхэтгэсэн Луэт (Louet) , Денисарт (Denisart) нарыг онцолж болно. Тэд, Франц олон улсын газар нутгийг өөртөө нэгтгэж, хүчирхэгжсэнтэй холбоотойгоор, Ромын эрх зүйг судлахаас гадна, Франц дахь хуулийн бүх төрлийн эх сурвалжийг нэгтгэх зорилготойгоор эртнээс боловсронгуй болсон зан заншлын эрх зүй, хааны олон тооны зарлигийг эмхэтгэхэд анхаарлаа хандуулсан байдаг. Францын хувьсгалын дараа Эрүүгийн хууль, Наполеоны иргэний хууль хэвлэгдэж, хуулийг тайлбарлагчид Францын эрх зүйн хөгжлийн түүхийг шинжлэх ухааны түвшинд гаргасан юм. Герман Ромын эрх зүйг хүлээн авснаар Германы хуульчдын анхаарал энэ чиглэлд улам бүр төвлөрсөн ч, Ульрих Кесиус шиг бие даасан сэтгэлгээ ховор тохиолдол байв. Хуулийн практик судлал нь Ариун Ромын эзэнт гүрний Рейхскамергерихт болон түүний үйл ажиллагааны харьяаллын хүрээнд ажиллаж байсан хуульчдын сургуульд төвлөрдөг. Тэдний дунд XVI зууны сүүлийн хагаст протестант Йоахим Минзингер фон Фрундек, түүний өрсөлдөгч католик Андрей Гайл нарыг онцолж болно. Германы эрх зүй нь Ромын эрх зүйг эсэргүүцэх байдлаар хөгжиж байсан гэдгийг Бенедикт Рейнхард, Людвиг Факс нарын “Differentiae juris civilis et sassonici” бүтээлүүд баримтжуулжээ. XVII зуунаас байгалийн хуулийн сургууль, германистууд Германы эрх зүй нь Ромын эрх зүйн ноёрхлыг эсэргүүцэх оролдлого хийж, энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байжээ. 1643 онд Генрих Конрингийн “De origine juris germanici” эссэ гарч, Германы үндэсний эрх зүйн хөгжил, түүний Ромын эрх зүйтэй жинхэнэ уялдаа холбоог харуулсан. Түүний араас Иоганн Шилтер 1698 онд “Praxis juris romani in foro germanico” , Самуэл Стрикийн 1690-1712 онд “Usus modernus pandectorum” зэрэг бүтээлийг дурдаж болно. XVIII зуунд Самуэль Кокчеи, Готлиб Суарес зэрэг Германы хуульчдын ажил нь Прусс, Бавари, Австрийн ерөнхий болон орон нутгийн хуулийг кодчилох асуудалд анхаарлаа хандуулжээ. Орчин цагийн эрх зүй Эрх зүйн онолын хөгжилд чухал байр суурь эзэлдэг гэсэн утгаар орчин цагийн эрх зүйн боловсролын талаар энэ хэсэгт бичлээ. XX зуунд Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй орнууд болон бусад хэд хэдэн оронд хууль зүйн боловсрол өргөн тархаж, уламжлалт шинж чанартай болжээ. Энэ нь орчин үеийн улс орнуудад нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтын үүрэг нэмэгдэж байсантай холбоотой юм. Дэлхийн II дайн дууссаны дараа хуулийн ангийн оюутнуудын тоо бага зэрэг буурсан боловч 1950 оны дунд үеэс эргэн нэмэгджээ. Америк, Англи, Герман болон бусад улс оронд хуульч мэргэжлээр төгсөх нь зөвхөн хууль ёсны албан тушаал эрхлэх, түүнтэй холбоотой хэд хэдэн мэргэжлээр ажиллах эрхийг олгодог боловч хуульч, прокурор, төрийн зарим албан тушаалд, нэмэлт мэргэжлийн сургалт шаардлагатай байдаг. Францад шүүхийн албан тушаал хаших, эсвэл хуульчаар ажиллахын тулд дипломтой ч гэсэн, нэмэлт шалгалт өгч, мэргэшлийн гэрчилгээ авах ёстой. Харин, Скандинав болон Латин Америкийн орнуудад хуульчийн зэрэгтэй байх нь эрх зүйн салбарт аливаа албан тушаалд ажиллахад хангалттай байдаг. Эрх зүйн боловсрол олж авахад хэд хэдэн шатлал бий. Америк, Англи, Мексик болон бусад оронд I шат нь 3 жил үргэлжилдэг бөгөөд төгсөгчид Хууль зүйн бакалаврын зэрэг, II шат нь 1 жилийн хугацаатай ба төгсөгчид Хууль зүйн магистрын зэрэг авдаг. Зарим их дээд сургуулиуд шинжлэх ухааны ахисан түвшний буюу III шатны сургалт явуулдаг бөгөөд Хууль зүйн ухааны докторын зэрэг олгодог. Францад эрх зүйн боловсрол нь төгссөний дараа диплом олгох ерөнхий сургалт, хуулийн үнэмлэх цол олгодог мэргэшүүлэх гэсэн тус бүр хоёр жилийн хугацаатай хоёр шаттай. Нэмэлт гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж, дипломын ажил бичсэн хүнд хууль зүйн ухааны доктор цол олгодог байна. Европт үндэсний дээд боловсролын тогтолцоог нэг бүсэд нэгтгэх үйл явц явагдаж байгаа бөгөөд энэ нь хамаарах орнуудын хууль зүйн боловсролын зохион байгуулалтад нөлөөлж байгаа билээ. Эрх зүйн онолын хөгжлийн тоймыг ийнхүү дуусгаж болох ч үндэстний иргэншил соёл, шашин шүтлэг, сэтгэлгээний онцлог, оршин буй байгаль нөхцөл, ахуй амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан эрх зүйн хөгжил харьцангуй ялгамжтай тул Монголд эрх зүй хэрхэн хөгжсөн талаар сонирхох нь зүйн хэрэг бөгөөд дараагийн бүлэгт авч үзлээ. Эрх зүй Монголд хэрхэн хөгжсөн бэ? Дэлхий дахинд эрх зүй үүссэн талаар танилцуулсан ч судалгааг өргөжүүлэн Монголын эрх зүйн хөгжлийн талаар сонирхов. Монгол улс жил бүрийн үндэсний их баяр наадмаа Тулгар төрийн, Их Монгол улсын, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, Ардын хувьсгалын хэмээн тоолж тэмдэглэдэг. Эрх зүй нь эдгээр хугацаатай зэрэгцэн хөгжжээ. Энэ жил буюу 2023 онд Тулгар төрийн 2232 жил тул 2000 гаруй жилийн өмнө Монголд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт үүссэн байна. Модун Шаньюйгаас ч өмнө Түмэн Шаньюй үеэс эрх зүйн хөгжлийг авч үзэж болох талтай. Их Монгол улсын 817 жил буюу 1206 онд “Их засаг” хуулийн үндсэн бүрдэл нь бий болсон бөгөөд түүнээс хойш тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулан нэмэлт оруулах журмаар баяжуулж иржээ. Түүхэн эх сурвалжаас XIII зууны Монголчуудад Чингисийн “Их Засаг” гэсэн нэрт хууль байсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ, уугал Монгол эх нь олдоогүй олон эх сурвалжаас эмхэтгэж нэгтгэх оролдлогын дүнд, Монгол хууль эрх зүйн бичгүүдийн зарим нь Монгол бичгээрээ байхаас гадна, нөгөө зарим нь хятад, төвд, солонгос зэрэг харь хэлний орчуулгаар уламжлагдан иржээ  (Б.Сумьяабаатар) . “Чингис Хааны Их Засаг-ийн хэсэг шинээр олдов” нэртэй илтгэлийн материалд дурдсанаар, энэхүү нэрт хуулиар цэргийн асуудал [24] , улс хоорондын харилцаа [25] , гэр бүлийн харилцаа, хаан ширээний залгамжлал зэргийг зохицуулдаг байсан гэжээ. Дэлхийн бусад газар хааны зарлигийг бурхны хүсэл хэмээн тайлбарладаг байсанчлан, Монголд ч мөн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын Далай хааны зарлигийг иргэн дор хүрвээс биширтүгэй, айтугай” , “ Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй” гэх зэргээр хуульдаа тусгажээ. Эдгээр түүхэн баримтаас Монголд эрх зүйн онол цэргийн удирдлага, Мөнх тэнгэрийн буюу далдын сүр хүчинд итгэх үнэмшил дээр хэлбэршиж эхэлсэн байна. Үүнээс гадна, нүүдэлчин амьдралын хэв маягийг ихээхэн шингээсэн байжээ. Үүнээс хойш хөгжлийн явцад нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтууд, тухайлбал Халх журам, Монгол Ойрдын цааз бичиг зэргээр тус тусын үүрэгтэйгээр гарсан байдаг. Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой нь социализмын дэглэм манай улсын эрх зүйн хөгжлийн тодорхой үеийг, тодруулбал, орчин цагийн эрх зүйн үндсийг тавьсан байна. Иргэний, эрүүгийн зэрэг аль эрх зүйд харьяалагдаж байгаагаас шалтгаалж шийдэх арга, үйлчлэх зарчим, хэрэглэх арга хэрэгсэл, үр дагавар ялгаатай байдаг. Харин манай улсын хувьд социалист системийн үед эрх зүйг хувийн болон нийтийн гэж ангилан эрэмбэлэхээс татгалзсан байдаг. Тиймээс хувийн эрх зүйг үндсэндээ иргэний эрх зүй, харин нийтийн эрх зүйг процессын, эрүүгийн, захиргааны эрх зүй төлөөлдөг аж  (З.Сүхбаатар) . Эрх зүйг бүхэлд нь хувийн болон нийтийн хэмээн ангилах нь тодорхой эрх зүйн тогтолцооны хүрээнд мөн адил яригдах бөгөөд энэхүү ерөнхий ангилал нь цаашдаа салбар эрх зүйг ангилах үндсийг бий болгодог байна. Энд тодорхой эрх зүйн тогтолцоо гэдэг нь үндэсний гэдгийг хэлж байгаа бөгөөд тухайн улсын түүхэн уламжлал, эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёл заншлаар нөхцөлдсөн, эрх зүйн тодорхой бүлийн нөлөөнд орших хэм хэмжээний уялдаа холбоо, зохицол бүхий нэгдмэл цогц үзэгдэл юм  (С.Нарангэрэл) . Дэлхий нийт эрх зүйн системийг Ром-Германы, Англо-Саксоны, Социалист, Зан заншил буюу шашны гэж дөрвөн бүлэгт хуваадаг. Гэхдээ хосолсон эрх зүйн системтэй улс байдаг. Манай улсын эрх зүйн тогтолцоо нь Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлд хамаардаг атал, зохих хэмжээнд аль алинаас авсан зүйл байна гэж харлаа. Нэн түрүүнд Монгол улс гуч гаранхан жилийн өмнө социалист улс байсан тул хуучин системээс үлдсэн зүйл ихтэй. Тиймээс эрх зүйн системийн ерөнхийлсөн ангиллын хувьд манай улс хосолмол системтэй байхыг үгүйсгэх аргагүй юм. Социализмын үед ЗХУ-ын нөлөөгөөр манай улсад хууль зүйн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг их, дээд сургуулийн хуулийн сургууль зохион байгуулж, үүнтэй зэрэгцэн оройн болон эчнээ анги нээгджээ. Эдгээр сургуулиар дамжуулан эрх зүйн тодорхой чиглэлийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Эрх зүйн салбарын боловсрол олгох тогтолцоо өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд улсын сургуулиудаас гадна, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хувийн сургуулиуд ч мөн бий болжээ. “Эрх зүйн онолын хөгжлийн тойм” сэдвээс халихгүйн тулд зах зээлийн эдийн засагт шилжсэний дараах Монголын эрх зүйн онолын хөгжлийг танилцуулъя. 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд бий болсон. Ингэснээр өнөөгийн эрх зүйн тогтолцоо үүсэх хөгжих эхлэл тавигдсан байна. Үүнтэй зэрэгцэн эрх зүйн онолын сэтгэлгээнд зохих өөрчлөлт гарч, эрх зүйн үзэгдлийг тайлбарлах олон чиглэл, урсгал бий болсон  (Б.Баярсайхан) . Жам ёсны онолоор Үндсэн хуулийн мөн чанар нь ард түмний хүсэл зоригоор илэрхийлэгдэнэ хэмээн үздэг бол, хэм хэмжээг баримтлах онолоор Үндсэн хуулийн мөн чанарын илэрхийлэл нь дээд хүчин чадал хэмээн үздэг байна  (Б.Амандых) . Эрх зүйн ямар онолууд байдаг вэ? Эрх зүйн философи нь аналитик, норматив, шүүмжлэлийн гэсэн гурван төрөлтэй. Аналитик эрх зүй нь ёс суртахуун зэрэг бусад хэм хэмжээнээс юугаараа ялгаатай болохыг олж тогтоох үйл явц юм. Норматив эрх зүй нь хуулийг шударга, эсвэл үр дүнтэй эсэх талаас үнэлдэг байна. Харин эрх зүйн шүүмжлэлийн онолууд нь эрх зүйн институтээр дамжуулан эрх мэдлийг нийгэмд хуваарилах талаар авч үздэг  (Schmidt) . Өнөө үед эрх зүйн онолыг байгалийн, позитивист, марксист, реалист, шүүмжлэлт, феминист гэж зургаа ангилж болно. Жам ёсны онол Энэ эрх зүйн онол нь байгалиас бий болсон дээд хууль бүх хүнд үйлчилдэг гэж үздэг  (Finnis) . Өмнө нь дурдсанчлан, энэхүү онолыг МЭӨ Грекийн гүн ухаантан Аристотель анх дэвшүүлсэн ба уг үзэл санааг эртний Грек, Ромд тухайн үеийн сэтгэгчид [26] хөгжүүлжээ. Жам ёсны онолын гол санаа нь хүний үзэл бодлоос үл хамаарах объектив ёс суртахуун, түүний үүрэг, зарчим, хүч юм. Энэхүү объектив ёс суртахууныг учир шалтгаанаар олж илрүүлж болох бөгөөд энэ нь эрх зүйн хэм хэмжээ бус, харин хуулийн үндэс болдог. Жам ёсны онол нь эрх зүйн түүхэн хөгжилд нөлөө үзүүлсээр иржээ. Тус онолын олонд танигдсан гол төлөөлөгч нь Фома Аквин бөгөөд тэрээр хүмүүст байгалийн, учир шалтгааны, эерэг тэнгэрлэг, иргэний эерэг гэсэн дөрвөн хууль үйлчилдэг гэж үзжээ. Эхний хоёр хууль нь объектив бөгөөд учир шалтгаанаар мэдэж авах, илрүүлэх боломжтой, харин сүүлийн хоёр хуулийг хүмүүн бүтээсэн тул бодит үнэн байх албагүй гэжээ. Хуулийн шинэ дүрэм нь шүүгчид болон бусад албан тушаалтанд үйлдэл хийх, эс үйлдэх үл мэдэгдэх шалтгааныг өгдөг бол, иргэдэд үйлдэл хийх, арга хэмжээ авахгүй байх шалтгаан болдог байна. Энэхүү онолыг шүүмжлэгчид, объектив ба субьектив ёс суртахууны худал хуваагдал дээр суурилдаг, тодорхой нөхцөл байдалд хэрэг болохуйц биш хэмээн үздэг. Позитивист онол Эрх зүйн позитивизм нь хүний ​​бүтээсэн хуулиас илүү дээд хууль байдаггүй гэж үздэг  (Wrenn) . Энэхүү онолыг анх Английн гүн ухаантан Жереми Бентам дэвшүүлсэн бөгөөд тэрээр бүх хуулиудыг хүн гаргадаг, хууль аливаа объектив ёс суртахуун дээр суурилдаггүй, хуулийн цорын ганц зорилго нь дэг журам, нийгмийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж үзсэн. Позитивистууд эрх зүйн хүчин төгөлдөр байдалд ёс суртахууны хязгаарлалтгүйгээр эрх зүйн тогтолцоотой байх боломжтой гэдэгтэй санал нийлдэг ч, ёс суртахууны хязгаарлалттай эрх зүйн тогтолцоотой байх боломжтой эсэх талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг. Энэхүү онолын гол төлөөлөгчид нь Остин, Бентам, Харт нар бөгөөд тэд байрлал, цаг үеэс шалтгаалан хууль өөр өөр байдаг гэжээ. Эдгээр философичид хууль гаргагч нь төр, төр эрх зүйн тогтолцоог бий болгосноор ард түмэн дагаж мөрдөх ёстой буюу хууль бол дэг журам, засгийн газар, ард түмэн гэсэн гурван хэсгээс бүрдэх төрөөс ард түмэнд өгсөн тушаал гэж үздэг. Хүчтэй, сул гэсэн хоёр төрлийн позитив хууль байдаг. Хүчтэй позитив хууль гэдэг бол аливаа хуулийг зөвхөн засаг гаргасан нь л бол чухал гэж үзэх явдал. Нөгөө талаас хуулийг засгаас гаргаагүй ч ёс суртахуунтай байж болох ба үүнийг сул позитивизм гэнэ. Хууль сайн эсвэл муу эсэхийг тодорхойлоход ёс суртахууныг ашиглах шаардлагагүй тул зарим хүмүүс позитивизмыг сайн онол гэж боддог. Гэсэн хэдий ч, энэ онолыг хэт энгийн, тодорхой талуудад эрх зүйн үндэслэл, хууль шударга бус байж болохыг харгалздаггүй хэмээн шүүмжилдэг. Хүмүүс ямар нэгэн үйлдэл хийснийхээ төлөө шагнагдахыг хүсдэг ч, хуулийг дагаж мөрдсөнөөр шагнал хүртэхгүй харин эсрэгээр төрөөс хүмүүсийг хуулийг биелүүлэхийг албадах буюу хориг арга хэмжээ авдаг. Хэм хэмжээг баримтлах онолын [27] үндэслэгч нь Ханс Кельзен ба тэрээр позитивист онолын төлөөлөгч юм. Хэм хэмжээ (norma) гэдэг нь эн тэргүүнд зарлиг, дүрэм, журам, тушаал гэсэн утгатай. Гэсэн хэдий ч тушаал нь хэм хэмжээний ганцхан шинж чанар биш, бүрэн эрх олгох, зөвшөөрөх, хүчингүй болгох нь хэм хэмжээний гүйцэтгэх чиг үүрэг байж болно  (Кельзен) . Марксист онол Марксист онолыг XIX зуунд Германы гүн ухаантан Карл Маркс үндэслэсэн. Тэрээр хууль бол эрх баригч анги ажилчин ангийг дарангуйлах хэрэгсэл бөгөөд хууль нь бодитой, төвийг сахисан биш, харин эрх баригч ангид үйлчилдэг гэсэн санааг дэвшүүлжээ  (Wright) . Маркс шударга ёсонд хүрэх цорын ганц арга зам бол эрх баригч ангийг түлхэн унагаж, ангигүй нийгмийг бий болгох явдал гэж үзэж байв. Энэхүү онолын дагуу хүмүүс эрх тэгш коммунизмд хүрэх боломжтой гэдэг. Гэсэн хэдий ч хуучин ЗХУ болон социалист орнуудад онолд эргэлзэж, бүтэлгүйтэж, хувийн өмчийн онол газар авсан тул онол хараахан нотлогдоогүй. Зарим хууль шударга бус байдгийг тайлбарлаж, өөрчлөх боломжийг олгодог тул зарим хүмүүс марксизмыг сайн онол гэж үздэг. Онолыг хэтэрхий радикал, нийгэмд дэг журмыг сахихад зарим хууль зайлшгүй шаардлагатай гэдгийг харгалзан үздэггүй хэмээн шүүмжилдэг. Реалист онол Реалист онол нь хуулийн уламжлалт тодорхойлолтоос илүүтэйгээр хууль хэрхэн ажилладгийг сонирхдог бөгөөд хууль шүүхийн шийдвэрт суурилдаг хэмээдэг. Энэхүү онолоор практикт хэргийг шийдвэрлэхэд ашигладаггүй дүрмүүд нь хууль биш, зүгээр л цаасан дээрх үг хэлбэрээр оршдог гэж хэлдэг. Тиймээс хуулийн үхмэл үгс нь хоёр талын маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэж байж л амилдаг байна. Шүүх дээр шинэ хэргүүд байнга шийдэгдэж хууль, шүүхийн практикт өөрчлөлт оруулж болзошгүй тул реалистууд өнөөдрийн хууль маргаашийн хууль болохгүй байж магад хэмээн өөрсдийн санааг дэвшүүлж, хууль байнга өөрчлөгдөж, хөгждөг гэж үздэг. Нийтлэг эрх зүйн тогтолцоо нь реалист онолд суурилдаг. Уг тогтолцоонд шүүхээс гаргасан хэргийн шийдвэрийг цаашид ижил төстэй хэрэг хянан шийдвэрлэхэд чиглүүлдэг. Онолын гол төлөөлөгчид нь Жастис Хомс, Лоуренс Фридман, Жон Чипман Грей, Жером Фрэнк, Карл Н. Левелин, Интема нар юм. Шүүмжлэлт онол Эрх зүйн онолын марксист үзэл баримтлалын үүднээс шүүмжлэн хууль зүйн реализмыг өргөжүүлэхийг оролддог  (Wex Definitions Team) . Реалистууд, хүмүүс зарим тохиолдолд хуулийн тодорхойгүй байдлыг ойлгодоггүй, хууль төвийг сахисан биш гэж үздэг. Үүнээс гадна, Карл Марксын бүтээлүүд дээр суурилж эрх баригчдын эрх ашгийг хангах, эсвэл тэдний эрх мэдлийг хадгалахын тулд хуулийг ашигладаг хэмээдэг. Тиймээс уг онол нь хэт радикал, нийгэмд эмх цэгц байхын тулд зарим нэг хууль хэрэгтэйг тооцдоггүй гэж шүүмжлэлд өртдөг байна. Феминист онол Кэтрин МакКиннон, Робин Уэст, Дебора Л.Род зэрэг феминистүүдийн бүтээл дээр суурилсан уг онол нь эмэгтэйчүүдэд хууль хэрхэн нөлөөлж байгааг сонирхдог. Онолоор хууль нь төвийг сахисан байдаггүй, эмэгтэйчүүдийн хувьд объектив ханддаг гэж үздэг  (Wex Definitions Team) . Феминист онолын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч болох ч жендерт хэт их анхаарал хандуулж, бусад чухал хүчин зүйлийг харгалзахгүй байх нь өрөөсгөл талтай. Дээрх ангиллаас гадна эрх зүйг ойлголт үзэл баримтлалаар ангилах нь бий. Тухайлбал, сэтгэлзүйн онол, социологийн онол зэргийг дурдаж болно. Дүгнэлт Эрх зүйн онолын хөгжлийн тойм сэдвийн хүрээнд хийсэн товч судалгаанд түүхчлэн судлах аргыг ашиглан, түүхэн цаг үеийн нөхцөлд нь, хөгжлийн зүй тогтлын талаас нь хэд хэдэн асуултыг тавьж хариултыг өгсөн ба дараах байдлаар нэгтгэн дүгнэлээ. Эрх зүйн шинжлэх ухаан нь нийгмийн харилцааны зохицуулалтын талаар судална. Гэхдээ хамгийн чухал судлах зүйл нь эрх зүй ямар байх ёстойг байгаа нөхцөлтэй харьцуулах юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад янз бүрийн эрх зүйн онолууд үүссэн байдаг. Анхны бичмэл хууль 4000 жилийн тэртээ үүссэн гэх эх сурвалж байдаг ба эртний Ромд МЭӨ VIII зуунд эрх зүй үүсжээ. Ромын эрх зүй нь орчин үеийн эх газрын эрх зүйн систем бүхий олон орны суурь тул судалгаанд тусгайлан авч үзсэн. Ромыг байгуулсан домогт Ромул хүмүүсийг захирахаар төрсөн нэгэн хэмээн өгүүлдэг бөгөөд эрх зүйг анхандаа зөвхөн Ромын уугуул буюу язгууртан гаралтай хүмүүст зориулж гаргажээ. Энэтхэг улсад кастын үзэл, Хятад улсад Күнзийн номлол зонхилох идеалог байсаар ирсэн нь үндэсний эрх зүйн тогтолцоо тухайн улсын түүхэн уламжлал, эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёл заншлаар нөхцөлдсөн байдгийг харуулна. Эрх зүйн онол бүхий л цаг үеийг дамжин хөгжсөн, шашны номлолоор хэлбэршиж байсан бөгөөд анхны үүслээс л сургамжтай, эдүгээ ч ач холбогдолтой хэвээр аж. Дундад зууны үед Византид Ромын эрх зүйг цааш хөгжүүлжээ. Энэ үед Арабын улс орнууд шашны эрх зүйд шилжиж лалын номлол дэлгэрсэн байна. Харин баруун Европт тусгайлсан эрх зүйн боловсрол гэж байгаагүй ч хожим Оксфорд, Кембриж зэрэг өнөөг хүртэл оршин байгаа сургуулиуд байгуулагдсан. Итали, Англи, Франц, Германд Ромын болон дотоодын эрх зүйн аль алиных нь онол, практик аажмаар хөгжиж Англо-Саксоны болон Ром-Германы эрх зүйн системийн суурь тавигджээ. Орчин цагт эрх зүйн олон тооны бүтээл бий болж, боловсролд түлхүү ашиглагдах болжээ. Соёл иргэншлийн түүхэнд тухайн үеийн философич, эрдэмтэн, номлогч, төрийн түшээт өөр өөрийн түвшинд эрх зүйг ямар байх нь зүйтэй талаар онол дэвшүүлж, дэмжүүлэн хэрэгжүүлж, туршин хөгжүүлсэн байна. Онолыг судалж, дэлгэрүүлэх явцад дараагийн онол үүсжээ. Монгол улсын эрх зүйг тэртээ 2000 гаруй жилийн өмнө байгуулагдсан тулгар төртэй зэрэгцэн хөгжсөн гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч эрх зүйн баталгаатай эх сурвалжтай нь XIII зууны Их засаг хууль юм. Харин орчин цагийн эрх зүйн суурь нь ЗХУ-ын нөлөөгөөр социализмын үед тавигджээ. Өнөөгийн хөгжлийг ардчилсан, чөлөөт зах зээл тодорхойлж байгаа тул хууль тогтоомжууд ч мөн ийм нийгмийн харилцааг зохицуулахаар чиглэж байна. Чухам Монголчуудын зан байдал, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягийн тусгал болж, түүнийг аль болох алдаа мадаггүй зохицуулж чадаж байгаа эсэх л, эрх зүйн хөгжлийг тодорхойлох буй. Эрх зүйн онолыг ерөнхийлөн байгалийн, позитивист, марксист, реалист, шүүмжлэлт, феминист гэж ангилж болно. Эдгээр онолууд нь давуу болон сул талуудтай, хууль хэрхэн хэрэгждэг, хүмүүст хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахыг оролддог байна. Эрх зүй гэх ойлголт үүсэж хөгжсөн эртний Ромын үеийн нэр томьёо, ойлголтыг өнөөг хүртэл эрх зүйн шинжлэх ухаанд хэрэглэсээр байгаа бөгөөд энэхүү судалгаанд сэдвийн хүрээний зарим үг хэллэгийг танилцуулсан. Үүнээс гадна, эрх зүйн талаар гүнзгийрүүлэн судлахад ашиглах олон төрлийн мэдээллийг агуулсан болно. Судалгааг цааш өргөжүүлэн, Монголын эрх зүйн тогтолцооны хосолмол байдал болон эрх зүйн төрөл бүрийн онолын тусгалын талаар судалбал ач холбогдолтой гэж үзэж байна. Ж.Танан Ашигласан эх сурвалж С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь . (А.Солонго, ред.) Улаанбаатар: Адмон Принт. Bawden, C. (1997). Mongolian - English Dictionary . London, England: Kegan Paul International. З.Сүхбаатар. (2023, 10 14). Хувийн эрх зүйн танин мэдэхүйн үндэс. Иргэний эрх зүй (Ерөнхий) Лекц 1 . Улаанбаатар, Монгол. Б.Чимид. (2004). Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр , 314 дэх тал. Улаанбаатар, Монгол: Хууль зүйн үндэсний төв. Б.Сумьяабаатар. (2003.07.09). Чингис Хааны "Их засаг"-ийн хэсэг шинээр олдов . Cultural exchange between East and West“ Олон улсын эрдэм шинжилгээний хурал. 20-р боть 28-р дэвтэр, хуудас. 232-243. Ташкент: МУИС, Монгол хэл, Соёлын сургууль. Кун, Н. А., ба Нейхардт, А. А. (2018). Эртний Грек, Эртний Ромын домог туульс (Хоёр дахь хэвлэлт). (М.Эрдэнэ, ред., Х.Мэргэн, орчуулга.) Улаанбаатар, Монгол. DK London. (2021). Хууль: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь . (Ө.Болортуяа, Д.Сүнжид, С.Билгүүн, Б.Нямцэрэн, орчуулга.) London; Улаанбаатар, UK, Монгол: Penguin Random House; Монсудар хэвлэлийн газар. Оксфорд Монсудар. (2006). Англи-Монгол толь бичиг (1 дэх хэвлэлт). (Л.Амарсанаа, ред.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар. Б.Баярсайхан. (2009). Монгол хэлний хураангуй толь бичиг (Анхны хэвлэлт). (А.Янжиндолгор, ред .) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар. Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол . (Т.Мөнхжаргал, ред .) Улаанбаатар, Монгол: Уриа компани. Berman, H. J. (1983). Law and Resolution The Formation of the Western Legal Tradion . Harvard University Press. Зайков, А. (2017). Римское частное право : учебник для академического бакалавриата . Москва: Издательство Юрайт. Б.Баттулга. (2014, 09 14). Ромын эрх зүй Лекц №1 . Зарим бичигдээгүй хууль бүх бичмэл хуулиас хатуу . Schmidt, C. M. (2023, 09 15). Legal Theories (Everything You Need to Know) . Schmidt & Clark, LLP. A National Law Firm. Finnis, J. (2020, 06 03). Natural Law Theories . Stanford Encyclopedia of Philosophy. Wright, W. (2001). The Revolutionary and the Cowboy . In W. Wright, The Wild West: The Mythical Cowboy and Social Theory (1 дэх хэвлэлт., хуудас. 83-105). Colorado, USA: SAGE Publications Ltd. Karl Marx. Wex Definitions Team. (2022, 08). Critical Legal Theory . Cornell Law School. Wex Definitions Team. (2022, 12). Feminist Jurisprudence . Cornell Law School. Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний тухай ерөнхий онол . (Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, ред., М.Хатанбаатар, орчуулга.) Улаанбаатар, Монгол: Мэргэн Их Монгол хэвлэлийн газар. Wrenn, C. B. (2023, 10 18). Legal Positivism . The Internet Encyclopedia of Philosophy. Н.Лүндэндорж. (2008). Төрийн онол. Улаанбаатар, Монгол: Мөнхийн үсэг ХХК. С.Нарангэрэл. (2001). Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо . Улаанбаатар: Адмон хэвлэлийн газар. Б.Амандых. (2018, 06 10). Монгол улсын эрх зүйн систем ба хууль тогтоомжийн хөгжил . Легал дата. Ц.Бүжинлхам. (2023, 10 07). Ромын эрх зүй. Эрх зүйн онол Лекц 1. Улаанбаатар, Монгол. Кофанов, Л. Л. (2002). Дигесты Юстиниана (Vol. 1) . Зүүлт тайлбар [1] Императив арга нь эрүүгийн болон захиргааны эрх зүйд өргөн хэрэглэгддэг ба хориг, үүрэг, шийтгэлд үндэслэсэн захирамжлах, захирах, захирагдах заалтын шинжтэй байдаг. [2] Диспозитив арга нь эрх зүйн харилцаанд оролцогчдод сонгох боломжийг бүрдүүлдэг ба талуудын зөвшилцөх, харилцан тохиролцоход үндэслэх эрх тэгш байдлаар илэрдэг байна. [3] Бяраагийн Чимид нь Монгол улсын 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Монгол улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрт ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан эрхэм. Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй, Монгол улсад хууль зүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, Монголын шилдэг хуульч, багш, эрдэмтэн хүн. [4] Месопотами нь Тигр-Евфрат голын хооронд оршиж байсан, баруун Азийн түүхэн газар нутгийн нэр ба одоогийн Ирак юм. 6000 гаруй жилийн өмнө Месопотамид, дэлхийн анхны соёл иргэншлийг шумерууд бүтээсэн гэж үздэг. [5] Талмуд бол 5000 жилийн түүхтэй ном бөгөөд V-VII зууны үед шашны удирдагч багш нарын хууль зүй, ёс зүй, оюун ухаан, түүхийн талаар хэлэлцэн тэмдэглэн үлдээсэн 12 мянган хуудас бүхий 63 ном юм. [6] Конфуцианизм буюу Күнзийн номлолд үлгэр жишээгээр хөтлүүлсэн ариун журам, хүндлэл гэх уламжлалт үнэт зүйлсийн ач тусыг зааж байжээ. [7] Даонизм буюу Бумбын номлолд хуулийг удирдагчийн хүсэл зоригт биш, харин байгальтай уялдуулахыг чухалчилжээ. [8] Легализм нь гэмт үйлдэлд хатуу ял шийтгэл ногдуулдаг, нэг төрлийн авторитар дэглэм юм. [9] Эрх зүйн байгалийн онолыг органик онол гэх нь бий. [10] Квирит гэдэг нь Эртний Ромын албан ёсны иргэдийг хэлнэ. [11] Үүнээс улбаалан, иргэний эрх зүйг “Квиритийн эрх зүй” гэж нэрлэдэг. [12] Патрици гэдэг нь нэгэн цагт Ром хотыг үүсгэн байгуулсан ихэр Ромул, Ремус нарын үр удам язгууртнуудын хэлнэ. Тэд эрх баригч ангийг бүрдүүлж, ихэнх газар нутгийг эзэмшдэг байсан. Ромул, Ремус хоёрын домгийг "Эртний Грек, Эртний Ромын домог туульс" номоос дэлгэрүүлэн уншиж болно (Кун & Нейхардт) . [13] Плебей гэдэг нь эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчид буюу хожим Ромд ирсэн энгийн иргэд юм. [14] Претор бол урагшлах, удирдах гэсэн утгатай эртний Ром дахь төрийн алба. Түүхэн хөгжлийн явцад энэ албан тушаалын агуулга, чиг үүрэг өөрчлөгдсөөр иржээ. Орчин үед тухайлбал, Молдав улсад претор нь хотын захирагчийн орон нутгийн зөвлөлтэй тохиролцсоны дагуу түүний томилсон хотын салбар бүрийн төлөөлөгч бол, Румын улсад 1938 оноос хойш талбайн даргыг ийнхүү нэрлэсэн байна. [15] Магистрат нь өнөө үед ч байдаг ба Англи, Уэлст хөнгөн гэмт хэргийг шийдвэрлэдэг шүүхийн ажилтан буюу энх тайвны шударга шүүгчийг хэлнэ. [16] Эдгээр нь Сэргэн мандалт, Дундад зууны үеийн хууль тогтоомж, тодруулбал, 1804 оны Францын Иргэний Кодекст тусгагдсан юм. [17] Дигестийг грекээр “ Пандект ” гэж нэрлэдэг. [18] Юстинианы Кодекс нь II зуунаас хойш бүтээгдсэн 4600 орчим хуулийг өөртөө багтаадаг. Кодекст багтсан бүх хуулиуд заавал биелэгдэх шинжтэй бол, үүнд багтаагүй хууль нь хуулийн хүчин чадлаа алддаг байжээ. [19] Дигест болон Институцийг нэг комисс зохиож, нэгэн зэрэг хүчин төгөлдөр болжээ. [20] Ромын католик Каноны эрх зүй нь Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн шашинтнуудын итгэл үнэмшлийг кодификацжуулсан эрх зүйн хэм хэмжээний цогц юм. [21] Эх газрын эрх зүй нь гол төлөв эх газрын Европ, Өмнөд Америкт хэрэглэгддэг бөгөөд прецедент бус, харин Ромын эрх зүй, хуулиудыг системтэй хэлбэрт оруулах буюу кодификацад тулгуурладаг эрх зүйн систем юм. [22] John, Sir Fortescue нь улс төрийн сэтгэгч, төрийн зүтгэлтэн. [23] Jeremy Bentham нь Английн ёс суртахууны философич, хуульч, социологич, Английн гүн ухааны чиг хандлагын нэг болох утилитаризмыг үндэслэгч. [24] "Их засаг" хуульд цэргийн асуудалд цэргийг эрдэмд сургах, хатуужуулах, цэргийн оронд хүчин буюу яданги хүнийг алба хашуулахыг хориглох, цэргүүдээр хүнд хүчир ажил хийлгэхийг хориглох, цэргийн олсон эд таваар түүнийх болох, цэргээс хураамж авахыг хориглох, цэргийн морийг ажилд зүтгүүлэн эцээж тураах, үхүүлж, зээлдэх, сольж болохгүй, цэргийг отчид үзүүлэх, эм уулган анагаах, түшмэлийн ял, шанг тогтоох, бусдын гэр орон, булш бунхныг эвдэж тонохыг хориглох, эмс охидтой хүч түрэн гэрлэж болохгүй, иргэдийн эд хогшлыг дээрэмдэж болохгүй гэх зэргийг оруулжээ. [25] "Их засаг" хуульд Монгол улс ба улс хоорондын харилцаанд элссэн орон хоорондын харилцааг хамааруулжээ. [26] Грек, Ромын сэтгэгчид Сократ, Цицерон, Ульпиан . [27] Хэм хэмжээг баримтлах онолыг норматив онол гэх нь бий. Хуульч Шувуухайн бусад нийтлэлийг уншиж сонирхоорой. Эрх зүйн бүлүүд Улс ба төрийн үүслийг тайлбарладаг онол, сургаал, үзэл баримтлал Ханс Кельзен "Хэм хэмжээний тухай ерөнхий онол" Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн нийгэм, эдийн засгийн үр нөлөө Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей) Ромын эрх зүйн тогтолцоо Эрх зүйн онолын судлах зүйл, ач холбогдол Эрх зүйн холимог тогтолцооны ойлголт Их засаг хууль Ромын өв залгамжлалын эрх зүй #LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #MongolianLegalSystem #ЭрхЗүйнОнолынХөгжлийнТойм #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ФеминистОнол #МарксистОнол #ПозитивистОнол #ЖамЁсныОнол #РеалистОнол #РомынЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ИхЗасагХууль #ТөрЭрхЗүйнТүүх #Сократ #Цицерон #Ульпиан #ХэмХэмжээгБаримтлахОнол #НормативОнол #JeremyBentham #SirJohnFortescue #ЭхГазрынЭрхЗүй #КаноныЭрхЗүй #ЮстинианыКодекс #Пандект #Претор #Плебей #Патрици #Квирит #Легализм #Даонизм #Конфуцианизм #Императив #Диспозитив #БяраагийнЧимид #Месопотами #Талмуд #ЭрхЗүйнБайгалийнОнол #ОрганикОнол #Магистрат #ФранцынИргэнийКодекс #Ромул #Ремус #РомынХууль #РомынЭрхЗүй

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил

    Системд эрх зүйн акт байршуулах ажил Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд   ( shuukh.mn )  хэрэглэгчийн эрх, нууц үг ашиглан нэвтэрч шүүхийн шийдвэрийг байршуулах ажлыг тогтмол хийнэ. Цахим санд байршуулсан шүүхийн шийдвэрийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга шалгаж, тэр дундаа хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой хориотой үгийг зохих байдлаар нууцлаагүй бол тухай бүр мэдэгдэж засвар оруулахыг даалгадаг байна. Түүнчлэн, хандах эрхээр Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч ХХША-ны үе шат  бүрд эрх зүйн актыг бүрэн гүйцэт хөрвүүлэх ажлыг хийнэ. Эдгээрийг хийхдээ системийн нууцлал, аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой тул гардан хийлгүйгээр, мэдээллийг оруулж байхад хажуугаас харж, ажлын байран дээр ажиглалт хийн суралцсан. 2023 онд 734 хэрэг шүүхийн шийдвэрийн цахим санд оруулжээ  (Тамгын газрын тайлан) . Нэг шүүгчийн туслах жилд 35 хэрэг цахим санд байршуулсан байна. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн технологи, программ хангамжийн дэвшлийг нэвтрүүлж, хөгжлийн үр шимийг хүртсэнээр явц харьцангуй хялбар болж, хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж байна. Ингэснээр хэргийн мэдээлэл үнэн зөв болохын дээр хүртээмжтэй байдал сайжирчээ. Системд эрх зүйн акт байршуулахыг сурснаар: (i) шүүгчийн туслахын үйл ажиллагаандаа ашигладаг программын хэрэглээ; (ii) системийн нууцлал, аюулгүй байдал; (iii) хяналт, алдаа засах, залруулах үйл явц; (iv) системд эрх зүйн акт байршуулах, хөрвүүлэх хугацаа зэргийг мэдэж авсан. Мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Монгол Улсад мөрдөгдөж буй хүчинтэй 926 эрх зүйн акт байдгаас [1] Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дийлэнх хувийг ашигладаг онцлогтой. Дадлагын турш ЗЕХ ; ЗХШХШтХ ; ШтХ ; ИТБАТГӨГШтХ болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, аргачлал, тэдгээрийн хэрэглээтэй танилцаж, хууль хэрэглээний талаар ихийг мэдэж авсан. Хууль зүйн мэдээлэл авах эх сурвалжийг бүдүүвч зурагт нэгтгэн харуулав. Зураг 1 Хууль зүйн мэдээллийн эх сурвалж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс  хууль тогтоомжийг олж уншихдаа хуулийн бүтцийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аливаа хуулийн зорилго эхэнд байх бол, процессын хуулийн эцэст маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдэх талаар тусгасан байна. Хууль нь тодорхой бүлэг хэсэгт хуваагддаг бөгөөд хэсэг болгон тодорхой агуулгаар хязгаарлагдана. Хуулийн нэгдүгээр хэсэг буюу нийтлэг үндэслэл бусад хэсэгтэй хэрхэн харьцахыг анхаарна. Үүнээс гадна, хуулийн зүйл , хэсэг , заалт , дэд заалтын  ялгаа, урд байрлах тэмдэглэгээ, бусад цонхыг үр бүтээлтэй ашиглаж сурав. Дадлагын хугацаанд шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн цахим санд  мэдээлэл оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ явцад цахим сангаас үр дүнтэй хайлт хийх хэд хэдэн аргыг сурсан. Тухайлбал, хэргийн индексийг ашиглан тухайн хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг зориулалтын цахим хуудас болон мэдээллийн бусад тоног төхөөрөмжөөр дамжуулан авна. Хэргийн индексийн салшгүй бүрдэл нь шүүхийн нэрийн тоон илэрхийлэл байна. Жишээлбэл, НдЗХАШШ 128, ЗХДЗШШ 221, УДШ 001  (Хэргийн индекс) . Шүүхийн нэрийн тоон илэрхийллээр хайлт хийхэд зөвхөн тухайн шүүхийн шийдвэр гарна. Цуваа цэгээр орлуулж нууцалсан үгийн [2] үсгийн тоо нь цэгийн тоотой тэнцүү биш тул үүнийг ашиглан үгийг тайлах гэж оролдох нь үр дүнгүй. Үүнээс гадна, шүүхийн шийдвэр, хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх хуралдааны мэдээлэл авах бусад эх сурвалжийг олж мэдсэн ба жагсаалтыг хүснэгтэд нэгтгэн харуулав. Хүснэгт 1   Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны мэдээлэл авах эх сурвалж Д/д Эх сурвалж Тайлбар 1. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан Бүх шүүхийн хаяг байршил, шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл, мөн шүүхээс гарсан шийдвэрүүдийг нээлттэй үзэж болно. Цахим санд нийтэлсэн шийдвэрийн жагсаалтаас огноо, түлхүүр үг, шүүх, шүүгч, маргааны төрөл, хэргийн индекс, шийдвэрийн дугаар, хүчинтэй эсэхээр нарийвчлан хайлт хийн шүүхийн шийдвэртэй танилцах боломжтой. 2. Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем Цахим систем нь зарласан, хойшилсон, дууссан шүүх хуралдааны тоо болон шүүх хуралдааны огноо, шүүхийн нэр, хэргийн оролцогч, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүх бүрэлдэхүүний мэдээллийг агуулна. Тухайлсан шүүх хуралдааны мэдээлэл хэсэгт: шүүгч, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд, маргааны төрөл, танхим, хэргийн индекс, хурлын огноо, цаг, минут; шүүх хуралдааны ирц хэсэгт: нэхэмжлэгч, хариуцагч, х ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд; шүүх хуралдааны явц хэсэгт: шүүх хуралдаан үргэлжилж байна, хойшилсон зэрэг нь үндэслэл, тайлбарын хамт байна. Тухайлбал, хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан гэх зэрэг мэдээллийг шууд тухайн мөчид авна. Түүнчлэн шүүх хуралдааны тойм, товын талаар мэдээлэл авах боломжтой. 3. Шүүхийн цахим хуудас Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн нэгэн адил шүүхийн цахим хуудаст шүүх хуралдаан болох огноо, цаг, минут, шүүх хуралдааны танхим, нэхэмжлэгч, хариуцагч, шүүгчийн талаар тодорхой дурдсан шүүх хуралдааны мэдээлэл байхын дээр урьдчилсан хэлэлцүүлгийн  зар байна. 4. Legaldata Шүүхийн шийдвэрийн сан: Дээд шүүхийн 14’000+ тогтоолоос хайлт хийх боломжтой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн сан: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс түлхүүр үр, төрөл бүрийн шүүлтүүрээр хайлт хийх, олон төрлийн диаграмм графикийг харьцуулах, дүгнэлт гаргах боломжтой. Шүүхийн шийдвэрийн хураангуй сан: Хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой, жишиг болохуйц шүүхийн шийдвэрүүдийн товч хураангуй байна. Хуулийн тайлбарын сан: Энэхүү сан 1984 оноос өнөөг хүртэл хугацаанд гарсан Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжүүдээс бүрдсэн бөгөөд түлхүүр үг болон эрх зүйн салбар, он, дугаар зэрэг шүүлтүүрээр хайлт хийх боломжтой. Үүнээс гадна, баримт бичгийн загварын сан, лекц, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэгийн сан, видео хичээлийн сан байна. Тухайлсан дүрэм журам зэргийн талаар мэдээлэл авах хэд хэдэн эх сурвалжтай олж танилцаж, тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа дахь практик хэрэглээг сурсан. Мэдээлэл олж авах эх сурвалж болон тэдгээрт агуулах мэдээллийн жишээг хүснэгтээр харуулав. Хүснэгт 2 Дүрэм, журам, аргачлалын мэдээлэл авах эх сурвалж, агуулах мэдээллийн жишээ Д/д Эх сурвалж Агуулах мэдээллийн жишээ 1. УДШ-ийн цахим хуудас Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” , “ЗХШ-ийн шийдвэрийн загвар” . 2. ШЕЗ-ийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал. 3. ШЕЗ-ийн цахим хуудас Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Цахим эх сурвалжаас гадна, Улсын дээд шүүхээс эрхлэн гаргадаг онол арга зүйн улирал тутмын “Монголын төр, эрх зүй”  сэтгүүл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл, арга зүйн улирал тутам эмхэтгэн толилуулдаг “Шүүх эрх мэдэл”  сэтгүүл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргадаг “Судалгаа тайлангийн эмхэтгэл” , Улсын Их Хурлын албан мэдээлэл “Төрийн мэдээлэл”  эмхэтгэл зэргээс мэдээлэл авах боломжтой. Эдгээр болон бусад сэтгүүл, эмхэтгэлийн дугаар шүүхэд хадгалагддаг тул чөлөө зав гарсан үедээ танилцаж, хэрэгцээтэй мэдээллээ авч эрх зүйн мэдлэгээ өргөжүүлсэн билээ. Мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдсэнээр: (i) хууль тогтоомжтой танилцах; (ii) хуульд орсон сүүлийн үеийн өөрчлөлт, нэмэлтийн талаар мэдээлэлтэй байх; (iii) цахим сангаас үр дүнтэй хайлт хийх аргыг сурах; (iv) шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны мэдээлэл, дүрэм журам, онол, арга зүй, судалгааны мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх; (v) шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа дахь дүрэм журмын практик хэрэглээг сурах ач тустай байв. Ж.Танан Зүүлт тайлбар [1]  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн эрх зүйн актын хуудаснаас хүчинтэй эрх зүйн актын тоог авав. [2]  Цахим санд мэдээллийг оруулахад нууцлах үгийг хориотой үг хэмээн илэрхийлсэн байв. Ашигласан эх сурвалж НдЗХАШШ . (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан .  Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх. ШЕЗ . (2014, 1 10). Хэргийн индексийн журам . ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #МэргэжлийнДадлага #ЭрхЗүйнАктБайршуулах #ШүүхийнШийдвэр #ЦахимСан #ХуульчийнДадлага #ЗахиргааныХэргийнШүүх #ШүүхийнСистем #LegaldataMN #ShuukhMN #ШүүхХуралдаан #ШүүхийнМэдээлэл #МэдээллийнЭхСурвалж #ШүүхийнЦахимСистем #ШүүхийнШийдвэрХайх #ЦахимШүүх #ДадлагыТайлан #ХуульчМэргэжил #ШүүхЭрхМэдэл #ХуульЗүйнСистем

  • Их Монгол Улсын төр, эрх зүйн тогтолцоо

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрЭрхЗүйнТүүх #ИхМонголУлс #ЧингисХаан #ИхЗасаг #МонголынХуульЦааз #МонголТөр #МонголТүүх #ТүүхЭрхЗүй #ТүүхэнХууль #СэцдийнЗөвлөл #ИхХуралдай #ЭрхЗүй #МонголынЭзэнтГүрэн #ТүүхСонирхогчид #ЭртнийМонгол #МонголХаад #МонголТөрийнТогтолцоо #ИхХуралдай #ХубилайХаан #ИхМонголУлсынТөрийнБодлого #ТөрЗасаглалынТогтолцоо #XIIIЗууныМонголчууд #АлтанУлс #СүнУлс #Бээжин #ДайнСамуун #НэгдмэлУлс #ХүчирхэгУлс #МонголИмпери #ХамагМонгол #ХамагМонголынХанлиг #Тэмүүжин #ИхХаан #МонголынТулгарТөр #ИхЗаргач #ТөрийнБэхи #ТөрийнШадарСайд #БөөМөргөл #ЗанЗаншлынЭрхЗүй #БичмэлХууль #ЭрүүгийнЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #ЗаншлынХэмХэмжээ #ТүүхэнӨв #ЭрхЗүйнХөгжил

  • Хүний эрхийн ойлголт

    Ашигласан эх сурвалж Сайрусын Бортого: The British Museum. The Cyrus Cylinder . Жон Локк: Locke, J. (1689). Two Treatises of Government . Нелсон Мандела: Mandela, N. (1995). Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela. Little, Brown and Company. Элеонор Рузвельт: Roosevelt, E. (1958). In Your Hands: A Guide for Community Action for the Tenth Anniversary of the UDHR . Махатма Ганди: Gandhi, M. (1931). Young India Journal. Кофи Аннан: United Nations. (2005). Statement on Human Rights Day , UN Press Release SG/SM/10237. Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) Хүний эрхийн үндэсний комиссын албан ёсны вэбсайт United Nations Human Rights – Mongolia Universal Periodic Review (UPR) The Constitution of Japan (1947) https://japan.kantei.go.jp/constitution_and_government_of_japan/constitution_e.html Japan’s Ministry of Justice – Human Rights Bureau UN Human Rights Council – Japan Universal Periodic Review (UPR) World Economic Forum. Global Gender Gap Report 2023 . UNDP. Gender Inequality Index 2024 . East Asia Forum. (2023). Closing the gender gap in corporate Japan . Statista. Female labor participation by age group in Japan 2024 . #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ХүнийЭрх #ХүнийЭрхийнОйлголт #ХүнийЭрхЭрхЧөлөө #СайрусынБортого #ЖонЛокк #НелсонМандела #ЭлеонорРузвельт #МахатмаГанди #КофиАннан #ҮндсэнХууль #МонголУлс #ЯпонУлс #ИргэнийЭрх #УлсТөрийнЭрх #НийгмийнЭрх #СоёлынЭрх #ЭдийнЗасгийнЭрх #АнхдагчЭрх #ХоёрдогчЭрх #МатериаллагЭрх #ЗохиомолЭрх #ҮндсэнЭрх #ТуслахЭрх #ХамгаалахЭрх #ХүнийЭрхийнАнгилал #ХүнийЭрхийнЭрхЗүйнОрчин

  • Төрийн дэглэм

    Оршил Төр нь нийгмийн зохион байгуулалтын тулгуур болж, хүмүүсийн амьдрал, улс орнуудын замналыг тодорхойлдог. “Төр гэж юу вэ?” гэсэн асуултад нэгдсэн тодорхойлолт байхгүй ч өргөн дэлгэр ашиглагддаг нь Германы социологич Макс Веберийн “Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц” гэсэн тодорхойлолт байдаг. Түүнчлэн, Оросын эрх зүйн онолын гол төлөөлөгч C.C.Алексеев “Төр гэсэн ойлголтод хоёр үндсэн утга байдаг. Нэгдүгээрт, төр-улс гэсэн улс төр, газар зүйн ойлголт, хоёрдугаарт, төр-засаг, засаглалын байгууллага гэсэн улс төрийн утга” байна гэжээ. Түүхийн туршид автократаас ардчилал хүртэл төрийн янз бүрийн дэглэмүүд бий болсон бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцлог, зарчим, бүтэц зохион байгуулалттай. Хүн төрөлхтөн хамтын хэрэгцээг хангах, дэг журмыг сахиулах, эрх мэдлийг хуваарилахын тулд төрийг зохион байгуулж ирсэн ба цаг хугацааны явцад хөгжжээ. Өнөөгийн ертөнцөд оршин буй олон янзын төрийн дэглэмээс түгээмэл заримыг нь танилцуулъя. 1. Автократ Автократ гэдэг нь “auto” өөрөө, “kratos” эрх мэдэл гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд нэг хүн хязгааргүй эрх мэдлийг эзэмшдэг төрийн дэглэм юм. Автократ засаглагчид өв залгамжлал, цэргийн хүч, тоталитар хяналт зэрэг бусад аргаар засгийн эрхэнд гарч болно. Автократ засаглалын жишээнд хаант засаглал, дарангуйлал, авторитар дэглэм орно. Ийм тогтолцоонд хувь хүний эрх чөлөө хязгаарлагдаж, төр дарангуйлдаг. 2. Ардчилал Ардчилал нь “demos” ард түмэн, “kratos” эрх мэдэл гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд эрх мэдлийг ард түмний гарт шууд буюу сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан олгодог төрийн дэглэм юм. Ардчилал нь ард түмний бүрэн эрхт байдал, улс төрийн тэгш байдал, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг зарчмуудыг чухалчилдаг. Орчин үеийн олон үндэстний нэгэн адил төлөөллийн ардчилал нь иргэдийг төлөөлөн шийдвэр гаргахын тулд сонгууль явуулж төлөөлөгчдийг сонгодог. Шууд ардчилал нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийг шууд оролцуулдаг. 3. Олигарх Олигарх гэдэг нь “oligos” цөөхөн, “kratos” эрх мэдэл гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд эрх мэдэл нь цөөн, элит хэсэг бүлэг хүмүүс, эсвэл гэр бүлийн гарт төвлөрдөг төрийн дэглэмийг хэлдэг. Эдийн засгийн тэгш бус байдал өндөр, эд баялаг, нийгмийн байр суурьтай улс төрийн нөлөө нягт холбоотой нийгэмд олигархууд үүсдэг. Эдгээр эрх баригч элитүүд улс төрийн үйл явц, бодлого боловсруулахад ноёрхлоо үргэлжлүүлж, гол институт, нөөцийг хянаж чаддаг. 4. Теократ Теократ гэдэг нь “theo” бурхан, “kratos” эрх мэдэл гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд нийлээд “теократ” буюу бурхнаар захирагдах, эсвэл “бурхны эрх мэдлийн засаглал” гэж орчуулагддаг. Шашны удирдагчид, эсвэл шашны байгууллагууд улс төрийн эрх мэдлийг эзэмшиж, нийгмийн оюун санаа болон улс төрийг удирдан чиглүүлдэг дээд эрх мэдлийг эзэмшдэг төрийн дэглэмийг хэлнэ. Теократ дэглэмд шашны хууль тогтоомж, сургаал нь засаглалыг чиглүүлэн заадаг бөгөөд шашны зүтгэлтнүүд улс төрийн эрх мэдэлтэй байж болно. Теократ нь шашны зарчмууд бодлогын шийдвэр гаргадаг хөнгөн хэлбэрээс эхлээд шашны удирдагчид нийгмийн бүх тал дээр үнэмлэхүй хяналт тавьдаг эрс тэс тохиолдол хүртэл янз бүр байж болно. 5. Бүгд Найрамдах Улс Бүгд найрамдах улс гэдэг нь “res” юм, “publica” нийтийн, эсвэл төр гэсэн утгатай Латин хэлнээс эх үндэстэй бөгөөд нийлээд “res publica” “нийтийн хэрэг” буюу “олон нийтийн хэрэг” гэж орчуулагддаг. Эртний Ромд “res publica” нь төрийн хэрэг, нийтийн эрх ашгийг илэрхийлэх ба эрх мэдлийг нэг захирагч, хаант засаглалд төвлөрүүлэх бус ард түмэн эзэмшдэг төрийн дэглэм байсан. МЭӨ 509 онд байгуулагдсан Ромын Бүгд Найрамдах Улс нь иргэдийн эрх ашгийг төлөөлдөг консул , сенат зэрэг сонгогдсон албан тушаалтнуудтай байв. Засаглалын хувьсал өөрчлөлтөөр Бүгд найрамдах улс бол төрийг “нийтийн асуудал” гэж үздэг төрийн дэглэм болсон бөгөөд сонгогдсон төлөөлөгчид нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Бүгд найрамдах улсуудад ардчилал янз бүр байж болох ч хууль дээдлэх, Үндсэн хуульт ёсны үзэл, засаглалын эрх мэдлийн хуваарилалтад анхаарал хандуулдаг. Төлөөлөл нь сонгогчдын өмнө хариуцлага хүлээдэг, Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг сонгогдсон төр, засгийн тэргүүнтэй байдаг. 6. Анархи Анархи гэдэг нь “an” байхгүй, “arkhos” захирагч, эсвэл эрх мэдэл гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд нийлээд “anarkhos” захирагчгүй, эсвэл эрх мэдэлгүй гэж орчуулагддаг. Эртний Грект “anarkhos” гэсэн нэр томьёог албан ёсны засгийн газар, шаталсан эрх мэдэл дутмаг байсан нийгмийн байдлыг тодорхойлоход ашигладаг байв. Энэ нь хувь хүн, эсвэл олон нийт төвлөрсөн эрх мэдэл бүхий албан тушаалтны шаардлагагүйгээр өөрсдийгөө удирдах нөхцөлийг илэрхийлсэн. Цаг хугацаа өнгөрөхөд “анархи” гэдэг нэр томьёо нь шаталсан эрх мэдлийг халах, сайн дурын холбоод байгуулах, төвлөрсөн бус шийдвэр гаргах үйл явцыг дэмжих улс төрийн философи буюу үзэл суртлыг илэрхийлэл болон хувирсан. Анархистууд төвлөрсөн хяналт гэхээсээ илүүтэйгээр, харилцан туслалцах, хамтын ажиллагаа, хувь хүний бие даасан байдлын зарчимд суурилсан нийгмийг бий болгохыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч, анархист сэтгэлгээнд засаглал, нийгмийн зохион байгуулалтын талаарх өөрийн гэсэн үзэл бодолтой индивидуалист анархизмаас коллективист анархизм хүртэлх янз бүрийн тайлбар, хандлага байдгийг анхаарах нь чухал. Дүгнэлт Төрийн олон янзын дэглэмүүд нь хүн төрөлхтний түүхэн явцад хөгжин, өнөөгийн ертөнцийг бүрдүүлсээр ирсэн засаглалын баялаг тогтолцооны зөвхөн агшин зуурын зураглал гэлтэй. Автократаас ардчилал хүртэлх төрийн дэглэм бүр ялгаатай үнэт зүйлс, тэргүүлэх чиглэл, нийгмийн алсын харааг тусгасан байдаг. Нийгэм хувьсан өөрчлөгдөж, шинэ сорилтуудтай тулгарч үр дүнтэй, шударга засаглалыг эрэлхийлэх нь зүйн хэрэг. Үүнээс улбаалан нийгмийн гэрээний хүрээнд эрх мэдэл, хувь хүний эрхийн талаарх маргааныг дагуулдаг. Янз бүрийн төрийн дэглэмийн давуу болон сул талуудыг ойлгосноор шударга ёс, эрх чөлөө, хүн төрөлхтөн, хүний нэр төрийг эрхэмлэдэг нийгмийг цогцлоож чадна. Ж.Цэрэндулам Төрийн дэглэм #LawyerBirdie #ХуульчШувуухай #ТөрийнОнол #ТөрийнАнгилал #ТөрийнДэглэм #Засаглал #АвтократТөр #АрдчилсанТөр #ОлигархТөр #ТеократТөр #БүгдНайрамдахУлс #Анархи #НийгмийнГэрээ #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НийгмийнЗохионБайгуулалт #УлсОрныЗамнал #Албадлага #УдирдахБүтэц #ТөрУлс #ЗасаглалынБайгуулал #ЭрхМэдэл #ХаантЗасаглал #ТоталитарХяналт #Дарангуйлал #Авторитар #ХүнийЭрхЭрхЧөлөө #ШударгаЁс #Сонгууль #СонгогдсонТөлөөлөгч #УлсТөр #ТөлөөллийнАрдчилал #ШуудАрдчилал #Элит #ЭдийнЗасаг #НийгмийнБайрСуурь #ТөрийнБодлого #Бурхан #БурханаарЗахирагдах #ШашныУдирдагчид #ШашныХууль #ҮнэмлэхүйХяналт #НийтийнХэрэг #НийтийнЭрхАшиг #РомынБүгдНайрамдахУлс #Сенат #ХуульДээдлэх #ЗасаглалынХуваарилалт #ЕрөнхийСайд #Захирагч #ЭрхМэдэлгүй #Грек #ШаталсанЭрхМэдэл #Анархизм #УлсТөрийнФилософи #ЗасаглалынТогтолцоо #ҮнэтЗүйл #АлсынХараа #НийгмийнГэрээ #ЭрхЧөлөө

  • Монгол Улсын татварын төрөл

    Татварын төрөл #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ТатварынЭрхЗүй #АМНАТ #ТатварынТөрөл #ТатварынЕрөнхийХууль #НӨАТ #МонголУлсынТатварынТөрөл #АжАхуйнНэгжийнОрлогынАлбанТатвар #ГаалийнАлбанТатвар #НэмэгдсэнӨртгийнАлбанТатвар #ОнцгойАлбанТатвар #АвтобензинДизелийнТүлшнийАлбанТатвар #АшигтМалтмалынНөөцАшигласныТөлбөр #АшигтМалтмалынТусгайЗөвшөөрлийнТөлбөр #АгаарынБохирдлынТөлбөр #УлсынТэмдэгтийнХураамж #УсБохирдуулсныТөлбөр #ГазрынТосныНөөцАшигласныТөлбөр #УламжлалтБусГазрынТостойХолбоотойЗөвшөөрлийнТөлбөр #ХувьХүнийОрлогынАлбанТатвар #ҮлХөдлөхЭдХөрөнгийнАлбанТатвар #МалынТооТолгойнАлбанТатвар #АвтотээврийнӨөрөөЯвагчХэрэгслийнАлбанТатвар #БусадБаялагАшиглахЗөвшөөрлийнХураамж #ГазрынТөлбөр #ГалтЗэвсгийнАлбанТатвар #ХотынАлбанТатвар #НохойМуурынАлбанТатвар #ӨвЗалгамжлалБэлэглэлийнАлбанТатвар #ХогХаягдлынХураамж #БайгалийнУргамалАшигласныТөлбөр #УсныНөөцАшигласныТөлбөр #РашаанАшигласныТөлбөр #ОйнНөөцАшигласныТөлбөр #АнАмьтныНөөцАшигласныТөлбөр #ТүгээмэлТархацтайАшигтМалтмалынТөлбөр #ГенетикНөөцУламжлалтМэдлэгАшигласныТөлбөр

  • Улсын тухай

    Нэр томьёо Агаарын хил air frontier; воздушная граница Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц дээш үргэлжилнэ. Агаарын хил нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө. Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-110 км гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн улсын газар зүйн байрлал буюу далайн түвшний хамаарлаас шалтгаална. Анклав enclave; анклав Тал бүрээсээ бусад улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн улс гүрэн, түүний газар нутгийн хэсэг. Антарктик Antarctica; Антарктика Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн 60 дугаар өргөргөөс урагш орших газар нутаг. Хэдийгээр уг нутаг дэвсгэрийг ашиглаж эхлээгүй ч одоогоор судлах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байна. Антарктик нь аливаа улсын бүрэн эрхээс гадуур оршино. Антарктикийн тухай гэрээ the antarctic treaty; договор об Антарктике 1959 онд Вашингтон хотноо 16 улс оролцож тус гэрээг баталсан бөгөөд гэрээгээр Антарктикийг бүхэлд нь цэрэг, зэвсэггүй бүс нутаг болгон эрх зүйн онцгой дэглэм тогтоожээ. Арлын улс island state; островное государство Нэг болон хэд хэдэн арлаас тогтох тэнгисийн эрэг бүхий улс. Дэлхийд Индонез, Филиппин, Фиджи, Багамийн арлууд, Тонго зэрэг 30 гаруй арлын улс бий. Арлын ус island water; архипелажные воды Арлын улсын хилийн дотор орших ус. Энэ нь уг улсын нутаг дэвсгэрийн хамгийн захад оршиж байгаа арал, хад цохиог холбосон шулуун шугамын дотор орших ус юм. Гэхдээ усан болон хуурай талбайн харьцаа 1:1 – 9:1-ээс хэтрэх учиргүй. Түүнчлэн гарааны шугамын урт тэнгисийн 100 милээс хэтэрч үл болно. Хэлхэлдсэн арлуудыг холбосон шугамаас нутаг дэвсгэрийн усны өргөн эхлэн тооцогдоно. Гадаадын иргэн alien, foreign citizen; иностранный гражданин Аль нэг улсын нутаг дэвсгэрт оршин суугаа боловч өөр улсын харьяалалтай этгээд. Гадаадын иргэнд хуулийн дагуу, эсхүл хууль бусаар тухайн улсад түр буюу удаан хугацаагаар оршин сууж байгаа тэр улсын харьяат биш иргэн, түүнчлэн тухайн улсыг дайран өнгөрч байгаа жуулчин ч хамаарна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг үндэсний болон тусгай дэглэмд үндэслэн тогтооно. Үндэсний дэглэм гадаадын иргэдэд өөрийн улсын иргэдийн нэгэн адил эрх, эрх чөлөөг олгодог бол тусгай дэглэм улс гүрний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүйн байдлыг хангах үүднээс гадаадын иргэдийн зарим эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоосон тусгай хууль гаргаж, эрх зүйн байдлыг нь тогтооно. Улс гүрнүүд өөрийн улсын хүн амын дотор гадаадын иргэдийн эзлэх хувийн жинд зохих хязгаарлалтыг тогтоодог. Газрын хэвлийн хил frontier of the land subsoil; граница недра земли Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц доош үргэлжлэх ба дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан доошлох тусам хумигдана. Газрын хэвлий нь объектив утгаараа дэлхийн цөмөөр хязгаарлагдах боловч улс гүрний эрх зүйн үйлчлэл нь орчин үеийн техник технологийн хүрч чадах орон зайг хамаарна. Далайд гарцгүй орон landlocked state; страна не имеющая выхода к морю Далай тэнгисээс алслагдсан, тал бүрээсээ нэг буюу хэд хэдэн улсаар хүрээлэгдсэн улс гүрэн. Нээлттэй тэнгисийн тухай 1958 оны Женевийн конвенц , Д алайд гарцгүй улсын транзит худалдааны тухай 1965 оны конвенц , Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцод дараах зүйлийг заажээ. - Далайд гарцгүй улс эргийн улстай тэгш байх үндсэн дээр далайд чөлөөтэй хүрэх гарцтай байвал зохино; - Далай ба далайд гарцгүй улсын хооронд орших улс “харилцан адил байх” үндсэн дээр өөрийн нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах боломжийг тэдэнд олгоно; - Далайд гарцгүй орны төрийн далбаа бүхий хөлөг онгоцонд боомтод хүрэх болон түүнийг ашиглах талаар тухайн улс өөрийн болон бусад орны хөлөг онгоцны нэгэн адил боломжийг олгоно. Далайд гарцгүй улсын хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх үүднээс дамжин өнгөрөх зөвшөөрөл олгосон улс нь бараа таваарт нь хязгаарлалт тогтоохгүй байх мөн дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл болон бараанаас нь гаалийн татвар, хураамж авахгүй байхаар заажээ. Өөрийн эрхийг эдлэхийн тулд далайд гарцгүй улс холбогдох улс гүрэнтэй дамжин өнгөрөх үйл ажиллагааны нөхцөл, болзлын талаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд хэлэлцээр байгуулна. Далайн ёроол seabed; морское дно Эргийн улсын эх газрын хормой, эдийн засгийн онцгой бүсийн хязгаарын гадна орших тэнгисийн ёроол, түүний баялаг. Тэнгисийн (далайн) эрх зүйн 1982 оны конвенцоор энэ бүс нутагт эрх зүйн дараах дэглэм тогтоосон. - Энэ бүс, түүний баялаг нь хүн төрөлхтний нийтийн өв хэмээн тунхаглагдсан бөгөөд аливаа улс уг орон зайд өөрийн тусгаар тогтнолоо үл зарлах, харьяаллаа үл тогтоох; - Гагцхүү энх тайвны зорилгоор ямар нэг ялгаваргүйгээр ашиглах; - Далайн ёроолын баялгаас олох санхүүгийн ашгийг шударга ёсны зарчмын дагуу хөгжиж байгаа улс оронд хуваарилах (үүнийг Далайн ёроолын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага хүн төрөлхтний нэрийн өмнөөс гүйцэтгэнэ). Энэ бүс болон тэнгисийн бусад бүсэд явагдах үйл ажиллагаа нь тэнгисийн нисэх хүчний аюулгүй байдлыг хангах, тэнгист хүний амь насыг хамгаалах, түүнчлэн далайн чөлөөт байдлын журмыг харгалзсан байвал зохино. Далайн ёроолд явуулах улс гүрний үйл ажиллагаа дээрх конвенцын заалтын зэрэгцээ НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр зохицуулагдана. Делимитац delimitation; делимитация Улсын хил тогтоох тухай тэмдэглэл бөгөөд түүнийг батлагдсан гэрээ хэлэлцээрийн дагуу зурагт тодорхойлно. Өөрөөр хэлбэл, улсын хилийн шугамын дайран өнгөрөх ерөнхий чиглэлийг гэрээгээр тодорхойлон түүнд хавсарган томруулсан масштаб бүхий физик-газар зүйн карт дээр дүрслэл хийх үйл ажиллагаа. Демаркац demarcation; демаркация Улсын хилийн гэрээ, түүнд хавсаргасан газрын зургийн дагуу газар дээр нь хилийн тэмдэгтийг байрлуулан тогтоох үйл ажиллагаа. Уг үйл ажиллагааг хил залгаа улсуудын төлөөлөгчдөөс бүрэлдсэн хамтарсан комисс гүйцэтгэх бөгөөд шаардлагатай үед хилийн шугамыг шинэчлэн тогтоох, тодруулах, гэмтэж хуучирсан тэмдэгтүүдийг сэлбэж засах, шинийг нэмж тавих зэрэг ажлыг Демаркацийн тухай баримт бичгийг үндэслэн хийнэ. Дотоодын ус internal waters; внутренние воды Тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орж буй нутаг дэвсгэрийн тэнгисийн өргөний тогтоох гарааны шугамаас эрэг хүртэл үргэлжлэх тэнгисийн орон зайн хэсэг юм. Далайн эрх зүйн 1982 оны конвенцод зааснаар дотоодын усны бүрдэлд дараах ус багтана. - Хилийн дотор орших гол мөрөн, нуур цөөрөм, усан сангийн бусад ус; - Боомтын ус; - Түүхэн булангийн ус; - Хуурай газартай хил залгаа орших эргийн ус нь бүхэлдээ нэг улсад харьяалагдаж байгаа тэнгисийн ус; - Булангийн ус (тохойн өргөн тэнгисийн 24 милээс хэтрэхгүй бөгөөд нэг улсад харьяалагдаж байвал). Дотоодын ус эргийн улсын бүрэн эрхэд орших тул түүний эрх зүйн дэглэмийг улс өөрөө тогтооно. Гадаадын хөлөг гарцаагүй байдлаас бусад тохиолдолд эргийн улсын дотоодын усанд зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэн орох ба байрлах үеийн эрх зүйн дэглэмийг холбогдох орнуудын хэлэлцээр болон олон улсын нийтлэг хэм хэмжээгээр тогтооно. Худалдааны хөлөг, түүний экипажийнхан боомтын усанд байх үедээ эргийн улсын эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүн шийдэх эрхийн үйлчлэл дор оршино. Харин цэргийн хөлөг онгоц, худалдааны бус зорилгод ашиглагдаж байгаа улсын мэдлийн бусад хөлөг онгоцонд энэ нь хамаарахгүй хэдий ч боомт, дотоодын усанд байрлах гадаадын цэргийн хөлөг онгоцны тоо, байрлах хугацааны хязгаарлалтыг эргийн улс тогтоож болно. Цэргийн хөлөг эргийн улсын гаалийн үзлэг, эрүүл ахуйн хяналтаас чөлөөлөгдөнө. Хөлгийн дарга эрүүл ахуйн хяналтын төлөөлөгчийн хүсэлтээр хөлгийн талаарх эрүүл ахуйн мэдээлэл, халдваргүйжлийн талаар тодорхойлолт, бусад баримтыг гаргаж өгнө. Залгаа бүс adjacent zone; прилегающая зона Нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш далайн 24 милийн дотор багтах далайн хэсэг. Эргийн улс өөрийн нутаг дэвсгэр болон нутаг дэвсгэрийн далайг гааль, татвар, цагаачлал болон эрүүл ахуйн хууль дүрмийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор залгаа бүсэд хяналтаа тогтооно. Далайн хөлөг онгоц эргийн улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь үндэслэлтэй бол түүнийг саатуулан баривчлахаар өөрийн нутаг дэвсгэрийн далайн болон залгаа бүсийн хязгаар дотор мөрдөн хөөх эрхийг эдэлнэ. Иргэн citizen; гражданин Өөрийн улсад нийгмийн бүрэн эрхт гишүүн байж, үүнтэй холбогдсон эрх ямбыг эдэлж, үүрэг хүлээх хувь хүний эрх зүйн байдал. Гол төлөв улсын газар нутагт төрж мэндэлснээр (лат. jus soli) , тухайн улсын иргэнээс төрсөн бол өөрөөр хэлбэл цусан холбоогоор (лат. jus sunguinis) , эсвэл захиргааны замаар иргэн болох хүсэлтээ гаргаснаар аливаа этгээд уг статусыг олж авна. Иргэний харьяалал citizenship; гражданство Бие хүн ба төр хоёрын хоорондын улс төрийн харьцангуй тогтвортой эрх зүйн шүтэлцээ. Төр өөрийн иргэнд түүний хууль ёсны эрх ашгийг ханган өгч, хаана байгаагаас нь үл хамааран эрх зүйн хамгаалал үзүүлж байдаг. Иргэний харьяаллыг сэргээх restoration of nationality; восстановление гражданства Тодорхой шалтгаанаар тухайн улсын иргэний харьяаллыг алдсан буюу харьяаллаас гарсан этгээд хүсэлт гаргаснаар харьяаллыг сэргээн тогтоож болно. Харьяаллыг сэргээхэд тавих болзол нь харьяат болгоход тавигдах болзлоос харьцангуй хялбар байна. Натурализаци naturalization; натурализация Хүсэлт гаргах замаар харьяалалтай болох явдал. Дараах аргууд хамаарна. - Хувийн хүсэлтээр харьяаллаа өөрөө сонгох; - Гадаадын иргэнтэй гэр бүл болох замаар харьяаллаа сонгох; - Гадаадын иргэнийг үрчлэх замаар харьяалалтай болох. Энэ үед сонирхогч этгээдийн хүсэлтийг хүлээн авах эсэх болон түүнд харьяалал олгох болзол, нөхцөлийг дотоодын хууль тогтоомжоор тодорхойлдог. Хувийн хүсэлтээр иргэн болох явдал натурализацийн хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр бөгөөд хүсэлт гаргагчид тавигдах болзол шаардлага нь ялгаварлан гадуурхаагүй байвал зохино. Нутаг дэвсгэр territory; территория Олон улсын эрх зүйд нутаг дэвсгэр хэмээх ойлголт нь өргөн утгаараа дэлхийн бөмбөрцөг, түүний хуурай ба усан гадаргуу, газрын хэвлий ба агаарын орон зай, түүнчлэн дэлхийг хүрээлэн буй сансрын орон зай, сар, нарны аймгийн бусад эрхэс гариг болон сансрын биетүүд хамаарна. Нутаг дэвсгэрийг эрх зүйн дэглэмийн хувьд дараах байдлаар ангилна. - Улс гүрний нутаг дэвсгэр; - Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр; - Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр. Нутаг дэвсгэрийн далай territorial sea; территориальное море 1982 оны НҮБ-ын Далайн эрхийн конвенц ёсоор эргийн улсын бүрэн эрх орших нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүний тэнгисийн 12 миль хүртэлх өргөнтэй тэнгисийн бүс нутгийг нутаг дэвсгэрийн ус (тэнгис) гэнэ. Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаар нь тухайн улсын тэнгисийн хил болно. Нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугам нь эргийн усны хамгийн их татралтын шугам буюу арал, ангийн хэсгүүдийн хамгийн алслагдсан цэгүүдийг холбосон шугам байна. Үүнийг эргийн улсын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тэнгисийн өргөн масштаб бүхий газрын зурагт тэмдэглэнэ. Нутаг дэвсгэрийн далай, түүний ёроол, хэвлий, түүний дээрх агаарын мандалд эргийн улс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боловч олон улсын эрх зүйн дагуу зарим нэгэн хязгаарлалтыг тогтоодог. Тухайлбал, бусад улсын далайн хөлөг онгоц тайван замаар дайран өнгөрөх тохиолдолд эргийн улсаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг бол агаарын хөлөг онгоц ийм эрхийг эдэлдэггүй байна. Нээлттэй далай open sea; открытое море Далайн эргийн улсын нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж аль нэг улсын бүрэн эрхэд үл хамаарах, нийтийн ашиглалтад байдаг тэнгисийн орон зай. Энэ нь эрх зүйн харилцан ялгаа бүхий дэглэмтэй хажуугийн бүс, эх газрын хормой, далай, түүний ёроолын олон улсын хэсгүүдэд хуваагддаг. Харин эдгээр орон зай ямар нэгэн улсын үндэсний харьяалал болон бүрэн эрхэд хамаардаггүй байдал нь тэдгээрийн нийтлэг шинж юм. Олон улсын гол мөрөн international river; международные реки Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр дамжин урсдаг гол мөрөн. Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн буюу тэдгээрийн хилийн шугам дайран гарч байгаа нуурыг олон улсын нуур гэнэ. Байгалийн хувьд нэгдмэл цогц боловч хэсгүүд нь өөр өөр улсын нутаг дэвсгэрт байдаг олон улсын мөрөн, нуурыг хамтран ашиглах, тэдгээрийн эрх зүйн дэглэмийг тогтоох явдал юуны түрүүнд холбогдох улсуудын тохиролцооноос шалтгаална. Олон улсын гол мөрөн, нуурын усыг ашиглах талаар дараах зарчим үйлчилж байна. - Өөрийн нутаг дэвсгэрийн хилийн дотор орших олон улсын усан сангийн хэсэгт төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх; - Эргийн улс бүрд зохих хувийг ноогдуулан усны санг шударгаар хуваан ашиглах; - Олон улсын гол, мөрний усыг ашиглахдаа бусад улсын байгаль орчин, ашиг сонирхолд ноцтой хор хохирол (бохирдуулах) үл учруулах. Олон улсын суваг international canal; международный канал Далайн замыг богиносгох, далайн аяллын аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний хөдөлмөрөөр бүтээсэн далайн зам. Тодорхой улсын нутаг дэвсгэрт татсан суваг тухайн улсын эрх мэдэлд байх бөгөөд олон улсын далайн тээвэрт онц ач холбогдол бүхий зарим сувагт олон улсын хэлэлцээрээр дамжин өнгөрөх практик тогтоодог. Жишээлбэл, Суэцийн суваг, Панамын суваг. Олон улсын хоолой international strait; международный пролив Олон улсын эрх зүйд далайн хоолой нь хоёр эх газраар хавчигдсан, хоёр том усан санг холбосон, байгалийн жамаар үүссэн, нарийхан, далайн усан зам. Далайн хоолой нь усан тээвэрт стратегийн чухал үүрэгтэй. Эх газрууд нь усны урсгалыг ерөнхийдөө хавьчдаг ч ус ихэвчлэн хоолойны хоёр талд болон хоолойгоор хоёр чиглэлд жигд өндөртэйгөөр урсдаг. Зарим хоолойнд давамгайлдаг урсгалын чиглэл бий. Далайн хоолойгоор хиллэдэг эрэг орчмын улсууд дамжин өнгөрөх эрхийг түдгэлзүүлэх боломжгүй боловч аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах болон бусад холбогдох асуудлуудаар зохицуулж болно. Гэхдээ эдгээр журам нь дамжин өнгөрөх эрхэд саад болохгүй байна. Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр territory under international law regime; территория с международным режимом Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр эрх зүйн дэглэм нь тодорхойлогддог нутаг дэвсгэрийн хэсэг. Олон улсын нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал нь дараах зарчимд үндэслэнэ. - Олон улсын нутаг дэвсгэрийг аль нэг улсын бүрэн эрхэд захируулахгүй байх зарчим; - Олон улсын нутаг дэвсгэр, түүний байгалийн баялгийг бүх улс, үндэстний ашиг тусын тулд хамгаалах, зүй зохистойгоор ашиглах зарчим. Үүнээс үзвэл, түүний орон зайн хэсэг нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу улс гүрнүүдийн нийтийн хэрэгцээнд нээлттэй байдаг ба түүнд тэнгисийн эрэг бүхий улсын эдийн засгийн онцгой бүс, эх газрын хормойн гадна орших усан талбай, улс гүрний нутаг дэвсгэрийн хилийн гадна орших агаарын орон зай, нээлттэй далай, түүний ёроол, түүний дээр орших агаар мандал, антарктид, сансар, сар, тэнгэрийн бусад эрхэс багтана. Олон улсын эрх зүйн номлол international behest; международное предписание Олон улсын эрх зүйн талаар мэргэшсэн эрдэмтдийн бүтээл хэдийгээр олон улсын эрх зүйн эх сурвалж биш боловч, олон улсын эрх зүй гэж юу болохыг тайлбарлан, улс түмний эрх зүйн ухамсарт ихээхэн нөлөө үзүүлнэ. Эрх зүйн хэм хэмжээ байгаа эсэхийг тодорхойлоход олон улсын эрх зүйн шинжлэх ухаан, олон улсын шүүхийн шийдвэрийн нэг адил тус дөхөм болно. Мөн олон улсын эрх зүйг дэвшилттэйгээр хөгжүүлэхэд сургаал, номлол чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед нэлээд улс гүрэн гадаад хэргийн яамандаа бие даасан хуулийн зөвлөх ажиллуулж байна. Олон улсын байгууллагууд ч хууль зүйн мэргэжилтнүүдээс бүрэлдсэн зөвлөх байгууллагатай болсон . Онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэр territory with a special regime; территории с особым международным режимом Энэ нь бүрэн цэрэг зэвсэггүй, төвийг сахисан, энх тайвны бүс хэмээн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэр. Олон улсын онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэрт улс гүрний олон улсын эрх зүйн болон хосолмол дэглэм бүхий нутаг дэвсгэрийн аль ч хэсэг орж болно. Тэнгисийн булан sea bay; морской залив Эргийн гүн хэрчигдсэн болон нугачаа ихтэй газартай харьцуулахад эх газрын гүн рүү илүү ихээр түрэн орсон хуурай газраар хүрээлэгдсэн мэт усыг тэнгисийн булан хэмээн ойлгож болно. Хэрэв эх газар луу түрэн орсон улсын хаалганы өргөн нь тэнгисийн 24 милээс бага байвал түүний хоёр захын хамгийн их татралын цэгийн хооронд шулуун шугам татаж түүн доторх усыг дотоодын усанд тооцдог. Тэнгисийн (далайн) эрх зүй law of the sea; морское право Далайн тэнгисийг ашиглах явцад гарсан худалдааны ба цэргийн онгоц, засаг барих ба далай тэнгист ан агнуур хийх, биологийн ба эрдэс бодисын нөөцийг олборлох, эрдэм шинжилгээ судалгаа хийх зэрэг нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээ, зарчмын нийлбэр цогц. Тэнгисийн эрх зүйг хөгжүүлэхэд НҮБ онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд 1958, 1960, 1973-1982 онуудад далайн эрх зүйн талаар гурван удаагийн бага хурал зохион байгуулж, улмаар Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцыг батлан гаргажээ. Улс гүрний нутаг дэвсгэр territory of the state; государственная территория Тодорхой улс гүрний бүрэн эрхийн дор, түүний хилийн дотор орших дэлхийн бөмбөрцгийн хэсэг. Нутаг дэвсгэр нь агаарын орон зай, хуурай гадаргуу, усан гадаргуу, гүний орон зайн хэсгүүдээс бүрдэх бөгөөд харьцангуй утгаар нь олон улсын гэрээнд заасан зарим объект, түүний орон зайн хэсгийг улс гүрний нутаг дэвсгэртэй адилтган үздэг. Дараах хамаарна. - Гадаад улс олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын дэргэд суугаа дипломат төлөөлөгчийн газар болон түүний тэргүүний байр, орон сууц, эдэлбэр газар, уналгын хэрэгсэл; - Зөвхөн өөрийн улсын усан болон агаарын орон зайд, түүнчлэн нээлттэй тэнгис, түүний дээрх агаарын орон зайд яваа тухайн улсын төрийн далбаа болон ялгах тэмдгийг зүүж яваа тэнгисийн болон агаарын хөлөг; - Тухайн улсын нутаг дэвсгэрийн хэсгүүдийг холбож байгаа нээлттэй тэнгист тавьсан усан доорх кабель, дамжуулах байгууламжууд, эх газрын хормой, нээлттэй тэнгисийн хэвлийд босгосон техникийн байгууламжууд, түүнчлэн тухайн улсаас сансрын орон зайд хөөргөсөн сансрын хөлөг, хиймэл дагуулууд, сансрын станц, буудал зэрэг хаана байгаагаасаа үл хамааран тухайн улсын далбаа, тэмдэг бүхий цэргийн хөлөг онгоц. Улсын хил state frontier; государственная граница Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарыг бусад улсын нутаг дэвсгэр болон олон улсын эрх зүйн дэглэм бүхий орон зайн хэсгээс зааглах зорилгоор олон улсын гэрээний дагуу хамтран болон бие даан тогтоосон шугам. Нөгөөтээгүүр, улсын хил нь төрийн бүрэн эрхт байдлын үйл ажиллагааны орон зайн хязгаар юм. Улсын хил нь хуурай газрын, усан, агаарын, газрын хэвлийн гэсэн төрлүүдтэй. Улсын хилийг тогтоохдоо геометрийн, астрономийн, орографийн гэсэн үндсэн гурван аргыг ашиглах бөгөөд орографийн аргаар тогтоосон хилийг байгалийн хил, геометрийн болон астрономийн аргаар тогтоосон хилийг зохиомол хил гэнэ. Хажуугийн бүс contiguous zone; прилежащая зона Эргийн улсын нутаг дэвсгэрийн устай зах нийлэн орших тэнгисийн бүс нутаг. Энэ нь нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш тэнгисийн 24 милээс хэтрэхгүй байвал зохино. Эргийн улс өөрийн гааль, татвар, цагаачлал, эрүүл ахуйн журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор хажуугийн бүсэд хяналтаа тогтоох эрхтэй. Гэхдээ энэ нь уг бүс нутгийн олон улсын эрхийн статуст нөлөөлөхгүй. Харьяалалгүй хүн (Апатрид) stateless person; лицо без гражданства (apatride; апатрид) Аль ч улсын иргэн биш этгээд. Хүн аль ч улсын харьяат бус байх явдал нь дараах байдлаас үүснэ. - Хуульд заасан журмын дагуу иргэний харьяаллыг алдаад өөр улсын иргэнд харьяалагдаагүй байх; - Шүүхийн тогтоолоор буюу эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр харьяатаас хасагдсан, өөр улсын харьяаллыг олж аваагүй; - Цусны зарчим бүхий улсад харьяалалгүй хүмүүсээс хүүхэд төрвөл; - Гадаадын иргэнтэй гэрлэснээс харьяаллаа алддаг улсын харьяат эмэгтэй, гадаадын улсын иргэнд харьяалал олгодоггүй улсын иргэнтэй гэрлэвэл; - Цусны зарчим бүхий нутаг дэвсгэр дээр хөрсний зарчим баримталдаг улсын иргэдээс хүүхэд төрвөл. Харьяаллыг сонгон авах choice of citizenship; оптация Нутаг дэвсгэр нь нэг улсаас нөгөөд шилжих үед тухайн улсын иргэд тодорхой хугацаанд өргөдөл гаргаж хуучин харьяаллаа хэвээр нь хадгалах, эсхүл нутаг дэвсгэрийн шилжин очсон улсын иргэн болох эсэхээ сонгон авах эрх. Харьяат болох acquired allegiance; приобретенные гражданства Хувь хүн аль нэг улстай эрх зүйн хувьд тогтмол харьцаа тогтоох явдал. Харьяаллыг төрснөөр, натурализацаар, эсхүл олон улсын гэрээгээр буюу хүндэт иргэн болох замаар олж авна. Хил орчмын дэглэм boundary regime; около пограничный режим Хил орчмын нутаг дэвсгэрт эмх журам сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс гүрэн өөрийн дотоодын хууль эрхийн актаар тогтоосон онцгой журам. Түүнд хилийн бүсэд нэвтрэн орох, түр нутаглах, байнга оршин суух, зорчих, аж ахуй эрхлэх журмыг заана. Хил тогтоох to establish a boundary; установление границы Зэргэлдээ орших улсуудын хоорондын хилийг (хуурай замын ба усан) гэрээгээр тогтооход хил орчим суугаа ард иргэдийн хэрэгцээ, улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий эдийн засаг, газар зүй, түүхийн зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг. Улсын хилийг тогтоох ажил делимитац, демаркац хэмээх үндсэн хоёр шат дамжина. Хил тогтоох шугам line of demarcation; демаркационная линия - Байлдаж байгаа талуудын түр эвлэрлийнх нь үед хувааж байгаа шугам, эсвэл зурвас (гал зогсоох шугам); - Ялсан эзэмшил газар нутгийн бүсийг хуваасан шугам, эсхүл өөр улсуудын (хил тогтоохоос өмнөх) түр зуур тогтоосон газар нутгийн шугам. Хилийн гэрээ boundary treaty; пограничный договор Орчин үеийн олон улсын эрх зүйд хилийн гэрээ ихээхэн бат бөх тогтвортой шинж чанартай болсон. Хилийн гэрээний үйлчлэлийг ердийн замаар зогсоож үл болно. Ийм гэрээг түр хугацаагаар байгуулдаггүй, харин хилийг эзлэн тогтоох замаар байгуулна. Хилийн гэрээнд түүнийг цуцлах тухай заалт ордоггүй. Ийм гэрээг нэг талаас хүчингүй болгох нь олон улсын гэрээнд харшилна. Хилийн дэглэм border regime; пограничный режим Хилийн халдашгүй дархан байдлыг хангахын тулд хил залгаа улсуудаас гэрээгээр тогтоосон хилийн тодорхой журам. Түүнд хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа таваар нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагаа явуулах, хил зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлуудыг тусгана. Хилийн төлөөлөгч boundary delegation; пограничная делегация Хил залгаа улсуудын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн маргаан, будилааныг тухай бүр тайван аргаар зохицуулах зорилгоор олон улсын практикт хилийн төлөөлөгчийг ашигладаг. Хилийн төлөөлөгчийг томилох, түүний эрх үүрэг харилцах журам, эдлэх эрх дархыг хилийг дэглэм ба хилийн будилааныг зохицуулах тухай хоёр улсын хэлэлцээрээр тогтоодог. Хилийн төлөөлөгч нь дараах үүргийг гүйцэтгэнэ. - Хил дээр журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх; - Хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах; - Хилийн дэглэм зөрчсөн тохиолдлуудыг шалгах (дипломат шугамаар шийдвэрлэх асуудал түүнд хамаарахгүй); - Хил дээр журам зөрчсөнтэй холбогдон гарсан элдэв төлбөр асуудлыг шалган шийдэх; - Нөгөө этгээдийн нутаг дэвсгэрт илэрсэн өөрийн улсын эд хөрөнгийг буцаах журмын талаар тохиролцох. Хоёрдмол харьяалалтай иргэн (Бипадрид) double nationality; двойное гражданство (bipatride; бипадрид, биполид) Нэгэн зэрэг хоёр буюу түүнээс дээш улсын харьяаллыг олж авсан этгээд. Хоёрдмол харьяалал бүхий хүмүүс нь улс гүрнүүдийн дотоодын хуулийн зөрчилдөөний улмаас үүсэж бий болох бөгөөд тухайлбал, цусны зарчим үйлчилдэг улсын эцэг, эхээс хөрсний зарчим бүхий улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд хоёр улсын харьяалалтай болно. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болох, натурилизацийн журмаар иргэн болох зэрэгт анхдагч харьяаллаа алдаагүй бол хоёрдмол харьяалалтай болно. Хоёрдмол харьяалал нь түүнийг харьяалах улсуудын хооронд зарим талаараа ээдрээтэй байдлыг бий болгодог бөгөөд олон улсын практикт гол төлөв байнга оршин суугаа улсын иргэн хэмээн тухайн этгээдийг үздэг. Орчин үеийн олон улсын эрх зүйд хоёрдмол харьяалалтай хүмүүсийн цөөлөх, шинээр хоёрдмол харьяалал бий болгохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч энэ талаар хоёр буюу олон талт гэрээ, конвенцыг батлан гаргасаар байна. Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр territory with a mixed law regime; территории со смешанным режимом Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон улс гүрний үндэсний хэм хэмжээ аль аль нь үйлчилж болох орон зайн хэсгүүд хамаарна. Үүнд тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд ордоггүй залгаа болон хажуугийн бүс , эдийн засгийн онцгой бүс болон эх газрын хормой багтана. Мөн олон улсын мөрөн, олон улсын хоолой, улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орох олон улсын суваг хамаарна. Хөрсний зарчим лат. jus soil; принцип территориальность Аливаа улсын нутаг дэвсгэр дээр мэндэлсэн хүүхдэд эцэг, эхийнх нь харьяаллыг үл харгалзан тэр улсын харьяат шууд болох эрх үүсэх зарчим. Хүүхэд хаана төрсөн тэр улсынхаа иргэний харьяаллыг шууд авах боломжтой болдог. Унасан газрын зарчим гэж нэрлэх нь бий. Хүн ам population; население Аль нэг улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүнийг тухайн улсын хүн ам гэнэ. Хүн амыг эрх зүйн байдлаар ангилна. - Тус улсын иргэн; - Гадаадын иргэн; - Хоёрдмол харьяалалтай иргэн; - Харьяалалгүй хүн. Хүн амын эрх зүйн байдлыг улс бүр өөрсдөө тодорхойлно. Гэхдээ энэ асуудал олон улсын эрх зүйтэй холбогдолгүй гэсэн хэрэг биш, олон улсын харилцаа холбоо түргэн хөгжиж хүн амын зорчих шилжих хөдөлгөөн улам бүр өсөн нэмэгдэж байгаагаас тэдгээрийн эрхийн статустай холбогдсон асуудлыг олон улсын хэмжээнд зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаатай уялдан хүний эрхийн, иргэний харьяаллын, гадаадын иргэний зэрэг хүн амд холбогдол бүхий асуудлыг зохицуулах олон улсын эрх зүйн салбар институт бие даан хөгжиж байна. Иймд, улс гүрэн хүн амынхаа эрх зүйн байдлыг тогтоохдоо олон улсын өмнө хүлээсэн үүргээ харгалзан үздэг. Хүндэт иргэн болгох to be honored citizen; почетный гражданин Сонирхогч этгээдийн хүсэлтээр буюу улс гүрний эрх бүхий байгууллагын санаачилгаар хүндэт иргэнд тооцож, иргэний харьяаллыг олгох. Ийм байдлаар иргэний харьяаллыг олж авах нь маш бага тохиолдох бөгөөд гол төлөв хаант засаглалтай улсуудад хаанаас бэлэглэх буюу хишиг хүртээх хэлбэрээр илэрдэг. Гэхдээ хүндэт иргэн нь тухайн улсын хувьд онцгой гавьяа байгуулсан этгээд байна. Цесс cession; цессия Улс гүрэн өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэрийг бусдад худалдах, бэлэглэх замаар бүрмөсөн шилжүүлэн өгөх. Цусны зарчим лат. jus sanguinis Тодорхой улсын харьяат болох эрх зүйн болоод биологийн эрхийг тодорхойлсон эрх зүйн үндсийг тогтоох зарчим. Гол төлөв хүүхэд хамрагдана. Хүүхэд төрснөөр эцэг, эхийнхээ оршин суугаа газраас үл хамааран иргэний харьяалал нь тэднийхтэй адил байх эрх үүсдэг. Ихэнх хүмүүс цусны зарчмыг баримтлан харьяаллыг олж авдаг. Эдийн засгийн онцгой бүс exclusive economic zone; исключительная экономическая зона Нутаг дэвсгэрийн усны хилийн гадна орших тэнгисийн бүс нутаг. Түүний усны өргөн нутаг дэвсгэрийн өргөнийг хэмжих гарааны шугамаас цааш тэнгисийн 200 миль хүртэл үргэлжилнэ. Далайн эрх зүйн 1982 оны конвенц эдийн засгийн онцгой бүсэд эргийн улсын аюулгүй байдал, хэрэг шүүн шийдэх эрх болон бусад улс гүрний ашиг сонирхлыг харгалзан эрх зүйн онцлог дэглэм тогтоосон. - Эргийн улс энэ бүс нутагт түүний байгалийн баялгийг хайх, боловсруулах, хамгаалах, ашиглах болон ус, салхийг нь ашиглах цахилгаан эрчим хүч гарган авах үүднээс бүрэн эрхээ тогтоох боломжтой; - Эргийн улс хиймэл арал, барилга байгууламж байгуулах, ашиглах, тэнгисийн судалгаа шинжилгээ явуулах үйл ажиллагааны хувьд давуу эрхтэй бөгөөд бусад гүрнээс энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааны хувьд шүүн шийдэх эрхийг эдэлнэ. Тухайлбал, өөрийн тогтоосон журмын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагын үүднээс үзлэг, нэгжлэг, баривчилгаа болон шүүн шийдвэрлэх бусад үйл ажиллагаа явуулах; - Эргийн улс тэнгисийн орчны бохирдлыг таслан зогсоохтой холбоотой үйл ажиллагааны эрх зүйн журмыг тогтоох эрхтэй; - Эргийн улс энэ бүсэд олдворлох загасны төрөл хэмжээг тодорхойлон заах боломжтой; - Харин энэ бүсэд бүх улс чөлөөтэй зорчих болон усан доорх кабель болон дамжуулах байгууламжийг байрлуулах, нислэг үйлдэх эрхтэй. Эргийн улс adjacent to the coast; примыкающий к берегу Далай тэнгистэй хиллэн оршиж буй улс. Эргийн улс аюулгүй байдлын үүднээс өөрийн нутаг дэвсгэрийн далайн ямар нэгэн хэсэгт хэвийн журмаар нэвтрэн өнгөрөх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно. Мөн эргийн улс өөрийн орны хууль тогтоомжийг зөрчсөн цэргийн хөлөг онгоцыг нутаг дэвсгэрийн далайгаас нэн даруй гарахыг шаардах эрхийг эдлэхийн зэрэгцээ худалдааны хөлөг онгоцны хэргийг өөрийн хуулийн дагуу шүүн шийдвэрлэх эрхийг эдэлнэ. Эх газрын хормой continental shelf; континентальный шельф Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаараас тэнгисийн 350 милийн дотор байгаа тэнгисийн ёроол, түүний баялаг. Эргийн улс эх газрын хормойн байгалийн баялгийг олборлох, ашиглах эрх эдэлнэ. Харин энэ нь түүн дээрх ус болон агаар мандалд хамаарахгүй. Эх газрын хормойн гадаад хилийн талаарх мэдээлэл, газрын зургийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх ёстой. Эргийн улс энэ бүс нутагт явуулах өрөмдлөгийн ажил болон байгалийн баялгийг хайх, боловсруулах үйл ажиллагааны хувьд бүрэн эрхийг эзэмшдэг. Эргийн улс нь 200 милээс гадагш орших эх газрын хормойн баялгийг олборлосноос олох ашгийнхаа тодорхой хувийг хөгжиж байгаа орнуудад зориулсан олон улсын тусгай санд оруулж байх үүрэгтэй. Эх газрын хормойгоор далайн ба агаарын хөлөг онгоц чөлөөтэй зорчино. Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, Ed.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи. #LawyerBirdie   #ХуульчШувуухай   #ТөрийнОнол   #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй   # УлсынТухай #УлсынШинж #УлсОршихуйнҮндэс #УлсынНутагДэвсгэр #УлсынХүнАм #УлсынНийтлэгЭрхМэдэл #ДелиминацийнЖурам #ДемаркацийнЖурам #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ЭхГазрынХормой #ЭргийнУлс #ЭдийнЗасгийнОнцгойБүс #ЦусныЗарчим #Цесс #ХүндэтИргэн #ХүнАм #ХолимогЭрхЗүйнДэглэмБүхийНутагДэвсгэр #ХөрснийЗарчим #ХилийнДэглэм #ХилийнГэрээ #ХарьяалалгүйХүн #ХарьяатБолох #ХарьяаллыгСонгонАвах #ОлонУлсынЭрхЗүйнДэглэмБүхийНутагДэвсгэр #ХажуугийнБүс #ХилОрчмынДэглэм #ХилТогтоох #ОлонУлсынХормой #ОлонУлсынСуваг #ОлонУлсынХоолой #УлсГүрнийНутагДэвсгэр #ОлонУлсынЭрхЗүйнНомлол #ОлонУлсынГолМөрөн

  • Монгол Улсын Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг Чиг үүрэг, эрх зүйн суурь, бүтэц, шинэчлэлийн практик судалгаа

    Агуулга Хураангуй I.           Удиртгал Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал Бие даасан зохион байгуулалт бүхий агентлаг II.         Онолын үндэслэл Нийтийн удирдлагын шинэ онол (New Public Management) Чиг үүргээр ангилах загвар (Regulatory agency / Implementing agency) Агентын онол (Principal - Agent Theory) Төвлөрлийг сааруулах онол (Decentralization Theory) Нийтийн салбарын шинэчлэл (Public Sector Reform) III.       Тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг ТохАгентлагийн бүтцийн өөрчлөлтируулагч агентлаг Тохируулагч агентлагийн эрх зүйн үндэслэл Агентлагийн онолын ангилал ба албан ёсны жагсаалтын зөрүү Хэрэгжүүлэгч агентлаг Хэрэгжүүлэгч агентлагийн эрх зүйн үндэслэл Харьцуулалт: Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлаг IV.       Тулгамдаж буй асуудал Практик дахь зөрчил, сорилт Эрх мэдлийн уялдаа, зохицуулалтын хийдэл Засгийн газрын агентлагийн тоо Монгол Улсад агентлагийн тогтолцоог оновчтой болгохын тулд юуг анхаарах ёстой вэ? . Агентлагийн нэршил ба бодит чиг үүргийн уялдаа Эрх зүйн статусыг тодорхой болгох Бие даасан байдлыг хуульд илүү тодорхой заах V.         Гадаад орны туршлага АНУ - Federal Regulatory Agencies Их Британи - Executive Agencies Япон - Independent Administrative Institutions VI.       Дүгнэлт Судалгааны хязгаарлалт ба судалгааны цаашдын чиглэл Ашигласан эх сурвалж Товчилсон үгийн жагсаалт АНУ               Америкийн Нэгдсэн Улс ЖДҮ               Жижиг, дунд үйлдвэр УИХ               Улсын Их Хурал ШШГЕГ         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ЭМДЕГ          Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ЭХЗХ              Эрчим хүчний зохицуулах хороо Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1  Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал Хүснэгт 2 Монгол Улсын тохируулагч агентлагийн жагсаалт, чиг үүрэг Хүснэгт 3 Тохируулагч чиг үүрэгтэй боловч албан ёсны жагсаалтад ороогүй агентлаг Хүснэгт 4 Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт, чиг үүрэг Хүснэгт 5   Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлагийн харьцуулалт Хүснэгт 6 Агентлагийн ангиллын зөрүү Хүснэгт 7 ЭМДЕГ- ын тохируулагч болон хэрэгжүүлэгч үүрэг Хүснэгт 8 Агентлагийн бодлого тодорхойлох эрх хэмжээ болон бодлого хэрэгжүүлэх үүргийн давхцал Графикийн жагсаалт График 1 Засгийн газрын агентлагийн тооны өөрчлөлт (2000-2024)   Хураангуй Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагийн ангилал, чиг үүрэг, эрх зүйн статус, уялдаа холбоог онолын болон практик түвшинд судалсан болно. Судалгааны зорилго нь тухайн байгууллагуудын тогтолцоо, ялгаатай чиг үүрэг, институтийн байр суурь, хууль зүйн үндэслэлийг харьцуулан шинжлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, оновчтой тогтолцооны чиг хандлагыг дэвшүүлэхэд оршино. Судалгаанд олон улсын нэр томьёо болох “Regulatory Agency” , “Implementing Agency” , түүнчлэн New Public Management , Principal-Agent Theory , Public Sector Reform  зэрэг онолын хандлагыг ашиглан агентлагийн чиг үүргийг задлан шинжилсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, салбарын хууль тогтоомж, бодит практик жишээ, мөн гадаад орны туршлагатай харьцуулсан болно. Судалгааны явцад зарим агентлагийн нэршил, албан ёсны ангилал болон бодитоор гүйцэтгэж буй чиг үүргийн хооронд зөрүү байгааг, нэг байгууллагад зохицуулах болон хэрэгжүүлэх үүрэг зэрэгцэн оршиж буйг, мөн бие даасан байгууллага байх ёстой агентлагууд яамны зүгээс хараат байдалтай ажиллаж буйг илрүүлэв. Иймээс, агентлагийн тогтолцоог оновчтой болгохын тулд агентлагийн нэршил ба бодит чиг үүргийн уялдааг хангах, эрх зүйн статусыг нарийн зааглах, тухайлбал хороо, газар, ерөнхий газар гэх нэршлийн ялгааг тодорхой болгох, төсөв, удирдлагын томилгоо, хариуцлагын тогтолцоо зэрэгтэй холбоотой бие даасан байдлыг баталгаажуулах хууль зүйн зохицуулалт гэсэн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж дүгнэлээ. Судалгаанд Засгийн газрын агентлагийн ангилалд хамаарах байгууллагуудыг голчлон авч үзсэн бөгөөд Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс гэх зэрэг Үндсэн хуулиар тогтоосон бие даасан, УИХ -аас томилогдох институт нь судалгааны хүрээнд ороогүй болно. Түлхүүр үгс:  агентлаг, төрийн захиргаа, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг, эрх зүйн зохицуулалт, Засгийн газрын бүтцийн тухай хууль, чиг үүрэг, Захиргааны ерөнхий хууль, нийтийн үйлчилгээ, зохицуулалтын байгууллага I. Удиртгал Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь төрийн үүргийг хэрэгжүүлэх, иргэдэд үйлчилгээ хүргэх, зах зээлийн харилцааг зохицуулах зэргээр олон талт, нарийн бүтэцтэйгээр зохион байгуулагддаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.”  гэж заажээ  (УИХ, 2004) . Тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хоёр үндсэн ангилал нь зөвхөн бүтэц, зохион байгуулалт, эрх мэдлийн хүрээгээр ялгарах төдий биш, харин төр-иргэн, төр-зах зээл, төр-бизнесийн харилцаанд өөр өөр чиг үүрэг, хариуцлагын хүрээтэйгээр оролцдог онцлогтой юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”  хэмээн заасан ба агентлаг нь үйл ажиллагаандаа тэргүүн ээлжид энэхүү зарчмыг баримтална  (УИХ, 1992) . Үүнээс гадна, төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажилладаг байна. Агентлагийг УИХ -аас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайдын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна. Аливаа агентлагийг байгуулахдаа тухайн байгууллагын төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэл; тухайн агентлагийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжих; агентлагийн үйл ажиллагаа төрийн захиргааны бусад байгууллагын чиг үүрэг, үйлчилгээтэй давхардахгүй байх үндэслэлтэй байна. Харин тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг , үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон тохиолдолд Засгийн газар төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид тусгагдсан агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгаж болно. Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулдаг байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад зохион байгуулалтын шинэчлэл, агентлагуудын чиг үүргийн дахин тодорхойлох эрх зүйн орчны өөрчлөлт идэвхтэй явагдаж байна. Үүний нэг тод жишээ нь 2024 оны 7 дугаар сард нэрээ өөрчилсөн Монополын эсрэг газар зэрэг агентлагийн бүтцийн шинэчлэлт юм. Энэ мэт өөрчлөлт нь тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн ангиллыг онолын ба хууль зүйн талаас нарийвчлан судлах шаардлагыг бий болгож байна. Иймээс, энэхүү судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ангилал, үндсэн чиг үүрэг, эрх зүйн суурь зохицуулалт, практик хэрэгжилт, тэдгээрийн хоорондын ялгаа, уялдаа, улмаар олон улсын туршлагатай харьцуулан судалж, онолын суурь мэдлэг төлөвшүүлэхийн зэрэгцээ, бодлогын түвшинд анхаарах асуудлыг тодорхойлох зорилго тавилаа. Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал байхаас гадна, Засгийн газрын шийдвэрээр тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон хүрээнд тогтоодог байна. Хүснэгтэд агентлагийн эрхлэх нийтлэг асуудлыг жагсаан харуулав. Хүснэгт 1  Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал № Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал 1 хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах; 2 холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах; 3 төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах; 4 агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах; 5 хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; 6 салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 7 хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах; 8 Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах; 9 хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих; 10 хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал. Бие даасан зохион байгуулалт бүхий агентлаг Монгол Улсын захиргааны байгууллагын тогтолцоонд Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудаас гадна, бие даасан зохион байгуулалт бүхий, тодорхой чиг үүрэгтэй хуульд заасан агентлагууд оршдог. Ийм байгууллагуудын нэг хэсэг нь УИХ-аас томилогдох бүтэцтэй байх бөгөөд жишээлбэл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг нь Үндсэн хууль болон тусгай хуулиар тогтоосон, улс төрөөс хараат бус байх зарчимд тулгуурладаг. Эдгээр байгууллагыг зарим тохиолдолд бие даасан байгууллага гэж үздэг бөгөөд эрх зүйн зохицуулалт, томилгооны эрх хэмжээ нь Засгийн газрын агентлагаас ялгаатай юм  (Б.Төрболд, 2024) . Жишээлбэл: Санхүүгийн зохицуулах хороо → Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль  (УИХ, 2005) ; Эрчим хүчний зохицуулах хороо → Эрчим хүчний тухай хууль  (УИХ, 2001) ; Харилцаа холбооны зохицуулах хороо → Харилцаа холбооны тухай хууль  (УИХ, 2001) . Төрийн бүтцийн судалгаанд эдгээр байгууллагын ангиллыг тусад нь авч үзэх шаардлагатай байдаг ч, энэхүү ажил нь зөвхөн Засгийн газрын харьяа агентлагийн ангиллыг онол, эрх зүйн талаас судалж байгааг тэмдэглэж байна. II. Онолын үндэслэл Захиргааны байгууллагын тогтолцоог ангилах, чиг үүргээр нь ялган зохион байгуулах хандлага нь XX зууны дунд үеэс нийтийн үйлчилгээ, менежментийг оновчтой зохион байгуулах онолуудтай уялдаж хөгжжээ. Монгол Улсын захиргааны байгууллагын тогтолцоог онолын үүднээс тайлбарлахад нийтийн захиргааны шинэчлэл, байгууллагын үүрэг хариуцлагын ялгаа, төвлөрлийг сааруулах зэрэг олон үзэл баримтлал, онолын загварууд хамааралтай. Энэхүү ажилд авч үзсэн онолууд нь тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийг ялган таних, эрх зүйн хүрээнд хэрхэн суурилахыг ойлгоход онцгой ач холбогдолтой юм. Нийтийн удирдлагын шинэ онол (New Public Management) 1980-аад оны сүүлээс барууны хөгжингүй орнуудад үүсэн дэлгэрч, 1990-ээд онд олон улсын жишиг болон тогтсон Нийтийн удирдлагын шинэ онол нь нийтийн захиргааны байгууллагын менежментэд хувийн хэвшлийн удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, зардал багатай, үр дүнд суурилсан, иргэнд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Энэхүү онолд төрийн байгууллагыг (i) полиси тодорхойлогч; (ii) тохируулагч буюу зохицуулагч байгууллага (regulator) ; (iii) хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч агентлаг (implementer)  гэж ялган ангилдаг. Уг онолын дагуу үүргийг ийнхүү нарийвчлах нь ил тод байдал, үр ашиг, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Нийтийн удирдлагын шинэ онолын эх үндсийг Кристопер Худ тавьсан ба түүний “A public management for all seasons?”  өгүүлэл олны анхаарлыг ихэд татсан байдаг. Тэрээр чиг үүрэг ангилал, үр ашиг, хариуцлага, хувийн хэвшлийн менежментийн зарчмуудын нийтийн удирдлагад хэрхэн нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ  (Hood, 1991) . Энэхүү онолын үзэл баримтлал нь Азийн олон оронд, түүний дотор Монгол Улсад 1990-ээд оны шинэчлэлийн хэрэгцээ шаардлагын улмаас зохицон нутагшсан байдаг. 1996 оны Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, 2004 оны Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль нь Нийтийн удирдлагын шинэ онолын чиг үүрэг тус бүрийг ялгаж зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг эрх зүйн хүрээнд тусгасан жишээ юм. Түүнчлэн, Франц, Герман, Япон зэрэг орны захиргааны эрх зүйн онолын судалгаанд агентлагийг засгийн удирдлагын төв байгууллагын эрх мэдлийн хүрээнд ажилладаг, тодорхой чиг үүрэг бүхий тусгайлсан байгууллага гэж тодорхойлдог байна. Чиг үүргээр ангилах загвар (Regulatory agency / Implementing agency) Гадаадын захиргааны эрх зүйн судалгаанд, тэр дундаа Европын Холбоо болон АНУ-д тохируулагч буюу зохицуулагч (regulatory agency) , хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч (executive agency)  гэх ангилал түгээмэл хэрэглэгддэг. Тохируулагч нь зах зээлийн харилцаанд хяналт тавих, стандарт тогтоох, тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр бие даан ажилладаг, харин хэрэгжүүлэгч нь бодлого хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, төсөв захиран зарцуулах чиг үүрэгтэй байдаг. Монгол Улсын хувьд Монополын эсрэг газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг нь зохицуулалтын чиг үүрэгтэй, тусгай хуультай, бие даасан ажиллагаатай бөгөөд тэдгээрийг тохируулагч агентлаг хэмээн ангилдаг нь Чиг үүргээр ангилах загварт үндэслэгдсэн болно. Жандоменико Мажоне судалгаандаа тохируулагч болон хэрэгжүүлэгчийн ялгааг онолын хүрээнд тодорхойлсон ба чиг үүргээр ангилах загварыг дэвшүүлжээ. Түүний “ Regulatory State”  бүтээл нь онолын суурь болсон. Тэрээр 1970-аад оны сүүлээс Европын засгийн газрууд олон улсын өрсөлдөөн нэмэгдэж, Европын Холбооны доторх эдийн засаг, мөнгөний интеграцчлалыг гүнзгийрүүлэх зэрэг чиг хандлагын хариуд уламжлалт удирдлагын арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнээс улбаатайгаар, шинэ бодит байдалд стратегийн хувьд дасан зохицох нь эерэг, хөндлөнгийн оролцоотой засгийн үүрэг багасаж, татвар, зарцуулалтыг дүрэм тогтоохоор орлуулах зохицуулалтын үүрэг зохих хэмжээгээр нэмэгдсэн гэжээ  (Majone, 1997) . Агентын онол (Principal - Agent Theory) Агентын онол нь институтийн харилцааг “захиалагч - гүйцэтгэгч” (principal-agent)  байна хэмээн тайлбарладаг. Онолын дагуу Засгийн газар нь “principal” , харин агентлаг нь Засгийн газрын даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй “agent ” байна. Гэвч агентын мэдээллийн давуу байдал, бие даасан ажиллагаа, хяналт, тайлагналын механизм зэргээс шалтгаалан захиалагч нь гүйцэтгэгчээ бүрэн зөв хянахад хүндрэлтэй тулгардаг. Тиймээс, тохируулагч агентлагийн бие даасан байдал, хэрэгжүүлэгч агентлагийн төвлөрсөн удирдлагаас хамааралтай байдал, эдгээрийн ялгаа нь энэхүү онолд суурилжээ. Агентын онолыг анхлан компанийн засаглалын хүрээнд авч үздэг байсан бол онол цааш хөгжиж мэдээллийн тэгш бус байдлыг зохицуулах хэрэгсэл болжээ. Агент үүрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой ба түүнийг үүргээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээний бие даасан байдлыг баталгаажуулах ёстой юм. Хари Миллер Агентын онол төр-агентлаг-иргэн гэсэн гурван талт харилцаанд хэрхэн хэрэглэгдэж байгаа талаар нийтлэлдээ бичжээ  (Miller, 2005) . Төвлөрлийг сааруулах онол (Decentralization Theory) Энэ онолын дагуу, захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулж, шийдвэр гаргалтыг төвөөс орон нутагт шилжүүлснээр үр ашиг, оролцоо, хариуцлага нэмэгдэнэ гэж үздэг. Агентлагийн тогтолцоо нь төвлөрлийг сааруулах бодлоготой уялдаж, зарим чиг үүргийг мэргэшсэн агентлагт хуваарилснаар ажлын ачааллыг багасгаж, үр дүнтэй болгох боломж бүрдүүлдэг байна. Монгол Улсад яамны төвлөрсөн бүтэц дэх харьяа агентлагуудаар дамжуулан бодлого хэрэгжүүлэх хэлбэр нь Төвлөрлийг сааруулах онолтой нийцэлтэй. Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч агентлагийн салбар нэгжүүд ажиллаж байгаа нь нэг тод илрэл юм. Деннис Рондинеллийн ажил нь төвлөрлийг сааруулах онолын үндэс, хэрэгжилтийн механизмыг хөгжиж буй орнуудад хэрхэн нэвтрүүлж байгааг харуулсан сонгодог бүтээлд тооцогддог (Rondinelli, 1981) . Нийтийн салбарын шинэчлэл (Public Sector Reform) Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага нийтийн захиргааны байгууллагын бүтэц, хэрэгжилтийн шинэчлэл, Нийтийн удирдлагын шинэ онол, гүйцэтгэлд суурилсан менежмент зэрэг асуудлаар албан ёсны чиглэл, зөвлөмж гаргасан байдаг  (OECD, 2005) . Тус байгууллага нийтийн бүтцийн шинэчлэлийг хариуцлага, үр ашиг, иргэдэд хүргэх чанар гэсэн гурван үндсэн шалгуураар хэмждэг байна. Тохируулагч агентлагийг бие даалгах, хэрэгжүүлэгч агентлагийг бодлого тодорхойлогч байгууллагын удирдлагын хяналтад байлгах зарчим нь 2000 оноос хойш “Сайн засаглал” (good governance)  чиг хандлагын гол хэсэг болсон. Монгол Улсад Засгийн газрын тогтоолоор тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагийг ангилан шинэчилж баталдаг нь олон улсын хандлагын тусгал юм.   III. Тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг Тохируулагч агентлаг Тохируулагч агентлаг нь төрийн нэрийн өмнөөс зах зээлийн болон нийгмийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг хянах, зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд олон улсын эрх зүйн онолд эдгээрийг “бие даасан зохицуулах байгууллага”   (independent regulatory authority)  гэж нэрлэдэг. Ийм байгууллагуудын нийтлэг онцлог нь бие даасан шийдвэр гаргах чадвартай, тухайн салбартаа мэргэжлийн чиг үүрэгтэй, Засгийн газраас хэт хараат бус, зах зээлийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлтэй ажилладаг. Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт” -ыг шинэчлэн баталсан  (УИХ, 2025) . Энэхүү жагсаалтад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг аюулгүй байдал, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлаг багтсан бөгөөд эдгээр нь албан ёсоор тохируулагч агентлагаар ангилагдсан байна. Мөн шинэчлэгдсэн нэршлээр Монополын эсрэг газар [1]  нэртэй болсон агентлаг нь өрсөлдөөний орчныг зохицуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд тус жагсаалтад багтжээ. Түүнчлэн, зохицуулалт хийх, хяналт-шинжилгээ явуулах, тусгай зөвшөөрөл (лиценз) олгох чиг үүрэг бүхий, шийдвэр гаргахдаа харьцангуй бие даасан агентлаг нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тохируулагчийн статустай байж болно. Тохируулагч агентлагийн жагсаалтыг чиг үүргийн хамт хүснэгтэд харуулав. Хүснэгт 2  Монгол Улсын тохируулагч агентлагийн жагсаалт, чиг үүрэг № Агентлаг Үндсэн чиг үүрэг 1 Биеийн тамир, спортын улсын хороо Үндэсний хэмжээний спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулалт 2 Зэвсэгт хүчний жанжин штаб Зэвсэгт хүчний стратеги, төлөвлөлт, удирдлага, зохицуулалт 3 Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, зохицуулалт, стандарт хяналт 4 Монополын эсрэг газар(хуучнаар ШӨХТГ) Өрсөлдөөний орчныг зохицуулах, монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалалт 5 Онцгой байдлын ерөнхий газар Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ 6 Стандарт, хэмжил зүйн газар Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналт 7 Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тагнуулын ажиллагаа 8 Төрийн тусгай хамгаалалтын газар Төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн объектуудын хамгаалалт 9 Хил хамгаалах ерөнхий газар Улсын хил хамгаалалт, хилийн хяналт зохион байгуулалт 10 Цагдаагийн ерөнхий газар Хууль сахиулах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэлт Тохируулагч агентлагийн эрх зүйн үндэслэл Тохируулагч агентлагийн эрх зүйн үндэс нь дараах хуулиудад тулгуурладаг. Тухайлбал: Захиргааны ерөнхий хууль - Захиргааны байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын үндсэн зарчмуудыг тодорхойлно  (УИХ, 2015) . Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль - Агентлагуудын харьяалал, бүтэц, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтооно  (УИХ, 1993)   (УИХ, 2023) . Салбарын тусгай хууль - Тухайн агентлагийн чиг үүргийг нарийвчлан заана. Жишээлбэл: Монополын эсрэг газар → Өрсөлдөөний тухай хууль  (УИХ, 2010) Иргэний нисэхийн ерөнхий газар → Иргэний нисэхийн тухай хууль  (УИХ, 2023) . Эдгээр хууль нь тохируулагч агентлагийн бие даасан байдал, шийдвэр гаргах эрх хэмжээ, зах зээлд оролцогчдод хяналт тавих хүрээг хууль ёсоор тодорхойлдог байна. Агентлагийн онолын ангилал ба албан ёсны жагсаалтын зөрүү Олон улсын жишигт нийцэхүйц тохируулагч байгууллага гэх ойлголтод багтах ч, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд албан ёсоор ийм статустай гэж ангилагдаагүй хэд хэдэн байгууллага байна. “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт” -д багтаагүй, зохицуулах чиг үүрэгтэй байгууллагыг чиг үүргийн хамт хүснэгтэд жагсаан харуулав. Хүснэгт 3  Тохируулагч чиг үүрэгтэй боловч албан ёсны жагсаалтад ороогүй агентлаг № Агентлагийн нэр Чиг үүрэг 1 Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн зах зээлийн (даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо) оролцогчдыг хянах, зохицуулах 2 Уул уурхайн биржийн зохицуулах газар Уул уурхайн түүхий эдийн арилжаанд хяналт тавих 3 Харилцаа холбооны зохицуулах хороо Шуудан, интернэт, харилцаа холбооны салбар дахь лиценз, үнэ тариф, үйлчилгээний чанар зэрэгт хяналт тавих 4 Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, үнэ тариф тогтоох, системийн операторуудын үйл ажиллагааг зохицуулах Тухайн агентлагийн үүрэг чиглэл, эрх зүйн статус, бодит үйл ажиллагааг харгалзан онолын ангилал болон албан ёсны ангиллыг ялгаж ойлгох шаардлагатай. Онолын хувьд зохицуулалтын чиг үүрэг гүйцэтгэж байгаа боловч албан ёсны жагсаалтад багтаагүй агентлагийг “тохируулагч агентлаг” гэж нэрлэх тохиолдолд эх сурвалж, тайлбар, эрх зүйн үндэслэлийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй юм. Хэрэгжүүлэгч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газрын бодлого, шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шууд хүргэж, гүйцэтгэл хангах үндсэн үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм. Эдгээр агентлаг нь олон улсын эрх зүйн нэр томьёонд “implementing agency” , “executive agency”  гэж нэрлэгддэг бөгөөд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлагатай уялдаатай байдаг. Өмнө нь дурдсанчлан, Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Эдгээр агентлаг нь засгийн бодлогыг тодорхой салбар, чиглэлээр нийтэд хэрэгжүүлэх, шаардлагатай үйлчилгээ, дэмжлэг, зохион байгуулалтыг хангах үүрэгтэй. Хэрэгжүүлэгч агентлаг нь ихэвчлэн Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын шууд хамааралтай, ялгаатай зохицуулалт шаардагдахгүй бодлогын хэрэгжилтийг гүйцэтгэгч институт юм. Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсоор ангилагдсан хэрэгжүүлэгч байгууллагын жагсаалт 30 гаруй нэр бүхий нэгжийг хамарч байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн чиг үүргийг доорх хүснэгтэд харуулав. Хүснэгт 4  Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт, чиг үүрэг № Агентлаг Үндсэн чиг үүрэг 1 Архивын ерөнхий газар Төрийн архивын хадгалалт, бүртгэл, хандалт, баримтын зохион байгуулалт 2 Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын хайгуул, олборлолт, лиценз, хяналт 3 Биеийн тамир, спортын газар Олон нийтэд биеийн тамир, спортыг дэмжих, арга хэмжээ зохион байгуулалт 4 Боловсролын ерөнхий газар Боловсролын бодлого хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ 5 Гаалийн ерөнхий газар Бараа бүтээгдэхүүний хил нэвтрэлт, бүрдүүлэлт, хяналт, гаалийн татвар хураамж 6 Гадаадын иргэн, харьяатын газар Гадаад иргэний оршин суух, виз, харьяаллын асуудлын зохицуулалт 7 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар Газрын харилцаа, кадастр, зураг зүйн үйл ажиллагааны зохион байгуулалт 8 Жижиг, дунд үйлдвэрийн газар ЖДҮ-ийн бодлого хэрэгжүүлэх, дэмжих хөтөлбөр 9 Мал эмнэлгийн ерөнхий газар Малын өвчинтэй тэмцэх, хорио цээр, вакцинжуулалт 10 Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн баталгаа, шимтгэл, тэтгэвэр, тэтгэмж олголт 11 Ойн газар Ойн сангийн хамгаалалт, нөхөн сэргээлт, хяналт 12 Оюуны өмчийн газар Патент, зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, хамгаалалт 13 Соёл, урлагийн газар Соёлын өв, урлагийн бодлого хэрэгжүүлэлт 14 Татварын ерөнхий газар Татварын бүртгэл, ногдуулалт, хураалт, хяналт, хэрэгжилт 15 Төмөр замын газар Төмөр замын сүлжээний хөгжил, стандарт, зохицуулалт 16 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Төрийн өмчийн бүртгэл, үнэлгээ, ашиглалт, шилжилт хөдөлгөөний зохицуулалт 17 Төрийн худалдан авах ажиллагааны газар Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл явцын зохицуулалт 18 Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Төрийн цахим үйлчилгээний стандарт, зохицуулалт, хяналт 19 Улсын бүртгэлийн ерөнхий газар Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн сан 20 Ургамал хамгааллын газар Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэх, хорио цээр 21 Усны газар Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, менежментийн зохицуулалт 22 Үндэсний геологийн алба Геологийн судалгаа, хайгуул, мэдээллийн сан бүрдүүлэлт 23 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгаалал, үйлчилгээ 24 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Ажил эрхлэлт, хөдөлмөрийн үйлчилгээ, халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэлт 25 Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэлт, гадаад худалдааны зохицуулалт 26 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн хөгжил 27 Цаг уур, орчны шинжилгээний газар Цаг уур, орчны төлөв байдал, агаарын чанарын судалгаа, мэдээлэл боловсруулалт 28 Шүүх шинжилгээний ерөнхий газар Гэмт хэргийн шүүх шинжилгээ, нотлох баримтын дүгнэлт 29 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэрийн биелэлт, хорих ангиудын удирдлага 30 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Эмийн бүртгэл, чанарын хяналт, тусгай зөвшөөрөл 31 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, даатгал Хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх механизмын үндсэн нэгж бөгөөд олон нийтэд үйлчилгээ үзүүлэх хамгийн ойрын харилцагч байгууллага байдаг. Эдгээр агентлаг нь захиргааны шууд удирдлага дор ажиллах ба тусгайлсан зохицуулалт багатай, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Хэрэгжүүлэгч агентлагийн үүрэг нь засгийн зохион байгуулалтын бодлого, төр-иргэний харилцаа, үйлчилгээний чанарын хяналт-шинжилгээтэй шууд холбоотой байна. Хэрэгжүүлэгч агентлагийн эрх зүйн үндэслэл Хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, чиг үүрэг, эрх хэмжээ нь дараах хуулиудад үндэслэгдэн зохицуулагддаг. Тухайлбал: Захиргааны ерөнхий хууль - Захиргааны байгууллагын бүтэц, төрийн үйлчилгээний зарчим, шийдвэр гаргалтын журам зэргийг ерөнхийд нь зохицуулна. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль - Засгийн газрын бүтэц, түүний эрх хэмжээ, зохион байгуулалтын ерөнхий зарчмыг тодорхойлно. Засгийн газрын бүтцийн тухай хууль - Тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн агентлаг, яамдын нэр, чиг үүргийг жагсаан батална. Салбарын тусгай хууль, эсвэл тухайн агентлагийн тусгай хууль - Тухайн агентлагийн чиг үүргийг нарийвчлан заана. Жишээлбэл: Татварын ерөнхий газар → Татварын ерөнхий хууль  (УИХ, 2019) ; Гаалийн ерөнхий газар → Гаалийн тухай хууль  (УИХ, 2008) ; Нийгмийн даатгалын ерөнхий газар → Нийгмийн даатгалын ерөнхий хууль  (УИХ, 2023) ; Боловсролын ерөнхий газар → Боловсролын ерөнхий хууль  (УИХ, 2023) . Хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэг, хариуцлага нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулиар хязгаарлагдахгүй, тухайн агентлагийн үйл ажиллагаанд хамаарах салбарын тусгай хуулиар илүү нарийвчлан зохицуулагддаг онцлогтой. Харьцуулалт: Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын захиргааны байгууллагын бүтэц дэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндсэн хоёр хэлбэр бөгөөд чиг үүрэг, зохион байгуулалт, эрх зүйн үндэслэл, үйл ажиллагааны цар хүрээ зэргээрээ хоорондоо тодорхой ялгаатай байдаг. Тохируулагч агентлаг нь зах зээл, нийгмийн харилцаанд хяналт-шинжилгээ, зохицуулалт хийх чиглэлээр бие даасан байдлаар ажиллана, харин хэрэгжүүлэгч агентлаг нь засгийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Хүснэгтэд хоёр агентлагийн харьцуулалтын үндсэн үзүүлэлтүүдийг харуулав. Хүснэгт 5   Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлагийн харьцуулалт Үзүүлэлт Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг Үндсэн чиг үүрэг Зах зээл, үйлчилгээний салбар дахь хяналт-шинжилгээ, зохицуулалт Бодлогын хэрэгжилтийг хангах, үйлчилгээ үзүүлэх Шийдвэр гаргах эрх Харьцангуй бие даасан, хуульд заасан зохицуулалтын эрхтэй Шууд харьяа яам, Засгийн газрын бодлогын дагуу хэрэгжилт гүйцэтгэнэ Албан ёсны эрх зүйн үндэслэл Засгийн газрын бүтцийн тухай хууль, салбарын тусгай хуулиуд Засгийн газрын бүтцийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, тухайн салбарын хууль Зохион байгуулалтын онцлог Бие даасан тохируулагч хэлбэртэй, зарим нь олон нийтийн зөвлөлтэй Шууд захирагдах бүтэцтэй, төсвийн болон гүйцэтгэлийн хяналттай Жишээ агентлаг Монополын эсрэг газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар Олон улсын нэр томьёо Independent Regulatory Authority Implementing Agency / Executive Body Хэдийгээр тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд нь нийтэд үйлчилгээ үзүүлэх нэг цогц бүтцийн бүрэлдэхүүн хэсэг боловч, чиг үүргийн ялгааг ойлгож, онолын болон эрх зүйн хувьд ангилж судлах нь захиргааны эрх зүйн онолын чухал асуудал юм. Тохируулагч агентлаг нь илүү техникийн, мэргэжлийн, зарим тохиолдолд улс төрөөс ангид байх шаардлагатай болдог бол, хэрэгжүүлэгч агентлагууд нь төр-иргэн, төр-аж ахуйн нэгж хоорондын шууд харилцааг хангаж байдаг. Энэ нь Монгол Улсын захиргааны байгууллагын үр нөлөө, хариуцлага, иргэдэд хүрэх үйлчилгээний чанартай шууд холбоотой. IV. Тулгамдаж буй асуудал Практик дахь зөрчил, сорилт Ажлын энэ хэсэгт "Монгол Улсад тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын үүрэг, ангилал нь бодитоор хэрхэн хэрэгжиж байна вэ?" , "Практикт ямар асуудал тулгарч байна вэ?" гэсэн асуултыг тавьж, хариултыг эрэлхийлэв. Хэдийгээр, Засгийн газраас тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийг албан ёсоор ангилсан ч, бодит нөхцөл байдалд дээр ангиллын дагуу агентлагууд чиг үүргээ оновчтой хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Юуны өмнө, зарим агентлагууд нэршлийн хувьд “тохируулагч” хэмээн нэрлэгдсэн боловч, үйл ажиллагаа, бүтэц, эрх зүйн үндэслэл, гүйцэтгэлийн хувьд үнэндээ хэрэгжүүлэгч чиг үүрэгтэй байгааг анзаарч болно. Тухайлбал, зарим газар нь стандарт тогтоох, хяналт тавих биш, харин бодит үйл ажиллагаа гүйцэтгэх, төсөв зарцуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлж байна. Хүснэгтэд агентлагийн ангиллын зөрүүг харуулсан бодит жишээг харуулав. Хүснэгт 6  Агентлагийн ангиллын зөрүү Агентлагийн нэр Албан ёсны ангилал Бодит чиг үүрэг Ангиллын зөрүү Биеийн тамир, спортын улсын хороо Тохируулагч агентлаг Үйл ажиллагаа зохион байгуулах, санхүүжилт олгох, шигшээ баг удирдах Гүйцэтгэх чиг үүрэг давамгай тул хэрэгжүүлэгч агентлагт илүү тохирно Иргэний нисэхийн ерөнхий газар Тохируулагч агентлаг Агаарын тээвэр, нислэгийн үйлчилгээний шууд зохион байгуулалт, мэргэжлийн удирдлага Зохицуулах чиг үүрэгтэй ч хэрэгжүүлэгч үүрэг бүхий бүтэц давамгай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Хэрэгжүүлэгч агентлаг Эмийн бүртгэл, чанар, стандарт хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох Тохируулагч чиг үүрэгтэй боловч хэрэгжүүлэгч ангилалтай Мөн нэг агентлаг хоёр чиг үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг нь эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд тодорхой бус байдлыг үүсгэж байна. Тухайлбал, нэг агентлаг тухайн салбартаа зохицуулах дүрэм гаргах, зөвшөөрөл олгох үүрэгтэй атлаа, мөн үйлчилгээ үзүүлэх, бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг хослон хэрэгжүүлдэг нь шийдвэр гаргах түвшинд ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй. Бодит байдал дээр зохицуулах үүрэг болон гүйцэтгэх чиг үүргийг хослуулан хэрэгжүүлж байгаа агентлагийн жишээ бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) юм. ЭМДЕГ-ыг албан ёсоор хэрэгжүүлэгч агентлагийн ангилалд оруулсан байдаг. Гэтэл бодит байдалд тохируулагч болон хэрэгжүүлэгч үүргийг хослуулан гүйцэтгэж байна. Хүснэгтэд гүйцэтгэж буй тохируулагч болон хэрэгжүүлэгчийн үүргийг жагсаан харууллаа. Хүснэгт 7  ЭМДЕГ- ын тохируулагч болон хэрэгжүүлэгч үүрэг Тохируулагч чиг үүрэг Хэрэгжүүлэгч чиг үүрэг Эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулах Даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хүргэх Эмийн үнийн хязгаар тогтоох Шимтгэл хураах Эмийн багц, үйлчилгээний жагсаалт, тарифт хяналт тавих Даатгалын төлбөр тооцоо хийх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалтын шийдвэр гаргах Эмнэлэг, иргэн хоёрын хооронд гүйцэтгэлийг зохион байгуулах ЭМДЕГ тохируулагч болон хэрэгжүүлэгчийн аль аль үүргийг хүлээснээр гэрээ байгуулах байгууллага (тохируулагч) өөрөө төлбөр тооцоо гүйцэтгэгч (хэрэгжүүлэгч) байж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй. Үүгээр ч зогсохгүй, хяналт тавих байгууллага өөрөө мөнгө хуваарилж байгаа нөхцөлд шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлага алдагдах магадлалтай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь зохицуулах ба хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг, практик дээр эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж буй тод жишээ юм. Үүнээс гадна, “бие даасан зохицуулалтын байгууллага” гэсэн нэр томьёог хэрэглэдэг ч, тухайн агентлаг нь сайд болон харьяа яамнаас төсөв, хүний нөөц, удирдлагын хувьд шууд хараат байгаа тохиолдол ч түгээмэл. Жишээлбэл, эмийн бүртгэл, эмнэлгийн хэрэгслийн хяналт хариуцсан байгууллагууд нь зохицуулалт хийх нэрийн дор шийдвэр гаргах чадамжтай боловч, бодитоор яамны шууд удирдлага, шийдвэрээс бүрэн хамаарч байна. Энэ нь тухайн байгууллагын бие даасан байдлыг сулруулж, олон улсын стандарттай нийцэхгүй нөхцөл үүсгэх эрсдэлтэй. Ийм байдлаар, нэр томьёо, чиг үүрэг, гүйцэтгэлийн уялдаа алдагдсан нь агентлагийн тогтолцооны хууль зүйн тодорхой бус байдал, хариуцлага сулрах, иргэдийн итгэл буурах зэрэг ноцтой сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Эрх мэдлийн уялдаа, зохицуулалтын хийдэл Монгол Улсад агентлагуудын бүтэц, чиг үүргийн эрх зүйн үндэслэл нь Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, тухайн агентлагийн үйл ажиллагаанд хамаарах салбарын хууль, мөн Засгийн газрын тогтоол, журмаар зохицуулагддаг. Гэвч практикт эдгээр хууль хоорондоо уялдаа холбоо сул, зарим агентлагийн эрх мэдэл тодорхойгүй, давхардсан байдалтай байгааг ажиглаж болно. Нэгдүгээрт, агентлагийн бодлого тодорхойлох эрх хэмжээ болон бодлого хэрэгжүүлэх үүргийн ялгаа бүрхэг байдаг. Зарим агентлаг тодорхой салбарт бодлого боловсруулахад шууд оролцож байгаа ч, эрх зүйн хувьд тэдгээр нь бодлого тодорхойлогч биш, хэрэгжүүлэгч гэж ангилагдсан байдаг. Энэ нь "Бодлогын хариуцлагыг хэн үүрэх вэ?" гэх асуудлыг тодорхойгүй болгож байна. Боловсролын ерөнхий газрыг жишээ болгон тайлбарлая. Тус газар нь бодлогын хэрэгжилт хариуцах гүйцэтгэгч байгууллага хэмээн ангилагдсан боловч, бодлого боловсруулахад шууд оролцож, зарим тохиолдолд яамны бодлогын чиглэлийг тодорхойлох түвшинд нөлөөлдөг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, шалгалтын тогтолцоо, цахим боловсролын арга хэмжээ зэрэг нь Боловсролын сайдын бодлого мэт харагдаж байгаа ч, практикт тухайн агентлаг боловсруулдаг. Үүний улмаас, “Энэ бодлогын шийдвэрийн хариуцагч нь хэн бэ?” гэсэн хариуцлагын асуудал тодорхойгүй болж, сайд, агентлаг, дунд шатны байгууллагууд хооронд эрх, үүргийн ялгаа бүдгэрэх нөхцөл бүрдсэн байна. Энэ нь агентлагуудын бодлого тодорхойлох болон бодлого хэрэгжүүлэх чиг үүргийг хууль зүйн хувьд нарийн ялгаж өгөөгүйгээс, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо алдагдах эрсдэлтэй байдлын тод жишээ юм. Бусад жишээг хүснэгтэд харуулав. Хүснэгт 8  Агентлагийн бодлого тодорхойлох эрх хэмжээ болон бодлого хэрэгжүүлэх үүргийн давхцал Агентлаг Албан ёсны ангилал Бодит чиг үүрэг Ангиллын зөрүү Боловсролын ерөнхий газар Хэрэгжүүлэгч агентлаг Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, бодлогод нөлөөлөх Бодлого тодорхойлох үйл ажиллагаанд шууд оролцдог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилт, арга зүй боловсруулах Бодлого тодорхойлох болон хэрэгжүүлэх үүрэг давхар гүйцэтгэдэг Ойн газар Хэрэгжүүлэгч агентлаг Ойн нөөц, ашиглалт, нөхөн сэргээлтийн арга зүй, журмыг батлах; Тусгай зөвшөөрөл, хяналт, тайлан шаардах зэрэг зохицуулалтын шинжтэй ажил гүйцэтгэдэг Тохируулагч чиг үүрэгтэй хэдий ч хэрэгжүүлэгч ангилалтай Хоёрдугаарт, агентлагуудын яамтай харьяалах харилцаа нь албан ёсны зохион байгуулалтаасаа ялгаатай, бодит байдал дээр агентлаг нь яамнаас хамааралтай байж болохыг ажиглаж болно. Тухайлбал, хуулийн дагуу бие даасан шийдвэр гаргах эрх бүхий тохируулагч байгууллага гэж заасан хэдий ч, сайд, яамны удирдлага, төсвийн хуваарилалт, бодлогын нөлөөллөөс шууд хамааралтайгаар ажиллах тохиолдол цөөнгүй байдаг нь ил тод, шударга зохицуулалт хийх зарчмыг алдагдуулах нөхцөл болдог. Жишээлбэл, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь “Эрчим хүчний тухай хууль”-д зааснаар бие даасан тохируулагч байгууллага хэмээн тодорхойлогддог. Тус хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тариф тогтоох, эрчим хүчний салбар дахь үйлчилгээний стандарт, хяналт тогтоох зэрэг зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага юм. Гэсэн хэдий ч, ЭХЗХ нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн албан ёсны жагсаалтад багтаагүй бөгөөд өөрийн тусгай хуулиар зохицуулагддаг, бүтэц зохион байгуулалт, статусаараа агентлагуудтай адилгүй оршдог. Онолын хувьд ЭХЗХ нь хараат бус, мэргэжлийн үндсэн дээр шийдвэр гаргах бие даасан байгууллага байх ёстой боловч, бодит нөхцөлд өөр байна. Тухайлбал: Төсвийн санхүүжилт, хүний нөөцийн бодлого нь Эрчим хүчний яамтай нягт уялдаа холбоотой; Хорооны дарга, гишүүдийг томилох асуудал нь Засгийн газрын санал, Ерөнхий сайдын шийдвэрээр хэрэгждэг; Бодлогын түвшний шийдвэрт улс төрийн болон яамны нөлөө илэрхий байж болзошгүй нөхцөл бүрдсэн байдаг. Ийм байдлаар бие даасан байдлын талаар хуульд заасан ч, бодит үйл ажиллагаанд хэрэгжихгүй байгаа нь зохицуулалтын тогтолцооны үр нөлөө, хариуцлагын механизмд эргэлзээ төрүүлэх үндэс болж байна. Гуравдугаарт, зарим агентлаг давхар хяналтын функцтэй ч, хяналт тавих эрх бүхий байгууллага өөрөө удирдах эрх мэдэл бүхий байгууллагын дэргэд ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн давхардал үүсгэх суурь болдог. Энэ нөхцөл байдал нь эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн шууд илрэл юм. Жишээлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) нь хэрэгжүүлэгч агентлаг ба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх (ял эдлүүлэх, торгууль төлүүлэх, албадан гүйцэтгүүлэх гэх мэт), хорих анги , баривчлах байруудын үйл ажиллагааг удирдах, ялтан, сэжигтний эрх зүй, хүмүүжил, аюулгүй байдлыг хариуцах, хяналт шалгалт, дотоод хяналт, сахилгын шийтгэл хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. ШШГЕГ нь өөрийн харьяа хорих анги , албадад хяналт тавих, сахилга бат шалгах үүрэгтэй ч өөрөө тэдгээр нэгжийн захирагч, санхүү, удирдлагыг томилдог, бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. Нэг үгээр хэлбэл, хяналт тавих байгууллага ба гүйцэтгэх бүтэц нэг дор, нэг удирдлагад төвлөрсөн гэсэн үг. Ийм бүтэц нь хяналт тавих объектив байдал алдагдах, ашиг сонирхлын зөрчил үүсэх суурь нөхцөл бий болгох, дотоод хяналтын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Эцэст нь, агентлагуудын зохион байгуулалт, чиг үүргийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж байгаа нь сайн хэрэг боловч, энэ тогтоолын агуулга болон холбогдох хуулиудын хооронд зөрүү гардаг. Тодруулбал, нэг агентлагийг тохируулагч гэж ангилсан ч, тухайн агентлагийн тухай салбарын хуульд гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо тохируулагч бус хэрэгжүүлэгч чиг үүрэг давамгайлсан байдаг. Жишээлбэл, Стандарт, хэмжил зүйн газар нь Засгийн газрын тогтоолоор тохируулагч агентлагт хамаардаг ч, холбогдох салбарын хуулиудад тус газрын хэрэгжүүлэгч шинжтэй чиг үүргийг давхар зааж өгсөн байдаг. Тухайлбал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.6-д тус газар нь төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, 25.4-т үндэсний чанарын шагнал олгох, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан нь гүйцэтгэх чиг үүрэг илэрхий байгааг харуулж байна  (УИХ, 2017) . Ийм байдлаар, албан ёсны ангилал (тохируулагч) болон салбарын хуулиар тодорхойлсон бодит чиг үүрэг (хэрэгжүүлэгч чиглэл давамгай) хоёрын хооронд зөрүү үүсэж байгаа нь хууль тогтоомжийн уялдаагүй байдлын тод жишээ гэж үзэж болно. Иймд агентлагийн чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой болгохын тулд бодлогын түвшний зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал: Эрх зүйн эх сурвалжуудын уялдааг сайжруулах; Агентлаг болон яамдын харьяаллын бүтэц, хариуцлагын хуваарилалтыг тодорхой болгох; Тохируулагч болон хэрэгжүүлэгч гэсэн анхдагч үүргийг хуульчилсан түвшинд ялгаж тусгах. Засгийн газрын агентлагийн тоо 2000-2024 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагийн тоо хэрхэн өөрчлөгдсөн, тэр дундаа тохируулагч болон хэрэгжүүлэгчээр ялган динамикийг графикт буулгав. График 1  Засгийн газрын агентлагийн тооны өөрчлөлт (2000-2024) Графикаас харахад дараах хандлагууд ажиглагдаж байна. 2000-2004 онд агентлагийн тоо эрчимтэй буурсан нь төрийн бүтцийн цомхотгол, хүнд суртлыг багасгах зорилготой шинэчлэлийн үр дүн байв. 2005-2008 онд харьцангуй өсөлт гарсан нь зарим салбарт шинэ агентлаг байгуулж, чиг үүрэг тэлсэнтэй холбоотой. 2012 онд огцом бууралт ажиглагддаг ба энэ нь тухайн оны бүтцийн шинэчлэлээр олон агентлагийг татан буулгаж, чиг үүргийг яамдад шилжүүлсэнтэй холбоотой юм. 2013-2020 он хүртэл агентлагийн тоо аажмаар нэмэгдэж, захиргааны байгууллагын үйлчилгээний хүртээмж, салбарын бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилт давамгайлсан байна. 2020 оноос хойш цахим хөгжил, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой шинэ агентлагууд байгуулагдсанаар нийт тоо өссөн бөгөөд 2024 онд 41 агентлаг байна. Тохируулагч агентлагуудын тоо 2000 оноос хойш тогтвортой, 10-12 хооронд хэлбэлзжээ. Энэ нь зохицуулалтын чиг үүрэг төвлөрсөн, хязгаарлагдмал байдалтай байгааг илтгэнэ. Харин хэрэгжүүлэгч агентлагуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд 2012 онд 17 болж багассан ч, 2024 онд 31 хүрээд байна. Энэ нь төрийн бодлогыг хэрэгжүүлэгч бүтэц тэлж буйг илтгэнэ. Агентлагийн бүтцийн өөрчлөлтүүд нь улс төрийн мөчлөг, хөгжлийн бодлого, төсвийн боломж зэргээс ихээхэн хамаарч иржээ. Түүнчлэн, захиргааны байгууллагын системийн өргөжилт, чиг үүргийн дахин хуваарилалт, салбарын бодлого тодорхойлолтын өөрчлөлттэй уялдаж байгааг харуулж байна. Агентлагийн тооны өсөлт нь төрийн хариуцлага, хяналт, үйлчилгээний бүтцийг улам нарийсгах эрмэлзэлтэй холбоотой байж болох ч, ирээдүйд давхардсан чиг үүрэг, институтийн уялдаанд онцгой анхаарч, агентлагийн тоо бус, чиг үүргийн оновчлол, эрх мэдэл, хараат бус байдал, үр дүнгийн хяналт илүү чухал шалгуур болж байгааг анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад агентлагийн тогтолцоог оновчтой болгохын тулд юуг анхаарах ёстой вэ? Монгол Улсад агентлагийн тогтолцоо, чиг үүргийн зохион байгуулалтад анхаарах шаардлагатай хэд хэдэн гол асуудал байсаар байна. Өмнөх бүлгүүдэд хийсэн дүн шинжилгээгээр танилцуулсан зөрчил, эрх мэдлийн давхардал, статустай холбоотой ойлгомжгүй байдлыг харгалзан, бодлогын түвшний өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал: Агентлагийн нэршил ба бодит чиг үүргийн уялдаа Агентлагийг тохируулагч, эсвэл хэрэгжүүлэгч хэмээн нэрлэхдээ зөвхөн бүтэц зохион байгуулалтаар бус, бодитоор хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэгт тулгуурлан ангилах шаардлагатай. Одоогийн нөхцөлд агентлагуудын нэршил, статустай зөрчилдөхүйц байдлаар зохицуулах болон хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн гүйцэтгэж байгаа нь ангилалд эргэлзээ төрүүлж байна. Иймд, ангиллын шалгуур, нэршлийг эрх зүйн хүрээнд тодорхой болгож, бодит чиг үүрэгтэй нийцүүлэх нь зүйтэй. Эрх зүйн статусыг тодорхой болгох Одоогийн агентлагуудын дунд газар, хороо, ерөнхий газар гэж нэрлэгдсэн байгууллагууд байдаг бөгөөд эдгээр нь статусын хувьд ялгаатай эсэх нь тодорхойгүй, эрх зүйн болон институтийн түвшинд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Жишээлбэл, зохицуулалтын хороо гэж нэрлэгдсэн байгууллагууд нь олон улсын жишгээр бие даасан байх ёстой ч, нэршил төдий хязгаарлагдаж байна. Иймээс, агентлагуудын нэршил, бүтэц, эрх хэмжээний статусыг тусгай хуулиар илүү тодорхой, нэгдсэн байдлаар зохицуулах шаардлагатай. Бие даасан байдлыг хуульд илүү тодорхой заах Зохицуулалтын чиг үүрэгтэй агентлагуудын хувьд улс төрөөс хараат бус байх зарчим маш чухал байдаг. Гэсэн хэдий ч, практикт агентлагуудын төсөв, хүний нөөц, удирдлагын томилгоо, бодлого хэрэгжилтийн байдал нь сайд, яамнаас шууд хамааралтай байгаа нь бие даасан шийдвэр гаргах боломжийг хязгаарладаг. Иймд төсвийн хараат бус байдал, удирдлагын томилгооны ил тод, хариуцлагатай байдал, мэргэжлийн үндэслэл бүхий шийдвэр гаргалтыг дэмжих эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна. V. Гадаад орны туршлага Агентлагийн тогтолцоо, түүний чиг үүрэг, эрх зүйн статус нь улс орон бүрд өөр өөрөөр зохион байгуулагддаг. Гэвч хөгжингүй орнуудад агентлагийн бүтэц, ангилал нь тодорхой шалгуур, зарчимд тулгуурласан байдаг нь Монгол Улсын туршлагатай харьцуулах боломжийг олгож байна. АНУ - Federal Regulatory Agencies АНУ-д тохируулагч агентлаг (Regulatory Agency)  нь хууль тогтоогчоос шууд хараат бус, бие даасан институт байх зарчмыг баримталдаг. Жишээлбэл, Securities and Exchange Commission, Food and Drug Administration  зэрэг агентлаг нь зохицуулалтын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийг бие даан гүйцэтгэдэг. Тэдгээрийн удирдлагыг Конгресс, эсвэл Ерөнхийлөгч томилдог бөгөөд салбарын сайдаас хамааралгүй байдаг. Их Британи - Executive Agencies Их Британи улсад агентлагуудыг ихэвчлэн “Executive Agency” гэж нэрлэдэг ба тэдгээр нь яамнаас хамааралтай боловч үйл ажиллагааны хувьд тодорхой эрх мэдэл бүхий нэгж байдаг. Тэднийг яамны дэргэд ажиллуулдаг ч, гүйцэтгэлийн гэрээтэй (performance-based contract)   ажиллуулдаг онцлогтой. Ингэснээр хариуцлагын ил тод байдлыг нэмэгдүүлдэг. Япон - Independent Administrative Institutions Япон улсад “Independent Administrative Institution”  гэх бүтцээр ажилладаг байгууллагууд нь тодорхой чиг үүргийг гүйцэтгэхдээ хараат бус, санхүүгийн хувьд ч тогтвортой байдлаар хангагдсан байдаг. Жишээлбэл, олон нийтийн мэдээллийн байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд агентлагийн бүтцээр ажиллаж, төсвийн ерөнхий захирагч биш хэлбэрээр зохицуулагддаг. Эдгээр жишээнээс харахад олон улсад агентлагийн ангилал, чиг үүрэг, статус, томилгооны бүтэц нарийн зохицуулагдаж, бодлогын шийдвэр, гүйцэтгэлийн хариуцлага хоёрын зааг тодорхой байна. Монгол Улс агентлагийн тогтолцоогоо боловсронгуй болгохдоо гадаад улсад хэрэгждэг зарчмуудын судалгаа хийж, тодорхой зааг, бие даасан байдлын баталгааг хуульчилсан байдлаар нэвтрүүлэх шаардлагатай байна. VI. Дүгнэлт Монгол Улсад Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ангилал, чиг үүргийг онолын болон хууль зүйн үндэслэл, бодит практикт тулгуурлан судалсан энэхүү ажил нь захиргааны байгууллагын тогтолцоог шинжлэх, түүний эрх зүйн зохицуулалтын уялдааг үнэлэхэд чиглэв. Судалгааны үр дүнд дараах үндсэн дүгнэлтийг гаргав. Нэгдүгээрт,  агентлагуудын албан ёсны ангилал (тохируулагч, хэрэгжүүлэгч) болон тэдгээрийн бодит чиг үүрэг, салбарын хуулиар тодорхойлсон эрх хэмжээний хооронд зөрүү ажиглагдаж байна. Зарим агентлаг тохируулах болон хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь анхдагч чиг үүргийг тодорхойлох, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах шаардлагыг бий болгож байна. Хоёрдугаарт,  агентлагийн нэршил, бүтэц, эрх хэмжээний статус нь нэгдсэн ойлголтгүй байгаа нь тогтолцооны төвөгтэй байдлыг нэмэгдүүлж, институтийн засаглалын тодорхойгүй байдал үүсгэж байна. Жишээлбэл, газар, хороо, ерөнхий газар гэх нэршил нь эрх зүйн статустайгаа нийцэхгүй тохиолдол ч байна. Гуравдугаарт,  зохицуулалтын чиг үүрэг бүхий агентлагуудын хувьд бие даасан байдлыг хуульд илүү тодорхой, шууд заах шаардлага урган гарч байна. Төсөв, удирдлагын томилгоо, хариуцлагын тогтолцоо нь бодит байдал дээр улс төр, яамдын нөлөөлөлд өртөж буй нь зохицуулалтын үр нөлөөг сулруулж болзошгүй байна. Дөрөвдүгээрт,  агентлагийн тогтолцоог олон улсын жишиг, нэр томьёотой, мөн онолын суурь хандлагуудтай харьцуулж үзэх нь оновчтой ангилал хийх, институтийн шинэчлэл төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. Тиймээс, Монгол Улсад агентлагийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд бодлогын болон эрх зүйн түвшний зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд: Агентлагийн нэршил, бодит чиг үүргийн уялдааг хангах; Эрх зүйн статусыг (газар, хороо гэх мэт) тодорхой болгох; Бие даасан байдлыг хангах төсөв, томилгооны эрх зүйн баталгааг бий болгох; Албан ёсны тогтоол, салбарын хууль тогтоомж, бодит хэрэгжилтийн уялдааг хангах; Засгийн бүтцийн зохион байгуулалтыг онолын суурьтай уялдуулан шинэчлэх. Судалгааны хязгаарлалт ба судалгааны цаашдын чиглэл Энэхүү судалгаа нь зөвхөн Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагийн чиг үүрэг, бүтэц, эрх зүйн зохицуулалтад төвлөрсөн бөгөөд орон нутгийн захиргааны нэгж, Үндсэн хуулиар тогтоосон бие даасан байгууллагууд, гүйцэтгэлийн хяналтын механизм зэрэг асуудлыг хамарсангүй. Цаашид агентлагуудын үр нөлөөний үнэлгээ, нийтийн үйлчилгээний чанар, бодлогын хэрэгжилт, иргэдийн хүлээлт зэрэг сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаа хийх нь бодлого боловсруулагчдад практик тус дэмтэй байж чадна. Ж.Танан Ашигласан эх сурвалж УИХ . (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (1993, 5 06). Монгол Улсын Засгийн газрын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2023, 7 10). Засгийн газрын бүтцийн тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2005, 11 17). Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2010, 6 10). Өрсөлдөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2001, 2 01). Эрчим хүчний тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2001, 10 18). Харилцаа холбооны тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2023, 7 07). Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2025). Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2004, 4 15). Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (1992, 1 13). Монгол Улсын Үндсэн хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Б.Төрболд. (2024, 1 03).   Бие даасан байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалт . Legaldata.mn. Miller, G. J. (2005, June). The Political Evolution of Principal - Agent Models. Annual Review of Political Science , 203-225. Majone, G. (1997, May). the Positive to the Regulatory State: Causes and Consequences of Changes in the Mode of Governance. Journal of Public Policy, 17 (2), 139-167. Hood, C. (1991). A Public Management for all seasons? Public Adminisration, 69 (1), 3-19. Rondinelli, D. A. (1981). Government decentralization in comparative perspective: theory and practice in developing countries. International review of administrative sciences, 47 (2), 133-145. OECD. (2005). Modernizing Government The Way Forward.  Paris: OECD Publishing. УИХ . (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2008, 5 20). Гаалийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2023, 7 07). Нийгмийн даатгалын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2023, 7 07). Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. УИХ . (2017, 12 21). Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль .  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Зүүлт тайлбар [1]  2024 оны 7 дугаар сард батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилсөн. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #Агентлаг #ТохируулагчАгентлаг #АгентлагийнАнгилал #ХэрэгжүүлэгчАнгилал #ХуульЗүйнҮндэслэл #АгентлагийнЧигҮүрэг #Яам #ЗасгийнГазар #ЭрхЗүйнСтатус #Төсөв #УдирдлагынТомилгоо #МонополынЭсрэгГазар #УлсынИхХураг #ЗасгийнГазар #НийтийнҮйлчилгээ #ЗохицуулалтынБайгууллага #ТөрийнЗахиргааныБайгууллага #ЭрхЗүйнБайдал #БодлогоТодорхойлогч #Бүтэц #ЗохионБайгуулалт #ҮндсэнХууль #ТэгшБайдал #ТөрийнҮйлАжиллагаа #ШударгаЁс #ХуульЁс #Хариуцлага #ТөрийнЗахиргааныТогтолцоо #ЕрөнхийСайд #Сайд #НутагДэвсгэр #ТөрийнҮйлчилгээ #БүтцийнБүдүүвч #Тусгаарлах #ЗахиргааныЕрөнхийХууль #ХуульЗүйнШаардлага #Онол #ЭрхзүйнЗохицуулалт #АгентынОнол #АгентлагийнЭрхлэхНийтлэгАсуудал #ХуулиарОлгосонХүрээ #Ерөнхийлөгч #Стратеги #ТөсвийнЕрөнхийЗахирагч #Аймаг #НийгмийнБаталгаа #ХүнийЭрх #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #БиеДаасанЗохионБайгуулалтБүхийАгентлаг #ХүнийЭрхийнҮндэснийГазар #СанхүүгийнЗохицуулахХороо #ЭрчимХүчнийЗохицуулахХороо #ТөрийнБүтэц #ХарилцааХолбооныЗохицуулахХороо #НийтийнЗахиргааныШинэчлэл #ЧигҮүргээрАнгилахЗагвар #НийтийнУдирдлагынШинэОнол

  • Их засаг хууль

    https://www.academia.edu/44196327/Хөх_дэвтэр https://www.academia.edu/18862676/Их_засаг_хууль12 #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #ИхЗасагХууль #ЧингисХаан #ХөхДэвтэр #МонголынНууцТовчоо #МонголынТөр #МонголынТөрЭрхЗүйнТүүх #ЭрүүгийнЭрхЗүй #ӨмчийнЭрх #НийгмийнХэвЖурам #ХуулийнӨмнөЭрхТэгшБайхЗарчим #ГэмтХэргийнШийтгэл #МонголынЭзэнтГүрэн #МонголынНутагДэвсгэр #ЗанЗаншил #Соёл #Уламжлал #АлбанЁсныХууль #ЭрүүгийнГэмтХэрэг #ИргэнийМаргаан #Татвар #Засаглал #Гэрлэлт #ГэрБүл #ХэмХэмжээ #НийгмийнБайрСуурь #Хохирол #ГэмБуруу #ХувийнӨмч #ЭдийнЗасгийнТогтвортойБайдал #НийгмийнХэвЖурам #Ял #ГэмтЭтгээдийнСанааЗорилго #ГэмтХэрэгҮйлдэгдсэнНөхцөлБайдал #НийгмийнДэгЖурам Music by Adrian von Ziegler https://www.youtube.com/watch?v=9xSS5rAO2RE

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page