Бидний нутаг, бидний ирээдүй "Өргөнбулаг Хөгжил" намын мөрийн хөтөлбөр
- Хуульч Шувуухай

- 6d
- 1 min read
Бидний нутаг - Бидний ирээдүй!
“Нутгийн удирдлага” хичээл дээр сум орон нутгийг хөгжүүлэх сонирхолтой даалгавар өгсөн дагуу орон нутгийн хөгжлийн төлөө “Өргөнбулаг Хөгжил” нэртэй улс төрийн нам байгуулж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож, сумын Засаг даргын сонгуульд өрсөлдсөн болно. Хичээлийн даалгавар хийх явцад нутгаа хайрлах сэтгэл, хөгжлийг бүтээх хүсэлтэй залуусын санаачилга болон хувирсан билээ.
“Өргөнбулаг хөгжил - бидний нутаг, бидний ирээдүй” нэртэй мөрийн хөтөлбөр нь сумын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бодит төлөвлөгөө юм. Хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тооцоо, статистикаас гадна, хамгийн чухал нь иргэдийн оролцоо, хамтын хариуцлага, итгэлцэл дээр суурилсан бодит амьдралын зураглал болгон харуулахыг зорьсон.
“Бидний нутаг, бидний ирээдүй” гэх уриа нь нэгэн үеийн залуусын итгэл, хариуцлагын дуу хоолойн илэрхийлэл болно.
Хөгжил гэдэг бодит амьдралын хэрэгцээ шаардлага дээр үндэслэн бий болдог оролцоо, сэтгэлээс ургасан санаачилга юм.
Бидний нутаг, бидний ирээдүй!

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НутгийнУдирдлага #ОронНутаг #НутгийнХөгжил #ИргэдийнТөлөөлөгчдийнХурал #ИргэдийнОролцоо #Хөгжил #БиднийНутаг #БиднийИрээдүй #МөрийнХөтөлбөр #УлсТөрийнНас #ЭлдэлдэнНэгдэхЭрх #ИргэдийнДууХоолой #Сонгууль #Төлөөлөгч #ЗасагДарга #ШаталсанУдирдлага #Бодлого #Санаачилга #ХувийнХэвшил #ӨргөнБулаг #ТөлөөллийнУдирдлаг #Төр #Захиргаа



























































































👍